Page 5 of 6

Re: Удинезе

PostPosted: Tue Dec 11, 2012 4:24 pm
by spain man
:-o

Гэхдээ л мундаг байшд ккк

Re: Удинезе

PostPosted: Tue Dec 11, 2012 4:32 pm
by Gunnerz
сампдориа аль хотын баг юм тйим хол бадаг юм уу эсвэл хямрал ингэж айхтар нөлөөлж байна уу эсвэл торгууль юм уу

Re: Удинезе

PostPosted: Thu Dec 13, 2012 1:05 pm
by Г.Баяраа
Image

"ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ" - УДИНЕЗЕГИЙН ФЭН ЯРЬЖ БАЙНА

Өнгөрсөн даваа гаригт явагдсан Сампдория - Удинезегийн тоглолтыг үзэхээр Удинезегийн цорын ганц дэмжигч Генуа хотод ирсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэхүү үнэн фэн маш хурдан алдартай болсон байна. 37 настай Arrigo Brovedani хэмээх энэ дэмжигч Марасси цэнгэлдэхэд ганцаараа багийнхаа ялалтыг тэмдэглэх ямархуу байдгийг мэдэрсэн юм.



“Би Генуа хотод ажлын уулзалтанд оролцохоор ирсэн юм. Ер нь жилийн энэ үед ихэнхидээ Италийн аль нэг хэсэгт явж байдаг. Энэ удаа цэвэр тохиолдол болсон. Мэдээж дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх боломж олдсон учраас би үзэхээр шийдсэн.

Хэрвээ би Удине хотод байсан бол манай үйлчлүүлэгчид надад үнэгүй тасалбар өгөх байсан байх. Харин энэ удаа надад тийм боломж олдоогүй учраас би өөрөө бүхнийг зохицуулсан юм.

Хэрвээ би "Фэнүүдийн пасспорт" авахаар бол бараг 18 өдөр хүлээх байсан учраас Сампдория руу захиа бичиж, надад туслахыг хүссэн юм.

Тэд нар ч надад туслаж тасалбар олж өгсөн. Тэгээд цэнгэлдэхэд орж ирээд өөрийгөө ганцаархнаа Удинезегийн дэмжигч гэдгийг мэдсэн. Хамгаалалтын ажилчид намайг бусад фэнүүдтэй суух эсэхийг асуусан боловч би зочилж байгаа багийн фэнүүдийн хэсэгт очиж , өөрийнхөө суудал дээр суусан.

Би бас өөрийнхөө багийн тугийг авчирсан байлаа. Сампын фэнүүд гоол орсны дараа надад алга ташиж баяр хүргэсэн. Бас хамгаалалтынхан кофе авчирч өгсөн. Дараа нь Сампын удирдлагууд ирж надад багийнхаа өмсгөлийг бэлэглэсэн.

Тоглолт дууссаны дараа Сампын фэнүүд над дээр ирж баяр хүргээд уух юмаар дайлахыг хүсч байлаа. Даанч уулзалтандаа хоцрох гээд байсан болохоор явахаас өөр арга байгаагүй юм.

Дараагийн зочлон тоглолтын үеэр би хаана байхаа мэдэхгүй байна. Ямар ч байсан Италийн аль нэг хэсэгт л байх байх.

ДАШРАМД ДУРЬДАХАД ИТАЛИЙН ТАНХАЙ ФЭНҮҮД ҮЙМЭЭН ДЭГДЭЭХ НЬ ИХСЭЖ БАЙГАА УЧРААС ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС "ФЭНҮҮДИЙГ ПАССПОРТЫГ" ГАРГАЖ ТЭДНИЙГ ХЯНАЛТАНДАА БАЙЛГАХААР ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА ЮМ. ХАРИН УЛЬТРА ФЭНҮҮД БАГИЙНХАА ТОГЛОЛТЫГ ҮЗЭХГҮЙ БАЙХ ЗЭРГЭЭР ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙГАА ЮМ.

Re: Удинезе

PostPosted: Sun Aug 04, 2013 10:33 pm
by Г.Баяраа
Сери А-гийн хамгийн сонирхолтой баг...

Image

Ювентус, АС Милан, Наполи багууд өдгөө Сери А лигийн өнгийг тодорхойлж байна. Фиорентина, Интер, Лацио, Рома ч ч гэсэн нэг их хоцролгүй араас нь нэхэж байгаа.

Гэхдээ Удинезег мартахгүй өнгөрч болохгүй. Тэдний Сери А лигийн хамгийн underrated буюу бодит байдлаасаа дутуу үнэлэгдсэн баг хэмээж болно.

Урьдын адилаар тэд зуны наймааны цонхоор даруухан ажиллаж байна. Энэ нь мэдээж бусадтай адил топ түвшний тоглогч авчирах хангалттай хөрөнгө байхгүйтэй холбоотой.

Гэлээ гээд тэднийг ирэх улиралд Европын эрхгүй үлдэнэ гээд баталгаатай хэлчихэж болохгүй. Учир нь тэд авьяастнуудыг худалдаж авах биш харин нээн гаргадаг баг билээ.

Тэдний өнөөгийн дүр төрхийг шилдэг дасгалжуулагчдын нэг Франческо Гуйдолин ирснээсээ хойш цогцлоосон юм. Хоёр жилийн өмнө тэрээр Бианконериг 3-р байранд оруулж Аваргуудын лигийн эрх авсан. Багаа үргэлж хүснэгтийн дундуур харж дассан фэнүүдийнх нь хувьд энэ бол зүүд мөрөөдлийн гэмээр амжилт байлаа.

Ихэнхи дундаж багийн хувьд үсрэнгүй амжилтынхаа дараа гол тоглогчдоо өндөр үнээр зараад , улмаар буцаад байсан түвшиндээ ирдэг бичигдээгүй хууль бий.
Удинезег тэр зунаа Алексис Санчез, Гохан Инлер, Кристиан Запата гэсэн түлхүүр тоглогчид нь орхисон боловч Гуйдолин бууж өгөөгүй. Шинэ шинэ залуусыг гарган ирж бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсээр байлаа. Гэхдээ тэдгээр нь ихэнхидээ олонд танигдаагүй тоглогчид байсан гэдгийг санах хэрэгтэй. Франческо Гуйдолиний гар дор тэд өсөн дэвжиж топ багуудын анхаарлыг татдаг уламжлал тогтоод байна.

Түрүү зун тэд Квадво Асамоа, Маурисиа Исла, Самир Ханданович нарыг явуулсны дараа хүн болгон л Удинезегийн сэргэлт дуусч байгаа мэтээр ярьж байсан. Гэтэл тэд харин ч эсрэгээрээ сайн тоглож, Европын лигийн эрхтэй үлдсэн юм.

Үүний шалтгаан нь Гуйдолин багийнхаа тэнцвэрийг маш сайн барьж, эмх цэгцтэй ажилладагт байгаа юм. Түүний багийн амжилт тогтвортой сайн байгаагийн бас нэг шалтгаан нь "Тото" Ди Натале.

Хэдийгээр шигшээ багтаа үнэлэгддэгүй ч гэсэн Ди Натале Удинезегийн багийн ахлагчын үүргээ үргэлж давуулан биелүүлдэг нэгэн.

Тотогийн багийнхаа хамтрагчид, фэнүүдийнхээ урмыг сэргээж, байлдан дагуулж, ялалтад хөтөлж чаддаг чанар нь энэ багийг хөдөлгөгч далдын хүч юм.

2009 оноос хойш зөвхөн Криштиану Роналду, Леонел Месси л түүнээс олон гоол оруулаад байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэрээр 100 давсан гоолыг оруулаад байна. Хүчирхэг хамгаалалтаараа алдартай Сери А лигт ийм амжилт үзүүлнэ гэдэг хэр баргийн тоглогчын чадах зүйл биш. Өнөө цагийн шилдгүүд хэмээгдэх Фалькао, Кавани, Ибра, Ван Перси ч ийм тооны гоолыг хийгээгүй.

Өдгөө 35 настай түүний эрч хүч харих дохио огтхон ч харагдахгүй байна. Сүүлийн 2 улиралд тэрээр 23 гоол оруулсан бөгөөд Сери А лигийн фантази тоглодог хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт гэдгийг зөвлөж байна. 4 улирал дараалан 20 гоолын босго давсан амжилт өмнө нь Сери А лигт дуулдаж байгаагүй юм.

Тотогийн тогтвортой амжилтанд түүний онцгой ур чадвараас гадна Гуйдолиний зөв тактик бат бэх холбоотой. Тэрээр багаа Ди Натале дээр тулгуурлан босгодог юм.

Ингэхдээ багийн ахлагч дээр нэг их дарамт шахалт ирээд байхааргүй бүхнийг зохицуулсан нь хамгийн ухаалаг алхам. Гуйдолиний гараар хүжүүжин гялалзаж байгаа бас нэгэн тоглогч бол Луйс Муриель. Өнгөрсөн улиралд тэрээр 22 тоглолтонд оролцсоны 15 нь гарааных байсан. Гэхдээ л 11 гоол оруулж, 3 дамжуулалт өгөөд амжсан. Түүнийг 2010-аас 2012 онд Гранада, Лечче багуудад зээлж туршлага судлуулсны эцэст одоо л жинхэнэ ид шидийг нь үзэж байна. Магадгүй түүнийг заралгүй үлдээсэн нь Ханданович, Асамоаг явуулснаас илүү чухал алхам байсан байж мэдэх юм.

Удинезегийн авьяастнууд зөвхөн Ди Натале, Муриелээр зогсохгүй.

Энэ зун тэд Мэхди Бенатиа, Антонио Кандрева, Пабло Армеро, Хуан Куйдрад нарыг явуулснаар бүрэлдэхүүн нь нилээн суларч байгаа юм шиг санагдана. Гэхдээ зөвхөн цаасан дээр л тэгж харагдаж байгаа юм. Бодит байдал дээр тэдний хүч огтхон ч сулраагүй. Үнэндээ Бенатиаг эс тооцвол дээр дурьдсан бүх тоглогчид зээлээр өөр багуудад тоглосон. Тэгэхээр өнгөрсөн жилийн Удинезегийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ гэсэн үг.

Нэмээд тэд Нико Лопез, Валерио Верре гэсэн 19 настай хоёр авьяаслаг залууг авчираад байгаа.

Зуны эхээр явагдсан U-20 Дэлхийн аваргыг үзсэн хүмүүс Нико Лопезийг анзаарсан байх. Уругвайн шигшээ финалд шалгарахад Лопез яах аргагүй бусдаас онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр баг нь Францад торгуулийн цохилтоор дийлдсэн боловч Лопезийг ирээдүйн од гэдэгтэй олон хүн санал нийлсэн юм. Тэрээр тэмцээний мөнгөн бөмбөгийг авч, Францын Пол Погба (Ювентус) алтан бөмбөтэй тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Уругвайн U-20-той хамт Нико 16 тоглолтонд 10 гоол оруулаад байна.

Рома руу явсан Бенатиагийн орон зайг Бразил залуу хамгаалагч Нальдо дажгүй нөхөх боломжтой. Мөн Уатфордод нэг улирал тоглохдоо 41 тоглолтонд 20 гоол оруулсан 21 настай Чех довтлогч Матей Выдра хэмээх довтлогч төрөлхи багтаа эргэн ирээд байна. Эдгээрээс гадна өөр олон залуус Удинезегийн эгнээнд нэгдсэн. Мөн түрүү улиралд сайн тоглосон Аллан, Жампьеро Пинци, Душан Башта, Роберто Пэрэйра гэсэн залуусаас зөвхөн өсөн дэвшлийг хүлээж болно.

Сери А лигийн бүх багууд Удинезег дутуу үнэлж болохгүй гэдгийг мэднэ. Тэд энэ жил урьд өмнөхөөс ч илүү том сенсаац дэгдээхийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр бусад багууд адилхан хүчээ зузаатгаж байгаа ч гэсэн өмнө нь ч гэсэн тэд ийм нөхцөл байдлаас л гарч ирсэн шүү дээ.

Ямартай ч Франческо Гуйдолиний залуус яах аргагүй ирэх улирлыг чимж, өрсөлдөөнийг хурцатгах хамгийн анхаарал татсан , сонирхолтой багуудын нэг нь байх болно.

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Aug 23, 2013 4:28 am
by Bulga
Udinese г сайн юм болвуу гэсэн чинь манай хотын багт нялга тавиуллаа даа. Udinese 1 - 3 Liberec

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Aug 30, 2013 7:35 am
by Forza Juve
Удинезе гэж улсын коэффициент доош татсан 1 баг байна аа... өнгөрсөн жил АЛ-ын эрхийн төлөө үзээд хасагдаад ЕЛ-д эрт хусуулсан. Энэ жил ч давтагдав.

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Aug 30, 2013 8:20 am
by Nobun@g@
Эднийх угаасаа сонин баг...
Хамаг тодорсон гаруудаа явуулаад Наталигаа авч үлдээд... Тэгээд муу юм уу гэхээр муу биш
Тэгснээ сайн ч биш... тэгээд шавар хаагаад л явж байна...

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Jan 24, 2014 12:53 am
by CAHAKA
Эдний энэ Луйс Муриэл гэж нөхөр хальт харвал Т.Силватай яасан адилхан юм бэ

Image

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Jan 24, 2014 9:50 am
by Nobun@g@
Сайн харвал шал өөр л юм байна нтр...

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Sat Mar 29, 2014 7:27 pm
by UULAA
Image

Simone Scuffet 17 nastai
Interiin esreg gaihaltai togloj haalgaa huurai manasan
Udi-giin shine aviyastan

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Fri Apr 11, 2014 9:18 pm
by Forza Juve
Image

Энэ залуу од болж байна аа... Ядаж байхад 2 F үсэг орсон юм байна. ДАШТ-ны Паранделлигийн урьдчилсан багт дуудагдаж байгаа бололтой.

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Sun May 11, 2014 2:26 am
by rednasca

Re: Удинезе Calcio!

PostPosted: Tue Nov 25, 2014 10:41 am
by Forza Juve
Image

Ди Натали Сери А-гийн 400 дахь тоглолтондоо орж, 200 дахь гоолоо хийжээ :eek: Хамгийн андеррейтэд довтлогч байх шүү... бас Удинезегээс яваагүй, домог юм даа. Ингэснээр бүх цаг үеийн мэргэн буучдын 7-д орж ирж байгаа юм байна.

Re: Удинезе - 2013/2014

PostPosted: Tue Nov 25, 2014 11:19 am
by Gankhuu
CAHAKA wrote:Эдний энэ Луйс Муриэл гэж нөхөр хальт харвал Т.Силватай яасан адилхан юм бэ

Image

DiN Alex-aas iluu avyastai mundag geed bgaa daa

Re: Удинезе Calcio!

PostPosted: Tue Nov 25, 2014 1:25 pm
by El Payaso
Ди Наталэ лав фифа 2002 дээр италийн багт байдаг санагдаад байхын хэхэ...

Re: Удинезе Calcio!

PostPosted: Tue Nov 25, 2014 3:20 pm
by Yabraa
El Payaso wrote:Ди Наталэ лав фифа 2002 дээр италийн багт байдаг санагдаад байхын хэхэ...

Хөгширсөн хойно нь 2008 оны Еврогоос л шигшээд багтаасан байх аа. Тэгээд 2010 оны ДАШТ оролцож, 2012 оны Еврогоор мөнгөн медаль авсан нь интернайшнл кареерийнх нь оргил юмдаа.

Re: Удинезе Calcio!

PostPosted: Tue Nov 25, 2014 6:24 pm
by Чуугий
2002 оны ДА-н дараачаас дуудагдаж байхаа.
2004 оны европын аваргын өмнө нөхөрсөг тоглолт дээр шигшээн анхны гоолоо хийсэн байх шүү.

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sat Apr 25, 2015 9:42 pm
by Forza Juve
Удинезегийн охин клуб Уатфорд ПЛ рүү дэвшихэд тун ойрхон ирээд байгаа юм байна. Одоо 1 тоглоод хожвол Чампионшипд аваргалж, ПЛ рүү дэвших юм байна... 1 тоглолт илүү тоглосон, дараагийн багаасаа 4 оноо илүү... өнөөдөр ялалт байгуулж, Мидлесборо, Норвич, Бөрнмоүт багуудын яаж тоглохыг хүлээж байгаа юм байна....

Хэрвээ Уатфорд ПЛ-д дэвшвэл шууд л эцэг клуб болох Удинезегээсээ баян клуб болох байх... ПЛ-ийн ТВ-ийн шинэ гэрээгээр баг болгон шууд л 100 сая доллар хармаалах юм шиг байгаа юм... Дээд лигт гараад ирвэл ч Удинезе баахан гаруудаа тийш нь зээлж, наймааг ч хийж өгөх байх даа

гэтэл нөгөө талд Испаний лигийн охин клуб Гранада доошоо унах гээд тэлчилж байна юм. :ногоон:

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sun Apr 26, 2015 12:15 am
by mn_rocisky
Гэснээс энэ Ди натале үнэхээр биширмээр хүн юм аа. Өдий 37 настай (38ч юм уу) байж ийм гоё формтой ингэж тоглож байдаг. Бахархамаар хүн юм даа

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sun Apr 26, 2015 7:23 am
by Forza Juve
Уатфорд ПЛ-д дэвших эрхээ авчихсан байна...

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sun Apr 26, 2015 11:52 am
by Logger
Охин клуб гэхээр нэг эзэнтэй гэсэн үг үү?

Sent from my SHW-M250L using Tapatalk 2

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sun Dec 31, 2017 12:53 pm
by Forza Juve
Image

Удинезе сүүлийн үед нэг л сайнгүй байсан, баахан дасгалжуулагч сольсон. Сая Дель Нериг халаад Массимо Оддог дасгалжуулагчаар томилоод 5 дараалсан ялалт байгуулж, хүснэгтийн 7 руу ороод ирж... сүүлийн 3-4 жил ингэж дээгүүр бичигдээгүй, унах нөхдүүдтэй л байр булаацалддаг байсан.

Оддогийн хувьд Сери А-д Пескараг гаргаж ирээд, улирал дуусаагүй байхад халагдаж, Пескара ч доош унаж байсан. Одоо ингээд 2 дахь Сери А-гийн баг нь юм. Сайн дасгалжуулагч гарч ирэх гээд байна уу :eek:

Re: Удинезе Calcio!

PostPosted: Mon Apr 30, 2018 4:48 pm
by Forza Juve
Image

Удинезегийн боссоор манай тоглогч авсан Игорь Тудор томилогджээ... Нөхөр багтаа багийн хамтрагч байсан Марк Юлианог туслах дасгалжуулагчаар авчээ... нөхөр Галатасарайг удирдаж байгаад улирлын дундуур ажлаасаа халагдсан.

Удинезегийн экс Оддо хөөрхий ажлаа аваад 5 хожоод гайхалтай эхлүүлсэн ч 11 дараалан хожигдож, лигийн удаан хугацааны дараалж хожигдсон амжилтыг эвдээд халагдлаа...

Re: Удинезе Calcio!

PostPosted: Mon May 21, 2018 2:09 pm
by Forza Juve
Манай Тудор Удинезег доошоо унахаас аварлаа.... сүүлийн 4 тоглолтонд удирдаж ороод 2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол авчээ. Сүүлийн 2 тоглолтонд клийн шийт хийлээ.

Re: Удинезе Calcio!

PostPosted: Sat Nov 02, 2019 4:23 pm
by Forza Juve
Image

Тудор багаа 2 том хожигдолд нэрвүүлсэн тул Удинезегээс 2 дахиа халагдлаа....