SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sat Apr 20, 2019 9:20 am

Гаттусо: Бид том зүйлийн төлөө тоглож байна

Өнөө орой 18:30 минутаас Миланчууд Пармагын талбай дээр зочлон тоглох билээ. Уг тоглолт болохоос өмнө багийн дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Parma vs Milan тоглолтын талаар?
Эсрэг багийн зан чанараас шалтгаалан энэ тоглолт хүнд тоглолт болох болно. Бид магадгүй хоёр багийн өнгөрсөн учраа нь дээр хожих эрхгүй байсан байх. Пармачууд юу хийхээ мэддэг баг. Чамд хүндрэл учруулахаа сайтар мэддэг баг. Тэдний талбай дээр бид зөв халдлагатайгаар очиж эсрэг багтаа зай гаргаж өгөхгүй байх хэрэгтэй. Түүхийг сөхөж үзвэл Stadio Tardini-д үргэлж зочлон тоглоход хүнд талбай байсаар ирсэн. Энэ тоглолт том тоглолт болох болно. Бид үүнд бэлэн байх ёстой.

Багийн талаар?
Би багийнхнаасаа тайван байдал болон урам зоригийг дахин харж байна. Бид өнөө шөнө ингэж л тоглох хэрэгтэй. Зочлон тоглолтод бид ердөө 5 л ундаа хожсон. Эдгээр нь сүүлийн минутад хожсон тоглолтууд билээ. Ямар нэгэн оноо авахын тулд биднээс хатуужилтай, өөрсдийн чиг хандлагаа алдахгүй байхыг шаардаж байна. Багийнхан маань бэлтгэлээ хүсэлт тэмүүлэл ихтэйгээр сайн хийсэн.

Аваргуудын Лигийн талаар?
Аваргуудын лигийн стандарт өндөр байдаг. Тоглогчдийн хувьд, багийн санхүүгийн байр байдлын хувьд ялгаатай байдаг. Харин Миланы хувьд Европын тавцанд амжилттай сайн тоглолт үзүүлж чадахгүй л байна. Манай багт олон залуу тоглогчид байна. Бид аль болох хурданаараа эргэн Европын тавцанд гарах гэж хичээж байна. Энэ тоглолт Ав.Лигид шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолт биш ээ гэхдээ бид улирлын төгсгөл хүртэл эцэсээ хүртэл тэмцэх болно.

Bakayoko-Kessie-Acerbi хэргийн талаар?
Тухайн болсон явдлын талаар олон хүн таагүй сэтгэгдэлтэй байгаа. Бид буруу зүйл хийсэн бөгөөд уучлалт гуйх хэрэгтэй. Бид дахид ийм зүйл хийх ёсгүй. Би энэ талаар дахин ярьж маргаан үүсгэмээргүй байна. Багийн зүгээс тоглогчид болон тэдний хийсэн зүйлд ард хэмжээ авч, шийдэлд хүрсэн. Италийн цомын төлөөх тоглолтод дахин Лацио багтай тоглох тоглолтод бид талбай дээр гарч нөхөрсөг уур амьсгал дунд тоглоно гэж би найдаж байна. Би Bakayoko болон Kessie нарыг сайн ажигласан тэд бол хүчтэй оюун санаатай тоглогч. Хэрэв болсон энэ явдал тэдэнд нөлөөлөх гээд байвал тэд зүгээр л үнийг хаячих хэрэгтэй.

Хувь тоглогчдийн талаар?
Paquetá бэртлээсээ эргэн ирж багийнхантайгаа нэгдсэн. Тэр бэлтгэлээ сайн хийж байгаа бөгөөд өнөө орой тоглох эсэхийг шийднэ. Мөн Romagnoli тоглох боломжтой.

Zapata Гарааны бүрэлдэхүүнд багтах уу?
Юу болохыг харж л байя. Тэр бэлтгэлээ сайн хийсэн. Лацио эсрэг тоглолтод ч гэсэн сайн тоглосон. Suso үргэлж л талбай дээр их хичээл зүтгэлтэй тоглодог. Миний бодлоор шинэ ямар нэг зүйл хийх цаг нь болсон. Caldara энэ тоглолтод тоглох боломжтой. Гэхдээ энэ тоглолтод би түүнийг оролцуулахгүй байх санаатай байна. Учир нь тэр талбайд гараагүй удсан. Тэр бэлтгэл дээрээ бүхнээ гаргаж сайн бэлтгэл хийж байгаа.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Thu Apr 25, 2019 9:13 am

Милан Malcolm

Милан клуб энэ зун Barcelona багийн довтлогч Malcom авахаар ажиллаж магадгүй хэмээн Corriere dello Sport мэдээлж байна. Улаан Харууд өнгөрсөн өвлийн наймааны цонхоор түүнийг өөр багт зарахгүй байх баталгаа асуухад түүний үнэ дор хаяж €50 сая байх болно хэмээн сэтгүүлийнхэн мэдээлж байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sun Apr 28, 2019 12:26 pm

Ranieri: Conte Ромад ирвэл баяртай байх болно

Челси багийн хуучин дасгалжуулагч Antonio Conte Милан багтай нэр холбогдсон шуум мэдээллүүд эртнээс гарч байсан билээ. Тэгвэл саяхнаас түүний нэр Италийн нийслэлийн баг болох Роматай ихээхэн нэр холбогдоод байна. Энэ талаар сэтгүүлчид одоогийн Рома багийн дасгалжуулагч Claudio Ranieri асуужээ:

Өчигдөр танай багийнхан хожсон. Харин өнөөдөр Милан тоглох хуваарьтай байна. Та тэднийг оноо алдах уу болов уу яах бол гээд тоглолтын ажих уу?

-Өнөөдөр бол амралтын өдөр. Би гэр бүлийнхэнтэйгээ цуг байж цагийг өнгөрөөх болно.

Яагаад Рома клуб энэ улирлын эхэнд тааруу тоглосон бэ?

-Улирал эхлэхээс өмнө багийн зарим чухал тоглогч багаас явсан. Үүнээс бол зарим хүмүүс сэтгэл хангалуун бус үлдэж сэтгэлээр унасан. Шинэ тоглогчид ирсэн ч багт дасан зохицоход цаг хэрэгтэй болсон.

Ирэх улирал Рома багийн дасгалжуулагчаар Antonio Conte ажилвал ямар байх бол?

-Рома багийн фанатын хувиар бол Conte-г дасгалжуулагч болбол надад үнэхээр сайхан байх болно. Надаас түүнийг багт ирэх үү гэж битгий асуугаарай. Учир нь түүнийг багт ирэхийг мэдэх хамгийн сүүлийн хүн би.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sun Apr 28, 2019 6:25 pm

Toni: Guardiola Италид ажиллах болно

Италийн шигшээ багийн хуучин довтлогч Luca Toni нэг л өдөр Pep Guardiola Рома юмуу Ювентус багийн аль нэгийг дасгалжуулна гэдэгт итгэж явдаг болохоо сэтгүүлчдэд мэдэгдэв.

Guardiola хувьд тоглогч байхдаа Рома багт тоглож байсан билээ. Харин Max Allegri багаасаа явбал Ювентус багийг дасгалжуулж магадгүй гэх шуум байгаа юм.Guardiola болон Toni нар Brescia багт 2001-02 улирал хамтран тоглож байсан билээ.

"Тэр нэг талаасаа Итали руу ирж болно. Тэр өрсөлдөөнд дуртай. Тэр Manchester City баг руу явахаар болсон улиралдаа надад Сери А лигид дасгалжуулагчийн дүрээр эргэн ирэх хүсдэг болохоо хэлсэн.

Та түүнийг Сери А лигид ямар багийг дасгалжуулаасай гэж хүсэж байна.

"Рома багийг л дасгалжуулаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл тэр тэдний төлөө тоглож байсан. Эсвэл Италийн номер нэг баг болох Ювентусыг.
Хэдий хөлбөмбөг тухайн цаг үед л шийдэгдэг, сүүлийн хоромд л шийддэгийг болов ч миний бодлоор Guardiola энэ зун Ювентусд ирэхгүй болов уу. Шилдэг дасгалжуулагчдын шилжилт хөдөлгөөн арилжаа наймаанаас хамаардаг. Одоо бол зогсонги байдалтай байна гэж би харж байна.
Би Allegri-г үлдэх болов уу гэж бодож байна. Харин тэр багаас явбал Ювентусд багт томоохон дасгалжуулагчийн нэр сонсогдох болов уу гэж таамаглаж байна. Guardiola Man City багаас явахаар болоод ямар шинэ багт очихоор болсноо зарлах нь надад лав гэнэтийн зүйл байхгүй"
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sun Apr 28, 2019 6:25 pm

Totti: Conte бол ялагч

"Conte бол хаана ч очсон амжилт гаргадаг Европын хамгийн амжилттай дасгалжуулагчдын нэг. Тиймээс багууд түүнийг багтаа авахын тулд бүхнийг хийх нь энгийн зүйл. Түүнийг багтаа авахаар Inter, Bayern Munich багууд сонирхож байгаа гэж би дуулсан.
Мэдээж хэрэг чи тийм хэмжээний дасгалжуулагч бол өөрт чинь санал тавьж байгаа багийн боловсруулан, хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөл нь чиний тактик, стандарт таарж байгаа эсэх тал дээр баталгаа хүснэ. Рома клуб бол Италийн Лиги дэх хүчтэй бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Гэхдээ энэ талар улирал дуусаж шинэ улирал эхлэхийн өмнө ярьсан дээр болов уу"
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu May 02, 2019 3:59 pm

Image

Гасперини ч Аталантаг онцгой удирдаж байна даа. АЛ--ын байранд улирал дуусахад 4 тоглолт дутуу байхад ороод ирж... Энэ жилийн АЛ-ын сүүлийн 2 эрх дээр ч алаантай байна аа... Интер 3 дахь эрх баталгаатай мэт байсан чинь сүүлийн үед жаахан эргэлзээтэй болчихлоо...

2 эрхийн төлөө Интер, Аталанта, Рома, Милан, Лацио, Торино гээд айхтар өрсөлдөөн гарч байна. Энэ жил Наполи, Уатфордод байсан Маццари Ториног сайн дасгалжуулж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sat May 04, 2019 11:41 am

Osvaldo: Хүмүүс намайг галзуу гэдэг…

Италийн Roma, Inter, Juventus Португалийн Porto, Испани Espanyol, Английн Southampton багуудад тоглож байсан Dani Osvaldo хэдий бэртэл гэмтэл аваагүй, тоглох боломж бололцоо дүүрэн байсан ч 2016 онд хөлбөмбөгөөсөө зодог тайлж дуу хөгжмийн салбар руу орсон билээ.

Тэрээр одоогоор Италид “Ододтой бүжиглэе” шоуны Италийн хувилбарт оролцож байгаа бөгөөд тухайн нэвтрүүлэгт оролцох үеэрээ өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Хүнд хоёр том нөхцөл байдал тулгардаг. Нэг нь чамд мөнгө байхгүй байх нөгөөх нь хэт их мөнгөтэй байх. Энэ нөхцөл байдлын дунд нь байх дээр байдаг. Бага мөнгөтэй чи илүү тайван амар амгалан амьдарна.

Дахиж хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийх надад хэцүү байх байсан. Би үүнийг дахиж хийхийг хүсээгүй.Би хэзээ ч харамсаж байгаагүй. Юм бүхэл нь л ямар нэг шалтгаанаар болдог. Чи алдааг засаж болно гэхдээ үүндээ харамсах хэрэггүй.

Бүгд л надад намайг галзуу гэж хэлж байсан. Хөгжмийн урлагаасаа зодог тайлсан хөгжимчин аав маань хүртэл надад би чамайг хөлбөмбөгийн талбай дээр өгүүлэг санадаг болохоо надад хэлж байсан. Ингэж хэлэх нь миний зүрх сэтгэлийг шархлуулдаг. Гэсэн хэдий ч миний ээж үргэлж аз жаргалтай байх хэрэгтэй гэж хэлдэг.

Аргентин дах тоглолтон дээр хүмүүс миний үүрийн 4 цагийн үед унтлагын өрөөндөө бичсэн дууг даган дуулж байхыг би харсан. Энэ чинь л гайхалтай шүү дээ. Надад юу ч хэрэггүй ээ. Энэ бол миний нууц.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon May 06, 2019 9:47 am

Image

Манайд байсан хэцүү нэр карьерийн сүүлд бадамлаж байна аа. Нэлээд олон жил цагдаагийн дарамтад явсан юм билээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon May 27, 2019 6:47 pm

Image

Сери А дуусаж, Аталанта АЛ-ын 4 эрхийг нэгийг авч, энэ улирлын сенсааци тарилаа.

Нөгөө 3 эрхийг өнгөрсөн жил АЛ-д эрх авсан Ювентус, Наполи, Интер багууд хадгалсан байна.

Гасперинигийн удирдсан Аталанта энэ жил үнэхээр гайхалтай байж, улирлын сүүлд эвгүй хуваарьтай байхад АЛ-ын эрхийг авч чадлаа. АЛ-ын эрхийг авч чадсанаас гадна лигийг 77 гоолтайгаар тэргүүлсэн байна.

Image

Энэ улирлын шилдэг дасгалжуулагч нь яах аргагүй Гасперини боллоо л доо.

Европа лигт Милан, Рома, Лацио гээд багууд орхоор болсон нь сайн ч, Милан, Рома 2 шинэ дасгалжуулагчтай болж, Лациогийн Инзаги арай том баг руу явж магадгүй юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon May 27, 2019 6:52 pm

Image

Лигийн шилдэг тоглогчоор Роналду маань шалгарчээ.

Image

Улирлын мэргэн буучаар Сампдоригийн Кваглиарелла 26 гоолтойгоор тодорчээ.

Image

Лигийн шилдэг залуу тоглогчоор Фиорентинагийн Федерико Кьеза шалгарч.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon May 27, 2019 6:54 pm

Улирлын шигшээ баг тодорчээ.

GK: Samir Handanovic [Inter]

CB: Milan Skriniar [Inter]

CB: Kalidou Koulibaly [Napoli]

CB: Giorgio Chiellini [Juventus]

RWB: Hans Hateboer [Atalanta]

CM: Miralem Pjanic [Juventus]

CM: Sergej Milinkovic-Savic [Lazio]

LWB: Aleksandar Kolarov [Roma]

ST: Duvan Zapata [Atalanta]

ST: Fabio Quagliarella [Sampdoria]

ST: Cristiano Ronaldo [Juventus]
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby UULAA » Thu May 30, 2019 4:30 pm

Top 30 Goals Serie A Tim 2018/2019
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Jun 03, 2019 9:11 pm

Image

Ирэх улиралд Брешиа, Леччэ, Хеллас Верона гэсэн 3 баг Сери А-д гарч ирэхээр болжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Jun 23, 2019 9:43 am

Image

Эйсибио Ди Франсеско Сампдоригийн дасгалжуулагч болжээ... Сампдоригийн өмнөх дасгалжуулагч нь сурснаараа дундаж баг руу явсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Skull » Mon Jun 24, 2019 1:34 am

Forza Juve wrote:Image

Эйсибио Ди Франсеско Сампдоригийн дасгалжуулагч болжээ... Сампдоригийн өмнөх дасгалжуулагч нь сурснаараа дундаж баг руу явсан байна.


Tanaih chin Top bag hernee dundaj dasgaljuulagch awchirchihluu?
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Jun 29, 2019 8:07 pm

Image

Милан ирэх улирлын Европа лигт орохгүй болжээ... Тэгэхээр Лацио, Рома 2 Европа лигийн хэсэгт ороод, Торино урьдчилсан шатны тоглолтууд хийгээд амжилттай болвол нэмээд орох нь ээ. Туринаас 2 баг Европийн тэмцээнд ороод, дажгүй л болох нь.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Aug 15, 2019 10:57 pm

Image

Англид ажилласан Итали дасгалжуулагч нар ТОП3-д байдаг л юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Aug 16, 2019 10:04 am

Image

Торино Европа лигийн хэсгийн тоглолтийн 2-р шатаа давлаа... одоо Английн Волверхэмптонтой плэй-оффд үзэх юм байна. Европа лигийн хэсэгт орохын тулд Торино-Волверхэмптон, Страссбург-Айнтрахт гээд ТОП-5 лигийн багууд хоорондоо үзэх гэж... сугалаа сонин байна аа ккк..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Aug 19, 2019 10:21 pm

Image

Интерийн улирлын билет захиалагчийн тоо эрс өсчээ ккк... Наполигийн харин бүр буурсан гэсэн.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Aug 19, 2019 10:23 pm

Image

Балотеллин Брешиа клубтээ буцан иржээ...нөхөр хөөрхий томоотой болсон биш ур чадвар нь ч муудсан юмуу даа ккк...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Aug 19, 2019 10:25 pm

Image

Пармагийн рекорд худалдаа гэнэ....нөхдүүд худалдсаар байгаад л дампуурсан даа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Aug 24, 2019 4:38 pm

ImagevsImage

Сассоуло логоны спонсороос авч байгаа мөнгөөрөө тэргүүлсэн хэвээр л байна.. Багийн эзэн Майпэй сайн мөнгө өгсөөр....манайх бас салбар компаниас авдаг мөртлөө 2-т орсон хэвээр л байна. Рома өнгөрсөн улирлын дундуур хийсэн гэхэд сайн нөхцөлтэй хийжээ.... Аталанта чинь Наполитай бараг адилхан олдог юм байна.... Бөөнөөрөө бол Английн лигийнхний хажууд задгай мөнгө шиг л харагдаж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Aug 24, 2019 4:44 pm

Сери А-гийн 21-ээс доош насны ирээдүйтэй гэгдсэн залуус гэнэ.

Image

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Жавхаа » Tue Aug 27, 2019 11:38 am

Интер Милан энэ жил харин гайгүй явахаар байна уу даа :smile:
CREATE THE FUTURE
User avatar
Жавхаа
 
Posts: 5246
Joined: Fri Jan 06, 2006 7:59 pm
Location: Мадрид

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Aug 30, 2019 8:58 am

Image

АЛ-ын сугалаа гарчээ... Италийн багууд өмнөх жилүүдийнхийг бодвол гайгүй сугалаа таарчээ. Манайх, Наполи 2 хэсгээсээ гарах нь тодорхой, Интерт Контэ байгаа тул Дортмундыг аргалчих байх, Аталанта гайгүй хэсэгт орж, хэсгээсээ Шахтертэй сайн үзвэл гарчихаар л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron