Page 1 of 4

AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Jul 23, 2021 8:33 am
by Tmshinoda
За шинэ улирал эхлэх нь дээ.

Явсан ирсэн тоглогчдынхоо нэг мэдээллийг оруулчихья даа.

Явсан:

1. Өнгөрсөн улирал зээлээр Селтик рүү явуулаад байсан Диего Лаксалтыг Динамо Москва руу 3.5 саяд зарж.

2. Хакан Чаланолу матар чинь Интертэй гэрээ байгуулсан байна лээ. Өнгөрсөн улиралжингаа л цалингаа тохиролцоно гээд л дуншиж дуншиж байгаад Интер лүү явчихлаа. Яахав угаасаа потенциалдаа тулцан нөхөр л дөө. Нээх хойноос нь харамсаж бариад байх юм алга. Ирснээсээ хойш өнгөрсөн жил л нэг юм гайгүй хүн шиг тоглосон. Уул нь зах зээлийн үнэ нь 35 сая юм байхаа.

3. Доннарумма ПСЖ-тэй гэрээ байгуулна лээ. Тэндээ тэгээд ворлд классуудтай тоглоод, өндөр цалингаа аваад жаргалаа эдлэх бизээ. Мань эрийн зах зээлийн үнэ нь 60 сая юм байх. Хакан энэ 2-оос за багадаа 70 сая унагааж дөнгөх л байж дээ. кк

4. Ах Доннаруммагийнгэрээ дууссан тул сунгаагүй болно. Дүүгийнхээ ачаар манайд овоо хэдэн жил харьяалагдсан даа.

5. Өвөл авчирсан Манзукичийн гэрээ бас дууссаан гэж. Нас сүүдэр яваад хажуугаар гэмтэж бариад олигтой байсангүй. Яахав өөрөө гэмтэлтэй байх хугацаандаа цалингаа авахгүй гээд аваагүй нь сэтгэл татам.

6. Өнгөрсөн улирал зээлээр манайд тоглож байсан Диого Далот, Мэйтэ 2ын зээлийн хугацаа нь дууссан байгаа. Одоогоор сунгах эсэх тал дээр онц мэдээллүүд гараагүй л байна.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Jul 23, 2021 8:47 am
by Tmshinoda
Ирсэн:

1. Фикаяо Томори: Өвөл Челсигээс зээлээр авчирсан. Романьолиг орон гарантаж байх хойгуур Каертай хамт гарааны эрхээ бататгаад авсан. Нөхрийг 29.2 саяар албан ёсоор авчирлаа. Ер нь сайхан найдвартай хүү байна лээ. Бексээс хойш манайд англи нөхөр тоглоогүй байсан байх шүү.

2. Майк Мэйнан: Лилль-ээс 13 саяар авлаа. Юутүүбээс нөхрийн бичлэгүүдийг харахад ер нь Доннаг нээх санагалзуулаад байхааргүй нөхөр шиг байна лээ.

3. Сандро Тонали Нөхрийг албан ёсоор жинхэллээ. Брешиад 6.9 саяыг төлсөн байна лээ. Цалинг нь бас багасгасан. Өнгөрсөн жил бол фэйлдсэн. Энэ жил чухам өөрийгөө харуулах л юм гэсэн. Харж л байя даа.

4. Fodé Ballo-Toure Монакогоос 5 саяар ийм зүүн ар авна лээ. Теогийн сэлгээнээс үзэх юм байгааз.

5. Брахим Диаз Реалаас ноднин зээлээр тоглуулсан. Нөхрийн зээлийг 3 саяар сунгалаа. Бас болоогүй ээ энэ жилээс 10 дугаар зүүнэ. 95-96 оноос хойш манай 10 дугаарыг дан гадаадууд зүүж байгаа цуврал үргэлжлэх нь дээ.

6. Оливер Жиру Челсигээс 1 саяар авлаа. Гараандаа 39 настай Ибратай. Сэлгээндээ 34 настай Жирутай үзэх нь дээ.

Бусдаар Калдара, Конти гээд зээлээсээ буцаж ирсэн бас бус нөхдүүд байна лээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Fri Jul 23, 2021 8:50 am
by Tmshinoda
Энэ жил ав.лигтээ хэсгээсээ гараад лигтээ 4-төө орж байвал болох нь тэр дээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Aug 19, 2021 11:20 am
by Tmshinoda
Зиа Ромагаас Флоренциг авлаа.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Aug 23, 2021 11:43 pm
by Чуугий
Өнөө шөнө шинэ улирлын эхний тоглолтоо Сампдоигийн талбайд хийх гэж байна.
Ибра,Кесси гэсэн гол 2 тоглогч гэмтлийн улмаас оролцохгүй бол Флоренци,Майнан,Балло-Турэ,Жиру гэсэн шинэ цэргүүд тоглолтонд оролцох нь.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Aug 23, 2021 11:53 pm
by Чуугий
Pietro Pellegri-г Монакогоос авч байх шиг байна.

Бэрнардо Силвад €50m санал тавьсан гэнэ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 24, 2021 2:13 am
by Чуугий
Maignan
Calabria - Kjaer - Tomori - Hernandez
Tonali - Krunic
Sealemaekers - Brahim Diaz - Leao
Giroud

гэсэн гараа гаргахаар болж.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 24, 2021 10:44 am
by Tmshinoda
Шинэ улирлын мэнд!

Сампдориа – АС Милан 0:1

1. АС Милан 2021 он гарснаас хойш айлын талбайд 11 удаа хожил байгууллаа.
Энэ үзүүлэлтээр европын топ 5 лигт манайхтай эн зэрэгцэж буй 2 л баг байгаа нь Ман Сити, Барса.

2. Манайх 1994 онд Капеллогийн удирдлага дор Сери А-д 9 тоглолт дараалан хаалгаа хуурай манаж байснаас
хойш анх удаа 6 тоглолт дараалан хаалгаа хуурай маналаа.

3. Сампдориаг Сери А-д таарсан сүүлийн 3 учраандаа дараалан хожлоо.
Нөхдүүдийг өмнө нь 1968 онд 4 дараалан хожиж байсан юм байна.

4. Бид сүүлийн 6 улирлын 4-т нь улирлын нээлтээ хожлоор эхлүүлж байна. (2 хожигдол)
Харин үүнээс өмнөх 5 улирлын ердөө ганцад нь л эхний тоглолтондоо хожиж байжээ.

5. Дотоодын лигт айлын талбайд Брахим Диаз гоолдсон тохиолдолд манайх хождог. (5 удаа)

6. За манай шинэхэн 10 дугаар лигт тоглосон сүүлийн 5 тоглолтондоо 4 гоолд оролцжээ.(3 гоол, 1 дамжуулалт)

7. Стефано Пиоли Сери А-д дасгалжуулагчийн хувиар 150 дахь ялалатаа байгууллаа.

8. Анте Ребич ТОП 5 лиг дэх 150 дахь тоглолтондоо оролцсон байна.

Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 24, 2021 3:06 pm
by Nobun@g@
Улирлаа сайхан хожлоор эхлүүллээ. Одоогийн удирдлага дасгалжуулагч нартаа итгээд байгаа. Нэг хэсэг 1-0 хожихоор нь эрсдэлтэй санагддаг байсан. Одоо ч бас гайгүй.

Бүрэлдэхүүн дажгүй залуучууд байгаа ч яг шийдвэрлэх мөчид аваад гарчих хүн гэхээр бас хэцүү ч юм шиг…


Sent from my iPhone using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed Aug 25, 2021 9:12 pm
by Чуугий
Томмазо Побегог Торино руу зээлэхээр болж.

Португийн Есүс Корона гэсэн айхтар нэртэй нөхөрт €10m санал явуулж Порту 13т явуулна гээд байгаа бололтой.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Aug 26, 2021 12:07 am
by Forza Juve


Ирээдүйтэй гэгдэж байсан залууг Монакогаас буцаан Сери А-даа авчирчээ. Монакод очоод идээшиж, тоглож чадсангүй ирлээ.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Aug 30, 2021 4:04 pm
by Tmshinoda
АС Милан – Кальяри 4:1

1. АС Милан 2 жил дараалан улирлын эхний 2 тоглолтондоо хожиж байсан тохиолдол
Анчелоттигийн удирдлага дор 2002/03, 2003/04 онд хожиж байснаас хойш анх удаа байсан гэнэ.

2. Бид урд шөнө эхний 40 минутад 11 удаа хаалга руу цохисон нь өмнөх тоглолтод Сампдориагийн эсрэг хийсэн цохилтын тоотой ижил байв.

3. Улаан харууд маань Сери А-д эхний хагаст 4 гоол хийж байсан тохиолдол 2011 оны 11 сард Кьевогийн эсрэг байж.

4. Оливер Жиру Сери А-д хийсэн Сан Сиро дахь анхны тоглолтондоо 2 гоол орууллаа.
2013 онд Балотелли мөн анхны тоглолтондоо дубльдэж байж.

5. Мөн Жиру маань манай нэрийн өмнөөс Сери А-д гоол оруулсан 15 дахь Франц эр болжээ.
Энэ нь Сери А-д тэргүүлэх үзүүлэлт гэнэ.

6. Манай 9 дугаарын эзэн маань 2018 оны 4 сараас хойш лигийн нэг тоглолтонд 2 гоол оруулаагүй байсан гэнэ.
Тухайн үед Челсигийн нэрийн өмнөөс Соутхамптоны эсрэг тоглож байж.

7. Жиру Топ 5 лигт 8 дахь удаагаа пеналтаас гоолджээ.
Сүүлд мань эр 2015 онд Арсеналын нэрийн өмнөөс гоолдож байсан юм байна.

8. Сандро Тонали Сери А-д 2 дахь гоолоо орууллаа. Хоёуланг нь чөлөөт цохилтоос оруулсан юм байна.
(Эхний гоол нь 19 онд Женоагийн эсрэг)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Aug 30, 2021 9:38 pm
by Чуугий
Францын Бордогоос Yacine Adli-г €10m авахаар болж.Гэхдээ хуучин багт нь 1 улирал зээлэх юм байна.

Samu Castillejo-г Реал Сосьедад болон Сампдори гэсэн багууд сонирхож байгаа гэнэ.

Хамес Родригес наймааны цонх хаагдахаас өмнө ирэх бололтой.

Францын Брест багийн Romain Faivre-д €12m санал тавьсан ч хүлээж аваагүй байна.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 31, 2021 12:15 am
by Чуугий
Bakayoko ирлээ.
2 жилийн хугацаатай зээлж дараа нь €15m-р жинхлэх нөхцөлөөр авч байгаа юм байна.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 31, 2021 10:01 am
by Чуугий
Milan reached an agreement with Crotone on the transfer of Junior Messias.

Likely transfer conditions:

- loan: 2,6 million euros
- option to buy: 5,4 million euros
- bonuses: 1 million euros



Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Tue Aug 31, 2021 3:06 pm
by Forza Juve


Энэ сүүлд авсан залуу чинь нэлээд сүүлд хөлбөмбөгч болжээ. Бас л ТОП лигт тоглодог л юм байна.

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed Sep 01, 2021 7:52 pm
by Tmshinoda
Rate our Mercato from 1-10

Mike Maignan (26, Lille, 12 + 3M bonus)

Olivier Giroud (34, Chelsea, 1 + 1M bonus)

Fodé Ballo-Touré (24 years old, Monaco, 4M)

:spain Brahim Diaz (22 years, renewal of the loan at 3 million with redemption right at 22 million and counter-redemption at 27)
:italy Sandro Tonali (21 years, redemption of 10 million including counterparts)
:england: Fikayo Tomori (24 years, ransom at 29.5 million)
:italy Alessandro Florenzi (30 years old, AS Roma, 1 million loan with the right to 4.5M)
:italy Pietro Pellegri (20 years old, Monaco, loan at 1M with the right to redeem at 7M which becomes an obligation under certain conditions)
Timouée Bakayoko (27 years old, Chelsea, two-year loan for 500 thousand euros with the right to redeem about 15 million)

Yacine Adli (21, Bordeaux, 10 million and loan until the end of the season)

Junior Messias (30 years old, Crotone, loan at 2.6M and redemption at 5.4M)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Wed Sep 01, 2021 7:52 pm
by Tmshinoda
Image

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sat Sep 04, 2021 1:06 am
by Чуугий
Official: Milan squad for the Champions League group stage:

1) List A:

Goalkeepers: Maignan, Tatarusanu

Defenders: Calabria, Ballo-Touré, Romagnoli, Theo Hernandez, Tomori, Kjaer, Florenzi, Gabbia

Midfielders: Bennacer, Tonali, Brahim Diaz, Krunić, Bakayoko, Saelemaekers, Kessie

Forwards: Giroud, Zlatan Ibrahimović, Rebić, Leao, Messias Junior

2) List B (players up to the age of 21 inclusive):

Goalkeepers: Jungdal, Plizzari, Desplanches

Defenders: Kalulu, Stanga,

Midfilders: Maldini, Di Gesu, Robotti

Forwards: Capone

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Sun Sep 12, 2021 11:07 pm
by Чуугий
Maignan
Calabria - Romagnoli - Tomori - Hernandez
Kessie - Tonali
Florenzi - Brahim Diaz - Leao
Rebic гэсэн гарааг гаргахаар болж.
Ибра сэлгээнээс тоглолтонд оролцох бол Флоренци гараанаас үзэх нь.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Sep 13, 2021 12:56 am
by Чуугий
Эхний үе 1:0р Леао-н гоолоор өндөрлөлөө.Нөхөр өөрөө сөрөг довтолгоо эхлүүлж өөрөө төгсгөв.16 дотор Ребичийн дамжуцлсан бөмбөгийг аваад тун тайван цохив.
1р үеийн төгсгөл шүүгчийн мэдлийн цагт пеналт авсанс Кессигийн цохьсон бөмбөг хөндлөвч онов.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Sep 13, 2021 2:05 am
by Чуугий
Юве,Интер,Аталанта 3 оноо алдаж манайх Лациог нухсан сайхан тойрог боллоо.

2р үед Ибра атмаан сэлгээгээр орж ирээд гоол хийлээ.

Тоглолт тэр чигээрээ манай хяналтан доор өрнөлөө.
Лациогоос олигтой довтолгоо юу ч явсангүй.

Sent from my SM-G925K using Tapatalk

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Sep 13, 2021 9:04 am
by Tmshinoda
AC Милан – Лацио 2:0

1. Энэ оны 5-р сараас хойш Европын Топ 5 лигт 7 удаа хаалгаа хуурай манасан баг манайхаас өөр үгүй гэнэ шүү.

2. Бид түүхэндээ анх удаа 2 улирал дараалан Сери А-ын эхний 3 тойргийн дараах байдлаар 9 оноотой байна.

3. Урд шөнийн тоглолтын эхний хагаст 13 удаа хаалга руу цохижээ.
2020 оны 12 сард Парматай тоглосноос хойш нэг хагаст ингэж их цохиогүй байж.

4. Эхний хагаст манайх 13 удаа цохиж байхад Лациогийнхан 2-хон удаа л цохиж.
Гэхдээ хаалгаа оносон нь аль аль баг нь 2 удаа л гэнэ кк.

5. Анте Ребич замналдаа анх удаа Сери А-ийн нэг тоглолтонд 2 ассист өглөө.

6. Тоглолтын эхний гоолыг хийсэн Рафаел Леао өмнөх тойрогт Кальяригийн эсрэг гоолдсон билээ. Португаль эр маань гараанаас гарсан тоглолтондоо Сери А-ийн 2 тойрог дараалж гоолдож байгаагүй аж.

7. Златан Сери А-д 175 хоногийн дараа гоолдлоо.(3 сарын 21нд Фиорентинагийн эсрэг)

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Thu Sep 16, 2021 4:27 pm
by Tmshinoda
2 жилийн өмнөх аваргуудтай сайн л үзлээ.
Ёндоо байвал тэнцчих байлаа..
За яахав энэ бүтэнсайнд Юве дээр л уураа гаргая даа кк

Re: AC MILAN 2021-2022 HELLO CHAMPIONS LEAGUE!!!

PostPosted: Mon Sep 20, 2021 9:27 pm
by LeMoN
Лышүүү :ногоон: