SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Oct 26, 2018 1:46 pm

https://openload.co/f/somir4-cL1M/Serie_A_Hl_-_8th_Oct_2018.mp4

Сери А-гийн 8-р тойргийн тойм
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Oct 26, 2018 3:55 pm

https://openload.co/f/zuvX2YBa0U8/Serie_A_HL.mp4

Сери А-гийн 9-р тойргийн тойм
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Oct 28, 2018 12:07 am

Гаттусо: 23 арсланг хармаар байна

Өнөө шөнө 01:00 цагаас Milan талбай дээрээ Sampdoria багийг хүлээн авч тоглох билээ. Уг тоглолтын өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Sampdoria багийн талаар?
-Тэд бол сайн хамгаалалттай баг. Хэрэв би андуураагүй бол тэд лигидээ ердөө 4 гоал л алдсан. Бид тэдний эсрэг сайн тоглож тэднийг шахалтад оруулах хэрэгтэй. Бид тэднийг сайн зохион байгуулалттай, сайн дасгалжуулагчтай баг болохыг мэднэ. Бид энэ тоглолтод 3 оноо авч үлдье л гэж бодож байвал маш сайн тоглох хэрэгтэй.

Багийн одоогийн байр байдлын талаар?
-Бид хоёр хүнд тоглолтоос ирээд байна. Гэхдээ би ялагдаагүй ээ. Баг бүрэлдэхүүн үхээгүй. Иймэрхүү сулхан муу тоглолтууд хийж дараалан хожигдоход би уурладаг төрлийн хүн гэхдээ би залуусдаа болон багт юу өгч чадахаа мэддэг. Бид цааш урагш алхах хэрэгтэй. Өнөө шөнийн тоглолтод би залуусаасаа агуу зан чанар, хүсэл тэмүүллийг хармаар байна. Бид энэ тоглолтод чөлөөтэй тоглох хэрэгтэй. Хамгийн сүүлийн тоглолтууддаа бид сайн тоглоогүй гэхдээ бид тэрнээсээ илүү тоглолт гаргаж чадна гэж итгэж байна. Би Интертэй багаа харьцуулмааргүй байна. гэхдээ тэднийг 2017 оны 12-р сарын 27нд Италийн цомын тэмцээнд бидэнд хожигддог тоглолтоос хойш одоо ямар байранд явааг хараарай. Тухайн хожигдлын дараагаар тэд хөл дээрээ зогссон. Хэрэв бид өнөөдөр хожоод гуравдахад Сери А лигийн нөхөн тоглолтондоо давхар хожих юм бол бид Ав.лигийн байранд бичигдэх болно. Бид өөрсдийн хийж буй зүйлдээ итгэх хэрэгтэй. Хэдий өөрсдийн цэнгэлдэхдээ хөгжөөн дэмжигчдээсээ сөрөг үгсийг сонсож байгаагаа ч гэсэн.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Oct 28, 2018 12:08 am

Багийн талаар?
-Өчигдөр Леонардо, Малдини нар бидний бэлтгэл дээр ирж бидэнтэй болон тоглогчидтой ярилцсан. Бид цааш үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Учир нь бид болоогүй байна. Өнөөдөр би талбай дээр 23 арсланг хармаар байна. Би Милан багийг хожил байгуулахын төлөө бүхнийг юуг ч хамаагүй хийхэд бэлэн байгаагаар хармаар байна. Багийн тоглогч бүрийг Cutrone шиг зан чанар, хүсэл тэмүүлэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Бэлтгэлийн талаар?
-Бид бэлтгэл дээр хэд хэдэн хувилбар туршиж үзсэн.
Хойноо 3 дундаа 4 урдаа 2 эсвэл 4-3-3 эсвэл бүүр 3-5-2. Өнөөдрийн тоглолтод аль хувилбарын авахыг харж л байя.

Higuain талаар?
-Сүүлийн хэдэн тоглолтуудад тэр тийм ч сайн тоглоогүй. торгуулийн шугам дотор цөөхөн бөмбөг өөр дээрээ авсан. Бид түүнийг өөрийнхөө хамгийн шилдэг тоглолтыг гаргуулахад туслах болно. Тэр бага уурлаж уцаарлах хэрэгтэй. тэр өөрийн эрч хүчээ иймэрхүү юмнд зарж алдаж болохгүй. Тэр бол багийн лидер, хүн болгонтой хөгжилтэй найрсаг харилцаатай. Тэр бол залуу тоглогчдийн хувьд үлгэр жишээ тоглогч юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Oct 28, 2018 12:08 am

Caldara талаар?
-Тэр дөнгөж бэртлээ эдгээгээд байна. Аль бололцооныхоо хэрээр тэр хурдан талбайд гарч өөрийн юу чадахаа харуулах болно. Би түүний Бетистэй хийсэн тоглолтод гаргаж тоглуулмаар байсан гэвч энэ түүний хувьд тохирсон цаг үе байгаагүй.

Бэртэл гэмтлийн талаар?
-Kessie шагайндаа бэртэлтэй. Calhanoglu мөн л бэртэлтэй. өнөөдөр талбайд гарч тоглож болох эсэхийг эмчийн үзлэгээр хянах үзнэ. Tiemoue Bakayoko талбайд гарах эсэхийг харж байж л шийднэ. Сүүлийн тоглолтод тэр 4-5 бөмбөгний төлөөх тэмцэлд ялалт байгуулсан. Гэвч тэрийгээ эсрэг тийшээ дамжуулчихсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Oct 28, 2018 11:06 am

Milan-Sampdoria тоглолтын бүрэлдэхүүнд Conti багтлаа

Өнгөрсөн тоглолтод бэртлийн улмаас тоглоогүй Franck Kessie болон Hakan Calhanoglu нар өнөөдрийн тоглолтод тоглох боломжтой болжээ. Мөн нэг маш сайн мэдээ нь 225 хоног бэртэлтэй, талбайд гараагүй байсан Andrea Conti тоглолтын бүрэлдэхүүнд багтжээ.

Багийн менежерүүд түүнийг эргэн ирэх хараахан болоогүй. Залуучуудын багт орж хэд хэдэн тоглолтод оролцсоны дараа л үндсэн багт орно гэж мэдээлж байсан ч өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнд багтжээ.

Харин Mattia Caldara цавины бэртлийн улмаас энэ тоглолтод оролцохооргүй болжээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Oct 28, 2018 8:48 pm

Милан 4-4-2 хувилбараар тоглох магадлалтай байна

Милан клуб өнгөрөгч тойргуудад Интер, Бетис багуудад хожигдсон билээ. Тэрхүү тоглолтууддаа 4-3-3 хувилбараар тоглосон юм. Тэгвэл өнөөдрийн Сампдорья багийн эсрэг хийх тоглолтод улирал эхэлснээс хойш анх удаагаа тактикаа өөрчилж 4-4-2 хувилбараар тоглож магадгүй хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

Patrick Cutrone хувьд энэ улирал тоглолтын эхнээс гараанд гарч тоглохоосоо илүүтэй сэлгээгээр орж ирж амжилттай тоглож байгаа билээ. Өнөөдөр түүнийг тоглолтын эхнээс хэрхэн тоглохыг харьцгаая.

Suso болон Diego Laxalt нар баруун, зүүн дээ гарах бол төвд нь Franck Kessie болон Lucas Biglia гарах төлөвтэй байна.
Харин Giacomo Bonaventura болон Hakan Calhanoglu сэлгээнд суух таамагтай байна.
Mattia Caldara бэртлийн улмаас өнжих бол Andrea Conti 225 хоног бэртэлтэй байсны эцэст тоглолтын бүрэлдэхүүнд багтан дуудагдсан билээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 9:49 am

Ас Милаг тоон үзүүлэлт

1- Милан клуб Сери А лигидээ 2011 оны 4-р сараас хойш анх удаагаа Сан Сиро цэнгэлдэхдээ Сампдорья багийг хоёр дараалан хожлоо.

2- Россонеричууд лигийн 9 тойргийн дараах байдлаар 18 гоал оруулаад байна. Энэ нь 2011-2012 улирлаас хойш үзүүлсэн хамгийн сайн үзүүлэлт юм. 2011-2012 оны улирал 19 гоал оруулж байжээ.

3- Энэ улирлын Сери А лигийн 9 тойргийн дараах байдлаар Suso 7 дамжуулалт өгөөд байна. Энэ нь өнгөрсөн жилийн 35 тоглолтод оролцож өгсөн дамжуулалтаас нь их байгаа юм.

4- Suso хувьд Миланы сүүлд оруулсан 13 гоалд тодорхой хэмжээгээр гар бие оролцож тусалжээ. 3 гоал 6 дамжуулалт

5- Suso сүүлийн 8 гоалын 7 нь зүүн хөлөөрөө торгуулийн шугамны гаднаас цохин гоал оруулжээ.

6- 2017 оны 8-р сараас хойш анх удаагаа Cutrone гоал оруулж, гоалын дамжуулалт өгжээ. Хамгийн сүүлд тэр Crotone эсрэг ийм үзүүлэлт үзүүлж байжээ.

7- Cutrone хувьд гараанд гарч тоглож байгаа 3 тоглолтынхоо нэгд гоал оруулж байгаа гэсэн үзүүлэлттэй байна.

8- Милан багийн сүүлийн 7гоалын 6 дан Higuain доторхой хэмжээгээр оролцсон тусалжээ. 5 гоал 1 дамжуулалт.

9-Милан Сери А лигидээ 18 гоал оруулаад байгаа билээ. Үүний 10 дан Suso гар бие оролцоод байна 55% дан гэсэн үг юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 10:07 am

Diego Laxalt : Дараагийн тоглолтуудаа энэ янзаараа тоглох хэрэгтэй

Хувцас солих өрөөнд байхаас л эхлүүлээд бид бүгд л хожихыг хүсэлтэй байсан. Бид дараа дараагийн тоглолтоо энэ янзаараа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хамгийн эхнийх нь гуравдах өдөр Genoa тай хийх тоглолт байх болов уу. Sampdoria чууд эхний хагаст талбайд илүү чөлөөтэй тоглож байсан. Гэхдээ бид хоёрдугаар хагаст өөрсдийнхөө тоглолтоо олж тоглолтыг эргүүлэн гаргаж чадсан. хоёрдугаар хагасад бидний хамгаалалт хүчтэй болж энэ нь биднийг ялалтад хөтөлсөн.

өөрийн талбай дээр тоглодог байрлалынхаа талаар?

Би талбай дээр үргэлж бэлэн байх ёстой. Би хамгаалалт, хагас хамгаалалтын аль алинд тоглож чадна.

Genoa тай хийх тоглолтын талаар?

Тэд бол бие бялдрын хувьд хүчтэй, сайн тоглодог баг. уг тоглолтонд бид сайн бэлдэх хэрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 11:21 am

Гоал алдсан тоглолтын тоо арван тавд хүрлээ

Милан клуб 1946 оноос хойш анх удаагаа 15 тоглолт дараалан гоал алдсан, хаалга цэвэр манаж чадаагүй муу тоглолт гаргаж байна.
Өчигдөр болсон Милан vs Сампдорья тоглолтод Улаан харуудын эгнээнд тоглож явсан Riccardo Saponara гоал оруулсанаар энэ тоог 15 болголоо.
Милан багийн хамгийн сүүлд хаалга цэвэр манасан тоглолт бол 2018 оны 4-р сарын 15нд Наполитай хийсэн тоглолт байсан юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 12:09 pm

Patrick Cutrone : Бие биедээ тусалж сайн тоглосон

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Гаттусо баг бүрэлдэхүүн Cutrone шиг хүсэл тэмүүлэл, зүтгэлтэй байгаасай гэж хэлсэн нь надад сайхан санагдсан. Өнөөдрийн тоглолтод бие биедээ тусалж сайн тоглосон. Бид өөрсдийгөө нэгдсэн нэг баг болохоо батлан харууллаа. Би Higuain-цуг довтолгоонд тоглож байгаадаа таатай байна. Тэр бол агуу тоглогч. Бид хоёул бие биетэйгээ бэлтгэл дээр болон бэлтгэлийн гадна олон удаа ярилцдаг. Миний хувьд түүний зөвлөгөө надад яг л алт шиг үнэтэй байдаг. Сампдорья багийн эсрэг хийсэн тоглолтын хувьд бол эхний үед бид сайн тоглож чадаагүй. Удалгүй бид тоглолтыг тэнцвэржүүлж чадсан. Улмаар гурван гэртээ гурван оноогоо хадгалж чадсан. Цэнгэлдэхийн яг өөрсдийн хөгжөөн дэмжигчид суудаг хэсэгт гоал оруулах үнэхээр сайхан байдаг. Манай баг бол маш гайхалтай сайхан хөгжөөн дэмжигчидтэй баг. Тэд үргэлж бидэнтэй ойр дотно байдаг. Энэ гурав дах өдөр Genoa эсрэг хийх тоглолт бидэнд хүснэгтийн 4-р байр руу орох боломж өгөх чухал хариуцлагатай тоглолт байх болно.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 12:56 pm

Гаттусо: Фанатууддаа баярлалаа

Багийн байр байдлын талаар?
-Багийн шинэ эрин үе эхэлж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би зүгээр л энэ багийн хамгийн сайн тоглолтыг гаргах тал дээр анхаарч байна. Хөгжөөн дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэн, клуб биднээс болон надаас их зүйл хүсэн хүлээж буйг би ойлгосон. Би баг бүрэлдэхүүнийг амар амгалан тайван байлгах хэрэгтэй. Клуб ч гэсэн надад энэ тал дээр тусалж байгаа.
Хөгжөөн дэмжигчдээ бидэнрүү бүүлээгүй харин эсрэгээр биднийг дэмжсэнд баярлаж байна. Бид өөрсдийн хийж буй зүйлдээ итгэх хэрэгтэй.

Өнөөдрийн тоглолтын талаар?
-Биднийг шахалтад оруулахдаа үнэхээрийн гаргуун дасгалжуулагчтай багийг хожлоо. Би энэ тоглолтоос зарим нэг эерэг зүйлсийг олж харлаа. Залуусдаа баярлалаа гэж хэлмээр байна.

Багийн хувилбарийн талаар?
-Баг бүрэлдэхүүнийг ямар хувилбараар тоглох талаар ярих амархан. Бид өнөөдөр 4-4-2 хувилбараар тоглосон. Diego Laxalt жигүүрийн довтлогч шиг тоглоогүй. Бидэнд довтолгоо, хамгаалалт гэх мэт цааш ахиж сайжрах зүйлс их байна. Хэдий бид Bonaventura бэртэлд алдсан ч гэсэн өөрсөддөө байгаа боломж бололцоогоо тааруулан сайн тоглосон.Гэхдээ өнөөдрийн тоглолт бол сайн тоглолт боллоо. Учир нь бид хүчтэй багийн эсрэг тоглож хожлоо. Энэ бол гарцаагүй сайны дохио. Одоо харин бид гуравдах өдөр хийх тоглолтондоо анхаарах хэрэгтэй. тухайн тоглолт бидний хувьд амин чухал тоглолт байх болно.

Suso талаар?
-Би тусдаа дан ганц тоглогчдийн талаар ярьмааргүй байна. Залуусдаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний төлөө төлөө хийсэн бүхэнд нь. Бид цаашдаа илүү бат бөх тогтвортой байх хэрэгтэй. Энэ улирал ердөө 4 гоал алдсан Sampdoria эсрэг 3 гоал оруулна гэдэг сайн зүйл.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Oct 29, 2018 7:31 pm

Тоглогчдийн бэртэл гэмтлийн талаар

Davide Calabria шагайны бэртлийн улмаас гуравдах өдөр Genoa эсрэг болон Udinese бүүр цаашлаад Европа лигид Betis эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй болсон байна.

Mattia Caldara шөрмөсний асуудлаас болж хоёр сар талбайд гарахааргүй болжээ.

Jack Bonaventura өвдөгний бэртэлтэй. Гуравдахад тоглох эсэх нь мэдэгдэхгүй.

Hakan Calhanoglu бага зэргийн бэртэлтэй. Гуравдахад тоглох эсэх нь мэдэгдэхгүй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Oct 30, 2018 10:28 am

Ibrahimovic АНУ-дах энэ улирал дууслаа

Өнгөрөгч бүтэнсайн өдөр Ибрахимовичын LA Galaxy клуб плей офф-ын тоглолтондоо Houston Dynamo багт 3-2 харьцаагаар хожигдож энэ улирлаа өндөрлөлөө. Златаны хувьд энэ улирал 27 тоглолтод 22 гоал оруулаад байсан юм.
Италийн спортын Calciomercato сайт Швед довтлогчийн энэ улирал эрт дууссан болохоор Миланчууд түүнийг багтаа эргүүлэн авах ажил нь нааштай болж эхэллээ гэж мэдээлж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Jersey » Tue Oct 30, 2018 10:32 am

ноён нямдорж өөрөө мэдээ орчуулж оруулаад бдиймуу эсвэл copy paste юмуу
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Oct 30, 2018 11:09 am

Өөрөө орчуулдгаа :mongol:
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Jersey » Tue Oct 30, 2018 11:21 am

Nyamdorj wrote:Өөрөө орчуулдгаа :mongol:

тэгээд чамайг хүмүүс яaгаад ад үзээд байдгын, амьгүй газар амь оруулж бхад тэ
User avatar
Jersey
 
Posts: 1037
Joined: Sun Oct 18, 2009 2:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Nov 04, 2018 12:01 am

Энэ мэдээллүүдийг давхар фэйсбүүкээр авчиж болдог юмаа.. давхар ийшээ оруулдаг юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Nov 04, 2018 12:02 am

Гаттусо: Шалтаг тоочихгүй

Udinese багийн эсрэг тоглолт?
амаргүй хэн хүнд тоглолт болох болно. Бид энэ цэнгэлдэхэд тоглох бүрдээ ямар нэг байдлаар төвөгтэй байдалд ордог. Би багийнхаа тоглогчдийн бэртэл гэмтлийн талаар сонсмооргүй байна. Udinese чууд өнөө шөнө хүчтэй шийдэмгий тоглох болно. Тэд биеийн хүчний сайтар тоглолтоор бидний эсрэг тоглох бөгөөд бид энэ тоглолтод зоригтой тоглох хэрэгтэй. Бид бэлэн байх ёстой.

Montolivo эргэн ирэлтийн талаар? Түүнтэй хувийн маргаантай байсан болоод талбайд гаргахгүй байсан уу?
-Ийм төрлийн хов жив намайг хамгийн их уурлуулдаг. Тэр хэзээ ч багийн бүрэлдэхүүнээс хасагдаагүй. тэр багийнхантай цуг үргэлж бэлтгэлээ хийж байсан. харин өнөөдрийн тоглолтод дуудагдсан шалтгаан нь бол багт бэртэл гэмтэл гарсан учраас. Би хэнийг ч баг бүрэлдэхүүнээс хориогүй. Би зөвхөн багийн төлөө хамгийн сайн гэсэн шийдвэрийг л гаргасан.

Багийн сүүлийн үеийн формын талаар?
Хэдий зарим тоглогчид маань байхгүй байгаач гэсэн бид нэг баг шиг тоглох хэрэгтэй. Бид Ав. Лиги байранд бичигдэхийн тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Одоо бол бид энэ байраа хадгалж чадна гэж итгэж байна. Баг бүрэлдэхүүн бэлтгэлээ сайн хийж байна. Хожил байгуулах нь багт бэлтгэлээ улам сайн хийхэд тусалдаг. Харин өнөө шөнө бол 3 онооны төлөө тулалдах цаг мөч. Би өнөө шөнө өөр онцгой зүйл харна гэж найдаж байна.

Бэртэл гэмтлийн талаар?
Calhanoglu хоёр Kessie Женоа багийн эсрэг тоглолтод бүрэн бэлэн болоогүй байсан. Hakan Женоа эсрэг шүдээ зуун тэсэн тоглосон. үүнд нь би талархаж байна. Тэр өчигдөр бэлтгэл хийх гэж оролдсон. Тэрний шагай зовиуртай байгаа бөгөөд 3-4 өдөр амрах хэрэгтэй байна.
Biglia Caldara Torrasi Brescianini гэх тоглогчид бэртэлтэй байна. Calabria бэлтгэлээ хийх гэж үзэж байна. Jack бэртэл нь сайжирч байна.

Багийн талаар?
Энэ баг бүрэлдэхүүн амжилтад хүрэх гэсэн маш их хүсэл тэмүүлэлтэй. тэд бүгдээрээ зориг шулуудсан. Энэ бол их
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Nov 04, 2018 12:02 am

Conti талаар?
Тэр анхны бэртлээсээ хойш 15 сар талбайд гараагүй. Тэр өчигдөр залуучуудын багт орж тоглохдоо их ухаалаг тоглож байсан. Бэлтгэл хийнэ, тоглоно гэдэг бол хоёр өөр зүйл. Одоо бол тэр байнгын тоглох арга замыг олж 90 минут тоглох хэрэгтэй. Залуучуудын багтай цуг тоглоно гэдэг чухал. Энэ түүнд айдасаа дарахад тусална. Тэр бол маш хүчтэй тоглогч. Бид түүнийг бэлэн болоход туслах хэрэгтэй бөгөөд тэр бидэнд маш их тусалж чадна.

Bertolacci талаар?
Тэр тийм ч их тоглохгүй байгаа. Гэхдээ түүнийг багийнхантай цуг байлгасан нь миний сонголт байсан. өнөөдөр түүний цөөхөн тоглолтод оролцон тоглосон нь миний үүрэг хариуцлага. Тэр бол шийдэмгий бөгөөд үргэлж бэлэн байдаг. Би түүнд итгэж болно гэдгээ мэднэ.

Милан vs Ювентус эмэгтэйчүүдийн багийн тоглолтын талаар?
Тэд биднийг баярлуулж чадна гэж итгэж байна. Би эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Carolina сайн харилцаатай байдаг. Тэр хөлбөмбөгийн талаар ихийг мэднэ. Надад түүний багаа хэрхэн удирдаж буйн таалагддаг. Миний бодлоор тэд маргааш хожиж чадна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Nov 07, 2018 7:01 am

https://openload.co/f/9YD6Qn_dJA4/serie_a.mp4

Сери А-гийн 10-р тойргийн тойм
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Nov 09, 2018 11:37 am

https://openload.co/f/wSM37tfBbSY/Serie_A.mp4

Сери А-гийн 11-р тойргийн тойм
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sat Nov 10, 2018 12:20 am

Ибра: Венгерээс илүүтэй би Миланд очиж магадгүй

Арсене Венгер Миланд ирэхээс илүүтэй би Миланд эргэн ирэх нь илүү магадлалтай гэж би бодож байна.

Би түүнийг Итали руу очиж аваргын төлөөх өрсөлдөөнд оролцохыг хүсэж байгаа гэж бодохгүй байна. Милан бол амар хялбар сорилт бишээ.

Би юу хийхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ Европын олон багууд намайг сонирхож байгааг мэдэж байна. Би АНУ-д байгаадаа баяртай байна. Энд байгаа амьдралдаа би хайртай. Миний гэр бүлийнхэн ч гэсэн.

Надад цааш тоглох сорилт, шалтгаан хэрэгтэй байна. Би зүгээр л Златан Ибрахимович гээд гэдэг шалтгаанаас болж өөр багууд руу явмааргүй байна.

Би өөрчлөлт шинэчлэлтийг бий болгохын тулд явмаар байна. Үүнийг л би очсон газар болгондоо хийдэг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sat Nov 10, 2018 12:31 am

Таны хамгийн сайн найзуудын нэг болох Maxwell одоо Paris Saint-Germain багт удирдах албан тушаалын байр суурин дээр ажиллаж байна. Энэ талаар?

Тэр PSG ажилдаг. Тэр багийг улам сайжруулах гэж хичээж байна. Тэр хийж буй ажилдаа баяртай байгаа. Би ч гэсэн түүнд баяртай байна. Бид бараг л өдөр бүр утасаар хоорондоо ярилцдаг.

Өө нээрэй PSG клуб намайг багтаа ажиллуулахаар дахин дуудаж болох юм. Хэрэв би PSG багруу эргэн очих бол зөвхөн даргын ажил хийх гэж л очно. Би өөр ямар нэгэн шалтгаанаар тийш очихгүй. Зөвхөн энэ л шалтгаанаар тэд намайг авчран. Үүнээс өөр надад таарах боломжтой сонголт гэж байхгүй .

Тэгэхдээ энэ санаа бодол одоогоор хэрэгжихээргүй. Одоо бол би идэвхтэй тоглож байна. Би одоо хүртэл тоглохыг хүсэж байна. Би ирээдүйд юу хийхээ шийдээд тэр талаараа дэлхий дахинд хэлэх болно.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Thu Nov 15, 2018 1:48 pm

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн муу тоглогч Higuain

Gonzalo Higuain Tapiro d’Oro шагналын эзэн боллоо. Энэхүү шагналыг тухайн долоо хоногтоо Италидаа азгүй, ичгэвтэртэй, инээдтэй байдалд орсон алдартай, олонд танигдсан хүмүүст өгдөг хошин шинжтэй шагнал юм. Аргентин довтлогчийн хувьд энэ шагналыг энэ удаагийнхтайгаа нийлээд хоёрдахаа авч байна. Хамгийн сүүлд тэр өнгөрсөн жилийн 10-р сард Лацио багт хожигдсоныхоо дараа авч байсан юм.

Pipita хувьд өнгөрсөн долоо хоногт Ювентус багтай хийсэн тоглолтод торгуулийн цохилт алдаж үүгээр зогсохгүй тоглолтын төгсгөлд эсрэг багийн тоглогч дээр алгаа гарган хоёрдах шар хуудас авч хуудас нь улаан болж шүүгч Paolo Mazzoleni маргалдсан хэрэг болсон юм.Үүний улмаас тэрээр хоёр тоглолт өнжихөөр болоод байна. Милан клуб энэ хэрэг дээр нь давж заалдахаар ажиллаж байна.

Тэрээр авсан шагналынхаа талаар:

“Өөрөө надад энэ шагналыг Ювентусд клуб байхад өгч байсан. Үүнийг би аваад гоал оруулж эхэлсэн. Би үүнийг сайны дохио гэж найдаж байна. Тоглолтын дараа Миланы хөгжөөн дэмжигчид, клуб, багийн андууд маань намайг сайнаар хүлээж авсан. Ингэсэн нь намайг баярлуулсан”
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests