SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sat Mar 16, 2019 11:47 pm

Тоглолтын хандлага?
-Сахилга бат, хүндлэл зэрэг нь баг хэрэгтэй зүйл. Клубийн тоглолт дасгалжуулагчаас 30 хувь хамаарч үлдсэн хэсэг нь багийн хамтын ажиллагаан, нэг нэгнийгээ хүндэтгэхээс хамаардаг. Залуус маань сайжирч байгаа бөгөөд тэд магтаад гавьяа шагнал хүртэх эрхтэй.

Багийн ядралт хэр байна?
-Залуус бие бялдрын хувьд ядраагүй ээ. Бид зарим тоглогчдоос бэлтгэлээ илүү их хийх талаар асуусан. Гэхдээ энэ бол өөр зүйл.

Berlusconi Дерби тоглолтод хоёр довтлогчтой тэр дундаа тэдний ард Suso-г тавь тэгвэл энэ тоглолтод гарцаагүй хожно хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Энэ талаар?

-Хэдий би л ганцаараа шийдвэр гаргадаг ч гэсэн би түүний юу гэж хэлснийг хүндэтгэн авч үзэх болно.

Чөлөөт цохилт болон булангийн цохилтууд?
-Сүүлийн жилүүдэд бид эсрэг багийн торгуулийн шугамын гадна алдаа бага авсан. Гэхдээ бид сүүлийн үед алдаа их авч байна. Бидэнд чөлөөт цохилт сайтар гүйцэтгэдэг олон тоглогч байдаг бөгөөд тэр бүгд нь гоал оруулах магадлалыг маань өсгөнө гэдэгт би итгэлтэй байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 17, 2019 7:03 am

Berlusconi Өнөөдөр болох Дерби тоглолтын талаар:

"Дербид хэн ялахыг би мэдэхгүй байна. Хэрэв Милан Suso-г хоёр довтлогчийн ард тоглуулбал Россонеричууд гарцаагүй ялах болно. Үнэндээ тэд хэдэн гоалын давуутай хожих болно шүү"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 17, 2019 7:12 am

Calabria: Эргэлт хийж чадах тоглолт

Өнөө шөнийн тоглолт бидний хувьд маш чухал тоглолт байх бөгөөд бидний хувьд ялалт байгуулах нь гол зорилго юм.

Интер хүчтэй бүрэлдэхүүнтэй. Тэд энэ улирал Ав.Лигид өрсөлдсөн.

Хэрэв бид энэ тоглолтод хожоод тэднээс 4 онооны зөрүүтэй болох юм бол бидний зорилго болон сэтгэл зүйд сайнаар нөлөөлөх болно. Мөн интерт эцсийн цохилтыг өгөх болно.

Сери А лигийн хүрээн Милан сүүлийн 5 тоглолтондоо хожоод байна. Харин өнөө шөнийн өрсөлдөгчид нь тааруухан амжилттай явна. Энэ талаар?

Бид их боломжийн эерэг цувралыг үзүүлж байна. Бид бүрэн итгэлтэй явж байна. Бид улирлыг удаан гэгчийнхэн эхэлж олон алдаа дутагдал гаргасан. Гэвч тэдгээр алдаа дутагдалаасаа суралцан сайжирсан.

Одоо бол бидэнд хүмүүст хүчтэй мэссэжи өгөх боломж гарч байна. Дерби тоглолт бидний улирлыг тэр чигээр нь эргүүлж, өөрчилж чадах гол тоглолт байж чадна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 17, 2019 8:19 am

Calhanoglu: Милан Ювентусээс тийм ч их зөрүүтэй бишээ

"Маш өндөр хүлээлт байна. Бид бүгд л өнөө шөнийн Дерби тоглолтыг хүлээж байна. Бид өөрсдийгөө хүчтэй байгаагаар мэдэрч байна. Бид сайн формтой байна. Мөн бид Интерийг ихээр хүндэлж байна. Тэдний эсрэг хийх тоглолт хүнд байх болно. Бид өнөө шөнийн тоглолтод өөрсдийгөө 150 хувь дайчлах хэрэгтэй.

Icardi талаар?
-Тэр багтаа чухал тоглогч. Гэхдээ өнөөдөр тэр тоглолтод оролцох оролцохгүй байх нь тэдний л асуудал бидэнд хамаагүй хэрэг. Би өрсөлдөгч багаасаа болдог бол Politano тоглуулмааргүй байна. Бас Brozovic ч гэсэн. Тэр хүчтэй тоглогч.

Тоглогчдийн үүрэгийн талаар?
-Өнөөдрийн тоглолтод Piatek чухал үүрэгтэйгээр тоглох болов уу би түүнийг тоглолтыг шийдэхэд ихээр нөлөөлнө гэж бодож байна. Paqueta тэр хоёр багт ирээд хурдан дасан зохицсон. Би үргэлж л багийнхан дасгалжуулагч, арын албаныхантай сайн харилцаатай байсан.

Гаттусо талаар?
-Гаттусо дан ганц надтай бус бүх тоглогчидтой ижил харьцдаг. Тэр өөрөө тоглогч байсан бөгөөд тоглогчдод юу хэрэгтэй байдгийг мэднэ. Тэр биднийг өндөр төвшний хөлбөмбөг тоглоход багийнханд маш их эерэг энергийг өгсөн. Мөн тэр миний хувийн амьдралд ч гэсэн тусалсан. Би саяхан аав болсон бөгөөд маш их баяртай байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард намайг олон багууд сонирхож байсан. Гэхдээ би Миланд байгаадаа баяртай байна. Би Миланд урт хугацаагаар үлдэнэ гэж найдаж байна. Гэхдээ энэ клубээс хамаарна. Гоал оруулаагүй үедээ би ямар нэг дарамт шахалт мэдэрдэггүй. Хамгийн чухал зүйл бол багийнхаа төлөө ажиллах. Харин тэрнээс хувийн тоглолт үзүүлэх биш. Би өөрийгөө сайн байгаагаар мэдэрч байна. Би нэг тоглолтод 12-13 км гүйж байна. Миний тоглолт сайн байна гэж бодож байна. Би өөрийгөө чөлөөт цохилт сайн гүйцэтгэгчдийн нэг гэж бодсоор байгаа.

Багийнхаа талаар?
-Бид бол нягт сайн харилцаатай баг. Яг л гэр бүл шиг. Баг дундаас миний хамгийн сайн найз бол Kessie. Bakayoko намайг гайхшруулсан тоглогч. Эхэндээ тэр тийм ч сайн биш байсан. Харин одоо бол маш сайн болсон. Тэр ийм сайн тоглолт үзүүлж олон хүний хайр хүндэтгэлийг хүртэх эрхтэй. Яагаад гэвэл тэр бэлтгэлээ шаргууд сайн хийдэг. Мөн надад Romagnoli маш их таалагддаг. Тэр зүгээр нэг багийн ахлагчаас илүү. Maldini, Leonardo нарын урд бэлтгэл хийж тоглох нь нэг талаараа амаргүй. Гэхдээ энэ чамд сайхан мэдрэмж төрүүлж чамайг ямар багт тоглож байгааг сануулах болно.
Бид Ав.Лигийн шалгарахын төлөө лигийн хүснэгтийн дунд хэсэгт явж байна. Ювентус талбай дээрээ ATM хүлээн авч тэдний үзүүлсэн тоглолтоос бид тийм ч хол зөрүүтэй муу тоглолт үзүүлэхгүй ээ. Бид тэднээс тийм их хол зөрүү байхгүй.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 17, 2019 9:47 am

Cери А лигийн шинэ Рекорд

223 дах Миланы Дерби тоглолт олон содон зүйлсээр шинэлэг байна. Тоглолтын билет зарсан тоо болон тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсийг зочид буудалд буудлуулах гэх мэт бусад үйлчилгээнээс нийт €5.7 саяын ашиг олж Сери А лигийн түүхэн дэх хамгийн их ашиг олсон тоглолтоор бичигдэж байна.
Энэхүү үзүүлэлт нь 2018 оны оны 4-р сард Интер талбай дээрээ Ювентусыг хүлээн авч тоглоход олсон €5.29 саяын ашгаас илүү гарах үзүүлэлт юм. Учир нь өнөөдрийн тоглолтод 4000 гаруй тасалбарыг хилийн чанадах фанатууд худалдан авч Итали улс руу ирж үзэх юм. Тэдгээр фанатуудаас хамгийн холоос ирэх нь Бахрейн фанатууд ажээ.

Долоо хоног бүр Европын хөлбөмбөгийн лигүүд өөрсдийн хуваарийн дагуу тоглолтоо хийдэг билээ. Харин Миланы Дерби энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан халуун цэг нь болох юм. Тоглолтыг 200 гаруй улсад шууд дамжуулагдах бөгөөд 600 гаруй хэвлэл мэдээллийн ажилчид ажиллана. Тухайлбал 260 гаруй сэтгүүлчид, 60 гаруй зурагчин, 300 гаруй тв продюсерууд энэхүү тоглолтыг 4K хэмжээсээр хүргэх ажээ.

Цэнгэлдэх хар улаан өнгөөр хучигдах бөгөөд үүнээс гадна цэнгэлдэхийн гадна дотно талд галын дүрстэй визуал эффектүүд бүхий шоу үзүүлбэрүүд болох ажээ.

Тоглолт болохоос өмнө Италийн реппер Милан багийн фанат Ghali өөрийн "I love You" хэмээх шинэ дуугаа дуулах бол тоглолтын нэгдүгээр үеийн завсарлагааны үеэр талбай дээр Миланы багийн домгууд болох Christian Abbiati, Massimo Ambrosini, Cafu, Dida, Pippo Inzaghi, Alessandro Nesta, Massimo Oddo гарч ирж 3-р сарын 23нд Anfield цэнгэлдэхэд Liverpool-н домгуудтай тоглох хандивын тоглолтод өмсөх өмсгөлөө танилцуулах юм. Уг өмсгөлийг дуудлага худалдаанд оруулж олсон ашгийг Fondazione Milan санд байршуулж Милан хотын захын дүүргийн залуу үеийнхнийг дэмжиж туслахад зориулах ажээ.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Г.Баяраа » Fri Mar 22, 2019 8:52 pm

"СЕРИ А-ГИЙН ТОГЛОЛТУУД ХЯТАДАД"

Image

Сери А-гийн удирдлагууд Хятадад лигийн тоглолт хийхээр тус орны төв телевизтэй хэлэлцээр хийж байна. Бизнесийн томоохон хэвлэл Financial Times-д бичсэнээр хоёр тал энэ долоо хоногтоо багтан шийдэлд хүрэх бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд Сери А-гийн зарим тоглолтууд Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг хотуудад явагдах аж.

Хятадын төрийн тэргүүн Ши Жинпиний Италид хийж байгаа айлчлалын хүрээнд уг хэлэлцээр явагдаж байгаа. Тэрээр хоёр орны эдийн засаг, бизнесийн түншлэлийг шинэ түвшинд гаргахыг хүсэж буйгаа айлчлалын өмнө мэдэгдсэн. Италийн Хөлбөмбөгийн Холбоо ч дээрх саналыг нааштайгаар хүлээн авч, Хятадын талтай хамтран ажиллаж байгаа юм.

Гэхдээ уг төлөвлөгөө хэрэгжихийн тулд талууд Азийн болон Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны зөвшөөрлийг авах ёстой. ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн 10 сард "Лигүүд өөрсдийн нутагтаа явагдах ёстой" хэмээгээд Ла Лигийн тоглолтыг АНУ-д явуулах саналыг хүлээж аваагүй. Уг нь Ла Лиг 1 сарын 25-ны Жирона - Барселонагийн тоглолтыг Майамид хийхээр төлөвлөж байсан юм. Тэд Испаний хөлбөмбөгийг Хойд Америкт таниулж сурталчилахаар Relevent Sports компанитай 15 жилийн гэрээг 2018 оны 8 сард байгуулснаар уг санаачлагыг гаргасан.

Харин энэ удаа Италийн Хөлбөмбөгийн Холбоо, Сери А-гийн удирдлагууд Ши Жинпин болон Хятадын нэр нөлөөг ашиглан дээрхтэй адил алдаа гаргахгүйг хичээж байна. Сери А дахь Хятадын нөлөө нэмэгдэж буйг тус улсад зохион байгуулагдсан 4 Италийн супер цомоос харж болно. Мөн 2016 онд Интер Милан клубын хувьцааны 70 хувь Хятадын Suning Group-н мэдэлд очсон билээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 24, 2019 8:24 am

Bakayoko Миланы төлөөх анхны гоал

Bakayoko Миланы Дерби болохоос хэдэн сарын өмнө бэлтгэлийн бааз дах хүн бүрт Дерби тоглолтод би гоал оруулах болно гэж хэлээл яваад байж. Гоалооч оруулж Миланы Ултра фанатуудын өмнө очиж "Би та нарын төлөө гоал орууллаа үүнийг та нарт" хэмээн хэлсэн гэж Италийн хэвлэлүүд мэдээлж байна.

Миланы фанатууд та бүхэн маань бидний бэлтгэсэн мэдээнүүдийг тогтмол уншдаг бол Bakayoko Миланы төлөөх анхны гоалоо оруулбал "Өөрт нь бэлдсэн бодож санасан гоалын баяр бий гэхдээ би энэ талаараа ярьмааргүй байна гоал оруулсан тэр үедээ л үзүүлэх болно" гэж хэлж байсныг нь санаж байгаа байх. Даанч дерби тоглолтод баг нь хожигдож байсан болохоор тухтай тэр гоалын баяраа хийж чадаагүй юм шиг харагдсан.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 24, 2019 8:26 am

Cannavaro Дебют тоглолтондоо хожигдов

Хятадын хөлбөмбөгийн шигшээ багийн Marcello Lippi дасгалжуулахаа больж түүний орыг Fabio Cannavaro залгамжлан авсан билээ. Тэгвэл шинэ дасгалжуулагч маань шигшээ багийн анхны тоглолтондоо Тайландын шигшээ багт 1:0 хожигджээ.
Cannavaro хувьд давхар Хятадынхаа Guangzhou Evergrande дасгалжуулж байгаа юм. Тэдний дараагийн учраа бол Уругвай шигшээ баг юм.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 24, 2019 8:27 am

Милан клуб Kessie, Biglia нарыг торгоно

Өнгөрсөн долоо хоногт болсон Миланы Дерби тоглолтын үеэр Franck Kessie, Lucas Biglia хоорондоо маргалдаж багийнхан нь салгасан үйл явдал болсон. Харин тоглолт дууссаны дараа хоёулаа сэтгүүлчид дээр очиж болсон явдалд үзэгчдээс уучлалт гуйж, хоорондоо эв зүйгээ ололцсон болохоо мэдэгдсэн юм.

Милан клуб Biglia болон Kessie нарыг мөнгөн дүнгээр торгохоор болсон гэж Sky Sport Italia мэдээлж байна. Мөн энэ багийн дасгалжуулагч Гаттусо, Kessie гаргасан үйлдэлд ихэд уур нь хүрч түүнийг нэмэлт нэг тоглолтоор торгож магадгүй гэж үзэж байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 24, 2019 8:28 am

Maldini: Милан клуб Ливерпүүлийг давамгайлан тоглож байсан

Paolo Maldini одоо хүртэл 2005 Ав.Лигид хожигдсондоо итгэж яддаг болохоо сэтгүүлчидтэй хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

"Би тэр финалаас өмнө нь Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын финалд хожигдож бас Европын аваргын финалд сүүлийн минутад хожигдож байсан. Би өөрийн хөлбөмбөгийн замналдаа Аваргуудын лигид гурван удаа сэтгэл өвтгөм байдлаар хожигдож байсан. Гэхдээ тэдгээр гурваас 2005 оны Стамбулын финал хамгийн муухайн байсан. Учир нь би үүнийг миний сүүлийн финал байх болно гэж бодож байсан. Тоглолтын явцад би финалд гоал оруулаад хожил байгуулах нь гайхалтай сайхан хожил байх болов уу гэж бодож байсан.Тэр финал яаж дууссаныг хүмүүс мэдэх байх. Харин хувь тавилан надад хоёр жилийн дараа дахин финалд тоглох боломж өгсөн. Харин тэр финал дахин Ливерпүүлийн эсрэг байсан. Гэхдээ энэ удаа Милан нэг гаргасан алдаагаа дахин Афинд гаргаагүй юм.

Ливерпүүл гэдэг үг намайг дахин эхний финалыг бодоход хүргэдэг. Бид 3:0 хожиж байсан. Би тоглолт эхэлээд 40 секундийн дараа гоал оруулсан. Бид тоглолтын 120 минутаас 110 дан давамгайлж тоглож байсан. Гэсэн ч бид энэ тоглолтод хожиж чадаагүй. Энэ явдал надад хөлбөмбөг ямар хачирхалтай сонин байж болохыг сануулдаг. Би тэр финалын тоглолтыг удаан хугацааны турш дахин дахин үзсэн. Тэндээс бид хэрхэн сайн тоглож байснаа ойлгосон. Бид Ливерпүүлийг тоглолтын 90 хувьд нь давамгайлан тоглож байсан. Хоёр жилийн дотор Ав.Лигийн финалд дахин шалгарсан явдал Милан багийн хүчийг харуулсан. Хэрэв бид хоёр дах финал дээрээ дахин Ливерпүүлд хожигдвол үнэхээр хэцүү байх байсан. Биднийг амжилттай сайн тоглоход Carlo Ancelotti үнэхээр их ажил хийсэн. Тэр багийн тоглогчдод өнгөрсөн финалын талаар бодохгүй байж эерэг сайн тоглолт үзүүлэхэд анхааран ажиллаж байсан.

Бид финалын тоглолтод ирэх хүртлээ бүгд өөр өөрсдийн хувь нэмрээ чадахаараа оруулсан. Clarence Seedorf шийдвэрлэх чухал мөчүүдэд өөрийн сайн тоглолтоо үзүүлж байсан бол Pippo Inzaghi хүнд нөхцөлөөс гоал оруулсан. Харин Andrea Pirlo хэзээ ч өөрийн тоглолтын үеэр үзүүлдэг тайван байдлаа алдалгүй тоглож байсан. Харин миний хувьд нэгдүгээр сараас финал хүртэл бид Ав.лигид ялж чадна гэж багийнхандаа хэлж байсан. Заримдаа чи үнэхээр өөр өөрийгөө ятгаж зоригжуулж чаддаг. 2007 оны финалд тоглох яг л бүх зүйлээ мөрий тавьж байгаа юм шиг байсан. Яагаад гэвэл миний өвдөг тийм ч сайн биш байсан. Гэхдээ би энэ тоглолт бол миний Ав.Лигид түрүүлэх сүүлчийн боломж гэдгийг мэдэж байсан. Тиймээс би тэнд тоглохын тулд бүхнийг хийсэн. Финалд ялаад хоёр хоног баяр тэмдэглэсний дараа би Бельги руу мэс засалд орохоор явсан. Норкозноос сэрээд "Бид финалд хожсон уу эсвэл хожигдсон уу" гэж дахин дахин асуусаар байсан"

Maldini Улаан Харуудаасзодог тайлаад олон жил болсны эцэст өнгөрсөн зун Милан багтаа удирдах албан тушаалын албан тушаалтнаар эргэн ирсэн билээ. Миланы фанатууд бүгд л түүнийг Милан багийн жинхэнэ мөн чанарыг одоогийн баг бүрэлдэхүүнд суулгаж өгөхийг хүсэж байгаа билээ. Энэ талаар?

-Милан клуб сайнтай муутай улирлыг туулж байсан. Бид Сери Б руу унаж байсан. Гэхдээ бид ямар ч багийн үзүүлж чадаагүй үзүүлж байсан.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Sun Mar 24, 2019 8:33 am

Шева: Piatek бол миний Миланы залгамжлагч

Andriy Shevchenko өөрийн Милан клуб дах залгамжлагчаараа Krzysztof Piatek зарлав.

"Тэр бол миний залгамжлагч. Тэр гоал оруулах маш гайхалтай зөн совинтой. Гайхалтай гоалуудыг оруулдаг шилдэг довтлогч. Хоёр хөлөөрөө хоёулангаар нь сайн өшиглөдгөөс гадна толгойгоороо ч гэсэн сайн тоглодог. Тэр Миланд их тусалж байгаа"

Гэсэн хэдий ч шинэ цэрэг маань Дерби тоглолтод гоал оруулж чадаагүй юм. Энэ талаар?

"Би тэр тоглолтыг үзсэн. Тоглолтын төгсгөлд хэд хэдэн боломж гарч Милан тэнцээгээр дуусах боломж олдосн. Миланд Аваргуудын лигийн байранд бичигдэж байна. Миний бодлоор тэд шалгарах болов уу"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Mar 25, 2019 9:12 pm

Branchini: Cutrone багаас явахгүй

Өвлийн наймааны цонхоор багт Krzysztof Piatek ирж амжилттай тоглож байгаа бөгөөд үүнээс болж залуу довтлогч Cutrone талбайд гарах минут нь ихээр багассан билээ. Италийн хэвлэлүүд энэ шалтгаанаас болж түүнийг ирэх зун Torino эсвэл Fiorentina гэх мэт багуудын аль нэг руу явж магадгүй хэмээн мэдээлж байна. Энэ талаар түүний агентын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

"Patrick бүхий л анхаарлаа Милан багт зориулж байна. Улаан Харуудын Ав.Лигид мөн Италийн цомын финалд шалгарахад өөрийнхөө хувь нэмрийг оруулна хэмээн найдаж байна. Эдгээр бол чухал зорилтууд бөгөөд тэр баг дах өөрийнхөө нөхцөл байдлыг сайтар ойлгож байна. Тэр дасгалжуулагч Гаттусо шийдвэрийг болон багийнхандаа ур чадварыг хүндэтгэн үзэж байна. Тэр дасгалжуулагчтайгаа маш илэрхий тод харилцаатай. Cutrone-г Милан багийн академиас төрөн гарсан болохыг тодотгомоор байна. Тэр өөрийгөө Милан багийн фанат мэтээр мэдэрдэг. Мөн энэ багийн өмсгөлийг үүр өмсөнө гэж найддаг. Patrick энэ шилжилтийн улирал түүнд тусалж чадахыг маш сайн мэдэж байгаа. Тэр хэзээ ч багаас явах талаар бодож байгаагаагүй бөгөөд бид ч гэсэн түүнд тийм санал тавьж байгаагүй. Түүний өөр багуудтай тэр дундаа Торино багтай холбогдож байгаа мэдээлэл бол худлаа мэдээлэл. Бид ямар ч багтай уулзалт товлоогүй"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Wed Mar 27, 2019 2:13 pm

Carrasco: Европи руу эргэн очихыг хүсэж байна

Би Европи руу эргэн очихыг хүсэж байна. Өнгөрсөн өвлийн наймааны цонхоор олон баг намайг сонирхож байсан. Тэгээд бид зөв энэ асуудлыг шийдвэрлэх зөв арга замыг хайсан. Гэхдээ би өөрийн тоглож байгаа багийнхаа нөхцөл байдлыг ойлгосон. Тэд намайг багтаа үлдээхийг хүсэж байсан.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Wed Mar 27, 2019 2:14 pm

Хөлбөмбөгийн агент Mino Raiola өөрийн төлөөлөн ажилладаг Moise Kean талаар:

"Би Kean-г өнгөрсөн өвлийн наймааны цонхоор Миланд элсүүлэх ёстой байсан. Leonardo- бид хоёр тохирчихсон байсан. Гэвч Juventus түүнийг явуулахыг хүсээгүй"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Thu Mar 28, 2019 11:18 am

Castillejo: Би илүү их тоглохыг хүсэж байна

Samu Castillejo Өнгөрсөн зун Villarreal багаас Милан багт ирээд 31 тоглолтод оролцоод байна. Гэхдээ үүнийхээ ихэнхийг сэлгээнээс талбайд гарч тоглосон нь эзэлж байна.

"Интерийн эсрэг хийсэн тоглолтын эхний хагас үед сайн болоогүй. Харин хоёрдугаар үед бид илүү сайн, хожих хүсэл тэмүүлэл дүүрэн тоглосон. Гэсэн ч тоглолт бидний хүсэж байснаар дуусаагүй.
Хагассайн өдөр болох Sampdoria эсрэг тоглох тоглолтод бид бэлэн байна. Миний хувьд би бусад тоглогчдийн л адилаар илүү их тогломоор байна. энэ бол байдаг л зүйл"

Шигшээ багтаа дуудагдах талаар?
-Яг одоо бол шигшээ багтаа дуудагданаг гэдэг амаргүй зүйл байх болно. Яагаад гэвэл шигшээ багт олон сайн тоглогчид байна. Шигшээдээ дуудагдах нь миний ирээдүйн зорилго юм.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Thu Mar 28, 2019 11:19 am

Soares: Paqueta нэг баг болно

Милан клуб энэ зуны наймааны цонхоор Бразилийн лигийн Grêmio багаас Everton Soares авна гэх шуум мэдээлэл гараад байгаа билээ. Бразилийн шигшээ багийн цугралттай энэ үеэр түүнээс энэ мэдээллийн талаар асуухад:

"Намайг Милан клуб сонирхож байгаа гэх мэдээллийг сонсох таатай байна. Милан бол агуу баг. Юу болохыг харж л байя. "Хэрэв бүх юм сайнаар бүтвэл бид нэг багийн тоглогчид болох болно" гэж би Paqueta гаар тоглодог юм"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Skull » Thu Mar 28, 2019 1:49 pm

Batudam nereer ergen irsen baidag... :aain:
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Fri Mar 29, 2019 4:18 pm

Higuain: Шигшээ багаасаа зодог тайлж байна

"Миний Seleccion дахь эрин үе дууслаа. Одоо би шигшээ багийнхнаа талбайн гаднаас үзэх болно. Энэ явдалд олон хүмүүс баяртай байх болов уу. Би шигшээ багийн дасгалжуулагч Lionel) Scaloni ярилцаж түүнд өөрийн бодлоо хэлсэн. Энэ бол миний шийдвэр бөгөөд надад эерэг сайн шийдвэр байх болно. Би өөрийн гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг зарцуулмаар байна. Намайг маш ихээр шүүмжлүүлж байхад тэд маань дагаад зовж байхыг харж байсан. Би өөрийн гаргасан шийдвэртэй баяртай байна"

Higuain хувьд шигшээ багийнхаа төлөө 75 тоглолтод оролцож 31 гоал оруулжээ.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Tue Apr 02, 2019 5:16 pm

Donnarumma Golden Tapir шагналыг хүртэв

Италийн Striscia la Notizia хөтөлбөр тухайн 7 хоногтоо урлаг, соёл, спорт, олны танил хүмүүсээс хамгийн хөгтэй үйл явдал хийсэн, үйл явдалд оролцсон хүнийг онцлон даапаалах маягаар Golden Tapir шагналыг өгдөг билээ.
Хорин настай залуу хаалгач Donnarummaa өнгөрөгч Сери А лигийн тойрогт эсрэг багийн довтлогч руу бөмбөгөө санамсаргүйгээр чиглүүлэн цохиж өөр дээр нь ирсэн боломжийг довтлогч ашиглан гоал оруулсан юм. Улаан харууд тоглолтын эхэнд алдсан тэрхүү гоалынхоо зөрүүг нөхөж чадахгүй байсаар байгаад хожигдсон билээ.
Ийм зүйл болчлоо. Би юу хийхэв дээ. Манай багийнхан намайг тайвшруулж надад болсон зүйлийн талаар бодохгүй бай, яагаад гэвэл ингэж бодлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлсэн.
Маргааш бид чухал тоглолт хийх бөгөөд энэ тоглолтод хожих хэрэгтэй. Бид лигийг 4-р байранд орж дуусгаж чадна.


Өөрөө Silvio Berlusconi-н шинээр худалдан авсан Monza багт тоглох байсан уу?

Тийм. Тэр над руу аль хэзээний залгасан.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Tue Apr 02, 2019 5:24 pm

Италийн оны шилдэг дасгалжуулагч

Италийн оны шилдэг дасгалжуулагчийг шалгаруулах Enzo Bearzot нэрэмжит шагналд Gasperini, Gattuso, Mancini нэр дэвшлээ.

Gasperini хувьд Atalanta багийг Европын тавцанд гаргаж амжилттай тоглуулсан бол Gattuso Миланчуудыг сүүлийн хэдэн жил Ав.лигийн эрхийн байрын өрсөлдөөнд ч хүрч чадахгүй байсан муу тоглолтын сайжруулж Ав.Лигийн байранд бичигүүдүүлж байгаа бол Mancini хувьд ДАШТ шалгарч чадаагүй тэрхүү муу тоглолтуудаас хойш Италийн шигшээ багийг эргүүлэн сайн тоглолтын эргүүлэн авчирсан гэх амжилтуудаараа тус тус нэр дэвшжээ.
Энэхүү шагнал 2011 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд 1982 оны ДАШТ түрүүлсэн Италийн Шигшээ багийн дасгалжуулагч Enzo Bearzot нэрээр нэрлэгдсэн юм.

Энэхүү шагналыг өнгөрсөн жил Рома багийн хуучин дасгалжуулагч Eusebio Di Francesco хүртэж байжээ. Шагналын түүхэнд энэ шагналыг авсан дасгалжуулагч дахин шагналын эзнээр тодорч байгаагүй ажээ.
Италийн хөлбөмбөгийн холбоонй ерөнхийлөгч Gabriele Gravina, Спортын Rai Sport сувгийн захирал Enrico Varriale болон US Acli захирал Damiano Lembo нар энэхүү шагналын эзнийг дөрөв дэх өдөр тодруулах болно.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Tue Apr 02, 2019 6:00 pm

Donnarumma: Намайг уучлаарай


“Би багийнхаа тоглогчдийн дэмжлэгт баярлаж буйгаа хэлмээр байна. Ялангуяа эцсийн мөч хүртэл намайг дэмжсэнд. Алдаа Гүрж болно. Би бүх хүмүүсээс уучлалт хүсэж байна. Өнгөрсөн тоглолтоос ядаж нэг ч оноогүй буцсанд намайг уучлаарай. Гэхдээ бид одоо урагш алхах боломжтой.Өнгөрсөн жил би маш хүнд бэрх цаг хугацааг туулсан. Би тэрхүү хүнд цаг хугацааг даван туулж чадсан юм чинь үнийг ч гэсэн даваад гарна”


Залуу хаалгачийн гаргасан алдааны дараагаар дан ганц багийнхан түүнийг аргадаж тайвшруулаагүй бөгөөд түүн дээр эсрэг багийн довтлогч Fabio Quagliarella хүртэл ирсэн юм.

-Тэр бол маш сайн найз. Бид сүүлийн 10 хоногийг Италийн шигшээ багийн бэлтгэл дээр хамтдаа байсан. Тэр явдал болсны дараа тэр маш хурдан ирж намайг аргадаж тайвшруулсан. Милан хүнд цохилтод орсныг хүмүүс мэдэж байгаа гэхдээ бидний ажиллаж, хөдөлмөрлөсөн бүхнийг ердөө нэг цохилт үгүй хийхгүй.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Mon Apr 08, 2019 7:07 pm

De Ligt: Италийн хөлбөмбөгийн хамгаалалтын сургууль үргэлж шилдэг нь байсаар ирсэн


Ajax багийн нээлт, залуу хамгаалагч Matthijs de Ligt Ювентус багтай хийх тоглолтынхоо талаар болон Италийн хөлбөмбөгийн талаар юу гэж боддог болохоо Италийн Tuttosport сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Ювентус бол гайхалтай баг. Бид Ав. Лигийн хагас шигшээд шалгарч чадна гэх өөрсдийн боломжид итгэж байна. Учир нь бид залуу бөгөөд бидний нуруун дээр бага дарамт, хүлээлт байна”

Ав.лигийн шөвгийн 16 шатанд Реалын та нар буулган авсан. Энэ удаа Реалд тоглож байсан Ronaldo шинэ багтай учраа тааран тоглох билээ. Энэ талаараа?

“Cristiano Ronaldo бол дэлхийн шилдэг тоглогчдийн нэг бөгөөд Ювентус түүнтэй хамт байхдаа илүү хүчтэй байдаг. Нөгөө талаасаа түүнийг байхгүй үед тэдний эсрэг тоглоно гэдэг сонирхолтой байх болно. Би аль хэзээний түүний эсрэг шигшээ багийн хүрээнд тоглоод үзсэн. Тэр тоглолт хүнд тоглолт болсон. Клубын хэмжээнд ч гэсэн энэ тоглолт амаргүй байх болно. Гэхдээ бидэнд Tadic байна. Тэр бол манай багийн CR7 гэсэн үг.

Италийн хөлбөмбөгийн талаар?

Надад Chiellini үнэхээр их таалагддаг. Учир нь тэр бол дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг. Бас надад Bonucci таалагддаг. Тэр хоёр бол Европын шилдэг төвийн хамгаалагчид.
Над шиг залуу тоглогчдийн хувьд тэр хоёр бол миний үлгэр дуурайлал авдаг тоглогчид. Намайг Alessandro Nesta болон Jaap Stam нартай харьцуулсанд талархаж байна. Тэд ч гэсэн шилдэг тоглогчид байсан. Гэхдээ миний хувьд тэд нарын төвшинд хүрч очихын тулд урт замыг туулах хэрэгтэй. Nesta гайхалтай хамгаалагч байсан. Мөн би Baresi, Paolo Maldini нарын бичлэгийг үздэг байсан. Италийн хамгаалалтын сургууль үргэлж шилдэг нь байсаар ирсэн.

Турин хотод Chiellini, Bonucci хоёр хамгаалагч дээр нэгдэх үү?

Болох л юм. Гэхдээ намайг өөр бусад багууд ч гэсэн сонирхож байна. Юу болохыг харж л байя. Харин яг одоогоор бол би Ajax багтаа л анхаарч байна. Тэрнээс өөрийн ирээдүйдээ бишээ. Миний агент Mino Raiola үүнд анхаарлаа хандуулах болно. Би Raiola-тай 2017 оны 1-р сард танилцаж байсан. Тэр надад миний агент болох хүсэлтэй байна. Яагаад гэвэл чамайг биширдэг, чамд маш их боломж бололцоо байгаа гэж хэлж байсан. Би түүний нэр алдар хүндийг мэднэ. Би түүний тавьсан саналыг хэсэг хугацаанд бодож байгаад зөвшөөрсөн. Би өөрийн гаргасан шийдвэртээ их сэтгэл хангалуун байна.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Sat Apr 13, 2019 9:58 pm

Pippo: Милан-Лацио тэнцэнэ гэж найдаж байна

Миний зүрх сэтгэл хоёр хуваагдсан. Тиймээс энэ тоглолтыг тэнцээгээр өндөрлөөсэй гэж хүсэж байна. Миний найз Rino Gattuso багийн удирдлагууд болох Leonardo болон Paolo Maldini нарын адилаар Аваргуудын Лигид оролцон тоглох эрхтэй. Хөгжөөн дэмжигчид ч гэсэн үүнийг хүртэх эрхтэй. Тэд энэ багийг үргэлж хаана байсан тэр газар нь эргэн очихыг харах хэрэгтэй.

Миний дүү Simone Лацио клубд маш сайн ажиллаж байна. Үүнийг та бүхэн тэдний үзүүлж буй тоглолт, тоглолтын хэв маягаас харж болно. Тэр өнгөрсөн жил дасгалжуулсан амжилтаараа Ав.Лигид шалгарах оролцох эрхтэй байсан. Өнөөдрийн тоглолтод аль нэг баг нь хожигдлоо гээд Ав.Лигид оролцох өрсөлдөөнөөс хасагдана гэсэн үг бишээ. Цаанаа нь өшөө тоглох олон тоглолтууд бий.

Krzysztof Piatek талаар?

Тэр бол маш сайн тоглогч. Genoa багийн захирал Giorgio Perinetti түүний талаар өмнө нь хэлж байсан.Сери А лигийн дебют улиралдаа 20 гоал оруулна гэдэг нь маш сайн наймаа байх ёстой. Тэр Миланд ирээд ухаалгаар суурьшиж чадсан. Багийн тоглолтод хэрхэн оролцохыг мэдсэн. Хаалга руу цохихдоо аль болох бага алдах болсон. Мөн түүнчлэн бид Patrick Cutrone мартаж болохгүй.
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Apr 13, 2019 10:03 pm

Image

Манай аваргын цуврал эхэлсэн үеээс хойших Сери А-гийн багуудын дасгалжуулагч сольсон тоо гэнэ. Интер бол бүр балайрсан байна...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Temkhaan » Fri Apr 19, 2019 9:26 am

Conte: Хаана ажиллахаа шийдээгүй л байна

Челси багийн хуучин дасгалжуулагч Antonio Conte хөлбөмбөгөөс хөндийрөөд жил гаран болох гэж байна. Тэрээр энэ хугацаандаа Inter, Roma, Milan Realmadrid багуудын аль нэгэнд очиж магадгүй гэх шуум мэдээллүүд гараад байсан билээ. Тэгвэл тэрээр саяхан Италийн E poi c’è Cattelan’ телевизийн шоунд оролцох үеэрээ өөрийн ирээдүйнхээ талаар ярьжээ.

“Би одоо хүртэл хаана ажиллахаа шийдээгүй байна. Гэсэн хэдий ч миний итгэлийг төрүүлэхүйц төсөл, төлөвлөгөөтэй багийг би сонгох болно”
Temkhaan
 
Posts: 31
Joined: Sun Apr 07, 2019 11:44 am

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests