Page 16 of 18

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Apr 05, 2016 11:41 am
by Sesame7
Forza Juve wrote:
Shaggy wrote:
Sesame7 wrote:Ромын дэрбид 4-1р хожигдсоны дараа Пиоли ажлаасаа гусуулжээ. Оронд нь Симоне Инзаги ажлыг нь авсан байна. Эд нар Ромад хожигдоол дасгалжуулагчаа халдаг өвчтэй гарууд шүү хаха

Угаасаа Лотито их ууртай сууж байсан Пиоли тоглолтын дараа Спатай гар бариачгүй тоглогч нараа ч оруулалгшй шууд гараад явсан нилээд асуудао байсын байна лээ,


Яг ч Ромад хожигдсон гээд дасгалжуулагчаа халаагүй л дээ. Ер нь энэ жил Пиоли их муу байгаа, өнгөрсөн жил гарамгай амжилт үзүүлсэн ч энэ жил эсрэгээрээ, сүүлд Европа лигт гайгүй үзэх байх гээд хүлээсэн, элгийн багт хусуулаад, тэгээд дербигээ харья гээд бүтэлгүйтлээ... яах аргагүй л халагдах болсон л доо.


Ер нь энэ нөхрийг халах халахгүй завсар байж л дээ. Саяын тоглолт эцэслээд шийдчиж. Энэ Пиолиг өмнө нь Болоньяд байхад нь Клозе 5 гоол хийж билээ хаха.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Jul 01, 2016 11:31 am
by Forza Juve
Image

Биелса ирж байгаа болтой... бас л хөөрхөн наймааны нэрс дуулдаад байна... Марселиас Манманда үнэгүй ирэх, Ллорентэ, өөр хэн ч байна ирэх сургууд гараад эхэлж...

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Nov 07, 2016 4:35 pm
by Forza Juve
Image

Дүү Инзаги гээд гайгүй дасгалжуулагч гарч ирж байна даа... Хөөрхий Лацио бүрэлдэхүүн нь Сери А дотроо гайгүй мөртлөө амжилт муутай байгаад байдаг...
Стефано Пиоли Лациог гайхалтай удирдаад эхний жилдээ Сери А-даа 3-т оруулаад, АЛ-ын хэсгийн шатанд оролгүй мултарсан, тэрнээс хойш гэмтэл бэртэл, формгүй энэ тэрээс болж, муу тоглоод ажлаасаа халагдсан. Пиолиг халагдахад өмнө нь ододоор дүүрсэн Лациод нэг хэсэг довтлогчоор гайгүй тоглож байсан, залуучуудын багыг удирдаж байгаа Симонэ Инзагиг түр тавьж улирлыг дуусгасан.
Шинэ улирал эхлэхэд Биелса энэ тэр гээд сүрхий нэрнүүдтэй холбогдож, дасгалжуулагч болгохоор хөөцөлдсөн ч цалин хөлс, наймааны тактик дээрээ тохироогүйгээс хүн олдохгүйд хүрч, дүү Инзагиг аргагүйн эрхэнд дасгалжуулагчаар үргэжлүүлэн томилсон. Нөхөр тэгсэн сайн дасгалжуулаад Лациог одоогоор хүснэгтийн 4-т гаргаад иржээ. Ямар ч байсан ах Инзагигаас сайн дасгалжуулагч байна. :ногоон:

Image

Лациогийн энэ улиралд хийсэн ганц том наймаа нь Севильягаас Иммобилийг аз туршиж авчирсан, манай залуучуудын академийн нөхөр итгэл эвдсэнгүй 9 гоолтой мэргэн буучдын жагсаалтанд 3-т бичигдэж байна.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Nov 15, 2016 10:56 pm
by Sesame7
Домогт Пол Гаскойн Лациод ирсэн жилээ аавтайгаа Колисейд хамт 1991 онд гэнэ. Гоё зураг байна даа. Нөхөр сүүлд балгадаг болоод тэр нь асуудал болсоноос биш лут амьтан байсан гээ биздээ. Ферги хүртэл багтаа авах гээд яагаад ч юм чадаагүй гэдэг. Италид байхдаа басс баахан хэрүүл зодоон шуугиан тарьсаар л байсан гэсэн.
Image

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sun Apr 30, 2017 8:40 pm
by Forza Juve
Аталантад манайхны дутуу хийснийг Лацио гүйцээж, Ромаг талбайд нь нугаслачихлаа :eek: Манайх 4 тоглолт дутуу байхад 9 оноо илүүрхсэн хэвээр .

Тотти алтан бүүтстэйгээр гарч ирсэн ч сүрхий нөлөө үзүүлсэнгүй ээ... Лациогийнхон Тоттигийн магадгүй, сүүлийн жилийн 2 чухал дербид нь Ромаг хусаад, бас л эвгүй үдэлт хийлээ дээ.

Энэ 2 гоол хийсэн Балдэ Кэйта чинь бас л овоо гар юм билээ... Барсагийн академийн од байгаад, их зангийн улмаас түүнийг багын тоглогчид нь өрөөнийхөө хамтрагчийн оронд мөстэй ус хийсэн хэрэгт гүтгүүлээд, жижиг баг руу явахаар шийтгүүлээд, тэндээ ууж идээд, Барса буцаан авах гэтэл намайг үл хүндэтгэсэн гэж татгалзаад, Лацио руу ирсэн юм билээ.

Image

Энэ жилийн нээлт болсон дасгалжуулагч бол яах аргагүй Симонэ Инзаги болж байна аа. Улирлын эхэнд баг нь баахан өөр дасгалжуулагч хөөцөлдөөд бараагүй, өнгөрсөн улирлыг гайгүй хэдэн тоглолт удирдаад дуусгасан нөхрийг нөхөөсөнд тавьсан, гэтэл багын боломжийг бүрэн ашиглаад сайн тоглолт гаргалаа. :eek:

Image

Милинковч-Савич гээд гоё тоглогч гарч ирж байна аа. :eek: Бас л том багуудтай холбогдоод л байна лээ :eek:

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sun Apr 30, 2017 10:39 pm
by Nobun@g@
Симоне Инзаги нээрээ бас л Лояалти байгаа юм шүү... Лациогоор амьдарч байна шд. Миний санахын л Лациод байсан.
Дасгалжуулагч болоод үлдсэнг нь ч мэдсэнгүй энэ жил гэнэт гараад ирэхээр нь гайхаад байсан...

Дерби гэснээс Тотти энэ жил зодог тайлах тухай яриа гарчиж...

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Jun 02, 2017 8:35 pm
by tuka.tulga84
Lazio клуб Biglia-д гэрээгээ сунгах эцсийн хугацааг нь тогтоолоо

Лацио клуб өөрсдийн багийн тоглогч Lucas Biglia-д энэ долоо хоногт багтаан гэрээгээ сунгахыг шаарджээ. Хэрэв сунгахгүй бол Милан клубд худалдах ажилд орохоо мэдэгджээ.
Аргентин ий шигшээ багийн тоглогчийн Милан клуб өөрийн сонирхож буй мэдээллээс болоод өөрийн клубдээ хариу өгөхгүй удаж байгаа бололтой.
Түүний одоогийн гэрээ нь 2018 оны 6-р сард дуусах бөгөөд хэрэв тэрээр гэрээгээ сунгахгүй бол энэ зундаа багтаж Лацио клубийнхан түүнийг худалдах хэрэгтэй болох юм.
Хэвлэлийнхны мэдээлснээр Россонеричууд Biglia болон түүний багийн анд Keita Balde Diao нарт цугтан 40 сая санал тавихаар бэлдэж байна.
Keita хувьд ч мөн адил гэрээ нь 2018 оны 6-р сард дуусах бөгөөд гэрээгээ сунгахгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Thu Jun 22, 2017 11:39 pm
by Пато7
felipe anderson-явж том багт тоглоосой билээ

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Oct 30, 2017 10:40 am
by Forza Juve
Image

Манай академиас гаралтай Иммобил ч галзуу формтой байна аа. Өнгөрсөн улирал 23 гоол хийж, 3 гоолын дамжуулалт өгсөн бол энэ улирал эхлээд явж байхад 14 гоол, 6 гоолын дамжуулалт хийгээд Лациог чирээд л явж байна. :eek:

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Nov 03, 2017 9:39 am
by Forza Juve
Лацио Европа лигийн дараагийн шатанд 4 тоглолтоос 4 хожиж шалгарчээ... сайн формтой байна аа. Нөгөө талд Аталанта, Милан 2 тэнцсэн, ирэх 2 тоглолтоос Аталанта 1 оноо, Милан 3 оноо авбал дараагийн шатанд шалгарахаар байна.

Аталанта ч бас л сайн үзэж байна. Лион, Эвертон 2-той 1 хэсэгт ороод бараг л хэсгээсээ гарах гэж байна. Сая Апполон дээр эцсийн мөчид балай гоол алджээ... тэгээгүй бол шууд шалгарах эрхтэй байхгүй юу.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Nov 24, 2017 9:21 am
by Forza Juve
ЕЛ-д оролцож байгаа Италийн 3 баг 3-уулаа хэсгээс гарахаар болжээ. Аталанта энэ жил ЕЛ-д гайхалтай үзэж байна аа... Эвертонг талбай дээрээ нь бут ниргээд дараагийн шатны эрхээ авсан байна шдээ... бас л эвгүй хэсэгт орсон :eek:

Лацио, Милан 2-ч яахав хийх ёстойгоо л хийж

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon Dec 11, 2017 8:40 pm
by Forza Juve
Европа лигийн сугалаа гарчээ...

Дортмунд - Аталанта

Наполи - Лайпциг

FCSB - Лацио

Людогорец - Милан гэж таарлаа..

Аталанта л азгүй, хайран юм аа... жаал уртхан шиг Европа лигийн аялал хийсэн бол... Дортмундтай таарчихдаг... гэхдээ хэсэгт Эвертон, Лион гээд нөхдүүдтэй таарахад эргэлзэж байсан ч гараад л ирсэн... довтолж тоглодог багууд гоёо тоглолт гарах байх аа.

Наполи хэцүү ч биш, амархан ч биш сугалаа авч... гэхдээ Германдаа лигтээ 2-т явж байгаа баг тул хөөрхөн л тулах биз... нөхдүүд яах юм байгаа юм. Италийн 2 баг Германы 2-той туллаа даа...

Лацио, Милан хоёр хэсгээсээ 2-р тус тус гарсан зүүн Европын багуудтай тулжээ... бас л гайгүй сугалж..

Италийн багууд Европа лигт бас ч хатуу ч биш, зөөлөн ч биш сугаллаа даа.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sun Dec 31, 2017 1:00 pm
by Forza Juve
Image

Лациогийнхан VAR-д их дургүй байгаа юм. Манайд бол VAR ашигтай ч биш, хохиролтой ч биш л байна.

Иммобил азгүй юм а.. Ийм гоёо формтой үед нь шигшээ нь том тэмцээнд орохгүй өнжиж байдаг.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Jan 26, 2018 11:39 am
by Forza Juve
Лациогийнхан гоолын хур ч буулгаж байна аа... Манайх улирал эхлээд эсрэг багийн хаалганд хийсэн гоолоор тэргүүлж байсан бол одоо 21 тоглолт 50 гоол болсон бол Лацио 21 тоглолт 56 гоол гээд хошуучлаад эхэлж.... гэтэл довтолгооны болон гоёо тоглолттой гэгдэх Наполи дөнгөж 45 гоол л оруулсан байна :ногоон:

Оруулсан гоолын тоогоор Сампдори 4-рт 21 тоглолтонд 40 гоол гэсэн үзүүлэлтээр явж байгаа юм байна.

Энэ жилийн топ 4-ын төлөөх өрсөлдөөнд Милан хасагдаад, Лацио нэмэгдсэн байдалтай л байх шив ккк.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Sat Feb 24, 2018 1:56 pm
by Forza Juve
Лацио ч аятайхан сугалаа татаад байна шүү... Милан харин Арсеналтай таараад хэцүүхэн, бас шалгасан тоглолт болох нь ээ.

ЕЛ-ийн тоглолтын үед Лацио, Миланы аль аль нь хэцүүхэн тоглолтын хуваарьтай байх нь ээ... өнгөрсөн 2 долоо хоног 7 хоногт 2 тоглолт хийж байсан бол одоо ирэх 3 долоо хоногт дараалан 2 тоглолт хийх нь дээ..

Милан ирэх тойрогт Ромагийн талбай дээр тоглох бол 7 хоногын дундуур цомд Лациотой, тэрний дараа Интерийг талбай дээрээ, тэгээд Арсенал бол

Лацио Милантай цомд, лигт Ювентустэй тэгээд Динамотой, хуваарь нь арай л гайгүй юм байна... энэ 2 баг дээр нь АЛ-ийн эрхийн төлөө лигтээ үзэж байгаа гээд л.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Mar 02, 2018 2:38 pm
by sp_fc kop
Манай Лукас хэр байна даа

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Mar 13, 2018 1:02 pm
by meesh
Азарга бүрэлдэхүүн шүү.

Image

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Fri Mar 16, 2018 8:49 am
by Forza Juve
Image

Лацио цаашаа гарч, Милан Арсеналд арчигджээ. Украйны 1,2-р багуудыг Ромын багууд хусаад шөвгийн 8-уудад шалгарчээ.

Европа лигийн шөвгийн 8-д 8 өөр улсын багууд шалгарсан сонин тохиолдол гарчээ. Лион сонин байдлаар хожигджээ.

Атлетико бол фаворит байх. дараа нь Арсенал гээд явах байх... Олимпик Марсель бол чанга л байгаа юм шиг байна.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Apr 17, 2018 12:39 pm
by Forza Juve
Лацио Европа лигт аймаар комбэкдуулсан байна шдээ.... Гоол хийгээд тэргүүлж байгаад 4 гоол алдаад хасагдаж.... Инзаги сайн дасгалжуулагч ч гэсэн Италийн дасгалжуулагчдын уламжлалт хамгаалалт гэдэг дээр бага анхаараад байгаа юм. Хаалгандаа хамгийн бага гоол алдсан гэсэн үзүүлэлтээр Лацио лигтээ 10-р байранд 40 гоол алдсан гэж бичигдэж байна. Гоолдсон тоогоороо манай дараа 32 тоглолтонд 75 гоол хийж 2-р явна.

Уг нь хагас шигшээд шалгарсан бол....

Лациог мулталсан Залцбург чинь бас л гайгүй багуудыг мултлаад яваа юм байна. Хэсэгтээ Францын Олимпик Марселийг хойноо үлдээж 1-р гарч ирээд, Испаний Сосьедад, Германы Дортмунд, сая Лациог мултлаад, одоо хэсэгт таарсан Марсельтайгаа хагас шигшээд учирсан байна.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Tue Apr 17, 2018 12:52 pm
by meesh
Харин бүтэлгүй хусуулах юм. Лукас харин дажгүй тоглоод байх шиг энд.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 14, 2018 9:21 am
by Forza Juve
Лацио хөөрхий Кротонэг нутагт нь барсангүй тэнцлээ... нөхдүүд ч доошоо унахгүй гэж тэмцэж байгаа тул нэхэл хатуутай үзсэн. Кротонэгийн босс, Интерийн домог Зенга Интерт дахиад 1 боломж гаргалаа даа.

Лациогийнх хөөрхий яг улирлын шийдвэрлэх үед лигийн мэргэн буучийг тэргүүлэгч Иммобил, лигийг дамжуулалтаар тэргүүлэгч Луис Алберто, төвийн гол зохион байгуулагч Пароло нарыгаа алдсан байгаа нь АЛ-ыг эрх авах тэмцэлд сөргөөр нөлөөллөө дөө. Нөхдүүд Интертэй хийх тоглолтонд буцаж ирж амжих юм уу яах юм. Дээр нь Лациогийн хамгаалалтын ноён нуруу Де Вриж ирэх улирал Интер рүү явах нь тодорхой болсон, тэгэхээр нөхөр ирэх улиралд АЛ-д тогломоор л байгаа :ногоон: гээд хамгаалалтандаа Интерийн тагнуултай байгаа.

Лацио тэнцэхэд л АЛ-ын шүүд эрхээ авах бол Интер Лациог хожвол эрхээ авах юм. Италийн лигийнх бол оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтоор үздэг нь жаахан балай юм даа.... лиг л гэж байгаа бол бусад шиг бөмбөгний зөрүү энэ тэр гэх хэрэгтэй мэт... ямар цомын тэмцээн биш ккк

Лацио, Интер гээд багууд яг хэрэгтэй үед чойрчихдог, лигийн 2 шилдэг чойрогч нар хоорондоо үзэж, хэн нь илүү чойрогч гэдгээ шалгаруулах нь дээ ккк.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 10:30 am
by Forza Juve
Инзаги шинэ дасгалжуулагч, дебют улиралдаа сайн үзлээ..... хамгаалалт арай л муу юм... ирэх улирал ч жинхэнэ шалгуур болох байх аа.

Де Вриж тоглолтын дараа Интерийн хувцас солих өрөөнд ингээд орж байна гэнэ



Лациогийн фэнүүд Ромаг аварга болгохгүй гээд Интерийг хож, өөрийн багаа хожигд энэ тэр гэдэг байсан, одоо яасан бол доо :ногоон:

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 11:00 am
by El Payaso
Харамсалтай хожигджээ. Тойм харахад уг нь илүү л тоглоод байж. Дэмий юм хийж пен өгөөд ахиж дэмий юм хийж улаараад л баларч.

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 11:11 am
by Saiza
Аль дээр л Кротонег хожчих газар хохино2

Re: Лацио-Энэ жилийн битүү морь

PostPosted: Mon May 21, 2018 12:10 pm
by Takanohana_Nowitzki
Энэ жил лигүүдийн аваргууд дивангарт тодроод доогуурх АЛ-ын эрхийн төлөөх нь харин алаан болж дуусаж байгаа юм байна даа. Франц, Герман, Итали, Орос лав сүүлийн тойрогт л шийдэгдэв үү? Дээр байж байгаад доошилсон, бүр эрхгүй болж байгаа нь ч байх шив, Дортмунд, Спартак, Лацио, Спортинг гэх мэт. Марсель, Монако, Лион, Челси, Ливерпүүл, Тот гээд харин байрандаа дуусав уу даа.