SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby zorigtsaikhan » Thu Feb 27, 2020 11:54 am

Forza Juve wrote:

Ер нь үзэгчгүй тоглолт байдал намжтал гарах нь ээ...

Тэр нь ч зөв л дөө... Гол нь стаффаас хүн л бүү тусаасай бил ээ тэгвэл тэгээд л дуус дуус...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 9:39 am





Италийн 2 Европа лигийн шөвгийн 16-д шалгарлаа. Интерийнхэн хоосон цэнгэлдэхэд ихэнхидээ сэлгээний тоглогчдоо гаргаж тоглож.... Ромагийнхан гарааны үндсэн тоглогчдоороо 2 тоглолтонд тоглож байж Гентийг арайхийн хожлоо.

Сугалаа өнөөдөр явагдах юм байна. Гайгүй сугалаа таараад овоо яваасай.

Харахад 32-т Португалийн Порту, Бенфика, Спортинг, Брага гээд 4 баг 4-үүлээ мултарчээ.

Францийн лигийнхэн бас муу байна. АЛ-ын 4 эрх бол Испани, Англи, Итали, Германы лигтээ хэдэн жилээр хадгалагдах нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 8:43 pm

Image

Европа лигийн сугалаа гарлаа. Италийн багууд жаал хатуу сугалаа татаад байдаг, тэр энэ удаа давтагдлаа. 2 Итали, 2 Испаний багууд байсан нь хоорондоо таарах гэж ккк.

Италийн 3 болон 5-д яваа баг, Испаний 4, 5-д яваа багуудтай таарлаа. Интер тэмцээнээ хаячихгүй бол Гетафэг хожоод гараад ирэх байх. Ромагийн хувьд нэлээд чанга өрсөлдөгч таарсан, дараагийн шатанд шалгарахын тулд нэлээд л чармайх нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Feb 28, 2020 8:58 pm



ТОП 5 лигт пенальти заасан тоог Сери А тэргүүлж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Feb 29, 2020 8:07 pm



Сери А-гийн багуудын авсан болон заагдсан цэвэр торгуулийн цохилтын тоо гэнэ. Энэ улиралд Лацио нийт авсан цэвэр торгуулийн цохилтын эрхийн тоогоор тэргүүлж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Feb 29, 2020 8:07 pm



Мино Райолагийн агент хийж байгаа хамгийн үнэтэй 11 тоглогч гэнэ. Нөхөр Сери А лигийг үндсэндээ атгасан байна шдээ.... Ихэнх нь Сери А-д тоглодог эсвэл Сери А-гаас гарч ирсэн нөхөд :ногоон:

Шилжилт болгоны шимтгэлийг тооцвол ч ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Mar 01, 2020 7:07 pm



Ах дүү 2 Инзаги багуудаа дасгалжуулж Италийн дээд 2 лигийг тэргүүлж байна.

Ах Инзаги одоо нэг аргаа олж байна уу даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Mar 03, 2020 11:11 am



Лациогийн хожигдоогүй цуврал бүх цаг үеийн Сери А-гийн рекордын 10-т ороод ирлээ. Ирэх тойрогт энэ улиралд гоолын бороо оруулж байгаа Аталанта - Лациогийн тоглолт болно. Лациогийн цуврал цааш үргэлжлэх, цаашид Скудетто руу дайрах эрчийг тодорхойлно.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby El Payaso » Tue Mar 03, 2020 12:26 pm

Нэг нь 70 нөгөө нь 60 гоол оруулсан хоёр баг тулах юм даг уу даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: SERIE A - 2018/2019

Postby fond » Thu Mar 05, 2020 1:40 pm

Breaking: The Italian government has ordered all sporting events in Italy to take place without fans present until April 3 due to coronavirus outbreak.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5480
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Mar 09, 2020 8:54 pm



Корона вирус гараад хоосон цэнгэлдэхэд тоглох болсон, үүнээс хамгийн их хохирогч нь Ювентус гэнэ. Лион, Интерийг оруулаад 3 тоглолт хийх байсан, 3 хоосон тоглолт болоод 12 саяыг алдаж байна гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Mon Mar 09, 2020 9:45 pm

https://hdmatches.com/2020/03/09/video-serie-a-highlights-show-09th-march-2020/

Сери А-гийн 26-р тойргийн нөхөн тоглолтууд

Сери А ч Италид корона вирус гарсантай холбоотойгоор тоглолт хойшлох, үзэгчгүй тоглох, бүр тэмцээнийг түр болиулах гээд янз бүрийн л зүйл тохиолдож байна.
- Ювентус Интерийг давамгай тоглож хожлоо. Интер сүүлийн 2 тоглолтондоо Лацио, Ювентусд хожигдоод, Скудетто өрсөлдөөндөө хүчтэй цохилт авлаа. Интерийн 2 сайн довтлогч их томоотой байлаа. Рамсей 1 гоол, 1 дамжуулалт хийжээ. Тоглолтын сүүл рүү Роналду 2 ч гоол хийх боломжийн боломжоо ашиглаж чадсангүй ээ.
- Милан талбай дээрээ Женоад хусуулжээ. Горан Пандев амьд гараанд гарч, гоолдсон хэвээр л байна :ногоон: Миланыхан санаачлагыг гартаа авч тоглох гэж хичээсэн ч болсонгүй ээ. Женоагийнх 2-3 боломжоо тултал нь ашиглалаа.
- Лацио, Аталанта, Рома, Наполи гэсэн багууд тоглосонгүй ээ.
- Улирлын нээлт Верона нэлээд хэдэн тоглолтын дараа эхний хожигдлоо амслаа. Кваглиарелла 2 гоол хийж Сампдори чухал ялалтааа хожигдож яваад нөхөж байгууллаа. Женоагийн дерби 2 баг 2-уулаа доошоо уначих аюултай л байна.
- Улирлын эхэнд нээлт байсан Кальяригийн дасгалжуулагч Маран ажлаасаа хусууллаа... эхлээд сайн тоглож 3-р байр хүртэл дэвшсэн ч 10 гаруй тоглолт ялалтгүй яваад цаг нь дуусчээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Mar 10, 2020 10:00 am



Италид Сери А-гийн улирлын тоглолтыг 4-р сарын 2 хүртэл түр зогсоолоо. Европын тэмцээний тоглолтууд хаалттай үргэлжлэх юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Mar 12, 2020 9:01 am



Сери А зогссон, нэлээд удахаар бол Сери А-гийн аваргыг 5-6 сар руу эхний 4 багийн хооронд плэй-офф зохион байгуулж тодруулж магадгүй болоод явлаа.
Бараг л Италийн цом болчихов уу даа.

Энэ байдлаараа дуусвал доороос баг дэвшүүлэхгүй байж магадгүй, эсвэл унах плэй-офф ч хийж магадгүй л юм. Ямар ч байсан лигийн багийн тоог 22 болгож нэмэхгүй л гэсэн байна.

Европд Ювентус, Интер 2 хорионд орсон, Рома сая Испани руу нэвтэрч чадахгүй буцсан болтой.

Барса- Наполи 2 тоглож болзошгүй л юм байна. Италийн урд зүгийн мужуудад байдал хэвийн, тархалтгүй байх шиг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Mar 15, 2020 9:13 pm

Хотоороо, гудамжаараа цэнгэлдэх, дуурь, тайз болсон байна шдээ ккк.... манайхан бас дуулах, цэнгэлдэх соёлтой биз дээ ккк









Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Mar 31, 2020 3:13 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sat Jun 06, 2020 4:54 pm

Форум баахан гацлаа. Хэдэн мэдээ оруулья.



Лиг 20-ноос эхлэхээр болжээ. 4 хоног тутам 1 тоглолтыг зуны халуун улиралд хийж, 8-р сарын 2-нд дуусахаар байна.



Зуны халуун шахаж тоглох тул тоглогчидоо бодоод 1 тоглолтонд 5 сэлгээ хийхийг зөвшөөрөх юм байна. Бүрэлдэхүүн зузаан багуудад нэлээд ашигтай нөхцөл үүсэх нь ээ.



Улирлын наймааны цонхыг 9-р сарын 1-ээс 10-р сарын 5 болгожээ.

Ямар ч байсан дуусах нь...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Sun Jun 14, 2020 10:02 pm



Багуудын фэнүүдийн тоо гэнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Чуугий » Sat Jun 20, 2020 1:24 am

FIGC would like to start the next season on 12th of September and end in mid-May. In this way, the Italian team would have more time to prepare for next year's Euro.

[Il Giornale]

Sent from my MRD-LX1F using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Thu Jun 25, 2020 10:01 am

Манайд таатай тойрог боллоо. Аталанта Скудеттод эрчтэй өрсөлдөж байгаа Лациог 0:2-оор хожигдож яваад 3 гоол хийж хожиж, Интер өөрөө бүдрээд уначихлаа.



Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jun 30, 2020 9:19 am



Пиппо Инзагигийн удирдсан Беневенто Сери А руу улирал дуусахаар 7 тойргийн өмнө, + 41 бөмбөгний зөрүүтэйгээр 8 тойргийн өмнө шалгарчээ. Энэ нь Сери Б-д Асколи багийн тогтоож байсан амжилттай зэрэгцсэн үзүүлэлт болжээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Tue Jun 30, 2020 4:51 pm



Сери С-гээс Берлусконигийн Монза, Виценча, Режжина, Сапри клубууд Сери Б рүү дэвшихээр болжээ.

Берлусконигийн Монза 2021/2022 улирал Сери А-д гараад ирэх байх аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Wed Jul 01, 2020 9:50 pm



28-р тойрог дуусахад тэргүүлсээр....

- Лациогийн форм муу, Фиорентинад талбай дээрээ балбуулсан ч ugly win авлаа. 1 гоол нь эргэлзээтэй пенальти байжээ. Иммобилэ нь торгууль авч Миланы эсрэг гарч чадахгүй болжээ.
- Контэ торгуультай талбайн гаднаас багаа үзсэн, Скринер нь 3 тоглолтод торгуулж оролцоогүй ч Пармаг талбай дээр нь хожлоо. Жервиньо гоолдсрн, Интерийн эхний гоол 2-р үед орох хүртэл илүү тоглож олон боломж үүсгэсэн ч чулуу болголгүй, гоол алдаж, Кучка хөөгдөөд, Интер хүн илүү нэмж гоолдоод хожжээ.
- Аталанта Удинезегийн талбай дээр нэлээд өгөө аваатай ширүүн үзэж байж хожил байгуулжээ. Луис Муриэл 2 гоол хийж, тоглосон минут, гоолын тоогоор ТОП 5 лигийг тэргүүлж байна.
- Милан Ромаг талбай дээрээ хүлээн авч, илүүрхэж хожжээ.
- Кальяри буцаад сэргэж, Ториног талбай дээрээ бут ниргэж.
- Раньеригийн Сампдоригийн байдал сайжирахгүй л байна... унах 3 дахь баг болохгүйн төлөө үзсээр ч Болоньяд талбай дээрээ хусуулжээ.
- Мертенс Наполийн хамгийн их гоолдсон тоглогчийн амжилтаа ахиулсаар...Наполи ээлжит хожлоо авч, хүснэгтийн байраа ахиулсаар байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Forza Juve » Fri Jul 03, 2020 3:40 pm



9 тойрог дутуу, Аваргын төлөө өрсөлдөгч 3 багийн оноолтууд байна.

Таарах багуудын хүснэгтийн байрлалын дундаж, талбай дээрээ хийх тоглолт:

Ювентус 9,3 - 6 тоглолт
Лацио 10,4 - 5 тоглолт
Интер 10,8 - 4 тоглолт гэж гарч байна. 3 багаас илүү сул өрсөлдөгч нартай тоглох нь Интер боловч талбай дээрээ хамгийн цөөн тоглох нь... гэхдээ үзэгчгүй тул талбай, зочлох 2 ялгаагүй юм даа. Зочлох нь очиж тоглоод буцах гэсэн явдал суудалтай л юм.

Ювентусын хувьд дундажаараа бараг 1 байр илүү өрсөлдөгч нартай үзэх нь байна.

Лациогийн зөвхөн лигт анхаарал хандуулж, амарч тоглодог байдал байхгүй болж, манайх Интер 2-ын Европын тэмцээний ачаалал байхгүй болсон ижил нөхцөл бүрэлдэж.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: SERIE A - 2018/2019

Postby Чуугий » Sun Jul 05, 2020 12:28 pm

Өчигдөр орой Жижи Буффон Мальдинигийн 647 тоглолтонд оролцсон рекордыг эвдэж.

Buffon (648)
Maldini (647)
Totti (619)
Zanetti (617)

Sent from my MRD-LX1F using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests