Page 45 of 48

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 11:13 am
by Gooner
Зөөз одоо өнгөрчээ, зун тэгээд ийш тийшээ зарагдаад дуусах байх даа бодвол..

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 12:05 pm
by El Payaso
Гэхдээ улаан хуудас арай л хатуу бишүү. Интер, Наполи тус тус нэг улаан аваад л лиг шийдэгдлээ дээ кк. Гэхдээ Интерийнх таарсан шийтгэл харагдах шиг болсон.

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 2:21 pm
by Хашка
Үнэхээр азгүй юм. Гулам нтр гэмтээд азгүй хожигдоод л улирал ер нь бүхэлдээ нэг тийм ёндоо байхгүй.

El Payaso wrote:Гэхдээ улаан хуудас арай л хатуу бишүү. Интер, Наполи тус тус нэг улаан аваад л лиг шийдэгдлээ дээ кк. Гэхдээ Интерийнх таарсан шийтгэл харагдах шиг болсон.


Весиногийн улаан хуудсыг таарсан шийтгэл байсан гэвэл Юу вэ дор хаяж 2 улаантай байхаар тоглолт болсон. Аллегри тоглолтын дараа шүүгчтэй ярьсан яриа, шүүгчдийн буруу шүүлтийн талаар бас л их яриа гарч байна. Манайх ч тэгээд Сантоны буруугаас бас боллоо. 2 гоолд 2 ууланд нь байрлал буруу эзэлсэн. Суга бязда. Манайх 10 - уулаа хожиж яваад 2 гоол алдчихаар Наполи байтугай хүний сэтгэл зүй хог болсон л доо.

Үнэхээр азгүй юм аа.

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 3:23 pm
by GTM13
Juventus -ийн үлдсэн тойрогууд нь хүнд учраануудтай Napoli харин их боломжийн чигээрээ хожоод гарахаар байсаншд. Тэдэнд их дарамт ирэх учир дунд нь нэг бүдрэх нь ойлгомжтой. Тэр тоглолт нь Inter байсан ч Juventus аргалж дөнгөлөө энэ нь Napoli -д их хүнд тусаж дээ. Заяагүй дуракууд Лигийн аварга болох боломж 100% байснийгаа өчигдөр Fiorentina -д тавиад туучихаж дээ харамсмаар юм. Одоо тэгээд дахиж Лигийн аварга мөрөөдөөд нэмэргүй биз дээ хоёр Милан сэргээд ирэхээр. Juventus одоо сайхан тавирсан байх Roma -д хожигдлоо гэхэд нөгөөдүүлээ нухчина.

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 4:56 pm
by Forza Juve
Gooner wrote:Зөөз одоо өнгөрчээ, зун тэгээд ийш тийшээ зарагдаад дуусах байх даа бодвол..


Наполи ч нэг их тарж бутрахгүй байх аа.. эзэн нь ер нь чанга хүн шдээ... Сарри нь л явчихгүй бол энэ жилийнхээ үйл явдалд дүгнэлт хийгээд ирэх жил ч бас л хүчтэй өрсөлдөх биз.... хамгаалалтын ноён нуруу Коулибалиг л мөнгөөр зодоод томчууд авчихгүй бол ч өөр ч явчих, яваад багт шууд сөргөөр нөлөөлчих тоглогч бол бараг байхгүй дээ. Урд 3 бол явахгүй, төвийн хэдэн хагасуудын 1 нь явж болох ч хангалттай орлогчтой...Рейна явна гэсэн шуум байгаа ч гайгүй хаалгачаар нөхчихөж чадна...

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 5:18 pm
by Nomer 10
заяагүй шаарнууд

Re: SSC Napoli

PostPosted: Mon Apr 30, 2018 6:42 pm
by Nobun@g@
Азгүй юмаа нээрээ...

Энэ Ювэ нээрээ 2 чухал тойрог үлдэнгүүт, 2 чухал тоглолтод эхний 10 дахь минутууд дээр улаан хуудас гаргаад түрүүлчдэг наасан.

Ювэ Интер дээрх тоглолтод эхлээд шар карт өгснөө Ювэгийнхэн юм яриад байнгуут бичлэг үзэж байгаад улаан болгочиж байсан.
Энэ Наполи дээр ч бас тоглолтын дөнгөж эхэнд улаан карт болгочихлоо...

Ювэ дотооддоо фанат ихтэй гэдэг, шүүгч нар нь дандаа эднийхийг дэмжиж байна шүү нээрээ

Re: SSC Napoli

PostPosted: Tue May 01, 2018 7:54 pm
by Жонон
Эдний дасгалжуулагч Сарри улирал дуусгаад явах нь тод болцын бна.Челси гэж шуугиад байгаа бололтой.Харин зөрүүлээд Контег авчирах гэж оролдох аж.Эзэн нь уг нь гоё амбицтай л даа

Re: SSC Napoli

PostPosted: Thu May 03, 2018 1:43 am
by enzo
Nobun@g@ wrote:Азгүй юмаа нээрээ...

Энэ Ювэ нээрээ 2 чухал тойрог үлдэнгүүт, 2 чухал тоглолтод эхний 10 дахь минутууд дээр улаан хуудас гаргаад түрүүлчдэг наасан.

Ювэ Интер дээрх тоглолтод эхлээд шар карт өгснөө Ювэгийнхэн юм яриад байнгуут бичлэг үзэж байгаад улаан болгочиж байсан.
Энэ Наполи дээр ч бас тоглолтын дөнгөж эхэнд улаан карт болгочихлоо...

Ювэ дотооддоо фанат ихтэй гэдэг, шүүгч нар нь дандаа эднийхийг дэмжиж байна шүү нээрээ


Гуцна биз, VAR үзэж байгаад улаан өгсөн шүү, Мандзукич хөлдөө 10 оёдол тавиулсан байна лээ хэл устай юм бол зургийг нь харчаарай.. Одоо юм л болвол нөгөө нохой гэдэг шиг улаан, пеналт өгөх болгонд манайх буруутай юу, статистик баримт ярих юм бол манайх харин ч топ 4 бодвол хамаагүй бага байгаа.. за яахав гээд дуугай байгаад байхаар с** нар хамаагүй шаах юм (0)))

Re: SSC Napoli

PostPosted: Mon May 07, 2018 5:34 pm
by Forza Juve
Сарри ч энэ улирал дуусгаад явж байгаа болтой.... багийн эзэн нөхрийг ротаци хийдэггүйгээс, улирлын төгсгөл рүү тоглогчид форм муутай болж, Скудетто боломжоо хийсгэсэн гэж буруутгасан байна.

Re: SSC Napoli

PostPosted: Mon May 07, 2018 7:28 pm
by Жонон
Зөрөөд Конте л гэж таргетлаад бас мөрөөдөөд бгаа бололтой.Мөнгө цацаж чадна гэвэл ирж магадгүй л юм.Наполи скудетто гэхээс лигт бас л амжилттай тогтмол яваа багуудын нэг.Ирчхвэл өрсөлдөөн бас л хөөрхөн ширүүсэх бх.Одоогын гарааны бүрэлдэхүүнэээс хэдх тоглогч явна гэсэн шуумууд зөндөө бна

Re: SSC Napoli

PostPosted: Wed May 23, 2018 5:28 pm
by Forza Juve
Анчелотти Наполигийн шинэ босс болчихлоо. 2 жилийн гэрээ+1 сунгах нөхцөлтэй, жилийн цэврээр 6,5 саяыг авна гэсэн мэдээлэл гарчээ... бараг л үнэн байх. Сарри Наполигоос явж, Челси орох гэж байгаа юм уу даа. Сарри сая Зенитийн аймаар мөнгөний саналаас татгалзсан гэсэн.

Анчелотти сая Байернд туслахууд нь асуудал үүсгээд хэцүүдээд халагдсан, нэр нь жаахан сэвтсэн, оргил үе өнгөрсөн байх гэсэн бодлууд хүмүүсийн толгойд орсон, өөрийгөө харуулах нь дээ... лигтээ нөхөр муухан байдаг, АЛ-д Наполиг гайгүй үзүүлэх нь үү...

Нөхрийг бэлтгэл бага хийлгэдэг гээд шүүмжлээд байдаг, нөхөр тэгэхээр нь орчин үеийн хөлбөмбөгт багууд 50-60 тоглолт хийж байгаа, тэр болгонд тоглогчид их тоглоод цуцалттай, тэрнээс болж форм унах, бэртэх зүйл байдаг, бэлтгэл учиргүй хуучин арга барилаар хэт хийлгэх хэрэггүй гээд байдаг... зарим талаар байж болох ч юм шиг.

Анчелоттиг авчирсанаар Наполи ч өөрийн амбицаа ер нь зарлачихлаа.... гол тоглогчидоо хадгалаад, зун бас хөөрхөн л наймаа хийх болов уу даа.

Хамсик гэрээний хугацаа 2 жил дутуу байгаа ч Хятад явж магадгүй, ер нь их сонирхож байгаа гэсэн байна. Нөхөр улирлын сүүл рүү форм муудаад сэлгээ рүү шилжсэн л дээ.

Re: SSC Napoli

PostPosted: Thu May 24, 2018 4:26 pm
by Forza Juve
Наполи саяын улиралд 90 давсан оноо цуглуулсан боловч Скудетто хүртээгүй анхны баг болж гэнэ.

Re: SSC Napoli

PostPosted: Thu May 24, 2018 4:29 pm
by Жонон
Танайх супер шаагаад хаячихаар одоо яах ч юм.Хамшик бүүр хулхи нь буугаадтгомдцон бна лэшт

Re: SSC Napoli

PostPosted: Sun Sep 16, 2018 10:49 am
by Forza Juve
Image

Наполигийн Фиорентинатай хийсэн тоглолтын үзэгчид гэнэ дээ. Наполи уг нь галзуу фэнүүдтэй хот, цэнгэлдэх нь байнга дүүрч байдаг байсан, даанч хотын захиргааны мэдлийн Сан Паоло цэнгэлдэхийн билетийн орлогыг авах мөртөө, шинэчлэж, сайжруулахгүй, яг л балгас шиг байдгаас болж, зөрчил үүсч, цөөн фэнүүд үздэг болжээ.
Өмнө нэг зүүн Европын багийн фэн баг нь Наполитай Европа лигт таарсаны дараа цэнгэлдэхээр явж, доторх хана энэ тэр дээр нь будгаар бичээд л байсан бичлэг үзэж байсан, тэр бичлэгт бол хөөрхий цэнгэлдэх нь арай л юм билээ.
Наполигийн эзэн нь хотын захиргаанаас тусдаа цэнгэлдэх барих газар авах, эсвэл энэ цэнгэлдэхийг нь засаад, урт хугацаагаар засвар энэ тэрийн мөнгөө тооцоод гэрээгээр авахаар хөөцөлдсөн ч дэмжигдээгүй. Наполигийн эзэн энэ хооронд Сери А-д байсан Бари багийг аваад тийш нь Наполийн тоглолтыг шилжүүлнэ, одоогийн цэнгэлдэхийн түрээсийн мөнгөө бөөнд нь өгөхгүй, тоглолт болгоны урд өгөх мэтээр эсэргүүцэлээ илэрхийлж эхэлсэн байна. Хотын захиргаа нь эсрэгээрээ билетийн үнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, фэнүүд цөөрчээ.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Sep 16, 2018 10:48 pm
by kamizake
Итали бас манайх шиг үнээ сүйрцэн газар юмаа.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Sep 19, 2018 7:35 am
by kamizake
Хамгийн сул багтайгаа тэнцсэн байнашт. Хэцүү л болохнээ эднийх

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 25, 2018 9:41 am
by Forza Juve
Наполи ч балай байдлаар хожлоо алдаад байна даа хэсгээсээ гарч чадахгүй бол ч харамсалтай юм болно оо ккк

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 25, 2018 10:38 am
by El Payaso
Харин эдний хэсгээс Наполи гарахгүй бол харамсалтай бхар л бна. Одоо ПСЖг талбайдаа нухчихад уг нь учиртай юм даа. Хангалттай нухахаар л харагдаж бна уг нь.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 25, 2018 11:12 am
by Бороо
Азгүй л байна даа.. Сая хожсон бол байдал гоё болоод ирэх байж.. Хэсгээсээ гарчихаасай..

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 25, 2018 11:39 am
by Amgaa
Энэ 3 н нэг нь Европаруу орж түрүүлэх багуудын тоонд орох юм байна да. Гэхдээ одоо яач мадагүй байна

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 25, 2018 11:50 am
by Цоомоо
Энэ 3-ын нэг нь Барсатай таарч шавар хаахаар байна даа.
Лай юм даа.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Nov 29, 2018 11:36 am
by Forza Juve
Наполигийн хэд ч шалгарахад ойрхон байна даа... Нөхдүүд хожигдлоо гэхэд хоосон хожигдохгүй, гоолтой л байх болов уу. Нөхдүүд бас л чанга байгаа шүү дээ....

Интерийнхэн хувь заяа өөрсдийнх нь гараас гарчихлаа л даа.... Барса талбай дээрээ нэг их хичээхгүй, хөнгөн тоглох биз дээ ккк.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Nov 29, 2018 1:47 pm
by Шепперд буш
Тот барсаг талбайд нь барах уу.Наполи гэртээ ПСВтэй.Нугалаанд шалгарах боломж илуу харагдаад байхын.Хэзээ билээ дээ 12оноотой мулт явдаг тэр их харамсалтай .Арсенал Дортмунд бас ижил 12 оноотой бсан шиг санагдаж бна.наполи улаануудыг мултлаад барса тахиануудыг хожчихвол евро лигт английн ассууд алалцахнээ.Хэ.хэ.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Nov 29, 2018 1:49 pm
by Шепперд буш
Интэр гэртээ ПСВтэй .Андуурсан бна.