Page 17 of 18

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 5:06 pm
by Forza Juve
яг хэрэгтэй үед төвд Пароло, довтлогчийн ард Луис Алберто байхгүй, Иммобилэ дөнгөж бэртлээс ирсэн гээд хэцүүхэн л байж дээ.

Уг нь илүү л үзэж.... тэр Лулич хөөгдөөд бүр багийнхаа замыг засчихаж дээ... ийм шийдвэрлэх үед шартай байж аятайхан байхаа мэддэггүй багийн ахлагч байдаг л юм байна ккк.

Лацио АЛ-ын эрхээ авч чадаагүй болохоор Милинкович Савич болон Луис Алберто 2 явах байх даа. АЛ-д орсон ч хэсгээсээ гарах гэж бас л зүдрэх байсан болов уу даа.

Спартак чинь АЛ-д урьдчилсан шатаар дамжих эрхтэй, шууд орох эрхээ алдсан, Дортмунд бол шууд орно гээд, хаанаас ямар мэдээлэл аваад хольж хутгаад байна аа

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 6:44 pm
by rednasca
Де Врижийг шоолоод байсан чинь хөөрхий уйлсан сууж байна лээ... ёстой эвгүй мэдрэмж...

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Thu May 24, 2018 2:33 pm
by Nomer 10
Жил бүр л ЧЛ-ийн эрх ихэнхдээ сүүлийн өдөр шийдэгддэг. Дортмунд ирэх улирал ЧЛ-т шууд орноо

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Nov 05, 2019 8:57 pm
by Forza Juve
Image

Иммобилэ Лациогийн төлөө 100 дахь гоолоо оруулж, клубын бүх цаг үеийн мэргэн буучийн 6-д ороод иржээ. Энэ улиралдаа л гэхэд 4-т ороод, ирэх улиралд формоо хадгалвал 2-т ороод ирэхээр харагдаж байна даа. Нийтдээ Лациогийн төлөө 147 тоглолтонд орж, 100 гоол, 29 гоолын дамжуулалт хийсэн байна.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sat Nov 09, 2019 11:35 am
by Forza Juve
Лациогийнхан ч Европа лигийг тоохгүй эхний 3 тоглолтонд нөөц нөхдүүдээ оруулаад байсан түүнийхээ үр дагаварыг хүлээж байна аа. Одоо хэсгээс гарах эрхээ алдаагүй ч, бараг л гарах боломжгүй болсон харагдаж байна. Энэ гэртээ хийдэг тоглолтонд нүдсэн ч азгүй байж, нөгөө талаар **н** алдаа гаргаж хожигдлоо. Селтик мэтийн жул багт 2 хожигдоод ёстой мангар л байлаа. Хэтэрхий АЛ-ийн эрх, лиг гээд анхаараад алдлаа даа.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Nov 29, 2019 9:28 am
by Forza Juve
Image

Лациогийнхан тэмцээнээ хаячихаж ээ. Баахан сэлгээний нөхдүүд хожлоо авч, тэмцээнээс хасагдчихаагүй л байна.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Nov 29, 2019 10:54 am
by El Payaso
Энэ Лацио шинэ логотой болсон юм уу?

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Thu Dec 05, 2019 2:35 pm
by Forza Juve
Image

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Thu Dec 05, 2019 3:45 pm
by Г.Баяраа
El Payaso wrote:Энэ Лацио шинэ логотой болсон юм уу?

Үгүй ээ. Хэвээрээ байгаа.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Dec 13, 2019 12:29 pm
by Forza Juve
Image

Лацио бас лигтээ сүрхий байж Европа лигийн хэсгээс гарч чадсангүй ээ :ногоон: Эдний ялгаа нь эхний 3 тоглолтондоо баахан сэлгээнүүдээ тоглуулаад бүтэлгүй болоод эхэлсэн, Селтиктэй хариу тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнээ гаргаж, нүдсэн ч гоолдож чадахгүй, балай тохиолдлоор гоол алдаад хожигдсон, тэгээд үлдсэн 2 тоглолтондоо найдваргүй гээд сэлгээ зонхилж гаргаад хасагдлаа.... АЛ-д л орох гэж тэмцсэн нөхдүүд байна даа.

Ингээд Италиас Рома, Интер 2 л үлдлээ. Интер өвлийн цонхоор бүрэлдэхүүнээ зузаалж чадахгүй бол энэ тэмцээнийг хаяна, Рома бас араас нь хаяад гарч магадгүй л юм. Уг нь түрүүлбэл АЛ-ын эрх байгаа л юм... Английн багууд шиг анхаарал тавиад үзэхгүй юм даа.... өмнө нь УЕФА цомыг хаячихдаг, тэгээд коэфффициеэнтээрээ Германд гүйцэгдсэнтэй адил явдал болох вий дээ ккк.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 4:46 pm
by Forza Juve
Image

Манай академийн бүтээгдэхүүн асан Иммобилэ 18 тоглолтонд 20 дахь гоолаа хийлээ. Энэ эрчээрээ явбал ч Игуйаны рекордыг шинэчлэх магадлал ихтэй л байна. Нөхөр тэгсэн мөртөө шигшээд олигтой байдаггүй юм аа... нөгөө Агуэро, Игуайн нар шиг юм уу даа ккк.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 8:56 pm
by ТӨӨГӨӨ
Forza Juve бнуу? Юм асуух гэсэн юмаа

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 9:08 pm
by Forza Juve
бна аа

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 9:11 pm
by ТӨӨГӨӨ
Италийн цомд томчууд нь жижгүүдээ бүгд нухна бизд? Хаячихгүй биз дээ?

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 9:28 pm
by Forza Juve
Шөвгийн 16, шөвгийн 8 гээл аль шатанд тоглож байгаагаас, өрсөлдөгч нь хэн байгаа, багийн гэмтэл бэртэл, бүрэлдэхүүн хэр зузаанаас шалтгаална. доод шатанд бол ихэнхи нь сэлгээний нөхдүүд гаргаад тоглуулдаг, хоосон хоцрох нь арай гайгүй баг гаргах ч ер нь сэлгээнүүд ихтэй байдаг. Ихэнх нь шөвгийн 16-ыг бол нэг их тоож, үндсэн баг гаргахгүй.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Jan 13, 2020 10:04 pm
by ТӨӨГӨӨ
:beer

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Jan 15, 2020 1:16 pm
by Kro
ТӨӨГӨӨ wrote:Италийн цомд томчууд нь жижгүүдээ бүгд нухна бизд? Хаячихгүй биз дээ?

Бооцоо тавиад байна уу? Сая манай найз 15К тавиад алдсан. Хөөрхий минь хэд хоног л сонин царайлж явлаа.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Jan 15, 2020 1:55 pm
by Amgaa
Kro wrote:
ТӨӨГӨӨ wrote:Италийн цомд томчууд нь жижгүүдээ бүгд нухна бизд? Хаячихгүй биз дээ?

Бооцоо тавиад байна уу? Сая манай найз 15К тавиад алдсан. Хөөрхий минь хэд хоног л сонин царайлж явлаа.

15k $ үү

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Jan 15, 2020 9:37 pm
by ТӨӨГӨӨ
Kro wrote:
ТӨӨГӨӨ wrote:Италийн цомд томчууд нь жижгүүдээ бүгд нухна бизд? Хаячихгүй биз дээ?

Бооцоо тавиад байна уу? Сая манай найз 15К тавиад алдсан. Хөөрхий минь хэд хоног л сонин царайлж явлаа.

Ганц нэг тавьж байгаа. Дээр Байерн бас Ювэ хэд хоног баргар явуулсаан. Алдсанаа олчоол болих гээд бнаа ккк

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Jan 15, 2020 10:18 pm
by Forza Juve
Сая Наполи бол бараг үндсэн бүрэлдэхүүн гаргаж, хожсон ч жижиг багт цөөн гоол хийсэн байна лээ. Баг нь хэцүү болохор Гаттузо урам өгөх гэж гаргасан байх аа. Лацио бол Иммобилээс бусад нь сэлгээ, Интер бол холимог гаргасан байна лээ.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Feb 19, 2020 9:04 am
by Forza Juve
Image

Анх түр орлогчоор ирж байсан Инзаги ч энэ жил чадвараа харуулж байна аа. Өмнөх жилүүдэд жаал туршлага дутаад АЛ-ийн эрх халаасанд байхад эцсийн мөчид алдаад, сиймхий гаргаад байсан.

Лациог одоогийн Миланы босс Пиоли халагдахад түр орлогчоор томилогдож ажилласан. Марсело Бьелса ирээд 7 хоноггүй буцаад явчихад эргүүлэн түр томилогдож, улмаар жинхлэгдсэн. Ахиад л байна шүү.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Feb 19, 2020 4:41 pm
by Forza Juve

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sat Jul 11, 2020 9:34 am
by Forza Juve


Лацио сая Леччед зочилж хожигдоод энэ улиралд анх удаа дараалан хожигдсон байна. Леччэ бол сайн давамгай үзжээ. Эхлээд 1 гоол оруулсан ч гар хүрч бөмбөгөө тогтоосон гэж тооцогдоогүй, 1 пенальти алдсан байна. 2-р үед Лацио тоглолт сайжирч, довтолсон ч Леччэгийн хаалгач 3-4 маш сайн хаалт хийж, хожил байгуулжээ.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Wed Jul 22, 2020 9:45 pm
by Forza Juve
Ковидоос хамгийн их хохирсон нь Лацио боллоо. Уг нь Европа лигээс санаатай хасагдаад, Италийн цомыг хаяад АЛ, цаашлаад Скудетто гээд сүрхий яваад, бас л эвгүй, амжилтаа үзүүлээд байсан ч завсарласан.....Ковидын дараа баахан л тоглолт хийсэн, тоймыг нь харахаар формгүй, эхэндээ ugly win аваад байснаа сүүлдээ байхгүй болсон. Үлдсэн тойргоос 1-2 оноо авчихвал ойрд ороогүй АЛ-ын эрхээ авчихвал ч бас ч хоосонгүй ээ, улирлын эхний зорилгоо биелүүлчихнэ. Сүүлийн 2-3 улирал АЛ-ын эрхээ улирлын дундуур авсан мэт байж байгаад улирал дуусахад урдуураа азгүй, бүтэлгүй таслуулчихаад байсан.
Хамгийн их хожсон нь Милан, Пиоли 2 л байх шиг байна. Ковидоос өмнө 29-30 тоглолтонд 28-29 гоол хийсэн, дараа нь цөөн хэддээ 28-29 гоол хийж, баахан хожиж, Пиоли үлдэхээр боллоо. Пиоли ч уг нь супер биш юм аа гэхэд дажгүй дасгалжуулагч л даа.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sun Aug 02, 2020 12:54 pm
by Forza Juve


Иммобилэ энэ жилийн Сери А-гийн мэргэн бууч, Европын хамгийн их гоол оруулснаар алтан бөмбөгийн шагналыг авах боллоо.

Игуайны 1 улиралд 36 гоол оруулсан амжилтыг ямар ч байсан давтлаа... эвдэж чадсангүй ээ. Нөхрийн хувьд энэ улиралд 14 гоолыг пенальтигаас оруулсан бол Игуайн тухайн үедээ 6 гоолыг нь л оруулж байжээ.