AC Milan-ий түүх, тоглогчид

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:22 pm

Seba Rossi-ын анхны жинхэнэ Дерби.
1991 оны 3-р сарын 24, Хүсэл болон баяр хөөр хосолсон дебют.
Sebastiano Rossi бараг 26 жилийн өмнө Сериа А-ын дебют тоглолтоо Улаан харуудын өмсгөлтэйгээр Миланы дерби тоглолтонд оролцон хийж байсан. Тухайн цаг үе нь магадгүй Berlusconi эрин үеийн эхлэлийн хамгийн муу цаг үе байж болох юм. Тухайн үед Миланчууд 3 тоглолт дараалан хожигдоод байсан юм. Хэдий ийнхүү хожигдол авсан ч гэсэн тэд Maradonna-аар ахлуулсан Napoli клубийг талбай дээрээ 4-1 харьцаатай хожсон юм. Том хожил байгуулсныхаа дараа тэд их идсэний дараа өнж гэгчээр Sampdoria клубд Mancini and Vialli нарын гоалоор хожигдсон. Дараагаар нь талбай дээрээ Atalanta клубд хожигдсон. Энэхүү хожигдлууд нь дан ганц Сериа А-гаар дууссангүй тухайн үеийн European Cup тэмцээний хасагдах шатны тоглолтонд Marseille клубд Waddle-ын гоалоор 1-0 хожигдон нийлбэр дүнгээр (2-1) цааш шалгарч чадаагүй юм. Энэ тоглолтын өмнө Arrigo Sacchi тоглогч болгоны өрөөнд орон энэ тоглолтонд Sebastiano Rossi гараанд гарах болно хэмээн хэлж байсан.

Seba Rossi: Би энэ тоглолтонд бэлэн байна Arrigo Sacchi.
Marseille-с буцан ирсний дараагаар Россонеричуудыг Sampdoria, Atalanta-д хожигдсон талаар мөн European Cup тэмцээнээс хасагдсан гэх мэт олон дуусашгүй шүүмжлэл маргаанууд бүрхэн авсан юм. Харин одоо тэдний дараагийн тоглолт бол Интер Милан байсан юм. Энэхүү тоглолт Миланы хувьд хожигдох ямар ч эрхгүй чухал тоглолт байсан юм. Мөн энэ Дерби тоглолт байсан юм. Nerazzurri (Интер Милан) чууд ч гэсэн энэ тоглолтонд анхаарлаа хандуулж аваргын төлөөх өрсөлдөөнөөс хоцрохгүй байхыг хүсэж байсан юм. Тухайн жилийн Дерби ихээхэн онцлог байсан юм. Trapattoni эсрэг Sacchi. Matthaeus эсрэг Van Basten байлаа. Агуу тоглогч нар бие биенийхээ эсрэг тоглохын зэрэгцээгээр Seba Rossi анх удаагаа Улаан Харуудын өмсгөлийг өмсөж Сериа А-д тоглолтоо хийх байлаа.
“Миний санахын үнэхээр гайхамшигтай дерби тоглолт болсон. Би одоо ч гэсэн Lothar Matthaeus (Интер Милан) гүйцэтгэсэн гайхалтай чөлөөт цохилтыг санаж байна. Marseille клубтэй хийсэн тоглолтын дараагаар би өөрийгөө дахин Миланы дербид тоглохоо мэдсэн. Milanello дэхь бэлтгэлийн баазнаа тоглолт болохоос өмна хагассайн өдрийн орой Arrigo миний өрөөнд ирж энэ тоглолтонд бэлэн үү гэж асуусан. Би түүний өөдөөс хараад Мэдээж Arrigo, Би талбайд гарч тоглохоос байж ядаж "байна гэж түүнд хэлсэн.

AC Milan энэ тоглолтонд хожих л байсан.
Rossi: Van Basten-ын доогуур баруун доод булан руу цохиж оруулсан гоал үнэхээр гайхалтай гоал байсан. Энэхүү гоал, гоал орох тэрхүү үйл явц хэдхэн хоромын дотор л болсон. Харин талбайн нөгөө талд хүмүүст хүндлэгдсэн хаалгач болох Walter Zenga хаалган дээр зогсож байсан. Харин миний хувьд би нэг залуу хаалгач байсан. Бид хоёул нэг хаалгачын бээлийний спонсортой байсан учраас бие биенээс сайн мэддэг байсан. Бид талбай дээр өрсөлдөгчид байдаг байсан. Харин амьдрал дээр бол мэдээж тэр үргэлж надад сайн ханддаг байсан.

Seba-ын эхний дербигээс сүүлийн дерби хүртэлх түүний хөлбөмбөгийн замнал.
1991 оны 3-р сарын 24 нд Ac Milan vs Inter Milan тоглолтоор дебютээ хийж байсан. Дебют тоглолтын дараагаар тэрээр дасгалжуулагч Arrigo Sacchi талаар хэлэхдээ “Намайг маш сайн мэддэг” хүн хэмээн хэлсэн байдаг. 2001 оны 5 сарын 11 бол түүний хувьд сүүлийн Милан дерби байсан юм. Cesare Maldini түүнийг тэрхүү тоглолтонд Christian Abbiati оронд гаргасан юм. Тус тоглолт 6-0 Ас Мilan хожлоор өндөрлөсөн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Tue May 23, 2017 11:06 pm

5-р сарын 23нд, PERUGIA болон ABBIATI-ын гайхалтай хаалт

18 жилийн өмнө хүртсэн бидний аваргын цомын талаар тухайн өдрийн баатар Christian Abbiati өгүүлэв.

5-р сарын 23 ны өдөр AC Миланчууд Италийн аварга болсон. Тухайн улиралын төгсгөл гэхэд Миланы хаалгачын байрлал дээр гурван өөр хаалгач харах хувьтай байжээ. Эхлээд Jens Lehmann, Дараа нь Sebastiano Rossi, сүүлийнхан Christian Abbiati. Гэвч энэ өдөр, Энэ бүхэн бүхэлдээ өөрчлөгдсөн. Өөр шинээр. Christian Abbiati үндсэн хаалгач болж. Sebastiano Rossi сэлгээнд сууж харин Giorgio Frezzolini гуравдугаар хаалгач болсон байлаа.
Abbiati: Perugia яг Рома шиг
"Би Perugia дахь тэрхүү өдрийг санаж байна. Дулаахан бөгөөд их сэтгэл хөдөлгөсөн өдөр байсан. Ийм үйл явдал өмнө нь миний амьдралд тохиолдож байгаагүй ээ. Би Италийн тугыг намируулан жаргалтай гэгчийнхан талбайг тойрон гүйсэн юм. Арван хоёр жилийн дараа би өмнө нь хийж байсан тэрхүү үйлдлээ Ром хотноо 2011 онд Серья А лигийн аварга болж дахин давтаж хийж байснаа санаж байна. Яг л ижил туг барин гүйж яг л ижил баярын хөдөлгөөн хийж байлаа.

ABBIATI: Bologna клубийн эсрэг тоглолт.
Миний дебют 1999 оны 1-р сарын 24 өдөр болсон. Perugia-д бид тэрхүү хожил байгуулахаас дөрвөн сарын өмнө. Хүн болгон л тэрхүү тоглолтыг санадаг. Учир нь Maldini болон Costacurta нар намайг тоглолтын дараа ихэд магтсан. Гэсэн хэдий ч би өөрийгөө алдаа гаргасан гэдгээ мэдэж байсан. Signori-н чөлөөт цохилтоос цохисон бөмбөгийг би алдсан. Би гэм буруутай юм шиг санагдаж байлаа. Гэхдээ би өөрийн тоглолтын хэмнэлээ буцаан авчирж чадсан юм. Би тайван байж өөрийн өөр бухимдалаа дарж чадсан юм. Би тэрхүү тоглолтонд 3-2 хожиж аваргын төлөөх өрсөлдөөндөө хэвээр үлдсэн юм. Бид аварга авахын төлөө хүчтэй тэмцсэн. Лигийн эцсийн шийдвэрлэх тойргийн тоглолт болох Perugia эсрэг тоглолтонд дээр ч гэсэн бид ингэсэн. Тоглолт болохоос өмнө бидэнд их асуудал байсан. Багийн ахлах, ахмад тоглогчид байхгүй байсан болохоор бага зэргийн сонин санагдаж байлаа. Баг бүрэлдэхүүн залуусаас бүрдсэн бөгөөд яг ийм шийдвэрлэх чухал тоглолтын үед юу хийх яахаа туршлага багатай байлаа.

ABBIATI: 20 жилийн дараа, дахиал Bucchi.
Тоглолтын төгсгөлд хийсэн тэрхүү хаалтаар бид 2-1 хожиж улмаар Серья А лигийн аварга болсон нь итгэмээргүй байсан. Эхэндээ би их гоёмсог хаалт хийлээ л гэж бодсон. Гэвч цаг хугацаа явахын хэрээр ямар үнэ цэнэтэй чухал зүйл хийснийг минь харуулсан.Одоо ч гэсэн хөгжөөн дэмжигчид надтай таарахаараа надаас Bucchi-н цохилтыг хэрхэн хаасныг асуудаг. Тухайн тоглолтонд би өөрийн найз охиндоо зориулан "Briciolina di pane" буюу “Талхны үүрмэг” гэх футболкыг өмсөн тоглосон юм. Тухайн үед Найз охин (одоогийн эхнэр) маань одоогийн бидний цорын ганц хүүхэд болох Giulia нэг дүгээр сард төрүүлэхээр зэхэж байсан юм. Дээр дурдсан бүхий л шалтгаануудыг улмаас 1999 онд хүртсэн Аваргын цом маань миний амьдралын нэгээхэн хэсэг болдог болохоор зүрх сэтгэлд минь хүндтэй онцгой байр суурийг эзэлдэг юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Thu May 25, 2017 12:06 am

24/05/1989, AC MILAN-STEAUA 4-0
Giovanni Galli: Тэрхүү өдөр 90 мянган Улаан Харуудын хөгжөөн дэмжигч нар Barcelona-д цугларсан юм.Тэд нар дан ганц Италиас цуглараагүй юм. Харин дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан юм. Тухайн үед бид өөрсдөөсөө Бид хөгжөөн дэмжигч нараа цомгүй гэрт нь буцааж байсан билүү? гэж асууж байлаа.
1989 оны 5-р сарын 24, 28 өнөөдрөөс жилийн өмнө . Real Madrid клубийг 5-0 хожсоны дараагаар дэлхий дахинаа нэгэн асуулт гарч ирсэн юм Тэр бол тэмцээний хагас шигшээд Realmadrid хожсон нь зүгээр нэг аз, ямар нэг тохиолдол байсан уу? эсвэл Европын тавцанд гарч чадах чадал чансаатай шинэ Милан уу гэдгийг батлах асуулт гарч ирсэн. Энэхүү маргаан European Cup финалын тоглолт болох AC Milan болон Steaua Bucharest багуудын хоорондын тоглолт эхлэх хүртэл үргэлжилсээр байсан юм. Финалын тоглолтон дээр Цагаан өмсгөл өмссөн Россонеричуудын хувьд 24 жилийн өмнө хамгийн сүүлд цом хүртсэн бол Румын багийнханы хувьд Lordanescu удирдуулсан тэд өмнө нь 1986 онд European cup тэмцээний аварга болсон байлаа. Харамсалтай нь тэд нар финалын тоглолт болж буй Camp Nou цэнгэлдэхэд нэг ч хөгжөөн дэмжигчгүй ирсэн байлаа.

GIOVANNI GALLI: Финалыг тоглолтын шөнийг эргэн дурсав
Яг тоглолт болоход талбай дээр бүх зүйл хэвийн байлаа. Гэхдээ бид Steaua Bucharest клубд Румын шигшээ багийн гарааны 8 тоглогч байдаг болохыг мэдэж байлаа. Жишээ нь: Gheorghe Hagi. Өөр бусад онцлох зүйл гэвэл өөрсдийн лиги, цомын тэмцээн болон European Cup тэмцээнд бараг зуу гаруй тоглолтонд хожигдоогүй байлаа.бол тэд хараахан ямар ч тоглолтонд хожигдоогүй, эерэг үр дүн аваад байлаа. Яахав хагас шигшээд эхний тоглолтондоо 1-0 хожигдсоныг эс тооцвол. Тиймээс бид их өндөр сэрэмжтэй байлаа.
Giovanni Galli: AC Миланы хөгжөөн дэмжигч нар дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан байлаа.
Тэмцээний шөвгийн 16 шатанд бид Red Star Belgrade маш хүнд тоглолтыг хийж байлаа. Бид Зүүн Европын багууд бөмбөг сайтар эзэмшиж сайн дамжуулж тоглодог болохыг мэддэг байсан. Тиймээс бидний хамгаалан тоглолт ашиггүй ч болж мэдэхээр байлаа. Улмаар тэмцээний финалын тоглолт амаргүй болохыг гадарлаж байлаа. Гэхдээ бид дараа нь Camp Nou цэнгэлдэхэд 90,000 фанатууд дан ганц Италиас цуглараагүйг мэдээд өөрсдөөсөө Бид хөгжөөн дэмжигч нараа цомгүй гэрт нь буцааж байсан билүү” хэмээн хэлцгээсэн. Ингэж л финалын тоглолт эхэлсэн юм даа. Эцэст нь бид 4:0 хожсон юм.

Ac Milan-Steaua Bucuresti 4-0
Ac Milan : G. Galli, Tassotti, P. Maldini, An. Colombo, Costacurta (74' F. Galli), F. Baresi, Donadoni, Rijkaard, Van Basten, Gullit (60' Virdis), Ancelotti.
Дасгалжуулагч: Sacchi.

Steaua Bucuresti : Lung, Petrescu, Ungureanu, Stoica, Bumbescu, Iovan, Lacatus, Minea, Piturca, Hagi, Rotariu (46' Balint).
Дасгалжуулагч: Iordanescu.
Шүүгч: Tritschler.
Гоалууд: 18' Gullit (M), 27' Van Basten (M), 39' Gullit (M), 46' Van Basten (M).
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Previous

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests