SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Thu Oct 29, 2020 9:29 am



АЛ-д Ювентус, Лацио хожил авч чадсангүй ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Wed Nov 04, 2020 9:12 am



Италийн 2 өчигдөр орой хожигджээ. Аталанта Ливерпүүлийн эсрэг арай л биш үзжээ. Уламжлалт довтолгоогоороо тоглоод, Ливерпүүлийн тоглолтонд орчихжээ. Ливерпүүлийн талбайд болох тоглолтонд ядаж тэнцэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг эвгүй явдал болж магадгүй л юм. Аяксыг талбайд нь заавал хожих, хэсгээс гарах нь тодорхой болсон Ливерпүүл Аяксд оноо бэлэглэх гээд л ....

Интер хожигдоод Реалтай хийх хариу тоглолтонд хожихгүй бол ч хэцүүдэх нь ээ. Ядаж байхад Гладбах нөгөө талд аймаар хожжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Nov 06, 2020 9:31 am





Европа лигт Рома, Наполи 2 хожил байгуулж, Милан гялалзаад байсан Францын Лилль талбай дээрээ балба авхууллаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Sat Nov 14, 2020 11:51 am



Берлусконигийн Монза Интертэй нөхөрсөг тоглолт энэ тэр хийгээд л сүрхий л байна даа
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Sat Nov 14, 2020 11:53 am



Одоогийн байдлаар хамгийн бага гоол алдсан багууд гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Tue Nov 17, 2020 1:41 pm



2019/2020 оны улиралд 700 саяын алдагдалтай гарч байна. 2020/2021 оны улиралд улам л муудах байх. багууд цалингаа тавьж чадахгүй байгаа сураг байсан. Энэ хүнд үед Аталанта АЛ-д үзээд дажгүй байна, энэ улиралд Лацио нэмэгдсэн....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Tue Nov 17, 2020 1:42 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Nov 20, 2020 9:00 pm



Италийн супер цом 1-р сард 20-нд Сассуологийн Мэйпэйд зохиогдоно гэнэ. Ювентус - Наполи
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Nov 20, 2020 9:02 pm



1999 оноос хойших эрэлттэй 10 залуу тоглогчдын тоонд Сери А-гийн 4 залуу багтжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Nov 20, 2020 9:05 pm



Хүснэгтийн эхний 8 багийн өвлийн завсарлага хүртэлх багуудын тоглолтын хуваарь. Энэ жил Европд тоглож байгаа багууд ковидын үед бусад орлог сайн байгаа ч бас өндөр ачаалалтай тоглохоор байна. Одоо энэ үе бол улирлын эцсийн үр дүн, багуудын ерөнхий байдлыг шалгах жинхэнэ чухал үе болж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Wed Nov 25, 2020 9:46 pm

Жерсигээ спонсорлуулсан гэрээний дүн гэнэ ээ. Фиорентина, Сассуологийн эзэд өөрсдөө спонсорлоод өндөр гарчээ.



Image



Лацио бол спонсоргүй байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Wed Nov 25, 2020 9:54 pm



АЛ-ын 4-р тойргийн эхний өдөр Италийн 2 хожил авчээ. Лацио 8 оноотой гээд үлдсэн 2 тойргоос 3 оноо авбал шалгарахаар байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Thu Nov 26, 2020 10:26 am



Аталанта талбай дээрээ бут авхуулснаа цайруулж, дараагийн шатны найдвараа хадгалж Ливерпүүлийг талбайд нь хожлоо. Ливерпүүлийг хожсон нь нөхдүүдэд сайнаар нөлөөллөө, ирэх тойрогт Ливерпүүл Аяксыг талбайдаа хүлээн аваад хожих л хэрэгтэй болно.

Интер ч хэсгээс хасагдахад ойрхон байна даа.... Ирэх 2 тойрогт 2 хожвол хэсгээс оноо тэнцээд гарч ирэх багахан боломж л байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Thu Nov 26, 2020 10:43 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Sat Nov 28, 2020 11:03 am





Рома хэсгээсээ шалгарчээ. Одоо өвлийн завсарлага хүртэл лигтээ анхаарах нь ээ. Наполи, Милан 2 бол болоогүй, 2 фронтдоо байлдах нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Wed Dec 02, 2020 10:16 am



Интер АЛ-ын найдвараа бяцхан ч гэсэн тээгээд үлдлээ. Одоо Реал, Гладбах 2 тэнцчихгүй, өөрсдөө Шахтер дээр бүтэлгүйтчихгүй бол хонгилын үзүүрт гэрэл байна. Энэ хэсэг ёстой л үхлийн хэсэг болж байна аа.

Аталантагийн хувьд тэнцээ авч... дараагийн тойрогт Аякстай талбай дээр нь ямар ч тоогоор тэнцсэн хэсгээс гарах боломжтой л болж. Аталанта жаахан давуу талтай байгаа ч форм нь орж гарсан, нөгөө талд Аякс дотооддоо маш сайн формтой байх шиг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Thu Dec 03, 2020 11:28 am



Хожил, тэнцээ. Лацио дараагийн шатанд шалгарах эсэх хэсгийн сүүлийн тоглолтоо гол өрсөлдөгч Брюггэ-тэй гэртээ хийнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Г.Баяраа » Thu Dec 03, 2020 3:45 pm

Бидний танил нэгэн цагийн Италийн цуут хөлбөмбөгчид дасгалжуулагч болохоор суралцаж байна. Алессандро Дель Пьеро, Даниеле Де Росси, Массимо Маккароне, Риккардо Монтоливо, Жампаоло Паццини, Кристиан Вьери гэсэн нэрс УЕФА-гийн А зэрэглэлийн дасгалжуулагчийн курст бүртгүүлээд байна.

Коверчиано (Флоренц) дахь Италийн Хөлбөмбөгийн Холбооны бэлтгэлийн төв баазад энэхүү сургалт явагдаж байгаа юм. 12 сар үргэлжлэх энэ курсын дараа амжилттай суралцагчид УЕФА-гийн А лицезтэй болж Европын аль ч дээд лигийн багийг удирдах эрхтэй болно.

Экс Ромагийн тоглогч Де Россид энэ зун олон багаас ажлын санал авсан ч зохих бичиг баримт байгаагүй учир хүлээж аваагүй. Энэ оны эхээр тэр Аргентиний Бока Хуниорст тоглож байгаад зодог тайлсан. Түүнтэй хамт 2006 онд Дэлхийн аварга болсон Италийн тоглогчдоос Пиппо Инзаги (Беневенто), Андреа Пирло (Ювентус), Женнаро Гаттузо (Наполи) нар аль хэдийн Сери А-д ажиллаж байгаа.

Дээрх экс тоглогчдоос гадна Федерико Бальзаретти, Иньяцио Абате, Давид Писарро, Алессандро Матри, Андреа Коста, Жанлука Курчи, Даниеле Гастальделло нар уг курст хамрагдаад байна.

https://koo.mn/p/10189/
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Dec 04, 2020 5:11 pm



Рома ээлжит хожлоо авч, Наполи тэнцлээ. 6-р тойрогт Сосьедадыг талбайдаа хүлээн авч, хэсгээс гарах эсэхээ шийднэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Wed Dec 09, 2020 10:12 am



Балотелли Берлусконигийн Монза клубт 6 сарын хугацаатай нэгдлээ. Сайн байвал цааш сунгана л гэнэ. Монза улирлын сайн ч биш, муу ч биш эхлүүлж 5-6-д явж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby meesh » Wed Dec 09, 2020 10:13 am

Алдарт Берлусконигийн баг айн. Дээш гаргаад ирвэл од болохнээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Fri Dec 11, 2020 4:59 pm



Хэсгийн шат дууссаны дараа АЛ-ын тэмцээнд орсон, хожил байгуулсан, тэнцсэн, дараагийн шатанд шалгарсан гээд Италийн 4 баг иймэрхүү орлого олсон байна. Энэ дээр ТВ-ын маркет пүүл нэмэгдэнэ. Интер хэсгээс хасагдсан нь маркет пүүл энэ тэр нь үлдсэн 3 багт хуваагдаж нэмэгдэнэ. Ковидын нөхцөл байдалд Интер бусдыгаа харж үзлээ. :ногоон:

Лигийн хувьд үзэгчид энэ тэр гээд тасалбарын орлого тасарсан нөхцөлд Европын тэмцээний орлого нь тэрхүү алдагдлын нөлөөг бууруулах, нөхөх сайн талтай.

Одоо Европа лигт үлдсэн Рома, Милан, Наполигийн эзэд ч гэсэн аль болох хол явж мөнгө цуглуулж, ковидын алдагдлыг ковер хийхийг хүсэх, багуудаа 2 фронтод үз гэж тулгах байх аа. Тоглогчдыг аягүй бол Европд сайн үзээд цалингаа ол ч гэж магадгүй юм :ногоон: Сая цалин тавих хугацаа хэтрээд Наполи энэ тэр цалингаа хоцроогоод байна гэсэн мэдээ явж байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Tue Dec 15, 2020 9:56 am

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Tue Dec 15, 2020 10:10 am



АЛ-т манайх бол дажгүй сугалаа авсан бол Лацио, Аталанта 2 чанга сугаллаа даа. Лацио хэсэгт Дортмундтай таарч, 1 хожил, 1 тэнцээ авсан, бас ч Германчуудын нэг гол багийг илүүрхсэн.

Аталанта бол Шахтер шиг Реалд сюрприз барьж магадгүй л юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2019/2020

Postby Forza Juve » Tue Dec 15, 2020 10:14 am



Европа лигийн сугалаа гарчээ. Шөвгийн 32-т Милан, Рома, Наполи ер нь сулавтар л өрсөлдөгчид таарч, аятайхан л сугалаа гарчээ. Милан, Наполигийн хувьд Европа лигийн тоглолтын дундуур лигийн хуваарь нь арай чанга байна даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron