Page 3 of 4

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Dec 09, 2021 9:29 am
by Forza Juve
Хүнд хэсэгт орсон л доо. Бас зарим тоглолтод оноо авч чадаагүй нь өөрийг нь алчихлаа. Одоо ингээд Европд гайгүй үзэхгүй бол рейтинг багатай тул 2-3 жилдээ доогуур бичигдэж, хүнд хэсэгт ороод явах байх. Интер яг ингэсэн дээ.



Берлускони л дутагдаад байна даа ккк. Нөхөр DNA-гээ аваад явчихав уу.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Dec 09, 2021 11:14 am
by El Payaso
Портотой хийсэн хоёр тоглолтонд л алуулцан л даа. Гэхдээ ер нь ингээ эрт мултарсан нь дээр биз дээ. Скудетто бодит боломж бга үед. Угаасаа хоёр фронтод үзээд бхар скуад биш бна лээ .

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed Dec 15, 2021 11:21 am
by Tmshinoda
El Payaso wrote:Портотой хийсэн хоёр тоглолтонд л алуулцан л даа. Гэхдээ ер нь ингээ эрт мултарсан нь дээр биз дээ. Скудетто бодит боломж бга үед. Угаасаа хоёр фронтод үзээд бхар скуад биш бна лээ .


Дан ганц Скудеттод үзэхэд ч нимгэдэхээр скуад дөө зайлуул..

Портог ч яалт ч гүй бараагүй л дээ. зүгээр Ат.М-тай хийсэн эхний тоглолтоо л халаасалчих байсын.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Dec 23, 2021 1:02 pm
by Tmshinoda
Эмполи – АС Милан 2:4

1. АС Милан 2021 оны хуанлийн жилд айлын талбайд 17 удаа ялалт байгуулснаар Сери А-ийн түүхэнд 2-т бичигдэж эхэллээ.
(2017 онд Наполи 18 удаа)

2. 2021 онд айлын талбайд манайхаас олон гоол оруулсан баг топ 5 лигт байхгүй.(52 гоол, Ман Сититэй ижил)

3. Франк Кесси 2021 онд нийт 14 гоол Сери А-д орууллаа.
Нэг хуанлийн жилд өдий зэргийн гоол оруулж байсан манай сүүлийн хагас хамгаалагч Кака байлаа.(2008 онд 15 гоол)

4. Зааны Ясан Эрэгийн залуу маань Сери А-д пеналт тооцолгүйгээр 2 дахь удаагаа дубльдлээ.
Урд шөнө АС Миланы өмсгөлтэйгээр анх удаа дубльдсэн бол, эхний дублиэ 2016 оны 8 сард
Лациогийн эсрэг Аталантагийн төлөөх дебют тоглолтдоо хийж байжээ.

5. Алессандро Флоренци чөлөөт цохилтоос анх удаа Сери А-д гоолдлоо.

6. АС Милан энэ улиралд чөлөөт цохилтоос 4 удаа гоолдоод байна.
13-14 оны улирлаас хойш бид ингэж их гоолдоогүй байжээ. (5 гоол)

Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Jan 04, 2022 11:39 am
by Bold9
.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Jan 07, 2022 11:58 am
by Tmshinoda
Image

АС Милан – Рома 3:1

Шинэ оны мэнд хүргэе.

1. Манайх Ромаг лигийн тоглолтод 3 дараалан хожсон тохиолдол тэртээх 1996 оноос хойш байгаагүй аж.

2. Нөхдүүдийн эсрэг сүүлийн 5 тоглолтдоо дор хаяж 2 гоол хийжээ.
Харин Болоньягийн эсрэг манайх 6 тоглолт дараалж энэ статыг үзүүлжээ.

3. Жиру энэ улиралд хийсэн бүх 5 гоолоо Сан Сирод хийлээ.
Өөрийн талбай дээрээ 5+, айлын талбай дээр гоолдоогүй тоглогч Топ 5 лигээс Бруно Фернандес болон Араму(Aramu гэнэ үү энэ хэн бэ? ) нар гэнээ.

4. Сери А-д багадаа 5 гоол хийсэн лигийн хамгийн хөгшин 3 тоглогчийн 2 нь манайд тоглож байна. Ибра болон Жиру. Нөгөөх нь Жеко гэнэ.

5. Жуниор Мессиас энэ улиралд Сери А-д 3 гоол орууллаа. Нөхөр Кротонед байхдаа эхний 9 тоглолтдоо ердөө 1-ийг л хийж байжээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Jan 11, 2022 3:10 pm
by Tmshinoda
Image

Венец – АС Милан 0:3

1. Өнгөрсөн 10-р сараас хойш лигтээ 3 дараалж хожоогүй байлаа.

2. Тео Эрнандес багийн төлөө 3 удаа дубль хийсэн манай түүхэн дэх анхны хамгаалагч.
Мөн тус тоглолтын дараах байдлаар Франц эр маань Сери А-д манай төлөө нийт 30 гоолд оролцоод байна. (17 гоол, 13 ассист)

3. Рафаел Леаогийн нийт 10 ассистын 4-ийг нь Ибра чулуу болгожээ.
Швед ахад хамгийн их ассист өгсөн тоглогч нь мань Португаль нөхөр юм байна.

4. Ибра Венецийн эсрэг гоолдсоноор Топ 5 лигт 80 өөр багийн эсрэг гоолдлоо.
2000 оноос хойш энэ тоонд хүрсэн 2 дахь тоглогч болж байна. (К.Роналду)

5. Энэ улиралд лигтээ Ибра маань 8 гоол хийгээд буй бөгөөд 7-г нь айлын талбайд хийжээ.
Айлын талбайд гоолдсон тоогоороо Сери А-г тэргүүлж байгаа аж.

6. Швед эр маань замналдаа 2 дахь удаагаа Сери А-д айлын талбайд 6 тоглолт дараалан гоолдлоо.
Эхнийхийгээ өнгөрсөн улиралд хийсэн бөгөөд АС Миланд дахин ирснээсээ хойш айлын талбайд 25 удаа тоглосныхоо 22-т нь гоолдоод байна.

7. Бас нэг сонирхолтой стат байгаа нь Златан эхний 2 минутад 4 дэх удаагаа Сери А-д гоолджээ. Эхний гоолоо 2020 оны 10 сард хийж байлаа.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Jan 14, 2022 8:36 pm
by Tmshinoda
Image

АС Милан – Женоа 3:1

1. Манайхан 13 дахь жилдээ дараалж Италийн цомын шөвгийн 8-д үлдлээ.

2. 2011/12 улирлаас хойш АС Милан(11), Женоа(9) багууд Италийн цомд хамгийн их цаг сунгасан гэнэ.

3. Леао шинэ он гарснаас хойш 3 тоглолтод 4 гоолд оролцлоо. 2 гоол(2-ланг нь сэлгээнээс гарч ирээд), 2 ассист.

4. Тео Эрнандес энэ улиралд бүх тэмцээнд 2 оронтой тооны гоолд(4 гоол 7 ассист) оролцсон Сери А-ийн эхний хамгаалагч боллоо.

5. Жиру агаагийн энэ улиралд хийсэн ЗУРГААН гоол нь бүгд Сан Сирод орсон.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Feb 06, 2022 1:22 pm
by Tmshinoda
Image

Интер – АС Милан 1:2

1. Манайх анх 2004 оны 2 сараас хойш анх удаа Миланы дербид хожигдож эхлээд хожлоор өндөрлүүлжээ.

2. Оливер ЖИРУ Сери А-д Интерийн эсрэг тоглолтод 2+ гоол хийсэн анхны Франц эр гэнэ шүү.

3. ЖИРУ Сери А-д хийсэн бүх 7 гоолоо Сан Сирод хийгээд байна(Урд шөнө яахав манайх зочин статусаар тоглосон л доо). Мөн нөхөр энэ улирал 8 удаа гараанд гарахдаа 7 гоол хийж байгаа юм байна.

4. Сандро Тонали урд шөнө 3 дуэлд ялж, айлын 2 цохилтыг блоколжээ.

5. Майк Мэйнан 12 амжилттай холын дамжуулалт хаясан төдийгүй, айлын аюултай бөмбөгийг 12 удаа тасалсан байна.

6. Пиерр Калулу урагшаа чиглэсэн 55 дамжуулалт өгснөөрөө багаа тэргүүллээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Feb 11, 2022 5:45 pm
by Tmshinoda
Image

АС Милан – Лацио (Италийн цом) 4:0

1. АС Милан өнгөрсөн 5-р сард Ториног 7:0-ээр хожсоноос хойш 4 гоолын зөрүүтэй хожил амсаагүй байлаа.

2. Рафаел Леао энэ улиралд бүх тэмцээний турш 9 гоол орууллаа.
Португал эр маань Топ 5 лигийн замналдаа нэг улирал дахь гоолын рекордоо шинэчлэв.
Улирал дуустал лай ч байна зай ч байна цаашдаа улам нэмэх биз ээ.

3. Оливер Жиру - Сан Сирод гараанаас тоглолтыг эхлүүлсэн 4 тоглолтдоо дараалан гоолдсон сүүлийн 10 жилийн хугацаан дахь манай 3 дахь тоглогч боллоо. (2020 оны 10 сард Ибра, мөн оны 7 сард Чаналолу матар)

4. Леао энэ улиралд нийтдээ 14 гоолд (9 гоол, 5 ассист) оролцоод байгаа нь мөн л түүний хувийн рекорд

5. Жиру Жюзеппе Меаццад гараанд гарсан 8 тоглолтдоо 10 гоолыг хийгээд амжжээ.
Франц эр маань сүүлд 2 тоглолт дараалан 2+ гоол хийж байсан нь 2013 онд Арсеналд тоглож байх үед нь юм гэнэ.

6. Тео Эрнандез энэ улирлын 8 дахь ассистаа өглөө.
Мөн л түүний ТОП 5 лигийн замнал дахь рекорд үзүүлэлт.

7. Франк Кесси сүүлийн 3 тоглолтдоо 3 гоол орууллаа.
Мань эр энэ 3 тоглолтоос өмнөх 20 тоглолтдоо 3 гоол оруулсан аж.

8. Алессио Романиоли энэ улирлын анхны ассистаа өгсөн төдийгүй түүний Италийн цомын замнал дахь мөн анхных нь байж.

9. АС Милан тоглолтын эхний хагасыг 3 гоолын тэргүүллээр өндөрлүүлсэн тохиолдол энэ улиралд 2 дохоо тохиов.
Өмнөх нь Сери А-д Кальяригийн эсрэг.(4-1)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Feb 14, 2022 5:35 pm
by Tmshinoda
Image

АС Милан – Сампдориа 1:0

1. АС Милан түүхэндээ 2 дахь удаагаа эхний 25-р тойргийн дараах байдлаар 55 оноонд хүрлээ.
(03-04 улиралд 64 оноотой явж байсан)

2. Рафаел Леао энэ улиралд лигтээ 7 гоол хийгээд байна.
Нөхөр өмнөх хоёр улиралдаа бүтэн улирлын турш тус бүр 6 гоол л хийж байсан.

3. Майк Мэйнанаас өмнө лигт ассист өгсөн Миланы хаалгач манай Дида гэнэ.
(2006 онд Асколигийн эсрэг)

4. Леаогийн 7 гоолын 4 нь тоглолтын эхний гоол байсан гэнэ шүү.

5. Манайх эхний хагаст эсрэг багаар ганцхан цохилт гүйцэтгүүлсэн нь энэ улиралд харагдаагүй үзүүлэлт байсан аж.

6. Мөн манайх Сери А-ийн сүүлийн 3 тоглолтынхоо 2-т нь эхний хагаст хаалга руу чиглэсэн ганц ч цохилт хийлгээгүй гэнэ.

7. Урд шөнө Рафаел Леаогийн Миланы төлөөх 100 дахь тоглолт нь байжээ.

8. Владимиро Фалкон багадаа 5 удаа бөмбөг хаасан стат Сери А-д нийтдээ 4 удаа үзүүлсний 2 нь Миланы эсрэг байсан гэнэ.(Урд шөнө 6)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Mar 13, 2022 12:08 pm
by Tmshinoda
АС Милан – Эмполи 1:0

Image

1. За манайхан 29 тойргийн дараах байдлаар 63 оноонд хүрлээ.
Бид 2006/07 улирлаас хойш ийм оноонд хүрч байгаагүй аж.
(ганц удаа байсан нь 2011/12 улиралд мөн 63 оноонд хүрч байсан)

2. АС Милан 2022 он гарсаар Сери А-д анх удаа 2 тоглолт дараалан хаалгаа хуурай маналаа.

3. Манайх талбай дээрээ 6 тоглолт дараалж Сери А-д шинээр дэвшиж гарсан багуудыг хожлоо.
2010 8-р сараас 2022 оны 5-р сар хүртэл Аллегригийн удирдлага дор энэ амжилтыг үзүүлж байснаас хойш анх удаа гэнэ.

4. Энэ улиралд манайх 16-н шугамын гаднаас 10 гоол орууллаа. Европын 5 лигт байхгүй үзүүлэлт.

5. Стефано Пиоли Сери А-д 600 гоолд хүрсэн 7 дахь дасгалжуулагч боллоо(3 онооны эрин үед).

6. Энэ улиралд Сери А-д 3 Франц тоглогч гоол оруулсан цор ганц баг нь манайх гэнэ(Жиру, Эрнандес, Калулу).
Өмнө нь 2017/18 улиралд Фиорентинагийн 3 нөхөр гоолдож байж(Eysseric, Théréau and Veretout).

7. Пиерре Калулу урд шөнө Сери А-д 2 дахь гоолоо орууллаа.
Түүний эхний гоол нь 2020 оны 12 сарын 16-нд Женоагийн эсрэг байж.

8. Мөн Калулу маань энэ улиралд Сери А-д Миланы төлөө гоолдсон 16 дахь тоглогч боллоо.
Зөвхөн Фиорентина, Аталанта нар л манайхаас олон гоолдсон тоглогчтой байгаа гэнэ(Хоёул 17 тоглогч).

9. Оливер Жиру Миланы өмсгөлтэйгээр 1 тоглолтод 7 удаа цохисон нь анх удаа гэнэ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Mar 13, 2022 12:13 pm
by Tmshinoda
Image

Наполи - АС Милан 0:1

1. АС Милан Сери А-д Наполиг талбай дээр нь 1981 оноос хойш 2 дараалж хожоогүй байжээ.

2. Манайхан 2011/12 улирлаас хойш анх удаа 28 тойргийн дараах байдлаар 60 оноонд хүрээд байна.

3. Сери А-д Лучиано Спалеттигийн эсрэг 10 дахь тоглолтондоо Пиоли маань анх удаа ялалт байгууллаа.

4. Оливер Жиру айлын талбай дээр 2021 оны 2 сарын 25-наас хойш гоолдоогүй байлаа.(Премиер лигт Челсигийн төлөө)

5. Франц эр маань энэ улиралд Миланы төлөө 27 тоглолтод оролцож 11 гоол оруулаад байна.
Нөхөр өнгөрсөн улирал цэнхрүүдийн төлөө 31 тоглолтод 11 гоол оруулжээ.

6. Энэ улиралд Наполи болон Интерийн эсрэг гоол оруулсан 3 дахь тоглогч нь манай Жиру.
Түүнээс өмнө Малиновски, Скамакка нар оруулаад байж.

Өмнөх тойргийнхыг оруулаагүй байж.. нөхөөд оруулчихья

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Mar 20, 2022 11:05 pm
by Tmshinoda
Image

Кальяри – АС Милан 0:1

1. АС Милан Сери А-д айлын талбай дээр 15 тоглолт дараалан гоолдлоо.
Энэ нь манай 120 гаруй жилийн түүхэнд ердөө 2 дахь удаа юм гэнэ(Улирал дамналгүй зөвхөн нэг улиралд).
Өмнө нь бид тэртээ 1967/68 улиралд тус үзүүлэлтийг үзүүлж байжээ.

2. АС Милан энэ улиралд айлын талбай дээр 11 удаа ялалт байгуулснаараа Европын Топ 5 лигийг Манчестер Сититэй цуг тэргүүлж эхэллээ.

3. Мөн манайхан 16-н шугамын гаднаас 11 гоол оруулснаараа Европын Топ 5 лигийн бүх багийг тэргүүлж байна.

4. АС Милан шинэ мянган эхэлснээс хойш Кальяриг 27 удаа хожоод байна.
Манайх өөр багийг ингэж их хожиж байгаагүй.

5. Манайх Сери А-д хийсэн сүүлийн 8 тоглолтдоо хожигдол гээчийг амсаагүй явж байна(5W3D).
Энэ улиралд манайхаас урт цувралыг зөвхөн Ювентус үзүүлсэн(15).

6. Измаел Беннасер Сери А-д анх удаа 1 улиралд 2 гоол хийлээ.
Түүний 2 гоол хоёул айлын талбайд орсон.

7. Урд шөнө нийт 12 амжилттай дамжуулалтын дараа Бенагийн гоол оржээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Mar 20, 2022 11:05 pm
by Tmshinoda
Уул нь ч муу Интерийн хэд маань сайхан л бүдэрч өгч байна даа кк

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Mar 24, 2022 10:20 am
by Forza Juve


Ибра зодог тайлж байгаа болтой. Сүүлийн үед бараг гараанд гарахгүй, сэлгээгээр ордог болсон л доо.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Apr 04, 2022 10:59 pm
by Tmshinoda
АС МИЛАН – БОЛОНЬЯ

Тоглолтын өмнөх 10 баримт

ӨМНӨХ УЧРААНУУД

1. Сери А-д 2 баг өнөө шөнө 148 дахь удаагаа учраа таарна.
Өдийг хүртэл манайх нөхдүүдийг 71 удаа хожиж, 38 удаа хожигдож байсан бөгөөд нийтдээ 38 удаа тэнцэж байж.
Мөн улаан цэнхрүүд Италийн дээд лигт хамгийн олон гоол алдаж байсан баг нь манайх гэнэ(237 гоол).

2. Манайх Сери А-д Болоньятай таарсан сүүлийн 6 учраандаа ялалт байгуулаад байгаа төдийгүй нэг тоглолтод дор хаяж 2 гоол хийсэн аж(Сүүлийн 6 тоглолтдоо 18-ыг хийсэн)

3. Даваа гарагт таарсан өмнөх 2 тоглолтод улаан харууд хожсон.
2019 оны 5 сар 6-нд 2-1, 2020 оны 9 сарын 21-нд 2-0-ээр тус тус хожжээ.

ХЭРВЭЭ

4. Хэрвээ манайх нөхдүүдийг хожвол 31 тойргийн дараах байдлаар 69 оноотой болно.
Энэ нь 3 онооны эрин эхэлснээс хойших бидний 3 дахь шилдэг амжилт болох юм байна.
(05-06 онд 70 оноо, 03-04 онд 76 оноо)

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

5. Энэ улиралд Сери А-д манайхаас олон 16-ын шугамын гаднаас гоолдсон баг үгүй билээ.
Нийт 11 удаа гоолдсоны сүүлийн 2-ыг нь өнгөрсөн тойргуудад Калулу, Бена 2 оруулсныг манайхан тод санаж байгаа биз.

6. Мөн тоглолтын эхний 30 минутад хамгийн их гоолдсон(АС Милан 21) болон хамгийн бага гоолдсон(Болонья 4) багууд өнөө шөнө учраа таарахнээ.

ТОГЛОГЧДЫН ТУХАЙ

7. Златан Сери А-д улаан цэнхрүүдийн эсрэг 10 удаа таарч тоглохдоо 7 гоол 3 ассист өгч байж.
Харин Миланд дахин ирснээсээ хойш 4 тоглолтод 3 гоол 2 ассистыг өгөөд байна.
Мөн Швед эр маань Сери А-ийн даваа гарагийн тоглолтуудад нийтдээ 8 гоол оруулснаараа 2-т бичигддэг бол түүний дээр бичигддэг эрхэм нь нийт 12 гоол оруулж байсан Игуйан юм гэнэ.

8. Оливер Жиру энэ улиралд 8 гоол оруулаад байгаа билээ.
Нөхөр Топ 5 лигт үүнээс илүү байсан ганц тохиолдол нь 16-17 онд Арсеналд байхдаа 12 гоолдож байсан улирал нь гэнэ.

9. Алексис Саламэйкэрс болон Измаел Беннасер нар 2020 оны 7 сард Болоньягийн эсрэг гоолдсон нь тэдний Сери А дахь анхных нь гоол нь болж байж.
Мөн Фикаяа Томори 2021 оны 1 сард Сери А-ийн дебютээ улаан цэнхрүүдийн эсрэг хийж байсан юм байна.

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ТУХАЙ

10. Стефано Пиолид Миланд ирснээсээ хойш Сери А дахь 100 дахь тоглолтоо өнөө шөнө хийнэ.
3 онооны эрин(94-95 он) эхэлснээс хойш 2.04 оноо дундчилж байгаагаараа тэрээр манай түүхэнд 1-т бичигдэж байна.
Харин нэг сонирхолтой баримт байгаа нь улирлын эхэнд Болоньягийн эсрэг таарч тоглоход
Пиолигийн бүх тэмцээний турш Миланыг удирдсан 100 дахь тоглолт нь тохиосон аж.
(Мань эр 2011-14 онд Сери А-д Болоньяг нийт 89 тоглолт дасгалжуулж байсан.)

Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 09, 2022 3:50 pm
by Tmshinoda
Хеллас Верона – АС Милан 1:3

1. АС Милан 2011/12 оноос хойш анх удаа 80 оноонд хүрлээ.
(Тухайн үед яг 80 оноотой улирлыг дуусгаж байсан)

2. Манайхан энэ улиралд Сери А-д 4 удаа хожигдлоос эргэн ирж ялалт байгууллаа.
Үүний 2 тоглолт нь Хеллас Веронагийн эсрэг.(Нөгөө 2 нь 4.24-нд Лацио, 2.5-нд Интерийн эсрэг)

3. Сандро Тонали төрсөн өдрөөрөө лигт 2+ гоол оруулсан анхны Миланиста гэнэ шүү.

4. Итали од маань энэ улиралд Сери А-д 5+ гоол оруулсан хамгийн залуу хагас хамгаалагч гэнэ.
(Харин бүх тоглогч нар дундаас Болоньягийн Аарон Хики араас 2-т бичигдэж байна)

5. Рафаел Леао 1 тоглолтод 2 ассистаа Сандро Тоналид өгсөн билээ.
Өмнө нь лигийн тоглолтод 2 ассистаа 1 тоглогчид өгч байсан Миланиста нь Крунич(Ребичэд өгч байж) юм гэнэ.
(21 оны 5 сард Ториногийн эсрэг)

6. Мөн Португал довтлогч маань лигт хийсэн гоол(10) болон ассистын тоо(6 – Теотой ижил)-оороо багаа тэргүүлж эхлэв.

7. Алессандро Флоренци сэлгээнээс гарч ирээд 1 мин 59 секундэд гоолдсон нь манай энэ улирлын рекорд боллоо.

Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 17, 2022 7:36 am
by Tmshinoda
АС Милан - Аталанта 2:0

1. 3 онооны эрин эхэлснээс хойш анх удаа 83 оноонд хүрлээ.
Яахав 05-06 онд энэнээс их оноог авч л байсан юм байна. Хасуулчихсан л болохоос биш.

2. Улаан Харууд 2002 оноос хойш анх удаа Сери А-д 5 тоглолт дараалан талбай дээрээ хаалгаа хуурай маналаа.
(2002 онд 6 удаа)
3. Мөн манайх өнгөрсөн 10 сараас хойш 5 дараалж хожоогүй байв.

4. Чөтгөрүүд маань Сери А-г энэ улиралд 17 удаа хаалгаа хуурай манаснаар лигээ тэргүүлж байна.
Үүнийхээ 11-ийг нь 2022 онд хийжээ.

5. Алексис Саламайкэрс АС Миланы төлөө 100 дахь тоглолтдоо оролцлоо.
Ингэснээр сүүлийн 3 жилд энэ тоонд хүрсэн 5 дахь тоглогч болж байна.

6. Рафаел Леао Сери А-д 11 гоол орууллаа. Өмнөх 2 улиралд хийсэн нийт гоолоосоо ердөө 1 гоол л дутуу юм гэнэ.
Португал эр маань Сан Сирод хийсэн сүүлийн 3 тоглолтдоо гоолдож, лигийн сүүлийн 5 тоглолтдоо 6 гоолд шууд оролцжээ.

7. Леао Сери А дахь сүүлийн 7 гоолоо шинэ он гарснаас хойш Сан Сирод бүгдийг нь оруулжээ.
Энэ хуанлийн жилд талбай дээрээ ингэж гоолдсон хүн Сери А-д байгаагүй юм гэнэ.

8. Тео Эрнандез сүүлийн 2 улиралд 5 гоол 5 ассист үзүүлсэн Топ 5 лиг дэх цорын ганц хамгаалагч боллоо.

9. Франц эр маань Сери А-д талбай дээрээ 235 хоногийн дараа гоолдлоо. Өмнөх нь 9 сарын 22-нд Венецийн эсрэг байжээ.

10. Алессандро Флоренци Сери А-д 250 дахь тоглолтдоо оролцсон байна.

Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 17, 2022 7:38 am
by Tmshinoda
Энэ улирал өндөрлөхөд ганц тойрог үлдлээ.
11 жилийн дараа энэ цомыг хүртэхэд, 19 дэх скудеттогоо авахад ГАНЦ оноо л дутуу байна.

Олон жил ороо бусгаа байсны эцэст Пиоли агаа, хөгшин Ибра агаа 2 сэргэлт авчирна гэж хэн санахав дээ..

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue May 17, 2022 11:25 am
by kayo
За ёстой хожоод авчихаасай. Олон жил болж байна даа, ийм "дундаж" шахуу бүрэлдэхүүнтэй гэхэд лийгээд авах гээд зогсож байдаг. Хуучны Милан буцаад ирээсэй.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed May 18, 2022 1:39 pm
by Өсөхбаяр
түрүүлэх блгүй дээ

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 7:37 am
by Nobun@g@
Улирлын сүүлчийн өдөр Sassuola-г 3-0 хожиж Аваргаа авлаа. Аварга авахыг 11 жил хүлээж дээ… 11 жил… ингээд Хөрш Интертэй ижил 19 түрүүллээ лигтээ. Сассуологийн 21,000 хүнтэй цэнгэлдэхийн 18,000 нь Миланы фанатууд байсан гэнэ.

Златаныхаа өмнөөс маш их баяртай байна өө. Энэ Милантай ямар нэгэн цом автлаа болихгүй гэж байсан. Өнөөдөр тоглоогүй. Тоглосон бол гэмтэл нь сэдрээд хүндрэх магадлалтай гэсэн. Өөрөө тоглож хожих хүсэл их байсан байх. 11 жилийн өмнө цом авахад Златан бас авч өгч байсан.


Турк тахиа Хаканы өмнөөс баяртай байна хаха. Миланы 10 дугаараас татгалзаад Интерт орсон. Цалингаа сүртэй нэмүүлээгүй бай… тэгээд 12 сард Миланаас илүү баг нь Мнтер гэж **н** **н** юм яриад **н** гар… гэхдээ Лигийн Цом авсан болж л байна.


Sent from my iPhone using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 7:51 am
by Цогоо
Миланыханд баяр хүргэе ээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon May 23, 2022 8:08 am
by Forza Juve