AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Tue Sep 21, 2021 1:26 pm

LeMoN wrote:Лышүүү :ногоон:


:ногоон:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Tue Sep 21, 2021 1:27 pm

Ювентус – АС Милан 1:1
1. Ювегийн эсрэг Сери А-д 2 дараалсан тоглолтод ялагдаагүй тохиолдол 2012 оноос хойш анх удаа байлаа.

2. Сери А-ийн хүрээнд Ювегийн талбай дээр хожигдож яваад тэнцүүлсэн тохиолдол 1996 оны 2-р сараас хойш байгаагүй юм байна.(Контигийн гоолын дараа манайхаас Веа гоолдож байж)

3. Аллианц стадионд нь манайхаас олон толгойгоороо гоолдсон баг байдаггүй гэнэ. (4 удаа: Антонелли, Бонуччи, Томори, Ребич – Женоа мөн 4 гоолдсон)

4. Анте Ребич: 3 онооны эрин үед Ювегийн эсрэг 3 тоглолт дараалан гоолдсон АС Миланы анхны тоглогч.

5. Хорват эр маань Турины клубуудын эрлэг нь юм байна. Ториногийн эсрэг 5 гоол, Ювегийн эсрэг 3 гоолтой
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Sep 23, 2021 12:04 pm

АС МИЛАН – ВЕНЕЦ 2:0
1. Энэ оны 5-р сараас хойш бид Сери А-д 8 дахь удаагаа хаалгаа хуурай маналаа.
Европын топ 5 лигт байхгүй үзүүлэлт.

2. Брахим Диаз: Сан Сиро-д 17 удаа тоглосны эцэст анхны гоолоо орууллаа.(Сери А)

3. Тео Хернандез: Лигийн нэг тоглолтонд ассист өгөөд, гоол оруулсан хамгаалагч 2004/05 оноос хойш байсангүй.

4. Теогоос өмнө лигийн тоглолтонд сэлгээнээс гарч ирээд гоол оруулаад, ассист өгсөн тохиолдол тэртээ 2012 оны 2 сард тохиож байв.
Тухайн үед Макси Лопез Удинезийн эсрэг тус үзүүлэлтийг үзүүлж байв.

5. Урд шөнийн гараа маань энэ улирлын хамгийн залуу гараа байлаа. (24 нас 166 хоног)

6. Мөн урд шөнө ассист өгсөн Алексис Саламэйкэрс Сери А-д 50 дахь тоглолтондоо оролцжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Sun Sep 26, 2021 12:42 am

СПЕЦИА - АС МИЛАН 1:2

1. 3 онооны эрин үе эхэлснээс хойш бид 3 дахь удаагаа эхний 6 тойргийн дараах байдлаар 16 оноод хүрлээ.(03-04, 2020-21)

2. Даниел Малдини Сери А-д анхны гоолоо орууллаа. Аав Малдинигийн сүүлийн гоолоос 13 жил 179 хоног(2008 оны 3 сар, Аталантагийн эсрэг)-ийн дараа, өвөө Малдинигийн сүүлийн гоолоос 60 жил 22 хоног(1961 оны 9 сар, Катаниагийн эсрэг)-ийн дараа гоолджээ.

3. Брахим Диаз сэлгээнээс гарж ирээд 4 минут 19 секундын дараа гоолдлоо.

4. Манай шинэхэн 10 дугаар өнөөдөр 7 дахь гоолоо орууллаа. Сэлгээнээс орж ирээд гоолдсон нь харин анх удаа байв.

5. Паоло Малдинигийн сүүлийн тоглолт(2009/05/31, Фиорентинагийн эсрэг)-оос хойш 12 жил 117 хоногийн дараа Даниел Малдини Сери А-д анх удаа гараанаас тоглолтыг эхлүүлэх хувьтай байжээ.

6. Пиерр Калулу Сери А-д 2 дахь ассистаа өглөө. Түүний өмнөх ассист мөн Лигурийн эргийн багийн эсрэг байжээ. (Өнгөрөгч 4-р сард Женоагийн эсрэг)

7. Өнөөдрийн ялалт Франк Кессигийн АС Миланы төлөөх 100 дахь ялалт нь байжээ..(Нийт 189 тоглолт)

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Чуугий » Wed Sep 29, 2021 1:46 am

Maignan
Calabria - Tomori - Romagnoli - Hernandez
Kessie - Bennacer
Sealemaekers - Brahim Diaz - Leao
Rebic
гэсэн гарааг Атлетикогийн эсрэг гаргахаар болж.

Sent from my SM-G925K using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18586
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Sep 30, 2021 12:42 pm

арай хямдхан улаан карт, эргэлзээтэй пеналт тоглолт эргүүлчлээ дээ.
яг 11-үүлээ байхдаа Атлетиког болж хяргаж байлаа.
Манай тоглолтыг шүүсэн нөхөр нөгөө Реал, Манютд дээр Нани-д улаан өгж байсан нөхөр байж.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Sep 30, 2021 12:43 pm

АС Милан – Атлетико Мадрид 1:2

1. Юун түрүүнд бид Сан Сиро цэнгэлдэх хүрээлэндээ 2,778 хоногийн дараа аваргуудын лигтээ тоглолоо.
(2014 оны 2 сарын 19, мөн Атлетико Мадридын эсрэг)

2. Аваргуудын лигт 2013 оны 10 сард Барсагийн эсрэг Робиньо гоолдсон цагаас хойш Сан Сиро дахь анхны гоолыг Рафаел Леао орууллаа.
Мөн тэрээр АС Миланы төлөө аваргуудын лигт гоолдсон анхны Португал эр.

3. Мөн 2019 оны 3 сард Атлетикогийн эсрэг Криштиано Роналду хэт трик хийснээс хойш ямар ч Португал тоглогч энэ багийн эсрэг гоолдоогүй байжээ.

4. Брахим Диаз Европт анхны ассистаа өглөө.

5. Брахим Диаз: 2013 оны 2 сард Барсагийн эсрэг Стефан Эл Шаарави(20 нас 116 хоног)ассист өгснөөс хойш аваргуудын лигт ассист өгсөн хамгийн залуу тоглогч боллоо.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Sep 30, 2021 12:43 pm

Ав.лигт гоолдсон анхны Португал эр гэхээр нь Рүй Коштаг хийж байгаагүйм байхдаа гээд гайхаад хайсан чинь мань эр Уефа Капт л 3 гоол хийж байжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Sep 30, 2021 12:50 pm

Ливерпүүл ч өчигдрийн атлетиког бол 2 тоглолтонд 2-ууланд нь хангалттай бавчихаар байна лээ дээ.
Манайх одоо Порту-г 2 хожоод атлетиког талбай дээр нь баваад, өөрсдөө Сан сиродоо Лив-тэйгээ тэнцчүүл тэгээд хэсгээсээ 2-оор гарчихна болоо болоо хха..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Mon Oct 04, 2021 1:49 pm

АТАЛАНТА – АС МИЛАН 2:3

1. Манайхан эхний 7 тойргийн дараах байдлаар 19 оноод хүрч байсан нь түүхэндээ 2 дахь удаагаа. Өмнөх нь 2003-04 онд 17 дахь скудеттогоо хүртдэг жил билээ.

2. 2013 оноос хойш анх удаа Аталантаг талбай дээр нь дараалж 2 хожлоо.

3. Бид энэ улиралд тоглолтын эхний хагаст 8 гоол оруулаад байна. Манайхаас ганц илүү баг байгаа нь Лацио.

4. Тоглолт эхлээд 28 секундын дараа Калабриа гоолдсоноор Сери А-ийн түүхэн дэх манай 3 дахь хурдан гоол боллоо.
(Леао Сассуологийн эсрэг 6 секунд, Мунтари Ювегийн эсрэг 18 секунд. Мөн тус статыг 04-05 оноос хойш хөтөлсөн)
Тус гоол мань эрийн Сери А дахь 6 дахь гоол нь болсон бөгөөд айлын талбайд 4-ийг нь хийсэн юм байна.

5. Сандро Тонали энэ улиралд багадаа 2 гоол хийсэн хамгийн залуу хагас хамгаалагч гэнэ. Нөхрийг гоолдохоос өмнө тус үзүүлэлтийг Брахим Диаз эзэмшиж байж.

6. Эхний 7 тойрогт 2 гоол хийсэн Сандро Тонали маань өмнөх Сери А-ийн 60 тоглолтондоо 1 л гоолыг хийж байсан.

7. Сери А-ийн нэг тоглолтонд манайхаас 2 Итали тоглогч гоолдож байсан нь 3 жилийн өмнө аж. 2018 оны 8 сард Бонавентура, Калабриа нар Наполигийн эсрэг гоолдож байж.

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Mon Oct 18, 2021 12:01 am

АС МИЛАН- ХЕЛЛАС ВЕРОНА 3:2

1. АС Милан түүхэндээ анх удаа эхний 8 тоглолтоос 22 оноо авлаа.

2. Бид 2020 оны 7 сард Ювег 4-2 хожсоноос хойш анх удаа 2-0-оос эргэн ирж ялалт байгууллаа.

3. Оливер Жиру 1994/95 оны улирлаас хойш талбай дээрээ хийсэн эхний 2 тоглолтдоо 3 гоол оруулсан 5 дахь Миланиста боллоо.
(Оливер Биерхофф, Алешандро Пато, Марио Балотелли, Карлос Бакка)

4. Манайхан 2021 онд топ 5 лигийн бүх багаас олон гоолыг пеналтаас оруулжээ.(11 гоол)

5. Урд шөнө Анте Ребич Миланы нэрийн өмнөөс 50 дахь тоглолтдоо оролцжээ.
Мөн түүний Сери А дахь 50 дахь тоглолт нь байж.

6. Златан маань АС Миланы өмсгөлтэйгээр 100 дахь тоглолтдоо оролцсон байна.

7. Бид сүүлийн 30 тоглолтод Хеллас Веронад талбай дээрээ хожигдоогүй.

8. АС Миланы 2005/06 улирлаас хойш талбай дээрээ хийсэн эхний 4 тоглолтдоо дараалж хожоогүй байж.


Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Sun Oct 24, 2021 7:53 am

Болонья – АС Милан 2:4

1. АС Милан түүхэндээ 2 дахь удаагаа улирлын эхний 9 тоглолтынхоо 8-д нь хожлоо.
Өмнө нь 1954-55 онд тус амжилтыг үзүүлж байжээ.

2. АС Милан Сери А-д хуанлийн нэг жилд айлын талбай дээр хамгийн олон ялалт байгуулж байсан амжилттайгаа тэнцлээ.(1964 онд 14 удаа)

3. Измаел Беннасер Сери А-д 2 дахь гоолоо орууллаа.
Өмнөх гоолоо 2020 оны 7-р сард мөн Болоьнягийн эсэрг оруулж байсан.

4. Давиде Калабриа энэ улиралд 7 тоглолтод 2 дахь гоолоо орууллаа(Сери А).
2020-21 улиралд манай хүн нийт улирлын турш 2 гоол оруулсан билээ.

5. Златан Ибрахимович Сери А-д гоол оруулсан 4 дэх хөгшин тоглогч боллоо. (40 нас 20 хоног)
Түүний урд бичигдэж байгаа 3 тоглогч нь Костакурта, Пиола, Виерковод(Vierchowod)

6. Швед довтлогч маань мөн 2004-05 улирлаас хойш ассист өгсөн 2 дахь хөгшин тоглогч болов.
2017 онд Ториногийн эсрэг ассист өгч байсан Франческо Тотти түүний урд бичигдэж байна.

7. Киприан Татарусану Европын топ 5 лиг дэх 150 дахь тоглолтдоо урд шөнө оролцлоо. (Сери А-д 84 удаа)

8. Урд шөнө Стефано Пиоли АС Миланыг 100 дахь удаагаа удирдаж 56 дахь ялалтаа байгууллаа.
Аллегри манайхыг удирдаж байхдаа эхний 100 тоглолтоосоо 56-д нь ялж байжээ.

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Wed Oct 27, 2021 8:20 am

Image

АС Милан - Торино 1:0

1. АС Милан түүхэндээ 2 дахь удаагаа Сери А-ийн эхний 10 тоглолтынхоо 9-д нь хожлоо.
Бид Бела Гутман(Bela Guttman)-ы удирдлага дор 1954-55 оны улиралд анх удаа тус амжилтыг үзүүлж байлаа.(9 хожил 1 тэнцээ)

2. Стефано Пиоли Сери А-д талбай дээрээ 5 тоглолт дараалан хожсон Сийдорфоос хойших анхны дасгалжуулагч болов.(2014 он)

3. Оливер Жиру 1994/95 оны улирлаас хойш Сери А-д талбай дээрээ хийсэн эхний 3 тоглолтдоо дараалан гоолдсон 2 дахь тоглогч боллоо.
(Эхнийх нь Марио Балотелли, 2013 он)

4. Франц эр маань Сери А-д нийтдээ 4 гоол оруулсан нь бүгд Сан Сирод орох хувьтай байжээ.

5. Рэйд Крунич энэ оны 5-р сараас хойш анх удаа гоолд оролцлоо.
Тухайн үед мөн Ториногийн эсрэг тоглолт байж. (Урд шөнө гоолын дамжуулалт өгсөн)

6. Киприан Татарусану 2017 оны 4 сараас хойш анх удаа Сери А-д хаалгаа хуурай маналаа.

7. Энэ улиралд манайх тоглолтын эхний хагаст 11 гоол оруулаад байгаа нь Сери А-ийн бүх багаас илүү үзүүлэлт.

8. Урд шөнө Тоналигийн Миланы төлөөх 50 дахь тоглолт нь байжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Wed Oct 27, 2021 8:22 am

Image

Бела Гуттман - Манайхыг 1953-55 онд дасгалжуулж байсан Унгар эрхэм.
Тэрээр 1961, 62 онд Бенфикаг дасгалжуулж байхдаа аваргуудын лигт дараалан аваргалж байсан бөгөөд
4-2-4 тактикийг анх боловсруулж байсан хүмүүсийн нэг гэнэ.
Зан аашийн асуудалтай байснаасаа болоод нэг багтаа удаан тогтдоггүй байж.

Манайд мөн Бенфикад байхдаа их цалин нэхээд бүтээгүй тул явж байсан гэж байна.
1974 он болтол олон багууд хэсэж дасгалжуулагчаа хийж байгаад,
1981 онд 81 насандаа таалал төгсөж байжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Mon Nov 01, 2021 3:54 pm

Image

РОМА – АС Милан 1:2

1. Урд шөнө Златан Ибрахимович клубын түвшин дэх 400 дахь гоолоо хийлээ.
Тэрбээр анхны гоолоо 1999 оны 10-р сарын 30 нд хийж байлаа.
Сери А-д энэ жил дор хаяж нэг удаа тоглолтод оролцсон тоглогчдын 15% (489 тоглогчийн 74) нь
түүнийг анхны гоолоо хийж байхад хараахан хорвоод мэндлээгүй байжээ.

2. АС Милан эхний 11 тоглолтынхоо 10-д нь хожсон Сери А-ийн 4 дэх баг боллоо.
(Рома, Юве(2 удаа), Наполи(2 удаа))

3. Улаан Харууд маань нэг хуанлийн жил айлын талбай дээр 15 удаа ялалт байгуулсан Сери А-ийн 3 дахь баг болов.
2017 онд Наполи(18), 2018 онд Юве(15)

4. Златан урд шөнө Сери А-д 150 дахь гоолоо орууллаа. Энэ тоонд хүрсэн 7 дахь гадаад тоглогч.

5. Швед эр маань Сери А-д Ромагийн эсрэг хамгийн их гоолддог юм байна.
Нийт 11 удаа гоолдсоны 7-г нь Олимпико цэнгэлдэхэд нь хийсэн байна.

6. Ромаг талбай дээр нь 2 дараалж хожсон тохиодол 2005 оноос хойш анх удаа байлаа.

7. Европын топ 5 лигт 16-ийн шугамын гаднаас манайхаас олон гоолдсон баг байхгүй гэнэ. (5 удаа)

8. Кесси Ромагийн эсрэг 4 гоол оруулсныхаа 3-ыг нь пеналтаас хийжээ.

9. Беннасер Сери А-д 100 дахь тоглолтоо хийлээ.

10. Мөн урд шөнө Леао, Саламэйкэрс нар Миланы төлөө бүх тэмцээний турш 50 дахь тоглолтдоо оролцсон байна.

11. Харин Симон Кайер маань Сери А-д Миланы өмсгөлтэйгээр 50 дахь тоглолтдоо оролцжээ.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Өсөхбаяр » Mon Nov 01, 2021 6:57 pm

танайх бараг ибраг аваад л чухал гоолуудаасаа гадна багийн мотивацийг суга өргөөд буцаагаад АЛ-ын баг болгочих гэж . төрцөн амьтан гэж төрцөн л амьтан бдым бна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9792
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Mon Nov 08, 2021 3:25 pm

Image

АС Милан – Интер 1:1

1. 3 онооны эрин үед шилжсэнээс хойш (1994/95) АС Милан улирлын эхний 12 тоглолтын дараах байдлаар анх удаа 32 оноонд хүрлээ.

2. 2018 оны 4 сараас хойш Интертэй тэнцээгүй байж. (0-0)

3. Опта статистик хөтөлж эхэлснээс хойш(2005/06) анх удаа Сери А-ийн тоглолтын эхний хагаст манай эсрэг 1-ээс дээш пеналт заасан тохиолдол гарлаа.

4. Миланы Дербид тоглолтын эхний 20 минутад 2 баг гоолдсон тохиолдол 1999 оны 3 сараас хойш анх удаа байсан гэнэ.

5. Опта стат хөтөлж эхэлснээс хойш Киприан Татарусану Сери А-ийн хүрээнд Миланы Дербид пеналт хаасан анхны Россонери гэнэ.(2005/06)

6. Брахим Диаз Миланы төлөөх 50 дахь тоглолтондоо оролцов.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Өсөхбаяр » Sun Nov 21, 2021 10:19 am

Ибра нээрээ золтой тэнцүүлсэнгүйв шт.. влахович гэж янзын нөхөр гарч ирж бна даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 9792
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby El Payaso » Mon Nov 22, 2021 11:50 am

Ибра хэзээ харих юм бол. Бараг л хэттрик шаачлааш.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40161
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Nov 25, 2021 3:08 pm

Гэрээгээ ахиад 2 жилээр сунгаж магадгүй байгаа кк
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Nov 25, 2021 3:09 pm

2920 хоног хүлээсэн хожил.

8 жил аваргуудын лиг өнжсөний эцэст анхны 3 оноогоо Ванда Метрополитано цэнгэлдэхээс авах хувьтай байж.
Урд шөнө бид хожсоноор ямартай ч шөвгийн 16-д шалгарах боломжоо хадгалж үлдлээ.

1. Аваргуудын лигт таарсан өмнөх 3 тоглолтдоо Ат.Мадридад хожигдсоны эцэст нэг юм хожлоо.

2. Ат.Мадридыг талбай дээр нь Европын тавцанд хожсон манайхаас өмнөх Италийн баг тэртээ 1999 оны УЕФА КАП-т учраа таарч байсан Парма гэнэ.

3. Жуниор Мессиас Миланы төлөөх анхны цохилтоороо гоолдлоо. Мань нөхрөөс өмнө Аваргуудын лигт гоолдсон бразил тоглогч домогт КАКА маань билээ. Мөн Ат.Мадридын эсрэг гоолдож байлаа.

4. АС Милан Испанийн багийн эсрэг нутагт нь хаалгаа хуурай манаж байсан тохиолдол 2006 оны 4 сард Барсагийн эсрэг билээ. Мөн сүүлд Испанийн багийг Аваргуудын лигт хожиж байсан нь 2013 оны 2-р сард Барсаг 2-0-ээр буулгаж авж байсныг манайхан тод санаж байгаа биз.

5. 2 тэнцэж, 5 хожигдож байж 13 оны 11-р сард Селтикийг хожсоноос хойш энэ тэмцээнд ялалт байгуулаагүй байсан хар цувралаа өндөрлүүллээ.

6. Урд шөнийн тоглолтод эхний хагаст Ат.Мадридыг 2-хон удаа хаалга руу цохиуллаа. 2007 оны 12 сард Селтиктэй тоглож байхдаа нөхдүүдийг ганцхан удаа цохиулж байжээ.

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

Postby Tmshinoda » Thu Dec 02, 2021 1:55 pm

Женоа – АС Милан 0:3

1. АС Милан энэ оны 8-р сараас хойш 3+ гоолоор хожоогүй байлаа. (4-1 Кальяри)

2. Бид Женоагийн талбай дээр сүүлийн 5 тоглолтод хожигдоогүй(W4 D1).
Мөн Сери А-д Женоагийн талбай дээр зочилсон сүүлийн 4 тоглолтдоо багадаа 2 гоол хийжээ.
Нөхдүүдийн эсрэг тэртээ 1932-35 онд тус амжилтыг үзүүлж байсан аж.

3. Жуниор Мессиасаас өмнө Сери А-д айлын талбай дээр 2 гоол хийж байсан сүүлийн Бразил тоглогч Роналдиньо маань аж.(2010 онд Ювегийн эсрэг)
Мөн Мессиас Сери А-д 3 дахь удаагаа дубльдлээ (Кротонэд байхдаа 2 удаа). Харин айлын талбай дээрх анхных нь дубль нь байжээ.

4. Урд шөнө Франк Кесси АС Миланы төлөөх 200 дахь тоглолтдоо оролцлоо.

5. Златан Ибрахимович 38 наснаас хойших гоолын тоогоороо(31 гоол) Сери А-д 1-т бичигддэг Силвио Пиолатай тэнцлээ.
Швед эрийн маань Сери А дахь нийт гоол нь 153-д хүрснээр Стифано Найерс, Эрнан Креспо нартай тэнцэж бүх цаг үеийн 26-д бичигдэж эхлэв.

6. Ибра маань Сери А-д Миланы төлөө 73 гоол оруулснаар манай бүх цаг үеийн 10-р байранд Филиппо Инзагитай мөр зэрэгцлээ.

7. Мөн Ибракадабра Сери А-д энэ улиралд 2 удаа чөлөөт цохилтоос гоолдоод байна.(Хоёул аялан тоглолтод).
Өмнөх 2 улиралд мань эр чөлөөт цохилтоос ганц ч гоол оруулаагүй байсан билээ.

8. Дахиад Ибра. Сери А-ийн сүүлийн 4 аялан тоглолтдоо дараалан гоолдлоо.
Сүүлд 2021 оны 1 сард 6 аялан тоглолтод дараалан гоолдож байж.
Мөн энэ улиралд гоолд оролцсон тоогоороо багаа тэргүүлж байна.(6 гоол 1 ассист)

Image
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4592
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Previous

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest