SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Thu Nov 22, 2018 9:44 am

Seedorf: Английн Премьер лигид ажиллахыг хүсдэг :england:

Милан багийн хуучин дасгалжуулагч одоогийн Камеруны шигшээ багийн дасгалжуулагч Clarence Seedorf Английн Премьер лигид ажиллах хүсэж явдаг болохоо сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Хэн Английн Премьер лигид ажиллахыг хүсэхгүй байхав дээ.
Би хэзээ ч Английн Премьер лигид тоглож байгаагүй. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт тэнд дасгалжуулагчийн хувиар ажиллана гэж найдаж байна.
Премьер лиги бол маш их сэтгэл хөдөлгөсөн, урам зориг дүүрэн лиги. Тэнд очиж ажиллах нь маш их аз завшаан байх болов уу.
Одоо би тоглогч байхаа больсон. Тиймээс би тэгээс эхэлсэн. Дасгалжуулагчид шилдэг 10 багт очих хүртэл маш их зүйлд хожигдол хүлээдэг. Үүнийхээ дараагаар хожигдсон зүйлээсээ багахан хэмжээний илүүтэй хожил байгуулдаг.Гэхдээ миний бодлоор ихэнх дасгалжуулагчдийн 90 хувь нь хожихоосоо илүүтэй хожигдол хүлээдэг.
Энэ бол ажлын л нэг хэсэг. Хожил байгуулна гэсэн ямар ч баталгаа байхгүй. Хэдий чи тоглогч ахуйдаа шилдэг тоглогч, шилдэг багийг дасгалжуулж байгаа ч гэсэн хамаагүй"

"Би очсон газар болгондоо багт нөлөөлж чадахуйц эерэг сайн зүйлсийг үлдэхийг хүсдэг. Энэ нь хойшдын залгамж халаанд ач тустай.
Үүнийг тоглолтын үр дүнгээс харж болно. Хэр зэрэг үр дүн гарах нь долоо хоногийн багийн бэлтгэлээс хамаардаг"

"Дэлхийн хөлбөмбөгт цөөхөн хэмжээний элите багууд байна. Тэд жил болгон тэмцээн уралдаан түрүүлэхийн төлөө зориглон өрсөлдөж байна. Гэхдээ энэ нь чи тэр элите багт байхгүй байна гээд онц содон, гайхалтай зүйл хийж чадахгүй гэсэн үг биш ээ. Энэ бол миний оюун санаа, сэтгэхүй, үзэл бодол.
Харин одоо бол бид Камеруны шигшээ багийг өрсөлдөхүйц хэмжээний төвшинд аваачихаар олон ажлыг хийж байна. Бидний хийж буй энэ ажил дараа дараагийн хойш үеийнхэнд үр ашгаа өгөх болно"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Thu Nov 22, 2018 10:16 am

Albertini: Миланд Ибрахимович хэрэгтэй

Милан багт тоглож байсан шилдэг тоглогчдийн нэг болох Demetrio Albertini багт Ибра ирж магадгүй гэх мэдээллийн талаар болон Италийн шигшээ багийн талаар өөрийн бодлоо хуваалжээ.

Би түүнийг үргэлж өөрийн багтаа авчрахыг хүснэ. Түүнийг багт авчрах, тоглуулах тал дээр үнэ өртөг гэж бий. Тэр нь л хэцүү байх болов уу. Гэхдээ тэр тоглогчийн хуваарь болон зан чанарын хувьд багт шинэ зүйлийг авчирж чадна.

Шигшээ багийн хэрхэн сайжруулах вэ?

-Би Португалитай хийсэн тоглолтыг үзсэн. Италичууд талбай дээр сайн зохион байгуулалттай сайн тоглосон. Гэвч сэтгэл хөдлөл байхгүй байсан.
Би Сери А лигид улам их Италичууд тоглоно гэдэгт итгэж байна. Италийн багууд Европын тавцанд сайн тоглож байна. Залуу Итали тоглогчид чухал том тоглолтуудад гарч туршлага хуримтлуулах хэрэгтэй. ингэх нь шигшээ багт ч гэсэн хэрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Thu Nov 22, 2018 10:51 am

Rodrigo De Paul-тай Миланыхан уулзана

Италийн алдартай спортын сэтгүүлч Gianluca Di Marzio Милан клуб Udinese багийн зүүн жигүүр Rodrigo De Paul-ын агенттай ирэх нэгдэх өдөр уулзахаар төлөвлөж байгаа болохыг мэдээлж байна.
Rodrigo De Paul хувьд өмнө нь Испани Racing, Valencia багуудад тоглож байсан бөгөөд саяхан Аргентин шигшээ багтаа дуудагдаж Мексикийн эсрэг талбайд гарч тоглосон юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 23, 2018 11:15 am

Strinic: Хөлбөмбөг тоглолхоо чадахгүй болчихвий гэхээс айж байсан

Милан багийн энэ зуны шинэ наймаануудын нэг Ivan Strinic зүрхний асуудлаас болж гурван сарын хугацаанд талбайд гарч чадахгүй байсан юм. Сүүлийн эмнэлгийн шинжилгээгээр түүний зүрхний байдал дээрдэж бэлтгэлээ хийж болно гэсэн сайхан мэдээг эмч нар дуулгасан юм.

"Би хэзээ ч амьдралдаа ийм байдалтай нүүр тулгарч байгаагүй. Тиймээс айх нь энгийн зүйл шүү дээ.
Хүнд хэцүү гурван сар маш хурдан өнгөрлөө. Яагаад гэвэл энэ хугацаанд би гэр бүл найз нөхөдтэй хамт байсан. Би тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Миний амьдралын шинэ хуудас эхэлж байна. Би баяртай байна.
Би хөлбөмбөг тоглохоо болихвий гэхээс айсан. эмч нар надад гурван сар хөлбөмбөг тоглож болохгүй гэж хэлсэн. Би сар болгон эмнэлгийн үзлэгт ордог байсан. харин Энэ удаа тэд нар намайг зүгээр байна, бэлтгэлдээ эргэн орж болно гэж хэлсэн.
Дасгалжуулагч Гаттусо болон багийнхан минь намайг алга ташин халуун дотноор угтан авсан.
Одоо би бүхнийг эхнээс нь эхлэх болж байна. Би бэлтгэлдээ орсон. Миний зорилго бол 12-р сарын 22 нд Fiorentina эсрэг хийх тоглолтод бэлэн байх"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 23, 2018 11:15 am

Галлиани: Ибра Сери А лигийн төвшинг дээшлүүлнэ

"Лигид шинээр ирсэн бүх аварга тамирчид лигийн нэр хүнд, төвшиг ахиулна гэдэгт би итгэж байна. Кристиано Роналдо Италийн лигийн нэр хүндийг өндөрт өргөж байна. Ибрахимович ч гэсэн яг ингэх болно. Гэхдээ би өөртөө Миланы талаар ярихгүй гэж амласан. Хэдий би Миланы галзуу фанат ч гэсэн. Би түүнтэй хоёр улирал хамтран ажилласан. тэрхүү улиралдаа бид Сери А лигийн аварга, Италийн супер цомд түрүүлж дараа улирал нь лигид хоёрт орж байсан. Ибра бол өөрийн багийнхнаа чирч авч явдаг гайхайлтай нөлөөтэй тоглогч.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Nov 23, 2018 10:28 pm

https://openload.co/f/DR-8czts9Y0/serie_a.mp4

Сери А-гийн 12-р тойргийн тойм

Аталанта Интерийг нутаг дээрээ бут ниргэжээ... Ромад байсан Жервиньо Хятадаас ирээд, доод лигээс дөнгөж орж ирсэн Пармаг бол чирч байна даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sat Nov 24, 2018 9:48 am

Ибра: Милан намайг сонирхож байгаа нь нууц бишээ

Милан намайг сонирхож байгаа нь нууц бишээ. Гэхдээ би Galaxy багт дахиад нэг жил байхад болохгүй юм байхгүй. Би Миланд хоёр гайхалтай улирлыг үдсэн бөгөөд би тэндээс явахыг хүсээгүй. Тэд намайг Парис руу явахыг хүчилсэн.

Миланд байхдаа би тэмцээн уралдаанд түрүүлсэн. Би гайхалтай тоглогчдийн хамт сайхан уур амьсгалын дунд лигийн мэргэн бууч болсон.

Тэнд гайхалтай баг бүрэлдэхүүн байсан. Тэдэнтэй цуг хамтран тоглосон маань миний аз завшаан байсан. Италид бүх тэмцээн уралдаанд түрүүлэх ямар байдаг болохыг би мэднэ.

Би Италийн гурван том багт тоглож байсан. Ювентус, Интер, Милан. Россонеричууд надад маш сайхан хандаж байсан. Би Барселонгоос уйтгар гунигт автан ирсэн. Харин тэд надад дахин аз жаргалтай болгосон. Би тэдэнд хариуг нь барихыг хүссэн.

Би Миланы одоогийн саналд үгүй гэж хэлэхгүй бас тийм ч гэж хэлэхгүй. Юу болохыг харж л байя.

Би Миланы тоглолтыг үзэх үед тоглогчид нь Гаттусог ямар их хайрладаг болохыг мэдсэн. Бид хамтдаа Лигийн аварга, Супер цомын эзэд болж байсан. Гайхалтай сайхан цаг үед байсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Nov 25, 2018 10:41 pm

Гаттусо: Милан шалтаг тоочихгүй

Багийн талаар?
-Багийнхан маань их хөдөлгөөнтэй идэвхтэй байна. Тэд маш их урам зоригтой байна. Мөн багийн нөхцөл байдлыг ихээр ойлгож байгаа.

Лацио багийн талаар?
-Тэд өөрсдийн торгуулийн шугамаа олон тоглогчдоор хамгаалуулдаг. Тэд өнгөрсөн улирлаасаа өөрчлөгдөөгүй. Эсрэг багийн довтлогч Immobile бол тэднийг хэр аюултай баг болохыг батлах харуулах жишээ.

Бэртсэн тоглогчдийн талаар?
-Бид олон тоглогчдоо бэртэлд алдсан. Гэхдээ энэ бол шалтаг биш. Бид Лацио талбай дээр тэсэн гарч өөрсдийн чадах чинээгээрээ боломжтой оноо авч гэртээ буцаж хүснэгтийн байдлаа ахиулах хэрэгтэй.
Багийн тоглогчдийн байр байдал ямар байна.
Би Alessio Romagnoli болон Mateo Musacchio нарыг 2-3 долоо хоногийн дотор бэртлээсээ эргэн ирнэ гэж найдаж байна. Бид энэ улирал 5 тоглогчоо булчингийн бэртлээс бол алдаад байна. Гэхдээ статистикийн хувьд өнгөрсөн улирлыг бодвол бага байна. Romagnoli, Biglia, Caldara нар яг зэрэг шахуу бэртсэн нь байдлыг ярвигтай болгож байгаа юм. Calhanoglu бэртэлтэй байгаа ч сайжирч байна. Энэ тоглолтод оролцох боломжтой. Гэхдээ энэ улирал тэд 50 хувьтай л тоглож байгаа. Учир нь тэр талбайд зовууртай тоглож байгаа.

Ibrahimovic талаар?
-AC Милан багт элсэн орсон хүн бүхэн энэ алдартай өмсгөлийг өмссөндөө баярлаж талархдаг. Тэр миний багийн анд байсан. Бид үргэлж л сайн харилцаатай байсан. Тэр өөрийгөө Ас Милан багт санал болгосон гэдэг нь үнэн бишээ. Магад тэр Миланаас санал хүлээн авсан байх тэгээд энэ талаараа сайтар бодож л байгаа байх.

Higuain талаар?
-Gonzalo өвөртэйн холбоотой элдэв цуу яриаг тоох хэрэггүй. Бүгд л алдаа гаргадаг. Марадонна хүртэл торгуулийн цохилт алдаж байсан.

Cutrone талаар?
-Тэр өөрийн тоглолтоо гаргах хэрэгтэй. Тэр өөр дээрээ хэт их үүрэг хариуцлага хүлээх хэрэггүй.
Лигийн гурван том багтай хийсэн тоглолтын талаар?
Лигийн хамгийн хүчтэй баг болох Ювентусын эсрэг би багийнхнаасаа эерэг сайн зүйлсийг олж харсан. Манай хоёр багийн хооронд том зай бий. Харин Дерби тоглолтод бид жижигхэн алдаа гаргаад л хожигдсон. Тэд тоглолтыг бүхэлд нь эзэрхийлж тоглоогүй.

Милан багийн дасгалжуулаад нэг жил болсон талаараа?
-Үнэхээр сайхан нэг жил боллоо. Залуус маань үргэлж өөрсдийн хамаг бүхнээ зориулж, ахиж сайжирч байсан. Бид нэг жилийн хугацаанд нэг баг шиг ахиж хөгжсөн.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 26, 2018 9:01 am

Davide Calabria: олон гоалын дамжуулал өгнө

Би өөрийн хамгийн сайн формдоо ороогүй байна. Тоглолтыг эхлүүлэх амархан биш байлаа. Тоглолтын төгсгөл хүртэл хэрхэн тоглоно гэж санаа зовж байсан ч бие минь хүндүүрлэж зовоосонгүй.Бид тоглолтын үр дүнд сэтгэл дундуур байна. Яагаад гэвэл бид хожиж яваад тэнцсэн. Лацио бол хүчтэй багаа. Бид улирлын төгсгөл хүртэл 4-р байрны төлөө өрсөлдөх болно.

Гоалын дамжуулалтын талаар?
Би талбайн төв рүү дамжуулах талаар бодож байсан гэхдээ тийм ч сайн байрлал байгаагүй болохоор Kessie-г хүлээж байгаад дамжуулсан. Энэ улирал олон гоалын дамжуулал өгнө гэдэгтээ итгэж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 26, 2018 9:09 am

Ignazio Abate Бид зорилгодоо хүрч чадна.

Өнөөдрийн тоглолтод бид анх удаагаа төвийн хамгаалагчийн байрлал дээр гарч тоглосон. Би өөрийгөө сайн тоглосон гэж бодож байна. Яагаад гэвэл надад сайн хамтран тоглогчид байдаг. Олон залуус маань бэртэлтэй энэ тоглолтод оролцож чадаагүй ч гэсэн бид сайн тоглолоо. Тоглолтын төгсгөлд гоал алдаж тэнцсэндээ бид сэтгэл дундуур байна. Бид өөрсдийн Ав.Лигин өрсөлдөөний төлөөх хэрэгтэй 2 оноогоо алдлаа. Гэхдээ их сайн тоглолт үзүүллээ. Магадгүй зарим хүмүүс биднийг өнөөдөр хожигдоно гэж бодсон байх. Энэ нь бидэнд урам зориг өгсөн. Бид тэдэнд өөрсдийгөө ямар хүчтэй, нягт баг болохоо харууллаа. Бид урдаа тавьсан зорилготой. Бид үүндээ ч хүрнэ гэж бодож байна. Бидэнд гайхалтай дасгалжуулагч, хүсэлт тэмүүлэл дүүрэн биднийг өмнө нь хаана байсн тэнд аваачиж чадах удирдлагын баг бүрэлдэхүүн байна. Он гарж лиги завсарлага авахаас өмнө аль болох чадахаараа 3 оноо цуглуулах хэрэгтэй байна. Цаасан дээр бол биднийг амархан тоглолтууд хийнэ гэж бичсэн байгаа.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 26, 2018 9:21 am

Гаттусо: Милан хүнд цаг үед байна

Бид ирээдүйнхээ, дараа дараагийнхаа тоглолтоо харж, бэртэлтэй тоглогчдоо хурдан эдгээсэй гэж найдах хэрэгтэй. Гэхдээ үнэндээ бол бид ойрын хугацаанд тэдний бэртэл гэмтлийн тал дээр эерэг сайн мэдээ найдаж хүлээхгүй байна. Тиймээс талбайд их гараагүй тоглогчдод боломж өгнө.

Энэ тоглолтод бэлдэхдээ багийнхан амаргүй хүнд цаг үеийг туулсан. Бэртэлтэй тоглогчдоо хурдан эргэн ирж талбайд гар гэж яаруулах зүйл байхгүй. Бид тэднийг дахин бэртээхийг хүсэхгүй байна.

Энэ хүнд цаг үед клуб надтай ойр байсан. Бид ямар ч шийдвэр гаргасан бай хамаагүй Миланы сайн сайхны төлөө л байх болно.

Златан багт ирэх талаар?

Юу болохыг харж л байя. Гэхдээ миний бодлоор одоо бол бид юу бидэнд байгаа дээрээ болон юу хэрэгтэй байгаа дээрээ төвлөрөх хэрэгтэй. Одоо энэ талаар бодох хэрэггүй болов уу. Би өөрийн багаа аль чадахаар нь сайн тоглуулах үүрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 26, 2018 12:59 pm

Matteo Salvini: ГУРВАН ХАМГААЛАГЧТАЙ ТОГЛОХЫН МЭДЭЭД ЗАЛБИРСАН

Өчигдөр шөнө Лацио vs Милан багуудын тоглолт Ромын Stadio Olimpico цэнгэлдэхэд болж тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн. Милан уг тоглолтод тэргүүлж яваад төгсгөлийн минутад гоал алдаж тэнцсэн юм. Уг тоглолтыг Лацио багийн ерөнхийлөгч Lotito хамтаар Италийн барууны Lega Nord намын тэргүүлэгч, Италийн шадар сайд Matteo Salvini үзсэн юм. Түүний хувьд Миланы багийн фанат юм. Тоглолтын дараа тэрээр дасгалжуулагч Гаттусо тоглолтыг шүүмжилсэн юм.
Гаттусо бол хэт зүрүүд амьтан. Ийм хүнд тоглолтод гоал оруулсан бол хойш татаж тоглох нь энгийн зүйл. Нэмэлт цагт Гаттусо сэлгээ хийхгүй юугаа хүлээж байсан юм бол? Хүчтэй бороо, норсон шавартай талбай дээр тоглоод маш их ядарсан тоглогчид хамгийн багаар бодоход 3 байсан.

Гаттусо сэлгээ хийгээгүй зөрүүд байдлыг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Тоглолтын сүүлийн 10 минутад талбайд гараад гүйж чадах 2-3 тоглогчийг гаргах хэрэгтэй байсан. Жишээ нь: Samu Castillejo–г Fabio Borini-р сэлгэж оруулж ирэх байсан. Castillejo миний эмээгээс л хурдан гүйдэг.
Та нар Suso-Patrick Cutrone нарыг cөрөг довтолгооны харсан уу? Сүйрцэн, ёстой муу байсан. Талбайд дээр сэргэг, эрх хүчтэй, тамир тэнхээтэй тоглогч байсан бол байдал арай дээр байх байлаа. Туршлагатай дасгалжуулагч ийм зүйлийг мэдэх л хэрэгтэй. Би хүртэл мэдээд байхад. Захын нэг фанат гэртээ гоймонгоо чанаад зурагтаа үзээд сууж байхдаа ингэх ёстой гэдгийг мэдэж байхад.
Би Златан Ибрахимовичийг багт ирэх эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв Cutrone-г талбай дээр гаргаад зүгээр л урдаа байж байх гэхийн бол багт Златан багт ирэх ямар ялгаа байгаа юм бэ? Миланы асуудал хагас хамгаалалт болон хамгаалалт дээрээ байна. Би тэднийг өнөөдрийн тоглолтод ардаа гурван хамгаалагчтай тоглохыг мэдээд залбирч эхэлсэн…
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 27, 2018 9:45 am

Paqueta: шинэ аялал эхлүүлэхдээ бэлэн байна

Милан багт энэ өвлийн наймааны цонхоор албан ёсоор ирэх нь баталгаатай болсон Lucas Paquetá Бразилийнхаа төрөлх Flamengo баг дах сүүлийнхаа тоглолтыг энэ долоо хоногт Atletico Paranaense багийн эсрэг хийх хуваарьтай байна.

Тэрээр энэ талаараа:
"Баяртай гэж хэлэх цаг боллоо. Би шинэ аялал эхлүүлэхдээ бэлэн байна. Багийн зүгээс надад өгсөн бүхэнд баярлалаа. 12 жилийн дараа явах цаг нь болсон гэж бодож байна.
Ирэх өдрүүдэд юу хийх талаар бодсон олон зүйлс байна. Би сүүлийн тоглолтоо хийхээс өмнө сайтар амарч, бэлдэх хэрэгтэй.
Энэ бол зүгээр дараа уулзъя гэж байгаа болохоос баяртай гэсэн үг бишээ"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 27, 2018 10:06 am

Galliani: Muntari гоал

2012 онд Миланчууд талбай дээрээ Antonio Conte-н Ювентусыг 1-0 тэргүүлж байсан бөгөөд Philippe Mexes мөргөлтийг Gigi Buffon хааж гарч ирсэн бөмбөгийн Sulley Muntari нэмж гоал оруулсан боловч гоалын шүүгч тооцоогүй юм. Тухайн үед бичлэг шүүж үздэггүй байсан билээ. Тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл Ювентус лигидээ аварга болсоор байгаа юм.

Энэ талаар Galliani:
Мэдээж VAR бол тоглолтын явц гарч буй алдааг багасгаж байна. Хэн мэдлээ, Мунтаригын тэр гоал Италийн хөлбөмбөгийн түүхийг өөрчлөх байсан ч юм билүү. Өнгөрсөн зүйлийн талаар ярих ямар хэрэггүй. Бид ирээдүйг харах хэрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 27, 2018 10:41 am

Caldara: Хоёрдугаар сард эргэн ирнэ

"Бэртлээ эдгээх гэж хэдэн сар болно.Би цаг хугацааг хугацааг хурдлуулмааргүй байна. Яагаад гэвэл бэртэл сэдрэх аюултай.Мэдээж тоглогч зөвхөн тоглохыг л хүснэ. Би бэртлээ сайн эдгээж талбайд аль болох хурдан гарч багийнхандаа тус, хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Маргааш би хөлнийхөө хамгаалалтыг авахуулна. Энэ нь миний хувьд ахиц. Сошалд намайг хурдан эдгээд талбайдаа гараарай гэсэн эерэг сайхан сэтгэгдлүүдийг би уншсан.

Эмч нар таныг хоёрдугаар сард талбайд гарах болов уу гэж таамаглаж байна?
"Тэрнээс ч урт байж болно эсвэл тэрнээс ч бага. Бид яг хэзээ талбайд гарч болохоо мэдэхгүй л байна. Гэхдээ л тэр үеэр болов уу"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Өсөхбаяр » Wed Nov 28, 2018 5:33 am

миланаа самрахаа болиод сери А гаар нь туушинддаг болсымуу хэхэ. орчуулж болноо болно. форум шүү дээ :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby enzo » Wed Nov 28, 2018 8:56 am

Энэ нээрээ арай арай. Админ Модераторууд анхааралдаа авахгүй юмуу, сэдэв бүр үхлээ шдээ. Уг нь бид хэд тоотой хэдэн чанартай юм бичээд явдагсан :smile:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Nov 29, 2018 8:04 pm

https://openload.co/f/CqZ8JT3MjJw/serie_a_hl.mp4

Сери А-гийн 13-р тойргийн тойм

Жервиньогийн Парма ч хүснэгтийн байраа ахиулаад л байна. Наполи Кьевог баахан нүдсэн ч бүтэн оноогоо авч чадсангүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Dec 05, 2018 9:20 pm

Image

Аллегри шилдэг дасгалжуулагчаар Гаттузог илүүрхэж :ногоон:

Image

Пармаг чирж байгаа Жервиньо 11 сарын шилдэг болж
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Dec 05, 2018 9:21 pm

Image

Улирлын бэлэгдлийн шигшээ шалгарч

Image

Икарди улирлын шилдэг болжээ
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Dec 09, 2018 6:27 pm

https://openload.co/f/uuePuaK7wl0/serie_a.mp4

Сери А-гийн 14-р тойргийн тоглолтын тойм

Ромагаас Заниоло гээд шинэ залуу гарч ирж байна аа. Манайд байсан Кваглиарелла ч нас явсан гэхгүй энэ улиралд сайн үзэж байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Dec 10, 2018 2:53 pm

Гаттусо: Тэнцсэн гэдэг нь боломж алдсан гэсэн үг биш

Милан vs Торин тоглолтын дараа Миланы дасгалжуулагч Гаттусо өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тоглолтын талаар?
Тоглолтын эхний 15-20 минутад бид тоглолтоо олж чадахгүй хэцүү байдалд байсан. Харин үүнээс хойш өөрсдийн тоглолтоо олсон. Өнөөдөр тэнцлээ гээд боломжоо алдлаа гэж би үзэхгүй байна. Торино бол хүчтэй баг тэд өөрсдийн зочлон тоглолтдоо хожигдоогүй. Багийнхаа үзүүлсэн тоглолтод сэтгэл хангалуун байна. Тэд юу хийх ёстойгоо л хийсэн. Donnarumma эхний хагаст үнэхээр мундаг байсан. Маш гайхалтай хаалт хийсэн дараагаар аз болж Belotti хаалгаа оноогүй. Олон нийтийн анхаарал бидэнд дээр байсан. Бид тоглолтоо хийгээгүй байхад л бид хожсон юм шиг харагдаж байсан. Гэхдээ бид энэ тоглолтыг амаргүй болохыг мэдэж байсан. Тэд бол хүчтэй өрсөлдөгчдөө.

Багийн хамгаалалт?
Бид энэ янзаараа үргэлжлүүлэх хэрэгтэй. Бид цааш илүү сайн хамгаалж чадна. Гэхдээ одоо бол сайн хамгаалж тоглож байна.

Хувь тоглогчдийн талаар?
Castillejo болон Hakan Calhanoglu нар өөр тоглогчид. Samu хувьд илүү гүйлттэй тоглогч. Өнөөдрийн үзүүлсэн тоглолтод нь би сэтгэл хангалуун байна. Hakan хувьд өнөөдөр юу хийж чадах тэрийгээ л хийсэн. Би түүнийг багт маш их тус хүргэж чадах болохыг мэднэ. Gigio болон бусад залуус маань сайн тоглосон. Өнөөдөр ширүүн тоглолт боллоо.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Dec 10, 2018 2:54 pm

Higuain талаар?
Би түүнийг хоёр хоногийн өмнө л бэлтгэлдээ орж талбай дээр зовууртай тоглосныг санах хэрэгтэй. Тэр өнөөдөр гоал л оруулаагүй болохоос биш сайн тоглосон.

Багийн нөхцөл байдлын талаар?
Яг одоо бол баг бүрэлдэхүүн өөрсдийн байгаа бүхнээ гаргаж байна. Манай багт олон тоглогч бэртлийн улмаас тоглож чадахгүй байдалтай байна. Харин миний бодлоор бид яг энэ нөхцөл байдалд сайн тоглож байна гэж бодож байна. Би өөрт юу байгаагаа ашиглаж тоглох хэрэгтэй. Бидэнд бэртэл гэмтлийн асуудал байна. UEFA-тай холбоотой хориг, шийтгэлийн асуудлууд байна. Гэхдээ энэ бүхэн миний асуудал бишээ. Би энд суугаад өөрийн зохицуулж чадахгүй зүйлийнхээ талаар гомдоллож болохгүй. Би зүгээр л одоогийн байгаа тоглогчдоо ашиглан хамгийн сайн үр дүнг гаргах хэрэгтэй.
Би тоглогч байсан бөгөөд дасгалжуулагч арилжаа наймааны талаар ярьж багт хэн ирэх эсвэл хэн багаас явах талаар ярих ямар байдаг болохыг мэднэ. Би энэ талаар ярьж тоглогчдоо үл хүндэтгэмээргүй байна. Энэ бол багийн удирдлагуудын л ажил.

Өнөөдрийн тоглолтод Bakayoko үзүүлсэн сайн тоглолтын талаар?
-Bakayoko өмнө нь тактикийн хувьд нэг л таарч тохирохгүй, бөмбөгөө дахин дахин алдсан тоглолтууд гаргаж байсан. Гэхдээ тэр шаргуу бэлтгэл хийсний үр дүнд сайн тоглолтоо гаргаж байна.
Тэр бол дуу чимээ цөөнтэй залуу. Түүний хувцаслалт загвар нь түүнийг өмнөөс нь төлөөлж илэрхийлдэг. Тэр яг NBA тоглогч шиг хувцасладаг.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Dec 10, 2018 3:05 pm

Доннарумма: Бид боломжоо ашиглаж чадсангүй

"Iago Falque мөргөлтийг хаах хэцүү байсан. Би үүнийг одоогоор өөрийнхөө хамгийн шилдэг хаалт байсан эсэхээ мэдэхгүй байна. Өнөөдрийн тоглолтод бид сайн хамгаалж тоглосон. Бид тоглолтын зөв тэнцвэрт байдлыг хангаж тоглолоо. Abate-д төвийн хамгаалагчийн шинэ байрлал дээрээ сайн тоглож буйд нь баяр хүргэмээр байна. Бид сайн тоглож олон боломж үүсгэсэн даан ч тэд нарыгаа ашиглаж чадаагүй. Дараагийн тоглолтондоо анхаарцгаая.Одоо Европа Лигид үлдсэн нэг тоглолтоо амжилттай сайн хийж дуусгацгаая. Грект маш хүнд уур амьсгалд дунд болох болно гэхдээ бид цааш шалгармаар байна"
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby batudam » Mon Dec 10, 2018 3:42 pm

Леонардо: Хүснэгтийн байрандаа сэтгэл хангалуун байна

Тоглолтын талаар?
Хүснэгтийн одоогийн байрандаа сэтгэл хангалуун байна. Бид хаана байснаа эргэн санацгаая. Милан багт ахиж хөгжихөд цаг хугацаа хэрэгтэй. Өмнө нь байсан тэр хэмжээндээ очиход цаг хугацаа их орох болно. Торино эсрэг дундаж тоглолт үзүүллээ.

Европа Лиги талаар?
Хасагдах шатанд шалгарах нь чухал зүйл. Бид Европа лигид цааш үргэлжлүүлэн тогломоор байна.

Paquetá талаар?
Kaka анх Миланд ирж байхад Милан дөнгөж Аваргуудын Лигид түрүүлж байсан. Kaka -г Миланд ирж байх Paquetá Миланд ирж байх бол хоёр өөр цаг хугацаа. Гэхдээ энэ нь Paquetá өөрийн ур чадвараа гаргаж чадахгүй гэсэн үг бишээ. Тэр өөр өөр байрлал дээр тоглож чадна. Түүний ур чадвар нь түүнийг өөр байрлал дээр тоглуулж чадна. Түүнд зөв орчин хэрэгтэй. Бид түүний ур чадварыг ашиглаж даваа тал болгон ашиглах хэрэгтэй.

Доннарумма талаар?
Тэр гоал орох аюултай хоёр бөмбөгийг хаасан. Кутроне боломжоо ашигласан бол бид хожих байлаа.

Арилжаа наймааны талаар?
-Би багийн бүх тоглогчид тоглолтод оролцож өрсөлдөхөд бэлэн гэж бодож байна. Гэхдээ бидэнд нэг довтлогч, нэг хагас хамгаалагч хэрэгтэй байна.
batudam
 
Posts: 116
Joined: Tue Aug 28, 2018 10:59 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests