Сери А-н арилжаа наймааны талаар.

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:57 pm

Mirabelli: Donnarumma төлөөх санал ирвэл

Бид Donnarumma-г хамгаалах хэрэгтэй ба бид түүнийг улирлын төгсгөл хүртэл хамгаалах болно.
Эцэст нь бусад тоглогчдийн адил юу болохыг харна. Тэр бол багийн өв соёлын нэг хэсэг бөгөөд хэн нэгэн түүнийг үнэлэгдэх хэмжээнд нь үнэлэхээс нааш бид түүнийг тийм ч амар явуулчихгүй.
Хэрэв хангалттай сайн санал ирвэл багийн маань ямар ч тоглогч худалдагдаж болно.
Өмнө нь олон аварга тамирчдыг өөртөө татдаг байсан
Сери А лигийн баг дахин болж чадна гэж өөрсдийгөө хуурахгүй байя. Бид тэднийг хэзээ ч дахин өөрсдөдөө татаж чадахгүй. Ингэх нь маш хүнд байх болно.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:57 pm

Ювентус клуб Bonaventura-г сонирхож байна

Италийн Rai Sport мэдээлж буйгаар Милан багийн хагас хамгаалагч Jack Bonaventura тоглогчийн агент Mino Raiola Juventus багийн спортын албаны дарга Fabio Paratici-тай энэ долоо хоногт Monte Carlo-д уулзаж түүний ирээдүйн талаар ярилцсан ажээ. Хөгшин хатагтай нарын дасгалжуулагч Max Allegri Улаан түүнийг багтаа авчрахыг хүсэж байгаа гол хүн бололтой. Түүний үнэ €25-30 сая байх болов уу хэмээн хэвлэлийнхэн таамаг дэвшүүлж байна.

Дан ганц Juventus бус Roma, Borussia Dortmund, Arsenal багууд түүнийг сонирхож байгаа ажээ. Гэхдээ түүнийг багтаа элсүүлэх хамгийн боломжтой баг бол Juventus хэмээн үзэж байна.
Итали хагас хамгаалагч энэ наймдугаар сард 29 нас хүрэх бөгөөд хагас хамгаалалтын байрлалууд дээр, зүүн жигүүрт, довтлогчийн ард найруулагчийн байрлал гэх мэт олон байрлал дээр тоглох чадвартай юм. Энэ улирал Jack бүх тэмцээнийг оролцуулаад 8 гоал 4 гоал дамжуулалт өгөөд байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:58 pm

Милан клуб Falcao болон Muriel ажиглаж байна

Милан клуб Monaco багийн довтлогч Radamel Falcao ажиглаж байгаа бөгөөд хэрэв тэд Европа лигид шалгарч чадахгүй бол Sevilla багийн Luis Muriel авахаар ажиллах болно хэмээн Италийн Tuttosport сэтгүүл мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:59 pm

Sala: Милан шинэ цэнгэлдэх хүсэж байна

Милан хотын дарга Giuseppe Sala Милан шинэ цэнгэлдэх барих талбай хайсаар байгаа харин Интер Сан Сиро цэнгэлдэхэд үлдэх хүсэлтэй байгаа хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв.

Интер Милан багийн хувьд Piazza d’Armi бүс нутагт шинэ бэлтгэлийн талбай барихаар төлөвлөж байсан боловч талуудын сүүлийн уулзалтад оролцоогүй байна.

“Би талуудын аль алинаас нь юу ч сонсоогүй ээ. Гэхдээ Интерийн оролцоонд найдаж байна.Тэдний шинэ цэнгэлдэх, бэлтгэлийн бааз барих хүсэл сонирхол нь жинхэнээсээ байсан гэж найдаж байна. Интерийн удирдлагууд газрын эзэдтэй уулзаж асуудлыг шийдвэрлэх арга зам олгоно гэдэгт найдаж байна. Яагаад гэвэл Интерийн олон сарын өмнөөс шинэ цэнгэлдэх, бэлтгэлийн бааз барих сонирхол нь гэнэт байхгүй болчих нь хачирхалтай санагдаж байна.Милан багууд зуны амралтаас өмнө асуудлаа шийдэх арга зам олох хэрэгтэй. Милан багийн хувьд шинэ цэнгэлдэх барих талбай хайсаар байна.
Ингэж хэлэх нь ичмээр зүйл байж болох юм гэхдээ Сан Сиро цэнгэлдэх бусад томоохон хотуудын цэнгэлдэхийн хэмжээнд биш байна. Хэдий маш сайхан бүтэцтэй ч гэсэн. Шинэ цэнгэлдэх Милан хотын хувьд ч хэрэгцээтэй байх болов уу”

Милан хотын дарга Giuseppe Sala хувьд Милан хотын хоёр багийн аль нэгийг Сан Сиро цэнгэлдэхээс тусгаарлан өөрийн шинэ цэнгэлдэх барих тал дээр эртнээс дэмжин ажиллаж байгаа юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:59 pm

Galliani: Pirlo-г багтаа элсүүлэх үед

Милан багийн хуучин гүйцэтгэх захирал CEO Adriano Galliani Милан багт Andrea Pirlo-г элсүүлж байсан үеээ эргэн дурсав.

Galliani түүнийг 2001 онд ИнтерМилан багаас элсүүлж байсан юм.Тухайн жил Pirlo, Cristian Brocchi, Matteo Bogani нар Милан багт элсэж харин зөрөөд Dražen Brnčić, Guly Paolo Ginestra нар багаас явж байсан юм.

“Pirlo-г Миланд элсүүлэхэд түүний агент Tullio Tinti их үүрэг гүйцэтгэсэн.
Би Турин хот руу Pippo Inzaghi-г багтаа авахаар явсан байсан юм. Тэр өдөр маш гайхалтай өдөр болсон. Яагаад гэвэл би тэр өдөр давхар Pirlo багтаа авсан. Хоёр дэлхийн аварга тамирчид.
Тэдгээр 10 жил ер бусын гайхалтай байсан. Тэр 22-32 нас хүртэл Миланд байсан нь бидэнд хангалттай азтай хэрэг байсан юм. Тэдгээр жилүүдэд бид дэлхийн хамгийн шилдэг баг байсан.
Andrea-г хөлбөмбөгийн агуу найруулагч болгоход Carlo Ancelotti гүйцэтгэсэн үүрэг маш их бий.
Бид анх түүнийг Rui Costa-г сэлгэн тоглуулах тоглогчоор авч байснаа санадаг юм
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: Сери А-н арилжаа наймааны талаар.

Postby Forza Juve » Tue Jan 25, 2022 11:14 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Previous

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests