AC Milan-ий түүх, тоглогчид

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

AC Milan-ий түүх, тоглогчид

Postby Кака22 » Mon Aug 13, 2007 7:44 pm

АС Milan түүхэндээ гурвалсан тоглогчдоороо алдартай билээ. Эдгээр гурвалуудаас толилуулж байна.


Шведийн гурвал:

Image

Image

Image

Энэ 3-н тоглогч цагтаа (1950-иад онд) AC Milan-д шведийн гурвал гэж нэрлэгдэн, гурвуулаа нийлээд 38 тоглолтонд 118 гоол хийж гайхамшигтай амжилт үзүүлж байлаа. Gre-No-Li (энэ 3-ийг нийлүүлээд ингэж нэрлэдэг байлаа) мөн 48 оны олимпд улсынхаа шигшээд орж тоглон алтан медаль хүртэж байсан юм.
Nordahl гэхэд AC milan-ий бүх цаг үеийн туршид 291 тоглолтонд 225 гоол хийсэн үзүүлэлтээрээ Пиола-ийн дараа 2-т ордог.

Голландын гурвал:

Marco van Basten, Frank Rijkaard болон Ruud Gullit гурав 80-аад оны үед Milan-д хүчин зүтгэж байлаа. Энэ гурван тоглогчийн тухай энд нийтэлсэн байгаа.

Италийн гурвал:

80-аад оны дунд үед AC Milan-д италийн гурван тамирчин нэрээ цуурайтуулж байлаа.

Image

Roberto Donadoni

Image

Carlo Ancelotti

Image

Giovanni Galli


Бразилийн гурвал:

Энэ жилээс эхлээд бразилийн алдарт гурвал гэсэн нэр AC Milan-д мөнхрөн үлдээх боловуу гэж бодож, найдаж байна.

Image

Image

Image


+ Бонус :P

Image
Кака22
 
Posts: 1
Joined: Mon Aug 13, 2007 7:38 pm

Re: AC Milan-ий гурвалууд

Postby шипи » Tue May 19, 2009 11:29 pm

Анхны жилүүд
Алфред Эдвардс, Херберт Киплин нар 1899 оны 12 сарын 16-ны өдөр АС Милан буюу Хөлбөмбөгийн Холбоо Миланыг “Хөлбөмбөг, Крикетын клуб Милан” нэртэйгээр анх байгуулсан юм. Миланы анхны ерөнхийлөгч, Их Британы дэд сайд асан Эдвард нь Миланы дээд ангынхан дунд танил нэгэн байлаа. Эхэндээ клуб нь крикетын багтай байсан ба Эдвард Берра улирддаг байсан бол хөлбөмбөгийн клубыг Дэвид Эллисон удирддаг байжээ.

Албан ёсны өнгөөр хар, улаан өнгөөр сонгон Херберт Килпиний удирдлаган доор тоглож эхэлсэн. Эхний цом Medaglia del Re буюу хааны Медалыг 1900 оны нэг сард хүртсэн юм. Үүний дараа үндэсний лигд 1901, 1906, 1907 онуудад түрүүлсэн. 1901 оны ялалт нь маш нэр хүндтэй чухал ялалт байв. Учир нь 1901 он хүртэл ганцхан баг буюу Женоа л түрүүлдэг байжээ.

1908 онд гадаадын тоглогчидыг элсүүлж авахтай холбоотой маргааны улмаас баг хоёр хуваагдан Интернационал Милан үүсэв.

1916 онд Холбооны цом хүртэв. Энэхүү цом нь Дэлхийн нэгдүгээр дайнаас болон хойшлоод, хожим нь Италийн лиг болон өөрчлөгдсөн боловч үүнийг Италийн аварга хэмээн тоодоггүй.

1919 онд баг нэрээ “Милан хөлбөмбөгийн клуб” болгон өөрчлөв. Үүнээс хойш тэд өндөр амжилт гаргахаа байлаа. Үргэлж хүснэгтийн дундаас дээгүүр байранд ордог болов.

1938 онд Фашист дэглэм тогтсоноор Associazione Calcio Milano гэсэн шинэ итали нэр өгөв. Гэвч Дэлхийн хоёр дугаар дайны дараа Associazione Calcio Milan болгон сүүлийн үг буюу Милан хотын нэрийг англи болгосон юм. Энэхүү нэр нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна.

1950-аад он
Дайны дараагаас АС Милан италийн шилдэг гурван багын эгнээнд буцан орж ирсэн ба 1951 онд 34 жилийн дараа “Скудето” авав. Үүнээс эхлэн Миланы эхний алтан он жилүүд эхэлсэн билээ. Шведийн алдарт гурвал Гре-Но-Ли нэрээрээ алдарт Гуннар Грин, Гуннар Нордаль, Нилс Лэйдхолм болон Лорензо Буффон, Чезар Малдини, Карло Анноваззи нараас бүрдсэн баг нь хөлбөмбөгийн түүхэнд Il Grande Milan буюу “Аугаа Милан” нэрээр үлдсэн.

Тухайн үеийн хамгийн том ялалт нь 1950 оны хоёр сарын 5-нд Турины Ювентусыг 7-1 харьцаагаар хожсон юм 1951 оны ялалтын дараа гурван удаа Серие А-гийн аврага буюу “Скудето”-г 1955, 1957, 1959 онуудад, хоёр “Латины цом” 1951, 1956 онуудад хүртэв. 1947/1948-аас 1956/1957 оны хооронд үргэлж эхний гуравт ордог байлаа.
1960-аад он
Image
1961/1962 онд дахин Скудето хүртэв. Энэ удаа тэд Нерио Роккогийн удирдлаган доор тоглож байв. Тэрээр хөлбөмбөгт ultra-defence /catenaccio/ буюу катеначио тактикийг бий болгосон юм. Багт залуухан Жианни Ривера, Алтафини нарыг элсүүлэв. Дараагийн улиралд Алтафинигийн гоолын ачаар Бенфикаг 2-1 харьцаатайгаар буулган авч анхны Европын цом хүртэв. Энэхүү цом нь анхны италийн баг Евродын цом хүртсэн тохиолдол байлаа. Хожим Аваргуудын лиг нэртэй болсон билээ.

Гэвч 1960-аад онд Милан цөөхөн цом хүртсэн юм. Учир нь Хэленио Херрерагийн Интер Милан ноёрхож байлаа. Дараагийн Скудеттогоо 1967/1968 онд л авав. Тэр улиралдаа Цомтой багуудын цомд Хамбург СВ-г Курт Хамриний 2 гоолийн ачаар буулган авав. Дараагийн улиралд хоёрдах Европын цомоо Голландын алдарт Аяаксийг 4-1 харьцаатайгаар бут ниргэн авжээ. Мөн тэр жилдээ анхны Тив хоорондын цомоо Аргентиний Эстудиантесийг хоёр тоглолтын нийлбэрээр 4-2 харьцаатайгаар буулган авсан байна.
Image
Аравдах Скудетто, анхны серие Б
1970-аад онд гурван Италийн цом, хоёрдах Цомтой багуудын цомыг хожсон боловч жихэнэ зорилго нь 10 дах Скудеттог авах байв. 10 скудетто хүртсэн баг нэг таван хошуутай болдог билээ. 1972 онд тэд гайхалтай тоглолт үзүүлэн УЕФА-гийн цомын хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Тоттенхам Хотспарсд хожигдов. 1972/1973 оны улиралд тэдэнд 10 дах скудеттогоо хүртэх боломж гарсан ч тэд хамгийн сүүлчийн өдөр Хеллас Веронад хожигдон сайхан боломжоо алдав.

Ийнхүү тэд 1978/1979 оны улирал хүртэл хүлээх хэрэгтэй болжээ. Энэ жил Жианни Риверагаар удирдуулан 10 дах Скудеттогоо хүртэв. Энэхүү агуу ялалтынхаа дараа тэрээр зодог тайлсан юм. 1979/1980 улиралын дараа С.С Лациогын хамт мөрийний хэргээс болон доод лигрүү унав. 1980/1981 улирал тэд Серие Б-д хялбархан түрүүлсэн боловч дараа улиралд маш муу тоглон дахин Серие Б-руу унасан юм.
Берлусконигийн үе
Хэд хэдэн санхүүгийн асуудал зэргээс шалтгаалан Милан амжилттай тоглож чадахгүй байсаар 1986 оны 2 сарын 20-ны өдөр Силвио Берлусконид худалдагдав. Берлускони дасгалжуулагчын гараагаа эхэлж байсан Арриго Саччи, Голландын гурван тоглогч Марко ман Бастен, Франк Райкаард, Рүүд Гүүлит нар мөн Италийн одууд болох Роберто Донадони, Карло Анчелотти, Жиованни Галли нарыг худалдан авснаар толгой эргэм ялалтын жилүүдийн дахин эхэлсэн юм.

Саччи 1987/1988 оны улиралд Диего Марадонагаар удирдуулсан Наполиг хожин скудетто авав. 1988/1989 улиралд гуравдах Европын цом, хоёр дах тив хоорондын цомыг авав. Дараагийн улиралд энэ амжилтаа дахин давтав. Тухайн үеийн гарааны бүрэлдэхүүнд: Жиованни Галли, Мауро Тассоти, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Ангело Коломбо, Франк Райкаард, Карло Анчелотти, Роберто Донадони, Рүүд Гүүлит, Марко ван Бастен нар байлаа.
Image

Саччи Италийн үндэсний шигшээ багыг дасгалжуулхаар явсаны дараа залуухан Фабио Капеллог дасгалжуулагчаар сонгов. Түүний удирдлаган доор Россонери 58 тоглолт нэгж хожигдолгүй тоглон Gli Invicibili буюу “Ялагдашгүй” хочтой болжээ. Ялагдашгүй багын арын хамгаалалтыг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хослол болсон Ф.Бареси, А.Костакурта, П.Малдини нар, хагас хамгаалалтыг Марсел Десайлли, Роберто Донадони нар, Д.Савичевич, З.Бобан, Д.Массаро нар довтолгооны хэсгийг бүрдүүлж байв. 1992-оос 1994 оны хооронд гурван жил дарааллан, 1991/1992 онд нэгж тоглолт хожигдолгүй Скудетто хүртжээ. Мөн 3 жил дарааллан Аваргуудын лигын финалд хүрсэн ба эхний жил 1993 онд Марсейлд 1-0-оор хожигдов. Энэ тоглолтыг дараа нь шүүгчийн хуувилдаан орсон, допинг хэрэглэсэн хэмээн хэсэгтээ маргалдсан. Дараагийн жил Барселонтой тоглох болов. Тухайн үеийн Барселона нь Мөрөөдлийн баг нэртэй, аугаа Йохон Криүфын удирдлаган доот тоглож байлаа. Гэвч тэд хожигдлын амтыг 4 бөмбөгөөр мэдэрсэн юм. 1995 оны финалд дахин хиожигдов энэ удаа Аяакс Амстердамын инээх ээлж байжээ. Дараа жил нь Роберто Бажжио, Марко Симоне, Жиорж Вий нараар удирдуулан 15 дахь Италын аварга цолоо хүртэв. 1996 оны гарааны бүрэлдэхүүнд : Себастиано Росси, Кристиан Пануччи, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Роберто Донадони, Деметрио Албертини, Марсел Десайлли, Звонимир Бобан, Жеорж Вий, Роберто Бажжио нар байв.
Image
Сүүлийн жилүүдэд
1996-1997

Фабио Капеллог явсаны дараа Оскар Вашингтон Табарезийг дасгалжуулагчаар сонгосон боловч эхний тоглолтуудадаа хожигдсон учир халан Арриго Саччиг буцаан авчиран Ибрахим Ба, К.Дугарри, Эдгар Давидс нарыг худлдан авсан боловч 11 байранд оров.

1997-1998

Саччиг дахин Капеллогоор солин К.Зиеге, П.Клюьерт, Леонардо нарыг худалдан авав гэвч үр дүн нь өмнөх жилээсээ нэг байр дээшлэн 10-аар байранд оров. Энэ улиралын хамгийн муу тоглосон тоглолт нь талбай дээрээ 1-6 харьцаатай Ювентусд хожигдсон тоглолт байлаа. Капелло Саччигийн адил халагдав.

1998-1999

Шинэ дасгалжуулагчийн эрэлт оров. Өнгөрсөн улирлад Удинезег гуравдугаар байранд оруулсан Алберто Заччерониг Оливер Биерхофф, Томас Хелвег гэсэн хоёр тоглогчийнхон хамт авчирлаа. Мөн тэр жилээ Роберто Аяала, Луйжи Сала нарыг худалдан авж 3-4-3 гэсэн тактикаар тоглон 16дах аварга цолоо авав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, Л.Сала, А.Костакурта, П.Малдини, Т.Хелвег, Д.Албертини, М.Амбросини, З.Бобан, Андрес, Ж.Вий, Оливер Биерхоф нар байв.

1999-2000

Дараагын улирал Заччерони амжилттай тоглуулж чадсангүй. Украйны шинэ од Шевченко ирсэн боловч Серие А-д 3-р байр, Аваргуудын лигд хэсгийн 6 тоглолтонд ердөө нэг хожил 2 тэнцээ, хожигдол аван хасагдав.

2000-2001

Дараа улиралд Милан амжилттай тоглож эхэлжээ. Динамо Загреб, Бешикташ, Барселонаг хожин дараагийн шатанд шалгарсан боловч хожигдолын цуваа эхлэв. Серие А-д Ювентусд 3-0-оор, Аваргуудын лигд Депортиво Ла Корунаг хожиж чадалгүй хасагдсанаар Зачерони халагдав. Түүний оронд багын ахлагч П.Малдинигий аав нэгэнтээ Миланы төлөө хүчин зүтгэж байсан Чезар Малдиниг авчирсанаар нөхцөл байдал дээрдэж эхлэв. Анхны тоглолтоо Бари-г 4-0-оор буулган авж эхэлжээ. Мөн гол өстөн Интер Миланыг 6-0 харьцаатайгаар бут ниргэсэн юм. Энэ тоглолтын Сэржинио гайхамшигыг үзүүлсэн байна. Гэвч Милан дахин хожигдож эхлэв. Клубын удирдлага Малдинид эхний 4т оруул гэсэн шаардлага тавьсан ч 6 дугаар байранд оров.

2001-2002

2001-2002 улиралд од тоглогчидыг цуглуулав. Депортиво Алвесаас Хави Морено, Космин Контра, Динамо Киевээс Каладзе, Фиорентинагаас Рью Кошта, Ювентусаас Инзаги, Хеллас Веронагаас Мартин Лаурсен, Галатсрайгаас Юмит Давал, Интер Миланаас Андреа Пирло нарыг худалдан авж дасгалжуулагчаар Фатих Теримыг томилжээ. Гэвч эхний таван сарын байдлаар Фетим лигд 5 байранд унагасан учир түүнийг халан Карло Анчелоттиг оронд нь тавив. Багын ахлагч Малдини гэмтлийн улмаас тоглоогүйч тэрээр 4 байранд оруулав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, К.Контра, А.Костакурта, М.Лаурсен, К.Каладзе, Гаттузо, Албертини, Сержинио, Рьв Кошта, Шевченко, Инзаги нар байв
Image
Анчелоттигийн жилүүд
2002-2003 (Серие А-д 3байр, Европын цомын аврага)

Улиралыг 6дахь аваргуудын лигийн цомтойгоо дуусгав. Манчестерт финал хүрэх замдаа Интер Миланыг, финалд Ювентусыг торгуулын цохилтоор буулган авав. Серие А-д гуравдугаар байрд оров. Тэр жилээ Италийн цом, европын Супер цомуудыг хожижээ. Аваргуудын лигын гарааны бүрэлдэхүүнд: Дида, А.Костакурта, А.Неста, Малдини, Каладзе, Гаттузо, Пирло, Сийдорф, Рью Кошта, Шевченко, Инзаги нар байв. Дараа улиралд Бразилын залуу од Кака-г худалдан авав. Багыг I Meravigliosi буюу Гайхамшигууд хэмээн дуудах болов.

Image
Image
2003-2004 (Серие А-гийн аврага, Европын цомд ¼ шигшээ)

Довтолгоонд Шевченко, найруулагчаар Кака, хамгаалалтанд Неста, Малдини нар тоглон гайхалтай тоглолтыг үзүүлж байв. Харамсалтай нь талбай дээрээ Депортиво Ла Корунаг 4-1 харьцаатай хожсон боловч зочилж тоглохдоо 4-0 харьцаатай хожигдон Аваргуудын лигээс хасагдав. Италийн аварга болсон ч гэсэн шүүмжлэгчид хасаг хамгаалалт муугаас бол сайн тоглолт үзүүлж чадахгүй байна хэмээж байсан.

2004-2005 (Серие А-д 2-р байр, Европын цомд мөнгөн медал)

Креспо гайхалтай сонголт байсан гэдгээ батлав. Амбросинигийн цаг дуусах мөчид хийсэн гоолийн ачаар Истанбулын Ататурк Стадинод Ливепүүлтэй тоглохоор болов. Эхний үед 3-0-оор Ливерпүүлд ямарч боломж олголгүй тэргүүлж эхэлсэн боловч хоёрдугаар үед 6 минутад 3 гоол алдан тэнцэж улмаар торгуулийн цохилтоор хожигдов. Ла Корунагын айшиг Истанбулын аймшигаар солигдов. Серие А-д хоёрдугаар байр, Аваргуудын лигд 2-р байр, Италын цом хожсоныг дүгнэж үзвэл гайхалтай улирал өнгөрсөн боловч Ювентус Серие А-гийн аварга, Ливерпүүл Европын аварга болсон юм.
2005-2006 (Серие А-д 3-р байр, Европын цомд хагас шигшээ)

Серие А-гийн тоглолт сүүлийн жилүүдийн хамгийн сайн нь болон 28 хожил авсан ч Ювентусын 91 онооны дээр гарж чадсангүй. Гэвч энэ бүхэн авилгалын хэргээс үүдэн ямар ч хэрэггүй болон авсан нийт онооноосоо 30 оноо хасуудан гуравдугаар байр, дараа жил нь 8 хасах оноотой эхлэх торгуул хүртсэн бол түрүүлсэн Ювентус доод лигрүү унасан юм. Аваргуудын лигд хэдий амжилттай тоглон Байерн Мюнхен, Лионыг хожин хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Барселонад хоёр тоглолтын нийлбэр 1-0-оор хожигдсон юм.

2006-2007 (Серие А-д 4 байр, Европын аварга)

Серие А-д -8 оноотойгоор эхэлсэн ба улиралын эхний хагасд муу тоглолт үзүүлэн өвлийн амралт болоход хүснэгтийн дунд бичигдэж байв. Өвлийн цонхоор Массимо Оддо, Бразидийн супер од Роналдо нарыг эгнээндээ элсүүлэв. Улиралын төгсгөлт гайхалтай тоглолтуудыг үзүүлэн Серие А-д 4-р байранд, Аваргуудын лигийн аварга болсон билээ.

Өмнөх жилийн авилгын хэргээс үүдсэн торгуулаас үүдээд Милан аваргуудын лигийн 3дах шатнаас тоглохоор болов. Ред Стар Белградыг төвөггүй хожин цаашлан групээсээ нэг дүгээр байраар шалгаран Шоландын аварга Селтиктэй тоглохоор болов. Нэмэлт цагт оруулсан Кака-гын гоолын ачаар дараагийн шатанд Германы аварга Байерн Мюнхенийг хоёр тоглолтын нийлбэр 4-2 харьцаагаар буулган авсан юм.

Байернийг хожин хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглохоор болсон нь сүүлийн таван жилд 4дэх удаагаа хагас шигшээд шалгарсан явдал байв. Эхний тоглолт Манчестерд Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэнд болов. Тоглолт эхний 5минутад К.Роналдо гоол хийсэн ч Кака хариуг нь барин 2 гоол хийсэн. Гэвч Рүүний мөн хариу 2 гоол хийн Манчестер Юнайтедын хожилоор дууссан юм. Энэ тоглолтын тухай Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини сүүлийн хэдэн жилд болоогүй гайхамшигтай тоглолт боллоо хэмээсэн. Хоёр дахь тоглолт Сан Сирод болсон ба Милан эхний үед төгс тоглолт үзүүлэн Кака, Сийдорф нар нэг нэг гоол хийн тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар хагасд Жилардино нэг гоол хийн 3-0 харьцаатайгаар дэлхийн хамгийн шилдэг довтолгоотой хэмээн яригдаж байсан Манчестер Юнайтедыг элэглэсэн юм.

Ийнхүү тэд 2005 оны финалын өрсөлдөгч Ливерпүүлтэй дахин тоглохоор болов. Энэхүү тоглолт Грекийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 23 нд болсон. Энэ цэнгэлдэх хүрээлэнд 1994 онд Барселонаг 4-0-оор хожиж байсан сайхан дурсамжтай мөн 2005 оны хариугаа авах хүсэлтэйгээр ирцгээсэн байв. Тоглолт 2-1 харьцаатайгаар дууссан ба хоёр гоолыг хоёуланг нь Инзаги хийсэн юм. Энэ тоглолтонд ялснаараа Милан 7 дахь удаагаа Европын аварга, сүүлийн таван жилд 3 удаа финалд хүрэн 2 удаад нь хожсон амжилтыг тогтоосон юм.
Image


http://mn.wikipedia.org
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Re: AC Milan-ий гурвалууд

Postby Tmshinoda » Sun Jan 10, 2010 9:46 pm

odo braziliin gurwal bituuhendee bgaal bgaashd
Image
bur gurwuulaa GOAL hiihii ni yaana :mrgreen:
Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC Milan-ий гурвалууд

Postby fanaticalantifanatic » Mon May 21, 2012 9:08 am

Шинэ сэдэв нээх гэснээ байгаагаа өөд нь татхаар шийдлээ. Чатын устгаад нэрийг нь Ас Милан түүх, тоглогчид гээд өөрчилчих байх Баяраа админ :eek:
Неста, Гаттусо, Малдини, Ван Бастен нарын талаар энд Алдрын танхимд байна. Пато, Ибра нарын талаар сэдэвт нь байна лээ. Бусдынх нь талаар энд бичиж байя...


Миний гоолууд – миний баялаг

Инзаги Миланы европын тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч (41 гоол), Раулын дараагаар европын тэмцээнд мэргэн бууч (70 гоол), итали мэргэн буучдын дөрөвт (316 гоол). Сери Ад 10 удаа хет-трик хийснээр рекорд тогтоож байжээ. Энэ нь лигт 25 жилийн шилдэг амжилт юм. Хэдийгээр тоц тэмцээнүүдэд сүртэй гялалзаагүй ч Италийн шигшээн төлөө 57 тоглолтонд 25 гоол. Евро 2000д Турк, Румыний хаалгыг мялааж, ДА 2006д мөн Чехын хаалганд гоолджээ. Гэхдээ клубын түвшинд Инзаги домог юм. Өөрийн 300 дахь гоолоо 2009 оны 3 сарын 15нд Сиенагын хаалганд хийж байлаа. Түүний мэргэн буучын кареер энэ багын хаалгаас л эхэлж байж.

Image

1973 оны 8 сарын 9нд Пьяченцад төрсөн
Өндөр 181 см, жин 74 кг
Байрлал: довтлогч
Клубүүд: Пьяченца 1991-92, 1994-95
Альбинолеффе 1992-93
Верона 93—34
Парма 95-96
Аталанта 1996-97
Ювентус 1997-2001
Милан 2001- “үүрд”

Амжилт:
Ювентусд скудетто 1998, Италийн супер цом 1997
Миланд скудетто 2004, 2011
Италийн супер цом 2004, 2011
Италийн цом 2003
Аваргуудын лиг 2003, 2007
Европын супер цом 2003, 2007
Клубүүдын дэлхийн аварга 2007
Италийн шигшээд Дэлхийн аварга 2006
Европын дэд аварга 2000
Италийн залуучуудын шигшээд Европын аварга 1994
Сери Ан шилдэг мэргэн бууч 1997
Шилдэг залуу тоглогч 1997
Миланы түүхэн дэх Европын тэмцээн дэх мэргэн бууч
2007 оны Аваргуудын лигийн финалын МОМ
Италийн 300 гоол оруулсан тоглогчдын “Клуб 300” гишүүн

5 баримт
-Инзаги айлын торгуулийн талбайд төгс довтлогч. Тэр дриблингэд хүчтэй биш, холоос хүчтэй цохидоггүй. Гэхдээ тэр гайхалтай гоолын мэдрэмжтэй бөгөөд үргэлж хэрэгтэй газраа байж таардаг.
-Залуу байхад нь орчин үеийн хөлбөмбөгийн эсрэг дүрийн шошго наалдсан билээ. Нэг нь түүнийг гоц авъястай хөлбөмбөгч хэмээн, харин зарим нь нэртэй жүжигчин гэж үзэж байлаа. Эцэст нь түүний авьяс чадалд эргэлзсэн хүн үлдээгүй билээ.
- Инзагиг 28тайдаа Миланд ирэхэд түүний их хөлбөмбөг дэх өдрүүд дууссан гэж үзэж байлаа. Гэхдээ Пиппо бараг 10н жил өндөр зэрэгт байж чадсан юм.
- Миланд бүх байж болох цомыг хүртсэн ба Миланы оролцсон бүх тэмцээнд гоолдсон цорын ганц тоглогч болсон юм.
- Филиппо Инзаги “Клуб 300”-д Сильвио Пиола (364 гоол), Жузеппе Меацца (338 гоол), Роберто Бажжо (318) нарын араас 4дүгээр байр эзэлсэн.
Түүний талаар 2 өвөө иймэрхүү юм хэлсэн нь алдартай билээ.
“Инзаги ер нь хөлбөмбөг тоголж чаддаггүй. Тэр зүгээр үргэлж хэрэгтэй газраа хэрэгтэй цагтаа байдаг.” Иохан Круйфф
“Энэ залуу отон тоглолтын одонд төрсөн.” Сэр Алекс


Image

Амжилтын төлөө 6 алхам
Филиппо Инзаги Италийн хойд нутгийн Пьяченца хэмээх Миланаас холгүй орших хотод мэндэлжээ. 1991 оноос “Пьяченца” клубтээ гараагаа эхэлжээ. Үнэндээ удалгүй түүнийг зээлээр явуулж. Эхлээд Сери С-ын “Леффе”д 21 тоглолтонд 13 гоол, дараа нь дивизон ахиж “Верона”д 36 тоглолтонд 13 гоол, харин дараа нь “Парма”д заржээ. Пармад нэг л болж өгөхгүй 24 тоглолтонд ердөө 4 гоол хийн “Аталанта” руу явжээ. Туранхай, гэхдээ онцгой огцом хурд, хөдөлгөөнтэй залууд төлсөн мөнгөнийхөө хойноос Бергамогыхан харамсаагүй билээ. Эхний улиралдаа л 33 тоглолтонд 24 гоол хийж Сери Ан улирлын мэргэн бууч болон оны шилдэг залуу тоглогч болжээ. Даруухан Аталантад ийм залуу авъястан үлдэж чадахгүй нь тодорхой болжээ. Үүгээр ч болсон юм. Пиппо дараа улиралынхаа хар цагаан зураастай өмсгөл өмсөж үзэн харин Ювентус сая доллар зарсан юм. Өөрийн 6дахь клубтээ Инзаги анхны цомоо авсан юм. Мэдээж ийм зүйл болохгүй байсан бол хачин шүүдээ, учир нь Ювентусын довтолгоонд түүнтэй хамт Алессандро Дель Пьеро, Зинедин Зидан нар байсан юм. 1997/98 улирлын хамгийн чухал тоглолтуудын нэг “Болонья”-ын эсрэг Инзаги хэт-трик хийж, улиралд нийт 18 гоол хийжээ. Юветэй хамт анхны оролдлогоороо Аваргуудын лигийн финалд бас хүржээ. Юуве финалд Реал Мадридад хожигдсон,1/4 шигшээд Динамо Киевийн эсрэг Инзаги 4н гоол оруулжээ (1:1, 4:1).
Пиппо Ювентусын төлөө 165 тоглолтонд 89 бөмбөг оруулсан боловч Трэзэгэгэ ирсэнээр 2001 онд Миландыг зорьжээ. 2001 оны долоон сард албан ёсны үнийг зарлаагүй ч Милан түүний ойролцоогоор 40 сая доллар төлсөн гэх. Гэхдээ Пиппо эцсийн цент хүртэл нь хөдөлмөрөөрөө төлж өгсөн юм.
Эхний улирлын намар талбайд гарсан гэхээсээ өвдөгний бэртлээ эмчлүүлж өнгөрөөж. Хавар эргэн ирэн Андрей Шевченкотой хүчирхэг довтолгооны хослол үзүүлж эхэллээ. Дараа улиралд Пиппо Аваргуудын Лигт 12 гоол хийн багаа аварга болход том тус хүргэлээ. Финалд ямар нэг баг биш харин Ювентус байсан юм. Тэр улиралд Инзаги ямар ч байрлалаас бөмбөг хийн, ямар ч хамгаалагчаас мултарч байсан юм. Мөн Россонерийн төлөө 49 тоглолтонд 30 гоол хийжээ.
Миланд байж болох бүх цомыг дор хаяж нэг удаа хүртжээ. Италийн цом 2002/03, скудетто 2003/04, 2010/11, Аваргуудын лиг 2002/03, 2006/07, Европын супер цом 2003, 2007, Дэлхийн клубуудын цом 2007, Италийн супер цом 2004, 2011. Мөн эдгээр тэмцээнүүдэд бүгдэд гоолдож байсан бөгөөд одоо Инзаги гоолдож нэрээ үлдээгээгүй байж болох тэмцээн үгүй билээ. 38 хүрсэн ч тэрээр өөрийн сайн чанараа алдаагүй хамгаалагч, хаалгачдад аюултай байсан хэвээр.
Дүү Симоне Инзаги мөн алдартай хөлбөмбөгч болсон юм. “Пьяченца”, “Лацион” төлөө 42 гоол хийжээ. 2000 онд ахтайгаа хамт италийн шигшээн тоглолт хамт хийж байж. Симоне гэр бүлийн ааш занг өвлөн авсан ба мөн л жүжиглэлтээрээ таанигдсан билээ. Үнэндээ нэг сэтгүүлчийн хэлснээр ахаасаа хөлбөмбөг, болон жүжшгчний авьяас нь 2 дахин бага билээ. 2010 оны зун 34 насандаа зодог тайлжээ.


Шунал- сайн хэрэг
Уолл стрит киноны брокер Гордон Геккогийн уриа нь киноны түүхэн дэх шилдэг хэлц болсон билээ. Пиппогийн кареер энэ хэлцийн доор тодоор тодорхойлогдоно. Түүнд багийн амжилтаас илүү хувийн статистик чухал хэмээн хэвлэлээр хэлүүлж байсан удаа бий. Гэхдээ итали довтлогчийн стиль ийн санагдуулжээ. Бүх клубтээ хаалганд бөмбөг хийх ганц зорилготой торгуулийн талбайн тоглогч байсан. Ямар аргаар гэдэг нь чухал биш. Манчестер Юнайтед багийн хамгаалагч асан өөрийн Ян Стам эр зоригтойгоор Филиппо болон Симонег олноо танигдсан жүжигчид хэмээжээ. Гэхдээ түүний номонд МанЮ-ын удирдлагыг баярлуулаагүй зүйл байсан учираас Миланд Пиппогийн хамтран зүтгэгч болон зарагджээ.
Инзагигийн гоолуудыг хувааж болно. Сөргөөр хоосон хаалганд, хаалгачын нэгийн эсрэг нэг. Эхний тохиолдолд гоолын мэдрэмж бөгөөд үүнийг байгалиас заяадаг аж. Инзаги бөмбөг яг хаашаа чиглэх, мөн хаана хүлээж байх ёстойг мэддэг мэт байдаг. Ювентуст байхад Зидан дель Пьерод дамжуулан цаадах нь торгуулийн талбайруу хаяхад Инзаги сүүлийн, ихэвчлэн ганц хүрэлт хийдэг байв. Дараагийн тохиолдолд довтлогчийн огцом хурд, биеийн аль ч хэсгээрээ гоол хийх чадвар шаарлагатай.. Ер нь биеийн аль хэсгээрээ гоолдох нь өвөрмөц чанар билээ. 2007 оны финалд ийм чухал гоол хийсэн билээ. Пирло хаалттай цохилт хийн Инзаги мөрний хөдөлгөөнөөр гоол болгосон билээ. Сүүлийх нь Инзагигийн отон тоглолтын зангаас мултрах чадвараас хийх. Бас хурд, мэдрэмжэс хамаарна. Онцгой гоо зүйн цохилт хийлгүйгээр хаалгачийн доогуур хийж орхино. Энэ маягаараа финалын ялалтын 2 дах гоолоо хийсэн юм. Инзаги хаалгыг холоос мялааж эсвэл өөрийн талбайгаас авчирсан бөмбөгөөр гоолдож, жигүүрээр ассист хаяж байсан нь ховор. Хэрвээ Инзаги гоолын дамжуулалт хаядаг байсан бол тэр өөрөөрөө байхаа болино, хамгийн гол нь эндээс олигтой зүйл гарахгүй. Тэгэхээр түүний хувьд гоол хийх шунал нь үнэхээ сайн зүйл.

Image

Сүүлийн хэдэн үг
2010 оны 11 сарын 3нд Реалтай хийсэн хэсгийн тоглолтонд 1:0р хожигдож явахад сэлгээгээр гарч ирэн 2 гоол хийн багтаа тэнцээ авчирсан. 2010 11 сарын 10нд Палермогийн эсрэг тоглолтонд хүндхэн бэртэл аван талбайд 5 сард л гарсан. Мөн энэ улиралд бэртэл болон олон залуу тоглогчдын араас талбайд 9 удаа л гарсан юм. 2012 оны 5 сарын 13нд Новарагийн эсрэг Миланы өмнөөс 300 дах мөн сүүлийн тоглолтдоо сэлгээгээр гарч ирэн гоолдон дэмжигчид биднийгээ баярлуулсан юм.
Түүнийг хэзээ ч мартахгүй...мөнхийн россонери!

1000дахь бичлэгээ зориулав
(2010 оны орос сэтгүүлээс нэмж засаад орчуулсан болов)
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby Төрболд » Thu May 24, 2012 7:01 pm

гоё сэдэв байнаа
миланий түүхнийг мэдэхгүй ФАНАТ талбайгаас гарсан бөмбөг лугаа адил
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby Очир » Sun May 27, 2012 11:44 pm

Энэ жил Ювед дийлдлээ

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby robinhood » Mon May 28, 2012 9:34 am

танай энэ нийтлэлүүдийг чинь сайт дээрээ оруулж болоx уу...Эx сурвалж дээр нь нийтлэл бичсэн тэр гээд та нөxдүүдийн нэрийг бичээд...овог нэрийг чинь
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby fanaticalantifanatic » Mon May 28, 2012 12:59 pm

тэр Миланы түүхийг Ганхүү гишүүн бичсэн юм билээ
Инзагиг оруул2 sportnews.mn гээл биччих
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby Оргил » Mon May 28, 2012 1:35 pm

Форумаа бичихгүй юу.. сайхан томоор..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17008
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby Чуугий » Mon May 28, 2012 4:21 pm

Муушигчаан Инзагигийн нийтлэлийг чинь спортьюс.мн-д орууллаа шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby ganzorigmn » Thu Jun 27, 2013 1:02 am

Jean Pierre Papin
http://youtu.be/qxCDQtN_Geo
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby ganzorigmn » Sat Jun 29, 2013 12:08 pm

1995 year Ballon d'Or George Weah
http://youtu.be/5UlPrWnXlqs
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:04 pm

Rui Costa гоал оруулж SAN SIRO цэнгэлдэх тэр аяараа галзуурах дөхөв

Арван гурван жилийн өмнө Rui Costa Миланы төлөөх анхныхаа гоалоо оруулж байлаа
2004 оны 1-р сарын 25 ны өдөр, одоогоос 13 жилийн өмнө, АС Милан баг Сериа А лигийн улирлын хоёрдугаар хагасыг Ancona багийн эсрэг тоглон эхлүүлсэн юм. Тэд нар улирлын нэгдүгээр хагасад бидэнтэй тоглож байснаасаа илүү хүчтэй болсон, шинэ тоглогчидтой ч болсон бид тэднийг дутуу үнэлж болохгүй хэмээн багийн дасгалжуулагчдын албаныхан анхааруулж байлаа. Carlo Ancelotti тухайн үед сэтгэл зовнисон байдалтай байсан бөгөөд Ancona-тай хийх тоглолтонд бага зэргийн ядарсан шинжтэй байлаа. Арга ч үгүй юм энэ тоглолтын өмнө тэд Coppa italia тэмцээний хагас шигшээн хүрээнд Рома клубтай 120 минутын турш тоглон хожил байгуулсан байсан юм.

Ancelotti-ын зөв байсан

Тоглолт эхэлснээс хойш цагийн дараа тоглолтын онооны харьцаа 0-0 хэвээрээ л байлаа. АС миланыхан хэт удаан байсан бол Ancona-чууд сайтар хамгаалж байлаа. Тэрхүү өдөр зочин багийнхан улирлын эхэнд үзүүлж байснаасаа үнэхээр тэс ондоо тоглолт үзүүлж Улаан байлаа. Мөн энэ тоглолтонд Kaka өөрийнхөө Милан төлөөх анхны тоглолтоо хийсэн юм. Тухайн үеийн Ancona багийн бүрэлдэхүүнд одоогийн Sassuolo багийн дасгалжуулагч Di Francesco тоглож байлаа. Тухайн үед АС Милан нэгдүгээр сарыг Ромаг талбай дээр нь хожин ихээхэн амжилттай эхлүүлж байсан. Гэсэн хэдийн ч тухайн сарУлаан & Харуудад шахуу хувиарууд ноогдсон байлаа.

2001 оны 8-р сарын 26 ны өдөр Manuel Rui Costa А.С Миланы төлөө Brescia багийн эсрэг тоглож анхныхаа тоглолтыг хийсэн. Харамсалтайн тэрээр 26дахь минутанд бугуйндаа бэртэл авсан. Тухайн тоглолт 2-2 өндөрлөсөн. Тэрээр АС Миланы төлөө анхныхаа гоалыг Сериа А-гын хүрээнд оруулахыг ихэд хүсэж байлаа. Гэсэн хэдий ч 29 сарын дараа, барагцаагаар 2,5 жилийн өнгөрсөн ч гэсэн тэрээр гоал оруулж амжаагүй л байлаа. Энэхүү хугацаанд түүнд гоал оруулах боломжууд ихээр гарч байсан ч гоал орж өгөхгүй байлаа. 2003/2004 улиралд Ac Milan vs Lecce тоглолт зочин багийн хаалгач Милан клубд тоглож байсан Amelia Португали залуугийн цохилтуудыг гайхалтайгаар хааж байлаа. Тоон үзүүлэлтийг сөхөж харвал тэрээр Миланы төлөө 55 гоал дамжуулалт өгсөн байдаг юм. Гэхдээ түүнд гоал л хэрэгтэй байлаа.
Ancona тай тоглосон тогтолтод Улаанхарууд 1-0 тэргүүлж байлаа. Гэсэн ч тэд энэ үр дүндээ сэтгэл ханасангүй улам довтолж тоглож байлаа. Rui Costa тоглолтын хоёр дахь өөрийнхөө Миланы төлөөх анхны гоалоо тэрхүү өдөр оруулсан юм. Багийн хамтран тоглогчид нь түүнийг энэ гоалыг ямар ихээр хүлээснийг бүгд мэдэж байлаа. Тэрхүү гоал нь одоо ч улаан харуудын сэтгэл зүрх, ой санамжид үлдээстэй.

Өчигдөр бай Өнөөдөр ч бай хамаагүй Үргэлж Миланиста байх болно

Хамгийн сүүлд 2013 онд Ас Милан Ав.лигийн хэсгийн шатны сугалааны үеэр бид түүнтэй Benfica клубийн спортын захирлын дүрээр уулзсан. Тэрээр Ас Миланы хамтаар 2001-2006 он хүртэл бүхий л шагналуудыг хүртсэн. 192 тоглолтонд оролцож 4 лигийн хүрээнд 11 гоал оруулсан. Ancona анхныхаа гоалоо оруулсаныхаа дараачаар Perugia болон Brescia багуудын эсрэг гоалдсан. Хэдий тэрээр 2005 онд Миланаас явсан ч гэсэн хамгийн сүүлд Улаан&Харуудыг Ав.лигид түрүүлэхэд“. Та нар давхар миний төлөө хожил байгуулсанд Баярлалаа залуусаа” хэмээн баяр хүргэж байсан.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:04 pm

Хүн бүр Кака-д тоглогчийн хувиараа болон хувь хүнийхан хувиар дуртай байдаг. Тэрээр анх 2003 оны 9-р сард Ancona багийн эсрэг дебют тоглолтоо Миланы өмсгөлтэй хийж байсан. Тэр ондоо Миланы дербид ч гоалдаж, Empoli эсрэг гайхалтай гоал оруулсан тэрээр Клубүүдийн дэлхийн аваргад Boca Juniors эсрэг гараанд гарч Португалийн алдарт хөлбөмбөгчин Rui Costa-г сэлгээнд суулгаж байсан. Энэ бүх зүйлүүд түүнийг Милан ирээдүй гэдгийг баталж байсан бөгөөд клубийн зүгээс түүнд итгэл хүлээлгэн Rivaldo-г багаас явуулсан байдаг. Гэсэн хэдий ч Kaka тийм ч амархан цоороогүй юм. Энэхүү нийтлэлээрээ 2004 оны 1-р сарын 11нд San Siro-д болсон Milan vs Reggina тоглолтын талаарх болон бусад холбоотой мэдээллийг хүргэж байна.

ANCELOTTI: Reggina эсрэг хийх тоглолт Роматай хийсэн тоглолтоос ч илүү хэцүү байх болно.

2003-04 оны Сериа А-гын эхний хагасын төгсгөлд Милан клуб Рома болон Ювентус клубууд аваргын төлөө өрсөлдөж байлаа. 2004 оны нэгдүгээр сарын 6 нд Olimpico цэнгэлдэхэд Giallorossi- чуудын эсрэг тоглох тоглолт чухал тоглолт байсан. Миланаас Nesta тоглох боломжгүй болж Roma-чуудад хожих магадлал ихтэй боллоо гэж хүмүүс үзэж байлаа. Гэсэн хэдий ч Рома хотноо Миланы баг хожил байгуулж чадсан юм. Энэхүү чухал тоглолтонд Shevchenko хоёр гоал оруулсан юм. Энэхүү тоглолтын дараагаар Рома-чууд 3 онооны зөрүүтэй л тэргүүлж байлаа. Миланчууд Siena-тай гэртэй хийх тоглолт дутуу байлаа. Yokohama хотноо клубуудын дэлхийн аваргад оролцохоор болсонтой холбогдуулан энэ тоглолтыг түр хойшлуулсан юм. Үүний дараачаар Милан талбай дээрээ Reggina тай тоглохоор болсон юм. Тоглолтын өмнө дасгалжуулагч Ancelotti: “Reggina эсрэг хийх тоглолт Роматай тоглосон тоглолтоос ч илүү хэцүү байх болно” хэмээн хэлсэн байдаг.

MILAN-REGGINA 3-1: Авьяаслаг тоглогчоос домогт тоглогчийн хэмжээнд

Ancelotti ын урьд оройн хэвлэлээр хэлсэн үгс үнэн байж Reggina хамгаалагч Stefano Torrisi гоал оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэхүү өдрөөс хойш 13 жил дараагаар милан авьяаслаг залуу тоглогчоос Милан Домог болтол болтлоо Какагын түүх өөрчлөгджээ. Reggina тай хийсэн энэхүү тоглолтонд тэрээр хоёр Улаан харуудын төлөөх анхныхаа дюбл оруулжээ. Эхний хагасын найм дахь минутанд тоглолтыг тэнцүүлж хоёрдугаар хагас эхэлснээс хойш 10 минутын дараа хоёрдахь гоалоо оруулж багтаа тоглолтын тэргүүллийг авчирсан. Харин гурав дах гоалыг Pirlo пеналтаас Panenka цохилт гүйцэтгэж тоглолтын эцсийг тавьсан. Энэ цагаас хойш Кака багийн лидер болж Миланы фанатууд G.Weah-гаас Ricky Kaka хэмээн түүний нэрийг цэнгэлдэх даяр дуудах болсон.

Reggina гаас Reggina

2009 оны хоёрдугаар сарын 7ны өдөр Ас Milan Vs Reggina тоглолт болсон. Тэрхүү улирлын дараагаар Кака Realmadrid F.C баг руу явсан билээ. Энэхүү тоглолтын 67 дахь минутанд тэрээр тэнцээний гоалыг торгуулийн цохилтоос оруулсан. Харамсалтайн энэ тоглолтонд гэмтэл авсан. Тэрхүү улиралд Милан өөрсдийн хотын өрсөлдөгч Интерийн ард хүснэгтийн хоёрдугаар байрнд явж байлаа. Тэрхүү тоглолтонд гэмтэл авснаар хоёр сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болж багийнхандаа аваргын төлөөх өрсөлдөөнд нь тусалж чадахааргүй болсон байдаг.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:05 pm

14 жилийн өмнө Fernando Redondo анх удаагаа Улаан & Харуудын өмсгөлтэй талбайд гарсан нь

1999-2000 улиралд Deportivo La Coruna Испани Ла лигид түрүүлсэн. Gerard-ын Valencia болон Rivaldo- гын Barcelona багууд хүснэгтийг 2-р байрнд бичигдсэн. Харин Redondo-гын Real Madrid хүснэгтийн 5-р байрт бичигдсэн. Гэхдээ тухайн жилийн Испани Ла Лиги маш ширүүн өрсөлдөөнтэй болсон бөгөөд хооронд хэдхэн онооны зөрүүтэй багууд тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

2000 оны зун юу болсон бэ?

Adriano Galliani эхлээд Valencia-гын авьяаслаг хагас хамгаалагч Gerard Lopez багтаа элсүүлэхээр төлөвлөж байлаа. Тухайн үед Valencia багаас Mendieta, Farinos болон Claudio "El Piojo" Lopez гэх мэт тоглогчдийг бусад багууд өөрсдийн эгнээндээ нэгтгэхээр ихэд хөөцөлдөж байсан. Гэсэн хэдий ч Gerard илүү том багт тоглохыг хүсэж байлаа. АС Милан түүнийг багтаа элсүүлэхийг оролдож байсан боловч тэрээр эцэст нь Barcelona багийг сонгосон юм. Хоёр долоо хоногийн дараа АС Милан клуб 35 настай Fernando Redondo-г багтаа элсүүлсэн. Хөлбөмбөг сонирхогчид Fernando Redondo-г 2002-2003 оны Ав.лиги хүрээнд Manchester United-Real Madrid тоглолтын үер хамгаалагч Henning Berg дээр гоёмсог хууралт хийн Raul-д гоал дамжуулалт өгссөнөөр илүүтэй санах байх.

Adriano Galliani сүүлд нэгэн удаа Милан телевизэд ярилцлага өгөхдөө тухайн үед Rivaldo-г Barcelona гаас эслүүлэх гэж оролдож байсан талаарх нууцаа дэлгэсэн юм. Харамсалтайн тухайн үед Rivaldo Barcelona-г орхиж чадахааргүй байлаа. Тэрээр 2 жилийн дараа Миланд ирсэн юм.

Redondo-ын бэртэл

Россонери эгнээнд нэгдсэнийхээ эхний бэлтгэл дээр тэрээр өвдөгөө гэмтээсэн. Энэ явдалыг хүмүүс янз янзаар тайлбарлаж байлаа. Зарим хүмүүс түүнийг Миланд нэгдэхээсээ өмнө гэмтэлтэй байсан эсвэл зүгээр л азгүй явдал хэмээн үзэж байлаа. Түүний бэртлийг уламжлалт эмчилгээний аргаар эмчилж болно хэмээн багийнхан үзэж байлаа. Гэсэн хэдий ч 2000 оны 10 сар гарчхаад байтал тэрээр бэртэлтэй хэвээр л байлаа. Түүний бэртлийг дээд тал нь 6 сар болно гэж таамаглаж байлаа. Гэвч түүний бэртэл таамагласнаас удаан байлаа. Жилийн дараа ч гэсэн тэрээр бүрэн тоглох боломжгүй л байлаа. Тэрээр цалингаа авахаасаа ч сайн дураараа татгалзаж байсан. Тухайн үед хүн бүхэн түүний хөлбөмбөгийн замнал ийнхүү өндөрлөж байна даа гэж бодож байтал тэрээр гайхалтайгаар эргэн ирэлт хийсэн юм. 2003 онд АС Милан хамтаар тэрээр Ав. Лиги-д түрүүлсэн юм.


2003 оны 2-р сарын 2нд : REDONDO Буцаж ирсэн нь!

2003 оны 2-р сарын 2нд , одоогоос 15 жилийн өмнө анх удаагаа Redondo Улаан &Харуудын өмсгөлтэйгээр Сериа А дебютээ хийсэн юм. Pirlo болон Inzaghi ын гоалууд Миланыг тухайн тоглолтонд нэгэнт хожихыг ойлгомжтой болгосон байлаа. Энэ тоглолтоос хойш тэрээр Милан өмсгөлтэй Ав. Лиги олон чухал тоглолтуудад оролцсон юм. Москва-д Локомотивын эсрэг, өмнө нь өөрийн тоглож байсан Realmadrid багийн эсрэг Bernabeu Stadium болон San Siro цэнгэлдэхэд болон Borussia Dortmund, Ajax, Inter Milan клубуудийн эсрэг тоглосон. 2004 оны 5-р сарын 16 өдөр тэрээр Brescia F.С эсрэг San Siro- цэнгэлдэхэд Милан фанатуудын өмнө өөрийн хөлбөмбөгийн замналынхаа сүүлчийн тоглолтыг хийсэн юм. Тухайн жил АС Милан клуб Сериа А лиги дээ 17 дах удаагаа түрүүлсэн юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:05 pm

10 жилийн өмнө Ronaldo-ын толилуулсан шоу

2007оны 2-р сарын 17ны өдөр Siena vs Ac Milan тоглолтонд Fenomeno буюу алдарт Ronaldo милан төлөөх анхныхаа гоалийг оруулсан юм.
2006-2007 оны Италийн хөлбөмбөгийн Сериа А -ын улиралд АС Милан клуб өмнөх улирлын тэмцээний тохиролцооны хэрэгтэй холбоотой гэж үзэж -8 оноогоор торгуулсан. Тухай улирлынхаа 9-р сараас 11-р хүртэл улаан харуудын хувьд үнэхээр хүнд хэцүү цаг үетэй нүүр тулгарч байлаа. Харин 12-р сараас ялангуяа 1-р сараас эхлэн Anchelotti-ын залуус хожлынхоо зам руу эргэн орсон. Тухайн оныхоо өвлийн наймааны цонхоор Oddo, Grimi, Storari нарыг өөрийн эгнээндээ нэгтгэсэн боловч тэдэнд нэг зүйл дутагдсаар л байлаа. Ас Милан клуб өмнөх оныхоо зуны наймааны цонхоор өөрийн болгохоор хөөцөлдөж байсан Ronaldo-г дахин өөрсдийн болгохоор хөөцөлдөв. Уг наймааг 8-р сард хийх гэсэн боловч Juventus клуб торгууль хүлээсэн баг яагаад Realmadrid клубтэй наймаа хийх гэж байгаа юм хэмээн зарга мэдүүлсэний улмаас энн наймаа тухай үедээ хойшлогдож байсан юм. Харин нэгдүгээр сар болоход торгуулийн хэмжээ багасч Adriano Galliani (AC Milan гүйцэтгэх захирал) болон тухайн үеийн RealMadrid клуб ерөнхийлөгч Ramon Calderon нар тохиролцоонд хүрч хөлбөмбөгийн наймааны цонх хаагдахаас өмнөхөн AcMilan клуб Ronaldo-г өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн юм.

Ro-Ka-Ro гэхдээ л Ronaldo

San siro цэнгэлдэхнээ Acmilan vs Livorno тоглолтонд Ronaldo сэлгээнээс тоглолтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч тухайн үед цагдаагийн байцаагч Filippo Raciti Catania vs Palermo багуудын тоглолтын үеэр амь насаа алдасны улмаам Итали улс дахь бүхий л спортын арга хэмжээнүүд түр хугацаагаар хойшлогдсон юм.

Livorno vs AcMilan багуудын тоглолт гоал оролгүй 1-1ээр гацчихаад байлаа. Энэ үед Ronaldo талбайд гарч Улаан & Харуудын төлөөх дебют тоглолтоо анх хийсэн юм. 63 дахь минутанд N. Olivera гаар сэлгэгдэж төд удалгүй Jankulovski хожлын гоал оруулан тоглоль 1-2 оор Милан ялалтаар дууссан юм. Ийнхүү хожсоноор тэд Siena-тай хийх тоглолтонд илүү тайван байж болохоор болсон юм. Siena-тай хийх тоглолтонд Anchelotti талбайд Ro-Ka-Ro (Ricardo Olivera, Kaka, Ronaldo )гэх хослолыг гаргахаар шийдсэн байв. Ronaldo тэрхүү тоглолтонд 2гоал оруулж Kaka 2 гоалийн дамжуулалт өгсөн. Харин Olivera 1 гоал оруулсан юм. Тэрхүү тоглолт 3-4 харьцаатай Миланы ялалтаар өндөрлөсөн. Эзэн багаас Maccarone 3 гоал оруулсан.

Ronie хэн чамайг хамгаалж тоглох вэ?

2007оны 2-р сарын 17нд болсон Siena vs Ac Milan тоглолт руу эргэн очъё.
Энэхүү тоглолт болохоос 7 хоногийн өмнө Anchelotti болон түүний багийнхах Ronaldo-н бие бялдарын байдлыг шалгахаар болсон юм. Anchelotti түүнийг энэхүү тоглолтонд гаргахаар бэлдэж байлаа. Учир нь АВ.лиги тоглолтонд Gilardino болон Inzaghi нарыр гаргахаар шийдсэн байсан юм.
Тоглолт болохын өмнөх орой Tuscan-ын бэлтгэлийн баазнаа Anchelotti болон Ronaldo нар ярилцсан юм.
Anchelotti: "Ronie чи маргааш гарааны 11-д багтан талбайд гарах болно. Siena клубийн талаар чи юу мэдэх вэ? Маргааш чамайг хэн хамгаалахыг мэдэж байна уу? Гэхэд Ronaldo: "үгүй, мэдэхгүй байна дасгалжуулагчаа. Гэхдээ битгий санаа зовоо, намайг хамгаалах тэр хүн намайг хэн болохыг мэдэж байгаа" хэмэээ хариулсан юм. Ингэж хариулсаныхан дараа Anchelotti чангаар инээсэн юм. Ийнхүү хэлснийхаа маргааштнь тэрээр хоёр гоал оруулсан юм. Тухайн тоглолтонд Ronaldo-г Bertotto болон Gastaldello нар давхар хамгаалж байсан юм.

Livorno-c Livorno хүртэл

Хөлбөмбөгийн бурхан тэнгэр Ronaldo-ын АС Милан дахь хөлбөмбөгийн карьерийг Livorno-ын эсрэг тоглолтоор эхлүүлж Livorno гоор дуусгахаар шийдсэг байжээ. Ronaldo анх 2007 2-р сарын 11нд анх дебютээ хийж байсанибол 2008 оны 2-р сарын 13нд Россонери төлөөх хамгийн сүүлийн тоглолтоо хийсэн юм. 50дахь Минутанд Pulzetti тоглолтын салхийг хагалж зочид тэргүүлж эхэлсэн юм. Улмаар Anchelotti Inzaghi болон Ronaldo нарыг Paloschi болон Gilardino нараар сэлгэн талбайд гаргасан юм. 61дахь минутанд Ronaldo-г торгуулийн талбайд унагаж Миланчууд торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон юм. Энэхүү цохилтыг Pirlo амжилттай гүйцэтгэж тоглолт 1-1 харьцаатай өндөрлөсөн юм. Харамсалтайн Ronaldo энэ тоглолтонд бэртэл авч Миланы төлөө дахин тоглоогүй юм. Anchelotti тухайни үед үнэхээр бухимдсан царайтай байлаа. 2005 оны Istanbul-ын финал дээр ч хүртэл тэрээр ийм царай гаргаагүй юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:06 pm

1963 он бол Giovanni Trapattoni -ын хувьд алтан жил нь байсан ❤⚫

Ribold-ын хэвлэлийн дэлгүүрээс Олимпийн тоглолт хүртэл ❤⚫

1939 оны 3-р сарын 17ны өдөр төрсөн. Тэрээр Trap" эсвэл "Il Trap" гэдэг нэрээрээ алдартай. Харин Миланчууд түүнийг "Te capì el Giuan...", үгээр дууддаг. Энэ үг нь сайн зүйлс хийсэн хүнийг илэрхийлдэг. Тэрээр өөрийн аялалаа 14 настайгаасаа Хойд Миланы Cusano Milanino цэцэрлэгээс зураач сийлбэрчнээс эхлүүлсэн. Тэрээр ээж аавдаа болон өөрийн ах дүүсдээ мөнгө олохын тулд их завгүй ажилдаг байлаа. Гэхдээ залуу Giovanni үүндээ гутралгүй хөлбөмбөг тоглох цаг гаргаж чадаж байсан юм. Нэгэн удаа Милан хотын захад байх үеэрээ тэрээр цагтаа Liguria багийн хамгаалагчаар тоглож байсан тухайн үеийн Миланы залуучуудын багийн скаут Mario Malatesta нүдэн туссан юм. Хэдэн сарын дараагаар, 1958 онд тэрээр Coppa Italia тэмцээнд AC Milan-Como тоглолтонд өөрийн дебют тоглолтоо хийсэн юм. Харин Сериа А дебютээ 1960 оны 1-р сард хийсэн. Мөн тухайн жилдээ тэрээр Ромд олимпийн тэмцээний финалд италийн шигээд тоглосон юм. Энэ үеэр тэрээр өөрийн эхнэртэйгээ анх учирч байжээ.

TRAP, PELÉ болон WEMBLEY цэнгэлдэх ❤⚫

1961-62 оны улиралд Миланчууд 8 дахь цомоо хүртсэн юм. Trap тэрхүү улирал тогтмол тоглолт үзүүлсэн юм. 34 тоглолтын 32 нь оролцож Европын тавцанд Novi Sad эсрэг дебют тоглолтоо хийж мөн тухайн үеийн Inter-Cities Fairs Cup тэмцээнд хүртэл оролцсон байдаг. 1963 оны 5-р сар бол түүний карьерийнхан хамгийн гайхалтай цаг үе байсан. Тэрхүү сард Giuan маш хүнд бөгөөд чухал 3 тоглолтонд оролцсон юм. 5-р сарын 5 нд San Siro цэнгэлдэхнээ Spal багийн эсрэг Сериа А дахь өөрийн анхны дебют тоглолтоо хийж байсан багийн эсрэг тоглолт хийсэн. 5-р сарын 12 нд дахин San Siro цэнгэлдэхнээ Italy-Brazil тоглолтолтонд оролцож тоглолтын бүхэл 90 минутын турш Бразилын Pele-г хамгаалан тоглосон юм. Тэрхүү тоглолт 3-0 харьцаатайгаар Италичуудын ялалтаар өндөрлөж байсан юм. 5-р сарын 22 нд Wembley цэнгэлдэхнээ Европын аваргийн тэмцээний финалд Rocco, Rivera and Altafini-ын Миланчууд Eusebio-ын Benfica клубийг 2-1 хожсон юм. Тухайн жил Trapattoni хувьд үнэхээр од, хийморь гийсэн амжилттай жил болсон бөгөөд тухайн жилдээ өөрийн гэсэн машинтай болж байжээ.

1976 дараагаар TRAP 2002 онд дахин MILANELLO ирсэн нь

AC Milan хамтаар 351 тоглолтонд оролцсоны эцэст нь Coppa Italia тэмцээний финалд Torino клубд торгуулийн цохилтоор хожигдсон дараачаар тэрээр тухайн үеийн Миланы дасгалжуулагч байсан “Paròn” буюу Rocco түүнтэй чухал уулзалт хийсэн юм. Бид Varese клубтай тоглогчид солилцох хэрэгтэй байна. Sogliano-г чамаар нэг жилийн хугацаатай солил саналтай байна. Харин солилцоос нэг жилийн дараа ирээд дасгалжуулагч болоорой хэмээн хэлжээ. Солилцооноос Тrap ирээд 1972–1974 онд милан залуучуудын багийн дасгалжуулагч 1974-1976 онд Миланы дасгалжуулагч хийсэн байдаг юм. 1976 онд тэрээр миланаас явж Juventus, Интер Милан эргээд Juventus клубуудийг дасгалжуулсан юм. Улаан харуудын дэмжигчид түүнийг өрсөлдөгийн нүдээр харж байлаа. Гэсэн хэдий ч тэрээр нэгэн удаа ярихдаа. Миланы фанатууд намайг шүүмжлэхээсээ өмнө намайг хэр их энэ клубд хайртай болохыг, энэ клубийн төлөө хэрхэн тэмцэж явсаныг минь санах хэрэгтэй хэмээн хэлж байсан удаатай.
2002 оны зун Trap Италийн шигшээг удирдан 2002 оны Солонгос & Японд болсон дэлхийн аваргад оролцсон. Тэмцээн болохоос өмнө тэрээр Миланы бэлтгэлийн бааз болох Milanello шигшээ багаа дагуулан бэлтгэл хийсэн юм. Тэрээр энэ үеэрээ “Яг л өчигдөрхөн л юм шиг. Энэ газартай холбоотой маш сайхан дурсамжууд хадгалагдан үлдсэн байдаг” хэмээн хэлжээ. ❤⚫
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:06 pm

Maurizio Ganz : Торгуулийн цохилт хэн ч гүйцэтгэхийг хүсээгүй

1992 оны 3 сарын 21 нд, Maurizio Ganz, Улаан Харуудын түүхийг өөрчилсөн торгуулийн цохилтын талаарх түүхийг бидэнтэй хувцаалцсан юм.

Энэ ямар ч үнэ цэнэгүй тоглолт юм шиг харагдаж байсан боловч энэ тийм байгаагүй юм.

Тухайн үед Улаан Харууд цомын төлөөх өрсөлдөөнд тааруухан тоглолт үзүүлж байсанд Миланы фанатууд Герман тоглогч холбоотой хэмээн тэдэнд ихээхэн уур бухимдалтай байлаа. Хожимоо ийнхүү дурсахад одоогоос 18 жилийн өмнө, Энэ өдөр, San Siro цэнгэлдэхнээ AC Milan-Bari болсон тоглолт миланыг лигид түрүүлэхэд их чухал тоглолт болсон байжээ. Энэхүү тоглолт лигийн хоёрдугаар хагасын 9 дэхь тоглолт байсан. Тоглолтын өмнө Миланчууд энэ тоглолтонд илүүрхэн хожих таамаглал их байлаа. Гэсэн хэдий зочин багаас Osmanovski гоал оруулан тоглолтыг зочин баг тэргүүлж эхэлсэн юм. Удалгүй Миланаас Bierhoff гоал оруулан тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тухайн жилийн Сериа А гийн цомын төлөөх өрсөлдөөнд Lazio клубтэй хүчтэй өрсөлдөж байсан юм. Тиймээс энэ тоглолтонд хожигдож эсвэл тэнцэж Lazio клубд онооны давуу байдал өгж болохгүй байсан юм. Гэвч Миланаас хагас хамгаалагч Christian Ziege алдаа гарган зочин багийн Osmanosvki Миланы хаалганд гоал оруулах боломж олгосон юм. Тоглолт дуусахад 10 минут үлдсэн байсан бөгөөд цэнгэлдэхэд цугларсан үзэгчид, тоглогчид бүгд яахаа мэдэхээ байсан байлаа.

Гайхалтай тоглолт болсон

Энэ үеэр Maurizio, Boban-аар сэлгэгдэн талбайд орж ирсэн юм. Тэрээр хэлэхдээ: Бид тухайн үед зогсолтгүй довтолж байлаа. Бид довтлоол довтлоол бас дахин довтолсоор байсан. George Weah, Oliver болон миний бие талбайд нэгэн зэрэг гаран тоглож байлаа. Үндсэн цагийн төгсгөлд Oliver Bierhoff дээр эсрэг багийнхан алдаа гаргасан бөгөөд шүүгч Pellegrino Миланд торгуулийн цохилт цохих эрх олгосон юм.

Энэ л үеэс түүх өөрчилөгдсөн юм

Тэрхүү өдөр Oliver болон фанатуудын дунд зөрчилдөөн гарсан байсан бөгөөл түүнийг торгуулийн цохилт гүйцэтгэж чадахааргүй байгааг мэдсэн юм. Энэ тоглолтонд торгуулийн цохилт гүйцэтгэдэг бусад тоглогч нар маань байгаагүй юм. Demetrio Albertini бэртэлтэй, Leonardo бол Giunti оронд гэлгээгээр орж байсан бол миний хувьд Boban аар сэлгэгдэн талбайд орж ирсэн байлаа. Торгуулийн цохилт гүйцэтгэгчээр тэрхүү агшинд Ganz сонгогдон гүйцэтгэх болсон юм.

Дараа нь юу болсон бэ?

Хэн торгуулийн цохилт гүйцэтгэх нь мэдэгдэхгүй байх үеэр Alessandro Costacurta хойноос ирэн би цохьё гэж хэлсэн. Гэвч тэрээр торгуулийн цохилт гүйцэтгэгч биш байлаа. Тухайн үед би тайван байсан бөгөөд Costacurta-д би цохьё хэмээн хэлсэн. Би тэрхүү торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэн тооны харьцааг 2-2 болгосон юм. Нэг минутын дараа би нэг гоал оруулж тоглолтын тооны харьцааг 3-2 болгосон боловч шүүгч отон тоглолт хэмээн үзэж гоалийг тооцоогүй юм. Тэр үед фанатууд бидэн руу бүүлж байлаа. Фанатууд биднийг талбай дээрээ Bari клубтэй тэнцсэнд дургүйцэж байсан юм. Энэ ямар ч үнэ цэнэгүй оноо мэт харагдаж байлаа. Харин дараа нь бид энэ тоглолт биднийг аварга авахад нөлөөлсөн чухал тоглолт байсаныг ойлгосон юм.

AC Milan-Bari тоглолтын дараа юу болсон бэ?

Bari клубтэй 2-2 тэнцсэний дараагаар Миланчууд аваргын төлөө ширүүн тэмцэлдэж байсан Lazio- эсрэг тоглосон юм. Уг тоглолт 0-0 харьцаатай тэнцээгээр дууссан юм. Лиги өндөрлөхөд 7 тоглолт дутуу байсан бөгөөд тэрхүү 7 тоглолтондоо Миланчууд бүгдэнд нь хожил байгуулж 1998-99 оны Лигийн аварга болсон юм. Ganz-ын хувьд энэхүү 7 тоглолтын нэг олох Parma-тай хийсэн тоглолтонд хожлын гоал оруулан мөн л лиги аварга болоход тус нэмэрээ оруулсан юм.
Ac Milan Vs Bari 2-2 тэнцдэг тэрхүү тоглолтонд Ganz оруулсан тэрхүү гоал Миланыг лигид түрүүлэх эхлэлийн тавьж өгсөн юм.
Милан клуб 1998-1999 оны Сериа А лигид 70 оноотойгоор түрүүлсэн бол Lazio клуб 69 оноотойгоор 2-р байр, Fiorentina 56 оноотойгоор 3-р байр, Parma 55 оноотойгоор 4-р байрнд орж лиги өндөрлүүлсэн юм. Харин Ювентус, Интер багууд 7,8 байрнд орж байжээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:10 pm

Cruyff-ын Миланы төлөөх ганцхан тоглолт
1981 онд тэрээр АС Миланы төлөө албан бус 1 тоглолтонд оролцсон юм. Rossoneri-чууд түүхэндээ анхныхаа удаагаа Сериа B -руу (1980-1981) унаж байсан. Silvio Berlusconi өөрийн мэдээллийн эзэнт гүрнийг улам өргөжүүлэхийн тулд Европын лигүүд эхлэхээс өмнө зуны бэлтгэл болгожMundialito гэх олон улсын клубуудын тэмцээн зохион байгуулж өөрийн Canale 5 сувгаараа гаргадаг байсан. Тэмцээний бүхий л тоглолтууд зуны турш Giuseppe Meazza цэнгэлдэхэд зохиогдсон. Ajax клуб Cruyff-ыг Миланы өмсгөлийг өмсөн зуны нөхөрсөг тоглолтонд оролцохыг зөвшөөрсөн юм. Тухайн үед тэрээр 34настай байман бөгөөд Италид ирж нэг тоглолтонд оролцсон юм. Тэрхүү тоглолт нь Ajax-ын томоохон өрсөлдөгч болох Feyenoord байсан юм. Энэ тоглолт 0-0 харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын 2-р хагасд Francesco Romano-р сэлгэгдэн сэлгээнд суусан юм. 2 жилийн дараа тэрээр Feyenoord клубд элсэн орсон юм.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:13 pm

Zvone Boban Улаан Харуудын Замнал
Boban: Дебют тоглолтоос сүүлийн гоал хүртэлх зам. Boban Милан төлөө тоглохдоо 251 гаруй тоглолт 30 гоал оруулсан байдаг. Миланы төлөө оруулсан түүний хамгийн сүүлийн гоал бараг 16 жилийн өмнө, 2001 оны 4-р сарын 1нд Lazio клубийн эсрэг оруулсан байдаг. Миланд 1991–2002 оны хооронд тоглохдоо ямар ч дасгалжуулагчийн өмнө толгой гудайлгүй зоригтойгоор тоглож, хэлэх гэсэн үгээ ямар ч эргэлзээгүй шулуухан хэлдэг зан чанар нь түүний онцлог нь байлаа. Мөн багийн эзэн Silvio Berlusconi-д хэзээд үнэн ч байсан.Тэрээр түүний тууштай байдал, үзэл бодол мөн хувь хүний зан чанарыг хүндэлдэг байсан. 2001 оны зун Boban Миланаас явахаас өмнө Милан клуб Fiorentina клубээс Rui Costa-г авчрах талаар цуу яриа гараад байсан. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Түүнийг ирнэ гэдэгт би итгэж байна. Би тоглохгүй байсан ч гэсэн. Би энд ямар нэг асуудал байхгүй ээ. Гэхдээ Милан Rui Costa-г элсүүлж байна гэдэг нь тэд эргэн ирж байна гэсэн үг. Учир нь Милан эргэн ирэх ёстой.Энэ улирал тоглосон шигээ бид тоглож болохгүй.Энэ улирал бид таваас зурга дугаар байранд орсон. Энэ байрлал Милан клубд зохимжгүй юм. Trofeo Luigi Berlusconi буюу багийн ерөнхийлөгч Berlusconi-ын нэрэмжит цомын тэмцээний үеэр Boban талбайн төвд зогсон үзэгчид руу инээмсэглэн өөрийн 10 дугаартай өмсгөлийг Rui Costa-д шилжүүлсэн юм. 2001 оны 8-р сард тэрээр Celta Vigo клуб руу явсан.16 жилийн өмнө оруулсан шийдвэрлэх гоал.Zvonimir Boban 1992 оны 11-р сарын 1нд Миланы төлөөх лигийн дебют тоглолтоо хийсэн юм. Тухайн тоглолт 0-0 харьцаатай өндөрлөсөн юм. Энэ тэнцээний өмнөхөн Миланчууд 5-4 Pescara, Lazio клубийг 5-3 аар, Fiorentina 7-3, онооны давуу байдлаар хожоод байсан юм. Гурван хоногийн дараа тухайн үеийн European Cup тэмцээний үеэр Slovan Bratislava клубийн эсрэг Boban чөлөөт цохилтоор уран нарийн гоал оруулсан юм. Ийнхүү явсаар 1992–93 улиралд Ас Милан клуб Сериа А лигийн аварга болов. 1994 онд Грекийн Афин хотноо болсон “Зууны тоглолт” гэгддэг Аc Milan vs Barcelona (4-0) Аваргуудын лигийн финалийн тоглолтонд Boban гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон юм. Үүний дараагаар 1998 оны Франц улсад болсон ДАШТ-ээр Хорватын шигшээн хамтаар гуравдугаар байранд орсон юм. ДАШТ дараа ч гэсэн тэрээр өөрийн амжилттай тоглолтоо үзүүлсээр байсан юм. 1998-1999 оны Сериа А лиги хүрээнд 5-р сарын 9 ны өдөр Лигийн аваргын өрсөлдөөнөөс оноо алдахгүйн төлөөх хариуцлагатай тоглолтыг Juventus клубийн эсрэг тэдний хуучин цэнгэлдэх болох Delle Alpi-д зочлон тоглосон юм. Тухайн тоглолт 0-2 харьцаатай Милан клубийн ялалтаар өндөрлөсөн. Boban довтлогч G. Weah-д хоёр дахь гоалийн дамжуулалтыг өгсөн юм. Улмаар тэрхүү улирал Миланчууд Сериа А лигид 16 дахь түрүүгээ авсан.Тухайн үеийн Миланы дасгалжуулагчаар Alberto Zaccheroni ажиллаж байсан бөгөөд Boban болон Alberto Zaccheroni хоёрын хоорондын харилцаа тийм ч таатай байсангүй. 2011 оны 3-р сарын 13 ны өдөр AC Milan- Аваргуудын лигийн тэмцээний цааш шалгарахын төлөөх чухал тоглолтыг Deportivo La Coruna клубийн эсрэг хийсэн. Boban энэ тоглолтонд төдийлөн сайн тоглолт үзүүлж чадалгүй 60 дахь митунад сэлгэгдсэн юм. Улмаар Улаан Харууд цааш шалгарч чадаагүй юм. Boban сайн тоглолт үзүүлж чадаагүй нь магадгүй дасгалжуулагч тэр хоёрийн харилцаанаас ч болсон байж ч болох юм. Удалгүй Cesarone Maldini болон Boban-тай мөр зэрэгцэн тоглож явсан Mauro Tassotti нар Миланы шинэ дасгалжуулагчдаар томилогдсон юм. 2001 оны 4-р сарын 1 өдөр Lazio-тай хийсэн чухал тоглолтонд Boban хожлын гоалийг мөргөж оруулсан юм. Тэрээр энэхүү тоглолтын талаар хэлэхдээ “Эхний хагасд бид талбай дээр зөв байрлалаа олж байсан юм. Харин хоёрдугаар хагасад бид сайн илүү тоглож эхэлсэн. Энэ тоглолт бидний улирлын хамгийн сайн тоглолт байсан. Гэхдээ би туслах довтлочгийн байрлал дээр тоглоогүй. Би довтлох чиглэлийн хагас хамгаалагчын байрлал дээр тоглосон гэж хэлмээр байна. Би багийнхаа маань талбайн төвд бөмбөг сайн эзэмшин талбайн төвийг эзэлж байсан. Тйимээс багт чухал байсан тэр зүйлийг л хийсэн”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:14 pm

Baresi: Тэр шөнө Европын тавцан дахь бидний түүхийг өөрчилсөн юм.
1989 оны 4-р сарын 5: Ахлагч маань Европын цомын тэмцээний хагас шигшээ шатанд Bernabeu цэнгэлдэхэд Real Madrid багийн эсрэг хийсэн тоглолт эргэн дурсав.
Ас Милан клуб 1969 онд Cruyff-ын Ajax клубийг хожиж European Cup нэг удаа түрүүлснээс хойш Европын тавцанд өрсөлдөөгүй юм. Европын тавцанд өрсөлдөөгүй 20 жил болсны дараа ямар нэг зүйл хурдан хийх хэрэгтэй байсан юм. Silvio Berlusconi клуб Европын тавцанд дахин гарч өрсөлдөхөд бэлэн байлаа.
1988 онд 5 сард Миланчууд ирэх улирлын бэлтгэл болгож зуны аялан тоглолт хийсэн юм. Энэ хугацаандаа тэд Bayern Munich болон Tottenham Hotspurs багуудтай Wembley цэнгэлдэхэд тоглосон юм. Дараагаараа нь тэд өнгөрсөн жилийнхан European Cup тэмцээний аварга болох PSV клубтай тэдний цэнгэлдэх болох Philips Stadion тоглон хожил байгуулсан юм. Дараа нь Realmadrid клубтай тоглосон юм.
FRANCO BARESI тэрхүү тоглолтын талаар.
Бид Мадрид хотруу “Santiago Bernabeu Trophy” тэмцээнд оролцохоор явсан. Энэ тоглолт бидний хувьд их чухал тоглолт байсан. Учир нь таван хоногийн дараа бид European Cup тэмцээнийхаа анхны тоглолтоо Sofia хотнооVitocha клубийн эсрэг хийх байлаа. Бид Европын тавцан энэ цаг хугацаанд л багтааж тоглох хэрэгтэй байсан юм. Сериа А лиги сарын дараа буюу 10-р сард эхлэх байсан. Учир нь тэр жил Сөүлийн Олимптой жил байсан. Би анх удаагаа л тэрхүү гайхамшигтай цэнгэлдэхэд зочлон тоглосон юм. Би хоёр дугаар хагаст Costacurta гаар сэлгэгдэн талбайд орж ирсэн юм. Эсрэг багийнхан маань үндсэн багаа талбайд гаргасан байсан. Бид агуу Реалмадридыг 3-0 хожсон. Гэсэн ч дасгалжуулагч Arrigo биднийг тайван байж тэрхүү тоглолтон дээр гаргасан алдаанууд дээрээ анхаарах хэрэгтэй гэж хэлсэн юм.
Сугалааны талаар Baresi: Хасагдах шат нд Werder Bremen клубийг хожсоны дараагаар бид сугалаагаар Realmadrid клубтэй таарсан. Энэ үед бидэнд баяртай ч биш гунигтай ч биш мэдрэмж төрсөн. Үүний дараагаар бид Европын тавцанд өөрсдийгөө батлан харуулах энэ тэмцээнд түрүүлж чадахаа бусдад өөрсдийгөө батлан харуулах боломж гарч ирлээ гэж үзсэн. Энэ бол үнэхээр хүнд хагас шигээ нь учраа байсан юм. Мөн үнэхээр сэтгэл татам үзүүштэй учраа болох байлаа. Бид хожиж чадахаа, өөрсдийн ур чадвараа мэдэж байсан. Гэхдээ realmadrid хүчтэй баг байсан. Тэд Испани даа аварга баг нь байсан.Цомын тэмцээнд үргэлж финалд гарч ирдэг баг байсан. UEFA Cup тавцанд өмнөх гурван тэмцээнд тэд 1985, 1986 онуудад Интер тэмцээнээс мулталж 1987 онд Napoli-г тэмцээнээс мулталж байсан. Зун Мадрид хотноо болсон тоглолтонд бид хожсон ч гэсэн хагас шигшээд тоглох тоглолт бол шал ондоо тоглолт болохыг бид мэдэж байсан юм. Гэхдээ чи European Cup тэмцээний хүрээнд тоглох гэж байгаа бол чи өмнө нь нөхөрсөг тоглолон дээр хожсон талаараа бодох хэрэггүй. Чи зөвхөн тоглох гэж байгаа тэрхүү тоглолтынхаа талаар л анхаарах хэрэгтэй.

1989 оны 4-р сарын 5нд: REAL-AC MILAN, тоглолт.
Baresi: Тэрхүү тоглолтолт амар тоглолт байгаагүй бөгөөд бид их зүдэрсэн. Бид их сайн тоглож байсан гэсэн ч тэр нь хангалтгүй байсан.Мадридчууд талбай дээрээ хийсэн тоглолт дундаас бидний анх удаагаа тоглолтыг удирдан илүүрхэн тоглож байсан тоглолт энэ байсан. Гэсэн ч Hugo Sanchez Мадридаас эхний гоалийг оруулан тэргүүлж эхэлсэн. Дараа нь Gullit оруулсан гоалийг тооцсонгүй. Бид арга барах дөхсөн юм. Гэсэн ч бид тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Van Basten тэнцээний гоалийг оруулж чадсан юм. Энэ хүү тоглолт тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд хувцас солих өрөөнд бид бүгд сэтгэл хангалуун байсан юм. Тоглолтын тооны харьцаанд биш үзүүлсэн тоглолтондоо юм. Мадридад байхдаа бид San Siro-д болох хоёр дахь тоглолтонд бидэнд хожил байгуулах ижил боломж байгааг бид ойлгосон. Мэдээж хувцас солих өрөөнд байхад дасгалжуулагч Sacchi биднийг хараахан юунд ч хүрж амжаагүй байгаа талаар мөн биднийг хүндхэн хоёр дахь тоглолт хүлээж буйг сануулж хэлж байсан. Тэрээр аль хэзээний юу ч болоогүй юм шиг San Siro-д болох хоёр дахь тоглолтонд анхаарлаа хандуулаад эхэлсэн байв. Гэхдээ бидний дотор ямар нэг зүйл болж байв. Европын тэмцээний хасаг дахь шатнаас Red Star Belgrade and Werder Bremen багуудтай тоглосны дараа бид европи дах сүр жавхлант байдлаа алдсан байлаа. (Уг тоглолтуудад Милан илүүрхсэн онооны дүнгүүдээр хожил байгуулаагүй юм. Red Star Belgrade 4-2 пеналт цохилтоор хожсон бол Werder Bremen клубийг 2 тоглолтын нийлбэр 1-0 дүнгээр хожсон юм) Bernabeu-д байхдаа бид түүхийг өөрчилсөн болохоо ухаарсан юм. Улмаар бүх фанатуудын анхаарал бид нь дээр буцан ирж байсан.

REAL MADRID-AC MILAN 1-1, Тоглолтын талаар хэвлэлүүд дээр.
Италийн La Gazzetta dello Sport сэтгүүл тэргүүн нүүрэн дээрээ “Гайхалтай АС Милан” "Россонеричуудын Bernabeu цэнгэлдэх дэхь байгуулсан гайхалтай үр дүн ба АС Милан юунаас ч илүү хүчтэй” “Ancelotti арслангуудын багийн эсрэг гайхалтай тоглолоо” “Миланы гоал ороогүй гэж тооцогдсон ч гэсэн Realmadrid клуб, Belgrade болон Bremen ардаас хожигдох болно” Мөн тухайн үед Испани хэвлэлүүд ч Миланы тоглолтын талаар хэвлэн мэдээлж байлаа. “Empate, y gracias" буюу тоглолт тэнцээгээр өндөрлөж тэднийг өршөөсөнд Realmadrid клуб Миланд талархах хэрэгтэй. Италийн бусад хэвлэлүүд ч энэ талаар хэвлэн мэдээлж байв. Италийн Турин хотын La Stampa сонинд Миланчууд Bernabeu цэнгэлдэхэд тоглолтыг хэрхэн өөр шатанд аваачсаныг тэр шөнө хэрхэн тоглосон талаар нийтэлсэн байдаг. “Хамгаалан тоглох? Үгүй ээ! Ас Миланчууд зочлон тоглолт хэрхэн хийдгийг бид бүхэнд үлгэрлэн харууллаа”
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:16 pm

Миланы дөрвөн дерби тоглолтыг эргэн дурсажгаая.
George Weah: Сүүлчийн гоал.
George Weah 1995 оны зунаас 2000 оны 1-р сар хүртэл Ас Милан клубд хүчин зүтгэсэн байдаг. Милан байх хугацаандаа тэр үргэлж Миланыг ялалт руу хөтөлдөг байлаа. Тэрээр 1995-1999 он хүртэл Миланы дербид оролцож явсан юм. Хамгийн эхний дерби бол 1995 оны намар Миланаас Savicevic тэнцээний гоал оруулан 1-1 тэнцдэг тоглолт байсан юм. 1997 болон 1998 оны Дербид тэрээр 2 гоал оруулсан байдаг. Гэвч тухайн жилүүдийн тоглолтууд 2-2 харьцаагаар тэнцээгээр өндөрлөж байсан юм. Харин өөрийн оролцсон хамгийн сүүлчийн дербидээ тэрээр хожил байгуулах хувьтай байжээ.1999 оны 10-р сарын 23 ны Дерби тоглолтонд хөлбөмбөг шүүмжлэгчид Интер Миланы клубийг энэхүү тоглолтонд хожил байгуулах магадлалтай хэмээн үзэж байсан юм. Өмнөх онуудын хоёр багийн тоглолтууд тэнцээгээр өндөрлөөд байсан юм. Тоглолтын эхний гоалийг Интерээс Роналдо оруулж тоглолтийг тэргүүлж эхэлсэн юм. Харамсалтайн удалгүй Роналдо энэ тоглолтонд улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм. Миланаас Shevchenko 73 дахь минутанд тэнцээний гоалийг оруулсан бол 90 дах минутанд G.Weah мөргөн гоал оруулж тооны харьцааг 2-1 болгон хожил байгуулсан юм.
INTER-MILAN 1-2
INTER: Peruzzi, Panucci, Blanc, Fresi, Moriero (37' Domoraud), J. Zanetti, Dabo (73' Cauet), Jugovic (57' Zamorano), Georgatos, Ronaldo, Vieri. Coach: Lippi.
AC MILAN: Abbiati, Sala, Ayala, P. Maldini, Guglielminpietro, Ambrosini (42' Albertini), Gattuso, Serginho, Giunti (58' Boban), Bierhoff (68' Shevchenko), Weah. Coach: Zaccheroni.
Шүүгчээр: Borriello.
Гоалууд: 20' pen. Ronaldo (I), 73' Shevchenko (M), 90' Weah (M).
Улаан Хуудас: 32' Ronaldo (I), 82'Ayala (M).
Andeiy Shevchenko: Анхны дерби гоал.
Sheva-ын хувьд Милан дербид 14 нийт гоал оруулснаараа Дербигийн мэргэн буудагчаар бичигддэг билээ. 2000 оны 1-р сард Coppa Italia тэмцээний хүрээнд Милан vs Интер хоёр учраа тааран тоглоход хоёр гоал оруулсан боловч тухайн үед Интер 3-2 хожил байгуулсан юм. Украин довтлогчийн хувьд дербигийнхаа анхны гоалоо 2001 оны 5-р сарын 11 нд оруулсан юм. Тухайн үед Миланыг Cesarone Maldini харин Интер Миланыг Marco Tardelli удирдаж байсан. 2001 он бол Shevchenko хувьд Миланы дербид оролцсон гайхалтай мартагдашгүй жил байсан юм. 2001 оны 10-р сарын 21 нд болсон Милан дербид тэрээр 2 гоал оруулсан байдаг. Уг тоглолт тэрээр эхний гоалийг оруулж улмаар 4-2 харьцаатай Миланы хожилоор өндөрлөсөн юм. Энэ тоглолтын нэг онцлог нь Улаан & Харууд 19 минутанд 4 гоал оруулсан явдал юм.
INTER-AC MILAN 2-4.
INTER: Toldo, Vivas, Cordoba, Materazzi, Georgatos (76' Okan), J. Zanetti, Di Biagio (72' C. Zanetti), Seedorf, Guglielminpietro, Kallon, Ventola (67' Adriano). Coach: Cuper.
AC MILAN: Abbiati, Costacurta, Laursen, P. Maldini, Serginho, Gattuso, Albertini (46' Contra), Kaladze, Rui Costa (80' Brocchi), Inzaghi (67' Donati), Shevchenko. Coach: Terim.
Шүүгч: Borriello.
Гоал: 13' Ventola (I), 59' Shevchenko (M), 62' Contra (M), 66' Inzaghi (M), 78' Shevchenko (M), 90' Kallon (I).
RICARDO KAKÁ: Нандин мэдрэмж.
Kaká хувьд Миланы дербид гоал оруулахад ямар мэдрэмж авдагийг Shevchenko-тай ижилхэн мэдэрсэн нэгэн. Түүний хувьд 2003 оны 10-р сарын 5 өдөр өөрийнхөө анхныхаа дерби тоглолтон дээрээ гоал оруулсан байдаг юм. Түүний оролцож байсан хамгийн чухал дерби тоглолтуудын нэг нь 2005 оны 2-р сарын 27 өдрийн тоглолт байсан юм. Уг дерби тоглолтын өмнөх тойрогт Milan vs Siena тоглолтонд Shevchenko төвийн хамгаалагч Loria-тай мөргөлдөн эрүүний хагалгаанд орохоор болж улмаар энэ тоглолтонд оролцох боломжгүй болсон юм. Хагалгайнд орохоосоо өмнө тэрээр Какатай ярихыг хүссэн юм. Кака Милан ТВ-ын шууд нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд Шева шууд холбогдон Какатай ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ: “Би энэ тоглолтонд гоал оруулж чадахгүйнээ, Харин чи Ricky, чи гоал оруулж чадна” хэмээн хэлсэн байдаг.
INTER- AC MILAN 0-1
INTER: Toldo, J. Zanetti, Cordoba, Mihajlovic, Favalli, C. Zanetti (85' Van der Meyde), Cambiasso (81' Adriano), Stankovic, Veron (73' Emre), Vieri, Martins. Coach: Mancini.
AC MILAN: Dida, Cafu, Nesta, P. Maldini, Kaladze (37' Serginho), Gattuso, Pirlo, Seedorf (81'ù Ambrosini), Kaká, Rui Costa (65' Costacurta), Crespo. Coach: Ancelotti.
Шүүгч: De Santis.
Гоал: 74' Kaká (M).
ZLATAN IBRAHIMOVIC: Түүний Улаан Харуудын өмсгөлтэйх Дерби.
Интер Милан болон Ас Милан клубууд нэг цэнгэлдэхийг хуваан эзэмшдэгийг бид мэдэх билээ. Интерийн хувьд 2010 оноос өмнө 5 жилийн хугацаанд Ас Милантай эзэн багийн хувиар хийсэн тоглолтуудад хожил байгуулаад байсан юм. Харин 2010 оны 11-р сарын 14нд болсон Дерби тоглолтын энэ цувралыг зогсоох хувьтай байжээ. Ibrahimovic хувьд миланы өмсгөлтэй анхны дерби тоглолт нь байсан юм. Энэ өдөр түүнийг хамгаалан тоглохоор эсрэг багаас Marco Materazzi талбайд гарсан байсан юм. Түүний хувьд Интер Миланы төлөөх сүүлийн улирал нь байлаа. Харамсалтайн сүүлийн улирлынхаа нэгэн дербид тийм ч амжилттай тоглолт үзүүлж чадалгүй Zlatan дээр арван зургаа дотор алдаа гараган унагааж улмаар Ibrahimovic энэ тоглолтын цорын ганц хожлын гоалийг торгуулийн цохилтоос оруулсан юм.
INTER-AC MILAN 0-1.
INTER: Castellazzi, Cordoba, Lucio, Materazzi (67' Biabiany), Chivu, Zanetti, Stankovic, Obi (35' Coutinho), Sneijder, Milito (46' Pandev), Eto'o. Coach: Benitez.
AC MILAN: Abbiati, Abate, Nesta, Thiago Silva, Zambrotta, Gattuso (46' Pirlo), Ambrosini, Flamini, Seedorf (73' Boateng), Ibrahimovic, Robinho (62' Antonini). Coach: Allegri.
Шүүгч: Tagliavento.
Гоал: 5' pen. Ibrahimovic (M).
Улаан Хуудас: 61' Abate (M).
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:18 pm

AC MILAN-AJAX: INZAGHI, Ямар ч маргаангүй.
Superpippo Inzaghi-ын Ajax клубийн эсрэг оруулсан гоалийн 14 жилийн ой тохиож байна.
Inzaghi:Болж өнгөрсөн бүхэн зүгээр л зүүд байсан хэмээн би одоо ч гэсэн төсөөлдөг.
"Inzaghi! Inzaghi! АC Миланы энэ улирлын хамгийн чухал гоал! Tomasson сүүлд нэмж бөмбөг нд хүрсэн ч гэсэн энэ бол Superpippo-ын гоал. Ямар ч маргаангүй түүний гоал юм” хэмээн Италийн хөлбөмбөг тайлбарлагч, телевизийн сэтгүүлч Sandro Piccinini 2003 оны 4-р сарын 23 нд Ас Милан vs Ajax клубуудын Аваргуудын лигийн хариу тоглолтыг тайлбарлаж байхдаа ийнхүү хэлсэн байдаг. Миланы ямарч фанатууд дахин энэ тайлбарийг сонсвол тэрхүү чухал тоглолтын нандин сайхан дурсамжууд эргэн дурсагдах болов уу.

Зүрх сэтгэлээсээ тоглосон нь.
2002-03 оны улирлыг AC Milan клуб амжилттай эхлүүлж улирлын эхний хагасыг 39 оноотой дуусгасан байдаг. Тэдний амжилт үүгээр хязгаарлагдсангүй. Ancelotti-ын багийнхан хэсгийн шатанд Bayern Munich хожиж улмаар тухайн үеийн дүрмийн дагуу дахин хэсэгт хуваарилагдан өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга баг болох Zidane болон Ronaldo тэргүүлүүлсэн Realmadrid клубийг хожоод байсан юм. Ийнхүү тэд 2-р сард шөвгийн наймд шалгарсан юм. Өвөл дуусаж хавар ирэхэд Милан клуб бие махбодын болон сэтгэл зүйн хувьд яахын аргагүй ядралтанд орсон байлаа. Ajax клубтэй хийсэн чухал тоглолтын өмнөх лигийн 12 тоглолтуудаас ядралт ихээр авсан байлаа. Энэ арван хоёр тоглолтонд Juventus болон Intermilan-тай хийсэн хүнд тоглолтууд ч багтаж байлаа. Гэхдээ Улаан & харууд Juventus болон Intermilan-тай хийсэн тоглолтууддаа хожил байгуулж чадсан юм. Өнөөдрийн гол түүхийн эзэн Inzaghi эдгээр тоглолтуудад мөн л гоал оруулж дөнгөсөн юм. Ийнхүү явсаар тэд Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд Ajax клубийн эсрэг хийх хариуцлагатай нэгэн тоглолтын өмнө ирээд байлаа. Эхний тоглолт Amsterdam хотноо 0-0 харьцаатай өндөрлөсөн юм. Тухайн үеийн Ajax клубийг одоогийн Everton клубийн дасгалжуулагч Koeman удирдаж байсан юм. Хариу тоглолтыг Миланчууд талбай дээрээ багийн уураг тархи болсон Pirlo болон Seedorf нарын тоглогчгүйгээр эхлүүлэхээр болсон юм.

Inzaghi гоал:"Болж өнгөрсөн бүхэн зүгээр л зүүд байсан хэмээн би одоо ч гэсэн төсөөлдөг"
Ajax клубтэй хийх тоглолтоос 4 хоногийн өмнө. Миланчууд Empoli клубд Сериа А лиги дээ хожигдоод байсан юм. Тухайн жил буюу 2002-03 оны улирлын Сериа А лигид Миланчууд түрүүлж чадалгүй 3-р байранд бичигдэн лигийг дуусгасан юм. Ancelotti багийнхан лигид түрүүлж чадахгүйгээ мэдэн бүх анхаарлаа аваргуудын лигид хандуулсан юм. Ajax-тай хийсэн тоглолтийн эхний 30 дахь минутанд Inzaghi мөргөж гоал оруулан тоглолтын тооны харьцааг нээсэн. Дараагаар нь эсрэг багаас Litmanen тооны харьцааг тэнцүүлэв. Миланаас Sheva гоал оруулан Улаан харууд дахин тэргүүлж эхлэв. Гэвч эсрэг багаас 78 дахь минутанд Pienaar гоал оруулан San Siro цэнгэлдэхийг тэр аяар нь дуугүй болгов. Хэдий онооны харьцаа 2-2 болж Миланчууд хожигдчоогүй ч гэсэн Аваргуудын лиги дүрмийн дагуу айлын талбай дээр олон гоал оруулсан дүрмийн дагуу Ajax клуб цааш шалгарах бололцоотой болоод байлаа. Тиймээс Миланчууд талбай дээрээ тэнцэж болохгүй байлаа. Тэд энэ тоглолтонд заавалчгүй хожих хэрэгтэй байсан юм. Эцэст нь тоглолтын төгсгөлд 90 дахь минутанд Inzaghi хожлын гоалийг оруулж чадсан юм. Inzaghi тэрхүү тоглолтын талаарх дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм. “ Тоглолт маш гайхалтай өрнөсөн. Онооны харьцаа 2-2 болоход би олон зүйлийн талаар бодсон. Би өөрсдийнхөө хөгжөөн дэмжигчдийн талаар бодсон. Хэрэв бид хожигдвол өөрсдийн хүч хөдөлмөрөөр эхлүүлсэн энэ гайхалтай аялалаа өөрсдийн гараараа, өөрсдийн цэнгэлдэхдээ үгүй хийсэн л хэрэг болох байлаа. Тиймээс бид хожигдож болохгүй байсан юм. Paolo Maldini талбайн төврүү бөмбөг дамжуулж. Massimo Ambrosini тэрхүү бөмбөгийг цааш дамжуулан над дээр бөмбөг ирсэн юм. Би тэр бөмбөгийг над дээр ирэхийг маш их хүсэж байсан. Бид энэ тоглолтонд хожиж чадна гэдэгтэй итгэлтэй байсан. Тоглолтын сүүлийн минут дахь тэрхүү дамжуулалт азын тэнгэрийг бидний гарт дахин эргүүлэн авчирсан юм.
Бодоод үзье л дээ. Хэрэв Ambrosini бөмбөгийг буруу тийш дамжуулсан бол яах байсан бол… Хэрэв Ajax-ын хамгаалагч Cristian Chivu хальтараагүй бол яах байсан бол… Одоо ч гэсэн би болж өнгөрсөн тэр зүйлсийг зүүд гэж боддог. Тэрхүү тоглолтонд оруулсан бидний бүхий л гоалууд надад маш их нөлөө үзүүлсэн. Жишээ нь Миланы 2-1 болгож тоглолтыг тэргүүлж эхэлсэн гоал байна. Бид энэ гоалийг маш яаралтай оруулах шаардлагатай, чухал гоал байсан. Эсрэг баг онооны харьцааг дахин тэнцүүлэхэд бид маш хүнд байдалд орсон. Бид эргэн ирж чадахгүй юм байна даа л гэж бодсон. Гэхдээ бид эргэн ирж чадсан. Бид цэнгэлдэхэд цугласан олон мянган хөгжөөн дэмжигчдэдээ багийнхаа жинхэнэ мөн чанарыг харуулж чадсан.

2002-2003 оны Аваргуудын лигийн Manchester дахь финалын тоглолтын өмнөх түүний сүүлийн гоал.
Хөлбөмбөгийн бурхан тэнгэр Inzaghi-г тухайн жилийн Аваргуудын лигид хамгийн сүүлийнхан гоалийг Аjax эсрэг тэрхүү хожлийн гоалийг оруулахаар хувь заяаг нь зурсан байсан бололтой. Inzaghi энэ тоглолтын дараагийн шат болох хагас шигшээ нь тоглолтон дээр Intermilan болон финалын тоглолтонд Juventus эсрэг гоал оруулаагүй юм. Тухайн жилийн Аваргуудын лигийн мэргэн буучаар Man Utd-ын Ruud van Nistelrooy 12 гоалтойгоор тэргүүлсэн юм. Inzaghi-д ердөө 2 гоал л дутсан юм. Гэхдээ магадгүй түүнд аваргуудын лиги мэргэн буучаас илүүтэй Ajax-ын эсрэг хийсэн түүний үнэ цэнэтэй нандин гоал, магадгүй аваргын цомын хүртэх эхлэлийг тавьсан тэрхүү гоал нь илүү үнэцэнэтэй ч байж болох юм.

Тоглолтын мэдээлэл- Ac Milan-Ajax 3-2
AC MILAN: Dida, Simic (85' Tomasson), Maldini, Nesta, Costacurta, Brocchi, Rui Costa (85' Redondo), Ambrosini, Kaladze (80' Rivaldo), Inzaghi, Shevchenko. Coach: Carlo Ancelotti.
AJAX: Lobont, Trabelsi, Pasanen, Chivu, Van Damme (46' Litmanen), Yakubu, Sneijder, O'Brien, Pienaar (84' De Jong), Ibrahimovic, Van der Meyde (89' Bergdolmo). Coach: Ronald Koeman.
Шүүгч: Mejuto Gonzales (Spain).
Гоалууд: 30' Inzaghi, 63' Litmanen, 65' Shevchenko, 78' Pienaar, 90' Tomasson.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:19 pm

BAGGIO "DIVIN CODINO"Миланы зүрх сэтгэлийг булаасан нэгэн.
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2004 оны 5-р сарын 16 энэ өдөр San Siro цэнгэлдэхэд Baggio хөлбөмбөгөөс зодог тайлах тоглолтоо хийж байлаа.
Silvio Berlusconi нэгэн цагт Roberto Baggio-н уран тансаг тоглолтонд дурлаж явсан юм. 1990 оны зун Baggio Juventus клуб тоглож явах үед Berlusconi түүний талаар хэлэхдээ: Хүрэхийн аргагүй ноён оргилууд гэж байдаг. Тиймээс зөвхөн уулыг дагаж л болно хэмээн хэлсэн байдаг. Тэрхүү хүрэхийн аргагүй оргил нь Roberto Baggio байсан бол уул нь Agnelli (Ювентус клубийг эзэмшигч) байсан юм.
5 жилийн дараа, эцэст нь нэг юм Roby Baggio.
AC Milan клуб Marco Van Basten алдан улмаар түүнийг George Weah орлуулсан юм. Тухайн үед Dejan Savicevic аль хэзээний Милан бүрэлдэхүүний нэг хэсэг болсон байлаа. Marco Van Basten Миланаас явсны дараагаар фанатууд илүү өндөр ур чадвартай нэгнийг орлуулан авчрахыг хүсэж байлаа. Яг л Ronaldinho Barcelona клубээс явсаны дараагаар Messi түүнийг залгамжлан гарч ирж түүнээс ч илүү амжилт үзүүлсэн шиг. Ийнхүү Roby Миланд ирсэн юм. Түүнийг Улаан харуудын эгнээнд нэгдэхээс өмнө ИнтерМилан ч гэсэн түүнийг өөрсдийн эгнээндээ оруулах гэж үзэж байсан юм. Тухайн үеийн ИнтерМиланы эзэн Massimo Moratti түүнийг багтаа авчирж чадаагүйдээ харамсдаг болохоос хэлж байсан юм. Baggio-н сонгосон Милан тухайн цаг үедээ Италидаа болон Европын тавцанд амжилттай тоглож байсан юм.

Өөрчлөлтийн салхи.
Baggio лигийн дебютээ Padova клубийн эсрэг хийж байсан. 10 сарын өмнө тэд энэ багт хожигдож байсан юм. 1995 оны 8-р сараас Өөрчлөлтийн салхи мэдрэгдэж эхэлсэн юм. Baggio тоглолтон гоал оруулаагүй ч гэсэн түүнийг талбай дээр байх үед Миланчууд хожил байгуулж байсан юм. Гоал оруулаагүй тоглолтууд нь тийм ч удаан үргэлжилсэнгүй долоо хоногийн дараа Udinese эсрэг хийсэн тоглолтон дээр тэрээр гоал оруулсан юм. Тухайн тоглолтын дараа сурвалжлагч Миланы тэр үеийн дасгалжуулагч байсан Capello-с Baggio бүхэл тоглолтын турш тийм ч сайн тоглосонгүй. Та яагаад түүнийг талбай дээр байлгаад байсан юм гэж асуухад. “Baggio шиг ийм чадварлаг тоглогч сюрприз барихыг хүлээж байлаа” хэмээсэн байдаг.

Цаг нь ирлээ.
Baggio Inter болон Juventus клубуудын эсрэг томоохон тоглолтуудад гарч тоглоогүй юм. Тухайн үеийн Милан үнэхээр авьяаслаг сайн тоглогчдоор бүрдсэн байсан юм. Baggio гэлтгүй Boban, Simone болон Di Canio гэх мэт ур чадвартай тоглогчид хүртэл гарааны төлөөх ширүүн өрсөлдөөний улмаас талбайд гарч гараанд гарч тогтмол тоглож чадахгүй байлаа. Гэхдээ Roby дахин өөрийн сайн тоглолтоо гаргаж чадсан юм. Ac milan Vs Parma (3-0) тоглосон тоглолтонд тэрээр тэрээр тухайн үед өөрийн дебют жилээ эхлүүлж байсан Gigi Buffon хаалганд гоал оруулж өөрийн сайн тоглолтоо эргүүлэн авчирсан юм. George Weah-г Африкийн цомд оролцохоор явсан байх эзгүй үеэр тэрээр сайн тоглож Fiorentina клубийн эсрэг шийдвэрлэх чухал гоалийг оруулсан юм. Европын тавцанд хүртэл UEFA Cup тэмцээнээр Strasbourg болон Bordeaux багуудын эсрэг сайн тоглосон юм. Дасгалжуулагч Capello багаас явсны дараа түүнийг орлож Tabarez Миланы дасгалжуулагч болсон бөгөөд Baggio-г багийн гол тулгуур болгохоор үзэж байлаа. Гэвч Tabarez болон Милан хоёрын зам салж Arrigo Sacchi дахин Миланы дасгалжуулагч болсон юм. Arrigo Sacchi удирдлага доор Roby төдийлөн талбайд гарч чадахгүй байсан бөгөөд 1997 онд Миланаас явсан юм.

2004 оны 5-р Сарын 16 нд.
Roberto Baggio бол Миланы бүхий л хөгжөөн дэмжигчдийн хувьд жинхэнэ шүтээн нь байсан юм. Тухайн улирал Милан клуб улирлын хамгийн сүүлийн тоглолтоо зодог тайлж буй Baggio-ын Brescia клубтэй хийсэн бөгөөд бүхий л Миланы хөгжөөн дэмжигчид Baggio алга ташин баяр хүргэж түүнд хүндэтгэл үзүүлж байлаа.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC Milan-ий түүх, тоглогчид

Postby tuka.tulga84 » Sun May 21, 2017 6:20 pm

1994 оны 5-р сарын 18 "Зууны тоглолт"
1994 5-р сарын 18 болсон нэгэн гайхамшигт түүхэн финалын тоглолтын ой өнөөдөр тохиож байна. Тэрхүү тоглолтын баатруудын нэг болох Filippo Galli өөрийн дурсамжаа бидэнтэй хуваалцаж байна.

Аваргуудын лигийн эхний шатанд FC Aarau клубийн эсрэг хийсэн хоёр тоглолтонд нэг л гоал, Дараагийн шатанд FC Copenhagen эсрэг хийсэн хоёр тоглолтонд мартагдахын аргагүй зургаан гоалийг Parken цэнгэлдэхэд оруулан улмаар хэсгийн шатанд Porto, Anderlecht болон Werder Bremen багуудтай тоглон гарч хагас шигшээд Monaco клубийг буулган авч түүхэнээ энэ өдөр буюу 22 жилийн өмнө Грекийн Афин хотноо тухайн үеийн Johan Cruyff-р удирдуулсан Koeman, Stoitchkov, Romario, Guardiola болон Laudrup тэргүүтэй тоглогчдоос бүрдсэн агуу Barcelona-г 4-0 бут нэргэн Миланчууд Аваргуудын лиги аварга болж байлаа.

Filippo Galli-н дурсамжаас: 8 өдрийн өмнөхийг дурсан өгүүлэв.
5-р сарын 10 ны өдөр байлаа. Шигшээ тоглолт 18ны өдөр болохоор байсан юм. Бид 2 долоо хоногийн өмнө Серья А лигийн аварга болохоо баталгаажуулаад байсан юм. Дасгалжуулагч Fabio Capello финалын тоглолтон дээр Barca-н эсрэг Baresi болон Costacurta нарыг гаргаж чадахгүй болсноо мэдэж байлаа. Тухайн үед дасгалжуулагчид олон бэрхшээлүүд тулгараад байсан юм. Гэхдээ хэн Paolo хажууд төвийн хамгаалагчаар тоглох вэ гэдэг асуулт хамгийн ихээр санаагын зовоож байсан байх? Desailly юу эсвэл би юу? 5-р сарын 10 ны тэрхүү орой , Флоренц-д бид “Robert Noir”-ын цомын тэмцээнд оролцон тоглож байлаа. Бид тухайн үед Ranieri ахлуулсан Fiorentina клубийн эсрэг тоглосон бөгөөд Ranieri тэрхүү тоглолтонд багийнханаа бүрэн чадлаа гаргаж тоглохыг хүсэж байсан юм. Учир нь түүний багийнхан нь Серья А лигид дэвшин гарч ирсэн байсан юм. Бид тэрхүү тоглолтонд бид 2-0 хожигдсон. Миний санахын эсрэг багаас Effenberg болон Luppi нар гоалдсон. Энэхүү тоглолтоос улбаалан Capello намайг Афины финалд шигшээ тоглолтонд гаргахаар шийдсэн байх. Мөн үүнээс гадна Desailly талбайн төвд тоглохыг хүсэж байсан байх.

Урам зоригжуулалт.
Johan Cruyff-ын Barcelona баг шигшээ тоглолтонд илүүрхэн хожно хэмээх таамагыг би тухайн үед сонсож байсан. Бид өнгөрсөн жил нь Германы Мюнхен хотод аваргуудын лигийн финалын тоглолтонд Olympique Marseille-д хожигдсон хариуг авахыг хүсэж байлаа. Энэ явдал нь биднийг улам зоригжуулж, мотивацжуулж байлаа.Багийнхаа тоглогчдийн нэгэн адил би аваргуудын лигийн финалын тоглолтонд гараанд гарч тоглож чадахаа батлан харуулахыг хүсэж байлаа. Barcelona клуб аварга авах боломжтой илүү баг нь байсан бөгөөд Cruyff ч гэсэн энэ талаар хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Мөн тоглолтын эзэн багаар тэд нар тоглохоор сонгогдсон байсан бөгөөд цэнгэлдэхэд тэдний багийн фанатууд ихээр цуглах нь тэдэнд давуу тал болж өгөх байлаа. Ийм л учраас бид тоглолтын өмнөх бэлтгэлээ үнэхээр шаргуу төвлөрч хийсэн юм. Би финалын тоглолт болохоос өмнөх бэлтгэлийн хугацаандаа Roberto Donadoni-тай нэг өрөөнд цуг орсон бөгөөд бид хоёр Parthenon (Эрт Грекийн алдарт Сүм) харан финалын тоглолтонд биднийг ивээн тэтгэн, урам зориг хайрлаасай хэмээн дотроо залбирч байлаа.

VAN BASTEN.
5-р сарын 18 тоглолт болохоос өмнө Marco Van Basten бидэнтэй цуг Афин хотноо байсан юм. Бид түүнийг тоглож чадахгүйн мэдэж байсан. Тэгсэн ч гэсэн бид түүнийг тэрхүү улирал эргэн ирж магадгүй хэмээн найдаж байсан.. Афины финалаас хоёр сарын өмнө Marco болон Doctor Tavana бид гурав Antwerp (Бельги улсын нэгэн хот) руу явсан. Би тухайн үед Профессор Mertens-д үзүүлэх хувиартай байлаа. Харин Amsterdam хотод Marco Профессор Mari уулзах хувиартай байсан юм. Би түүний шагайг тэр үеэр хараад үнэхээр их цочирдсон. Түүний шагай үнэхээр муу харагдаж байлаа. Гэхдээ тоглолт эхлэх үед бид бүгд тоглолтондоо төвлөрсөн юм.

FRANCO болон BILLY нар ч гэсэн аваргууд.
Манай багийн гол тоглогчид болох Franco Baresi болон Billy Costacurta нар хоёул финалын шийдвэрлэх чухал тоглолтонд оролцох боломжгүй болсон байсан юм. Ийм явдал ямар ч баг, ямар ч сайн багт ихээр гарз хохирол учруулахаар билээ. Бид тэрхүү шөнө хожихын тулд талбайд гарсан. Улмаар бид 4 гоал оруулсан бөгөөд тэрхүү гоалуудаа тэр хоёртоо, бүхий л хөгжөөн дэмжигчдэдээ мөн Афинд байж чадаагүй багийнхаа гишүүдэд, ер нь тэнд байж чадаагүй хүн бүхэнд зориулсан. Donadoni бид хоёр үнэхээр гэр лүүгээ буцахдаа үнэхээр их баяртай байж билээ.
tuka.tulga84
 
Posts: 684
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Next

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron