Giallorossi !

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Thu Aug 28, 2008 12:53 am

''АС Рома багийн домогт тоглогчид''

4.Ромын ‘Галт тэрэг’ - Кафу !

Бичсэн: Баярсайхан Ганзориг

Image

Мөнхийн хотын Рома багийн шилдэг тоглогчдыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Бразилийн шигшээ багийн алдарт тоглогч, ахлагч номер 2 - Кафу

Нэр : Маркус Эванглиста ди Мораес
Төрсөн огноо : 1970.6.7 (38)
Төрсөн газар : Сан Паулу (Бразил)
Иргэншил : Бразил

Тоглож байсан багууд :

Сан Паулу : 1989–1994 115(7)
Ювентуде 1994–1995 74(8)
Сарагоса 1995 16 (0)
Палмеирес 1996–1997 35 (0)
АС Рома 1997–2003 163 (5)
Милан 2003–2008 119 (4)

Шагнал

ДАШТ - 1994 ,2002 аварга
Копа Америка - 1997 ,1999 аварга
Аваргуудын лиг - 2007аварга
Скудетто - 2001 ,2004 аварга
Клуб ДАШТ - 2007 аварга


Бразилийн шигшээ багийн алдарт баруун жигүүр түүнийг мэдэхгүй спорт сонирхогч энэ дэлхийд хуруу дарам цөөн бизээ. Маркос Эванглиста ди Мораес буюу бидний нэрлэж заншснаар Кафу -г Ромд өнгөрүүлсэн мартагдашгүй зургаан жилийнх нь төлөө фенүүд нь домог гэж эргэлзээгүй нэрлэдэг.

1970 оны 6 сарын 7. Энэ өдөр танд ямар нэгэн зүйлийг санагдуулахгүй байна гэж үү. Одоогоос 38 жилийн тэртээ Алдарт Бразилийн шигшээ Английн багтай дэлхийн аваргын хэсгийн тоглолтоо хийж ялж байсан бол ,яг тэр мөчид нь Сан Паулу хотын эмнэлэгт бяцхан хүү Кафу нарт хорвоод шинээр мэндэлж байсан ажээ. Ийм хүүхэд хөлбөмбөгч болохгүй гээд яах билээ дээ. Гэхдээ бүх зүйл тийм ч амар байгаагүй ээ. Ер нь бразил жаалууд ганцхан зүйл мөрөөддөг нь алдартай тоглогч болох. Мэдээж Кафу ч энэ дүрмээс гажаагүй ба гэр бүл нь ядуувтар ,хичээл сурлагадаа тааруухан учир хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр өдөржин бөмбөг нүддэг байв. Хэд хэдэн багуудын академаар явж их зүйл суралцаж ,дадлага туршлгагатай болж байсан ч үеийнхнээсээ цойлж гарч чадалгүй байсаар 18 хүрсэн. Ийнхүү олон багуудад гологдсоны эцэст төрсөн хотынхо Сан Паулу ФЦ багт нөөц тоглогчоор очжээ. Тэр нь ч оносон шийдвэр болж залуучуудийн багийн дасгалжуулагч авьяаслаг эрхэм Сантана-тай тааралдсан ба ,хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Кафуг жигүүрийн хамгаалалтанд тавьжээ. Хурдтай ,ядрах цуцахыг мэддэггүй ,бас техник ч гологдохооргүй учир Сантана түүнийг хараандаа авч үргэлж зааж туслан ер нь ирээдүй замыг нь зааж өгсөн ачтан юм. 1997 оны зун. Алдар нэр нь нэгэнт түгж ,дэлхийн аврага ,тивийн аврагадаа түрүүлээд байсан Кафу Италид ирлээ. Мөнхийн хотод ирсэн нь нутаг нэгт Алдайр мөн нөлөөлсөн бөгөөд энэ 2 тоглогч тун гар нийлэн Ромын ар талыг 2003 оныг хүртэл хариуцаж байгаад ,мөн тэр зунаа багаа орхисон билээ. Хэдийгээр түүнийг ирсэн эхний жилүүдэд багийн амжилт тийм ч сайнгүй байж ,олон дасгалжуулагчид солигдож байсан ч тэр гараанд гарсаар ,үүргээ биелүүлсээр байсан ба фенүүд нь il pendolino буюу ‘галт тэрэг’ хочийг өгсөн нь санамсаргүй хэрэг биш. Тэрээр нэгэнтээ ‘Би энэ нэрэндээ үнэхээр хайртай , намайг Ромд ирсэн даруйд л тэд надад энэ хочийг өгчихсөн ,тиймээс ч би багийн төлөө чадах бүхнээ хийдэг байсан ,одоо ч Миланд намайг ингэж нэрлэдэг хэвээрээ шүү ‘ гэж ярьжээ.

Image

163 тоглолтонд оролцохдоо 5 гоол гэсэн үзүүлэлттэйгээр 2003 онд тэр Чононуудыг орхихоор боллоо. Энэ хугацаандаа 2001 онд Скудетто хүртэж ,фенүүддээ багийн домог гэж нэрлэгдэх хүртэлээ хүндлүүлсэн ,энэ бүхэн нь хангаллтай байсан ажээ. Тэр зунаа Японы Ж лигт очихоор нилээд шуугиан тарьж байсан ч ,эцсийн дүнд Италидаа үлдэж Милан багт орсон ба Карьерийнхаа сүлийн жилүүдийг харамсахааргүй өнгөрүүлсэн юм. Россонери -тэй хамт Аваргуудийн лиг ,Сери А ,Италийн цомд түрүүлснээр түүнд аваргалж болох бараг бүх тэмцээнд түрүүлжээ.
Шигшээ багийн хувьд 1990 онд анх Бразилийн шар өмсгөлийг өмссөн, түүнээс хойш 2006 оныг хүртэл 156 тоглолттыг Пентакампеон -уудтай хийхдээ гурван ч дэлхийн аврагын шигшээд оролцож ,олон олон тоглолтонд ахлгахцийн туузыг зүүн багаа ялалтанд хөтлөн аваачиж байсан энэ эрхмийн карьер энэ жил өндөрлөж ,зодог тайлсан.
Энэ талаараа ‘Хөлбөмбөгөө орхино гэдэг мэдээж надад хэцүү байна. Би энэ бүх жилүүдэд хамт байсан найз нөхөд ,багийн андуудаа хэзээ ч мартахгүй гээд
Би Миланы орлогч захирал Галлиани ярьсан ,тэр надад хэлэхдээ Чиний өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно ,гээд Миланд орж ажиллахыг зөвлөсөн’ хэмээн ярьжээ.
Сонирхуулахад 2006 онд дэлхийн аврагад бэлдэж байсан түүнийг Италид байсан жилүүддээ хуурамч паспорт ашигласан хэмээн нилээд том хэрэг мандсан ба дэлхийн аврага ч өнжиж болзошгүй байсан ч энэ асуудлыг хурдан шийдсэнээр асуудал намжжээ.

Мөн нэрний тухайд гэвэл 1970 -д оны Бразилийн шилдэг дотлогч Кафуринго -той нилээд төстэи харагддаг байсан учраас хүмүүс түүнийг ийн нэрлэх болжээ.
Түүний эхнэрийг Режина гэдэг ба 2002 оны ДАШТ -д түрүүлээд цомоо өргөхдөө ‘Би чамд хайртай Режина’ хэмээн хэлж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх.

Ингээд эцэст нь түүний УЕФА -н албан ёсны сайт-д өгсөн ярилцлагаас толилуулья

Таны карьер дахь хамгийн мартагдашгүй сайхан тоглолтоо нэрлэ гэвэл ямар тоглолтыг сонгох вэ?


Надад олон мартагдашгүй сайхан тоглолын дурсамж байдаг ч ,2002 оны Дэлхийн аврагын шигшээ тоглолтыг л би нэрлэнэ. Тэр шөнө бид дэлхийн аварга болж би,цомыг өргөсөн энэ бол гайхамшиг.

Та өөрийнхө явуулдаг хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар товчхон сонирхуулахгүй юу

Энэ ажил их амжилт явагдаж байгаа , гэхдээ л бидэнд одоо ч хамтарч ажиллах ,хөрөнгө мөнгөөр туслах хүмүүс хэрэгтэй байна. Би өөрөө Сан Паулу -д өссөн болохоор хотынхоо амьдралын бопомжгүйгээс болоод хүсэл мөрөөдлөө орхиж гэмт хэрэгт холбогдож байгаа олон мянган хүүхдэд туслахыг хүсдэг. Тэдэнд боловсол эзэмшүүлж ,эрүүл саруул өсгөхийг хүсдэг. Энэ ажлийг улам өргөн хүрээтэй явуулахыг хүсэж байна.

Таны хобби ?

Би кино үзэх дуртай. Завтай үедээ ихэнх цагийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөдөг.

Шүтэн биширдэг тоглогч тань хэн бэ ?

Би багаасаа Пеле -г үнэнч фен байсан. Гэхдээ өөрөө мэргэжлийн тоглогч болоод Марадона -г илүү хүндлэх болж билээ. Би нэг биш удаа түүний эсрэг тоглож байсан юм л даа.

2005 оны Финалд Шевченко пенальт алдахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Үнэхээр хэцүү байсан. Яг л хүйтэн шүршүүрт орж байгаа мэт байж билээ. Гэхдээ л энэ чинь хөлбөмбөг хэмээх агуу спортын л нэг хэсэг шүү дээ.

Та довтлох ,хамгаалах хөлбөмбөгийн алийг нь илүүд үздэг вэ , ер нь ямар тактик танд таалагддаг вэ ?

Минийхээр бол гэртээ тоглоход хамгийн тохиромжтой тактик бол 4-3-1-2 ,харин 4-4-2 -г бол айлын талбайд хэрэглэхэд зүйтэй. Мэдээж би 100% довтлох хөлбөмбөгт дуртай.

Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч гэвэл та хэнийг гэх вэ ?

Маш олон гайхалтай тоглогч нараас сонгох нь үнэхээр хэцүү юм. Бүгдээрээ л гайхалтай. Магадгүй Дрогба юм болов уу. Бас Кака ,Лампард ,Жеррард ..за за энийг ингээд орхиё

Залуу тамирчдад сайн тоглогч болоход хэрэгтэй 3 зөвлөгөө өгөөч

Миний хувьд бол 1. Хэзээ ч битгий элдэв бэлдмэл хэрэглэ , 2. Өөрийгөө од гэж бодолгүй ,өөрийнхөөрөө л бай. 3. Өөрийгөө хүндэлж сур
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Fri Aug 29, 2008 11:07 am

Image

Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Fri Aug 29, 2008 11:20 am

2008.8.19
Franco Sensi Funeral

Image

Image

Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Sun Nov 09, 2008 12:21 am

Спаллетти гэж хэн бэ ?

Бичсэн: Баярсайхан Ганзориг

Image
Нэр : Лучиано Спаллетти
Төрсөн огноо : 1959.3.7
Төрсөн газар : Керталдо (Итали)


Тоглож байсан багууд :

1978-1986 - Энтелла
1986-1990 - Спезиа 120 (7)
1990-1991 - Виарежжиа 29 (1)
1991-1993 - Емполи 53 (3)

Дасгалжуулсан багууд :
1995-1998 - Емполи
1998-1999 - Сампдориа
1999-2000 - Венец
2001 - Удинезе
2001-2002 - Анкона
2002-2005 - Удинезе
2005 оноос хойш - Рома

2004-2005 оны улиралд Рома хямралд ороод байлаа. Фабио Капелло-н халааг авсан Цесаре Пранделли фенүүдийн урмыг хугалсан тул түүний оронд Руди Фёллер -г авчирав. Өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Дараа нь Луйжи Дель Бери ,Бруно Конти нар нэг оролдоод үзлээ. Бүх юм хэвээрээ. Нэг улиралд 4 дасгалжуулагч сольсон нь байдал ямар хүнд байснийг харуулж байгаа байх. Энэ бүх эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр багийн эзэн Роселла Сенси шилдэг менежер -н эрэлд гарсан ба Удинезе -н дасгалжуулагч Лучиано Спаллетти -г тэр сонгожээ. Үеийн үед дундаж байсаар ирсэн Удинезе -г анх удаа аваргуудын лигт оруулсан түүний ур чадварт эргэлзэх хүн лав тухайн үед байгаагүй. Эндээс ‘Карлетто’ - н Ром дахь гайхамшигт түүх эхэлсэн билээ. Гэхдээ бүгдийг эхнээс нь дурсахын тулд бид 1959 онд очих ёстой.
Тэр жилийн хавар Флоренцын ойролцоо байдаг Керталдо хэмээх бяцхан хотод нэгэн жаалхүү мэндэлжээ. Бүх л итали хөвгүүдийн адил гудмандаа бөмбөг өшиглөж өссөн тэрээр мэргэжлийн тоглогч болох хүслээ гэр бүлийхэндээ хэлэхэд ,тэд их л дурамжхан хүлээж авч. Гэхдээ нэг шийдсэн зүйлдээ тууштай зүтгэдэг хүүгийнхээ занг мэдэх учир нэг их хорьсангүй.
Юм гэдэг багаасаа эхэлдэг хойно ,хүү орон нутгийн жижиг клубээсээ карьераа эхлүүллээ. Цаашид өсөж дэвжин том багт очно гэсэн бодолтой байсан түүнийг яагаад ч юм хэн ч анзаарсангүй . Цаг хугацаа явсаар нэг л мэдэхэд 30 гарчээ. Өнгөрсөн амьдралаа эргэн харвал доод лигийн хэдэн багтай зууралдаж ,амьдралаа авч явах гэсээр таарснаа хараад түүний сэтгэл ихэд гутарсан нь тодорхой. Ингээд л болоо. Энэ бол хөлбөмбөгч Спаллетти -н түүх. Харин дасгалжуулагч Спаллетти -н түүх үүнээс тэс ондоо.

Карьерийн сүүлийн жилүүдээ өнгөрөөсөн Емполи нь түүнд итгэл хүлээлгэж өсвөрийн багийн менежерээр томилжээ. Дараа жил нь буюу 1995онд мань эр тушаал дэвшиж үндсэн багийг удирдах болов. Тухайн үедээ Сери С буюу 3 -р лигт тоглодог байсан Емполи -г гуравхан жилийн дотор Сери А -д дэвшүүлж чадсаныг нь төрөлхийн сайн дасгалжуулагч гэж тайлбарлахас өөр яах вэ. Дараа нь Сампдориа ,Венец ,Анкона -р ‘тэнэж’ хэсэг бужигнуулаад 2002 онд Бианконери ‘Удинезе’ -д ирлээ. Өмнь ажиллаж байсан багуудаас хавьгүй нэр хүндтэй ,хөрөнгө чинээтэй багт ирсэн болохоор хариуцлага нэмэгдэхийн дээр илүү их боломж олдож байна гэсэн үг. Спаллетти голцуу довтлох ,үзүүштэй хөлбөмбөгийг эрхэмлэдэг нь хувийн зан чанартай нь холбоотой. Элдэв юманд ухарч няцах дургүй ,үргэлж урагшаа тэмүүлж байдаг зан нь түүнд зөвхөн амжилт,ялалтыг л авчирдаг юм. Мөн нэг зүйл нэмэхэд тэрээр Ультра буюу хулигаануудад тун таагүй ханддаг ба ‘Хутга шөвөг бол гал тогоонд л байх ёстой , харин цэнгэлдэхэд бид хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрэх ёстой’ гэж нэгэнтээ дурьджээ.
Ингээд үргэлжлүүлье. Дээр өгүүлсэн Рома -н уналтын үед Спа жинхэнэ юу чаддагаа Удинезе -тэй хамт харуулж байсан ба шилдэг гэдэгт нь хэн ч эргэлзэхээ болиод байсан юм.
Мөнхийн хотод ирээд хийсэн анхны шинэчлэл бол хамгаалалт бус довтолгооныг гол болгосон ,үзүүштэй хөлбөмбөг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд багийн лидер Тотти дээр тулгууласан 4-2-3-1 тактикаа боловсруулж ,олон ч багийн зүрхэнд шар ус хуруулж чадсан юм. 4 хамгаалагч ,2 цэвэрлэгч болон жигүүрээс довтлогчоо дэмжих үүрэгтэй 3 хагас хамгаалагч тэгээд урд Тотти.
Энэ тактик нь жинхэнэ шинэлэг зүйл болж багууд хэрхэн тэмцэх аргаа ололгүй ээлж дараалан бууж өгсөөр. 2006 оны улиралд Рома 11 дараалан ялж,амжилт тогтоосон нь үүнийг гэрчилнэ. Тэр жилийнхээ төгсгөлд Лучиано италийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан ба баг нь Аваргуудын лигт Олимпик Лионыг шившиг болгов. Харамсалтай нь дараагийн шатандаа тэд Олд-Траффордод яах ч аргагүй хүч Image
дутаж ниргүүлсэн билээ. Энэ гунигт үдшийг эс тооцвол улирлын төгсгөлд Рома Италийн цом хүртэж ,тэгэхдээ лигийн аварга Интерийг 7-4 -р буулган авсан ба дасгалжуулагчийн карьер дахь анхны цомоо фенүүддээ зориулсан юм. Спаллеттиг магтах бас нэг шалтгаан бол түүний залуу тоглогч ,авьяастнуудыг таних чадвар. Ирсэн цагаасаа л үнэтэй гадаад тоглогч нарыг бус багийн ‘бүтээгдэхүүн’ ирээдүйтэй залуусыг дэмжих бодлого явуулж ирсэн түүний ачаар Алберто Акуйлани ,Даниеле де Росси ,Вучинич ,Жанлкука Курчи ,Алессио Черчи гээд олон тоглогч өөрийгөө таниулж зарим нь шигшээ багийнхаа лидерийн хэмжээнд очсон нь яах аргагаүй Лучиано -той холбоотой.
2008-2009 оны улирал мань эрийн хувьд хүндхэн эхэлсэн. Бид ч сайн мэдэж байгаа. Багийн сэтгэл санаанд нөлөөлсөн олон үйл явдал тохиолдсоны дээр бэртэл гэмтлийн хар сүүдэр шаналгаж байна. Харин тэр ,болж буй үйл явцад ухаалгаар дүн шилжилгээ хийж ,2 довтлогчтой 4-4-2 тактикийг туршиж үзсэн нь үр дүнгээ өгч Челси -г ялсан. Одоо зөвхөн хүлээх л үлдлээ. Тиймээ бид Спа -д итгэж байна.Дэлхий дээрхи бүх Жиалларосси нар итгэж байгаа. ‘Бразилийн шигшээ багийн домогт тоглогч Роберто Фалкоа нэгэнтээ ‘Спаллетти бол италийн шилдгийн шилдэг нь ‘ гэсэн удаатай. Үнэн гэвэл үүнээс нэг их зөрөхгүй л болов уу. Түүний халзан толгой Рома -г илүү их амжилт ялалтанд хөтлөн аваачна гэдэгт би итгэлтэй байна. Та ч итгэлтэй байж болно.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Tue Dec 30, 2008 9:12 pm

Нийслэлийн дэрби.
Image
Италийн нэгэн тайлбарлагч ‘Ширүүн тэмцэл ,хүчирхэг дэмжигчдийнхээ тоогоор Ромын дерби яах аргагүй дэлхийн тавцанд байдаг’ хэмээсэн нь оргүй зүйл биш. Мадоннина болон Туриний өрсөлдөөний хамт Италийн хөлбөмбөгийн нэр төрийг өндөрт өргөж байдаг Нийслэлийн дербин түүх 1927 оноос эхтэй. Тухайн үед Лациогоос өөр хүчтэй клуб хотод байгаагүйгээс Итало Фоши тэргүүтэй хэдэн нэр нөлөөтэй эрхмүүд нэгдэн Рома багийг анх үүсгэн байгуулалцсан аж.
Харин Бүргэдүүдийн хувьд тэднээс нилээд өмнө буюу 1900 оны эхэн сард сууриа тавьсан ,нийгмийн дээд давхаргынхнаас гаралтай баг билээ. Үүнийг онцлон дурьдахын учир гэвэл эртнээс хоёр багийн фенүүд нэгнээ нийгмийн гарлаар нь гутаан доромжилдог байсантай холбоотой.
Монтовелодромо Aппио хэмээх Ромагийн анхлан байрлаж байсан хэсэг бол хотын ядуувтар иргэдийн бүс бөгөөд дараа нь үйлдвэрийн ажилчид ихэвчлэн амьдардаг Тестаччиа дүүрэг рүү шилжсэн юм. Энэхүү гарал үүслээр нь нэгнээ басамжлан доромжлох нь одоо ч арилаагүй ба хэрвээ та дербин тоглолтыг үзэж байсан боп тиймхэрхүү агуулгатай ‘баннер’ -г хангалттай харсан байх. Ер нь нийслэлийн дербид энэхүү бичигтэй самбар маш түгээмэл байдаг. Тоглолтын эхэнд болон дундуур эсрэг талдаа байгаа (хоёр багийн фанатуудыг хэсэгт суулгадаггүй ба Лациогийн фанатууд Олимпико -н хойд хэсэгт (curva Nord) , Чононуудын дэмжигчид урд хэсэгт (curva Sud) суудаг) дайсны дэмжигчийг элдэв маш том хэмжээтэй зурагт самбар ,бичгээр егдөг билээ.
Багуудын өрсөлдөөнтэй ширүүн тоглолтоос гадна энэ дербиг дэлхийд таниулдаг бас нэгэн зүйл нь Ультрас буюу хэт даврагсад.
Англи болон бусад оронд тэднийг Хулиганууд гэж нэрлэдгийг та бүгд мэднэ. Дэлхийд танхай балмадаараа алдартай Лондон ,Ливерпулийн хулигануудаас ялгаатай нь Италийн ‘даврагсад’ маш зохион байгуулалттай ажилладаг бөгөөд зодоон нүдээн хийхээсээ илүү багтаа тус болох үйл ажиллагаа зохион байгуулдаг ба зарим багууд ‘Ультра’ нартайгаа холбоотой ажиллаж тасалбараа зардаг байна. Байнга цагдаа нарын хяналтанд байгаад байдаггүй ч ,олноороо нийлсэн үедээ тэд тун аюултай гэдэг нь тодорхой. Нэн ялангуяа өөр хотод тоглолтоор явахдаа ямар нэгэн асуудал гаргадаг нь бүр зуршил болжээ. Дээр дурьдсан зурагт самбар ,бичгүүд ,галт цацруулагч ,утаа гаргагч зэргийг Ультра нар зохион байгуулдаг.
Тэдний хийсэн хамгийн дуулиантай нэгэн хэрэг 1979 оны Нийслэлийн дербин үеэр болсон. Цэнгэлдэхэд эмх замбараагүй байдал даамжирч ,ультра нар зодолдож байх үед Винчензо Папарелли гэгч Лацио фен галт цацруулагчид нүдээ цохиулж улмаар амиа алдсан аж. Энэхүү золгүй явдал нь бараг Италийн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны хүний амь хохирсон хэрэг байсан учир асар их шуугиан тарьж ,Эрх баригчдийг хүртэл сандралд оруулж үүнээс улбаалаад хулигануудын эсрэг олон арга хэмжээ авч байсан гэдэг.
Image
Тэгвэл энэ үймээс 25 жилийн дараа бас нэгэн шуугиант хэрэг дэгдэж олныг сэрдхийлгэсэн. 2004 оны 3 сарын 31нд Дербин хариу тоглолт Лацио -н талбайд явагдаж байлаа. Шүүгч Роберто Россетти гэнэт тоглолтыг зогсооход хэн ч эхэндээ юу болж байгааг ойлгосонгүй ,удалгүй хэдэн мөчийн дараачаас ‘Цэнгэлдэхийн гадаа цагдаагийн машин ,хүүхэд дайрчээ’ гэсэн үгс Олимпико даяар тархах нь тэр. Мэдээж үльтра нар тэр дороо үймээн дэгдээж ,цагдаа нар луу тааралдсан юмаа шидэлж эхлэв. Энэ үед Ультра бүлгийн 3 толгойлогч талбай руу гарч ,Франческо Тотти -г уулзан сүрдүүлжээ. Тэдний хэлснээр ‘Хэрвээ та нар үргэлжлүүлээд тоглох юм бол ална шүү’ гэсэн аж. Тотти болон Лацио капитан С.Михайлович нар цааш тоглохоос татгалзсан ба италийн ХБХ -ны ерөнхийлөгч Адриано Галлиани ,талбайн шүүгчтэй шууд ярьж тоглолтыг хойшлуул гэж тушаасныг бодохоор ямархуу нөхцөлд тамирчид байсныг та бүхэн ойлгож байгаа байх. Үймээн ч цаашид улам даамжирч хилэгнэсэн фенүүд байшин барилга, машин тэргийг эвдлэн шатааж ,олон хүн бэртэж гэмтэж байв. Энэ бүхний эцэст 13 хүн баривчлагдаж ,150 гаруй хүмүүс бэртсэн ба эдийн засийн хохиролыг ч тооцоолох аргагүй байсан нь мэдээж.

Дербин хамгий хамгийн

Хамгийн анхны мөнхийн хотын дерби 1929.12.8 -ны өдөр явагдаж Родольдо Ролкын гоолоор Рома ялж байжээ.

Харин Лацио 1932 оны дербид анхны ялалтаа авсан ба Ди Мариа ,Кастелли нар гоолджээ.

Олимпико цангэлдэхэд явагдсан анхны дерби 1953 оны 11 сарын 29нд тохиосон ба Карло Галли ,Паскуал Вивола 2 ,хаалгыг мялаасан аж.

Дербин хамгийн томоохон ялалтыг Рома 1933-34 оны улиралд байгуулсан ба 5 гоолоор бүргэдүүдээ ниргэжээ. Лацио -н хамгийн сайн ялалт нь одоогоор 3 : 0 байна (2006-07)

1997-1998 оны улиралд 2 баг лиг болон цомын тэмцээнд таарч 4 удаа тоглоход бүгдэд Лацио ялж байжээ.

Жиалларосси -н бэлгэ тэмдэг Тотти дербин хамгийн олон тоглолтонд оролцсон ба (27) 19 тоглолт хийсэн Альдо Пулчинелли ,Пино Уйлсон нар Лациогоос тэргүүлдэг.

Дино да Кошта ,Марко Дельвеччио хоёр мэргэн буучдыг тэргүүлдэг (9 гоол) . Харин Лациогоос Сильвио Пиоло 6 гоолтой байна.

2002 оны 3 сарын 11 ны тулаанд ‘Бяцхан онгоц’ В.Монтелла покер хийж. баг нь 5 - 1 -р ялсан түүхтэй. Ингэснээр тэр нэг тоглолтонд хамгийн олон гоол хийсэн тоглогч болсон.

Арне Сельмоссон (1931-2202) , Рома & Лацио багуудын аль алинийх нь хаалганд гоолдсон анхны бөгөөд цорын ганц тоглогч.

Дэрбийн түүхэн дэх урвагчид.

Фульвио Бернарди ,Луйжи ди Биажио ,Аттилио Ферерис ,Доего Фусер ,Лионелли Манфрэдинө ,Синиса ,Михайлович ,Анжело Перужжи ,Арне Сельмессон ,Себастиан Сивиглиа.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Tue Jan 27, 2009 7:48 pm

Зиа багийнхаа зургийн цомогт шинэ зураг нэмьеээ....
өнгөрсөн Наполи-той хийсэн тоглолтын хэдэн пик ....

Image
Mexes Goooooaaaaal !
Image
Мексэсийн гоолыг арай өөр өнцгөөс харвал нэг иймэрхүү
Image
Мексес Лавеззигийн бөмбөгийг сайхан тасаллаа...
Image
Marcelo Zalayeta (Napoli) , De Rossi (Roma)
Image
Juan & Zalaeyta
Image
Каннаваро хөгшин Хуанийг агаарт барсангүй дээ хөөрхий
Image
Goal celebration by Juan
Image
Juan -ий гоолыг тэмдэглэж байна
Image
Супэр Дони !
Image
мань хоёр ч нилээн эвгүй харагдаж байх чинь хэхэ (Fabiano Santacroce, Julio Baptista)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Mr S » Mon Feb 09, 2009 1:32 pm

жэноаг 3-0-дож.......

26' Cicinho 1 - 0
47' Mirko Vucinic 2 - 0
53' УЛААН - Rodrigo Taddei
69' УЛААН - Giuseppe Sculli
90' Julio Baptista 3 - 0

даанч Сисино гоолдсныхоо дараахан эвгуй гишгээд гэмтчихэж....... 2 вийк аут......
Вуси-н гоол ч аймаар бна лээ.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Tue Jun 16, 2009 9:51 pm

Зиа энэ улиралын манай багийн шилдэгээр тодоросон Матео Брихигийн тухай нэг нийтлэл бэлдлээ ...

Матео Брихи
Image
1981 оны 2 сарын 14 (28 настай)
Төрсөн газар : Римини (Итали)
өндөр : 178см
клуб : Рома
дугаар : 33
байрлал : Х.хамгаалагч


Хөлбөмбөгийн ертөнцөд Брихи хэмээх нэр саяхнаас дуулдаж эхэлсэн гэвэл эндүүрэл болно. Риминигийн академаар хүмүүжиж эрийн цээнд хүрсэн тэрбээр 2000 онд Ювентусын анхаарлыг татан Туриныг зорьсон бөгөөд тэнд өнгөрүүлсэн хоёр жилдээ ирээдүйтэй залуу хэмээн өргөмжүүлж, Сери А-гийн шилдэг залуу тоглогчоор хүртэл тодорч байлаа. Италийн U-21 шигшээ дуудагдан гялалзаж явсан түүний карьер энэ эрчээ алдаагүй бол гарцаагүй юм дуулгах байсан. Гэвч авьяаслаг залуугийн карьерийг өнгө мөнгөнд шунасан хэсэг нөхөд, ийш тийш нь зээлээр явуулсаар үгүй хийсэн нь харамсалтай. Энэ бүхний эхлэлийг Юве 2001 онд тавьсан. Пармагаас Марко Ди Вайог авахаар санаархаж байсан
'' Хуучин ноёд'' Матеог энэ наймааныхаа ''хавчуурга'' болгож хэрэглэсэн юм. Болоньяд нэг улирал зээлээр тоглоод байсан Брихид уг шилжилт гэгээлэг зүйл нэгээхнийг ч авчраагүй. Бэртэл гэмтэл, үл ойлголцол, хэрүүл маргаанаар дүүрэн хар дарсан зүүд шиг хоёр жилийг Энниа Тардинид өнгөрөөсний эцэст тэрбээр 2004 оны зун Мөнхийн хотын харьяалалд багтсан юм. Гэхдээ үүнээс өмнө доод лигийн Брескиад бас нэг жил ''зовсныг'' нь дурьдах хэрэгтэй. Ромд ирсэн түүний шилжилтийг ч бас Юве зүгээр өнгөрөөгөөгүй ээ. Түүний тал хувийг нь бид эзэмшдэг хэмээн шантаажилж байгаа Эмерсоны наймаанд ашигласан байгаа юм. Ийнхүү одоо л нэг болдог газартаа ирлээдээ гэж байтал Ромагийн удирдлага түүний авьяас чадварыг бас л үнэлж үзсэнгүй. Даниеле де росси хэмээх академийн залуу түүний байран дээр ид гарч ирж байсан ньч үүнд нөлөөлсөн байх.
Нилээдгүй яриа болсны эцэст түүнийг Киево руу жил зээллэгээр явуулсан ба ''нисдэг илжигнүүдтэй'' хамт 3 жилийг өнгөрөөхдөө Брихи 90 гаруй тоглолтонд оролцож дахин олны анхаарлыг татах болжээ. Спаллетти нэгэн ярилцлагадаа ''Миний хамгийн том алдаа бол Брихиг эртхэн авчраагүй явдал. Би ийм их авьяас чадварыг харахгүй хаагуураа явж байсан байна аа'' хэмээн дуу алдсан байдаг. 2008 оны зун Ромчууд Брихитэй шинэ гэрээ байгууллаа. 2012 онд хүртэл хийгдсэн энэхүү гэрээний өмнө Брихи Торинод очихоор аман тохироонд хүрээд байсан ч Спаллетти өөрийн биеэр очиж байж санааг нь эргүүлсэн гэдэг. Өмнө нь хамгаалах хагас хамгаалагчийн байранд тоглодог байсан түүнийг зүүн жигүүрт тавьсанаар Ромагийн тоглолт эрс сайжирч 2008-2009 оны улиралын хямралаасаа гарах гол хөшүүрэг нь болсон юм. Эцэж цуцалгүй тоглолтын турш идэвхтэй байдаг, талбайг гайхалтай мэдэрдэг,оновчтой дамжуулалтуудыг гаргаж өгдөг гээд түүний авьяас чадварыг тоочоод байвал дуусахгүй. Үүнийхээ хажуугаар даруу төлөв зантай, чин сүсэг бишрэлтэй зэрэг нь Ромын фенүүдийн таалалд ихээхэн нийцдэг билээ. Өнгөрсөн оны 11 сард өгсөн ярилцлагадаа тэрбээр ''Дэмий чалчихийн оронд ажлаа хийхийг би илүү үздэг. Бусад тоглогчид хэвлэлээр өөрийгөө рэкламдаж, нэр хүндээ өсгөдгөөрөө надаас илүү байх л даа. Би тэднийг буруутгахгүй гэхдээ ингэхийн оронд хийх ёстой зүйлээ хийгээд явж байсан нь хамаагүй дээр гэж боддог юм. Миний багын шүтээн бопл Роберто Манчини. Түүнийг Сампдорид байх үеэс нь хардаг болсон. Харин одоо бол Дамиано Томмаси намайг хурцалдаг. Түүн шиг шилдэг тоглочтой харьцуулагдана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг'' гэжээ. Мөн 1 сард romanews.eu сайтад орчин үеийн хөлбөмбөгчдийн амьдрал, талбайн гаднаx зугаа цэнгэл зэргийг шүүмжилсэн ярилцлага өгсөн юм ''зарим тоглогчид хэтэрхий их мөнгийг дэмий үрэх юм. Энэ нь мэдээж тэдний хэрэг л дээ. Гэхдээ дэлхий дээр өдөр санхүүгийн хямрал нүүрлэж өдөр тутам олон хүн ажилгүй болж, амьдрал нь доройтож байхад ингэж аашлах нь надад буруу юм шиг санагддаг. Тоглолтын дараа диско клуб явдагүй бараг цорын ганц тоглогч нь би байх. Надад зүгээр л ийм амьдрал таалагддаггүй юм.
Рома дахь миний хамгийн сайн найзууд бол Де Росси, Аквилани, Окака...тэдэнтэй хамт оройн хоол идэж цагийг өнгөрөөхөд зугаатай байдаг юм.Бас Кристиан Заккардо, Паоло Саммарко нартай сайн найзууд.
Зодог тайлаад яах вэ гэж үү...мэдэхгүй юм даа энэ талаар бодох болоогүй байна...ямар ч байсан би карьераа Риминид дуусгахыг хүсдэг ....яагаад гэвэл би тэндээс бүхнийг эхлүүлсэн ...тэнд л дуусгах болно ...
хөлбөмбөгч болоогүй бол юу болох байсан бэ гэж үү ...багш болох байсан байх ...би хүүхдүүдэд хайртай ...тэдэнд шинэ зүйлийг зааж сургахсан, ирээдүйг нь гэрэл гэгээтэй болгохсон гэж үргэлж хүсдэг юм ....


гэр бүлийн хувьд гэвэл одоохондоо ганц бие байгаа гэхдээ удахгүй хуримаа хийхээр төлөвлөсөн
Image
Түүний талаар хүмүүс :

Марчело Липпи : Брихи бол хүн талаасаа ч тэр тоглогчдын хувьд ч тэр сайн залуу. Тэр ямар ч тактикт зохицож, тоглож чадна. Миний бодлоор анх гарч ирж байхад нь түүнээс хэтэрхий их зүйл хүлээж, шаардсанаар дарамтанд орж, өөрийгөө харуулж чадаагүй гэж боддог.

Дамиано Томмаси : Матео магадгүй надаас ч илүү авьяаслаг байх. Ганцхан түүн үүнийгээ харуулах боломжыг л олгох хэрэгтэй.

Шигшээ багт : Брихи анх 2002 онд Словений эсрэг цэнхэр өмсгөлийг өмсөн талбайд гарч байсан. Түүнээс хойш өдийг хүртэл дахин дуудагдаагүй ба өнгөрсөн 3 сард Марчело Липпи ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтын бүрэлдэхүүндээ багтааснаар 8 жил хүлээсэн мөч нь эргэн иржээ. Конфедерэшнс капын өмнө хэд хэдэн тоглолтонд оролцоод амжсан ч, липпи түүнийг өмнөд африк руу авч явах бүрэлдэхүүндээ багтаагаагүй юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Shaggy » Fri Jun 19, 2009 10:20 pm

Сайхан болжээ уул нь би багийн домгуудын түүхийг тавих гээд бэлдцэн байсан гэтэл оруулчиж... Баярлалаа сайхан болсон байна...
Дараа улирал энэ жилийх шиг бэртэл гэмтэл дайрчихгүй л бол манайх дахиал үзнэ дээ....
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Fri Jun 19, 2009 10:31 pm

Удахгүй тэгж байгаад ...Агостино Ди Бартломеи, Монтелла эдарын тухай юм оруулнаа...форза Рома !

АС Рома - бүх цаг үеийн шилдэг 11

Гуйдо Масетти ( 1929-1943)

Үнэнийг хэлэхэд манай багийн түүхэнд ворлд-класс , тийм тасарчихсан хаалгач байгаагүй.Тэгэхээр сонголт 1983 оны скудеттон эзэн Франко Танкреди , 42 оны аварга Массетти хоёрын хооронд үлдэж байна. Гэхдээ сүүлийн эрхмийг хүндэтгэн үзэх шалтгаан бий. Гуйдо Массетти хэдийгээр Верона хотод төрсөн ч , бүхий л амьдралаа Ромын төлөө зориулсан 'домогт хаалгач билээ. 1929- 1943 оны хооронд тэрээр Чононуудын хаалгыг манахдаа нийт 340 гаруй тулаанд оролцсон бөгөөд зодог тайлахаасаа жилийн өмнө олон жил хүлээсэн Скудеттогоо хүртсэн болохоор санаа амар их спортоо орхисон бизээ. Харамсалтай нь тухайн үеийн италийн шигшээн дасгалжуулагч түүнээс илүү Ювентусын Г.Комби-г илүүд үздэг байсан гэдэг. Тиймээс ч 1934 ,1938 оны ДАШТ -д ганц минут талбайд гаралгүй аварга болж байсан түүхтэй. Рома багийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн Гуйдо 1993 онд 86 насандаа Ром хотдоо өөд болсон бөгөөд тэр өдөр мөнхийн хот даяараа гунигт автаж 'домогт' хүүгээ үдсэн ажээ.

Кафу (1997-2003)
http://sportnews.mn/2008/08/27/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82-%D1%82%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3-%D0%BA%D0%B0%D1%84%D1%83/

Жиакомо Лоси (1954-1969)
http://sportnews.mn/2008/08/14/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B7%D2%AF%D1%80%D1%85/

Алдайр (1990-2003)

Манай багийн 80 жилийн түүхэнд ганцхан дугаарыг албан ёсоор 'дархалсан'. Тэр нь Алдайрын 6 номер. Клубын уналтын үе буюу 1990-с 2000 оны хооронд тэрээр Ромд зүтгэхдээ ганц ч цом аваагүй. Энэ хугацаанд өөр багт зарагдаж болох байсан ч Романиста хэвээрээ үлдсэнд нь одоо ч фенүүд нь талархдаг юм.
2001 он бол Алдайрын хувьд гайхалтай жил. Бүх л бүтэн 11 жил хүлээсэн Скудеттогоо хүртэж , гар дээрээ өргөнө гэдэг түүнд ямар гайхалтай байсан нь ойлгомжтой. 2003 онд Алдайр Мөнхийн хотыг орхихдоо 415 тоглолтонд оролцоод байв.
Шигшээ багийн хувьд үзүүлсэн амжилт нь тун муугүй. Анх 1989 онд Шар өмсгөлийг өмссөн бөгөөд 1 ДАШТ (1994) , 2 Копа Америка (1989 , 1997) -д түрүүлсэн ажээ.

Себастиано Нела (1981-1992)

1980-аад оны Рома үнэхээр хүчтэй байсан гэдэгтэй бүгд санал нэгдэх болов уу. Швед мэргэжилтэн Нилс Лиедхольмоор удирдуулсан тэд Скудетто хүртэж , цомын тэмцээнд түрүүлж , Европын титмийг аван алдаж бужингуулжк байв. Тэр үеийн багийн бүрэлдэхүүний сольшгүй тоглогч нь Нела байлаа. Зүүн жигүүрийн арын албыг хариуцдаг тэрээр маш их ёс суртахуунтай , өөрийн үүргээ яс биелүүлж , багийнхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй гайхалтай тамирчин байсан гэдэг. 1981-1992 оны хооронд Нела Чононуудын төлөө 400 гаруй тулаанд оролцсон байна. Харамсалай нь тухайн үед италид олон шилдэг хамгаалагчид байснаас , шигшээдээ ердөө 5хан удаа тоглосон дүнтэй зодог тайлсан юм.

Агостино Ди Бартломеи (1972-1984)

Түүнийг талбайд гарч ирэхэд цэнгэлдэх даяар Ohhhhhhhhhhhhhhh, Agostino, Ago, Ago, Ago, Agostino gol!!! хэмээн цуурайтдаг байсан гэдэг. Дээр өгүүлсэн Лиедхольмын багийн гол тулгуур нь Бартломеи байсан бөгөөд талбайг харж , тоглолтыг найруулах чадвараараа хэнийг ч дагуулахааргүй шилдэг нь байв. Түүний 60 метрээс өгсөн дамжуулалт яг л очих гэсэн хүндээ л очно. Бүр багийн андууд нь үртэл 'Аго' -г юу хийх гэж буйг тааварлаж чаддаггүй байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь Агостино-г ямар нэгэн шалтгаанаар италийн шигшээд ганц ч удаа дуудаж байсангүй. Одоо ч гэсэн мэргэжилтнүүд түүнийг шигшээдээ багтсан бол Аззури илүү их амжилт үзүүлэх байсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ бүхнээс хамгийн харамсалтай нь гэвэл 1994 оны 5сарын 30нд (энэ өдрөөс 10 жилийн өмнө Рома Ливерпултай Европын цомын шигшээд таарч пеналтиар хожигдож байсан) 'Аго ' өөрийгөө буудан амиа хорлосон юм.

Фалкао (1980-1985)

Ди Бартломеи -тэй хамт хүчирхэг хослолыг үүсгэж байсан Бразилийн 'шидтэн' .
Дасгалжуулагч Лиедхольм 'Аго ' - г хамгаалагчдын урд тавьж , харин Фалкоаг довтолгоонд тоглуулах болсноор ,багийн довтолгоо сайжирч 83 оны Скудеттог хүртсэн билээ.
Дэмжигч фенүүдээсээ 'Ромын 8-р хаан' цолыг авсан тэрээр тун овжин гэж болох тоглогч байсан ба ялалт хүртэхийг туйлгүй хүсдэг нэгэн байв.
1982 оны ДАШТ -д Итали -Бразилийн өнөөх 'аймшигтай' тулаанд оролцож , бүр гоолдож явсан удаатай.

Жузеппе Жианини (1982-1996)
http://sportnews.mn/2008/08/18/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BD%D1%85%D2%AF%D2%AF-%D0%B6%D0%B8%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BD%D0%B8/

Бруно Конти (1973-1990)
Түүнийг италийн бүх цаг үеийн шилдэг вингер гэчихвэл нэг их буруудахгүй л болов уу. Маш хурдтай гүйж , гайхалтай дамжуулалт хаяж , хамгаалагчдыг 'мангартуулсан' дриббл хийдэг гээд шилдэг байх бүх чанар түүнд бий. Бараг 20 жил нэг багийн төлөө зүтгэнэ гэдэг , тэр багтаа хичнээн хайртай гэдгийг харуулж байгаа. Тийм ээ түүний хайртай баг нь Рома. Конти одоо ч 'чононуудын' ажилласаар байна. Мөнхийн хотын төлөө 3004 тулаанд орж 37 гоол оруулсан байна.
Шигшээ баг : 1982 оны ДАШТ -д Аззурри түрүүлэхэд голлох үүргийг гуйцэтгэсэн бөгөөд шигшээ тоглолонд Германы хаалгыг мялаажээ.

Роберто Пруззо (1978-1988)
http://sportnews.mn/2008/08/13/%D1%80%D0%BE%D0%B1%D0%B5%D1%80%D1%82%D0%BE-%D0%BF%D1%80%D1%83%D0%B7%D0%B7%D0%BE-%D0%B1%D3%A9%D0%BC%D0%B1%D3%A9%D0%B3%D0%B4%D3%A9%D0%B3%D1%87/#more-1094

Франческо Тотти (1993 -
Багийн эмлемэн дээр Тотти -н зургийг тавья гэвэл би лав дургуйцэхгүй хэмээн Сенси нэгэнтээ хошигнож байсан. Үнэхээр ч энэ хүнийг хайрладдаггүй , шүтдэггүй Романиста хүн гэж үгүй.
1992 оноос хойш 406 тулаанд оролцохдоо 170 гоол оруулсан. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч , бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон гээд л түүний тогтоосон амжилт , ялалтууд хөвөрнө. Гэхдээ энэ бүхэн гол нь биш , түүнд хэдэн сая евро амласан ч Ромоос урвахгүй , мөнхийн хотдоо үнэнч үлдэх сэтгэл бий , үүнийх нь төлөө ч бид түүнийг хайрладаг. Тотти -г байгаа цагт бид хэзээ ч сэтгэлээр унахгүй , хэзээ ч ялагдахгүй. Форза Рома , Форза Тотти !

Дасгалжуулагч : Л.Спаллетти
http://sportnews.mn/2008/11/09/%D1%81%D0%BF%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B5%D1%82%D1%82%D0%B8-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%8D/


Formation 4-4-2:

----------Masetti-------------

Cafu--- Losi ---Aldair ----Nela---

-----Di Bartlomei------ Falcao----

------Giannini--- Conti-----

---------Totti ---Pruzzo----
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Sun Jul 19, 2009 7:09 pm

Бяцхан онгоц Винчензо Монтелла
Image
Гоол оруулсныхаа дараа гараа алдлан гүйдэг учир түүнд Онгоц хэмээх хочыг өгчээ. Мөн намхан биетэй учир Бяцхан хэмээх тодотголтой болж. Монтеллагийн L'Aeroplanino буюу Бяцхан онгоц хэмээх хоч үүссэн түүх нь энэ юм. Хэдийгээр Винчензо европын тавцанд өндөр амжилт гаргаж, олны анхаарал татаж од болж чадаагүй ч Ромын фенүүдийн хувьд үргэлж шилдэг нь байсаар ирсэн билээ. Цашдаа ч байсаар байх болно гэдгийг дэлхий дээрхи бүх Ромын фенүүд батлан хэлж чадна. Монтеллагийн хөлбөмбөгийн карьер италийн дээрээсээ 3-т эрэмбэлэгддэг Serie C лигийн Эмполи багаас эхэлжээ. Тухайн үед дөнгөж 16 настай байсан учир өөрийгөө хөгжүүлэх болон үндсэн багт багтахад түүнд хугацаа хэрэгтэй байлаа. Ингээд таван жил гаран доод лигт нуугдсан авьяас чадварыг 1995 онд Сери Б-гийн Женоа багийн дасгалжуулагч Луйжи Радисе анзаарч өөрийн багт урьжээ. Энд өнгөрүүлсэн ганцхан улиралдаа Монтелла 34 тоглолтонд 21 гоол оруулж шилдэгүүдтэй ''үзэлцэхэд'' нэгэнт бэлэн болсон гэдгээ баталжээ. Түүний энэ хүч хөдөлмөрийг үл харгалзан баг нь Сери Б-дээ үлдсэн ч Монтеллад дээд лигийн Сампдориа багаас улирга ирж 3 жилийн гэрээ байгуулжээ. Ийнхүү хийж бүтээх эрмэлзлэлээр дүүрэн нэгэн залуу довтлогч Сери А-д өөрийгөө хэн гэдгээ харуулахаар хүрэлцэн ирлээ. Винчензогийн дээд лигийн дебут нь 1996 оны 9 сарын 8-нд Перужиа багийн эсрэг тохиосон байна.

Ромад


1999 оны зун Ромагийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Чех мэргэжилтэн Зденек Земан Монтеллаг 25 сая фунтээр өөрийн багтаа элсүүлж чадлаа. Гурван жилийн турш Сампдорид гялалзсан түүнийг Мөнхийн хотын багт хүсэл болсон лгийн цомыг нь авчирч чадна гэдэгт эргэлзэх хүн нэг ч байсангүй. Гэтэл багийн удирдлагуудтай таараагүйн улмаас улирал эхлэхийн өмнөхөн Земан багийг орхиж оронд нь Фабио Капелло Ромад ирлээ. Өндөр хүчтэй довтлогчдыг илүүд үздэг Капеллогийн санаанд Монтелла нийцээгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч тэр энэ бүхний үл харгалзан гоолоо оруулсаар байлаа. 1999-2000 оны улиралд тэрээр 18 гоол оруулж багийнхаа мэргэн буучаар тодорчээ. Дараа жилийн зун нь Фабиогийн хүсэлтээр Фиорентинагаас Аргентини довтлогч Габрель Батистута ирж Монтеллагийн хувьд гараанд гарахад хүндрэлтэй болов. Мэдээж хэрэг Капеллогийн хувьд Бати-гоол номер нг сонголт нь байж, Винчензог гол төлөв сэлгээнд суулгах болжээ. Сонирхуулахад Батистута, Монтелла нарын хооронд 9 дугаарыг хэн зүүх тухай маргаан гарч байсан гэдэг. Эцэст фенүүдийн хайртай довтлогчид 9 дугаар үлдэж, Батистуга 18 дугаарыг зүүх болжээ. Хожит Бати үүнийгээ 20 болгосон нь нэг улиралд оруулсан гоолынхоо тоог бэлгэдсэн хэрэг юм. Рома багийн фенүүдийн сэтгэл зүрхэнд үлдсэн 2000-2001 оны улиралд Монтелла ховорхон гараанд гарсан ч үргэлж хэрэгтэй үед, хожлын гоол оруулдаг заншлаараа багтаа маш их тус хүргэсэн. Хэдийгээр Франческо Тотти, Батистута, Кафу, Алдайр гээд олон шилдэг тоглогчид гар, сэтгэл нийлэн ажилласны хүчинд 'Чононууд'' 10 гаран жил хүлээсэн Скудеттогоо хүртэж чадсан ч Монтеллагийн гавьяаг онцгойлон дурьдах нь зүйтэй. Үүн дээр 2002 оны Ромын дербийн үеэр Лациогийн хаалганд покер хийсэн нь гавьяа нь ч нэмэгдэнэ. Энэхүү гайхалтай тоглолтын өмнөхөн Монтелла Капеллогийн тухай таагүй мэдэгдэл хийж, өөрийг нь үнэлэхгүй байгаа тухай хатуухан сануулсан юм. Хүйтэн дайны байдалтай байсан дасгалжуулагч-тоглогч хоёрын маргаан 2004 онд эцэслэж Фабио Ромыг орхисон ч энэ үеэс Монтеллагийн хувьд азгүйтэл үргэлжилсээр байлаа. Өмнөх жил нь бэртэл гэмтлээс болж цөөхөн тоглолтонд оролцож сэтгэлээр унаад байсны дээр эхнэрээсээ салсан нь ногоон талбайд гайхалтай тоглолтоо үзүүлэхэд нь нөлөөлж байсан нь тодорхой. Гэвч тэр энэ бүх хүнд үеийг даван туулж чадсан төдийгүй 2004-2005 оны улиралд 23 гоол оруулж багтайгаа 5 жилийн урт хугацааны гэрээр байгуулж чаджээ. Дахиад хуучин сайхан цаг эргэж ирлээ дээ гэлцэж байтал өнөөх л бэртэл гэмтэл түүний замд саад боллоо. Шинэ бэртэл авахаас илүү хуучин нь сэдрэх нь илүү аюултай байдаг гэж тамирчид ярилцдаг. Монтеллад яг ийм явдал тохиолдож бэртлээ сэдрээснээр нуруу болон мөрний хоёр мэс засалд орлоо. Энэ үед амжилт тааруу байсан Ромын багийнг удирдахаар Лаучиано Спаллетти хэмээх эрхэм иржээ. Тэрээр өөрийн дуртай 4-2-3-1 гэсэн тактикийг ашиглах болж , энэ нь ч үр дүнгээ өгч баг эргэн топ түвшний амжилтаа үзүүлэх боллоо. Харамсалтай нь энэ такикт зөвхөн ганц довтлогч талбайд гарах боломжтой учир ихэнхдээ Франческо Тотти талбайд гарч, форм муутай Монтелла сэлгээнд суулгах болсон юм. Хоёр жил орчимийг иймэрхүү байдлаар өнгөрөөсний эцэст Монтеллаг 2007 оны өвөл английн премьер лигийн Фулхэм багт зээлээр явуулжээ. Түүний хувьд энэ нь хамгийн зөв шийдвэр байсан хэмээн тэр үеийн мэргэжилтнүүд дүгнэдэг.

Англид


2007 оны 1 сарын 4- нд Монтелла 6 сар зээлээр тоглох гэрээ байгуулан Фулхэм багт ирлээ. Золаг эс тооцвол итали тоглогчдын дасан зохицсон түүх ховорхон хатуу ширүүн премьер лигт түүнийг амжилт гаргана гэдэгт олон хүн эргэлзэж байлаа. Гэвч тэр анхны тоглолтоороо л энэ бүх шүүмжлэлийг тас цохисон юм. Леикестр ситигийн эсрэг хийсэн ФА цомын тус тоглолтонд Монтелла даубль хийсэн бөгөөд ээлжит тулаандаа мөн л 2 гоол оруулж ''ясны'' довтлогч гэдгээ нотолсон юм. Хаа ч очсон тэр багийн фенүүдийн хайрыг татдаг заншлаараа богино хугацаанд Фулхэмийн фенүүдийн талархлыг хүлээж чадсан Винчензод өмнө нь тулгарч байсан бэрхшээл дахин саад боллоо. Фулхэмийн менежер Коулмэнтэй ч тэр, дараа нь ажлыг нь хүлээж авсан Лауру Санчезтай ч тэр таарч тохирч чадаагүй тул англи дахь карьераа хурдан дуусгаад ''гэртээ'' харихыг тэр хүсэх болжээ. 2007-2008 улиралыг хуучин зүтгэж байсан Сампдори багтаа өнгөрөөгөөд 2008 оны зун тэрээр төрхөмдөө эргэн иржээ. Жюли, Мансини зэрэг хэд хэдэн тоглогчдоо зараад байсан Ромагийн хувьд хуучин хал цэрэгтээ найдвар тавьж байсан нь юу л бол. Гэхдээ фенүүдийн шахалт, шаардлагаар энэ алхмыг хийсэн болов уу. Мирко Вучинич 9 дугаарыг эзэмших болсон тул Монтелла Миркогийн зүүдэг байсан 23 дугаарыг өөртөө авчээ. Мөнхийн хотын баг дахь хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2009 оны 5 сарын 16-ны өдөр хийсэн бөгөөд 7 сарын 2-нд зодог тайлах боллсноо албан ёсоор зарласан билээ. Рома багтай амьдралаа холбосон 10 жилийн хугацаандаа Бяцхан онгоц нийт 225 удаа талбайд гарч 94 удаа айлын хаалгыг бөмбөгдсөн үзүүлэлтээрээ клубын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 5-р байранд бичигддэг юм. Зодог тайлаад Монтелла дасгалжуулагчийн албанд шилжиж залуу ''Чононуудыг'' сургах албанд томилогдсон ба түүний гараар хүмүүжсэн эрэлхэг Гладиаторууд ирээдүйд европын дэвжээг эзэгнэх нь дамжиггүй.

Шигшээ багт


Монтеллаг шигшээн дасгалжуулагчид яагаад үнэлдэггүй байсан нь ойлгомжгүй. Хэрвээ түүнд боломж олгосон бол шигшээдээ маш их зүйлийг хийж чадах байсан гэж мэргэжилтнүүд үздэг. 199 онд анх шигшээн дуудлага хүлээж авснаасаа хойш тэрээр ердөө 20 удаа л талбайд гарч, Азурригийн төлөө зүтгэжээ. Евро 2000 болон 2002 оны ДАШТ-н бүрэлдэхүүнд багтсан ч Трапатонни Монтеллаг талбайд гаргахдаа тун ''хойрго'' хандсан. Шигшээ дэх хамгийн сүүлийн тоглолтоо тэрээр 2005 онд хийжээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Shaggy » Wed Jan 06, 2010 10:45 pm

yum bicherei
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Wed Feb 17, 2010 11:45 pm

Image

Суперротта

Перроттаг жинхэнэ Итали маягийн хөлбөмбөгч гэж дүгнэж болох. Талбай дээр Симоне янз бүрийн хууралт элдэв эрсдэлтэй алхам хэзээ ч хийдэггүй. Тэр ердөө л өөртөө ноогдсон үүргээ биелүүлж бөмбөг таслан довтолгоо эхлүүлж, хэрэгтэй үед хэрэгтэй дамжуулалтыг багийнхандаа өгч чаддаг багийн тоглогч. Үүнээс гадна дундын шугамын бүхий л байрлалд тоглож чаддаг нь Перроттагийн магтууштай чанаруудын нэг юм. Жишээлбэл Италийн шигшээд Симоне ихэнхидээ зүүн жигүүрийн хагасаар тоглодог бол Лучиано Спаллеттигийн 4-2-3-1 тактикт довтлогчийн ард довтолгооны хагасаар тоглохоос гадна хэрэгцээтэй үед хойшоо татаж багийнхаа хамгаалалтанд туслах нь ч бий.

Ялалтын төлөө тэмцэх эцэж цуцашгүй энеригтэй энэ эр 1977 онд Английн хойд хэсэгт байрлах Эштон андер лайн хэмээх Манчестерийн дагуул жижигхэн хотод мэндэлжээ. Түүний эцэг эх нь спорт паб ажиллуулдаг байсан бөгөөд Симонег 5 настай байхад Итали руугаа буцаж Режо ди Калабрия хотод суурьшсан юм. Англид түүнтэй хамт амьдарч байсан үеэл Мариа Гринвүд ''Симоне долоо хоног болгон л шинэ бөмбөгтэй байдаг байж билээ. Үргэлж л бөмбөгөө алга болгох юм уу, айлын хашаар уу оруулчихдаг байсан ч эцэг нь түүнд бөмбөгний мөнгө харамладаггүй байсан юм. Зан чанарын хувьд их даруухан ер нь ихэнхи Италичуудад байдаг хөөрүү зан тэрэнд байхгүй. Ёстой л жентельмен шүү'' хэмээжээ.

Режжинагийн академд суралцаж байхдаа ч сүүлд мэргэжлийн тоглогч болсныхоо дараа ч Перротта олны анхаарлын төвд орж байсангүй, байдаг л нэг дундаж тоглогчдийн нэгэнд тооцогдож байв. 1998 онд залуу эрийг Ювентус эгнээндээ багтаасан ч Зинедин Зидан, Дидье Дешам, Антонио Конте зэрэг шилдгүүд түүний байран дээр тоглож байсан тул ердөө 5-хан удаа л талбайд гарсан байна. Дараачийн улиралд нь Перротта доод лигийн Бари багт зээлээр явж 2 жил муугүй тоглолтыг үзүүлж байсан ч даруухан зантай учир том багуудад өөрийгөө төдий л сайн ''рекламдаж'' чадаагүй юм. Тэр жилийнхээ зун Симоне 21 хүртэлх настны ЕАШТ-д оролцож алтан медаль зүүсэн байдаг. Одоогийн бидний мэдэхээс Женнаро Гаттузо, Аббьти, Кристиан Занетти, Де Санктис, Спинези нар тухайн үед түүнтэй хамт нэгэн үе болон гарч ирж байсан юм.

2001 онд Кьево Верона клуб дээд лигт дэвшихдээ Перроттаг ''томчуудын'' лигт авч явлаа. Даржин түүхтэй Кьево клубыг дээд лигт ганц улирал тогтож чадвал их юм гэж зарим мэргэжилтнүүд тавлаж байсан ч ''Нисдэг илжигнүүд'' жинхэнэ гайхамшгийг бүтээж 6 долоо хоног хүснэгтийн тэргүүн байранд бичигджээ. Перроттагийн эмх цэгцтэй ухаалаг тоглолт тэдний амжилтанд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байсан юм. Улиралын төгсгөл рү Льево хэрэггүй тэнцээ хийж оноо алдсанаар 5-р байр эзэлсэн ч доод лигээс дэвшсэн багийн хувьд Европын эрхтэй үлдэнэ гэдэг гарцаагүй том амжилт.
Image
Харамсалтай нь дараа дараачийн улиралаас Кьевогийн амжилт муудсаар Перроттаг явдаг жил (2004) дөнгөн данган 8-р байрт шалгарсан байдаг. Рома тэр улиралд Миланы ард 11 онооны алдагдалтайгаар 2-р байр эзэлж байсан бөгөөд улиралын төгсгөлд Фабио Капелло Ромыг орхиж Ювентустэй гэрээ байгуулсан юм. Чухам эндээс Мөнхийн хотын багт олон асуудал тулгарч эхэлсэн бөгөөд Перроттагийн Роматай өнгөрүүлсэн анхны улирал тун базаахгүй дурсамжтай өнгөрсөн юм. Чесаре Пранделли, Руди Фёллер, Луйжи Дель Нери, Бруно Конти гэсэн 5 дасгалжуулагчыг ердөө ганц улиралын дотор сольсон ч үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь Лучиано Спаллетти хэмээх халзан толгойтой эрхэм ирснээр Ромагийн хямралын үе дуусах тийшээ хандаж эхэлсэн юм.

Спаллеттигийн ашиглах дуртай 4-2-3-1 гэсэн тактикт Перротта ихэнхидээ довтлогчын хойно (Тотти эсвэл Монтелло) хоёр жигүүрийн хагас хамгаалагчдын дунд тоглодог байсан бөгөөд гоолын моментийг үүсгэж, хүчний тоглолт их хийдэг түүний арга барилд энэ тактиктай маш зохицож байсан юм. Ийнхүү хөгшрөх насандаа ''од'' болсон Перроттаг 2006 оны ДАШТ-д Марчело Липпи бүрэлдэхүүндээ багтаасан бөгөөд хэсгийн эхний тоглолтоос эхлэн финал хүртэл ганц ч тоглолт алгасангүй гараанд гарч тоглосон юм. Гэхдээ энэ тэмцээнд Симоне үндсэн довтолгооны хагас бус зүүн жигүүрийн хагас хамгаалагчаар тоглож байлаа. Тэрээр өөрийгөө цаг хугацаа өнгөрөх тусам чанарждаг дарстай зүйрлэн хошигнож байсан удаатай.

Үнэхээр ч ердөө гуравхан жилийн дотор Перротта хэний ч мэдэхгүй жирийн нэгэн тоглогчоос дэлхийн аваргын ялагч болох хүртлээ өсөн дэвжиж чадсан учир дээрхи зүйрлэл хоосон хошигнол биш гэж ойлгож болох. Хамгийн сүүлд Суперротта (түүний хоч) багтайгаа шинэ гэрээ байгуулж 2012 он хүртэл үлдэхээр болсон. Өнгөцхөн харахад Перротта тоглолтын үеэр онц үүрэг гүйцэтгэдэггүй мэт боловч Ромын хамаг довтлгоог зохион байгуулж ''хар ажлыг'' хийдэг хөдөлгүүр билээ. Тиймээс Ромоос явах цагт нь түүнд фенүүд нь хүндэтгэл үзүүлэн мэхийх нь дамжиггүй.

Блиц анкет :

Нэр : Симоне Перротта
Төрсөн огноо : 1977.9.17
Тоглодог баг : Рома
Дугаар : 20
Өндөр : 178 см

Шагнал :

Италийн цом : 2007, 2008 ялагч
Супер цом : 2007
2006 оны Дэлхийн аварга

21 хүртэлх настны Европын аварга (2000)

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Shaggy » Wed Mar 24, 2010 8:23 am

хайрт ерөнхийлөгч сенсигийн тухай оруулвал ямар вэ?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Wed Mar 24, 2010 1:03 pm

Эхний хуудсанд байгаа хөгшөөн хамгийн сүүлд
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Sun Mar 28, 2010 7:02 pm

жоохон нүдээ баясгахуу гэсс :mrgreen:

Image
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Wed Apr 21, 2010 11:18 pm

Манайхны гэр бүл

Мексес ба түүний хүү Энзо

Image
эхнэр Карлатайгаа
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby Shaggy » Thu Apr 22, 2010 5:11 am

Зиданы хүүг бас Энзо гэдэг биз дээ энэ жил 15 тай сая Рэалын хүүхдийн сургууль гол тоглогч болоод байгаа гэсэн
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Giallorossi !

Postby boldbayar » Tue Jul 20, 2010 11:53 am

Тотти бол агуу
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Tue Jul 20, 2010 1:17 pm

удахгүй Ромагийн фен сайт хийх бодол байгаа..манайхан дэмжиж туслах байлгүйэ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby boldbayar » Tue Jul 20, 2010 2:38 pm

Тийм үү тэгвэл гоё шүү туслаж дэмжихийг хичээнэ ээ
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Thu Aug 26, 2010 6:46 pm

Жинхэнэ хөлбөмбөгч !

Image
''Надад олон санал ирж байсан. Гэхдээ би цом одоо шагналаар цангахгүй байна''
Энэ бол Италийн шилдэг хамгаалагчдын нэг байсан Кристиан Пануччигийн зодог тайлахдаа хэлсэн үг. Карьерийнхаа туулж өнгөрүүлсэн он жилүүдээ эргэж хараад ингэж сэтгэл хангалуун хэлж чадаж байгаа тоглогчыг л жинхэнэ хөлбөмбөгч гэж нэрлэх болов уу. Үнэндээ Пануччигийн туулсан карьер цом шагналуудыг нь харах юм зарим тоглогчид шиг хэдэн арван саяар дуулиан шуугиан дагуулан зарагдаж, долоо хоногийн хэдэн мянган фунтын цалин авч, хэвлэлийн нүүрэнд баатар болон үнэтэй костюмтэй заларсан юм байхгүй.

Харин багийнхаа фенүүдэд, тоглодог багтаа хүндлэгдэж, нэр хүндээрээ тодорхой оргилд хүрсэн тоглогч. Төрсний эцэст үхэх нь үнэн гэдэг шиг тоглогчын карьер нэгэн цагт дуусаж л таараа. Тэр цагт хичнээн их хөрөнгө мөнгө цуглуулж, цом цуглуулсан байлаа гээд хэн ч чамайг хүндлэхгүй, дурсахгүй бол харамсалтай биш үү. Ийм л зүйлийг Пануччи маш сайн ойлгодог. Тиймээс ч тэр мэргэжлийн хөлбөмбөгт зүтгэсэн 20 гаран жилийнхээ хугацаанд дэлдэн чихтэй мөнгөлөг цом бус харин хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлд урам хайрлах гал улаан өнгөтэй хүндлэл хэмээх цомыг шагналынхаа өрөөнд бахархалтайгаар байрлуулж чадсан юм.

Хэзээ нэгэн цагт, олон жилийн дараа Пануччи гэж ямар тоглогч байсан юм бэ гэж хэн нэгэн танаас асуувал асуувал тэр бол жинхэнэ хөлбөмбөгч байсан юм гэж та хариулаарай. Жинхэнэ хөлбөмбөгч ийм байх ёстой гэсэн шалгуур, заалт байдаггүй ч миний бодлоор хөгжөөн дэмжигчдийн хүндлэл гэдэг зүйлээс бүх зүйл эхэлдэг. Энэ бол нэг ёсондоо жинхэнэ хөлбөмбөгчийн гол шалгуур бөгөөд зуун зуун жил өнгөрсөн ч чиний нэрийг тэд дурсан санасаар байх болно.
Домогт Диего Марадона яагаад одоо ч Аргентинд бурхан мэт хүндлэгддэг юм бэ. Дэлхийн аваргын цом авчирсан болохоор уу, эсвэл Английн хаалгыг хоёр гайхалтай гоолоор мялаасан болохоор уу ?
Үгүй ээ, харин тэр Аргентиний ард түмэнд итгэл найдвар, баяр жаргалыг, өөрсдөдөө итгэх итгэлийг авчирсан учраас тэдний хүндлэлийг хүлээж, тэнгэрт байдаг бурхнаас илүү шүтэгдэж чадсан юм. Мэдээж тоглогч болгон түүн шиг бүх л бүтэн ард түмэн улс оронд шүтэгдэж, тахигдах гайхамшиг бүтээж чадахгүй. Хүн болгоны хувь тавилан өөр өөр. Тоглогч болгон өөр өөрийн хэмжээндээ гайхамшиг бүтээж, цөөхөн ч гэсэн хүмүүсийн сэтгэлийг татаж, тэдэнд баяр баясал бэлэглэж чадаж байгаа нь л жинхэнэ хөлбөмбөгч гэсэн шалгуурт хүрэхийн нэг шижим.

Эргээд Пануччигийн тухай ..
Image
Тэр Ромагийн фенүүдэд яг л Марадона Аргентинчуудад хүндлэгддэг шиг нэр хүндтэй. Магадгүй түүнийг мэдэхгүй зарим нэгэн нь youtube-ээс тоглолтын бичлэгийг нь хайж, ямар нэгэн зүйл мэдэх гэж оролдох байх. Гэхдээ тэнд олигтой зүйл байхгүй гэдгийг өмнө нь хэлчихье. Интернетэд тавигдсан гэр гоолуудаас Пануччигийн хэн бэ гэдгийг мэдэж чадахгүй. Харин Ромагийн фенүүдийн сэтгэл зүрхнээс, цэнгэлдэхэд цуурайтах уухайн дундаас түүнийг хэн бэ гэдгийг мэдэж авах нь хамгийн зөв арга.

Зөвхөн Рома ч бус Италийн шигшээд ч гэсэн Пануччи нэр хүндтэй. 1994–2008 оны хооронд Аззуригийн төлөө зүтгэхдээ Пануччи жаргалтай, гунитай олон мөчийг туулж, мэдэрсэн. Хамгийн хүнд мөч нь мэдээж 2002 оны ДАШТ гэдэгт би эргэлздэггүй. Тэр үед юу болсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй байх. Заль мэх, харалган шүүлтээр дүүрэн энэ тэмцээний гол будлиантуулагч Өмнөд Солонгосын эсрэг хийсэн шөвгийн 16-гийн тоглолтонд Пануччи байж боломгүй алдаа гаргаж Сөүл Ки Хюны нэмэлт цагийн гоолын эхлэлийг тавьчихсан. Үүнээс болж Аззурри тэмцээнийг орхисон ч ганц Пануччиг Италийн ялагдалд буруутгах нь утгагүй хэрэг.

Үлгэрлэвээс асар их дарамтан дунд багийнхаа сүүлчийн торгуулийн цохилтыг гүйцэтгээд алдсан тоглогчид ямар ч буруу өгөх аргагүйтэй адил. Тэр тоглолтонд зохион байгуулагчдын булхай, луйвар арай дэндүү байсан гэдгийг хэн ч хэлнэ.
Энэ харамсалтай алдаанаасаа болж Пануччи хангалттай зэмлүүлсэн болохоор дахиж шүүмжлэх гээд хэрэггүй. Евро 2004-ын дараа Марчелоп Липпи Пануччиг шигшээ багт дуудахаас татгалзсан нь хачирхалтай. Итали хамгаалагчдын хувьд 31 гэдэг ид нас учраас ийм ''залуудаа'' дахин эх орныхоо төлөө тоглох боломжоо алдана гэдэг түүнд хэцүү байсан биз. ДАШТ-2006-д түүнийг гараанд гаргахгүй ч ядаж сэлгээнд суулгаад 20 жил эх орхныхоо төлөө зүтгэсэн хөдөлмөрийг нь ДАШТ-ий цомоор шагнаж болох л байсан юм. Харин Липпигийн халааг авсан Донадони Пануччиг дахин шигшээ багт дуудсан юм.
Евро 2008-ын урьдчилсан шатны Гүржтэй хийсэн тоглолтонд Пануччи оролцсоноор Италийн төлөө 50 дахь удаагаа талбайд гарчээ. Энэ 50 жилийн ойн үеэр газар зүйн байрлал гайхалтай зохицож түүний карьераа анх эхлүүлсэн Генуа хотын цэнгэлдэхэд тоглолт явагдсан байдаг.
Хожмоо Пануччи ''Өөрийнхөө өссөн багийнхаа цэнгэлдэхэд тоглох үнэхээр сайхан байна. Энэ яг л зохиол шиг зүйл болж байна. Намайг талбайд гарахад үзүүлсэн алга ташилтыг би хэзээ ч мартахгүй'' гэсэн байна. 2007 оны 11 сард Шотландтай хийсэн хариуцлагатай тоглолтонд Пануччи мөргөж хожлын гоол оруулснаар Италичууд Евро 2008-ын эрхээ өвөртөлсөн юм. Улмаар тэр тэмцээнд Кристиан Румыны хаалганд гоол оруулж Еврогийн түүхэн дэх хамгийн хөгшин гоол оруулсан тоглогчоор тодорсон юм.

Хамгийн анхны бас дахиад хамгийн анхны
Image
Пануччигийн карьер дэх хамгийн, анхны гэсэн тодотголууд үүгээр зогсохгүй. Тухайлбал 1996 онд Пануччи Реал Мадридад шилжиж Сантьяго Бернабеугийн зүлгэнд мөрөө гаргасан анхны Итали тоглогч болсон. Зөвхөн Реалд ч биш Ла лигт мөрөө гаргасан анхны Итали гэвээс зохилтой. Цаашлаад Ла лигт түрүүлсэн анхны Итали (1996-1997), Аваргуудын лигт Испаний багт хамт түрүүлсэн анхны Итали (1997-1998) гээд хөвөрч өгнө.
Түүнийг Эзэн хааны багт тоглож байх хугацаанд нилээд олон дасгалжуулагч солигдсон. Харин 1996-1997 оны хооронд Реалыг удирдаж байсан Фабио Капелло хэмээх эрхэмтэй Пануччи хувь заяаны эргүүлгээр дахин учрах тавилантай байжээ. Тэдний анх уулзсанаас 5 жилийн дараа буюу 2001 онд Капелло Рома клубыг Сери А лигт түрүүлүүлж Ромд тахин шүтэгдэж байлаа. Тухайн үед манай гол баатар Францын Монакод зээлээр тоглож байсан. Хэрвээ ганцхан жилин өмнө Ромд газардсан бол тэр Ромад өнгөрүүлсэн гайхалтай карьераа Скудеттогоор чимэх байлаа. Даанч цаг хугацааны зохицол тэгж таарсангүй.

1999 онд Пануччи Эзэн хааны багаас явж Интер Миланд 2 жил тоглосон. Тоглосон ч гэж ер нь зээлээр явсаар байгаад таарсан л даа. 2000 онд Лондоны Челсид, 2001 онд Монакод зээлээр зугаалж яваад 2001 оны зун Мөнхийн хотод ирсэн юм. 2002 оны 7 сард Рома түүнийг албан ёсоор өөрийн болгож 9.81 сая еврог Интерт төлсөн. Энэ мөнгө зарим багуудын хувьд инээд хүрмээр бага боловч Пануччи Ромагийн төлөө хийсэн бүхнээрээ дээрхи 9 саяа хэдэн 10 дахин нугалж Ромад эргүүлэн төлсөн юм. Тэр зөвхөн талбай дээр лидер байгаад зогсохгүй талбайн гадна ч манлайлан удирдагч байж чаддаг.

Хал цэргийн үнэ цэнэ

Image
Хүнд хэцүү ялагдлын дараа Пануччи хэвлэлийнхэнтэй уулзах хүнд ажлыг даан авч сэтгэлээр унаасан фенүүдээ зоригжуулах үгсийг хэлж чаддаг. 2007 оны аваргуудын лигийн шөвгийн наймын тэр гунигт үдшийн дурсамж ямар ч Ромагийн фений сэтгэлээс гарахгүй. Болдогсон бол цаг хугацааг ухраагаад тэр үдэш болсон бүхнийг түүхийн хуудаснаас арчин хаяахсан. Гэвч болсон юм болсон чигээрээ л үлдэнэ. Пануччигаас өөр тоглогч тийм ялагдлын дараа сэтгүүлчдийн басамжилсан, доромжилсон, тэсэхийн аргагүй хатуу үгтэй, асуултуудын өөдөөс хариулж чадахгүй байсан болов уу.
Энэ л хөлбөмбөгч хүний сэтгэлийн хатыг шалгах сорилт шалгалт юм.
Пануччигийн олон лигүүдэд тоглож хуримтлуулсан туршлага Ромад маш их тус болсон. Тэр хэдийгээр хамгаалалтын байрлалд тоглодог ч гэсэн хоёрдугаар давхарт сайн зүтгэдэг, байрлалаа зөв эзэлдэг чанаруудаа ашиглан олон биш ч чухал гоолуудыг багтаа авчирч байсан юм. Нэг хэсэг Франческо Тоттиг бэртэлтэй үед Пануччи бараг довтлогч шиг л тоглолт болгонд гоолдож байсныг санаж байгаа байх.
Рома дахь сүүлийн жилүүд нь түүнд хүнд байсан гэдэг. Гол нь Лучиано Спаллеттитэй тэр таарамжгүй харилцаатай байсны улмаас ихэнхидээ сэлгээний сандалд сууж байв. 2009 оны 1 сард Наполигийн эсрэг хийх тоглолтонд Кристиан сэлгээнд суухаас татгалзсан учраас Спаллетти түүнийг бүрэлдэхүүнээс хассанаар барахгүй, аваргуудын лигийн бүрэлдэхүүндээ оруулааагүй нь байдлыг хурцатгасан юм
. Үйл явдал цааш өрнөж өвлийн наймааны цонхоор Пануччи өөр баг руу явах тухай хэвлэлүүд шуугиж эхэллээ. Гэсэн ч тэр багтаа үлдсэн юм.
Тэдгээр өдрүүдэд Ромагийн фенүүд түүнийг ингээд яваад өгнө гэдэгт итгээгүй байх. Би ч гэсэн арай ингээд явчихна гэж бодохгүй л байсан. Талбайд гарахгүй ч Пануччигийн зөвлөгөө нөмөр нөөлгө багт үнэхээр хэрэгтэй. Эцэст нь тэр багтаа үлдэж фенүүд болон багийнхаа андуудаас уучлалт хүсэн эргэн ирсэн.
2009 оны 6 сарын 30нд Пануччигийн Роматай байгуулсан гэрээ дууслаа. 2001 оноос эхэлсэн түүний Ром дахь амьдрал ингээд төгсгөл бол Парма багт тэр шилжсэн. Эдгээр жилүүдэд тэрээр Ромагийн өмсгөлтэй 311 тоглолтонд оролцож 29 гоол оруулсан байна. Хамгаалагч хүний хувьд маш өндөр үзүүлэлт. Ромагийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан хамгаалагч гэдгийг дурьдах нь илүүц биз.
Нийтлэлийнхээ эхэнд ''Надад олон санал ирж байсан. Гэхдээ би цом одоо шагналаар цангахгүй байна'' гэсэн түүний үгээр эхэлсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ ''Америкийн хэд хэдэн багууд намайг авахаар сонирхож байсан ч би татгалзсан. Яагаад гэвэл би хөлбөмбөгт хийх зүйлээ хангалттай хийсэн гэж бодож байна. Миний карьерийн хамгийн дурсамжтай мөч бол Реалтай аваргуудын лигт түрүүлсэн явдал. Бас мэдээж Рома дахь сайхан жилүүд минь тэр чигээрээ багтана. Намайг дэмжиж, намайг хүндэлдэг байсан бүх фенүүддээ маш их баярлалаа''...


Товч анкет :

Бүтэн нэр : Кристиан Пануччи
Төрсөн огноо : 1973.4.12
Төрсөн газар : Итали, Савона
Өндөр : 184 см
Тоглодог байрлал : Төвийн хамгааагч, баруун жигүүрийн хамгаалагч
Шагналууд : Сери А лигин аварга - 1993-94, 1995-96 (Миланд), Ла лигийн аварга - 1996-1997 (Реал Мадрид), Аваргуудын лигийн ялагч - 1997-1998) (Реал), Италийн цомын аварга - * 2006-07, 2007-08(Рома), Италийн супер цомын эзэн (1993, 1994, 2007) (Милан, Рома),УЕФА-гийн супер цом - 1994 (Милан)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby erdene_b7 » Wed Jan 04, 2012 8:22 am

Аргагїй л рома багийн галзуу улаан фанатюмаа
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Giallorossi !

Postby Г.Баяраа » Sat Jun 07, 2014 9:34 pm

“НИДЕРЛАНД ГЛАДИАТОР” - КЕВИН СТРОТМАН

Image

Ромагийн энэ улирлын гайхалтай амжилтанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Стротман.
Өдгөө 24 настай энэ залуугийн араас Манчестер Юнайтед, АС Милан зэрэг олон топ багууд хөөцөлдөж байсан боловч өнгөрсөн зун Италийн нийслэл РОМ хотыг зорьсон юм. Түүний шийдвэр ч зөв гэдэг нь батлагдаж Руди Гарсиагийн хүчирхэг Ромагийн гол тулгуур болчихоод байна.

Рома ирэх улирлын Аваргуудын лигт орох магадлал өндөр байгаа. Гэхдээ түүнээс өмнө Бразилд Кевин өөрийгөө дэлхийн хэмжээний тоглогч болсон гэдгээ харуулна гэж олон мэргэжилтнүүд бичиж байгаа. Нидерландын гарааны тоглогч болсон нь мэдээж түүнийг энэ түвшинд хүрсний бас нэгэн баталгаа. Тулгуурын хагас дээр хатуу чанга, дайчин, алдаа мадаггүй тоглодог энэ залуугийн талаар төдийлөн сайн мэдэхгүй уншигчдад зориулж түүний түүхтэй холбоотой баримтуудаас хуваалцаж байна.

“ҮНЭНЧ СТРОТМАН “

Орчин үеийн хөлбөмбөгт “loyalty” буюу үнэнч байдал, итгэл гэдэг зүйл улам бүр багасаж байна гэж ярьж байгаа. Юм болгон мөнгөөр үнэлэгдэх болж, өндөр цалин, алдар нэр, цом авах илүү боломжтой баг руу залуу тоглогчид хошуурч байна. Тэгвэл Кевин Стротмaн огт өөр хүмүүжилтэй гэдгээ карьерийнхаа дөнгөж эхэнд харуулсан юм.

Мэргэжлийн карьераа эхлүүлсэн Роттердамын Спарта баг нь 2010 онд доод лиг рүү унахад тэрээр бусад багуудын саналаас татгалзаж багтаа үнэнчээр үлдсэн юм. 20 настай залуугийн энэ шийдвэр карьер нь өсөлтөд сөргөөр нөлөөлж болох байсан ч тэрээр эргэж буцаагүй. Ингээд Eerste Divisie (Нидерландын 2-р лигт) хагас жил тоглосны дараа Утрехтийг саналыг хүлээж авснаар түүний алдарших замнал эхэлсэн.



Энд мөн л хагас улирлыг өнгөрүүлээд Нидерландын хамгийн алдартай клуб PSV-гийн эгнээнд нэгдсэн бол 2 жилийн дараа Ромд газардсан билээ. Энд тэрээр үнэнч, үлгэр жишээ байдлын тод жишээ болсон Франческо Тотти, Даниеле Де Росси гэсэн залуустай мөр зэрэгцэн тоглож байна. Шинэ багтаа тэрээр маш хурдан дасан зохицож улирлын эхэнд 10 дараалан ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Сери А-гийн рекорд болсон энэхүү цувралын тоглолт болгонд Кевин бүтэн 90 минутыг талбайд өнгөрүүлсэн юм. Руди Гарсиагийн 4 – 3 – 3 тактикт тэрээр Де Росси – Пьяничтай хамт хагас хамгаалалтын супер-гурвалыг бүрдүүлж байгаа билээ.


“ДОМГИЙН ДУГААРЫГ ӨВЛӨСӨН НЬ”

Стротмaн Спарта-д байхаасаа хойш 6 дугаараа солиогүй. Утрехт, PSV-д ч ялгаагүй. Тиймээс Ромад ирээд 6 дугаар авахад нь олон хүн гайхаагүй. Харин Ромагийн үнэнч фенүүд бол гайхаж байлаа. Яагаад гэж үү ?

Энэ чинь клубын домог, алдрын танхимд багт 11 тоглогчдын нэг АЛДАЙР-ын дархлагдсан дугаар шүү дээ. Энэхүү Бразил хамгаалагч 1990–2003 оны хооронд Ромын төлөө хүчин зүтгэхдээ 300 гаран тоглолтонд оролцож, клубын домог болон хүндлэгдсэн юм. Тийм ч болохоор 2003 онд Женоа руу явахад 6 дугаарыг нь мөнхөлсөн байна.



Тиймээс энэ нэр хүндтэй дугаараа нэг Нидерланд залууд өгчихдөг нь юу билээ гэж фенүүд гайхаж бас бухимдах нь аргагүй. Харин Стротмaн өөрийнхөө шилдэг тоглолтоороо энэ дугаарын нэр хүндийг дааж авч чадна гэдгээ харуулж байна. Тэрээр Ромагийн энэ улирлын онцгой амжилтын гол тулгуур болж байгааг ямар ч Романиста эргэлзээгүй хэлнэ. Магадгүй домог тоглогчын дугаар түүнд өөрийгөө илүү их дайчилж, фенүүдийн хүндлэлийг хүлээхэд ташуур өгсөн байж мэдэх юм.


“ВАН БОММЕЛИЙН ШАВЬ”

Стротмaны тоглолтоос нэг тийм дайчин, хэнээс айж эмээдэггүй, оргилсон эрч хүч мэдрэгддэг. Түүний гол үүрэг бөмбөг тасалж, барьж, араас найруулах боловч урагшаа орохоос хэзээ ч буцаж байгаагүй. Карьерийн эхэнд Спартагийн довтолгооны найруулгыг хийдэг байсан гэхээр энэ улиралд 6 гоолтой байгаад нь гайхах юмгүй.

Харин цэвэрлэгчийн ур чадвараа дээшлүүлэхэд нь Марк Ван Боммелийн зөвлөгөө чамгүй их тус болсныг нөхөр өөрөө онцолж байсан. Хөлбөмбөгийн Хатуу самар-нуудын нэг Ван Боммель 1992 оноос хойш эсрэг багийн довтлогчдын шилбэтэй найзалж байгаа учраас түүнд чамгүй их зүйлийг сургасан нь тодорхой.



Ван Боммель 2012 онд Миланыг орхиж PSV-д эргэн ирснээр тэд хамтдаа нэг улирлыг өнгөрүүлсэн юм. Бүр тодруулбал Дик Адвока́т тэднийг хамтад нь тулгаарын хагас дээр ашигладаг байлаа. Кевин шигшээ багт Ван Боммелийн халааг залган тун амжилттай тоглож байгаа. Харин бөмбөг таслахдаа заримдаа хэтрүүлчих гээд байдаг ч гэсэн олон жилийн дундаж буюу улиралд 6-гээс дээш шар хуудас авдаггүй амжилтаа энэ улиралд Ромад үргэлжлүүлж байгаа. Харин одоогоор карьерийнхаа цорын ганц улаан хуудсыг 2011 онд Твенте-гийн эсрэг хийсэн тоглолтонд авч байсан байна.


“ХААНА Ч ЯВСАН ХАМТДАА”

Стротманы карьерийн талаар ярихдаа нэг хүнийг мартаж болохгүй. Тэр бол Дрис Мертенс. Тоолбол нас, төөлбөл нуруу дэндүү ялгаатай ч гэсэн энэ 2 залуу 2011 оноос хойш дотно нөхөрлөж байгаа. Бүр тодруулбал 2011 онд Стротманыг Утрехтэд ирснээс хойш. Тухайн үед Бельгийн ирээдүй гэгддэг Мертенс тэнд 2 дахь жилдээ тоглож байлаа. Улмаар тэр зун нь PSV 2 залууг хамтад нь 13 сая еврогоор авчирч байлаа. (Яг одоо Кевиний зах зээлийн ханш 21 сая евро)



Эйндховенд тэдний нөхөрлөл улам батажсан бөгөөд 2013 оны зун мөн л хамтдаа PSV -г орхисон юм. Гэхдээ хувь тавилангийн эргүүлгээр Стротмен Рома, Мертенс Наполи руу шилжсэн. Гэхдээ тэд нэг лигт тоглож байгаа болохоор уулзах тохиолдол цөөнгүй гарна. Өнгөрсөн 10 сард Рома талбайдаа Наполиг угтан авч 2 : 0-ээр ялалт байгуулсан.

Тэр тоглолтонд Мертенс оролцоогүй боловч 3 сарын эхээр хийх хариу тоглолтонд хуучин найзтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. Бельги залуу Стротман шиг Сери А-д хурдан хөлөө олоогүй ч гэсэн одоо Наполигийн гараанд байнга багтаж байгаа. Тэрээр 21 тоглолтонд 5 гоолтой явж байна.


НИДЕРЛАНД “РОЙ КИН”

Түүнийг ийн хочилдог. Энэ нь хатуу чанга, нугарашгүй, ширүүн дайчин тоглолтын арга барилтай нь холбоотой ч гэсэн Кевин бусад талаараа ч Рой Кийнийг санагдуулах нь бий. Жишээлбэл царай төрх, зан ааш гэх мэтчилэн. Стротманыг ширүүн төрхийг харсан хэн ч гэсэн эмээх, сүрдэх сэтгэл төрдөг нь дамжиггүй.



Ялангуяа чиний хөл рүү жийж орохоор хар эрчээрээ ойртож байгаа үед. Дээр нь эвийг нь тааруулж байгаад солгой хөлөөрөө алсаас хүчтэй буудчихна. Харин Рой шиг эвгүй авир гаргадаггүй, илүү тайван зантай. Магадгүй өрсөлдөгчид нь түүнийг уурлуулахийг тэгтлээ хүсдэггүй байж ч мэднэ.


“ХАМГИЙН ЗАЛУУ АХЛАГЧ”

Нидерландын шигшээ багт түүнийг 2011 оноос дуудаж эхэлсэн. Тэрээр дебут тоглолтоо 21 насны төрсөн өдрөөсөө 4 өдрийн өмнө хийж, тэр жилдээ дебут гоолоо Финляндын эсрэг оруулсан байгаа. Дараа жил нь Берт ван Ма́рвейк түүнийг Польш-Украйн руу явах бүрэлдэхүүндээ багтааж томоохон итгэл хүлээлгэсэн юм.



Хэдийгээр талбайд гараагүй боловч түүнийг шигшээ багийн ирээдүй гэдгийг нь баталсан юм. Дараа нь 2014 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Андорра, Румыны эсрэг хийсэн тоглолтуудад тэрээр Уэсли Шнайдерийг орлон шигшээ багийн ахлагчаар талбайд гарсан байгаа.

Шигшээ багийн дебутээ хийгээд ганцхан жил болж байгаа залууд үүнээс илүү баталгаа хэрэггүй байх. Стротман ийнхүү Нидерландын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу ахлагч болсон юм. Түүний лидерийн чанар эрт танигдаж Нидерландын U-21 багийг мөн ахалж байсан юм. Харин одоо түүнийг дараагийн зогсоол хүлээж байна. Энэ бол Дэлхийн аварга !



Блиц анкет
Нэр : Кевин Стротман (Kevin Strootman)
Төрсөн огноо : 1990.2.13 (24 настай)
Төрсөн газар : Нидерланд, Риддеркерк
Өндөр : 1.86м
Байрлал : Хагас хамгаалагч
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Giallorossi !

Postby JohnyEnkush » Thu Aug 21, 2014 8:51 pm

Энэ жилийн скудеттогын эзэд
User avatar
JohnyEnkush
 
Posts: 2
Joined: Sat Dec 03, 2005 3:19 am

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests