Derby della Madonnina

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Derby della Madonnina

Postby Хашка » Wed May 09, 2012 3:49 pm

За нэг ийм сэдэв байж байхад гэмгүй л байх. Гаяраа админы бичсэн нэг гоё нийлэл байдаг, миний оролдмор аядсан бас нэг юм бий. Админ завтай болохоороо энд хуулчихна биз.

Ямартаа ч сайны дербигийн ганц нэг юмаар эхэлсэн нь зөв байх гэж бодоод оруулж байна.


http://www.youtube.com/watch?v=GdhIE58KCkY&feature=related


http://www.youtube.com/watch?v=GwGhKnTff2w&feature=related
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Derby della Madonnina

Postby Хашка » Wed May 09, 2012 4:01 pm

Тэр Юувэ?-гийн коментатор гоёшд хаха :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Derby della Madonnina

Postby Г.Баяраа » Mon May 21, 2012 1:43 pm

Хөлбөмбөг хэмээх агуу спортыг чимж байдаг нэгэн зүйл нь дерби. Дэлхийн ихэнх оронд нэг хотоос гаралтай клубуудын өрсөлдөөнийг ийн нэрлэдгийг бид мэднэ. Дэлхий дээр олон алдартай дерби байдаг ч ,хамгийн алдартай нь Суперкласико буюу Аргентиний алдарт Бока Хуниорс – Ривер Плеит багуудынх гэдэгтэй ихэнх хүн санал нийлдэг. Мөн Селтик- Реинжерс ,Челси-Арсенал,Реал Атлетико ,Барса – Эспанёл ,Рома-Лацио ,Фенербахче -Галатасарай гээд энэ дэлхийн алдартай өрсөлдөөнүүдийг тоочоод байвал цаг цаас дэндүү их орно.

Image

Ингээд та бүхэнд нэгэн цагт бага дэлхийн аварга гэгддэг байсан дэлхийн топ 5 лигийн нэг Италийн Сери А -н дербинүүдийг цувралаар танилцуулах гэж байна. Хамгийн түрүүнд мэдээж Мадонина -н дерби буюу Интэр-Милан. Харин дараа нь нийслэлийн дербиг танилцуулах болно.


Эхэн үе

Италийн томоохон хотуудын нэг болох Милан болтүүх соёлын өнө удаан жилийн баялагтай ,гайхамшигт уран барилгууд ,цэцэн мэргэд ,сод авьяас билэгтүүдээрээ эрт үеэсалдартай хот. Энэ ч утгаараа жил бүр оон мянган жуулчдыг өөртөө соронзон мэт татаж байдаг билээ.Нэн ялангуяа Миланд зочилсон хүн алдарт Цогчин дуганыг нь үзээгүй бол энэ хотод очсон гэж хэлэх эрхгүй байдаг гэлцдэг. Тэгвэлүзэсгэлэнт дуганын гол чимэг болдогАриун Мэри -н хөшөөний нэрээр нэрлэгдсэн Мадонина – н дербихотынхоо нэрийг үүнээс дутахгүй өргөж байдаг нь гарцаагүй . Дэлхий дээрх хөлбөмбөг сонирхдог байтугай сонирхдоггүйхүн ч эдгээр хоёр багийг тааран тоглох болоход сэтгэл догдлон үзэж ,дууссаны дараа нь гайхамшигт түүхийн гэрч болсондоо сэтгэл хангалуун үлддэг юм.

1908 он : Есөн жилийн тэртээсанаа сэтгэл нэгдэн ‘Хөлбөмбөг Крикетийн клуб Милан’- г үүсгэн байгуулалцаж явсан эрхмүүд ,харь орны тоглогчдыг багтаа элсүүлэх асуудал дээр санал зөрөлдсөнөөс болж хоорондоо тун эв түнжин муутай болж эхлэв. Ингээд тун ч удалгүй Жеоржео Мужжиани ,Боссард ,Лана тэргүүтэй 10 гаран нэр нөлөөтэй нөхдүүд нэгдэн Интер буюу F.C. Internazionale Milano багийг үндэслэн багуулсан түүхтэй. Эндээс эвлэрэшгүй хоёрхар судалтнуудын тулааны түүх эхэлнэ. Өдрөөс өдөрт бие биенээ үзэн ядах сэтгэл нь нэмэгдэж байсан хоёр баг 1918 оны 3 сард тааран тоглоходХар хөхүүд өрсөлдөгчөө 8 гоолоор бутниргэж бах таваа хангасан нь гал дээр тос нэмсэн үйл явдал болсон нь мэдээж. Ер нь Интер клубыг тухайн үед ажилчид нэн ялангуяа гадаад орны цагаачид илүүтэй дэмждэг байсан ба ийм ч учраас Миланы фенүүд ‘хар ажилчдын баг’гэж тохуурхдаг байв. Нерразури -чууд чюу гэж дуугүй байхав ,’сагсуу ,ойворгон амьтад гэж хариуг нь барьдаг байлаа. Энэхүү нэг нэгнээ нийгмийн гарлаар нь доромжлох үзэл олон жилийн турш хөгжөөн дэмжигчдийн дунд байсан ба Италийн ерөнхий сайд С.Берлускони , Нефтийн томоохон бизнесмен М.Моратти нарын ачаар орчин үед замхран одсон билээ.

Маззола ба Риверагийн эрин
Image
1960 -аад он гарснаар Миланы дерби ихэд хүчирхэгжлээ. Нэн ялангуяа алдарт дасгалжуулагч Элена Херерагаар удирдуулж Сандро Маззола -гаар хүч нэмсэн Бенеаматачууд Европын цомд хоёр дараалан түрүүлж (1964 ,1965) шуугиан тарьж байлаа. Аргентин мэргэжилтэн Херера нь тухайн үедКатеначчио буюу хамгаалах тактикийг шинэ төвшинд гаргасан гэгддэг ба тэдний энэ үеийг нь La Grande Interбуюу Агуу Интерийн үе гэж түүхэнд тэмдэглэдэг.

Харин эсрэг талд нь байгааМиланд ч тэднээс нэг их дутаад байх зүйл байгаагүй. Шилдэг дасгалжуулагч ,авьяаслаг тоглогчдоор багаа бүрдүүлсэнРоссонери -н гол цөм нь Жианни Ривера хэмээх Итали эр байв. Багийнхаа бүх тоглолтыг найруулдаг ,гоолын дамжуулалтуудыг өгдөг байсан түүний бурхнаас заяасан мэт гайхалтай авьяасын ачаар Милан 1963 ,1968 онуудад Европын цомд түрүүлж байсныг Хар -улаануудын үнэнч фенүүд одоо ч дурсдаг. Ийм хоёр супер баг бүрэлдсэн байхад Дерби ч жинхэнэ гал гарах нь тодорхой. Дээрээс нь дербийн хоёр лидер Маззола & Ривера нарын таагүй харилцаа ,бие биенээ сонин хэвлэлээр доош нь хийсэн утгатай ярилцагууд нь жинхэнэ шуугиан тарьж ,фанатуудын цөсийг хөөргөдөг байсан аж. Тэдний энэ бие биенээ үзэн ядах сэтгэлнь Милан хотоосоо халин гарч Италийн шигшээд ч нөлөөлж байсан баямар сайндаа л шигшээн менежер Ф.Валкарежжи Маззола ,Ривера хоёын алийг нь гараанд гаргахаа шийдэх гэж толгойгоо гашилгаж байхавдээ. Хэрвээ тэд цугтаа ногоон талбайд гарах юм бол нэг нэгэндээ дамжуулна гэж байхгүй учир ихэнхдээ нэг нэгнээр нь сэлгэх л хамгийн оносон шийдвэр байсан гэдэг. 1970 оны Дэлхийн аваргад Аззуричууд муугүй үзэж финалд хүрснийг та бүхэн мэднэ. Тэрхүү шигшээ тоглолтонд Валкарежжи Маззола -г гараанд гаргасан ч , Миланы Ривераг хаа байсан 88 дахь минутад лсэлгээгээр оруулжээ. Альхэдийн 4 гоолоор ялагдаж явсан хүнд үед тэр орж ирсэн учир , байдлыг өөрчилж чадсангүй байсаар цаг дуусаж,цом Бразилчуудад очсон юм.Хэрвээ Ривера -г эртхэн оруулсан бол тоглолтын өнгийг өөрчилж чадах байсан гэж тухайн үед олон мэргэжилтнүүд шүүмжилж байсан ба гэхдээ өнгөрсөн бол өнгөрсөнөөрөө л үлдэх билээ.

Эдгээр жилүүдийн дараа аль алинийх нь хүч нилээд суларч ,тэр чинээгээрээ дерби ч мэдэгдэхүйц ,уйтгартай болж эхлэв. Хоёр багийн фенүүд хуучны гал гарсан тоглолтуудыг харахын тулд нилээд олон жил хүлээсэн юм.

Дахин хүчирхэгжсэн нь буюу Гурвалуудын тулаан

Image
Наяад оны сүүл ,ерээд оны эхээр алдарт гурвалуудын өрсөлдөөн дербиг чимж эхэллээ. Энд ямар гурвалуудын талаар ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Ван Бастен ,Франк Райкаард ,Рууд Гуллит гэсэн нисдэг Голландууд Миланы нэр төрийг авч явсан бол нөгөө талд Германы гурвал болох Лотер Матеус ,Юрген Клинсман ,Андрес Бреме Интерт мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Хоёр баг хоёулаа тун хүчтэй бүрэлдэхүүнтэйбайсан тухайн үед 1988 оны Скудетто -г Россонери өргөж байхаддөнгөж дараа жил ньаваргын цом Интерт шилжиж байх жишээтэй.Иймээс Сан Сиро цэнгэлдэхэд ,гайхамшигтай тулаанууд явагдах нь гарцаагүй бөгөөд үзэгчдийн уухай дор ,хоёр баг жинхэнэ алалцдаг байсан гэдэг. Цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд 1990 оны ДАШТ -т хаяанд иржээ. Милан – Интерийн гурвалууд шигшээдээ төвөггүй багтав. Гэтэл харин хэний ч санаанд ороогүй зүйл болж Дэлхийн аврагын их шөвөгт өнөөх Голланд – Герман хоёр чинь таарчихлаа. Тэгэхдээ бүр Жусеппе Миазза -дцэнгэлдэхэд шүү. Энэ нь мэдээж тэр даруйдаа маш том шуугиан тарьж ,хүн бүрийн ярианы сэдэв болох нь яриангүй. Сонин хэвлэл болгоноор Миланы дерби -н ээлжит тулаан гэж уг тоглолтыг нэрлэж байсан ба1990 оны 6 сарын 24ны өдөр Недерланд – Германы тоглолыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдийн дунд улаан -хар ,хөх -хар жерситэй фенүүд маш их харагдаж байжээ.
Image
Райкаардын улаан карт ,Клинсманы гайхалтай гоол ,Куманы пенальт гээд л үзэх хара юмаар дэндүү арвин уг тоглолт 2 -1 -н харьцаагаарГерманы ялалтаар өндөрлөсөн болохоор Бенеамата -н фенүүдийн жинхэнэ загатнасан газар нь маажсан мэт л болж ,Миланистануудыг нилээд удаан тавласан нь гарцаагүй бизээ. Германчууд гол өрсөлдөгч Нисдэг голландуудаа ялаад ,гайхалтай ялалтуудыг байгуулан цаашааДэлхийн аварга болсныг бид мэднэ.Уг Мундиал – д шигшээн лидэрүүд болох Интерийн гурвал нийтдээ 10 гоол оруулсан ,Миланы гурвал ганц гоолтой нутгийн зүг буцаж байсан түүхтэй ажээ.

Хэдийгээр Дэлхий аврагад доромжлуулсан ч гэлээ Миланы фенүүдийг дербигээ тавлах хангалттай цаг хугацаа хүлээж байлаа. Ерээд он гарснаар Интерийг бүтэлгүйтлийн хар үүл нөмөрсөн гэж хэлж болно. Моратти хичнээн хөрөнгө мөнгө зарж ,хичнээн од авчраад чхүссэн амжилтаа үзүүлж чадалгүй фанатуудыхаа цухлыг барж байсан тэдгээр жилүүдэд Россонери -н фенүүд чухам л,ялалтын баяр ,аваргын цолоо бараг жил бүр л тэмдэглэн байсан билээ.

Гал гарсан тулаан
Image
Хоёр багийн түүхэн дэх хамгийн гал гарсан сонирхолтой тулаан Аваргуудын лигийн 2005 оны улиралд тохиосон. Гэхдээ энд гал гарсан гэдэг үгийг шууд болон шууд бус аль алинаар нь ойлгох нь зүйтэй. Эхний тоглолтдоо Миланд 2 – 0 -р ялагдаад байсан Хар-хөхүүд хариу тоглолтондоо бас л арчаагүй үр дүнг үзүүлэн хожигдож эхлэхэд фанатууд нь галзуурч эхэлсэн. Нэн ялангуяа Камбиассо -н гоолыг тооцоогүй нь байдлыг бүр ч даамжруулж тэд гартаа таарсан бүхнээ шидэлж эхэлснээр эмх замбараагүй байдал газар авчээ. Дараа нь байдал бүр ч хурцдаж ,бөмбөгийг тоглолтонд оруулах гэж байсан Дида -н мөрөн дээр галт цацруулагч унав. Бразил эр тийм ч хүнд бэртээгүй ч сэтгэлзүйн хувьд нилээд шоконд орсон. Уг тоглолтын эцсийн дүнд ,Милан дараагийн шатанд шалгарч харин Интер 200.000 еврогоор торгуулсан юм.

Хамгийн сүүлийн Мадоннина -н дерби хэдхэн хоногийн өмнө болж ,шидэт Ронни -н гайхалтай гоолоор Милан ялсан . Уг тоглолтонд милан ялснаар 106 дахь удаагаа заналт өрсөлдөгчөө буулган авчээ. Ингээд та бүхэнд сүүлийн 15 жилийн түүхэн дэх 2багийн лигтээ тоглосон тоглолтуудын дүнг танилцуулж байна.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Derby della Madonnina

Postby Чуугий » Mon May 21, 2012 2:34 pm

Г.Баяраа админд эрхий хуруу гозойлгоё.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Thu Oct 18, 2018 8:45 am

Crespo: Higuain vs Icardi

Милан болон Интер багуудад аль алиндан тоглож явсан алдарт довтлогч Hernan Crespo бүтэнсайн өдөр болох Миланы Дербид бие биенийхээ эсрэг тулан энэ цагийн шилдэг Аргентиний довтлогчдыг хооронд нь 1-10 онооны хооронд үнэлгээ өгч харьцуулжээ.

Баруун хөл?
Хоёулаа найм. Icardi хувьд бөмбөгийг агаар дээрээ шууд буулган цохихдоо маш гаргууд.
Higuain баруун хөлний үхлийн гэмээр аюултай цохилттой. Диагнолдсон цохиолтуудыг маш гаргууд гүйцэтгэдэг. Хаалгачид гэнэтийн бэлэг барихаар цохилттой.

Толгойгоороо?
Higuain 8 харин Icardi 9. Icardi тоглолтын цаг үеээ маш сайн мэдэрдэг бөгөөд тоглолтыг шийдвэрлэх үед хамгаалагчдаас сугаран гарч ирж мөргөж чаддаг.

Зүүн хөлөөрөө?
Icardi 8, Higuain 7. Pipita тэр болгон дандаа зүүн хөлөөрөө довтолгоог дуусгадаггүй. Тэр баруун хөлөөрөө гоал оруулахын илүүд үздэг. Хэрэв тэр зүүнээрээ довтолгоог дуусгах гэж үзвэл хаалгачдад л амаргүй л байх болов уу. Icardi зүүн хөлөөрөө даран талбайн руу орохдоо маш гаргууд.

Гоалын мэдрэмж?
Хоёулаа 9. Хэрэв эсрэг баг өөрийн торгуулийн талбай дээрээ бөмбөгөө алдвал Icardi хамгийн түрүүнд очно. Харин Higuain тэнд байхгүй байгаа юм шиг байж чадна. Бараг л нуугдаад. Тэгээд гэнэтхэн гарч ирээд баруун хөлөөрөө гоал оруулна. Тоглолтын бүхий л цаг үед тэр хэрхэн яаж гоал оруулахаа мэддэг.

Торгуулийн шугамнаас гаднах цохилт?
Хоёулаа 8. Icardi муу бишээ гэхдээ Higuain үргэлж л бэлэн байж байдаг.

Тоглолтод багаа оролцуулах чадвар?
Icardi 7, Заримдаа тэр хуучин цаг үеийн довтлогчдийн хэв маягтай байдаг. Өөр дээр нь бөмбөг ирэхийг хүлээж довтолгоон үүсгэхгүй зогсдог. Higuain 8. Түүний талбай дээрх хөдөлгөөн нь довтолгооны чухал үүрэгтэй байдаг. тэр багийнхандаа боломж үүсгэж, ойж ирсэн бөмбөгийг нэмэх боломжтой байдаг.

Хууралт, бөмбөг туулт ?
Icardi 8 . Энэ бол түүний хүчтэй чадвар нь бишээ. Higuain 9. Өрсөлдөгч рүү гээ хараад бөмбөгөө хурдтай чадварлагаа залж довтолдог. Энэ нь үнэхээр гайхалтай чадварлаг байдаг.

Олон улсын болон Европын туршлага?
Icardi өөрийгөө хараахан Европид батлан харуулаагүй байгаа. гэхдээ тэр энэ жилийн Ав.лигийг сайн эхлүүлсэн.
Higuain аль хэзээний өөрийгөө хэн болохоо харуулсан. Тиймээс Mauro 8 оноо Gonzalo 9 оноо.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Thu Oct 18, 2018 12:19 pm

Romagnoli: Дербигээс гадна Ав.Лиги төлөөх өрсөлдөөн

"Энэ тоглолт бол Дерби тоглолтоос гадна нөгөө талаараа Ав. Лигид шалгарахын төлөөх тулаан байх болно. Надад маш их үүрэг хариуцлага ирж байгаа бөгөөд энэ нь надад сэтгэл санааны дарамт бус илүү их урам зориг өгч байна. Би өөрөөрөө бахархаж байна"

Би хэдий Лацио багийн фанат ч гэсэн Рома багт тоглож Сери А лигийн дебютээ Милан эсрэг хийж байсан. Эргээн харахад энэ миний хувь заяа байжээ. Би өмнө нь ингэж хэзээ ч хэлж байгаагүй.
Надад Милан хот таалагддаг. Миний ганц үгүүлэн дурсдаг зүйл бол Nettuno тэнгисийн эргээ л санаж байна. Магадгүй би гэрийнхээ хана нь дээр зургын өлгөж тавих байх.

Би багийнхандаа болон дасгалжуулагчдаа хөгжөөн дэмжигчиддээ баяртай байгаа.
Би Английн багуудаас санал авсандаа баяртай байсан Гэхдээ би эндхийг гэрээ гэж боддог. Милан клуб эргэн ялалтынхаа замдаа орно. Энэ бол хүчтэй клуб. Бид Аваргуудын лигид шалгарахын төлөөх өрсөлдөөнд хүчтэй үзэх болно.
Өмнө нь багийн эзэмшлийн талаарх олон цуу яриа, ойлгомжгүй зүйлс гардаг байсан. Одоо бол Леонардо Малдини нар ирж багт тайван байдал авчирсан.
Манай залуу бүрэлдэхүүн баг одоо бол нэг жилийн туршлагатай болсон. Үүн дээрээ нэмээд чадварлаг тоглогчдийг багтаа авчирсан.

Аваргуудын Лигийн талаар?
-Би Миланы хамтаар аль болох хамаг хурданаараа тэнд тогломоор байна.

Бүтэн сайн өдөр болох Миланы дерби талаар ?
-Cүүлийн хэдэн жилийг бодвол ихээхэн өрсөлдөөнтэй дерби болох болно. Интер арай илүү туршлагатай байх болов уу. Тэд Ав.лигид шалгарч үүнийгээ баталсан.
Бид өнгөрсөн улирлаа бодвол илүү их хүсэл тэмүүлэл зорилготой болсон. Бид хүснэгтэн дээр тэдний ард бичигдэж байна. Бид чадах ядахаараа өрсөлдөж хоорондын онооны зөрүүгээ багасгах хэрэгтэй.
Гаттусо бидэнд хэзээ ч битгийн сэтгэл ханаж бай гэдэг. Бид түүнд итгэдэг. Тэр үргэлж бидний ард бат зогсож байгааг бид мэддэг.
Бүтэнсайн өдөр бид бие сэтгэлээ чөлөөтэй байлгахын сацуу спортын хүчтэй өрсөлдөөн гаргах хэрэгтэй. Бид энэ тоглолтод айж санаа зовохгүй байх хэрэгтэй.
Бид өөрсдийн тоглолтоо гарган хожил байгуулахын төлөө тоглох болно.

Gonzalo Higuain vs Mauro Icardi талаар?
-Тэр хоёр бол дэлхийн шилдэгүүд.
Higuain олон гоал оруулсан тоглогч. Гэхдээ Icardi өөрийн талбай дээрээ маш сайн тоглодог.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Thu Oct 18, 2018 8:50 pm

Higuain: Милан одоо хожих ёстой

Хоёрдугаар хэсэг

Бүхий л Дербинүүд өөр өөрсдийн онцлогтой. Энэ удаагийн дерби бол миний анхны дерби. Энэ тоглолтод тоглох нь сайхан байх болов уу.

Энэ улирлын анхны Дерби тэдний талбай дээр гэх статустай явагдах болно. Гэхдээ энэ нь биднийг улам их сэргээж өгөх болно. Яг л Мадридын Дерби шиг.

Энэ тоглолтод бид хэн нэгнээс айж эмээж сандрахгүй бол бид хожил байгуулж чадна.

Олон хүмүүс энэ тоглолтыг Higuain vs Mauro Icardi тулаан болно хэмээн ярьцгааж байна?
-Бид теннис тоглохгээгүй. Энэ бол хөлбөмбөг. 11 эсрэг 11. Довтлогчийн эсрэг довтлогч биш.
Баг л хождогоос тоглогчид биш. Тэр хэдэн жилийн турш олон гоал оруулж амжилттай сайн тоглож байна. Цааш хэрхэн тоглох нь түүнээс л хамаарна. Би түүнд сайн сайхныг хүсмээр байна.
Тэр хоёрдугаар давхарт тоглох чадвартай, торгуулийн талбайд цаг хугацаагаа сайн мэдэрдэг. Тэр бол гоалын ангууч.

Та хоёр хамт тоглож болох болов уу?
-Тийм. Талбай дээр өөр довтлогчтой хамтран тоглоход надад асуудал байхгүй.
Би олон довтлогчидтой хамтран тоглож байсан бөгөөд бүгдтэйн дасан зохицон тоглож байлаа. Яг л тэд надтай дасан зохицож хамтран тоглсон шиг.

Та хоёр талбайн гадна өөр орчинд ярилцдаг уу?
Үгүй ээ. Бид ярилцдаггүй.

Хөлбөмбөгийн замналдаа та Jose Mourinho, Maurizio Sarri болон Massimiliano Allegri гэх дасгалжуулагчдаар удирдуулж байсан. Харин Gennaro Gattuso дасгалжуулах хэр байна?

-Тэр бол өөр дасгалжуулагч. Тэр чамруу харах үед чи түүнийг хөлбөмбөг ямар их хайртай болохыг мэдэрч чадна.
Тэр надаас хамаг сайн, чадах бүхнийг минь гаргахыг хичээдэг. Надад ингэж ханддаг хүмүүст би үнэхээр их талархдаг. тэр бол үнэхээр эрч хүчтэй, идэхтэй хүн. Тоглогчдийнхоо төлөө үхэхэд ч бэлэн нэгэн.
Бүх дасгалжуулагчид ийм гэж бодохгүй байна. Цөөхөн хэдэн л ийм болов уу. Түүнээр удирдуулсан нь миний хувьд нэр хүндийн хэрэг. Би зөв сонголт хийсэн. Учир нь тэр намайг илүү дээр сайн болгож байгаа.
Сарри бол өөрийг маань хамгийн сайн болохыг мэдрүүлж чадсан хүн бөгөөд Гаттусо бол яг түүнтэй адил. Түүнд хожил байгуулах гэсэн маш их хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд би үүнд нь дуртай.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Thu Oct 18, 2018 8:52 pm

Higuain: Милан одоо хожих ёстой

Нэгдүгээр хэсэг...

"Милан багийн довтлогч Gonzalo Higuain Италийн Gazzetta dello Sport сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Челси намайг сонирхож байсан. Гэхдээ энд гол чухал суурь ялгаа байгаа нь Миланд намайг хүн бүр ирэхийг хүсэж байсан бол нөгөө талд зөвхөн дасгалжуулагч Сарри л намайг авчрахыг хүсэж байсан.
Би энд сайн байна. Би их сайн формтой байна. Цааш энэ эрчээрээ тоглоно гэж бодож байна"

Миланд би яг л 4-5 жилийн өмнө Наполи багт ирж байсан шигээ мэдрэмж төрж байна. Би энд байгаадаа баяртай байна.

Хөлбөмбөгийн ДАШТэмцээний тийм ч амар хялбар болоогүй ээ. Тэмцээний дараагаар Милан надад миний хайж байсан маш чухал зүйлийг өгсөн.

Хувцас солих өрөөний уур амьсгал маш сайн байгаа. Лигийн хүснэгтийн байдалд уучлалт гуймаар байна. Бид илүү дээгүүр байранд бичигдэж байх ёстой байсан.

Милан оролцон тоглож буй тэмцээн бүрдээ хожил байгуулах гэж үзэх хэрэгтэй. Миний зорилго бол чадах чинээгээрээ олон гоал оруулж багийг Ав.Лигид шалгаруулж, Европа лиги, Италийн цомд түрүүлэх.

Энэ бол бидний зорилго. Багийн үүх түүх үүнийг биднээс нэхэж байна. Бид энэ зорилгодоо итгэж байна.

Лигийн аварга болох тал дээр магадгүй бидэнд зарим зүйлс дутагдаж байгаа байх. Энэхүү өрсөлдөөн бол тогвортой зогсолтгүй үйл явц байдаг. Хэрэв бид Юветэй ижил хэмжээний тоглолт үзүүлж чадахгүй байгаа бол энэ бидний алдаа.
Харин Европа лиги, Италийн цомын тэмцээн бол богино хугацааны тэмцээн учир бид эдгээрт түрүүлэх гэж үзэх хэрэгтэй.

Бид Наполи, Аталанта багуудтай тоглосон тоглолтондоо 5 оноо алдсан.Гэхдээ хойшдын тоглолтууддаа анхаарч өөрсдийн хүч чадалдаа итгэх хэрэгтэй.
Бид энэ жил ямар нэг цомд түрүүлж чадна гэж бодож байна. Бид өөрсдийгөө энэ жил цомд түрүүлж чадах чадавхтай гэдгээ ухаарч ойлгох хэрэгтэй.
Хэрэв бид ингэж чадахгүй бол дараагийн удаа болж хойшлогдох болно. Бид хөгжөөн дэмжигчдийг бидэнд сайн улирлыг бий болгож чадах чадавхтай болохыг ойлгуулах хэрэгтэй.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Fri Oct 19, 2018 11:17 am

Higuain: Юве намайг хүчээр явуулсан

Гуравдугаар хэсэг...

Италийн цомын тоглолтын дараагаас надад ямар нэг зүйл болохгүй болсон гэх бодол төрсөн.
Үүний дараагаар тэд Роналдог багт авчирсан. Багаас явах шийдвэр минийх байгаагүй ээ. Би бүхий л зүйлээ Юве-д зориулсан. Олон ч цомд ялалт байгуулсан.
Роналдо багт ирж багийн чанар, чадавхийг сайжруулахыг хүссэн бөгөөд надад багт үлдэж болохгүйг хэлсэн. Тэд шийдвэрлэх аргыг хайж байсан бөгөөд хамгийн сайн арга нь Милан байсан.

Higuain энэ улирал Хөгшин хатагтай нарыг эсрэг хуваарь ёсоор лавдаг 3 удаа тоглох боломжтой билээ. Та тэднээс хариугаа авахыг хүсэж байна уу?

-Үгүй ээ. Ердөөсөө ч тийм биш. Би тэдэнд сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэд надад маш сайн хандсан. Миний багийн андууд болон хөгжөөн дэмжигчид надад маш сайн хандсан. Гэхдээ би хэзээ ч явах талаар асууж байгаагүй. Ерөнхийдөө хүмүүсийн хэлдэгээр тэд намайг хөөсөн.

Max Allegri талаар?
-Тэр миний зарим талуудыг сайжруулсан. Хэрхэн багийн хамгаалалтад туслах уу, хэрхэн довтлох талуудыг маань сайжруулахад тусалсан.

Юветус түүнийг анх Наполи багаас нь гэрээнд заасан худалдан авах үнийн дүнгээр нь худалдан авч багийн фанатууд болон ерөнхийлөгчийн дургүйцлийг түрүүлж байсан билээ. Мөн үүнээс гадна Наполи багийн ерөнхийлөгч багийн тоглогчидтойгоо таагүй харилцаатай байдаг гэх мэдээлэл гараад байсан юм.

Үгүй дээ. тэр бол биднээс өөрсдөөс маань л хамааралтай асуудал. Түүнтэй холбоогүй.
Ezequiel Lavezzi муу нөхцөл байдлаас болж багаас явсан. Edinson Cavani ч гэсэн. Sarri ч гэсэн.
Хүн бүр л өөр өөрийн гэсэн асуудлуудтай байсан. Надад Наполи багийн фанатуудын эсрэг хэлэх сөрөг утгагүй зүйл байхгүй ээ. Тэнд тоглосон гайхалтай гурван жилийн хугацаанд тийм зүйл болоогүй.

Хөгжөөн дэмжигчид надад хайртай байсан. Одоо харин тэд намайг үзэн яддаг. Нэг л өдөр би өөрийнхөө юу боддогоо хэлнэ. Гэхдээ одоо биш.

Хүүхэд насныхаа хөлбөмбөгийн шүтээнийхээ талаар?
-Бүхий л амьдралынхаа турш би Бразилийн Роналдог дэмжиж ирсэн. Би түүнээс авч болдог бол бүхий л чадваруудын авахсан. Тэр бол харьцуулшгүй нэгэн байсан бөгөөд би түүний хийсэнээс илүү зүйлийг хийж чадахгүй.

Хамтран тоглож байсан тоглогчдийнхоо талаар?
-Хамтран тоглож байсан тоглогчдоос хамгийн ур чадвартайн Мэсси болон Гути нар байсан. Бүгд л Лео талаар сайн мэднэ. Түүнтэй хамтран тоглох нэр төрийн хэрэг байсан. Гути бол намайг хамгийн ихээр гайхшруулсан тоглогчдийн нэг байсан.

Zlatan Ibrahimovic Милан багт ирж магадгүй талаар?
-Клубийн удирдлагуудаас үүнийг асуусан нь дээр болов уу. Би хөлбөмбөмгийн талбайгаа гайхалтай тоглогчидтой хуваалцах дуртай. Тэр бол тэдгээр тоглогчдийн нэг.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Sun Oct 21, 2018 11:39 am

Гаттусо: Дерби бол өвөрмөц тоглолт

Өнөө шөнө 02:30 Миланы Дерби тоглолт болох билээ. Уг тоглолтын өмнө дасгалжуулагч Гаттусо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Дерби тоглолтын талаар?
Энэ тоглолтуудад тусгай бэлтгэл бэлдэх зүйл хэрэггүй. Угаасаа л онцгой тоглолт. Бид оюун санаагаа цэвэрлэх хэрэгтэй. Интер бол бие бялдрын хувьд хүчтэй, чадварлаг тоглогчидтой хүчтэй баг. Бид эсрэг багийн довтолгоо, булангийн цохилт, чөлөөт цохилт зэрэг дээр анхааралтай байх хэрэгтэй. Өнгөрсөн дерби дээр бид хэт айдастай тоглосон бөгөөд хангалтгүй тоглолт үзүүлсэн. Гэхдээ бид азтай байсан. Энэ тоглолтод хожсон баг сэтгэл зүйн хувьд маш их сэргэлт авах давуу талтай. Гэхдээ гурван оноо чухал билээ.

Тоглолтын талаар?
Бид сайжирч байгаа бөгөөд бид довтолгоо , хамгаалалтаа боломж бий болголтоо улам сайжруулах хэрэгтэй. Оюун санаа сэтгэл зүйн хувьд ч сайжирч байна. Энэ нь баг бүрэлдэхүүнд чухал. Бүх тоглогчид Higuain-д гоал оруулах нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Бид хүчтэй болохоо энэ тоглолтод батлан харуулмаар байна. Би энэ тоглолтод чинь сэтгэлээсээ хожмоор байна. Бид гайхалтай сайн тоглолт гаргаж чадна гэдэгт итгэж байна.

багийн хамгаалалтын талаар?
Энэ бол зүгээр нэг гоал алдах талаар бус хэрхэн алдаж буй талаар юм. Бид өнгөрсөн улирлаа бодвол илүү сайн хамгаалж байгаа. Бид нэгэн жигд хамгаалсан үедээ бага гоал алдаж байгаа. Chievo эсрэг алдсан гоалууд бол бид буруу дамжуулснаас л болсон. Бид тоглолтодоо 100 хувь анхаарах хэрэгтэй. Тоглолтын эцсийн шүгэл үлээх хүртэл бид анхаарлаа сариулж санаа амарч болохгүй ээ. Хэрэв бид ингэх юм бол chievo хийсэн тоглолт шиг зүйл тохиолдоно.

эсрэг багийн дасгалжуулагч Spalletti талаар?
Spalletti бол туршлагатай дасгалжуулагч. Би түүний хэмжээнд очихын тулд их замыг туулах хэрэгтэй. Тэр үргэлж өөрийнхөө багийнхаа тоглолтод өөрчлөлт хийдэг. Өнгөрсөн улирал тэгсэн энэ улиралд ч гэсэн тэгсэн.

Тоглогчдийн талаар?
Caldara тоглолтын бүрэлдэхүүнд багтах болно. Тэр бага зэргийн зовиуртай байгаа гэхдээ зүгээрээ. Би Calhanoglu тай ярилцсан тэр Туркийн шигшээдээ сайн тоглосон. Тэр эхний тоглолтын баатар болсон бол хоёрдах тоглолтод сайн тоглосон. Тэр хувийн амьдралын тал дээр хүнд цагийг туулан тэрийгээ даван туулсан. Мontolivo багийнхантайгаа бэлтгэлээ хийж байгаа. Надад түүний эсрэг ямар нэг санаа байхгүй. Энэ бол техникийн шийдвэр.

Paqueta болон арилжаа наймааны талаар?
Багтаа албан ёсоор Paquetá элсүүлсний дараа л би Paquetá талаар ярих болно.

Calabria-Abate? Хэн нь өнөөдрийн тоглолтод тоглох вэ?
Бодол санаандаа би шийдвэрээ гаргачихсан. Тоглолт дөхөхөөр би зарлана. Calabria бол агуу зан чанартай тоглогч бөгөөд довтолж хөндлөн дамжуулалт өгөхөөс эмээдэггүй. . Abate бидэнд талбай дээр болон талбайн гадна ч тэр маш их тусалж байна. Conti багийн бусад тоглогчдийн хийж байгаа бэлтгэлийн хоёр долоо хоногийн турш 60 хувийг хийсэн. Ирэх хоёр долоо хоногт тэр манай багийн залуучуудыг багруу орж бэлтгэл хийнэ. Гэхдээ түүний цааш тоглох эсэх нь эмчийн юу гэж хэлэхээс хамаарна.

Хэдэн долоо хоногийн өмнө Berlusconi таныг хоёр довтлогчтой хувилбараар тоглох хэрэгтэй хэмээн шүүмжилсэн билээ. Энэ талаар?
-Berlusconi Миланы түүхэнд хамгийн шилдэг дасгалжуулагчидтай ажиллаж байсан хүн. Түүний хэлсэнд гайхах зүйл байхгүй ээ. Намайг Миланд ирсэн эхний сард тэр надруу тогтмол залгаж хоёр довтлогчтой хувилбараар тоглохыг зөвлөж байсан. Тэр юу хэлэхийг хүссэн тэрийгээ хэлж болно. Би түүнийг маш их хүндэлдэг. Би түүнд өөрийн тактикийн сонголтоо тайлбарлана. Миний бодлоор бидний тоглох арга барил түүнд таалагдах байх.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Sun Oct 21, 2018 6:23 pm

2012 оноос хойш Милан торгуулийн цохилт аваагүй

Сүүлийн дөрвөн Милан Дерби тоглолтод ердөө ганцхан удаа торгуулийн цохилт болж байжээ. Ялангуяа Милан багийн хувьд хамгийн сүүлд 2012 онд л торгуулийн цохилт гүйцэтгэж байжээ.
Хамгийн сүүлд Icardo торгуулийн цохилт гүйцэтгэж гоал оруулсан тохиолдол ажээ.
Үүнээс өмнө Интерийнхэн 2016 оны 1-р сард Миланд 3:0 хожигдсон тоглолтод icardi торгуулийн цохилт алдаж байжээ.
Милан багийн хувьд Дерби тоглолтод хамгийн сүүлд торгуулийн цохилт гүйцэтгэсэн тохиолдол 2012 оны 5-р сард Zlatan Ibrahimovic оруулсан гоал юм.
Сери А лигийн энэ улирлын хувьд Milan, Lazio, Bologna багууд ердөөсөө торгуулийн цохилт гүйцэтгээгүй явж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Sun Oct 21, 2018 7:41 pm

Baresi: Тааварлашгүй Дерби

"Миний бодлоор энэ бол гайхалтай Дерби болох болно. Иймэрхүү тоглолт үргэлж тааварлашгүй болдог. Тоглолтын өмнө тоглолт яг яахыг хэлэх хэцүү байдаг.
Ямар ч маргаангүй иймэрхүү тоглолтод тоглолтын үр дүн чухал байдаг.
Интер сайн тоглож байна. Тэд Ав. Лигидээ эргэн ирсэн бөгөөд олон хүмүүсийн хүлээсний дагуу тоглож байна. Милан багийн хувьд тэдний зорилго тодорхой. Европын тавцанд эргэн ирэх билээ.
Россонери хүний хувьд би чинь сэтгэлээсээ тэднийг энэ зорилгодоо хүрч чадна гэдэгт найдаж байна"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby Nyamdorj » Sun Oct 21, 2018 7:50 pm

Higuain гоал оруулсан анхны тоглогч болж болно

Өнөө шөнө болох Миланы Дербид Gonzalo Higuain гоал оруулбал Милан төлөө Дербид гоал оруулсан анхны Аргентин тоглогч болж түүхэнд бичигдэх боломжтой.

Миланы 168 дах удаагийн Дерби түүхэнд ямар ч Аргентини Россонери гоал оруулж байгаагүй аж.

Бүүр өмнө 1958 оны 6-р сард болсон Италийн цомын тэмцээнд Cucchiaroni болон Ernesto Grillo нар гоал оруулж байжээ.

Higuain энэхүү тааруу үзүүлэлтийг зогсоох боломжтой бөгөөд тэрээр Интерийн эсрэг 11 удаа тоглохдоо 6 удаа гоал оруулж байжээ.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: Derby della Madonnina

Postby rednasca » Mon Oct 22, 2018 11:24 am

Икарди янзын одтой байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...


Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests