Page 1 of 8

ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 1:00 pm
by Forza Juve
Багийн улирлын эхний цугларалт эхэллээ. Аллегригийн 2-р тоолол эхэллээ. Лигийн аварга авах бол эхний зорилго, АЛ-д жаал ахицтай үзье гэсэн төлөвлөгөөтэй байна.

Энэ улиралд манайх дасгалжуулагч, Гүйцэтгэх захирал, Спортын захирлуудыг шинэчилсэн.









Улирлын хуваарь ч гарчээ. Ерөнхийдөө улирлын төгсгөлд хүнд хуваарь багатай, жигд тархалттай байна.

Энэ улирлын сүүлээр дараах тоглогчдын гэрээ дуусна гэнэ.



Эдгээрээс Куадрадо, Дибала нарын гэрээг сунгахаар болсон, Роналдугийн гэрээ магадлалтай гэнэ.

Одоогоор хийгдсэн наймаа алга.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 3:29 pm
by LeMoN
Chiesa гаа ирээдүй гэж үзээд багийн тактик формат хийнэ гэсэн бна. Ашгүй...1 юм. СР7 1 жил тоглоод Дэлхийн аваргад орчихоод Америк энэ тэр явах блгүй. ЧЛ авж өгчөөд явчаасай даа... СР7 Дибала Киеса гэсэн довтолгоотой Европ д 1 үү 2 үү шдээ...Ийм багаах Аллэгри алдаагаа давтахгүй бх гэж найдъя даа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 3:43 pm
by Forza Juve
Аллегри Дибалаг тойрсон баг босгоно гэж байсан. Нөхөр 2 жил хөндлөнгөөс ажигласан, зарим нэг сайн саналаас татгалзсан, өмнөх сул талуудаа анзаарсан байлгүй.

Сүүлийн үеийн мэдээгээр Аллегри 4:2:3:1 гэсэн формат ашиглаж, Роналдуг 9 дээр, Уинстон МакКинсейг довтлогчийн ард 3 довтолгоо дэмжигчийн нэгээр Видал шиг тоглуулахаар л санаа шулуудсан гэсэн.

Энэ зуны наймаанд Локателлиг аваад л ерөнхийдөө дуусгана. Ди Шильо, Бернардески, Ругани, Перин нарт сайн санал ирэхгүй бол багтаа үлдээнэ гэсэн шуум байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 3:46 pm
by LeMoN
Locatelli аваад дуусахад болно дөөөө.. Яг бүрэлдэхүүн харахаар аймар юм2 үзцэн туршлагатай гарууд л харагдаад байхын

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 3:55 pm
by Forza Juve


Сери С-гийн залуучуудын багийн дасгалжуулагчийн гэрээг дахин 1 жилээр сунгажээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Jul 19, 2021 4:25 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 21, 2021 4:45 pm
by Forza Juve

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Thu Jul 22, 2021 4:42 pm
by LeMoN
Dybala = Griezmann гэсэн яриа яваад бна. 1нт Аллэгри ирсэн бол Дибала г сунгаж бгаад 1 жил хармаар байгаамдаа. Киеса энэ 2 Роналдоп пасс хаяна гэхээр алах гээд байгаам. Хаяхгүй бол өөрсдөө ч хийчихээр 2. Гризманны цалин 18 сая манайх Рон г үлдээх бол авахгүй байхаадаа

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jul 23, 2021 10:51 am
by Forza Juve


Манай хуучин цэрэг Падойн Аллегригийн дасгалжуулагчийн багт орж ирлээ. Түүний өмнө Барцальид санал тавьсан ч нөхөр хийх сонирхолгүй гэсэн болтой.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jul 23, 2021 10:54 am
by Forza Juve


Алдарт Жианни Аньелли багийн ерөнхийлөгч болж байжээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jul 23, 2021 11:01 am
by Forza Juve


1996 онд АЛ-ын цомыг авч байсан багийн 2 тоглогч бэлтгэлийн баазаар зочилсон бна.



Багийн ахлагч байсан Виалли маань сая Италийн шигшээ багийн тэргүүн ахлагчийн хувиар ЕАШТ-ны цомыг өргөсөн, одоо хорт хавдартай л үзээд байна.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jul 23, 2021 11:14 am
by El Payaso
Энэ Торричелли гоё намтар түүхтэй гоё тоглогч бсн бна лээ шүү. Тэр СЛ финалд шилдэг тоглогч болсон гэл үү дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Jul 27, 2021 10:24 pm
by Forza Juve


Аллегригийн улирлын анхны хэвлэлийн хурал болжээ. Дибалаг Кьеллинигийн дараах дэд ахлагч болгожээ. Өинө нь Бонуччи байсан бол одоо Кьеллини өнжсөн үед нөхөр ахлагчийн туузыг зүүгээд явах нь... Яг л Дибалаг төслийнхөө төв болгожээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Jul 28, 2021 1:35 pm
by LeMoN
Chiesa г суулгаж муулгаж т1тэхвийдээ....Аваргын сэтгэл зүйтэй тоглогч өөрөө төрчөөд бхад. Аллэгри т1тээд зөрүүдлээд дибалагаар зүтгүүлээд бж магадгүй л гар шүү. Роналдо той бол Дибала г дэмж дараа жил сунгахгүй бацаануудаа дэмж гж хэлсэн бсан. КИЕСА гийн баг болохнуу Дибала гийн баг болохнуу энэ жил харагдах нь дээ. Би бол хувьдаа Аллэгри Дибала 2т ЧЛ финал хүртэл найдлага тавькуу л бна

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Fri Jul 30, 2021 12:49 am
by Forza Juve


Пьяачаг Торино руу зээлээр явууллаа. Торино дажгүй бол 5-7 сая орчимоор улирал дуусахад авах боломжтой. Энэ залуу 25 саяаар ирсэн ч ACL гэмтлээс шалтгаалж, сайн тоглогч болохгүй, зээлээр олон баг хэслээ дээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 08, 2021 9:10 am
by Forza Juve


Кьеллинигийн гэрээг 2 жилээр сунгалаа. Ингэснээр манай хүн ДАШТ хүртэл тоглох нь ээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 08, 2021 9:12 am
by Forza Juve


Сантосоос Бразилийн ирээдүйтэй залуу Кайо Жоржэг 3 саяаар авлаа. Нөхөр 4 жилийн +1 гэсэн гэрээ хийжээ. Ирэх улиралд үндсэн багт үлдэж тоглох юм бна. Довтлогч, жигүүрийн тоглогчоор тоглодог, гоол нэлээд оруулжээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 08, 2021 9:17 am
by Forza Juve


Аталанта Ромерог 16 саяаар авах опшноо биелүүлж авчээ. Нөхдүүд цааш нь Тоттенхэмд 55 саяаар зарж байна.



Ромерогоо орлуулаад Демиралыг манайхаас 30 саяаар авна гэсэн нөхцөлтэйгээр зээлээр авч байна.

Демиралыг явуулахаар Кьеллини, Бонуччи, Де Лигт, Ругани, Драгусин гэсэн 5 төвийн хамгаалагчтай үлдэх нь дээ. Ачаалалтай улиралд гол 3-аас гэмтвэл жаал бүтэлгүй байгаа Ругани тоглолтоо эрс сайжруулж, сайн орлох хэрэгтэй болох нь ээ.

Энэ улиралд өнгөрсөн улиралд явуулах гээд чадаагүй Ди Шильог Руганитай хамт үлдээх нь... Ди Шильо өнгөрсөн улиралд Лионд сайн үзсэн, 2 жигүүрт тоглодог тул энэ улиралд үлдээх нь ач холбогдолтой бол Ругани нэг л бүтэлгүй зээлээр явсан, тэндээ сайн тоглож, формтой байж чадаагүй л ирсэн.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Sun Aug 08, 2021 9:19 am
by Forza Juve


ТОП 5 лигийн хамгийн их цалингын цэстэй багууд гэнэ ээ. ПСЖ чинь энэ ковид хямралтай үед бужигнуулж байна аа. Месси ирвэл тэнгэрт цойлох нь.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Mon Aug 09, 2021 7:25 pm
by Forza Juve


Сая Барсатай хийсэн Гампер трофи гэсэн нөхөрсөг тоглолтын үеэр Супер лигт үлдсэн 3 багийн боссууд уулзжээ. Шүүхээс УЕФА-г аятайхан суугаарай гэсэн шийдвэр гарсан байсан. Өөрчлөлтөд хүмүүс эхлээд сөргөөр ханддаг л даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Tue Aug 17, 2021 9:37 pm
by Forza Juve


2 сар үргэлжилсэн Локателлигийн наймаа нэг мөр дууслаа. Мөн ч их уулзаж, хэлэлцлээ дээ. Аллегри нөхрийг хамгаалалтын урд тоглуулах төлөвлөгөөтэй болтой. Энэ байрлалд Рамсейтэй ээлжлэнэ л гэнэ.

Одоо Дибалагийн гэрээний сунгалтыг хийчихвэл энэ зуны цонхны гол ажиллагаа ингээд даруухан дууслаа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 2:11 am
by Mojul
Рон өөрийгөө багуудад санал болгоод байгаа гэнэ үү?

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 2:49 pm
by El Payaso
Ронд онцгүй бга бх аа. Баахан гарууд тэнд ПСЖд нийлчихсэн цалин цагаа ч өндөр. Бүх анхаарал тэнд яваад. Реалд бх энэ тэр үед Рон Мессигээс илүү медиа аттеншн авдаг бсн бол ер нь л Юве яваад тэр нь алга боллоо тоглолт нь муудсантай ч холбоотой бх. Анх Роныг Юве явж бхад нэг СЛ ойлгожмтой сайн сонголт гэж бодож бсн. Гэтэл СЛд баахан бүтэлгүйтээд Роны хувьд ер нь л муу шийдвэр болчихов уу даа.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 5:33 pm
by kayo
Харин Рон бүүр мартагдчихлаа шүү, Италийн лийгийн ПР нь тэгээд Испани, Английг гүйцэхгүй юм даа, СЛ, Евро энэ тэр дээр л гайгүй тоглохгүй бол тэгээд италид сайн байх нь ч өөрөө нээх анхаарал татахаа байждээ.

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

PostPosted: Wed Aug 18, 2021 7:16 pm
by Forza Juve
Европд л амжилт гаргахгүй бол хэцүү л дээ. Энэ жил арай анхаарал татахаар тоглох байх гэж хүлээж байна даа. Роннигийн Юве дэх сүүлийн 2 улирал шилжилтийн улирал таарсан, дасгалжуулагч нар олигтой байсангүйгээс Европд дэмий үрэгдсэн мэт болчихсон л доо.