РОМА – АС Милан 1:2
1. Урд шөнө Златан Ибрахимович клубын түвшин дэх 400 дахь гоолоо хийлээ.
Тэрбээр анхны гоолоо 1999 оны 10-р сарын 30 нд хийж байлаа.
Сери А-д энэ жил дор хаяж нэг удаа тоглолтод оролцсон тоглогчдын 15% (489 тоглогчийн 74) нь
түүнийг анхны гоолоо хийж байхад хараахан хорвоод мэндлээгүй байжээ.
2. АС Милан эхний 11 тоглолтынхоо 10-д нь хожсон Сери А-ийн 4 дэх баг боллоо.
(Рома, Юве(2 удаа), Наполи(2 удаа))
3. Улаан Харууд маань нэг хуанлийн жил айлын талбай дээр 15 удаа ялалт байгуулсан Сери А-ийн 3 дахь баг болов.
2017 онд Наполи(18), 2018 онд Юве(15)
4. Златан урд шөнө Сери А-д 150 дахь гоолоо орууллаа. Энэ тоонд хүрсэн 7 дахь гадаад тоглогч.
5. Швед эр маань Сери А-д Ромагийн эсрэг хамгийн их гоолддог юм байна.
Нийт 11 удаа гоолдсоны 7-г нь Олимпико цэнгэлдэхэд нь хийсэн байна.
6. Ромаг талбай дээр нь 2 дараалж хожсон тохиодол 2005 оноос хойш анх удаа байлаа.
7. Европын топ 5 лигт 16-ийн шугамын гаднаас манайхаас олон гоолдсон баг байхгүй гэнэ. (5 удаа)
8. Кесси Ромагийн эсрэг 4 гоол оруулсныхаа 3-ыг нь пеналтаас хийжээ.
9. Беннасер Сери А-д 100 дахь тоглолтоо хийлээ.
10. Мөн урд шөнө Леао, Саламэйкэрс нар Миланы төлөө бүх тэмцээний турш 50 дахь тоглолтдоо оролцсон байна.
11. Харин Симон Кайер маань Сери А-д Миланы өмсгөлтэйгээр 50 дахь тоглолтдоо оролцжээ.