Page 1 of 1

AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Fri Sep 01, 2023 10:51 am
by Tmshinoda
Болонья - АС Милан 0:2
ПУЛИСИК Милан дахь замналаа гоолоор эхлүүллээ!

Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ. Манайхны хувьд юм юм болж өнгөрсөн зун болов уу даа.
Улирлын сүүлийн тоглолтод ИБРАКАДБРА домог маань зодог тайлж буйгаа зарлаж мань мэтийгээ нулимсан далайд живүүлсэн.
Нөхөр гэнэтхэн зодог тайлчхаагүй ээ. 41 нас хүрчихсэн, бэртэл гэмтлээс салахаа байсныг нь хараад бүгд л сүүлийх нь жил байх даа гэж бодож байсан ч яг зодог тайлж буйгаа зарлахыг нь хараад нулимсаа нууж чадсан нь ховор биз ээ. Ай хайртай даа амьд домогтоо.

Өнгөрөгч улирал албан ёсоор дуусаад зун хэр гайгүй хүмүүс авчрахнав, болж бүтдэггүй хэдийгээ явуулаад, өөдтэй хэдийгээ гайгүй аваад үлдчих байх даа гэж бодож байтал багийн шинэ эзэн болох Улаан Шувуу корпорацийн тэргүүн Кардинал гуай Малдини агааг халж олон фэнүүдийн дургүйг хүргээд амжсан.
Мэдээж спорт хариуцсан захирал Массара бас ажлаа хамт өгсөн.
Ингээд зогсохгүй хар багаасаа улаан харуудын фэн байсан төдийгүй насаараа клубтээ тоглох хүслээ үргэлж илэрхийлж ирсэн Сандро Тоналиг маань Нью Кастл руу зарж бүр дургүй хүргэсэн дээ.
Ер нь бол Малдини багтаа эргэн ирээд, Пиоли, Ибра 2-г авчирснаар юу юугаа мэдэхгүй залуучууд ихтэй ороо бусгаа байсан багийг үтэр түргэн хугацаанд лигийнхээ шилдэг баг болгоод амжсан.
Ибра, Каер, Жиру гэсэн хал үзэж хашир суусан туршлагатай тамирчид болон 20 дөнгөж гарч яваа залуучуудын эрч хүчийг хослуулснаар хязгаарлагдмал нөөц бололцоогоор байж болох хамгийн дээд амжилтад хүргэсэн гээд хэлэхэд буруудаад байх зүйлгүй.
16 жилийн дараа Аваргуудын лигтээ шөвгийн дөрөвт хүрч, 11 жилийн дараа Скудеттогоо авсан гээд ирэх улирал гайгүй хүч сэлбэчихвэл юм юм горьдож болохуйц баг бүрдэх байх даа гэсэн найдлагатай байсан сан.Одоо яаая гэхэв. Эр хүний замын хүзүү урт ахиад Миландаа эргээд ирцгээнэ байх өө.
Сандро маань ч аль хэдийн дебют дээрээ гоолдож бариад, фэнүүд нь тэндээ дуу мууг нь зохиочихсон гоё явж байгааг нь харах нэг гоё ч, өөр өмсгөлтэй харах нэг тийм Нью-Кастлын хэдэд хурган атаархал төрөөстэй.
Тоналигаа 64 сая еврод зарсных харин шинэ удирдлагууд овоо дорвитой ажиллаад нэлээн хэдэн нөхөр аваад ирсэн.
Заавал зарж байж л авчрах гээд байсан юм байлгүй. Хэр гар хөл нийлэх юм бол харж л байя.
Сунайсан урт сайхан улирал хүлээж байна. Одоогийн байдлаар энэ зун нийтдээ наймаагаар 68,5 сая еврог олж, 114 сая евро зарлагадаад байгаа юм гэсэн.

Ирсэн: Yunus Musah, Samuel Chukwueze, Noah Okafor, Tijjani Reijnders, Christian Pulisic, Luka Romero, Ruben Loftus-Cheek, Marco Sportiello, Marco Pellegrino

Явсан: Zlatan Ibrahimovic (retired), Ciprian Tatarusano, Brahim Diaz (end of loan), Sergino Dest (end of loan), Aster Vranckx (end of loan), Tiemoue Bakayoko (end of loan), Sandro Tonali, Marco Brescianini, Daniel Maldini (loan), Ante Rebic, CDK(loan), Messias (loan)

Ямартай ч зуны наймааны цонхоор халаа сэлгээ их хийснийг ч хэлэх үү шинэ формэйшн, тактик,шинэ хуучин нөхдүүдийн хөл гарыг нийлүүлнэ гээд Пиолигийн хувьд завгүй, амаргүй улирал хүлээж байна даа.Ноднин манайх 4-2-3-1 гэсэн формэйшн дээр хагас хамгаалалтаас урагшаагаа Бенни(Крунич), Тонали(Побега), Леао, Диаз(CDK),Саламэйкэрс(Мессиас), Жиру гэж гардаг байсан бол Бенни өвлөөс нааш ирэхгүй тул Крунич, Побега, Лофтус Чийк, Муса, Рейндерс нараас дундаа, харин урдаа Леао, Окафор, Пулисик, Чука, Ромеро, Саламэйкэрс? нараас сонгож тоглуулна гэхээр бүрэлдэхүүний хувьд овоо л зузаан болсон харагдаж байна.
Нэг гэм нь энэ хэд нь тэгээд нас явж байгаа Жирудээ их ачаалал өгчихгүйхэн байлгаж чадахнуу гэдэг сонин.
Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг хараад байхад Диаз, Кателаар 2-ыг явуулчихсан тул энэ улирал 4-3-3 гэсэн тактикаар л үзэх гээд байна уу даа.
Нээх их юм хүлээхгүйхэн шиг чадвал 20 дахь түрүүгээ аваасай, чадахгүй бол яршиг зүгээр эхний 4-төө ороод Интер битгий түрүүлээсэй гэж л энэ улирлаа үзнэ дээ.

Шинэ улирлын хувьд манайхан өнгөтэй эхлүүлж Оли агаа болон Ахмад Америк нарын гоолоор улаан цэнрхүүдийг талбай дээр нь хожиж 3 оноогоо халааслалаа.
Гарааны 11-т зун ирсэн шинэ царайнууд болох Лофтус-Чийк, Рейндерс, Пулисик нар байсан бол сэлгээнээс Окафор, Чюүвүзэ хоёрыг оруулна лээ.
Мятрашгүй Жиру агаа хийдгээ хийж нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгөөд гоё байна өө. Бас л богино хугацаанд биднийхээ хайрыг татсан золиг шүү.
Пулисик харин Жирутэй Челсид хамт байсан юм гэсэндээ гоё хослох юм биш үү. Хоёрдугаар хагаст манайхан тайвширсан уу яасан Болонья хэд хэдэн эвгүй довтолгоонууд хийсэн байсан. Гэхдээ бидэнд Сери А-ийн шилдэг хаалгач бий л дээ. Хэр баргийн аавын хүү амархан гоолдчихгүй.
Энэ жил Мэжик Майкийнхаа гоё гоё хаалтуудыг их харна байх аа.
Төвийн хамгаалалтад скудетто авдаг жилийн хавар Томори, Калулу хоёр аймар байсан даа уул нь.
Тиавийг төвдөө, Калулуг баруунд нь л үзүүлэх санаатай байгаа юм уу даа. За тэгээд урт улиралд янз бүрийн ротэйшнууд их л харах байлгүй.

Дараагийн тойрогт талбай дээрээ Торинотой үзнэ. Сайхан бөмбөгдөөд өгөөсэй.

Тоглолтын талаар хэдэн үзүүлэлт:
· Кристиан Пулисик Сери А-д гоолдсон 5 дахь Америк эр гэнэ. Харин дебют дээрээ гоолдсон анхных нь.
· Оливер Жиру АС Миланы төлөө анх удаа зүүн хөлөөрөө гоолдсон юм байх.
· Бид Сери А-д Болоньяг талбай дээр нь 29 дэх удаагаа хожлоо(22 тэнцээ 25 хожигдол).
Манайд талбай дээрээ хожигдох дуртай өөр нэг баг нь Рома гэнэ. Нөхдүүдийг бид 30 удаа хожиж байсан юм байна.
· АС Милан Стефано Пиолигийн удирдлага дор бүх нээлтийн тоглолтдоо хожоод байна.(4 удаа)
Өмнө нь энэ амжилтыг бид Фабио Капеллотой хамт 1991-1995 оны хооронд үзүүлж байлаа.

MATCH DETAILS
BOLOGNA (4-2-3-1): Skorupski; Posch, Beukema, Lucumí, Lykogiannīs (87' Corazza); Aebischer, Domínguez (72' El Azzouzi); Ndoye, Ferguson (87' van Hooijdonk), Moro (46' Orsolini); Zirkzee (87' Urbanski). Subs: Bagnolini, Ravaglia; Bonifazi, De Silvestri, Sosa; Fabbian. Coach: Motta.

AC MILAN (4-3-3): Maignan; Calabria (73' Kalulu), Thiaw (88' Kjær), Tomori, Hernández; Loftus-Cheek (73' Pobega), Krunić, Reijnders; Pulisic (73' Chukwueze), Giroud (73' Okafor), Leão. Subs: Mirante, Sportiello; Bartesaghi, Florenzi; Adli, Romero, Zeroli; Colombo. Coach: Pioli.

Referee: Pairetto from Nichelino.

Goals: 11' Giroud (M), 21' Pulisic (M).
Booked: 30' Aebischer (B), 51' Hernández (M), 76' Krunić (M), 77' Zirkzee (B).

Image

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Sun Sep 03, 2023 8:23 pm
by Цогоо
Гироуд баагий гоолдоод л явж байна даа.

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Wed Sep 20, 2023 12:41 pm
by Чуугий
Хамгийн сул өрсөлдөгчөөсө талбайдаа 3 оноогоо авч чадсангүй.Тоглолтын турш балбаад балбаад байдаггүй шүү

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Wed Sep 20, 2023 12:46 pm
by Жавхаа
ямар уйтгартай тоглодог юм бэ!!!

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Fri Mar 15, 2024 4:23 pm
by zorigtsaikhan
Хэнтэй тааруулж алах болдоо?

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Sat Mar 16, 2024 1:44 pm
by Өсөхбаяр
Сери А гийн дүэл болохын биз дээ

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Tue Apr 02, 2024 2:33 pm
by zorigtsaikhan
Өсөхбаяр wrote:Сери А гийн дүэл болохын биз дээ

Дуэль ч гэж дээ... Асуудалгүй биз...

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Thu Apr 11, 2024 12:13 am
by Өсөхбаяр
zorigtsaikhan wrote:
Өсөхбаяр wrote:Сери А гийн дүэл болохын биз дээ

Дуэль ч гэж дээ... Асуудалгүй биз...

чаана гэсэн үгүү? чаалгуулна гэсэн үг үү? к

Re: AC MILAN 2023/24 - Хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ!

PostPosted: Thu Apr 18, 2024 9:54 am
by Tmshinoda
Чаанаа л гэж бодож байсан эхнийх дээрээ хожигдцон вахаха..