"Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby meesh » Fri Mar 31, 2017 12:11 pm

:D

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7212
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby meesh » Thu Jul 19, 2018 12:08 pm

Хэр барилдав гэсэн заалны барилдаанд тогтмол сайн барилдаад, сүүлийн 3 жил дарааллан цагаан сард түрүүлээд, наадамд 4 даваад хараахан шөвгөрч чадсангүй гэнэ.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
User avatar
meesh
#4
#4
 
Posts: 7212
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Г.Баяраа » Thu Jul 19, 2018 9:48 pm

Итали руу зөөлөө.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7426
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Shaggy » Fri Jul 20, 2018 10:52 am

Италийн жижиг багуудын эздийн сэтгэл нь зүрх хаагдах гэж байгаа сураг байнашт.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9594
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Fri Aug 17, 2018 3:06 pm

БАЯРЛАЛАА КРИСТИАНО

Image

КРИСТИАНО РОНАЛДО ДОС САНТОС АВЕЙРО
+ 438 тоглолт
+ 450 гоол
+ 16 цом
+ 4 алтан бөмбөг

Мадридад өнгөрүүлсэн он жилүүд минь миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүд байсан. Би энэ клуб болон энэ хотод талархлаа илэрхийлж байна. Намайг үргэлж хайрлаж хүндэлдэгт баярлалаа. Хэдий тийм боловч миний амьдралын, карьерын нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Би өөрийн хүсэлтээр клубыг орхисон. Яг энэ мэдрэмж, бүх зүйлийг минь фенүүд та бүхэн маань ойлгоно гэж найдаж байна.

Би энэ клубт гайхалтай 9 жилийг үдсэн. Эдгээр жилүүдэд Реал Мадридтай амжилтанд хүрэхийн тулд хэцүү, дарамт шахалттай олон нөхцөл байдлыг хамтдаа даван туулсан. Гэвч би энд өөрийн хөлбөмбөгийн карьерын гайхалтай цаг үеийг өнгөрөөсөн учраас хэзээ ч мартаж чадахгүй. Би талбай дээр, талбайн гадна ч олон сайн багийн анд найзуудтай болсон. Мөн намайг гэсэн гайхалтай фенүүдийнхээ уур амьсгалыг мэдрэхэд итгэмээргүй байсан.

Бид хамтдаа сүүлийн 5 жилд 4 удаа Аваргуудын Лигт түрүүллээ шүү дээ. Мөн би алтан шаахай, албан бөмбөг зэрэг олон шагналын эзэн болсон. Зөвхөн энэ клубтэй л хамт энэ гайхалтай түүх бичигдэх ёстой байж. Реал Мадрид үргэлж миний сэтгэл зүрхэнд орших болно. Би дахин талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Клуб, ерөнхийлөгч, арын албаныхан, багийнхан, фенүүд гээд бүгдэд нь баярлалаа. Энэ 9 жилийн турш би олон агуу тоглогчидтой нүүр тулсан. Миний хүндлэлийг хүлээн авна уу.

Амьдралын шинэ олон сорилттой тулгарч, өөрчлөлт хийх цаг болсныг би мэдэж байна. Тиймээс би Мадридыг орхиж байна. Гэвч энэ өмсгөл, талбай гээд бүх зүйлийг үргэлжлүүлэн мэдэрсээр байх болно.

Бүгдэд нь баярлалаа, мэдээж 9 жилийн өмнө хэлж байсан шиг HALA MADRID!!!


Image

Валлехо :Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бидний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.
Раул Гонзалез Бланко: Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Бүх зүйлд баярлалаа, чи бүх хүлээлтийг давсан. Шинэ адал явдалд нь амжилт хүсье. Бид чамайг санах болноо.
Бензема: Бид хамтдаа олон хожлыг авсан. 9 жил талбай дээр хамт тоглоход гайхалтай байлаа. Довтолгоонд чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Шинэ адал явдалд нь амжилт хүсье найз минь.
Карвахал: Чамтай хамт нэг багт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чи бол домог. Амжилт хүсье.
Чебаллос: Дэлхийн шилдэгтэй нэг багт тоглож байснаараа үргэлж бахархах болно. Чи гайхалтай дурсамжийг бүтээсэн, өдөр бүр бүх хүмүүсийн үлгэр жишээ болж байсанд баярлалаа. Карьерын шинэ адал явдалд нь амжилтыг хүсье.
Борха Майорал: Кристиано, чи Мадридад үнэхээр том ул мөрийг үлдээсэн. Бид бүгд чамтай хамт тоглож байснаараа бахархах болно. Бэлтгэл бүрт залуучуудад үлгэр жишээ болж, урам зориг өгч байсанд чинь баярлалаа. Энэ нэрийн төрийн хэрэг байлаа.
Ахраф: Бүх мадридиста нар таныг хэзээ ч мартахгүй ээ, чи энэ клуб, энэ өмсгөлд бүгдийг өгсөн. Тантай хамт тоглох бахархал, тансаглал байлаа.
Касемиро: Чамтай хамт би ялалт, давуу тал гээд их зүйлийг сурсан. Бүх зүйлд баярлалаа, найз минь.
Кроос: Өнгөрсөн жилүүдэд бид хамтдаа хамгийн чухал цомуудад түрүүлсэн. Жинхэнэ аварга. Чамтай хамт тоглох гайхалтай байлаа. Сайн сайхныг хүсье, домог!
Лукас Вазкүйз: Нэр төрийн хэрэг байлаа, Крис. Зүгээр л THE BEST.
Бейл: Итгэмээргүй тоглогч, гайхалтай залуу. Чамтай хамт 5 жил тоглох миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ирээдүйд нь амжилт хүсье найз минь.
Асенсио: Тантай хамт тоглоход бахархалтай байлаа. Та бол бүх зүйлийн үлгэр жишээ. Карьерын шинэ сорилтонд нь амжилт хүсье.
Начо: Чамтай хамт энэ клубын төлөө тоглосондоо баяртай байна. Чи бол дэлхийн шилдэг нь, байсаар ч байх болно. Бүх л мадридиста нар чамайг лидерээр чинь дурсан санах болноо. Шинэ адал явдалд нь амжилт хүсье!!!
Тео Эрнандез: Дэлхийн шилдэг тоглогчтой хамт тоглох нь нэр төрийн хэрэг байлаа. Амжилт хүсье.
Льоренте: Шинэ адал явдалд нь амжилт хүсье, Кристиано. Энэ өмсгөлтэй та түүхийг бүтээсэн, таны бүтээсэн дурсамж гайхалтай.
Серхио Рамос: Чиний гоол, чиний үзүүлсэн тоо баримт, бидний түрүүлсэн цом гээд бүх зүйл бүгдийг хэлнэ. Чи Реал Мадрид клубын түүхэнд онцгой байр суурь эзлэх нэгэн. Бүх мадридиста нар үргэлж чамайг дурсах болно. Чамтай хамт тоглож байсан нь нэр төрийн хэрэг. Чанга тэврээд амжилт хүсье.
Пеле: Баяр хүргэе, Кристиано. Удаан хугацааны дараа багаа солих нь амаргүй шийдвэр. Гэхдээ энэ бол зөв шилжилт. Аваргууд хэзээ ч шинэ сорилтонд санаа зовдоггүй юм.
Марсело: Баяртай гэж хэлэх цаг иржээ Крис. Амлаж байна, би хэзээ ч ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. гэвч амьдрал дээр үүрд үргэлжилдэг зүйл гэж байхгүйгээс хойш шинэ адал явдалд чинь амжилт хүсье. Бид хамтдаа бараг 10 жилийг өнгөрүүлжээ. Ялалт, ялагдал, гайхалтай цаг хугацаа, хөлбөмбөг гээд аз жаргалтай 10 жил. Би чамаас олон зүйл сурсан, чиний үнэнч байдал гээд л. Чамд болон гэр бүлд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Би чамтай хамт тоглож байснаараа бахархана. Гэхдээ дэлхийн шилдэг болохоор чинь биш сайн хүн болохоор. Би хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн замналаа дуусгачихаад бааранд шар айраг ууж суунгаа өөрсдийн зургаа тэдэнд харуулаад чиний түүхийг ярьж өгнө. Тэр үед бид дахиад л хамт байх болно. Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн #M12.

Image

Хүндэт Кристианод,

2009 оны тэр нэгэн сайхан өдөр чиний танилцуулга Сантиаго Бернабеуд болж байсан. Би чиний явсан замыг одоог хүртэл санаж байна. Тэр үеэс л эхлэн би чамайг харж биширч, тэр үед л чамайг зүгээр нэг тоглогч биш гэдгийг ойлгосон.

Чамайг Галактикогийн нэг хэсэг болон ирэхэд бид чичирж байлаа. Учир нь манай өрсөлдөгчид түүхэн улирлаа өнгөрөөгөөд байсан юм. Харин чиний ирэлт бидэнд итгэл найдварыг өгсөн. Өрсөлдөгчдөд маань бяцхан шидхэн байсан шиг бид өөрсдийн супер хүнтэй болсноо мэдэж байсан юм. Шударга байя, тэр бяцхан шидхэн анхны жилүүдэд чамайг бүх шагналаараа бүрэн ноёрхож байсан. Гэхдээ чиний авчирсан зүйл цомноос илүү чухал. Бид эцэст нь шөвгийн 16 шатыг давж бүр аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч чадсан. Эцэст нь бидэнд найдвар байсан. Гэхдээ чи пенальтиа алдаж, мөрөөдлөө дахин нэг удаа хойшлуулсан.

Гэхдээ чи зөвхөн амласнаа биелүүлээгүй, бидний хүлээж байснаас бүр илүүг өгсөн. Бид 1-г хүссэн бол чи бидэнд 4-г өгсөн, бүгдийг нь. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч, аваргуудын лигийн мэргэн бууч болж алтан бөмбөгийн төлөө Месситэй өрсөлдөн 4-1-с 5-5 болгож чадсан.

Чамайг үзэн ядагсад үргэлж байсаар байх болно. Юнайтедад вингерээр тоглож байсан үеүдийг чинь тод санаж байна. Тэд /haters/ чамайг тогтвортой нэгэн биш гэж байлаа. Гэхдээ чи гоол оруулж эхлэхэд тэд чамайг box тоглогч гэж эхэлсэн. Чамайг пенальти сайн цохидог болохоор пеналдо гэж нэрлэж ч байсан. Чиний гайхамшигтай чөлөөт цохилтын чадварын чинь талаар ярилцаж дүгнэх болсон. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна, чамайг төгс нэгэн болохоор тэд чамайг үзэн ядаж байгаа юм. Чамайг үзэн ядаж байгаа хүмүүсээс чамайг хайрлаж хүндлэх хүмүүс их байдаг юм шүү л гэж хэлэх гэсэн юм.

Би энэ захианд чиний амжилтын чинь талаар дурьдмааргүй байна, угаасаа бүгд мэдэж байгаа. Чи юуг ч нотлох хэрэггүй. Би чамд нэг л зүйлийг хэлэхийг хүсч байна, тэр нь чи бидэнд үргэлж л яг хуучных шигээ чухал нэгэн. Чи бүх л амьдралынхаа туршид бидний хайрыг хүртэхээр тийм чухал зүйлийг хийсэн. Бид чиний дэргэд байх болно. Бид хамтдаа инээлдэж, уйлалдах болно, багтайгаа мөн чамтай хамт!

Баярлалаа Кристиано
Хүндэтгэсэн
Мадридиста


Image

450 - Реал Мадридын бүх цаг үеийн мэргэн бууч. Тэр 450 гоолыг ердөө 438 тоглолтонд оруулсан.
17 - Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч /2013-14/.
105 - Реал Мадрид клубын төлөө аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан тоглогч.
4 - Реал Мадридын хамт аваргуудын лигт түрүүлсэн тоо.
311 - Ла Лигт оруулсан гоол.
2 - Ла Лигийн цом.
16 - Испанид ирээд нийт авсан цом.
4 - Реал Мадридаас хамгийн олон алтан бөмбөг хүртсэн тоглогч.
44 - Нийт хеттрик.
61 - 2014/15оны улиралд оруулсан нийт гоол.

Image

Үдэлтийн хурал, арга хэмжээ болоогүй ч чамайг удахгүй эргэн ирэхийг чинь мэдэж байна. Магадгүй өрсөлдөгчийн хувиар. Тэр үед баяртайгаар уулзъя. 3296 өдрийн дараа гунигтайгаар баяртай гэж хэлье...
#GraciasCristiano #Onceamadridistaalwaysmadridista #HalaMadrid #Legend #GOAT
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Forza Juve » Wed Aug 22, 2018 5:35 pm



Иж бүрэн өмсөөд зургаа авхуулжээ. 4 хүүхэдтэй юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4924
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Thu Sep 13, 2018 4:09 pm

Image

"Роналдо одоо дэлхийгээс явж Марсынхантай тоглох хэрэгтэй. Тэр энд бүхнийг хийчихлээ шүү дээ."
- Арбелоа /Ювентусын эсрэг оруулсан гоол Пушкашийн шагналд нэр дэвшсэний дараа/

"Кристианод бүгд байна. Би теннисийн фанат. Кристиано яг л Надал шиг гайхалтай тамирчин. Ганцхан авьяас чадварт найдах бус хүсэл мөрөөдөл, хөдөлмөрч зантай. Энэ бүгдийг дэлхий ээж түүнд өгчээ. Хүчирхэг физикал, мөн түүний сэтгэлгээ, дасгал сургуулилт, тогтвортой байдал- миний үзэн яддаг бүх зүйл. Тэр 33 настай ч бие бялдар бүх зүйлдээ үнэхээр их анхаарал хандуулдаг. Тэр түүхийг бичиж байна, үүрд, шилдгүүдийн нэг."
- Антонио Кассано

"Би түүнээс илүү шүү! (инээв) Гэхдээ та нар намайг юу гэж бодож байгааг мэдэх байх. Кристиано илүү сайн шүү. Гэхдээ би муу карьертаа нэгэн биш. Кристиано өөрийн үеийнхээ хамгийн шилдэг тоглогч."
- Зидан (сэтгүүлч Кристиано та 2-ын хэн нь шилдэг вэ хэмээн асуухад)

"Гайхалтай ур чадвартай тоглогчид өнөөдрийг хүртэл маш олон байдаг. Ривалдо, Фиго, Бразил Роналдо, Роналдиногийн тухай бодож байгаа байх. Тэд бүгдээрээ гайхалтай тоглогчид, гэхдээ тэд 2-3 жил л шилдэг тоглолтоо үзүүлдэг. Харин Кристиано бол жил бүр л түүнийгээ харуулдаг. Тэр 50 гоолыг улирал бүр л оруулж байна шүү дээ, дахиад л.. Месси тэр 2 ижил цаг үед өрсөлдөж байгаа нь түүнийг илүү өндөрлөгт хүргэсэн байх. Яг л Мухамед Алид Фразиер, Федерерт Надал, Ларри Бирдэд Мэжик Жонсон хэрэгтэй шиг."
- Рио Фердинанд

"Түүний хийж байгаа зүйл бол хэн хүний хийж чадах зүйл биш. Статистик бол нэг хэсэг, гэхдээ хамгийн чухал нь түүний тоглолтонд зориулж буй эрч хүч. Түүний мотиваци үнэхээр агуу. Тоглолтын дараа түүний царай ув улаан болчихдог шүү дээ! (инээв) Тэр шигшээ багтаа болон клубтээ бүх зүйлээ л зориулдаг. Тэр царайлаг залуу, түүнд бүх л зүйл бий. Түүнтэй ижил өв тэгш нэгэн үгүй."
- Саха

"Тэр миний дасгалд хийснээс илүү олон гоолыг тоглолтонд оруулдаг."
- Sandro Wagner

"Тэр бол гайхамшигтай тоглогч. Багт тэр хэрэгтэй бол тэр бүхнээ зориулдаг. Круйфын дараа түүн шиг чанартай тоглогч тийм ч олон байгаагүй."
- Марадона

"Тэр бүх цаг үеийн шилдэг гэдгээ үргэлж мэдрэх хэрэгтэй. Түүнд л бүх л гайхалтай зүйлс байна. Статистикийн хувьд тэр үнэхээр дэлхийн хөлбөмбөгийн хамгийн гайхалтай домог юм."
- Роналдо

"Урд шугамд тэр яг л гоолын машин шиг. Кристианогоос илүү төгс довтлогч үгүй. Зүүн, баруун хөл, толгой - тэр хийх бүх зүйлдээ төгс хяналт тавьж чаддаг."
- Жероме Боатенг

"Тэр бол дэлхийн шилдэг тоглогч. Ажлын мангас л гэсэн үг. Тэр хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд явдаг. Тэр үргэлж л хөдөлмөрлөж байдаг. Түүн шиг хүнийг би харж байсангүй."
- Матуйди

"Аваргуудын Лигт 9 тоглолт дараалан гоол оруулж, 10 дахь гоолыг ёстой хийсэн шиг хийлээ. Тэр уналт таталт энэ дэлхийнх бишээ. Тэр өндөр дээрээс гайхалтай өшиглөсөн. Манчестерт залуухан хүү ирж байсан, гэхдээ тэр өөрийгөө дэлхийн шилдэг болно гэдгээ мэддэг байсан. Тэр би дэлхийн шилдэг болохыг хүсч байна гэж хэлэхэд нь би эхэндээ ч ОК, тэр бол залуухан хүү минь мөрөөдөж л бай гэж бодсон. Гэхдээ хөдөлмөрч байдал авьяас хоёрыг хослуулан олон гайхалтай гоолыг хийж, одоо ч хүчирхэг нэгэн байсаар байна."
- Рүүд Ван Нистелрой /Аваргуудын Лигт хамгийн олон тоглолт дараалан гоолдсон түүний амжилтыг Кристиано эвдсэний дараа/

"Кристиано бол дэлхийн шилдэг. Би Марадона, Пеле нарыг тоглолтыг амьдаар үзэж байгаагүй, гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол одоо Кристианотой харьцуулах хүн үгүй."
- Марсело

"Өөртөө итгэх итгэл, шийдвэр, эр зориг, хүсэл мөрөөдөл. The G.O.A.T @cristiano"
- Virat Kohli
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Tue Sep 18, 2018 11:20 am

Image
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Mon Oct 01, 2018 5:31 pm

Image

Кристиано Роналдогийн Мадридыг орхих асуудал өнгөрсөн хавраас хөндөгдөж эхэлсэн гэнэ. 2017 оны 5 сарын 11-нд өөрийн агент Хорхе Мендестэй уулзаад Бернабеуд орхих талаар яриа эхэлж. Испаний татварын хэлтэстэй орооцолдоод эхэлсэн нь таалагдахгүй хуульчтайгаа ч энэ асуудлаар нилээн ярьж зөвлөлдсөн юм гэнэ. Энэ талаар Марка, АС дээр нилээн дэлгэрэнгүй нийтлэл гарч..

Үндсэндээ Мадридыг орхих 3 шалтгаан байсан гэнэ:
1. Месси татварын асуудалд орооцолдоход Барса нилээн тусалж дэмжиж байсан гэтэл Кристианог орооцолдоход Мадридын талаас юу ч хийгээгүй. Удирдлагын зүгээс Кристиано-н татварын асуудалд оролцохыг хүсээгүй бөгөөд 2017 оны 9 сард энэ байр сууриа Кристианод илэрхийлсэн юм байна. Кристиано энэ шийдвэрт дурамжхан үлдэж.

2. Кристиано татварын асуудалтай зууралдаж байхад Месси багтайгаа мега гэрээ хийж, Неймар ПСЖ рүү өндөр үнээр явсан. Тэд Кристиано-н Мадрид дах цалинг нь нугалж авдаг. Тиймээс Кристиано 2017 оны финалын тоглолтын дараа удирдлагуудад цалингаа дор хаяж 30сая болгох хүсэлт тавьсан хэдий ч улирдлагаас 21-25 болгох боломжтой гэж хариу өгсөн байна.

3. Кристиано Мадридыг орхихыг хүсэхгүй, тэнд зодог тайлна гэж зөндөө хэлдэг байсан. Мендес ч мөн Реал Мадридад үлдээх саналтай байсан гэнэ. Гэхдээ өмнөх асуудлууд дээрх удирдлагын шийдвэр таалагдаагүй учраас Кристианы сэтгэл бараг л хувирсан байсан байна.

2017 онд түүнийг явах яриа яригдаж эхлэхэд Реал Мадридын зүгээс эхлээд зөвхөн Манчестер Юнайтедын саналыг сонсохыг хүссэн бөгөөд энэ нь Кристианы хувьд хамгийн боломжит шилжилт гэж үзсэн аж. Гэвч Английн баг Португал залуугийн төлөө их мөнгө төлөхийг хүсээгүй гэнэ. Мендес Кристианы хүсэлтээр клубын удирдлагуудад ямар нэгэн шийдвэр гаргахыг шаардаж эхэлсэн бөгөөд эцэст нь клубын ерөнхийлөгч Перез хэрвээ чиний төлөө 100саяыг төлвөл чи чөлөөтэй гэж хэлсэн аж.

Албан ёсоор санал тавьсан анхны баг бол АС Милан. Ас Милан 5 жилийн 150 саяын гэрээг санал болгож. Тэдний санал Кристианыг ятгаж чадаагүй бөгөөд Кристиано тэр зунаа үлдэхээр болж Реал Мадридын төлөөх сүүлийн улирлаа өнгөрүүлсэн юм.

Дараа нь 17/18 оны аваргуудын лигийн Бернабеуд болсон хасагдах шатны тоглолтын дараа Мендес Ювентусын удирдлагатай ярилцаж эхэлжээ. Кристиано Мендест хандан тэд саяхан 2 финал хүрсэн, надтай хамт аваргуудын лигт түрүүлж чадна гэж хэлсэн байна. Мөн Аллианз цэнгэлдэхэд Ювентусын эсрэг оруулсан гоолын дараа фанатуудынх нь үзүүлсэн хүндлэл түүний сэтгэлийг хөдөлгөж чадсан гэнэ.

ПСЖ мөн Кристианог сонирхож байсан бөгөөд хэрвээ эрт зарлавал Реал Мадридын зүгээс Неймар, Мбаппегийн нэгийг нь авна гэсэн болгоомжлолын үүднээс түүнийг наймааны цонх хаагдах сүүлийн өдөр авахыг хүсч байсан аж.
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Forza Juve » Thu Nov 29, 2018 7:04 pm

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4924
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Fri Nov 30, 2018 2:28 pm

Аваргуудын лигт Ювентусээс олон хожилтой байна шүү.

Only Real Madrid (155), Barcelona (141), Bayern Munich (132) and Manchester United (117) have won more Champions League matches than Cristiano Ronaldo (100).
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Ultra Madridista » Tue Dec 04, 2018 11:45 pm

1 Баллонд Ороо хүчээр алдлаа даа хаан минь
РЕАЛ МАДРИД МАНДАН БАДРАГ !!!
ХӨЛБӨМБӨГИЙГ ГУТААН ДОРОМЖЛОГЧ ТАЛБАЙ ДЭЭРХ ЖҮЖИГЧИД БОЛ FC Бүүрцэлона !!!



Image
User avatar
Ultra Madridista
 
Posts: 723
Joined: Wed Apr 26, 2017 2:28 pm
Location: Santiago Bernabéu Stadium

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Forza Juve » Sat Jan 05, 2019 9:31 pm



Роналдугийн хөшөөг хашрааж байгаа юм байна ккк
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4924
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Тунгаа » Sun Jan 06, 2019 9:40 pm

...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Forza Juve » Wed Feb 06, 2019 6:49 pm

Image

Image

Роналду маань 34 нас хүрлээ... Түүний өмнөх 2 клуб нь төрсөн өдрийн баяр хүргэж, Реал дуугүй байсан гэнэ... үнэн үү :RD Дуугүй байсан бол сонин гарууд болох нь ээ ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4924
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: "Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Postby Rain » Tue Feb 12, 2019 9:39 am

Манайх ч ер нь дуугүй л байдаг дөө кк :ногоон:
Image
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 785
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Previous

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest