by Nyamdorj » Thu Oct 25, 2018 2:49 am
Гаттусо: Хожихыг хүсэж байна
Real Betis талаар?
Тэд бөмбөгийг хоорондоо сайтар дамжуулан бөмбөг эзэмшиж тоглодог. Тэд хамгаалалтандаа 3 хамгаалагчтай тоглодог. харин хамгаалалтын явцад 5 хамгаалагчтай болж хувирдаг. Энэ тоглолт амар тоглолт болохгүй ээ. биднийг сорьсон шалгасан хүнд тоглолт болно би баг дундаас форм сайтай байгаа хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ гаргах болно.
Багийн талаар?
Бид цааш урагшлах хэрэгтэй. Дерби тоглолтодоо хожигдсонд одоо ч гэсэн сэтгэл дундуур байна. Бид хожил байгуулахын тулд бэлдсэн. Би баг бүрэлдэхүүний бэлтгэлд сэтгэл хангалуун байсан гэвч багт зориг дутсан. хэвлэл мэдээллээр багийнханыг маань чинь сэтгэлээсээ тоглохгүй байна, тэнцэхийн тулд тоглосон гэж хэлж байгаа нь надад таалагдахгүй байна.
Өнгөрсөн тоглолтын алдаануудын талаар?
Бид илүү анхааралтай, илүү тоглолтондоо төвлөрч, бага алдаа гаргах хэрэгтэй. Хэрэв бид алдсан гоалнуудаа эргэн харвал бид цааш ахиж сайжруулах их зүйл байна. Дерби тоглолтод дан ганц Доннарумма алдаа бишээ. Бидэнд олон тооны дарамт шахалт ирж байгаа. Би Милан багийн дасгалжуулагчаар нэгээс багагүй хугацаанд ажиллаа. Би сери А лиги хүрээнд ердөө 6 тоглолтод л хожигдсон. Би эдгээрийг хариуцлагыг бүрэн өөр дээрээ хүлээх болно. Тоглолт бүрийг би багийн удирдлагууд болох Малдини, Леонардо нартай анализ хийдэг. Лео бид хоёр нэг нэгнээ хүндэлсэн сайхан харилцаатай байдаг.
Дерби тоглолтын талаар?
Тоглогчид баг болон клубийнхээ төлөө үргэлж 100 хувиа дайчилж байх ёстой. Миний ажил бол тэднээс хамаг чадах сайнын гаргах явдал билээ. Би бол залуу дасгалжуулагч. Надад сайн муу талууд бий. гэхдээ би ажилдаа маш их итгэдэг. Дерби тоглолтод Интер тийм ч их боломж үүсгээгүй. тэд булан чөлөөт цохилтууд дээр аюул тарихаар хэмжээний байдалтай байсан. бид айлын тийм ч их довтолгоог өөрсөд рүүгээ оруулаагүй. Бид өөрсдийнхөө хамгийн сайнаараа тоглоогүй. Тоглолт тэнцээгээрээ дууссан бол өөр яриа яригдах байсан.
Тоглогчдийн талаар?
Дерби тоглолтод Higuain бага боломж үүсгэн тоглосон дан ганц түүний буруу бишээ. 30 хувь нь түүний буруу үлдсэн 70 хувь нь түүнд боломж гаргаж өгөөгүй багийнханы буруу болов уу. Үүнд миний ч буруу байгаа.
Mattia Caldara бүхэл 90 минутын тоглолтыг ачаалалыг даахааргүй байна. Тэр бэлтгэлээ шаргуу хийж байгаа бөгөөд маргаашын тоглолт гарч тоглож магадгүй бүүр гараанд ч байж болох юм.
Багт ирсэн шинэ тоглогчдийн байдал?
Castillejo Laxalt нар хэд хэдэн тоглолтод оролцон тоглоод амжсан. Bakayoko өмнө нь Европа лигид тоглоод үзчихсэн туршлагатай. Түүний хувьд бидний тоглолтын арга барилд дасахад тийм ч амар биш. багт шинээр ирсэн тоглогчдод цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ би тэднийг бидэнтэй цуг байгаад баяртай байгаа. Мөн Reina ч гэсэн Европа лигид тоглож байсан туршлагатай. Багт ирсэн шинэ залуусдаа би үнэхээр их сэтгэл хангалуун баяртай байгаа.