Page 4 of 4

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 8:43 am
by kayo
За баяр хүргэе! Златан ч аргагүй цомын тэнгэртэй юмаа.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 9:05 am
by Nobun@g@
2021 онд Интер түрүүлж, Милан 2т орсон
2022 онд Милан түрүүлж, Интер 2т орлоо

Хакан 2 удаа 2т оржээ хаха…


Sent from my iPhone using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 9:07 am
by Nobun@g@
Манай Мейстэр бас хэцүү юман дотроос гарч ирлээ.

PioliOut гээд оронд нь дасгалжуулагч хайгаад сонгон шалгаруулж байсан. Өнөөдөр Лигийн шилдэг дасгалжуулагч, Лигийн аварга боллоо.


Sent from my iPhone using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 11:56 am
by Өсөхбаяр
Баяр хүргэе!

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 1:03 pm
by davkashd
Бүх Миланистууддаа баяр хүргэе. Дэндүү удаан хүлээсэн ч гэсэн амттайхан авлаа.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 5:14 pm
by meesh
Баяр хүргэе!

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 24, 2022 8:09 am
by Forza Juve

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 24, 2022 10:17 am
by Цогоо
Ибра цаанаасаа нэг баавартай гар шүү. Яриаг нь тасалдуулж байгаа хүн рүү харж байгаа энэ тэр.
Хувцас солих өрөөнд ингэж ярьжээ.
- Улирлын эхэнд хэн ч бидэнд итгээгүй, гэхдээ эдгээр зарчмуудыг дагаснаар бид илүү хүчирхэг болсон. Би та нараар бахархаж байна. Одоо харин надад тус болоод аваргын ёсоор баяраа тэмдэглээрэй. Яагаад гэвэл ганц Милан хот л Миланы мэдэлд юм биш... Итали улс тэр аяараа Миланы мэдэлд байна.


Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 24, 2022 12:00 pm
by El Payaso
Ялт ч үгүй Балкан цус нь харагддаг л даа.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed May 25, 2022 6:29 pm
by Tmshinoda
Цогоо wrote:Ибра цаанаасаа нэг баавартай гар шүү. Яриаг нь тасалдуулж байгаа хүн рүү харж байгаа энэ тэр.
Хувцас солих өрөөнд ингэж ярьжээ.
- Улирлын эхэнд хэн ч бидэнд итгээгүй, гэхдээ эдгээр зарчмуудыг дагаснаар бид илүү хүчирхэг болсон. Би та нараар бахархаж байна. Одоо харин надад тус болоод аваргын ёсоор баяраа тэмдэглээрэй. Яагаад гэвэл ганц Милан хот л Миланы мэдэлд юм биш... Итали улс тэр аяараа Миланы мэдэлд байна.




Гарч ирэхдээ навчин тамхиа татаастай энэ тэр нь сүртэй байсаан..
Үзэж байгаа бид хэд тоглолт, байгаа байдлыг нь хараад огшиж байхад, хамт тоглож байгаа хэд нь маш их урам зориг авдаг байхаа..

Яалт ч гүй Ибра ирээд л нэг түвшин нэмэгдцээн.. Залуучууд нь ч дагаад овоо сайжирсан..

Манайхаас нөхөрт 2 санал хүргүүлцэн байгаа. нэг бол тамирчнаар нэг жил сунгах, үгүй бол арын албанд гээд..
Мань эр өвдөгнийхөө байр байдлаас шалтгаалаад асуудлаа шийдэх юм гэсэн..

Ибраг авчраад л 7 жилийн дараа скудетто...
Ахиж авчраад 11 жилийн дараа скудеттогоо авчиж байгаам..

Энэ хугацаанд өчнөөн л амьтан ирж буцлаа.. Мань хүн шиг том нөлөө үзүүлсэн нь байсангүй ээ гэж..

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed May 25, 2022 6:34 pm
by Tmshinoda
Forza Juve wrote:


Хөгшин нь 40-тэй Ибра 35-тай Жиру гэжугаа.
Бусад гарааны гол хэд маань хөгшин нь 96 оных залуу нь тэгээд 99, 00 гээд ирээдүй сайхан л байгаам.

Саяхан улаануудыг эзэмшдэг Редбирд манайхыг худалдаж авахаар болж байх шиг байна лээ.
Уул нь арабууд сонирхоод байсан.. тэр хэд авсан бол мөнгийг цацаж байхгүй юу..
Редбирд нь одоо хэр цацах юм бол доо.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed May 25, 2022 6:34 pm
by Tmshinoda
Nobun@g@ wrote:Улирлын сүүлчийн өдөр Sassuola-г 3-0 хожиж Аваргаа авлаа. Аварга авахыг 11 жил хүлээж дээ… 11 жил… ингээд Хөрш Интертэй ижил 19 түрүүллээ лигтээ. Сассуологийн 21,000 хүнтэй цэнгэлдэхийн 18,000 нь Миланы фанатууд байсан гэнэ.

Златаныхаа өмнөөс маш их баяртай байна өө. Энэ Милантай ямар нэгэн цом автлаа болихгүй гэж байсан. Өнөөдөр тоглоогүй. Тоглосон бол гэмтэл нь сэдрээд хүндрэх магадлалтай гэсэн. Өөрөө тоглож хожих хүсэл их байсан байх. 11 жилийн өмнө цом авахад Златан бас авч өгч байсан.


Турк тахиа Хаканы өмнөөс баяртай байна хаха. Миланы 10 дугаараас татгалзаад Интерт орсон. Цалингаа сүртэй нэмүүлээгүй бай… тэгээд 12 сард Миланаас илүү баг нь Мнтер гэж **н** **н** юм яриад **н** гар… гэхдээ Лигийн Цом авсан болж л байна.


Sent from my iPhone using Tapatalk


Сэлгээнээс гарч ирээд гоолдсышдээ.
Отон л болцноос биш

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed Jun 01, 2022 6:00 pm
by Forza Juve

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Aug 14, 2022 3:22 am
by Tmshinoda
За шинэ улирал сайхан эхэллээ. :beer

Ноднин Ребич бэртээд Ирба, Жиру 2-ыгоо чардайлгаж байснаа бодвол Ребич формтой, Оригиг авсан гээд
Довтлох чиглэл хагас дээр Диаз дээр нэмээд Каталаере, Адли гээд нэг үеэ бодвол скуад сайхан зузаан болчлоо.

Ноднин түрүүлсэн багаас одоо нэг л юм хүснэ дээ.
2 таван хошууны төлөө, Ав.лигт тэгээд шөвгийн 8 нтр д хүрвэл гоё л юм хха..

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Aug 14, 2022 8:57 pm
by Tmshinoda
АС Милан – Удинез 4:2

6 жил хүлээжээ. Юуг гэж үү? Улирлын нээлтийн тоглолтоо талбай дээрээ фэнүүдийнхээ урд хийсэн нь сүүлд 2016 онд байсан юм байна.

• 17 онд эхний тоглолт Кротонегийн талбай дээр
• 18 онд Женоаг талбай дээрээ хүлээж авах ёстой байтал, Женоа хотын Моранди гүүр нурсан эмгэнэлт явдлаас болж хойшилж байж.
• 19 онд Удинезийн талбай дээр
• 20 онд Сан Сиродоо Болоньяг хоосон талбай дээрээ хүлээн авж
• 21 онд Сампдориагийн талбай дээр

16 оны нээлтийн тоглолтоо Ториногийн эсрэг хийхдээ 3:2-оор хожиж байж. Хөөрхөн драматай нэмэлт цаг дээр Донна Белоттигийн пеналтыг хааж байсан гэнэ шүү.

1. Манайх 21-р зуунд нээлтийн тоглолтондоо 4 гоол хийсэн нь 2 дахь удаагаа. Өмнөх нь 2010 онд Леччегийн эсрэг.

2. Бид сүүлийн 3 жил нээлтйин тоглолтондоо яллаа. 1987-1996 оны хооронд 10 улирал дараалж байснаас хойших урт цуврал гэнээ.

3. Өчигдөр эхний 15 минутад 3 гоол орсон билээ. Сүүлд 91-92 оны эхний тойрогт л тоглолт эхлээд 15 минут өнгөрч байхад 3 гоол орсон тохиолдол байсан гэнэ.(Кальяри - Сампдориа)

4. Давиде Калабриа Сери А-д 150 дахь тоглолтдоо оролцжээ.

5. Тео Сери А-д 3 пеналтынхаа 2-ыг нь амжилттай болгоод байна. Нөхрийг манайд ирснээс хойш нийт Сери А-д түүүнээс их гоол оруулсан(19) нэг хамгаалагч л байгаа нь Гозенс(21).

6. Диаз 21 оны 9.25-наас хойших лигийн анхны гоолоо хийлээ.(Специагийн эсрэг Даниел энэ 2 маань 3 оноо авчирсан даа)
Мань хүн Сери А-д 8 гоол хийснийхээ 5-ыг нь 8, 9-р сард хийж. Ер нь улирлын эхээр л их гоолддог юм байна.

7. Ребич Сан Сиродоо лигийн хүрээнд 482 хоногийн дараа гоолдлоо. Өмнөх нь Женоагийн эсрэг байжээ.(21 оны 4-р сар)

8. Мөн Ребич Сери А-д 4 дэх удаагаа нэг тоглолтод 2+ гоол хийлээ. 3-ыг нь Сан Сирод(үүний 2 нь Удинезийн эсрэг)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Mar 23, 2023 5:36 pm
by Tmshinoda
За энэ жил аваргуудын лигээ л авая даа. :ногоон: