Seba Rossi-ын анхны жинхэнэ Дерби.
1991 оны 3-р сарын 24, Хүсэл болон баяр хөөр хосолсон дебют.
Sebastiano Rossi бараг 26 жилийн өмнө Сериа А-ын дебют тоглолтоо Улаан харуудын өмсгөлтэйгээр Миланы дерби тоглолтонд оролцон хийж байсан. Тухайн цаг үе нь магадгүй Berlusconi эрин үеийн эхлэлийн хамгийн муу цаг үе байж болох юм. Тухайн үед Миланчууд 3 тоглолт дараалан хожигдоод байсан юм. Хэдий ийнхүү хожигдол авсан ч гэсэн тэд Maradonna-аар ахлуулсан Napoli клубийг талбай дээрээ 4-1 харьцаатай хожсон юм. Том хожил байгуулсныхаа дараа тэд их идсэний дараа өнж гэгчээр Sampdoria клубд Mancini and Vialli нарын гоалоор хожигдсон. Дараагаар нь талбай дээрээ Atalanta клубд хожигдсон. Энэхүү хожигдлууд нь дан ганц Сериа А-гаар дууссангүй тухайн үеийн European Cup тэмцээний хасагдах шатны тоглолтонд Marseille клубд Waddle-ын гоалоор 1-0 хожигдон нийлбэр дүнгээр (2-1) цааш шалгарч чадаагүй юм. Энэ тоглолтын өмнө Arrigo Sacchi тоглогч болгоны өрөөнд орон энэ тоглолтонд Sebastiano Rossi гараанд гарах болно хэмээн хэлж байсан.
Seba Rossi: Би энэ тоглолтонд бэлэн байна Arrigo Sacchi.
Marseille-с буцан ирсний дараагаар Россонеричуудыг Sampdoria, Atalanta-д хожигдсон талаар мөн European Cup тэмцээнээс хасагдсан гэх мэт олон дуусашгүй шүүмжлэл маргаанууд бүрхэн авсан юм. Харин одоо тэдний дараагийн тоглолт бол Интер Милан байсан юм. Энэхүү тоглолт Миланы хувьд хожигдох ямар ч эрхгүй чухал тоглолт байсан юм. Мөн энэ Дерби тоглолт байсан юм. Nerazzurri (Интер Милан) чууд ч гэсэн энэ тоглолтонд анхаарлаа хандуулж аваргын төлөөх өрсөлдөөнөөс хоцрохгүй байхыг хүсэж байсан юм. Тухайн жилийн Дерби ихээхэн онцлог байсан юм. Trapattoni эсрэг Sacchi. Matthaeus эсрэг Van Basten байлаа. Агуу тоглогч нар бие биенийхээ эсрэг тоглохын зэрэгцээгээр Seba Rossi анх удаагаа Улаан Харуудын өмсгөлийг өмсөж Сериа А-д тоглолтоо хийх байлаа.
“Миний санахын үнэхээр гайхамшигтай дерби тоглолт болсон. Би одоо ч гэсэн Lothar Matthaeus (Интер Милан) гүйцэтгэсэн гайхалтай чөлөөт цохилтыг санаж байна. Marseille клубтэй хийсэн тоглолтын дараагаар би өөрийгөө дахин Миланы дербид тоглохоо мэдсэн. Milanello дэхь бэлтгэлийн баазнаа тоглолт болохоос өмна хагассайн өдрийн орой Arrigo миний өрөөнд ирж энэ тоглолтонд бэлэн үү гэж асуусан. Би түүний өөдөөс хараад Мэдээж Arrigo, Би талбайд гарч тоглохоос байж ядаж "байна гэж түүнд хэлсэн.
AC Milan энэ тоглолтонд хожих л байсан.
Rossi: Van Basten-ын доогуур баруун доод булан руу цохиж оруулсан гоал үнэхээр гайхалтай гоал байсан. Энэхүү гоал, гоал орох тэрхүү үйл явц хэдхэн хоромын дотор л болсон. Харин талбайн нөгөө талд хүмүүст хүндлэгдсэн хаалгач болох Walter Zenga хаалган дээр зогсож байсан. Харин миний хувьд би нэг залуу хаалгач байсан. Бид хоёул нэг хаалгачын бээлийний спонсортой байсан учраас бие биенээс сайн мэддэг байсан. Бид талбай дээр өрсөлдөгчид байдаг байсан. Харин амьдрал дээр бол мэдээж тэр үргэлж надад сайн ханддаг байсан.
Seba-ын эхний дербигээс сүүлийн дерби хүртэлх түүний хөлбөмбөгийн замнал.
1991 оны 3-р сарын 24 нд Ac Milan vs Inter Milan тоглолтоор дебютээ хийж байсан. Дебют тоглолтын дараагаар тэрээр дасгалжуулагч Arrigo Sacchi талаар хэлэхдээ “Намайг маш сайн мэддэг” хүн хэмээн хэлсэн байдаг. 2001 оны 5 сарын 11 бол түүний хувьд сүүлийн Милан дерби байсан юм. Cesare Maldini түүнийг тэрхүү тоглолтонд Christian Abbiati оронд гаргасан юм. Тус тоглолт 6-0 Ас Мilan хожлоор өндөрлөсөн юм.