Giallorossi !

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Giallorossi !

Postby Г.Баяраа » Sun May 04, 2008 2:46 pm

манайхан...
Image
Er Capitano...
Image
Mirko ...
Image
..Энэ чинь бид шүүдээ..
..тиймээ бид...
Image
Мэксэс анд минь алив гараа...
Image
АС Рома 80 жил...
Image
Image
ASR...
Image
Санаа зоволгүй ээ залуусаа бүх юм ОК
Image
Last edited by Г.Баяраа on Thu Aug 07, 2008 7:37 pm, edited 1 time in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Sun May 04, 2008 3:00 pm

Ромын галзуу фанатууд...
Image
тиймээ Супэр цом биднийх .. мишокуудаа.. !
Image
Лэжэнд Фэнүүдтэйгээ..
Image
олимпико дахь .. галзуурал...
Image
Алдайрын зодог тайлах тоглолт ... Рома ба Брасил...
Гүүдбай ... лэжэнд ... 6 ..
Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Sun May 04, 2008 3:04 pm

to be continued....
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon May 05, 2008 2:10 pm

Аваргууд...
Image
Сүүлийн тойргын өмнө..
Image
2001 оны 5 сар ... Ром хот..
Image
Италын кино од Sabrina Ferilli Ром хотын гудамжнаа..
Image

Image
Хотын дарга ... ард иргэдийнхээ өмнө...
Image
Хотын гудмаар.
Image
Харин Олимпикод...
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon May 05, 2008 2:17 pm

Хөөрсөн олон..
Image
Batistuta... 2000-2001
Image
Фэнүүд зүлэг зулгаав... үүрд хадгалнааа...
Image

Image
Чи шүү... !
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon May 05, 2008 2:21 pm

2000-2001 Сүүлийн тойрог ... эргэн саная!
Image

Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon May 05, 2008 2:25 pm

Габриал Батистута ... гэж мэдэх үү ... мэдэж ав... ! Гладиатор...!
Image

Image

Image

Image

Image
Last edited by Г.Баяраа on Mon May 05, 2008 2:29 pm, edited 1 time in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon May 05, 2008 2:27 pm

Наката .. Алив кафу гараа...
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Tue May 06, 2008 3:43 pm

АС Рома 80 жил.. Happy birthday... 2007.7.28...
Image
Наяаад онд eстой алж байсан ... Робэрто Пруззо ... харамсaлтай нь 80 оны World cup - д түүний оронд Паоло Росси -г Энзо авч явсан билээ...
Image
Аав Сэнси ...
Image
Анчэлотти ногоон талбайд....
Image
Conti ...
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Tue May 06, 2008 3:46 pm

2003.11.10 ... Roma - lazio 2 - 0
Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Nobun@g@ » Tue May 06, 2008 3:49 pm

Энэ Тотти бас л сахилгагүй гар шүү :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby ..::Affictor::.. » Tue May 06, 2008 4:12 pm

Image
Ромын дерби ч бас гал гардаг шүү
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Цэнгүүн » Tue May 06, 2008 5:25 pm

goe zuragnuud bna :D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Wed May 07, 2008 5:04 pm

Batigoal & Tottigoal
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Wed May 07, 2008 5:08 pm

F.Capello & Batistuta
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Wed May 07, 2008 5:10 pm

Нэг багын андууд... 2006 .. 7 сар 9
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Wed May 07, 2008 5:12 pm

Россигийн гэр бүл...
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Maslo » Thu May 15, 2008 12:24 pm

Totti neeree unexeer saxilgagui yum l bol goal xiicheed neg yum awch yanz bur bolgono :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Sun May 25, 2008 7:50 pm

Coppa Italia Winners ....
Image
De Rossi ... winner..
Image
Assistant coach...
Image
Spalletti...
Image
Rosella Sensi with Totti De Rossi
Image
Sensi Totti ...thanks
Image
er Captain
Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - Зургийн цомог

Postby Г.Баяраа » Mon Jul 14, 2008 2:17 pm

Халамжтай аавууд ... :D
Image

Image

Image

Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Thu Aug 07, 2008 7:41 pm

АС РОМА багийн түүх

Image

Эхний Скудетто

Италийн Сери А -н шилдэг багуудийн нэг Рома клуб, европын бусад алдартай клубуудыг бодвол нилээд хожуу буюу 1927 онд байгуулагджээ. Тухайн үед Ромд зэрэглэл доогуур олон баг байсан учраас Нийслэлийг төлөөлж чадах хэмжээний чанартай сайн баг байгуулах шийдвэрийг хотын дарга гаргасан байна. Мөн түүнчлэн тухайн үед ид хүчээ авч байсан Италийн хойд хэсгийн хотуудийн багуудийн ноёрхлийг сөрөн зогсож чадах сайн клубтэй болох зорилго бас байжээ.
Ийнхүү Роман , Альба Аудасе , Фортитуда зэрэг клубуудийг татан буулгаж өнөөгийн АС Рома клуб байгуулагдсан түүхтэй. Эхэн үедээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шууд өөрсдийн цэнгэлдэх хүрээлтэй болж чадаагүй ч хоёр жилийн дараа албан ёсны цэнгэлдэх болох Campo Testaccio -гоо хүлээн авсан түүхтэй. Testaccio цэнгэлдэх бүхэлдээ модон материалаар бүтээгдсэн аж. 1940 оныг хүртэл уг цэнгэлдэхэд Рома ‘амьдарсан’ бөгөөд 11 жилийн хугацаанд 161 тоглолт хийснээс 103 -т нь ялалт байгуулсан гэхээр тун ээлтэй ордон болох нь харагдаж байгаа байх.

Image

Гэвч жил ирэх бүр техник технологи хөгжиж , үүнийгээ дагаад Италийн багууд илүү том , үзэмжтэй цэнгэлдэх барих болсон учир Чононууд ч энэ жишгийг дагасан аж.

Ер нь шинэ луб байгуулагдаад шууд өндөр амжилт үзүүлээд эхлэх нь мэдээж хэцүү. Гэвч Рома Италийн аварга шалгаруулах тэмцээний эхний улиралдаа л (1928-1929) 3 -р байранд орж фенүүдээ баярлуулж байсан түүхтэй.
/Энд нэг зүйл тодруулахад Италийн хөлбөмбөгийн дээд лийгийг Сери А хэмээн нэрлэх болсон нь 1930-31 оны улирлаас эхтэй бөгөөд үүнээс өмнө Италийн аварга шалгаруулах тэмцээн хэмээн нэрлэж байсан болно/

Хэдийгээр амжилттай тоглолтыг Ромчууд улирал болгонд үзүүлж байсан ч аваргын цомы хараахан атгаж амжилгүй байсаар 1936 оны улирал эхлэв. Өмнөх улиралуудад эхний 5 -т баталгаатай багтдаг байсан ч фенүүд зөвхөн аварга цолыг л хүсэж байсан нь тодорхой. Шинэ улирал эхлэхийн өмнө Аргентиний гоолын машин Энрике Гуайтагаар довтолгооноо нэмсэн учраас итгэл төгс шинэ улиралыг эхлүүлж тоглолт болгонд ялсаар . Хүн бүр энэ жил Ромаг зогсоох баг алга хэмээн ярилцаж байсан үе. Гэтэл юу болох нь энэ вэ. Ердөө ганцхан онооны зөрүүгээр бараг хамар дороо байсан скудеттогоо тавиад туучих нь тэр. Ийнхүү гучаад он шувтарлаа. Ер нь гучаад оны италийн хөлбөмбөгийн ертөнцийг Juventus , Bologno гэсэн хоёр баг эзэгнэж байсан түүхтэй. Дөчөөд он гарлаа.

1941-42 оны улирал бол мартагдашгүй улирал байсан. 10 гаран жил хүлээсэн цомоо гар дээрээ өргөн ‘Бид аврагууд’ хэмээн бардам хэлэх эрхтэй болсон улирал бол энэ улирал. Мөнхийн хотын унаган хүү Амедиа Амедеи 18 гоол оруулж багтаа том тус хүргэсэн бол дасгалжуулагч Алфред Шаффер Ромын түүхэнд алтан үсгээр бичэгдэн үлджээ.

Image

Удалгүй дэлхийн 2 -р дайн эхэллээ. Дайны жилүүдэд Сери А явагдаагүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Дайны хар утаа мэдээж Ромчуудийг ч тойрсонгүй , клуб уналтанд орж , шилдэг тоглогч нараа алдан , цэнгэлдэхээ ч бас сүйтгүүлжээ.
Гэвч муу муухай бүхэн хэзээ нэгэн цагт төгсгөл болдог хойно аймшигт дайн удалгүй дуусаж Сери А - ч дахин тоглогдох болов. Энэ бол 1946 он.
Гэвч шилдэг тоглогч нар нь багаа орхин явж , санхүүгийн уналтанд орсон Рома эгээтэй л доод лийг рүү уначихалгүй үлдэв. Гэсэн ч урьдийн Рома нэгэнт биш болсон учир нэг л мэдэхэд Сери Б - рүү унаж орхилоо. (1950-51) , гэхдээ дараа жил нь буцаад Сери А -даа эргэн ирсэн бөгөөд үүнийг хийсэн гол гавьяатан бол Италийн шигшээн дасгалжуулагч асан Giuseppe Viani юм. Дайний хор хөнөөл ч мартагдаж Рома ч эргэн хүчирхэгжих шатандаа орлоо. Egisto Pandolfini, Dino Da Costa , Dane Helge Bronée гэсэн шилдэг тоглогч нараар цусаа сэлбэж Англи эр Jesse Carver - аар удирдуулсан тэд лийгийн дээд хэсэгт бичигдэх болов. Тэгэхдээ л аварга авах хэмжээний баг арай л бүрэлдэж амжилгүй байсаар. Цаг хугацаа ч өнгөрсөөр 80 -аад он гарлаа. Энэ хугацаанд Чононууд бас ч зүгээр суусангүй Италийн цомд хоёр ч удаа түрүүлж мөн олон улсын тавцанд ч чамлахааргүй амжилт гаргаад байв.

Хоёр дахь Скудетто

Наяаад он гарснаар Ромчууд дахин хүчирхэгжсэн гэж хэлж болно. Эгнээндээ Бруно Конти , Роберто Пруззо , Ди Бартоломеи , Карло Анчелотти , Роберто Фалкро зэрэг шилдэг одуудийг багтаасан Ромчууд хэзээ хэзээгүй хоёр дахь Скудеттогоо хүртэх нь тодорхой болоод байсан үе. Өмнөх улирал нь Ювентусын ард орж цомоо алдсан учир Чононууд 1983 оны улиралд тун их хичээж тоглосон юм. Үүний үр дүн ч гарч 41 жил хүлээлсэн цомоо гар дээрээ өргөжээ. Тухайн үед Ром хотод юу болж байсан гэж бодно. Хотын бараг бүх иргэд гудамжинд гарч баяраа тэмдэглэн, баатарлаг хөвгүүдээ магтан дуулсаар нилээд хэд хоног найрлаж байсан гэдэг.
Giallorossi -чуудын амжилт үүгээр зогссонгүй Италийн цомд 1980, 1981, 1984, 1986, 1991 онд түрүүлж бас ‘Европын цомын’ шигшээ тоглолтонд хүртэл шалгарч манаргаж эхлэв. Харамсалтай нь уг тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд Ливэрпүль багт пеналтиар дийлдсэн юм. Энэхүү харамсалтай шигшээ тоглолтоос хойш тэд азгүйтэж эхэлсэн гэж хэлж болно. 1991 онд УЕФА -н цомын шигшээ тоглолтонд нутаг нэгт Интeртэй учраа таарсан ч цуврал тоглолтоор дийлдэж бас азгүйтэв.

Ерөөд он гарснаар рома багийн хувьд нэг ч сайн сайхан зүйл тохиосонгүй. Наяаад онд гялалзаж явсан одууд нь хөгширч ихэнх нь зодог тайлсан бол тэднийг орлох тоглогчид олдсонгүй. 1993 онд Италидаа алдартай ‘ Italpetroli ‘компаны эзэн Франко Сенси клубыг худалдан авсан бөгөөд жил бүр шинэ дасгалжуулагчтай улиралыг эхэлж байсан ч байдал өөрчлөгдсөнгүй. 1990-200 оны хооронд дээд тал нь 5 -р байрнаас хэтэрсэнгүй байсаар шинэ зуун гарлаа.

Гурав дахь Скудетто

Шинэ зуун , шинэ мянганд Ромчууд эрс шинэчлэл хийж шинэ Рома болж эхлэв. Сенсигийн явуулсан зөв бодлогын ачаар багт олон шилдэг тоглогчид цугларсан бөгөөд. Жишээлбэл Кафу , Наката , Батистута , Тотти , болон Монтелла нар мөр зэрэгцэн тоглож байв. Чухам энэ үеэс хөлбөмбөгийн ертөнцийн домгуудын нэг хэдийнэ болсон Тотти ,гайхамшигт тоглолтоороо Рома багийг авч явах болсон билээ. 2000-2001 онд тэд түүхэн дэх 3 -дахь Скудеттогоо авсан юм. Удалгүй дасгалжуулагч капелло халагдаж нэг хэсэг Мөнхийн хотынхон сандарсан тал бий. 2004-2005 оны улиралд 4 дасгалжуулагч сольсон нь үүний нэг жишээ болов уу. Ингээд дараачийн улиралаас халзан толгойтой нэгэн эрхэм Ромыг дасгалжуулахаар ирсэн нь Лучиано Спаллетти. Спаллетти ч ажилдаа шууран орсон бөгөөд багийнхантайгаа түргэн ойлголцож , Тотти дээр тулгуурлан тактикаа зохиож Рома багийг шинэ өндөрлөг өөд дагуулан явж байна. Сүүлийн хэдэн улиралд Аваргуудийн лийг , Сери А -д тогтмол амжилттай тоглож байгаа нь энэ эрхмийн гавьяа яах аргагүй мөн билээ. Ингээд Спаллеттигаар удирдуулж , Тоттигоор ахлуулсан мөнхийн хотын Рома клубтээ илүү их амжилтыг хүсэн ерөөе
Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Wed Aug 13, 2008 7:05 pm

''АС Рома багийн домогт тоглогчид''

1. Роберто Пруззо

Image

Төрсөн огноо : 1955.4.1
Төрсөн газар : Крочефиеши (Итали)
Байрлал : Довтлогч
Хоч - Бөмбөгдөгч (IL Bomber)
Тоглож байсан багууд :

Женоа -----------1973 - 1978 (173) 57
Рома------------- 1978-1988 (240) 106
Фиорентина-------1988 - 1999 (13) 0

Амжилт :

1982/83 Италийн аварга (Скудетто)
1979/80 , 1980/81 ,1983/84 , 1985/86 оны Италийн цомын ялагч.

Сери А -н 3 удаагийн мэргэн бууч

1980/81 (18 гоол)
1981/82 (15 гоол)
1985/86 (19 гоол)

Сери Б -н 1 удаагийн мэргэн бууч

1975/76 (18 гоол)

Италийн шигшээ багт 1978 -1982 хооронд 6 тоглолтонд оролцсон.

Дасгалжуулсан багууд :

Виарежжио - 1998-1999
Терамо - 1999-2000
Алесандрио 2000-2001
Палермо 2002
Фожжиа 2004-2005 (Туслах)
Санбенедетес 2005-2006 (Туслах)


http://www.youtube.com/watch?v=37Gk7odzWlg&feature=related

1980 -аад оны Италийн хөлбөмбөгийг тодорхойлж байсан энэ эрхмийн түүх Рома багтай салшгүй холбоотой билээ. Тэрээр 1955 онд Италийн Женоа мужид төрсөн бөгөөд хөлбөмбөгийн замнал нь ч эндээс эхэлсэн. Үеийнхэн дундаа авьяас чадвар ,техник , эрч хүчтэй тоглолтоороо аргагүй л ялгарч байсан түүнийг ирээдүйд шилдэг тоглогч болно гэж олон хүмүүс үнэлдэг байжээ. Пруззо ч тэдний итгэлийг алдсангүй Женоа багт 5 жил зүтгэхдээ 57 гоол оруулсан байна. Өөрөө тэрээр сайн тоглож байсан ч багийнх нь амжилт төдийлөн ахихгүй байсан учраас илүү нэр хүндтэй ,сайн багт очихыг хүсэх болжээ. Энэ баг нь Рома байсан юм. 1978 оны зун Италийн хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй их үнээр Пруззо нийслэлд ирлээ. Ингээд Нилс Леидхолмын багт гялалзах түүний цаг иржээ. Италийн аварга болж , мэргэн буучаар 3 удаа шалгаран , цомын тэмцээнд 4 түрүүлэн чухам л түрүүлж болох бүх тэмцээнд ялах шахаж байв. Ямар сайндаа түүнийг фенүүд нь 'Бөмбөгдөгч' гэж хочилж байхавдээ. Пруззог ид формондоо байсан үе буюу 1982 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Хүн бүр л түүнийг шигшээд багтаж Испаныг зорино гэж бодож байсан боловч шигшээн дасгалжуулагч өөр бодолтой байжээ. Энзо Беарзот түүний оронд дөнгөж шоронгоос суллагдаад байсан Поало Россиг бүрэлдэхүүндээ багтааж тэр эр нь ДАШТ -н мэргэн бууч болсон гэдгийг та бүхэн мэдэх байх. 1986 онд ч Энзо 'Бөмбөгдөгч' -г авч явсангүй. Ийнхүү тэрээр ид үедээ шигшээдээ туслаж чадаагүй билээ.

1984 оны 5 сарын 30. Ром. Олимпийн цэнгэлдэх. Европын цомын шигшээ тоглолт.
Рома - Ливерпуль. Өөрийнхөө талбай дээр тоглож байгаа болхоор ч тэр үү цугласан 70 орчим мянган хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь Ромынх байв. Тоглолт ч өрсөлдөөнтэй явагдаж Роберто Пруззо тэнцээний гоолыг оруулснаар хоёр баг 1 -1 тэнцлээ. Ингээд нэмэлт цагт ч гоол ороогүй учур пеналтиар ялагч тодрох мөч ирлээ. Дасгалжуулагч шилдэг довтлогч Пруззог хамгийн сүүлд цохиулагхаар болов. Гэтэл түүнд цохилт гүйцэтгэх боломж олдсонгүй. Б.Конти ,Гразиани нар алдсанаар Чононууд нүдэн дээрээ Европын цомоо алдсан юм. Хожим тэрээр дурсахдаа
Тэр бол миний карьер дахь хамгийн хүнд мөч байсан , магадгүй би эхэлж цохисон бол бүх зүйл өөрөөр эргэх байсан ч юм билүү' хэмээн харамсангүй ярьжээ.
Үүнээс хойш дасгалжуулагчид халагдаж ,шилдэг тоглогч нар нь ч Ромагаас явж багийн амжилт буурч эхэлсэн. Гэвч тэр үргэлжGiallorossi байсан. байсаар ч байх болно. 1988 оны зун 33 настай Пруззо Ромыг орхиж Флоренсыг зорин нэг жил тоглоод зодог тайлсан билээ. 1990 оноос тэрээр дасгалжуулагч болж олон багийг удирдсан боловч амжилт гаргаж чадаагүй юм. Түүний Ромын төлөө хийсэн бүхэн хэзээ ч мартагдашгүй билээ.

Image
1981 - 1982 Пруззо
Last edited by Г.Баяраа on Thu Aug 14, 2008 4:44 pm, edited 1 time in total.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Thu Aug 14, 2008 4:38 pm

''АС Рома багийн домогт тоглогчид''

2.Жиакомо Лоси

Image

Төрсөн огноо : 1935.9.10
Төрсөн газар : Сонцино (Итали)
Яс үндэс - Итали
Байрлал - Хамгаалагч
Хоч - Ромын зүрх

Тоглож байсан багууд : АС Рома 1955 -1969 450(2)

Шигшээ баг - Итали 1960-1962 11(0)

Амжилт :
* Италийн цом: 1968-69

* Италийн цом: 1963-64
* Inter-Cities Fairs Cup: 1960-61


'Ромын зүрх' Фенүүд нь түүнд энэ хочийг зүгээр ч нэг өгөөгүй юм. Тэр үнэхэээр багийнхаа лидер нь байж , хэрэгтэй бол багийнхаа төлөө юу ч хийхэд бэлэн ,тэсвэр тэвчээртэй гайхалтай ахлагч байжээ. Лосигийн роматай хамт 450 тоглолтонд оролцсон амжилтийг 38 жилийн турш хэн ч эвдээгүй бөгөөд ганцхан Франческо Тотти л түүний урд гишгэж чадсан юм.
Лоси ромд төрөөгүй гэхдээ түүний зүрх үргэлж Ромын төлөө цохилдог байсан гэдгийг дурьдах хэрэгтэй боловуу.
Нэг жишээ дурьдая
1961.1.8 Рома Сампоритой тоглож байв. тооны харьцаа 2 - 2. Хоёрдугаар хагас талдаа орж байтал багийн ахлгч , хамгаалалтын цөм Лоси маш хүнд бэртэл авлаа. Багийн сэлгээ дууссан байсан болохоор түүнд тэвчээд тоглохоос өөр сонголт байсангүй. Үгүй бол баг нь хүнд байдалд орно. Гэтэл Лоси булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоол орууллаа. ямар их тэсвэр тэвчээр вэ.

Жиакомо Лоси 1935 онд Италийн хойд хэсгийн Солцино хэмээх бяцхан мужид төржээ. Түүний хүүхэд нас дайны хүнд жилүүдэд өнгөрсөн юм. 1951 онд Кремонесе багийн агент орон нутгийн жижигхэн багт тоглодог авьяастай , залуу хүүг хараад багтаа авсан байна. Кремонесегийн академд өнгөрөөсөн 4 жилд тэрээр өөрийн тоглолтын арга барилаа олж , дадлага туршлагатай болж, ер нь л үндсэн багт тоглох хэмжээнд хүрчээ. 169cм буюу харьцангүй намхан ч толгойгороо маш сайн мөргөдөг , бадриун биетэй ч тун цэвэрхэн тоглодог (Карьерийнхаа туршид ердөө ганцхан шар карт хүртсэн) , маш сайн 'цэвэрлэдэг' их ирээдүйн үнэртүүлсэн түүнийг олон баг ангуучилж байсан ч тэр өөрийн сонголтоор мөнхийн хотод иржээ. Энд 450 тоглолтонд оролцохдоо 2 гоол оруулсан ба нэг нь дээрх гайхалтай гоол юм.
Харамсалтай нь түүний хувьд италийн аварга болж чадаагүй бөгөөд хэд хэдэн удаа түрүүлэх дөхсөн ч аз дутсан билээ. Гэхдээ бас хоосонгүй ээ. Италийн цомд
2 , Inter-Cities Fairs Cup -т түрүүлээд амжсан.
Шигшээ багийн хувьд Чилид болсон 1962 оны дэлхийн аврагад оролцсон ба нийт 11 тоглолт хийсэн.
Лоси одоо ч Ромд амьдарч, нэгэн хөлбөмбөгийн жижиг клубыг эзэмшдэг ба хотын хүндэт иргэн билээ.

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Mon Aug 18, 2008 12:50 pm

''АС Рома багийн домогт тоглогчид''

3. Ромын Ханхүү’ - Жианини

Image

Нэр : Жусеппе Жианини
Төрсөн огноо : 1964.8.20 (43нас)
Тоглож байсан багууд :

АС Рома 1982 -1996

Стурн Граз 1996 -1997

Наполи - 1997
Леччи - 1997 -1998

Шигшээ багт (Italy) : 1986 - 1991 47 (6)

Тоглож байсан байрлал : Довтлох чиглэлийн х/хамгаалагч
Одоо : Италийн доод лигийн Галлаполи багийн дасгалжуулагч



Өнөө цагийн Рома багийн амьд домог ,шүтээн болсон гайхамшигт Франческо Тотти багадаа хэнийг шүтдэг байсан бэ. Хэний зургийг ханандаа нааж , тоглолтыннх арга барилийг ажиглаж ,хэн шиг болохыг хүсдэг байсан бол.

Энэ асуултын хариулт бол Жусеппе Жианини.

Ер нь Жианини ,Тотти хоерт адил төстэй талууд их. Хоёулаа хичнээн их мөнгө төгрөг амлаж байсан ч Ромдоо үнэнч үлдсэн , гайхалтай өндөр ур чадвартай ,10 дугаарыг эзэмшдэг , Ромын унаган хүүхдүүд мөн хурц ааш араншинтай гээд л. Тоглолтынх нь арга барил болон гадаад байдал нь түүнд ‘Ханхүү’ хэмээх хочыг өгсөн бөгөөд энэ нь ч яг оносон гэж олон хүн үздэг.

‘Би бага байхдаа түүний тоглолтыг үргэлж ажиглаж , тоглолтын стилийг нь дуурайхийг хичээдэг байж билээ…

‘Тэр бол гайхалтай нэгэн , түүүний нуруун дээр гялалзаж байсан 10 дугаарыг эзэмшинэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Би энэ дугаарын нэр төрийг унагаахгүйн төлөө чадах бүхнээ хийж байгаа хийх ч болно …

Жианини надад үргэлж заавар зөвлөгөө өгч надтай хамт байдагт нь би маш их баярладаг. Яг л миний ах шиг. Хүн бүр түүн шиг байсан бол…’ хэмээн Тотти нэгэнтээ ярьжээ.

Жусеппе Жианини 1964 оны 8 сарын 20-нд Мөнхийн хотод мэндэлжээ. Эцэг Жилдо нь Рома багт ажилладаг , үнэнч фен нь байсан учраас түүний хөлбөмбөгч болох нь багаасаа л тодорхой байсан гэдэг. Өдөр хоногоор өсөн бойжиж байсан хүүгийн ур чадвар нь үе тэнгийнхнээсээ хэтэрхий илүү нь илт харагддаг байсан тул хүн бүр л түүнийг энгийн нэгэн биш гэдэгтэй санал нэг байв.
Хэрвээ алгуурлах л юм бол бусад багуудад энэ эрдэнэсээ алдах нь гэдгээ мэдэрсэн Рома 17 настай байхад нь үндсэн багтаа авч гэрээ хийсэн бөгөөд үүнээс өмнө ‘Ханхүүг’ авах гэсэн багуудын оролдлого гэр бүлийг нь багагүй зовоодог байсан гэдэг.
Ялангуяа Лацио ,Милан , Ювентус нар.

1982 оны 1 сарын 31нд Сери А-д анхны тоглолтдоо оролцсоноор ‘Чононуудтай’ хамт хийх түүний урт удаан хугацааний аян эхэлжээ. 1982 -с 1996 оныг хүртэл Ромд хүчин хүчин зүтгэхдээ 437 тоглолтонд оролцож 75 гоол оруулсан ба 1982 онд Скудетто , Италийн цомын 3 удаагийн аварга болсон.
Гэхдээ энэ бол гол биш. Хамгийн гол нь хөгжөөн дэмжигч фанатуудын хайр.
Зарим нэгэн тоглогчдод алдар нэр , алтан медаль , эд хөрөнгө , цом шагнал , аваргын цол байдаг ч хөгжөөн дэмжигчдийн хайр гэсэн хамгийн чухал зүйл байдаггүй. Тэр эд хөрөнгө цом ,медаль эргээд чамайг хайрлаж ,дурсах чадваргүй.

Тэгвэл Жианини , энэ эрхэм карьерийнхаа туршид ганцхан удаа л Италийн аварга болж байсан , гэхдээ үхсэнийх нь дараа ч хайрлан дурсаж ,уйлах фенүүдтэй учраас дээрх тоглогчдоос хавьгүй илүү нэгэн гэж би боддог.
Шигшээ багийн хувьд Жианини 1986 -1991 оны хооронд 47 тоглолт хийж 6 гоол хийсэн бөгөөд эх орноо төлөөлөн Евро 88 , ДАШТ 1990 гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байжээ.

1996 он буюу 32 насандаа ‘Ханхүү’ ‘эзэнт гүрнээ’ орхиж хилийн чанадын зорив. Гэвч хүний нутагт тэр дассангүй ,ганцхан улирал тоглоод эргэж ирсэн юм. Ингээд Наполи ,Леччи багуудад карьеийнхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсний дараа зодог тайлж их спортттойгоо салах ёс хийжээ.
Зодог тайлаад нэг хэсэг телевизэд ажиллаж байгаад 2003 оноос дасгалжуулагч болж доод лигийн багуудад ажиллаж байна.
АС Рома -н түүний хийсэн бүхэн хэзээ ч мартагдашгүй билээ.

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS ROMA - зургийн цомог , түүх , статистик

Postby Г.Баяраа » Wed Aug 20, 2008 7:35 pm

Grazie Presidenti !

Баярсайхан Ганзориг

Хэн нэгнийг хорвоогоос нь хальснийх нь дараа магтан өргөмжилж ,бишрэн шүтэх шахдаг нь нь хүмүүс бидний араншин. Тэдгээр хүмүүс дотор тийнхүү магтуулж , сайшаалгах эрхгүйнэгэн нь байхад бас алдар цуу гавьяаг нь үеийн үед дурсаж , магтах ёстой нэгэн ч байдаг. Франко Сенси тэдгээр хүмүүсийн нэг яах аргагүй мөн . Ром хотдоо төдийгүй Итали даяараа хүндлэгддэг байсан энэ эрхэм хэдхэн хоногийн өмнө мөнх бусыг үзүүүлж нарт хорвоог орхисон. Бидний хувьд түүнийг нэр хүндтэй бизнесмен , Рома багийн ерөнхийлөгч гэдэг талаас нь л мэддэг ч хувь хүн талаас нь төдийлөн сайн мэддэггүй байсан болохоор эрхэм хүндэт Сенсигийн дурсгалд зориулж доорх бяцхан түүхийг бэлдлээ.

Image

Түүний хувьд гэр бүл бол хамгаас эрхэм зүйл нь байсан бөгөөд гэр бүл хэмээс ойлголтондоо AS Roma ,Ром хотоо ч багтаадаг байсан гэдгийг дурьдах хэрэгтэй.

Нэгэн удаа түүнээс ‘Скудетто -г хүртэх нь таны амьдралын хамгийн том аз жаргал мөн үү гэж асуухад :
Миний амьдралын хамгийн том аз жаргал бол гэр бүлтэйгээ хамт байх , харин скудуетто бол үүний дараа 2 -т тавьж болох юм гэжээ.

Франческо Сенси 1926 оны 6 сарын 29 нд Ром хотод мэндэлжээ.
Багаасаа сурлага сайтай ,үеийхэн дундаа толгой цохидог байсан хүү их Сургуулиа дүүргээд математикийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан ба үүний дараа бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдэв. Хөдөлмөрч зан ,гүйлгээ ухаан ,цэгцтэй бодлогоынхоо ачаар тун ч удалгүй газрын тос , хэвлэлын бизнест амжилт олж нэр хүндээ өсгөж эхэлсэн бөгөөд өөрийнхөө нөлөөг улс төрд ч хүргээд амжсан. Тэдний гэр бүлийн эзэмшдэг Италпетроли компаныг та бүхэн мэдэх байх.
1995 онд түүний Италийн бизнесийн зах зээлд үзүүлсэн амжилтийг нь үнэлж Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагналаар шагнажээ.
Хэдийгээр их хөрөнгө мөнгөтэй болж түүний бүх хүсэл нь биелж байсан ч ганцхан мөрөөдөл нь биелээгүй байлаа. Бага байхаасаа шүтэн биширч , дэмждэг байсан Рома клубыг худалдан авч ,дэлхийн топ багуудын нэг болгох хүсэл нь биелж амжихгүй байсаар ерээд он гарчаа. Тухайн үед (1993) клубыг эзэмшиж байсан Жусеппе Киарапико хэмээх бүтэлгүй эр хээл хахуулийн хэргээс болж өөрөө аавын хаалга татаж ,багийг нэгмөсөн уналтанд оруулаад байсан үе. Хэрвээ яаралтай арга хэмжээ авагүй л бол мөнхийн хотын рома хэзээ ч буцаж сэхэхээргүй ,хүнд байдалд ороход бэлэн байв. Энэ байдлийг Сенси харж тэвчсангүй ,бизнесийн анд П.Меззарома -н туслалцаатайгаар клубыг худалдан авсан бөгөөд хэдэн сарын дараа дангаараа Рома -н хувьцааг эзэмших болсон юм. Ингээд Рома багийн түүхэн дэх 20 дахь ерөнхийлгөч Франко Сенси -н эрин эхэллээ. Киарапико -н хутгаж хаясан бантангийн ачаар клубын ихэнх шилдэг тоглогчид явж ,санхүүгийн хувьд тун хүнд байсан учраас Сенси маш ул суурьтай алсыг харсан бодлого явуулах болсон бөгөөд үүний үр дүн ч гарч жилээс жилд Ромагын амжилт сайжирч байв. Гэхдээ л хангаллттай биш. Хэд хэдэн урагшгүй дасгалжуулагч сольж ,залуу тоглогч нараар багийнхаа цусыг сэлбэсээр 20-р зуун гарлаа. 2000 он.
Заналт өрсөлдөгч Лацио нь дэндүү хүчирхэгжиж ,Скудетто хүртсэн нь Сенси -н цухлыг дэндүү хүргэв. Иймээс өөрийн компаниа алдагдалд оруулан байж супер шилдэг тоглогч нарыг цуглуулснаар ,Рома түүхэндээ байгаагүйгээр хүчирхэгжсэн бөгөөд ойролцоогоот 120 орчим сая итали лир -г энэ наймаануудад зарцуулсан гэдэг.

Image

2001 он. Сенсигийн 8 жилийн хөдөлмөрийн үр ашиг гарч , түүхэн дэх 3 дахь Скудеттогоо хүртсэн бөгөөд , тухайн Ром хот ямар их баяртай байсныг төсөөлөхөд ч бэрх. Гэвч ингээд зогсохгүй гэж тэр мэдэгдсэн. Дараа дараагийн скудетто хүртэх тэр мөчийг би харах болно хэмээн итгэл төгс ярьж байсан Сенси - н биеийн байдал муудаж эхлэв. Шалтгаан нь мэдээж цаг зайгүй их ажиллаж ,өөрийгөө гаргуунд гаргаснаар болсон гэж олон хүн үздэг. 2004 он. Бараг өдөр болгон хүнд хагалгаанд орж ,бие нь тун тааруу байсан ерөнхийлөгчийнхөө төлөө Ром хотынхон бүгд санаа зовниж байсан үе. Нэгэнт цаашид клубын ажлыг гүйцэтгэх чадалгүй болсноо мэдсэн учраас тэрээр охин Роселла -даа энэ нэр хүндтэй албаа шилжүүлжээ. Үүнээс хойш Роселла эцгийнхээ үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн италийн цомд түрүүлж ,калчио -д муугүй үзэж байгаа бөгөөд охиноороо бахархаж байгаагаа тэр хэзээ ч нууж байгаагүй. 2008.8.17. Удаанд хугацааны турш өвчинтэй тэмцэлдсэн Франко тэнгэрийн оронд заларлаа. Ийнхүү Рома багийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяатай нэгэн эрхэм энэ ертөнцийг орхиж байна. Ром хот ,итали орон гашуудаж байна.
Дэлхий дээрх Ромын фенууд гашуудаж байна. Сенси - н амьдралын ганц зорилго Ромаг дэлхийн шилдэг болгох байсан. Та чадсаан. Таны хүсэл биелсэн. Ромын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Grazie Presidenti !

Image

Тотти : Сенси нас барсан нь бидэнд маш том цохилт боллоо ,тэр бидэнтэй хамт гайхалтай 15 жилийг өнгөрөж мартагдашгүй дусамж үлдээсэн. Түүнтэй хамт өнгөөрөсөн хором бүрийг би хэзээ ч мартахгүй ,ялангуяа 2001 оны Скудетто -н баярыг Массимус циркэд тэмдэглэж байхад царай ямар жаргалтай байснийг би одоо ч санаж байна.

Капелло : Түүнтэй хамт байсан 5 жил надад мартагашгүй дурсамж үлдээсэн , Сенси бол гайхалтай нэгэн , тэр өөртөө байгаа бүх чадвар ,бололцоогоо энэ багийг сайжруулахад л зориулдаг байсан.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests