https://hdmatches.com/2020/01/27/video-serie-a-highlights-show-26th-january-2020/Сери А-гийн 21-р тойргийн тойм
- Лигийн тэргүүлэгч Ювентус, Интер, Лацио 3-уулаа оноо алдсан 7 хоног байлаа.
- Лациогийн 11 тоглолт дарааллан хожсон цуврал зогссон ч хожигдоогүй цуврал үргэлжилсээр... Рома давамгайлж, олон боломж гаргаж тоглосон ч хожил байгуулж чадсангүй ээ. 2 гоол 2-уулаа хаалгач нарын хүүхдийн гэмээр алдаанаас болж оржээ. Лациогын форм маш сайн байсан, форм нь унах үе рүүгээ орчихов уу даа.
- Интерийн тэнцээний цуврал үргэлжилсээр... Интер жаал илүү тоглосон ч хожиж чадсангүй ээ. Лаутарог шүүгчтэй маргалдсан гэж хөөж, 2 тоглолт бэндуулж... Кальяригийн нөхдүүд ч эхний гоолоо алдаад Лаутарог араас түлхсэн, ВАР үзнэ гэж маргаад дасгалжуулагч нь шар авсан, Интерийн Лаутаро хөөгдөхдөө бүр сүр болгож, Контэ маань тэргүүлээд Интерийнхэн нийлээд шүүгч энэ тэр рүү дайраад сүрхий байжээ. Интерийн зээл Найнголан тэнцээний гоолыг хийжээ.
- Сарри анх удаа Наполигоос яваад өөр баг удирдаж ирж, хааяа хамтад нь гаргадаг Игуайн, Роналду, Дибала гэсэн довтолгооны хослолтой гарааг гаргаж. Тоглолт сүрхий хурц байсангүй болтой, Наполи ч сүрхий биш, Ювентус сайн байсангүйгээс хожигджээ. Роналду 8 тоглолт дарааллан гоолдлоо. Гаттузогийн Наполигийн дасгалжуулагчийн нас жаахан уртаслаа. 7 хоногын дундуур Лациог хожиж, шөвгийн 4-т шалгарсан. Ювентусын хагас хамгаалалт л сайн болохгүй хэвээр л байна...
- Аталанта Ториног нутаг дээр нь тараагаад хаячихлаа. Маццаригийн хамгийн том хожигдол нь болсон байх аа.
- Милан улирлын анхны 3 дараалсан хожлоо авч, Ибрагийн эерэг нөлөө үргэлжилсээр байна. Милан тоглолтын хувьд муухан Брешиад үнэн давамгайлах боломжийг өгч, Доннарумма 3-4 удаа багаа аварч, Ребич ээлжит боломжоо чулуу болгож, багтаа дахин хожил авчирчээ.
- Парма Удинезег 2:0-ээр хожиход Ювентусын шинэ цэрэг Кулусевски улирлын 5 дахь гоолоо хийжээ... нөхөр мөн энэ улиралд 7 дамжуулалт өгсөн байна.
- Раньеригийн Сампдоригийн тоглолт нэг л жигдрэхгүй л байна... гэхдээ Раньери багийг доош унагах аюулаас гаргаад байгаа.