by Forza Juve » Wed Jul 01, 2020 9:50 pm
28-р тойрог дуусахад тэргүүлсээр....
- Лациогийн форм муу, Фиорентинад талбай дээрээ балбуулсан ч ugly win авлаа. 1 гоол нь эргэлзээтэй пенальти байжээ. Иммобилэ нь торгууль авч Миланы эсрэг гарч чадахгүй болжээ.
- Контэ торгуультай талбайн гаднаас багаа үзсэн, Скринер нь 3 тоглолтод торгуулж оролцоогүй ч Пармаг талбай дээр нь хожлоо. Жервиньо гоолдсрн, Интерийн эхний гоол 2-р үед орох хүртэл илүү тоглож олон боломж үүсгэсэн ч чулуу болголгүй, гоол алдаж, Кучка хөөгдөөд, Интер хүн илүү нэмж гоолдоод хожжээ.
- Аталанта Удинезегийн талбай дээр нэлээд өгөө аваатай ширүүн үзэж байж хожил байгуулжээ. Луис Муриэл 2 гоол хийж, тоглосон минут, гоолын тоогоор ТОП 5 лигийг тэргүүлж байна.
- Милан Ромаг талбай дээрээ хүлээн авч, илүүрхэж хожжээ.
- Кальяри буцаад сэргэж, Ториног талбай дээрээ бут ниргэж.
- Раньеригийн Сампдоригийн байдал сайжирахгүй л байна... унах 3 дахь баг болохгүйн төлөө үзсээр ч Болоньяд талбай дээрээ хусуулжээ.
- Мертенс Наполийн хамгийн их гоолдсон тоглогчийн амжилтаа ахиулсаар...Наполи ээлжит хожлоо авч, хүснэгтийн байраа ахиулсаар байна.