Page 4 of 8

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Nov 18, 2021 8:39 am
by Forza Juve




Манай All or nothing гэсэн кино нээлтээ хийжээ. Рүүкий дасгалжуулагч Пирлогийн анхны улирал, Роналдугийн сүүлийн улиралд, арай гэж 4-т орсон, дээш доош савласан, 2 цом авсан гээд л ёстой л сонирхолтой улирлыг санаатай юу санамсаргүй юу сонгосон л байна аа. Олж үзье дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Dec 09, 2021 9:35 am
by Forza Juve


Челси санамсаргүй тэнцээд манайх сэлгээгээ гаргаж хожоод хэсгээ тэргүүлэхээр болжээ. Иймэрхүү зүйл болж магадгүй шүү гэж бодож л байлаа :RD Манайхаас залуучуудын багийн залуу Ве Винтер баруун жигүүрийн хамгаалагчаар гараанд гарсан бол Да Гарака, Миретти нар хэдэн минут сэлгээгээр орж тоглосон байна.

Одоо тэгээд чанга нөхөртэй шөвгийн 16-д таарчих хэрэгтэй, өмнөх 3 жилд сул гаруудтай таарч баярлаад байсан, гараас нь гараагүй хасагдсан :wink: Аллегри ирсэн, хавар гэхэд жигдэрээд учиртай болох болов уу л гэж бодоод байгаа.


Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Dec 09, 2021 11:02 am
by El Payaso
Гэснээс Матиас Соул гээд манай хүү танайд бга юм билээ. Сая Скалони дуудсан. Энэ жил үндсэн багт дебютээ хийснэ юм билээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Dec 09, 2021 11:47 am
by Forza Juve
Үндсэн багт 2 тойргийн өмнө дебют хийж, 90+4 минутад сэлгээгээр орсон, Женоатай хийх тоглолтод сэлгээнд дуудсан, талбайд гараагүй. Манайх хагас хамгаалагчдаа сайжруулахаар л үзээд, одоогийн хэдээс өвөл энэ тэр явуулах гээд л бна даа. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй л юм.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Dec 14, 2021 10:47 am
by Forza Juve


Сугалаа 2 дахин явагдаж, эхлээд Спортинг, дараа нь Виллареалтай таарлаа. Өмнөх 3 жилд хасагдах шатанд Аякс, Лион, Порту гээд багуудтай үзэж хасагдсан. Энэ удаа ч дундаж багтай таарлаа. Аллегри ирсэн юм чинь гайгүй биз ккк. :ногоон:

Дотоодын лигт багачуудад оноо алдаад бүтэлгүйтээд явах юм аа. ТОП4-д бол орчих байх. Гэрээний сунгалт зарлагдаагүй ч хийгдсэн Дибала гэмтэл бэртэл гээд олиггүй байна аа. Өвөл болвол хэсэг нөхдийг явуулж нэг довтлогч, нэг хагас хамгаалагч нэмэх гээд байгаа. Хавар нэг учиртай болчих юмсандаа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Dec 21, 2021 10:33 am
by Forza Juve


Иймэрхүү мэдээ бна. Хаалттай нэр бүхий гэсэн нь стэйкхолдеруудын нөлөөгөөр зөөлөрч дундын хувилбар руу шилжиж байгаа болтой. Мөн УЕФА ч гэсэн гүйчихэж магадгүй гээд Конференс лиг үүсгээд, тэмцээний чанарыг сайжруулах гээд Европа лиг энэ тэрийг формат, шалгаралтыг чангаруулаад л байна. Юмнууд тэгэж байгаад дунда уулзах байлгүй дээ.

Супер лигийг ФИФА-гийн Ерөнхийлөгч Инфантино дэмжиж лоббидсон гэдэг нь үнэн болтой. Нөхөр ДАШТ-ыг 2 жил тутам хийдэг больё гээд л зүтгүүлээд байгаа, УЕФА клубууд эсэргүүцээд байгаа, бусад тивийнхэн бол дэмжээд байх шиг байна.

Инфантино Супер лигийг дэмжиж байгаад УЕФА эсэргүүцээд арга хэмжээ аваад эхэлсэн, түр хаяад өөрөө нуугдсан юм шиг ээ ккк.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Dec 21, 2021 11:08 am
by El Payaso
ДАШТ 2 жилд нэг гэдгийг Өмнөд Америкийн холбоо эсэргүүцсэн. Оролцох боломжгүй гэж хэлсэн.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Dec 21, 2021 9:27 pm
by Forza Juve
Ккк тэгсэн чинь УЕФА Нэйшнс лигт Өмнөд Америкийн хэд орохоор боллоо гэсэн мэдээ 2-3 хоногын өмнө гарсан бна лээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jan 11, 2022 9:29 am
by Forza Juve


Кьеза ACL гэмтэж улирал нь дууслаа. Еврогийн дараа жижиг гэмтэлд өртөөд талбайд цөөн гарсан, улирлын сүүлийн хагаст овоо формоо олоод гайгүй болох нь гэсэн Роматай хийсэн тоглолтод гэмтлээ. Кулусевки орлох нь дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jan 25, 2022 10:17 pm
by Forza Juve


Энэ зун гэрээ нь дуусах байсан Влаховичийг 70 сая орчимоор, 4 хувааж төлөх нөхцөлтэй авч, жилийн 7 саяын цалинтай 5 жилийн гэрээ байгуулж байгаа болтой. Энэ 7 хоногтоо тоонууд тодорхой болох нь. Олон сонирхогчид байсан ч нөхөр өөрөө манайд ирнэ гэж зүтгэсээр ирэхээр болж байх шиг. Фиорентина ч манайхаас бусдад зарах гэж үзсэн ч чадсангүй, гэрээ дуусах тоглогч, одоо ингээд дараагийн багтайгаа гэрээ хийж болох үед нэлээд үнэтэй авлаа. Влахович ирэхээр Моратаг Барса руу энэ цонхоор явуулах болтой, нөхдүүд энэ дийлийг хүлээгээд сууж байгаа гэнэ.

Нөхөр ч сайн довтлогч гэдгээ сүүлийн 2 улиралд харууллаа... яг тогтож харж байсангүй, Ибра шиг л довтлогч байна гэж хальт бодсон.

Манайх Рамсейг явуулах гэж баахан л үзсэн ч нөхөр ПЛ-ын гутлаа чирсэнийг тоохгүй, гунхсан хэдэд тоогдохгүй энэ байдлаараа үлдэх болтой. Нэмээд Артурыг Арсенал руу, Бентанкурыг Астон Вилла руу явуулахаар хэлцэл хийж байна. Дибалагийн гэрээ энэ зун дуусна, манайх өөрийн нөхцөлөөр буюу жилийн 8 саяаар л гэрээг сунгана, үгүй бол явуулах болтой.

Бернардески, Ди Шильо нарын гэрээ бас дуусч байгаа, нөхдийг харж байгаад гэрээг нь арай бага цалингаар сунгах санаатай байх шиг. Энэ 2 маань ч нэлээд сайн тоглож эхэллээ дээ :wink:

Манай шинэ СЕО ирэх улиралд багийн цалингын цэсийг 15%-аар бууруулна гэсэн тул өндөр цалинтай багт төдийлөн үр нөлөөгүй нөхдийг энэ зундаа багтаад явуулахаар болж байна. Дээр дурьдагдсанууд дээр нэмэгдээд Алекс Сандро. Ерөнхийдөө багийн шинэчлэл нэлээд хийгдэж байна. Аллегри ч багийг аятайхан цэгцэлж байна, хавар чухал үед нэлээд аятайхан болчихоор байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jan 25, 2022 10:20 pm
by Forza Juve


Фиорентинагаас бол оддыг нь авчирдаг жишигтэй :wink:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jan 26, 2022 3:10 am
by spain man
Гоё тоглогч байна лээ шүү, Фиорентинадаа улирал дуустал үлдчихсэн бол, бэт тавихад гоё баг байсан, одоо өнгөрөв өө хөөрхий хахах...

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jan 28, 2022 11:05 am
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jan 28, 2022 2:19 pm
by El Payaso
Манай Нико Гонзалезэд илүү боломж гарах бх. Влахович явснаар кк.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Jan 29, 2022 11:15 am
by Forza Juve


Манайхан урт хугацааны довтлогчийн асуудлаа Влаховичийг авсанаар шийдлээ. Бусад хувилбарууд хэтэрхий өрсөлдөөнтэй үнэтэй болохоор байсан. Мората ч зээлээс буцах нь тодорхой боллоо, нөхөр бас л потенциал байгаа ч гаргахгүй өдий хүрлээ хөөрхий.

• Vlahovic deal: Juve will pay 70M to Fiorentina over the next three years. (23.3M a year roughly)
•Juve will pay Fiorentina 10M in performance add-ons.
•11.6M “additional costs" include 10M in agent fees + 1.6M towards his youth teams*
Total = €91.6M

• Vlahovic will receive a gross salary of 7M a season for the next four and a half years - a total of 31.5M
It means Juventus have committed a total of €123.1M to sign #Vlahovic

Бас л том хөрөнгө оруулалт хийжээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Jan 29, 2022 12:20 pm
by LeMoN
Аймар амьтан л гээд бхын бээшд. Лэвандовски маягийн юмуудаа.киеса гийн дамжуулалтаар гялалзана гэж найдъя

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jan 31, 2022 1:01 pm
by Forza Juve


Кулусевкси болон Бентанкур 2-ыг Тоттенхэм руу нийтэд нь 70 сая орчмоор явуулж байна. Кулусевскиг сайн потенциалыг гаргаж чадсангүй, Бентанкур жижиг алдаанууд гаргаад байдаг, гэхдээ олон талтай л тоглогч л доо. Контэ сайхан засаад явчихад болно биз.



On Saturday, Juve intensified contacts with the entourage of #Zakaria , the agreement with the player has already been reached: a contract until 2026 at €3M net per year. Juve offered BMG €7M including bonuses. Juve are hoping to close deal today.

Эргүүлээд Борусси Мюнхэнгладбахаас Швейцарь хагас хамгаалагч Закариаг явлаа.

Нэмээд Рамсей өнөөдөр маргаашдаа явж, Кальяаригаас Нандез гэсэн нөхрийг аваад хааж магадгүй боллоо.

Манай ГЗ 1-р сар онц сонин зүйлгүй л гэсэн өнгөрсөн зунаас илүү наймааг шууруулж байна даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Feb 01, 2022 10:30 am
by Forza Juve


Рамсей маань Глазго Рейнжерс рүү зээлээр явлаа. Манайх цалингын 30%-ийг төлж, нөхдүүд зун 6 саяаар авч болох нөхцөлтэй явуулжээ. Нөхрийн гэрээ 2023 онд дуусна, энэ зун хүртэл багт байвал 2024 он хүртэл автоматаар сунгагдах байсан тул нөхрийг яаж ийгээд явууллаа. Рамсей шигшээдээ сайн, гэмтэлгүй үзээд байдаг мөртлөө клубт бэртээд алга болчих юм даа.

ПЛ-ийн жижиг багууд руу очихгүй жижиг лиг ч гэсэн том баг руу нь явлаа даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Feb 01, 2022 10:32 am
by Forza Juve


Гатти гээд нөхрийг Фросинонэгээс 7,5 саяаар авлаа. Нөхөр улирал дуустал Сери Б-дээ үлдэнэ, энэ улирлын нээлт байсан л гэнэ. Цаашдын наймаанд ашиглах гээд авчихав уу яав.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Feb 01, 2022 11:46 pm
by Forza Juve


Манайх өнгөрсөн 2 цонхоор цалингын зардалаа 66,5 сая буюу 28%-аар бууруулжээ. Ингэхдээ багт нөлөө багатай өндөр цалинтай нөхдийг явуулсан.



Ирэх зун гэрээ дуусах дараах тоглогчид байна. Эдгээрээс Дибалаг одоогийн цалингаар сунгах, Бернардески, Перин болон Де Шильо 3-ыг одоогийн цалингаас багаар, Куадрадог сунгах нь тодорхой болсон байдалтай байна. Эдгээрээс Бернардески, Де Шильо 2-ын тоглолт сайжирч, багын гарааны тоглогч болоод байгаа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Feb 08, 2022 9:38 am
by Forza Juve
[

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Feb 08, 2022 4:22 pm
by LeMoN
Vlahovic Zakaria 2 дебют дээрээ гоолдлоо. Киеса-г бэртэнгүүт ЧЛ- дууслаа гэж бодож байсан. Влаховичийг аваад үзээтэй л юм байна. Влаховичийн финишүүдийг үзлээ их тийм эвлэгхэн финиш хийдийм байнаа. Цом цохидаггүй найдвартай өлгөөл хаячдаг. Цохилтын кофцэнт майр өндөр юм байна. Златан болнооооо. Дибала явахад нээх гудайгаад байхааргүй л боллоо.. Киеса энэ 2 лаанааа л гэж бодож байна. Дибала-гийн гэрээг сунгах гээд барсангүй. Өөрөө дургүй байх шиг байна. Манайх хангалттай минут боломж цаг хугацаа өгсөн өөрөө топ түвшинд буцаж ирэх гэсээр байтал 27 28 хүрчлээ. Явбал явсан ч яахудээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Feb 09, 2022 11:34 am
by El Payaso
Дибала харин анх гарч ирж бхдаа топ класс болчихоор харагддаг бсн. Шигшээд огт болоогүй. Манай коач нар учрыг нь олж чадахгүй бна гэж хардаг бсн. Юве дэх хөгжлийг нь харсан ч бас яаг бодож бсн шиг хэмжээний тоглогч биш бж гэж харагдах боллоо.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Feb 09, 2022 9:42 pm
by Forza Juve
Дибала ч уг явчих нь тодорхой болоогүй ээ. Нөхөр үлдэх хүсэлтэй, ерөнхийдөө цалин тохирсон болтой. Гол нь сунгалт хийхэд агентийн шимтгэл дээр манайх өөр бодолтой болтой. Энэ байдлаараа Дибала үлдэх байх аа. Дибала, Мората 2-ыг яахыг энэ зун шийдэх гээд байсан, ацан шалаанд орж, аргагүй бөөн сайн гэрээ байгуулах эрсдлээс хамгаалах үүднээс Влаховичийг авчирсан.

Моратагийн хувьд Веронатай хийсэн тоглолтонд түүнийг төвийн довтлогч биш зүүн жигүүр өмнө нь Мандзукичийн хийдэг байсныг хийлгэхээр болж байх шиг байна. Өмнөх хэдэн дасгалжуулагчид төвд гаргаад л хүлээлтээс илүү гарч чадахгүй байсан, сая бол элдэв дарамт багатай, байрлалыг нь зөв оллоо л гэсэн зүйлс бичигдээд байна. Мората зүүн жигүүртээ идээшвэл зун Атлетикогоос үндсэн үнэ 35ыг нь буулгаж авах гэж үзэх байх. Мөн л манайх өөр хувилбар байна, буулгаад наймаа хийвэл хий гэсэн хэлцлийн давуу тал Влаховичийн наймаа, Кийн, Кайо нар байгаа болохоор үүсээд байна уу дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Feb 28, 2022 4:06 pm
by Forza Juve


Улирлын эгзэгтэй үед бэртэл гэмтэл хэцүүдүүлж байна аа. Сая нэмээд Закариа 2 долоо хоног гэмтээд алга боллоо.