Page 3 of 8

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Sep 01, 2021 10:11 am
by Forza Juve


Зуны наймааны цонхыг товч дүгнэхэд ийм бна. Хэдэн залуусыг зээлээр явуулжээ. 2022 оны зун л их дайралт хийж, том тоглогч авчирах нь дээ.

Энэ жил бол шилжилтийн үе, бас гэнэт Роналду яваад өглөө. Аллегри байгаа юм бна, арай учиртай биз.

Рома, Лацио 2 энэ жил нэлээд сайн үзэх байх, Интер ч 2 гол тоглогчоо зарсан ч бас муугүй зузаатгасан, бүгдийн ярьдаг шиг муудчихаагүй, Аталанта, Милан, Наполи гээд нийтдээ 7 баг л Скудеттогийн төлөө үзэх нь ээ.

Баг ч залуучуудаар эрчимтэй шинэчлэгдэж бна. Ди Лигт, Артур, Бентанкур, Рабиот, Локателли, Кийн, Кайо, Кьеза, Кулусевски, Пеллегрини, МакКенни

Аллегри Роналдуг орлох +20 гоол хийх довтлогч, нэмээд 1 хагас хамгаалагч авах сонирхолтой байсан ч хэтэрхий хугацаа тулж, Кийн ирээд, хагас хамгаалагчийн амжсангүй гэнэ дээ.

Энэ улирал ч хатуу улирал болохоор бна даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Sep 12, 2021 12:43 pm
by El Payaso
3 тойрог өнгөрлөө ялалт авсангүй бас сонин харагдаж бна шүү. Хүснэгтийн байрлал энэ тэр.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Sep 13, 2021 9:11 am
by Tmshinoda
Image

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Sep 13, 2021 3:56 pm
by Forza Juve
Хүмүүс баярлаж байвал болж дээ.

Шчесны бас л бэлэг бэлдсэн дээ. Эхний гоол дээр яав, 2 дахь дээр бол эвгүй ч, бас аргалчихаж болох ч байсан шиг.

Өмнөд Америкийн хэд Баасанд ирээд, бусад тоглогчидоороо л тоглолоо доо.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Sep 23, 2021 10:26 am
by Forza Juve


Бас л аргуу хожлоо шүү. Кийн улирлын эхний гоолоо хийлээ. Энэ улирал ч нэлээд үзүүштэй болох нь ээ. Ювентус, Интер, Милан, Аталанта, Рома, Наполи, Лацио гээд ТОП7 баг Аварга болон 4 эрхийн төлөө үзэлцэнэ дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Sep 30, 2021 4:52 am
by LeMoN
Chiesa Chiesa Chiesa his the next Del Piero Patini Zidane Pirlo

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Oct 03, 2021 9:12 am
by Forza Juve


Ториног талбай дээр нь хожиж, лигийн сүүлийн 21 тоглолтонд анх удаа хаалгаа хуурай маналаа. Овоо жигдэрч эхэлж бна шүү. Локателли багийнхаа төлөө 2 дахь гоолоо хийлээ.

Мальмог нутагт нь 3:0-ээс эхлээд Милантай тэнцээд, 4 хожиж. Челси дээр тоглолтын хуваарь шахуу байхад тоглогчдын ачаалал, бэртлийн эрсдэлийг бууруулах энергиэ хадгалах аргаар тоглосон :D Одоо олон улсын хөлбөмбөгийн завсарлага эхэлсэн, гэмтэл бэртэл гайгүй ирээсэй дээ.

Дибала, Мората нар гэмтээд явсан, Кайо, Артур нар гэмтлээс ирээд сэлгээд суусан, 1 нь гарсан. Интернэйшнл брийк гэмтсэн нөхөд эргэн ирэх, гэмтлээс ирсэн нөхөд жаал формтой болоход хэрэгтэй л юм.

10 сарын шигшээгийн цугларалтын тоглолтууд Европд 9 сарынх шиг 2 долоо хоногт 3 биш, 2 гэсэн уламжлалаараа юм бна. Өмнөд, Хойд Америкт дахин 2 долоо хоногт 3, бүр сүүлийнх нь улирлын тойрог эхлэхийн өмнө Пүрэв гарагт, тоглогчид Баасанд буцаж ирэх нь. тэгэхээр ирэх тойрогт Роматай тоглоход Өмнөд Америк тоглогчид дахиад л тоглох боломжгүй Де Шильо, Пеллегрини 2 жигүүрт, Рабиот, Локателли + Артур төвд гэж гарах нь ээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Oct 03, 2021 9:26 am
by Forza Juve


Манайх сая ханцуйн дээрээ ивээн тэтгэгчийн лого байршуулахаар болсон. Жилийн 10,5 гэсэн тоо яваад байсан. Сингапурын крипто бирж юм билээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Oct 03, 2021 9:28 am
by LeMoN
Chiesa Locatelli 2 гоё байнааа... ойрын 10 жил ийм ялагчийн сэтгэлзүйтэй, Манайхан өөрсдөө од болгож байгаа тоглогч харсангүй дотор мэгшээд сайхан бна

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 04, 2021 1:48 pm
by Tmshinoda
Лока-г танайх од болгосынмуу?

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Oct 05, 2021 4:02 pm
by Forza Juve


Зунаас хойш яригдсан, 2022 онд дуусах Дибалагийн гэрээг албан ёсоор сунгаж байна. Нөхөр манайд үлдэх хүсэлтэй, гэхдээ цалин энэ тэрээ сайн тохирчихмоор нэлээд удлаа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Oct 06, 2021 11:05 am
by Tmshinoda
Анхны клийншитээ сая хийсэн юм байнашд тэ..
Танайх чинь овоо 4 дараалж хожоод хүн шиг байгаад байсан..
Дибала, Мората 2 чинь байхгүйд овоо байгаам биш үү..

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Oct 21, 2021 12:22 pm
by Forza Juve


Сүүлийн 4 тоглолт дарааллан 1:0-ээр хожлоо. Артур, Мората нар гэмтлээс буцан ирж, Де Шильо формтой байна аа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Oct 22, 2021 9:55 am
by kayo
Нетфликс дээр Bad sport гээд шинэ цуврал байна, дан спортын хүрээнд гарсан томоохон скандалууд. Энд нэг эписод дээр танай унадаг жилийн скандал гарч байна, бас сонирхолтой л юм, тэр Могги бол үнэн нөлөөтэй хүн байж, хэн дараагийн тоглолтонд шүүх, хэн шүүхгүй, өөрийн багийн эсрэг шүүсэн шүүгчийг ТВ-р бөөн шуугиулж байгаад бандуулдаг энэ тэр гээд нөлөө бүхий этгээд байж. Утсыг нь сонсож байгааг сүүлд мэдэнгүүтээ сэйф утсаар холбогдъё гээд өөр дугаараар яриа хийдэг нэлээн мафиа маягийн сүлжээ ихтэй нөхөр байсан юм уу даа.

Тэр жил юве унаснаас гадна Милан, Лацио хоёр оноо хасуулсын байна, тэрийг нь харин яагаад гэдгийг нь гаргасангүй.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Oct 24, 2021 3:51 pm
by LeMoN
Үзэж амжаагүй яваад байгаа. Гоё болсон гэсэн. Можжи гийн ном гарсан тэрэн дээр бүх дэлгэрэнгүй байгаам шиг бээлээ. Можжи ч ер нь хорны хонгио байх нь байсан л даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 25, 2021 10:38 am
by LeMoN
Шөнө босч Интэр -г үзлээ. Дэ Лигт , Дибала Киеса 3-г сэлгээнд суулгаж байгаад 65 дээр гаргаж ирээд Дибала пэналт авжыж 1 юм тэнцүүллээ... Аллэгри-ингэдийн с**. Яг чухал тоглолтон дээр форматаа сольж тэнэгтэнэ эсвэл шинэ юм туршиж тэнэгтэнэ. Хэвээрэй байж энэ тэр :aerger:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 25, 2021 10:45 am
by У.Тэмүүжин
kayo wrote:Нетфликс дээр Bad sport гээд шинэ цуврал байна, дан спортын хүрээнд гарсан томоохон скандалууд. Энд нэг эписод дээр танай унадаг жилийн скандал гарч байна, бас сонирхолтой л юм, тэр Могги бол үнэн нөлөөтэй хүн байж, хэн дараагийн тоглолтонд шүүх, хэн шүүхгүй, өөрийн багийн эсрэг шүүсэн шүүгчийг ТВ-р бөөн шуугиулж байгаад бандуулдаг энэ тэр гээд нөлөө бүхий этгээд байж. Утсыг нь сонсож байгааг сүүлд мэдэнгүүтээ сэйф утсаар холбогдъё гээд өөр дугаараар яриа хийдэг нэлээн мафиа маягийн сүлжээ ихтэй нөхөр байсан юм уу даа.

Тэр жил юве унаснаас гадна Милан, Лацио хоёр оноо хасуулсын байна, тэрийг нь харин яагаад гэдгийг нь гаргасангүй.

Могги нь 5н жил билүү авчаад нэг ч өдөр суугаагүйн байнэ лээ.
Дараа нь өөрсөдтэйгөө тоглох багийн чухал тоглогчдыг өмнөх тоглолтон дээр нь карт авхуулж өөрсөд дээрээ өнжүүлдэг этр арай л даам байсан юм байна лээ. Лацио Милан 2 бас шүүгчтэй холбоотой асуудлаар оноо хасуулсан байх. Шүүгчдийн холбоо гэж мафи шиг холбоо байсан юм шиг байгаан. Ювэ чинь 2 аваргын цомоо хураалгасан юмуу ?

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 25, 2021 11:13 am
by Forza Juve
Image

Багийн эзэн Жианни Аньелли 2003 онд нас бараад, өв залгамжлалын дотоод тэмцлийн үеэр гадны нөхөд яг манайд өрнөдөг шиг selective story болгоод жаал тоглоом болсон л доо. Жианни Аньеллигийн дараа залгамжлагчаар нь одоогийн Эксор группын ерөнхийлөгч, түүний зээ хүү Жон Элкан болсон. Түүнтэй холбоотой аль алийг хэн нь удирдах вэ гэдэг дээр маргаантай байсан, Ювентусыг тэр үед удирдаж байсан Триад гэгддэг Ариудо, Могги, Бониперти 3-ыг бас Элкан өөрчилмөөр байсан ч, энэ 3-н том гар сайн удирдаад, хүүхдийн зоргоор нь явчихгүй байсан шиг байна лээ. Тэгээд л гадна дотны ашиг сонирхол давхацаад, манайхаас зарим тал нь оролцоод үйл явдал өрнөсөн шиг билээ.

Тоглолтод нөлөөлөх оролдлого сүүлд Интерийн Факкетти хүртэл үед ордог, зохион байгуулдаг нь тодорхой болоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болсон. Энэ хэрэг явдлын өв залгамжлалын маргаан найрамдал, зөвшилцлөөр шийдэгдэж, Андреа Аньелли багийн Ерөнхийлөгчөөр 2010 онд ирсэнээр бүх зүйл явах ёстой замаараа явсан. Тэр болтол 2006-2010 оны өвөл хүртэл Элкан өөрөө удирдах гэж үзээд Гобли, Блан гээд нөхдийг авчирсан ч тэд нар нь олигтой байхгүй, 2010 он гэхэд дахин багийн байдал эвгүйтсэн.

Тэр үед ДАШТ эхлэх гээд хэргээ хурдан дотооддоо шийдэхгүй бол Италийн шигшээг ДАШТ-д оруулахгүй, Италийн багуудыг тэр аяар нь дараа жилийнх нь Европын тэмцээнийг өнжүүлнэ энэ тэр гэсэн дарамт, яаруулга УЕФА, ФИФА-гаас ирээд, дээрх өв залгамжлалын маргаан яваад давж заалдахгүй шууд хүлээн зөвшөөрөөд доошоо унасан. Энэ үед ч өв залгамжлалын маргаантай, бас Ювентусын тухайн үеийн Гүйцэтгэх удирдлагыг солих санаатай тул багийн эзэд энэ дээр шүүх энэ тэр анхаараагүй, үл үйлдэх байдлаар л харж байсан. Шүүхээр явбал хөөрхөн сунжираад, дараа нь сүрхий юм болохгүй л дуусдагыг өөр улсуудын лигээс харсан даа ккк.

Одоо манайх, Могги, түүний 2 хамтрагч шүүхээр буруугүй гэдгээ тогтоолгох гээд явж л байгаа, цаг хугацаа өнгөрөх тусам илүү тодорхой болно доо. Ядаж байхад манайх 0-оос дахин эхлээд сая 9 жил Скудетто хүртсэн, тэр наймаацаагүй байгаа? ккк. 2 аваргыг хураалгаад ч хамгийн ихтэй нь, бас 9-ыг нэмсэн юм шүү ккк.

Сая хүртэл Могги ярилцлага өгсөн л байсан, үзэлцээд л явж байна, хүнд хэцүү үе байсан гээд л. 2006 оны хэрэг явдлаас хойш хамгийн их өгөөж хүртсэн Интер одоо хаана байна ккк. Өгөөж хүртсэн мөртлөө 2010 онд оргилдоо хүрсэн, тэрнээс хойш 2006 оноос өмнөх шигээ л шааригдаж явна.


Үндсэн гаргалгаа иймэрхүү л байсан.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 25, 2021 8:49 pm
by Tmshinoda
LeMoN wrote:Шөнө босч Интэр -г үзлээ. Дэ Лигт , Дибала Киеса 3-г сэлгээнд суулгаж байгаад 65 дээр гаргаж ирээд Дибала пэналт авжыж 1 юм тэнцүүллээ... Аллэгри-ингэдийн с**. Яг чухал тоглолтон дээр форматаа сольж тэнэгтэнэ эсвэл шинэ юм туршиж тэнэгтэнэ. Хэвээрэй байж энэ тэр :aerger:


Асуудалтай л пэн байна лээ..
Дэхдээ яахав тэнцсэн нь зүгээр байсан л даа хаха

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Oct 25, 2021 10:29 pm
by Tmshinoda
kayo wrote:Нетфликс дээр Bad sport гээд шинэ цуврал байна, дан спортын хүрээнд гарсан томоохон скандалууд. Энд нэг эписод дээр танай унадаг жилийн скандал гарч байна, бас сонирхолтой л юм, тэр Могги бол үнэн нөлөөтэй хүн байж, хэн дараагийн тоглолтонд шүүх, хэн шүүхгүй, өөрийн багийн эсрэг шүүсэн шүүгчийг ТВ-р бөөн шуугиулж байгаад бандуулдаг энэ тэр гээд нөлөө бүхий этгээд байж. Утсыг нь сонсож байгааг сүүлд мэдэнгүүтээ сэйф утсаар холбогдъё гээд өөр дугаараар яриа хийдэг нэлээн мафиа маягийн сүлжээ ихтэй нөхөр байсан юм уу даа.

Тэр жил юве унаснаас гадна Милан, Лацио хоёр оноо хасуулсын байна, тэрийг нь харин яагаад гэдгийг нь гаргасангүй.


Фиорентина бас хасуулж байсан..

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Oct 28, 2021 9:01 am
by Tmshinoda
Гоё хожигджээ :ногоон:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Oct 31, 2021 7:38 pm
by Өсөхбаяр
симеоны хүү тэгэс хийгээд гавихгүй шинжтэй усан сүүлийн хэдэн тоглолт цоороод бна уу даа.. манай аргентинд урд хэрэгтэй хүн нэмэгдэх гээд бна уу даа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Nov 01, 2021 11:00 am
by Forza Juve
Багачуудад хожигдоод хөгтэй байна аа. Пирлогийн үед багачуудад санаандгүй хожигдоод дэмий оноо алдаад байсан, энийг л зохицуулахад л халаасны олон оноотой шүү дээ.

Сая Веронад хожигдоод Аллегри энэ Бямба гараг хүртэл ритрийт хийж, тоглогчдыг гэр рүү нь явуулахгүй болсон гэнэ.

Энэ Бентанкур 2-3 дахь удаагаа дамжуулалт өгч гоол алдахад нөлөөллөө. Ингээд ер нь Скудетто худлаа болж байх шиг байна да.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Nov 01, 2021 1:45 pm
by LeMoN
энэ жилдээ 4 төө салганаад байж байвал болно дөө...

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Nov 03, 2021 1:13 pm
by Forza Juve