SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 03, 2019 6:43 am

Locatelli: Би Миланы Месси байсан

"Би Миланы төлөөх анхны гоалоо Sassuolo эсрэг оруулж байсан. Сан Сиро цэнгэлдэхэд цугласан олны өмнө тоглолтын эргэн эрэлтийн гоалыг оруулах нь өвөрмөц содон мэдрэмж төрүүлж байсан. Магадгүй би Sassuolo багт ирэх хувь тавилантай байсан байх.
Санамсаргүйгээр л би 73 дугаарыг сонгосон. Би өөрийн Сери А лигидэх анхны гоалоо 73 дах минутанд оруулж байсан. Надад Миланд өнгөрүүлсэн сайхан цаг хугацаанууд бий. Хэвлэл мэдээлэл,сонин сэтгүүлийн нүүр хуудас нь дээр би яг л шинэ Месси шиг нэрлэгдэж байсан. Гэвч багийн тоглолт явахгүй үед шүүмжлэлүүд гарч эхэлсэн. Энэ явдал сэтгэл санааг минь зовоож хэсэг хугацаанд би сайнгүй байдалтай явсан. Тэр үед надад тусалсан миний гэр бүл, найз охиндоо баярлаж байна. Мөн Sassuolo багийнхан надад итгэсэн"

Хөлбөмбөг сонирхогчид өөрийг чинь 2016 онд Ювентусын эсрэг оруулсан хожлын гоалоор нь сайн мэдэх байх. Тэр талаар?

-Тэрхүү гоал амьдралыг минь өөрчилсөн. Хүмүүс гудамжинд явч байгаад надтай таарахаараа тэрхүү гоалыг надад сануулдаг. 70,000 фанатуудын өмнө Буффоны хаалганд Ювентусыг хожлын гоалыг оруулсанаа бодохоор одоо ч хүртэл надад хамаг биений үс босгом мэдрэмж төрдөг.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 03, 2019 6:44 am

Гаттусо: Хэдий хожсон ч засаж сайжруулах зүйлс байна

Сери А лигид Миланыг 50 тоглолтод удирдсан талаараа?
Хүн бүхэнд баярлаж талархсанаа хэлмээр байна. Надад хөгжөөн дэмжигчид намайг 10 жил дэмжсэн юм шиг санагдаж байна.

Тоглолтын талаар?
-Өнгөрсөн тоглолтууд болох Empoli, Lazio тоглолтууд дээр болон өнөөдрийн тоглолтод сайн үр дүн үзүүлсэн гэхдээ л цааш илүү сайн тоглолт гаргах хэрэгтэй байна.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш бид сайн формтой тоглолт үзүүлж чадсангүй. Гэхдээ л бид хүчтэй байдалтай байна. Тоглогчид, фанатууд болон хэвлэл мэдээллийнхэн хэт өөрсдийгөө багтаж баярлаж болохгүй ээ. Учир нь манай багийн тоглолт тийм ч хангалттай байсангүй.
Хүнд тоглолт боллоо. Эсрэг баг маань бөмбөгийг сайн эзэмшин тоглолоо. Бид өөрсдийгөө сайн тоглож байгааг ухаарсан гэхдээ үүндээ бардаж болохгүй ээ. Хүснэгтийн гуравдугаар байранд бичигдээд эхэлсэн маань үнэн. Гэхдээ бидэнд хийх зүйл их байна. Техникийн тал дээр алдаа гаргадаггүй байсан тэр үе рүү гээ эргэн очих хэрэгтэй байна.

Хүснэгтийн байр?
-Бидний өмнө тоглох ёстой 12 тоглолт үлдээд байна. Тиймээс би юу ч амламааргүй байна. Би өөрсдийгөө техникийн хувьд ухарснаар харж байна. Яг одоогоор бол бид хамгаалалтандаа анхаарч байна. гэхдээ бидэнд техникийн тал дэр хийх зүйлс их байна. Цэнгэлдэхэд цугласан олон мянган хүний өмнө тоглох нь манай залууст дарамт болох ёсгүй. Харин ч үүнтэй хэрхэн дасан зохицон сайн тоглолт үзүүлэхээ мэдэх хэрэгтэй.

Багийн ядралт хэр байна?
-Бид хэн ядарч байгаа хэн сайн формтой биш байгаагаа ойлгох хэрэгтэй. Багийнхан маань бүхэлдээ ядарсан байна. Одоо бид ирэх тоглолтууддаа оюун санаа хувьд хүчтэй, хурц байх хэрэгтэй байна.

Аваргуудын Лигид тааруу тоглосон өөр бусад шүүмжлэл, шалтгааны улмаас Ювентусын дасгалжуулагч Max Allegri өөрийн сошиал хаягаа энэ долоо хоногт хаасан. Хэрэв Милан Аваргуудын Лигид шалгарах юм бол та сошиал хаягаа нээж, идэвхтэй ажиллуулах уу?

-Би энэ тал дээр үнэхээр эргэлзэж байна. Би сошиал медиа гэлтгүй аль хэзээний хүмүүст доромжлуулсан. Утасны тал дээр би ногоон дээр нь дараад хариулдаг улаан дээр нь дараад тасалдаг л дээр анхаардаг.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 03, 2019 6:55 am

Calabria: Хүнд тоглолт боллоо

"Өнөөдрийн авсан гурван оноо чухал хэрэгтэй оноо байлаа. Иймэрхүү хэв маягтай тоглолтуудад бид хожиж чадахгүй байсан. Харин өнөөдөр бид ихээхэн хичээл зүтгэл гаргаж хожил авлаа. Хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэн цааш энэ байраа хадгалж авч явах хүнд байх болно. Одоо бид Chievo талбай дээр зочлон тоглох тоглолтондоо анхаарах хэрэгтэй"

Гаттусо Сери А лигид 50 тоглолт хийлээ?
-Бид баяртай байна. Тоглолтоос сайн үр дүн авсандаа түүнд талархаж байна. Бид энэ маягаараа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй.

Хамгаалалт?
-Сүүлийн хэдэн өдөр бид үүн дээр их ажилласан.
Би маш цөөхөн гоал алдаж байна. Манай багийн довтолгооны чадвар биднийг гоал оруулах боломж олгож байна. Төвлөрөлт бол энэ бүхний хамгийн чухал зүйл.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 03, 2019 7:10 am

AC Milan v Sassuolo зарим стат

1- Хамгийн сүүлд Миланчууд 2012-2013 оны улирлын хоёрдугаар хагаст хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байжээ.

2- 1993 оны Fabio Capello удирдлага доорхоос хойш анх удаагаа Миланчууд календарийн шинэ жилийн хугацаанд 4 удаа дараалан хаалга хуурай манаж байна.

3- Россонеричууд 2014 оны 5-р сараас хойш анх удаагаа Сери А лигид 4 тоглолт дараалан хаалгаа хуурай манаж байна.

4- Улаан Харууд 2018 оны 3-р сараас хойш анх удаагаа 4 дараалж хожоод байна. Хамгийн сүүлд тэд 5 дараалж хожиж байжээ.

5- Davide Calabria Сери А лигийн 50 дах гараанаас эхлүүлсэн тоглолтондоо оролцов

6- Гаттусо Улаан Харуудыг Сери А лигийн хүрээнд 50 дах тоглолтонд нь удирдав (25 хожил, 17 тэнцээ, 8 хожигдол)
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Thu Mar 07, 2019 10:34 pm

Silva: Хамгийн сайхан нь Милан

Paris Saint-Germain багийн хамгаалагч Thiago Silva 2009 онд Милан багт элсэн орсон нь өөрийнхөн хөлбөмбөгийн замналын хамгийн сайн явдал болсон талаараа сэтгүүлчдэд мэдэгдэв.

Таны хөлбөмбөгийн замналын хамгийн сайхан мөч юу вэ?
-Милан багт ирсэн явдал. Тухайн үеийн Миланыг зурагтаар хараад алмайран суумаар тийм л баг байсан. Би тэдний тоглогчид хайртай байсан. Харин тэгсэн нэг мэдэхэд хувцас солих өрөөнд тэдэнтэй цуг байх болсон. Жишээ нь: Nesta, Maldini, Pirlo, Seedorf, Kaka Inzaghi, Pato гэх мэт. Би бага байхдаа өөрийгөө Европт томоохон карьертай тоглож байгаагаар мөрөөддөг байсан. Үүнийгээ ч биелүүлсэн. Би Миланы бэлтгэлээ талбай болох Milanello-д анх ирэхдээ их сандарч байсан. Pato намайг дагуулан явж бэлтгэлийн талбай, хувцас солих өрөө гэх зэргийг танилцуулсан.Би яг л хүүхэд шиг эргэн тойрныг гайхаад л яваад байсан. Би тухайн үед Милан багт тоглож байгаа болон тоглож байсан тоглогчдийн зургийг харсан. Тэр өдөр тэд миний зургийг тэд байршуулсан. Би бүх зүйл дээр Леонардод өртэй. Тухайн цаг үед намайг Россонери өмсгөлийг өмсөхөд надад маш их тусалж нөлөөлсөн хүн.

Милан дах эхний бэлтгэлээ би санадаг юм. Би өөрийгөө бусад тоглогчдод ойлгуулахыг хичээж байсан. Тэгсэн аз болж Португали хэлийг маш сайн мэддэг Seedorf багт байж таарсан. Тэр Бразил эхнэртэй. Би түүнээс ахмад тоглогчийн хувиар надад өгөх хамгийн сайн зөвлөгөө юу болох талаар асуухад: Намайг хурдан Итали хэл сур гэж хэлсэн.

Төвийн хамгаалагч байна гэдэг хамгийн хамгаалалтыг удирдаж, хагас хамгаалагчдад чиглэл өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс Итали хэл сурах нь маш чухал хэрэгтэй байсан.

Милан багтаа эргэн ирэх үү?

-Би одоо PSG багтай гэрээтэй байна. Тиймээс яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч хүний хувьд ирээдүйн талаар ярих хэцүү байдаг. Францын багтай байгуулсан гэрээ маань дуусахад жил хагасын хугацаа байна. Улирал дуусахаар би багийн удирдлагуудтай ярилцаж аль аль талдаа хамгийн зөв шийдвэрт хүрэх болно.
Silva Милан багийн төлөө 3 улирал тоглосон байдаг бөгөөд энэ хугацаандаа 119 тоглолт хийсэн байдаг.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 08, 2019 9:47 pm

Deulofeu: Том багт тоглохыг хүсдэг

Өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Милан Deulofeu багтаа эргүүлэн авахаар ихээр ярьж байсан болов Watford- удирдлагууд өвлийн наймааны цонхоор багаасаа ямар ч тоглогчийг явуулахыг хүсээгүй юм. Тэрээр өөрийн ирээдүйн талаараа:

"Watford бол сайн багаа гэхдээ одоогоор шилдэг баг биш. Бид хүснэгтийн 8-р байранд явж байна. Долдугаар байранд орж ирэх жил Европа Лигид оролцохыг хүсэж байна. Гэхдээ би өөр бусад багуудад өөрийн үүд хаалгаа хаагаагүй. Би Watford-д анхаарч байна. Мэдээж миний зорилго бол том багт тоглох. Энэ бол энгийн л зорилго. Бусад хөлбөмбөгчид яг л ийм зорилготой. Би Миланд сайн тоглож байсан. Тэгээд Барса руу эргэн очсон. Тэнд очоод өөрийн боломжоо ашигласан магадгүй тэр маань тэдний хувьд хангалтгүй байсан байх. Би нэг сар гаруй талбайд гарч тоглоогүй. Би бол аль болох олон тоглолтод гарч тоглох хүсэлтэй залуу. Би сэлгээнд сууж эсвэл тоглолт өнжих дургүй. Би Watford-д аль болох чадахаараа их тоглох гэж ирсэн. Би өөрийн шийдвэртэй баяртай байна"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 08, 2019 11:48 pm

Conti: Ав.Лигид шалгармаар байна

Бидний одоогийн үзүүлж буй энэ сайн дараалсан цуврал тоглолтууд бидэнд ихээр тус болж байна. Намайг энэ багт ирэхэд л багийн зорилго болон тодорхойлогдож байсан одоогийн байраараа бид алдахгүй цааш авч явах хэрэгтэй.Өнгөрөгч тойрогт талбай дээрээ хийсэн тоглолтод Сан Сиро цэнгэлдэхэд 60,000 хөгжөөн дэмжигч ирсэн. Chievo тай хийх тоглолтод бид яг л финалын тоглолт шиг хандлагатай тогло хэрэгтэй. Бидний хувьд эсрэг багийн талбайгаас гурван оноо авч Ав.Лигийн байраа хадгалах хэрэгтэй. Би илүү их минут талбайд гарч тогломоор л байна. гэхдээ миний оронд гарч тоглож байгаа хүмүүс сайн тоглож байна. Тэдний үзүүлж буй тоглолт үүнийг гэрчилнэ. Дасгалжуулагч намайг юу туулсныг мэднэ. Тухайн цаг үед тэр надтай цуг байсан. Тэр намайг хэрхэн дасгалжуулж хэзээ талбайд гаргахаа мэднэ.

Conti хувьд өмнө нь Аталанта багт тоглож байсан бөгөөд тэнд тоглож байх үед баг нь Европа Лигид шалгарах үед үсээ шараар будуулж байсан юм. Хэрэв энэ жил Милан Ав. Лигид шалгарвал дахин иймэрхүү төрлийн зүйл хийх үү?

-Бид Ав.Лигид шалгарч чадах эсэх дээр хэн нэгэнтэй мөрийцөх гэж үзэх болно. Аталанта Европа Лигид шалгарах үед би үсээ цайруулж байсан. Би энэ удаа арай өөр зүйл хийнэ. Дахин давтмааргүй байна.

Үсээ хар улаан болговол яах уу?

-Яагаад болохгүй гэж
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 09, 2019 9:41 pm

Гаттусо: Багт нэгдмэл байдал хэрэгтэй

Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:30 минутаас Chievo багийн талбай дээр Милан клуб зочлон тоглох бөгөөд уг тоглолтын өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Chievo V Ac Milan тоглолтын талаар?
Хүнд тоглолт болох болно. Энэ тоглолтод ямар ч хамаагүй үнээр хожих хэрэгтэй. Тэд их тайван тоглолт үзүүлдэг бөгөөд бид өрсөлдөгчөө хүндэтгэх хэрэгтэй. Бид тоглолтыг баллаж буруу тийш эргүүлж болохгүй. Агуу Миланы тоглолт хэрэгтэй. Хэрэв бид хожигдох юм бол бүхнээ алдах болохыг ойлгох хэрэгтэй. Өрсөлдөгч баг нь маань лигийн сүүл байранд бичигдэж байгаа тул тэд бидний эсрэг хүчтэй тоглолт үзүүлэх болно. Бид болгоомжтой байж өндөр төвшний анхааралтай, тоглолт үзүүлэх хэрэгтэй. Өнөө шөнийн тоглолт бол чухал тоглолт. Үүний дараа бид Дерби тоглолтондоо бэлдэх болно.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 09, 2019 9:42 pm

Багийн талаар?

Би багийнханаасаа би биш харин бид гэдэг үгийг сонсмоор байна. Бид нэгдмэл байдал бас хүн бүрийг баяр баясгалантай байхыг хүсэж байна. Талбайд гарч тоглоогүй хүмүүс сэтгэл дундуур байгаа гэхдээ талбайд гарч байгаа багийн андууддаа хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Тоглогчид багийнхаа төлөө бүхнээ зориулах хэрэгтэй. Би тоглогчдийг надад таалагддаг надад таалагдаггүй гэдгээр нь сонгодоггүй. Бид өөрсдийн хийж буй зүйлээрээ бахархаж цааш өөрсдийн үзүүлж буй тоглолтоо үргэлжлүүлэн үзүүлэх хэрэгтэй. Энэ багийн өмсгөлийг өмсөн тоглохдоо чи

Багийн өсөлтийн талаар?

-Хэрэв тоглогч тоглолтод оролцохгүй амарсан бол түүнд амрах хэрэгтэй байсан гэсэн үг. Чи гурван өдөр болгон тоглож үүн дээр нэмэгдээд бэлтгэл сургууль хийж байвал яалтач үгүй амралт хэрэгтэй. Бидэнд тоглолтонд оролцох боломжтой олон тоглогчид байна. Бид баг бүрэлдэхүүнийг аль болох боломжоороо бэлэн байлгахад бэлдэх хэрэгтэй

Хувь тоглогчдийн талаар?

Suso бие бялдрын хувьд ямар нэг зовуурь байхгүй ээ. Тэр магадгүй хэцүү цаг үеийг туулж байгаа байх. Гэхдээ тэр манай багийн хувьд чухал тоглогч. Тэр зүгээрээ.

-Caldara өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой.

-Conti сэтгүүлчдэд өгсөн ярилцлага надад таалагдсан. Бид түүнийг юу туулан эргэн талбай дээрээ ирснийг мэднэ. Бас түүний чадварыг ч мэднэ. Мөн түүнчлэн талбай дээр гарч хангалттай тоглоогүй хүмүүс бий. гэхдээ хүн бүр гаргасан шийдвэрийг хүндлэх хэрэгтэй.

-Calhanoglu охинтой болж Германд хоёр хоног байхаар болсон. Бид түүнийг охинтой болсонд баярлаж байна. Түүнтэй бүтэн сайнд уулзах болно.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 09, 2019 9:42 pm

-Laxalt тоглох болно

Biglia талаар? Тэр өнөөдөр талбайд гарах болов уу?

-Юу болохыг харж л байя. тэр хэдэн сар бэртлийн улмаас гараагүй. Хэдий тэр саяхан талбайд гарч тоглосон ч гэсэн

-Zapata талаар болон багтайгаа гэрээгээ сунгах болов уу?

Дахин талбайд гарахын тулд дахиад жоохон хугацаа хэрэгтэй. Клуб нэг жилийн гэрээгээ сунгах санал тавьсан. Бид түүний хариуг хүлээж байна.

-Өөрийн ирээдүйн талаар?

Би өөрийнхөө ирээдүйн талаар бодохгүй байна. Милан багийн ирээдүй л гол анхаарах зүйл. Би өөрийн хамаг сайнаараа ажиллах талаар л бодож байна. Өнөө шөнийн тоглолтын талаар л бодож байна. Одоо хүртэл би баяртай байсангүй. Манай багийнхан Италидаа ахиж сайжирсан. Гэхдээ Европын тавцанд сайжрах хэрэгтэй байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 10, 2019 7:12 am

Biglia: Гоалоо хүүдээ зориулж байна

"Би шаргуу бэлтгэлээ хийн ажилласан. Би өөрийн оруулсан гоалоо гэр бүлийнхэндээ зориулсан. Гоалын баярын хувьд миний бага хүү ийм гоалын баяр хийхийг хүссэн. Би хүүдээ гоал оруулаагүй удсанаа тайлбарлаж хэлсэн. Надад боломж олдвол гоал оруулна гэж амласан. Дөрвөн сар талбайд гарахгүй байх хэцүү байсан. Бэртсэнээс сэлгээний сандалд байхыг би илүүд үзнэ. Хөгжөөн дэмжигчид миний нэрийг дуудан, дуу дуулсанд би талархаж байна. Бид гурван оноо халаасалж чадлаа. Энэ л хамгийн чухал зүйл.

Biglia хувьд хамгийн сүүлд Милан төлөө 2018 оны 2-р сард гоал оруулж байжээ.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 10, 2019 7:24 am

Cheivo Verona багийн дарга Giancarlo Romairone:

"Долоо хоног бүр л бидэнд маргаантай зүйл тохиолдох юм. Чөлөөт цохилтын хаалт 9 метр биш 13 метрийн хол байсан. Миланы хоёрдах гоал отон, алдааны аль алин байсан"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby zigo » Sun Mar 10, 2019 7:44 am

энэ сэдэв хувийн блог шиг л байгаад байх юмаа. италийн лигийн дэмжигчид яагаад юу ч бичидгүй юм бэ? үнэхээр шаргуу мэдээлэл оруулдаг мундаг гишүүн юмаа
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 10, 2019 8:42 am

Милан багийн сүүлийн 7 жилийн хугацаанд хожигдоогүй хамгийн урт тоглолтын цувралууд:

1. 14 тоглолт (2012-13 улирал)

2. 10 тоглолт (2018-19 & 2017-18 улирал)

3. 9 тоглолт (2015-16 улирал)

Энэ жил манайхан хэр хол явах бол?
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 10, 2019 8:42 am

Gigi Riccio: Гаттусо тоглолт өнжихгүй гэж найдаж байна :)

Өчигдөр шөнө явагдсан тоглолтод дасгалжуулагч Гаттусо талбайн шүүгчтэй болон эсрэг багийн тоглогч Riccardo Meggiorini маргалдаж эхний үед талбайгаас хөөгдөж улмаар түүний туслах дасгалжуулагч Gigi Riccio Улаан Харуудыг цааш үргэлжлүүлэн дасгалжуулсан билээ.

"Дерби тоглолтод түүнийг бидэнтэй хамт байна гэж найдаж байна. Тоглолтын дараах шүүгчийн тайланд юу гэж бичсэнээс л Гаттусо тоглолт өнжих эсэх нь шийдэгдэнэ.
Харамсалтайн энэ бол ердөө л тоглолтын нэг хэсэг. Шүгэл дуугараад буцаад л тоглолт эхэлдэг.
Тоглолтын хувьд гэвэл бид энэ тоглолтыг амаргүй тоглолт болно гэж мэдэж байсан. Лацио, Интер багууд тоглолтоо хийгээгүй бидний араас мөшгөж байгааг санацгаая. Тоглолтын эхэнд бид тоглолтыг удирдаж байсан гэвч Chievo гоал оруулсны дараа бага зэрэг удирдлагаа алдсан. Krzysztof Piatek хожлын гоалыг оруулж тоглолтыг эргүүлэн байранд нь оруулсан.

Милан клуб ирэх тойрогт Интер Милантай тоглох билээ. Уг тоглолтын өмнө Улаан Харууд хэд хэдэн тоглогчдоо амраагаад амжсан бөгөөд Lucas Biglia хувьд гэхэд өнгөрсөн 10-р сараас хойш анхны гарааны тоглолтоо хийсэн нь өнөөдрийн тоглолт
байлаа.

"Өнгөрөгч тойргийн тоглолтод Biglia сэлгээгээр талбайд гараад тоглоод үзчихсэн байсан. Тиймээс бид түүнийг тоглолтонд тэнцвэртэй байдал, зохион байгуулалт, хагас хамгаалалтын байрлал дээр лидерийн үүргийг авчирч чадахыг мэдэж байсан.
Andrea Conti хүнд бэртлээс талбайдаа эргэн ирсэн. Мөн л өнгөрсөн тойргуудад талбайд гарч сайн тоглосон. Өнөөдрийн тоглолт бол түүний формоо эргэн олж авах зорилготой тоглолтуудынхон нэг нь байсан. Diego Laxalt талбайд гарч Ricardo Rodriguez сайн орлон тоглосон. Тэр тийм ч их дамжуулалт өгөөгүй гэхдээ сайтар гүйж тоглосон.Hakan Calhanoglu эхнэр нь төрж саяхан охинтой болсон бөгөөд тэрээр Германаас эргэн ирж энэ тоглолтод оролцон тоглосон.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Mar 11, 2019 6:30 pm

Chievo v AC Milan тоглолтын дараах зарим стат


1- Chievo багийг хожсоноор Миланчууд Сери А лигидээ 5 дараалсан хожил байгуулаад байна. Хамгийн сүүлд тэд ийм амжилтыг 2018 оны 3-р сард үзүүлж байжээ.

2- Krzysztof Piatek Сери А лигийн 10 цэнгэлдэхийн долоод нь гоал оруулаад байна.

3- Миланчууд Chievo эсрэг хийссэн сүүлийн 6 тоглолтондоо бүгдэд нь хожил байгуулаад байгаа бөгөөд эдгээр тоглолтууддаа ердөө 1 л гоал алдсан юм.

4- Krzysztof Piatek Сери А лигийн хүрээнд Милан багийн сүүлийн 3 зочлон тоглолтод доод тал нь нэг гоал оруулаад байна. (Roma, Atalanta, Chievo багуудад)

5- Lucas Biglia Сери А лигийд оруулсан 15 гоалынхоо 12-ын торгуулийн цохилт, чөлөөт цохилт зэргээс оруулаад байна. Аргентин тоглогчийн хувьд энэ улирал Сери А лигид Милан багаас гоал оруулсан 13 дах тоглогч болж байна.

6- Samu Castillejo өөрийн оролцон тоглосон сүүлийн 7 тоглолтдоо 3 гоал оруулж, 2 гоалын дамжуулалт өгжээ.

7- Suso Миланы төлөө Сери А лигид 100 дах тоглолтондоо оролцов
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Wed Mar 13, 2019 9:57 pm

Baresi: Милан эргэн ирж байна

"Надад Romagnoli үнэхээр их таалагддаг. Тэр анхааралтай бөгөөд болгоомжтой байдаг залуу. Тэр багийнхаа болон дасгалжуулагч, клуб, бүгдийнхэн итгэлийн хүлээсэн нэгэн.Түүний оюун санааны, болон бие бялдрын хүч чадал хурдтайгаар илрэн гарч байна. Түүнд багийн ахлагчийн тууз өгсөн нь зөв зүйл болсон.
Милан багт өөрийгөө харуулах амаргүй ээ. Одоо бол Romagnoli сайн тоглож байна. Мөн багийн тоглогчдоос Donnarumma багт удаан хугацаагаар Россонери болон үлдэж чадна.Баг бүрэлдэхүүн хэрхэн хамгаалахаа мэддэг болсон. Учир нь тэд нэгдмэл, хүчтэй баг болсон. Үүнийг гавьяа нь Гаттусотой холбоотой. Elliott байгууллага найдвартай, тогтвортой мэдрэмж төрүүлдэг. Мөн багт өөд тэмүүлэх хүсэл тэмүүллийг өгсөн. Би багийн эздийг Милан багт дурлаж, энэ багт удаан хугацаагаар үлдэнэ гэж найдаж байна.
Би Berlusconi-г хүндэлдэг. Тэр дэлхийн хөлбөмбөгтэй харилцаа холбоотой хэвээр байхыг хүссэн. Тиймээс Monza багтай үүнийг хэрэгжүүлж байгаа.
Maldini, Leonardo хоёр бол Милан гэдэг үгний учрыг сайн ухаарч ойлгосон хүмүүс бөгөөд үлгэр дуурайлал авахаар зөв хүмүүс.Тэд багт хүнд цаг үед ирж өнгөрсөн өвлийн наймааны цонхоор сайн ажилласан. Хүн бүр л Paolo-г эргэн хөлбөмбөгтөө ирэхийг хүсэж байсан. Эцэст нь бүгд л түүнийг гэртээ ирсэнд баяртай байна.

Дерби тоглолтын талаар?
-Дерби тоглолтууд тааварлашгүй бөгөөд хоёр багийн хоорондоо хийсэн тоглолт бүр түүхийг бүтээсэн.

Baresi хувьд Милан багийн төлөө1977-1997 улирал 710 тоглолтод оролцож 6 удаа Италийн Сери А лигийн аварга, Европын цомд гурван удаа түрүүлж байсан билээ. Баг тогтвортой сайн байгаагаас гадна сайжирч байна. Би Милан багийг эргэн ирж байна гэж хэлмээр байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Wed Mar 13, 2019 9:58 pm

Locatelli: Ювентусн намайг сонирхвол гайхалтай байх болно

Би энд багийн тэргүүн тоглогч шиг мэдрэмж төрж байна. Би энд ирээд эхэндээ тийм ч сайн байгаагүй ээ. Энд ирэх зөв шийдвэр байсан. Дасгалжуулагч De Zerbi надад тоглолтыг шинэ санаа хэв маягийг үзүүлсэн. Эхэндээ би үүний ойлгохгүй байсан. Би тоглолтод сэлгээнээс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо би Sassuolo багийн надад итгэсэн итгэлийг хариулмаар байна.
Ювентусын талаар?
Яг одоогоор би зөвхөн Sassuolo талаар л бодож байна. Хэрэв тэд намайг нэг өдөр сонирхвол гайхалтай байх болно.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 15, 2019 10:04 am

Bakayoko Францын шигшээдээ дуудагдсангүй

Ювентус багийн хагас хамгаалагч Blaise Matuidi Сери А лигээс Euro 2020 тэмцээний сонгон шалгаруулалтад оролцон тоглохоор дуудагдсан цор ганц тоглогч болж байна. Францчууд 3-р сарын 22нд Молдав эсрэг 25 нд Исланд шигшээ багуудын эсрэг тоглох билээ.

Дуудагдсан тоглогчид:

Areola, Lloris, Mandanda; Digne, Kimpembe, Kurzawa, Pavard, Sidibe, Umtiti, Varane, Zouma; Kante, Matuidi, Ndombele, Pogba, Sissoko; Coman, Fekir, Giroud, Griezmann, Martial, Mbappe, Thauvin
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 15, 2019 10:06 am

Шева: Миний хамгийн сайхан ялалт

Andriy Shevchenko өөрийн хөлбөмбөгийн замнал дах хамгийн сайхан ялалт нь 2003 оны Ав.Лигийн финалд торгуулийн цохилтоор Ювентус багийг буулган авч байсан тоглолт болохыг Италийн Streaming DAZN-д с хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

"Милан багт анх би ирэхдээ их баяртай байсан. Тухайн үе бол миний хувьд их онцгой мөч байсан.
Намайг анх ирэхэд Ibrahim Ba надад: "Хэрэв чи 7 дугаарыг зүүхийг хүсэж байвал би чамд өгч болж байна" гэж хэлсэн. Би түүнд баярлаж талархсанаа хэлсэн. Хоёр хоногийн дараа хүүхэд насны минь найз минь надруу залгаад надад Милан багийн 7 дугаар чинийх болжээ. үүнд итгэж өгөхгүй байна энэ явдал чамд аз авчрах болно гэж хэлсэн.

Хамгийн сайхан хожил тань юу вэ?
-2003 оны Ав.Лигийн Manchester-ын финал. Old Trafford цэнгэлдэхэд Ювентусын эсрэг хийсэн финалын тоглолт байсан. Хөлбөмбөгийн онцгой цэнгэлдэхүүдийн нэг болох Old Trafford-цэнгэлдэхэд бид маш хүчтэй Ювентусын эсрэг тоглосон. Тухайн тоглолт миний амьдралын хамгийн чухал тоглолт байсан.

Kaka талаар?
-Милан багийн түүхэнд би түүн шиг тоглогчийг харж байгаагүй. Тэр багийнхаа тоглолтын механизмд бүрэн дүүрэн зохицон тоглодог байсан. Ердөө нэг л бэлтгэлийн дараа би түүнийг онцгой тоглогч болохыг ойлгосон. Бид ч түүнийг дагаад төвшин ахисан. Тэр Милан багийн дөхөлгүүрийг өөрчилсөн.

Maldini талаар?
-Тэр бол Милан багийн үүх түүх. Гайхалтай аварга тамирчин, маш сайн найз бас тоглогч.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 15, 2019 10:06 am

Berlusconi талаар?
-Тэр Милан багийн гайхалтай 25 жилийг бүтээсэн шилдэг ерөнхийлөгч бас хувь хүн байсан.

Ancelotti талаар?
-Тэр дасгалжуулагч бас найз минь байсан. Тэр онцгой хүн байсан. Бид нэг нэгнээ хүндэлдэг байсан.

Ювентусын эсрэг талбайн төвөөс торгуулийн цохилт гүйцэтгэхээр очсон 12-15 секундээ би хэзээ ч мартахгүй.Бага насны чинь үеэс авахуулаад чиний өмнө бүхий л амьдрал жирэлзэн өнгөрөх болно. Чи хүсэл мөрөөдөлийнхөө хамтаар өсөж том болон торгуулийн цохилтын шугам руу очих болно. Тэнд ирээд өөрийн мөрөөдлөө биелүүлэх цаг нь ирсэн болохыг ойлгох болно.
Би өөртөө тайван тогло гэж хэлсэн. Өөрийн сайн хийж чаддаг цохилтоо хийх хэрэгтэй гэж бодсон. Энэ бодлооч өөрчлөөгүй. Би эхлээд шүүгчийг дараа нь бөмбөг, тэгээд Buffon-ыг харсан. Сүүлд нь шүгэл дуугарахыг сонсоод хүсэж байснаараа хаалга руу цохисон.

Украин эрхийн хувьд Милан багийн төлөө оруулж байсан шилдэг гоал нь яахын аргагүй 2001 онд Ювентусын эсрэг оруулсан гоал юм. Сурвалжлагч түүнээс тэрхүү гоал нь дамжуулалт байсан уу эсвэл хаалга руу шууд цохисон цохилт байсан уу хэмээн асуухад:

"Байнга тиймэрхүү байрлалаас гоал оруулна гэж байхгүй. Бэлтгэл дээр цохисон ч гэсэн. Гэсэн хэдий ч би цохисон. Би дамжуулалт өгөөгүй ээ. Тэр дээр бол ямар нэг маргаан байхгүй. Үнэндээ бол тэр гайхалтай хөдөлгөөн байсан. Урд намайг хамгаалж байсан хамгаалагчаа дарж гараад шууд л цохисон"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 16, 2019 5:38 pm

Musacchio: Хэнээс айхгүй байна

Хэрэв Милан клуб энэ тоглолтод Интерийг хожиж чадвал өрсөлдөгчөөсөө 4 онооны даваатай болох боломжтой болох юм. Дерби болохоос өмнө Улаан Харуудын хамгаалагч Mateo Musacchio хэнээс ч айхгүй байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэв.


"Энэ удаагийн долоо хоног их онцгой болж байна. Бид сайтар бэлтгэлээ хийж байна. Бид энэ тоглолтод бэлдэх гэж урт долоо хоногийг тууллаа. Дерби тоглолт бол бусад бүх тоглолтуудыг бодвол өөр. Хүснэгтийг хаана бичигдэх нь бидний хэрхэн тоглохоос хамаарна. Бид өөрсдийгөө хожих ёстойг мэднэ. Дан ганц хожиж өөрсдөдөө сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна хүснэгтийн байраа улам ахиулах хэрэгтэй. Би хэнээс ч айхгүй байна. Бид энэ тоглолт болохоос өмнө өөр нөхцөл байдлаас ирсэн гэхдээ дерби тоглолтод чиний өмнө нь ямар тоглосон яаж энд ирсэн чинь хамаагүй.Бид гуравдугаар байранд бичигдэхээр зорин ажиллаж байна. Бид өөрсдийн хамгаалалтын тэнцвэрт байдлаа олсон. Хаалгандаа бага гоал алдах нь маш чухал зүйл. Бид өөрсдийн дараа дараагийн тоглолтоо ийм байдлаар үргэлжлүүлмээр байна"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 16, 2019 5:39 pm

Suso шигшээдээ дуудагдсангүй

Испани шигшээ баг Евро 2020 тэмцээний сонгон шалгаруулалтад оролцох бүрэлдэхүүн зарлагджээ. Энэ удаад Napoli багийн хагас хамгаалагч Fabian Ruiz анх удаагаа шигшээдээ дуудагдсан бол манай Suso дуудагдаж чадсангүй. Suso хувьд Миланы төлөө сүүлийн хоёр сар гоал, гоалын дамжуулалт өгөөгүй нь дуудагдаагүйхэн гол шалтгаан байж болох юм.
Ялагдашгүй Армандачууд 3-р сарын 23 нд Норвеги эсрэг харин 26нд Мальт шигшээ багийн эсрэг тоглох хуваарьтай байна.

Шигшээ багтаа дуудагдсан тоглогчид:
Kepa, De Gea, Pau; Gaya, Alba, Bernat, Hermoso, Inigo, Ramos, Sergi Gomez, Sergi Roberto, Jesus Navas; Busquets, Rodri, Ceballos, Fabian, Parejo, Canales; Asensio, Rodrigo, Morata, Muniain, Jaime Mata
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 16, 2019 11:46 pm

Гаттусо: Дерби тоглолтод ялах магадлал өндөр баг гэж байдаггүй

Өнөө шөнө УБ- цагаар 03:30 минутаас Миланы Дерби тоглолт болох билээ. Уг тоглолтын өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тоглолтын талаар?
-Дерби бүхэн өөр өөрийн гэсэн үүх түүхтэй. Бид улирлын эхэнд тоглосон Дербигээ мартах ёстой. Учир нь өнөө шөнийн тоглолт бол өөр тоглолт. Сүүлийн хэдэн өдөр, хүмүүс манай багийг дерби тоглолтод хожил байгуулах өндөр магадлалтай хэмээн ярьж Интерийг үхсэн мэтээр ярихыг би дууллаа. Дерби тоглолтод ялах магадлал өндөр илүү баг гэж байдаггүй. Бид өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Энэ тоглолтод бид зүрх сэтгэлээсээ, ухаан зарж, хүсэлт тэмүүлэлтэйгээр тоглох хэрэгтэй. Сан Сиро цэнгэлдэх дүүрч, цэнгэлдэхэд цугласан олон бидний 12 дах тоглогч болох хэрэгтэй. Энэ тоглолт бол бидний хичээж тоглох ёстой тоглолт. Хэрэв тоглолт сайнаар эргэхгүй бол багийнханд ирэх сэтгэл санааны хүндрэлд би санаа зовниж байна. Гэсэн хэдий ялалт бидэнд оюун санааны баяр баясалаас илүү ихийг өгөх болов уу.

Интерийн талаар?
-Бид Интерийг хүндэлж байна. Учир нь тэдэнд бидэнд аюул тарьж чадахаар аюултай тоглогчид байна. Бидэнд урам зориг хэрэгтэй бөгөөд би багийнхнаасаа намар үзүүлснээс өөр тоглолтын хандлагыг олж хармаар байна. Би ухаалаг сийрэг толгойнуудыг хармаар байна. Мөн багийг бид юу хийж чаддаг болохоо мэддэг болохыг харуулахыг хүсэж байна.

Өнөө шөнийн Дерби улирлын эхэнд болсон Дербигээс хэр ялгаатай вэ?
-Би өнөө шөнийн тоглолтыг өшөө авах тоглолт гэж харахгүй байна. Би зөвхөн өөрийн зорилгодоо л анхаарч байна. Миний зорилго бол эдгээр залуусыг Ав.Лигид эргэн аваачих. Allegri-г АТМ-д багт 0:2 хожигдсоны дараагаар хүмүүс зэмлэж байсан. Харин хариу тоглолтын дараа хүмүүс түүнийг магтаж байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 16, 2019 11:46 pm

Icardi талаар?
-Энэ асуултад хариулах хэцүү юмаа. Дэлхийн шилдэг тоглогч хүртэл хувцас солих өрөөнд байгаа бүх тоглогчдийг хүндлэх ёстой. Хөлбөмбөгийн багууд хувцас солих өрөөндөө л бүрэлдэн бий болж тогтдог бөгөөд дан ганц тоглогчид бус тэдэнтэй холбогдсон хүн бүр юм. Хүмүүс бие биенийхээ нүүр руу хараад ярилцахад дуртай. Би тэднийг бие биедээ амлалт өгч, сайтар хоорондоо ярилцах хэрэгтэй. Хувцас солих өрөө бол ариун дагшин газар.

Интер Европа Лигээс хасагдсан талаар?
-Бид Европа Лигийн эхний шатнаас хасагдсан. Амархан тоглолт байх болно гэдэг урьхинд орж болохгүй. Бид энэ тоглолтод сайтар бэлдэж Интерийн хүчийг ухаарч ойлгох хэрэгтэй.

Хувь тоглогчдийн талаар?
-Баг бүрэлдэхүүн бүгдээрээ тоглолтод өөр өөрсдийн хувь нэмэрээ оруулах хэрэгтэй. Дан ганц Piatek биш. Би өөрийн замналдаа тоглолтыг өөрийн чадвараараа өөрчилж чадах цөөхөн тоглогчидыг харж байсан. Би Piatek-тай байнга яриад байдаггүй. Учир нь тэр бол хэт яриа хөөртэй залуу биш. Тэр бэлтгэлээ хийх дээ дуртай. Бүүр амралттай хэрнээ ирдэг.

Biglia гараанд гарах уу?
-Өнөө шөнө тэр ямар байхнуу харья.

Musacchio талаар?
-Тэр ихээр сайжирсан. Гэхдээ багийн сайтар хамгаалан тоглолтод бүгд л гавьяа үзүүлсэн. Дан ганц манай гурван хамгаалагч биш шүү. Тэр дан ганц бие бялдрын хувьд хүчтэй юм бишээ.

Дасгалжуулагчийн үүрэгийн талаар?
-Тоглолтын төгсгөлд, тоглолтоос гарсан үр дүн дасгалжуулагчийн хувь тавиланг шийддэг. Би зөвхөн ажилдаа,зорилгодоо л анхаарч байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron