Page 43 of 48

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 20, 2016 5:21 pm
by Forza Juve
Сая пенальти алдсан, өнгөрсөн улирлаас нэг л сайнгүй байгаа, бас дээрээс нь гэрээгээ шинэчлэнэ, үгүй бол явна гэж байснаа больж энэ тэр болоод л... сайн нэртэй л лав биш байна.

Улирлын эхнээс ирж байгаа дарамтаа дааж чадахгүй болоод эхлэв үү дээ.... хөгтэй л гоол алдаж..

Re: SSC Napoli

PostPosted: Thu Oct 20, 2016 11:54 pm
by kamizake
Инсигне гэрээгээ шинэчлэх гэж үзээд өөрөө бүтэлгүйтчлээ дэ хөөрхий Милик гэмтээгүй бол гараанд гарахад ч хэцүүхэн л байсан байх

Re: SSC Napoli

PostPosted: Mon Oct 31, 2016 9:46 pm
by rednasca
Image
ингэхээр яаж хожих вэ дээ... :ногоон: ...

Re: SSC Napoli

PostPosted: Tue Nov 01, 2016 9:31 am
by SimonE
Манай ЮВЕ Old lady байснаа Young chick болцон байнашд.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Nov 24, 2016 10:41 am
by Forza Juve
Наполи хөөрхий Миликийг гэмтсэнээс хойш байхгүй болжээ.... Динамотой талбай дээрээ тэнцэж, хэсгийн сүүлийн тоглолт хүлээх нь.... Бенфикагийн талбай дээр тэнцэхэд л уг нь хэсгээсээ гарах нь... хожигдоод, Бешикташ Динамотай тэнцэхэд мултарна....

Сайн зүйл нь удаан гэмтэлтэй байсан Рабиол нь гэмтлээс эргэж ирсэн байна... Манай академийн Габбидиани ч төвийн довтлогчоор тоглож чадахгүй юм байна даа.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Dec 07, 2016 9:44 am
by Forza Juve
Бенфикаг талбай дээр нь хусаад 1-р гарчихжээ :eek: Уг нь ийм потенциалтай баг л даа... хэсгээсээ 2-р гараагүй нь болжээ... манайд хэрэгтэй.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Dec 07, 2016 12:30 pm
by El Payaso
Эвгүйтэж ирээд чухал үед чамбай тоглоод гарчихлаа...

Re: SSC Napoli

PostPosted: Tue Dec 13, 2016 9:09 am
by Forza Juve
Хүмүүс Наполиг амархан өрсөлдөгч, Реал азтай л гээд байна... Сая жаал форм унасан, сүүлийн 2 тойрогт эрс сайжирч байна... Милик ирвэл ч Реалыг гол гаргачихсан байхад гайхахгүй л байх шүү..

Re: SSC Napoli

PostPosted: Tue Dec 13, 2016 10:30 am
by SimonE
Сая Миликгүй гэхэд довтолгоо дажгүй байлээ шүү. Реалыг сандаргаж мэдэх л юм.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jan 17, 2017 11:26 pm
by rednasca
All-time top scorers for Napoli:

Diego Maradona 115
Attila Sallustro 107
Marek Hamšík 106

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jan 25, 2017 9:19 am
by Forza Juve
Италийн цомын шөвгийн наймд Наполи Фиорентинаг талбай дээрээ хожоод хагас шигшээд шалгарчээ. Ювентус-Миланы хожсонтой нь таарах нь... Сүүлийн үед багууд Италийн цомд гарааны тоглогчидоо гаргах нь их болжээ... өмнөхөө бодвол илүү ач холбогдол өгдөг болсон байна....

Re: SSC Napoli

PostPosted: Wed Feb 15, 2017 4:49 pm
by Forza Juve
Реал Мадрид 1988 оноос хойш Италийн багуудтай АЛ-ын хасагдах шатанд тоглохдоо өнгөрсөн жил ч Ромаг хожсон, тэрнээс дандаа хожигдож, хасагдаж байсан гэнэ дээ :ногоон:

Реал - Наполи 2-ын хооронд ч яаж ч мэднэ дээ... Наполи яг хэрэгтэй тоглолтонд од нь гийдэггүй, Реал гийчихдэг л гэсэн ялгаа байна даа.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Feb 15, 2017 5:31 pm
by Өсөхбаяр
наполи өчигдөр шөнө Псж г хараа байлгүй дээ :ногоон:

Re: SSC Napoli

PostPosted: Wed Feb 15, 2017 5:36 pm
by Realist
Image

Re: SSC Napoli

PostPosted: Sun Feb 26, 2017 9:11 am
by Forza Juve
Наполи хөөрхий формгүй үе нь ирчихжээ... Ийм байхад юун Реалыг талбай дээрээ нухах. Аталанта ирээд тоглоод хаячихлаа... хүн илүү ч гэсэн олигтой боломж гаргаж чадахгүй, нухсаар байгаад л дууслаа. Манай бацаан Калдара тоглолтыг гоол оруулаад, хамгаалаад шийдчихлээ дээ. Аталанта ч энэ жил гайхалтай байна аа.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Feb 26, 2017 2:21 pm
by kamizake
Аталанта энэ жил мундаг байна шүү. Дараа жил Юве Интер 2т ховх соруулах байхдаа хөөрхийс

Re: SSC Napoli

PostPosted: Mon Feb 27, 2017 9:14 am
by Shaggy
Юве эхэлцэн байна лээ

Re: SSC Napoli

PostPosted: Sat Mar 04, 2017 11:59 pm
by Forza Juve
Наполи ч Ромаг нутагт нь гоёо хуслаа... Ромагийнхан Лациотой хийсэн цомын тэмцээнээс хойш гэнэт муудчихав уу даа.... Сүүлд Ромагийнхан дайраад тэнцүүлэх шахав... хэд хэд Рейна аврав... сүүлд бол аймаар хаалт хийж, багтаа болон манайд хэрэгтэй хожил байгуулав. Маргааш Удинезег хожвол ч улирлын чухал үед оноогоор сайхан тасрах нь ээ.

Наполи, Рома хоёр АЛ-ын шууд эрхийн байрын төлөө ширүүн өрсөлдөөд, лигийн бусад багын АЛ-ын эрхийн найдварыг ч үгүй л хийж байна даа.

Re: SSC Napoli

PostPosted: Sun Mar 05, 2017 12:21 am
by El Payaso
Наполигийн эхний гоол гоёо байлаа шүү... Хамсикийн пасс Мартенсийн финиш гээд...

Re: SSC Napoli

PostPosted: Sun Mar 05, 2017 3:57 am
by rednasca
энэ манай Форза Юве үнэн хорон бичлэг хийнэ шүү...
би лав Шэгги, эсвэл Ябраа, Зоригоо энэ тэрийн оронд байсан бол боож үхнээ... хаха...

Re: SSC Napoli

PostPosted: Wed Mar 08, 2017 4:11 am
by turuue
Оролдсоор байгаад л хийлээ дээ. Тоглогчид бүгд л өөртөө их итгэлтэй, тайван харагджийн.

Re: SSC Napoli

PostPosted: Thu Mar 09, 2017 10:10 am
by Forza Juve
Фэнүүд нь Реалынхыг ирэхэд замыг нь боож түгжрэл үүсгээд, түүнээс болоод Реалынхан өглөөний бэлтгэлээ хийгээгүй, бас шөнө нь 100 гаруй фэнүүд нь зочид буудлын хажууд янз бүрээр дуу чимээ гаргаж, муу унтуулах гэж хичээсэн ч Реалд хусуулчихлаа.

Нөгөө хэлээд байсан ёндооны асуудал байсан болтой, Наполи азгүй, Реал азтай ёндоотой байсан шиг ккк

Одоо Наполи лиг, цомдоо нэлээд анхаарал тавьж үзэх нь дээ..... нөгөө талд Рома битгий ЕЛ-ыг хаячихаасай

Re: SSC Napoli

PostPosted: Sun May 07, 2017 2:30 am
by turuue
Image
Энэ ёстой аймар юм болжээ. 207 удаа бөмбөгөнд хүрч, 197 дамжуулалтаас 182 нь амжилттай гэнэ! Ийм сүртэй үзүүлэлт өмнө нь хараагүй юм байна.

Re: SSC Napoli

PostPosted: Sun May 14, 2017 10:58 pm
by Forza Juve
Наполи Торинотой энэ улиралд 2 таарахдаа 2 удаа ёстой наадаад хаячихлаа даа. Улирлын эхэнд 5:3-аар хожсон бол өнөөдөр талбайд нь 5:0-ээр хучлаа. Жое Хартын хувьд хар дарсан зүүд, карьерийн бараг хамгийн том хожигдлууд байх аа :ногоон:

Тэнд Ситигийн шинэ хаалгач Браво олиггүй байгаа бол энд Италид Жое Харт энэ улиралд тийм ч сайн байсангүй дээ... Сонин алдаа 4-5-ыг ч хийчихэв үү дээ.. бас сүрхий гайхалтай тоглолт ч бараг гаргасангүй шиг... Пеп явуулсан ч бас ч муу шийдвэр байгаагүй л мэт санагдаад байгаа.

Өнөөдөр Рома манайтай тэнцвэл Наполид АЛ-ын хэсгийн шатанд шууд шалгарах сайхан боломжтой болох нь... Рома ч манайтай айхтар үзэх нь л дээ ккк

Re: SSC Napoli

PostPosted: Mon May 29, 2017 5:45 pm
by Forza Juve
Энэ улиралд Наполи 3-р байранд орсон ч багийн түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан 2012-2013 болон 2013-2014 оны улирлуудад авсан 78 оноогоо 86 болгож ахиулжээ. Энэ рекорд мэдээж 20 багтай, 3 онооны системийн үеийн рекорд.... Марадонагийн үед түрүүлэхдээ 18 багтай 2 оноотой өөр байсан..

Тэгвэл 2-р байрт орсон Рома 2013-2014 онд авсан багын хамгийн өндөр оноо болох 85 оноогоо ахиулж 87 болгосон байна.

Бас л сонин үзүүлэлтүүд байна....

Ирэх улиралд Италиас 3 баг орох байх аа... АЛ-ын урьдчилсан шатанд Наполи өмнөх багууд шиг бүдрэхгүй байх.... Италийн багууд 2009-2010 оны улирлаас хойш АЛ-ын нэмэлт эрхийн төлөөх урьдчилсан тоглолтонд Аллегригийн Миланаас бусад бүх тохиолдолд бүтэлгүйтэж байсан шүү ккк

Image

Энэ улиралд Наполигоос Милик биш, Мертенс гоцолсоор байгаад л дууслаа даа... Милик гэмтээд аргагүй Габбидианиг тавьж үзсэн ч болоогүй, Мертенсийг тавьсан нээлт болсон, Милик ирсэн ч сэлгээнээс өндийгөөгүй, Мертенс нүдсээр байгаад л дуусгалаа :eek: