Page 2 of 8

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 11:01 pm
by someone
El Payaso wrote:тоглолт нь муудсантай ч холбоотой бх.


Тоглолт нь муудсан хүн 3 улирал дараалан Сери А-гийн мэргэн бууч болох уу? Саяны Еврогоор бас алтан шаахай авсан санагдаж байна.

Эл Паяасо ямар ч юман дээр хэт мэдэмхийрнэ, ядаргаатай хүүхэд шүү :ногоон: :loll: :loll:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 11:02 pm
by Mojul
Хамгийн **н** нь Ювэ Роныг авчаад Пирлог дасаараа тавьдаг нь хахаха

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 11:19 am
by Tmshinoda
Локагийн наймаа албан ёсоор тодорхой болжээ. Ювэ 25 саяыг 3 жилд хувааж төлөх юм байх өө. Нэмээд янз бүрийн амжилтаас шалтгаалаад макстаа 12 саяын бонус байгаам байна.
Арай л хямд аваад байна даа.
Тэгсэн Грилиш тэнд хэд хүрээд байлаа хаха

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 12:10 pm
by LeMoN
Locatelli өөрөө манайхаас өөр газар иркү гдг дээр нь манайх сайн наймаа хийлээ. Роны хувьд бол сайн байгөө.Энэ жил сүүлийх удаа үзээд споринг руу явах блгүйдээ. Нас нь ч болчлоо. Цалингийн хувьд бол манайх ПСЖ тэй дүйцүүлж 30 г өгч бгаа.дараа жилээс ингэж ямар ч баг өгөхгүй. Энэ жил Чаймп руу 1 чичрээд үзнэ дээ. Рон гэхээсээ Дибала Киеса 2 бэлэн болсон бна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 12:53 pm
by fond
Ирэх жил Рон ПСЖ яваад олон лигийн аварга гэсэн статаа нэмээд АЛ-д бас түрүүлэх бодол байгаа байлгүйдээ.
ПСЖ ч Ронд мөнгө өгөх байлгүй.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 1:39 pm
by Бороо
Анх Юве руу явахад нь 2 жилдээ найдвартай ЧЛ авна гэж бодсон ч санаснаар болсонгүй дээ.
Тэгээд ийм нэг шилжилтийн ч юмуу нэг бүтэлгүй үе нь таарчлаа.
Ирээд 3 улирал болоход 3 өөр дасгалжуулагчийн нүүр үзлээ. Энэ улирал ч ЧЛ авна гэж худлаа бизээ.
Ирэх зун өөр тийшээ явж байхаар цалингаа багасгаад эндээ үзвэл яадын болдоо.
Яахав ПСЖ руу явбал Кристиано Месси гээд агуу тамирчдыг хамт тоглохыг нь л харах юмдаа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 2:22 pm
by LeMoN
Кристиано мэсси 2 хамт тоглоно гэдэг хүүхдийн гэнэ бодлоо хаясан нь дээршдээ. Ирэх жил 39 тэй хүнд ПСЖ өндөр цалин өгөхгүй тэглээ ч нэй Мэсси 2 дээр очиж статусаа унагахгүй гээ рон мэднэ.АПЛ явахгүй тэхээр Спортинг л явж таарах байх эсвэл Мэйжор Лиг ч юмуу. Энэ жил манайх ЧЛ д бол РОН биш Дибала Киеса 2 оор үзнэ. Аллэгри ч тэрийгээ хэлсэн бсн.Эхний 3 багийн контэндэр д манайх биз.Аз зангарга 2 нь байвал манайх авчнаа. Аллэгри 2 удаа финалд хожигдсын энэ жтл 1 юм бодоо блгүй

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 19, 2021 6:39 pm
by ТӨӨГӨӨ
одоо 36тай лдаа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Aug 20, 2021 4:59 pm
by Бороо
Кристиано шиг амбицтай хүн ирэх жил МЛС, Спортинг руу явахгүй ээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Aug 20, 2021 9:33 pm
by Boldono
Дараа жилээс бүрэлдэхүүнээ сайжруулаад үзвэл үзэх байх. Энэ жил ч танайх мэдэхгүй ээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 22, 2021 10:58 am
by Forza Juve


Локателли дамжуулалт, таклуудаа үзүүлэлтүүд сайтай, хамгаалалтын урд тоглоно.



Бас хүүхэд байхын л манай фэн байсан, гэр бүлээрээ дэмжигчид, мөрөөдөл биелсэн, бужигнуулаад өгнө өө л гэнэ.


Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Aug 23, 2021 2:34 am
by LeMoN
Allegri муу пизду дундаж с** хэвээрэй бхын Киеса г суулгаж л бдаг ...Нөгөөдөх нь 70 дээр гарч ирээк гоолын пасс хаяжышд Ваар аар отон болчлоо. Золбин сэтгэхгүйтэй Аллэгри г яах вэ. Нээх том2 хуцаадайсан дундаж болохоор нь өөр том багууд аваагүйшд. Куадрадо мадогоор ЧЛ авдгүйм шүү ***өг минь чи 2 удаа ***өг шиг хожигдсон шүү гээд хэлэхиймсан

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Aug 23, 2021 5:41 pm
by Forza Juve
Юун аймаар стресстэй байна аа. Энэ Шчесны харин баг алаад хаячихлаа... 2 гоол дээр ийм алдаа гаргах гэж. Доннаруммаг авах боломж байхад Шчесныд итгэж байна гээд өнгөрүүлсэн. Сэлгээнд ядаж Перин байгаа юм даа.

Манайх лигт 15 тоглолт дарааллан хаалгандаа бөмбөг алдсан гэсэн анти рекорд тогтоогоод явна даа :RD

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Aug 24, 2021 11:49 am
by Tmshinoda
Гоё бариулсан бна лээ :ногоон:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 26, 2021 11:52 am
by El Payaso
Роналдо явах гээд бга гэх юм. Сити холбогдсон гэх.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 26, 2021 12:30 pm
by Forza Juve
Роналду явахыг хүсэж, ПСЖ, МЮ, Сити-тэй холбогдоод л бна гэнэ. Аллегри ирээд Дибалаг төслийнхөө цөм болгоод ахлагч энэ тэр болгоод ирэх жил дуусах гэрээг шинэчлэх ажил энэ зунжингаа л явагдаж байна.

Роналду улирал дуусахад Италид авч болох дотоодын цомууд, шагналуудыг авчихлаа гэсэн зүйл постлосон байсан. Ерөнхийдөө л тодорхой болсон байжээ... Роналдугийн агент өчигдөр Туринд ирлээ л гэсэн.

Аллегригийн санаанаас болов уу, манайх Роналдугийн хүссэн шиг Европд байж чадсангүй юу, Роналдугийн хувьд сүүлийн мега гэрээ хийх үе таарав уу мэдэхгүй л юм. Бараг л Сити Кэйн дээр бүтэлгүйтээд Роналдуг авах сонирхол нэмэгдсэн, 2 жилийн гэрээ санал болгосон, манай шаардах 25 саяыг төлөхгүй тоглогч хавчуулах гэсэн гээд мэдээнүүд яваад л бна.

Уг нь Месси ПСЖ рүү яваагүй бол Роналду явчих байсан, одоо Реал Мбаппег авах гээд үзээд байгаа болохоор ПСЖ цонх бүрэн хаагдаагүй байх шиг.

Роналду дээр нэмээд Маккенни-г явуулах наймааг цонх дуусахаас өмнө амжуулж магадгүй л болж.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Aug 26, 2021 12:54 pm
by poseidon
Маккени чинь сүрхий байгаагүй билүү?

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Aug 27, 2021 12:28 pm
by Forza Juve
poseidon wrote:Маккени чинь сүрхий байгаагүй билүү?


Хоолны дэглэм энэ тэр барихдаа муу элдэв юм идээд байдаг л гэнэ ккк.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Aug 28, 2021 10:23 am
by Forza Juve


За Роналду явчихлаа. Месси ПСЖ рүү явсан, яваад өөрөөс нь сүрхий амжилт гаргачих төлөвтэй болсон эсвэл 2022 оны ДАШТ-д ороход сайн клубт өндөр түвшинд тоглож байх гэсэн хэрэгцээ, өрсөлдөөний улмаас явчихав уу даа. Манайх 2022 онд баахан топ залуу тоглогчид гэрээ энэ тэр дуусна гээд том наймааг энэ жилдээ хийхгүй, Роналдутай гэрээ сунгахгүй, энэ улирлаа аргалаад явуулна гэсэн тооцоотой байсан бололтой, сая дүрмийн сангаа 400 сая доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Дээрээс нь Дибалаг дэд ахлагч болгоод гэрээг сунгаж, Аллегри Дибалаг тойрсон баг бүрдүүлнэ гэсэн нь нөлөөлсөн биз. Ямар ч байсан гэнэт л наймааг хүчлээд явчихлаа.

Роналдудаа ПЛ-т нь, ирээдүйд нь амжилт хүсье дээ.

Роналду наймааны цонх хаагдахаас өмнө явчихдаг нь манай энэ улирлын наймааны болон дасгалжуулагчийн төлөвлөгөөнд гэнэтийн цохилт боллоо доо. Одоо хугацаа богино байхад топ тоглогч яаран өндөр үнээр авахгүй, сайн орлуулах хэрэгцээтэй тулгарлаа даа. Аллегри ч ирээд Роналду гараанд баталгаатай биш, зохих сэлгээ хийнэ гэсэн шуум явсан ч Роналду явчихаар дахин шинээр богино хугацаанд бодох хэрэгтэй болох нь.

Эвертоноос Кийн, ПСЖ-ээс Икарди гэсэн нэрс явж байна. Роналдуг орлуулахад 1 нөхөр биш, 2 сайн тоглогч, довтлогч, вингэр авч л нөхөх хэрэгтэй болсон. Сая авсан Жоржэ Кайо гэдэг залуу гэмтээд 1 сар талбайд гарахгүй болж. Наймааны цонх хаагдах үлдэх 4 өдрөө л харья даа.

Дибала, Кьеза, Мората, Кайо, Бернардески, Куадрадо нар л довтолгоонд үлдлээ. Их л нимгэн боллоо. Араас хагас хамгаалалт сайн дэмжихгүй бол ч хэцүү л байх болов уу. Роналду яваад нэмээд нэг хагас ч авч магадгүй л боллоо. Маккенни шуум яваад байсан, урагшаа Видал шиг ч довтолгоонд Рамсейтэй тоглож магадгүй л боллоо.

Сери А-гийн Скудетто өрсөлдөөн ч ширүүн болохоор боллоо. АЛ-д ч бооцоо тавигчдын түрүүлэх гэж магадлал тавих нь буурлаа даа :ногоон:

Гэхдээ хэт Роналдугаас хамаарахгүй, бусад тоглогчдод боломж томоор нээгдэж байна даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Aug 28, 2021 4:26 pm
by kayo
Рон явсан нь танайд бараг ашигтай байх шүү, том цалингаас сална, муучгүй 20 саяд явуулаад, Кьезад бөөн боломж гарч ирж байна. Интер мярсан лийгээ буцаад авна биз.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Aug 28, 2021 5:51 pm
by spain man
Азарыг авчихаач… 60 д кккк…

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat Aug 28, 2021 6:54 pm
by Forza Juve


АЛ-д өсвөрийн багаас гарсан тоглогч тул хэрэгтэй, бас овоо туршлага энэ тэр сууж, сайжирсан харагдана лээ.

Роналдуг явуулаад 23-25 саяын нийтдээ авна, цалингаас 50 саяыг гээд ерөнхийдөө 75 сая орчимын хэмнэлт гарч байгаа болтой.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 29, 2021 4:55 am
by Mojul
Нухуулаал авч. Дибала баг чирнэ гээд байгаа биздээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 29, 2021 9:37 am
by El Payaso
Живж байгаа хөлөгөөс зугтсын бишүү Рон кк

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 29, 2021 10:27 am
by LeMoN
Зиа одоо нэгэнт явсных миа бсан ч хамаагүй Киеса Дибала Мората 3т гарааг нь өгөөд замаас нь зайлмаар бна. Хайлайт үзсэн Урд 2 нэлээн нүдсэн л бна.