Page 5 of 8

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Apr 20, 2022 11:04 am
by Forza Juve


Зодог тайлснаас хойш Дель Пьеро маань цэнгэлдэх, багтаа цөөн зочилсон. Фиорентинатай хийх хагас шигшээ тоглолтын өмнө ирлээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Apr 21, 2022 9:02 am
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue May 03, 2022 8:27 am
by Forza Juve


Ирэх улирлын АЛ-ын эрхээ баталгаажуулсанаар Кьезаг авах опшныг биелүүлэхээр боллоо.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu May 12, 2022 8:08 am
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon May 16, 2022 3:57 pm
by Forza Juve


Манай Сери С-д тоглодог U21 баг Сери Б рүү дэвших плэй-оффын тоглолтоо хийж байна. 3 дахь даваагаа давж, шөвгийн 8-д шалгарлаа. Энэ улиралд Сери С-гийн А хэсэгт 2-т орсон Калчио Падова багтай таарсан, гэртээ болон зочлон тоглолт хийнэ. Энэ жил өмнөх жилийн плэй-оффд гарсан амжилтыг давж гарсан.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue May 17, 2022 8:26 am
by Forza Juve












Кьеллини, Дибала нар энэ улирлын гэртээ хийсэн сүүлийн тоглолтод оролцож, үдэлтээ хийлээ.

Италийн шигшээ ирэх ДАШТ-аас мултарсан тул Кьеллини маань багтай гэрээгээ сунгахгүй больж байна. Нөхөр MLS руу явах сураг сонсогдсон. Дибала 1-2 улирал л олигтой байсан, бусад үед гэмтэл бэртэл, түүнээс шалтгаалсан орон гаран байсаар дуусгалаа. Интер руу явах сурагтай байсан.

Бонуччи ирэх улирлаас ахлагчийн туузыг авахаар болжээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue May 17, 2022 8:33 am
by Forza Juve



Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri May 20, 2022 8:17 am
by Forza Juve


Бернардескиг арай бага цалингаар гэрээг сунгах гэсэн ч тохиролцож чадсангүй явуулж байна. Нөхөр ч өнгөрсөн Еврогоос хойш сайн байсан ч одоогийн цалингын түвшин өндөр гэж үзлээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sat May 21, 2022 1:29 pm
by LeMoN
Pogba ирлээ.. Ди мариад өгөх цалинг Дибалад өгөхгүй гэчээд хэрэггүй хөгшин гар авчихын. Манайх ингэж т1тдэг бхгүй юу.Ди мариа гаар ацаа ч хийх гэж бгаан...Погба бол дажгүй2 топ тоглолт нь хэвээрэй бгаа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon May 23, 2022 8:12 am
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon May 23, 2022 8:12 am
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon May 23, 2022 8:20 am
by Forza Juve


Манай Сери С-д тоглож байгаа залуучуудын баг Сери Б рүү дэвших плэйоффын шөвгийн 8-д Калчио Падоватай хариу тоглолтонд нутаг дээр нь 1:0-ээр хожсон боловч нийлбэр дүн 1:1 болж, нөгөө баг улирлын хүснэгтийн 2-т бичигдэж дуусгасан тул дараагийн шатанд шалгарчээ. Манай залуучууд энэ багтай улирлын дундуур талбайдаа болон зочлон тоглохдоо 2 хожигдож байсан. Жилээс жилд амжилт нь сайжираад л байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jun 13, 2022 8:22 am
by Forza Juve


Пирло дасгалжуулагчийн карьераа Туркд үргэлжлүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил лигтээ 8-д орж байсан баг байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jun 13, 2022 8:27 am
by Forza Juve


Кьеллини АНУ-ын Лос Анжелес FC-д тоглохоор болжээ. АНУ-гийн Баруун хэсгийн бүсийг тэргүүлж байгаа юм байна. Мэддэгээс Карлос Вела тоглодог юм байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jun 13, 2022 6:32 pm
by LeMoN
Ашгүй Ди мариа фэйлдлээ...Погба энэ 7 хоногт зарлагдах нь...Бүх юм ок зарлах л дутуу үлджээ...

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jun 13, 2022 6:51 pm
by Forza Juve


Манай Сери С-д тоглодог U23 багийн дасгалжуулагч Заулиг сая Сери Б рүү дэвшсэн Судтирол баг аваад явчихлаа.



Манайх Аталантагийн өсвөрийн багийн дасгалжуулагчийг оронд нь авчирч байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Jun 16, 2022 7:26 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Jun 16, 2022 7:30 pm
by Forza Juve


Федерико Гатти энэ жил үндсэн багт ирэхээр болж байх шиг байна. Өнгөрсөн өвөл Сери Б-гийн Фросинонэгээс авч, сүүлийн хагас улиралд багт нь үлдээсэн. Сая Нэйшнс Лигт Италийн шигшээ багт Англитай хийсэн тоглолтонд гараанд гарсан. Бонуччи, Де Лигт, Ругани, Гатти гэсэн үндсэн төвийн хамгаалагчидтай байна.

Ди Шильо, Данило, Алекс Сандро нар үлдэнэ. Куадрадогийн гэрээг сунгах гээд, Пеллегриниг зээлээр явуулаад орны зүүн жигүүр авахаар хайж байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jun 20, 2022 7:34 pm
by Forza Juve


Демиралыг Аталанта жинхлээд зуны наймааны төсөв нэмэгдлээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 20, 2022 9:36 am
by Forza Juve






Погба, Ди Мариа, Бремер 3 ирлээ. Погба, Ди Мариа 2-ыг үнэгүй, Бремерийг 41+9 гэсэн нөхцөлтэйгээр Ториногоос авлаа. Бремер өнгөрсөн жил лигийн шилдэг хамгаалагч болсон, Интертэй өрсөлдөөд үнэ цохиод авчээ.







Дибала, Бернардески, Ди Лихт 3-ыг явууллаа. Дибала, Бернардески 2-ыг үнэгүй, Ди Лихтыг 67+10 гэсэн нөхцөлтэй явуулжээ.

Манайх одоо нэмээд 1 төвийн хамгаалагч, 1 довтлогч, 1 жигүүрийн хамгаалагч авах хэрэгцээтэй байна.

Рамсейгийн гэрээг цуцлах, Артурыг үтэр түргэн зарахаар ажиллаж байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jul 26, 2022 2:18 pm
by enzo
Дибала тэгээд авах баг олдохгүй бараг шууд Рома руу бага цалингаар очлоо доо хэхэ.. Манайх 8 сая+3 жил гэсэн гэрээ санал болгосон боловч зөвшөөрөөгүй, Ромад 6 сая гэшш, Нөхрийн бэртэл гэмтэл, тактикийн хувьд уян хатан биш байдал том багуудад их нөлөөллөө дөө.

Погба гийн хувьд мэдэхгүй юмдаа.. Урьдных шигээ байхгүй боловуу гэж бодож байна, Цалинч бас өндөр өгчээ..

Ди Мариа бол харин маш сайн наймаа гэж бодож байна, 2-3 жил Топ түвшинд тоглоход эргэлзэх зүйлгүй

Бремерийн хувьд боломжийн наймаа, гэхдээ интертэй үнэ хаяалцаад нилээн үнэтэй л авлаа даа, 30 сая бол тулцан үнэ л байсан.

Ди Лигт муу ч байсангүй сайн ч байсангүй явлаа, яг үнэндээ Аллегригийн тактик арга барилд сайн зохицож чадсангүй дээ.. Өөрөө ч явъя гээд явлаа, Одоо нээх хүн нэмж авахгүй байх, Рамзей Артур 2г явуулаад 1 төвийн хагас аваад наймаа дуусах бизээ..

Энэ жил нээх их зүйл хүлээхгүй байгаа.. Топ-4, ЧЛ-шөвгийн 8 хүрэхэд гайгүй улирал болно доо..

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jul 26, 2022 6:00 pm
by Gooner
enzo wrote:Дибала тэгээд авах баг олдохгүй бараг шууд Рома руу бага цалингаар очлоо доо хэхэ.. Манайх 8 сая+3 жил гэсэн гэрээ санал болгосон боловч зөвшөөрөөгүй, Ромад 6 сая гэшш, Нөхрийн бэртэл гэмтэл, тактикийн хувьд уян хатан биш байдал том багуудад их нөлөөллөө дөө.


Татварын дараа цэврээр 6 сая + add on гэсэн байх шүү

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 27, 2022 2:51 pm
by enzo
Image

Энэ нээрэй бас арай л тоо шүү.. сүүлийн 10 жилд наймаанд зарцуулсан мөнгөн дүнгээрээ топ 4т, бараг 1тэрбум 8-)
Конте бас 6-д, 12,13,14 онд Манайх цөөнгүй наймаа хийсэн гэхээр.. Тэгсэн Клопп 600 саяар маш их өрсөлдөөнтэй ПЛ, ЧЛ авсан :smile:

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 27, 2022 2:52 pm
by enzo
Gooner wrote:
enzo wrote:Дибала тэгээд авах баг олдохгүй бараг шууд Рома руу бага цалингаар очлоо доо хэхэ.. Манайх 8 сая+3 жил гэсэн гэрээ санал болгосон боловч зөвшөөрөөгүй, Ромад 6 сая гэшш, Нөхрийн бэртэл гэмтэл, тактикийн хувьд уян хатан биш байдал том багуудад их нөлөөллөө дөө.


Татварын дараа цэврээр 6 сая + add on гэсэн байх шүү


Манайх бас татварын дараа 8 сая шд..

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 27, 2022 3:47 pm
by Forza Juve


Рамсейгийн гэрээг тохиролцоод цуцаллаа. Манайхаас 3 саяын нөхөн төлбөр өгсөн болтой.

Погбагийн хувьд гэмтэл бэртэлд л нэрвэгдээд байх вий л гэж болгоомжилж байна. Тэгсэн одоо явж байгаа АНУ Тураар гэмтээд Итали буцсан, мэс засал хийлгэнэ, 60 хүртэл хоног талбайд гарахгүй л гэнэ.