Page 47 of 47

Re: SSC Napoli

PostPosted: Wed Dec 11, 2019 9:28 am
by Forza Juve
Image

Анчелотти багаа шөвгийн 16-д шалгаруулаад халагдлаа. Түүний карьерийн 3 дахь халагдалт болжээ. Сүүлийн 3 багаасаа халагдчихав уу даа ккк.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Dec 12, 2019 1:13 am
by Sathan
Ev-n orond bsan bol 1 CL hiitsen bgaa shuu..

Re: SSC Napoli

PostPosted: Thu Dec 12, 2019 9:19 am
by Forza Juve
Image

Наполигийн шинэ боссоор Гаттузо томилогдлоо. Нөхөр өмнө нь баахан багт амжилтгүй ажилласан ч Миланыг санаснаас сайн удирдсан, одоо учраа олдог болсон байж магад

Нөхрийг улирал дуустал 750 мянган еврогийн цалинтайгаар ажиллуулаад, Наполи эхний 4-т багтаад АЛ-ын эрхээ авбал дахин 1 улирал гэрээг сунгахаар тохирсон гэнэ.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Jan 19, 2020 9:22 am
by Forza Juve


Гаттузо Наполиг одоо бол самарч л байна. Сүүлийн 5 тоглолтонд 4 хожигдож...талбай дээрээ 3 хожигдож, Яахав Интер, Лацио багуудтай таарчээ.

Энэ байдлаараа бол удахгүй халагдах байх аа. Наполи ч энэ улиралд АЛ-ээ авч чадахгүй л болтой.

Энэ Наполи тоглогчидтой гэрээ хийхдээ имиж эрхийг нь хамт аваад цалинд нь багтаагаад олгодог. Тэгсэн мөртлөө багийн орлого нь АЛ энэ тэрд ороод, лигийн аваргын төлөө өрсөлдөөд байхад 250 саяаас дээш гарахгүй юм... тоглогчдын имиж муу мөнгө олох байдал муу байдаг юм болов уу, эзэн нь балансын гадуур орлогыг нь аваад байдаг юм болов уу ккк

Re: SSC Napoli

PostPosted: Sat Feb 01, 2020 9:35 am
by Forza Juve
Image

Петаня гэсэн дундаж довтлогчийг СПАЛ-аас авлаа, ирэх зун үндсэн багт ирэх юм байна.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Feb 23, 2020 1:44 pm
by Forza Juve


Гаттузо ирээд Наполи эхэндээ жаал муу байсан ч сүүлийн үед форм нь ороод, хожлууд байгуулаад, хүснэгтийн байраа ахиулаад байна шүү.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Feb 23, 2020 4:26 pm
by Өсөхбаяр
чанга үед нь учрах нь дээ

Re: SSC Napoli

PostPosted: Fri Feb 28, 2020 9:12 pm
by Forza Juve


Мертенс Барсагийн эсрэг гоолдоод Наполигийн бүх цаг үеийн мэргэн буучаар Хамсиктэй хамтаар тэргүүлээд эхэллээ.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Apr 21, 2020 9:39 am
by Forza Juve

Re: SSC Napoli

PostPosted: Thu Jun 18, 2020 1:21 am
by Чуугий
Chelsea target Dries Mertens has signed a new contract extension with Napoli.

Sent from my MRD-LX1F using Tapatalk

Re: SSC Napoli

PostPosted: Thu Jun 18, 2020 12:58 pm
by Чуугий
Ювег пенальтаар нухаж 6 дахь удаагаа коппад түрүүлжээ.


Sent from my MRD-LX1F using Tapatalk

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jul 29, 2020 7:30 pm
by Forza Juve
Наполигийн эзэн хөөрхий үндсэн дүрмээрээ үзэхгүй жижиг лигүүд шиг аргаар үзэхээр шийджээ. Ювентус 9 түрүүлээд байна, лигээ өөрчлөе. Лиг дуусаад нэмээд плэй-оффдоод аваргаа тодруулья гэсэн асуудлыг лигээр хэлэлцүүлнэ гэнэ.

Элдвээр хэлүүлээд, хэрэг явдал ч болсон, 2007 онд Милан хаана байсан, 2010 онд Интер яаж байсан, тэгэхэд манайх хаана байлаа.... гарааны айхтар тэнцвэргүй дахин эхлэл болсон, дахиад л тодроод ирлээ. Бүр 9 боллоо, олны дундаас улам тодорлоо. Элдэв хуучин яриа, шинэ хөөрхөн санаа ккк. Яалтай билээ.

Германд Байерн өрсөлдөгч нарынхаа бүх л гайгүй тоглогч нарыг түүчихдэг. Хөгжөөн дэмжигч, тоглогчид нь сурчихсан, дассан. Италид бол Ювентусд өгөхгүй л гэж үзнэ... сүүлийн үед бүр гэрээний дээд үнийг нь төлж байж л авна. Нөхцөл байдал ийм л байхад л ингээд байдаг ккк.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Jul 30, 2020 12:19 pm
by El Payaso
Наполи хөөрхий өмнөд Италийн ганц баг. Хоёр Милан, Лацио, Рома, Ювентус гээд Италийн лигт давамгайлж байсан багууд эдийн засгийн гол төв болсон хойд Италийнх байдаг. Өмнөдийн багууд хойдын багуудтай үзэх гэхээр ядаж л эдийн засгийн хувьд тэнцвэргүй бдаг бх. Итали чинь эдийн засгийн хувьд айхтар хуваагдмал. Ямарсайндаа Итали анх нэгдмэл улс болсоны дараа анхны Ерөнхий сайд Турины нөхөр 1800 аад онд Өмнөд Италид очиж үзээд бурхан минь энэ чинь Итали биш Африк байна гэж хэлсэн гэдэг хаха.

Re: SSC Napoli

PostPosted: Fri Jul 31, 2020 10:43 am
by Forza Juve
Италийн өмнөдийн гол төлөөлөгч баг ч яах аргагүй хөөрхий Наполи шүү... Марадона ирээд хүслийг нь биелүүлж, мөнхийн баатар болсон. Хойдууд нь Өмнөдынхөө тэжээдэг, ядууг нь гайхдаг адладаг.

Re: SSC Napoli

PostPosted: Fri Jul 31, 2020 10:47 am
by Forza Juve


Сүүлийн тойрогт сонин зүйл болж магадгүй нь ээ... Лацио сүүлийн тоглолтоо Наполид зочилж тоглоно. Иммобилэ Игуайны Наполид тоглож байхдаа тогтоосон Сери А-гийн 1 улиралд хамгийн их гоол оруулсан тоглогч гэсэн рекордыг эвдэх гэж очно. Нөхөр 35 гоолтой, рекордтой тэнцэхэд 1 гоол, эвдэхэд 2 гоол дутуу....

Наполигийн нөхөд ийм зүйл гаргуулахгүй л гэж байна. Лацио энэ жил хамгийн их пенальти авсан баг болсон, тэрийг нь Иммобилэ ашиглаж 13 гоол хийсэн. Пенальт ядаж аваад ямар ч гэсэн рекордтой тэнцэх байх, эвдэх үү гэхдээ тогтоосон багийн талбай дээр нь амжих уу гэсэн асуулт гарч байна.

Re: SSC Napoli

PostPosted: Sat Aug 01, 2020 9:33 pm
by Forza Juve


Наполи Лиллиэс энэ залууг авлаа. Тийм л сүрхий залуу юм байх даа. үнэ энэ тэр бол Наполи төлдөггүй л үнэ байна.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Sep 09, 2020 12:24 pm
by Forza Juve


Наполи Алланаа Эвертонд заржээ. 25 орчим шиг байна. Одоо ирэх онд гэрээ нь дуусах Миликийг зарах гээд л үзээд байгаа болтой.