Page 39 of 48

Re: SSC Napoli

PostPosted: Fri Apr 17, 2015 8:57 am
by Чуугий
Эднийх 4т үлдэх эрхээ авчлаа даа.
Волфсбургийг санаснаас амархан хожих шиг боллоо.

Re: SSC Napoli

PostPosted: Fri Apr 17, 2015 9:23 am
by Zeus
Image

:ногоон:

Re: SSC Napoli

PostPosted: Sun Apr 19, 2015 10:49 am
by El Payaso
Чононууд арай дэндүү муу тоглосон байна лээ ш дээ...

Re: SSC Napoli

PostPosted: Sun Apr 19, 2015 8:19 pm
by SimonE
Хэдэн Лорд байлаа ч авралгүй болсон байхөө

Re: SSC Napoli

PostPosted: Fri May 15, 2015 5:32 pm
by Forza Juve
Европа лигийн хагас шигшээн хариу тоглолтонд Фиорентина, Наполи 2 мулт явжээ... Фиорентина ч яахав хагас шигшээн хуваарь гарахад гайгүй формтой байж байгаад форм нь гэнэт огцом муудаж... Севильяд бут ниргүүлэв... Наполи хөөрхий форм муудаж, азгүй хасагдах шив.... орон гаран баг л даа... Эхний тоглолт дээрээ нүдсэн ч отон гоол алдаж тэнцсэн, хариу тоглолтонд сонин гоолоор хожигдож... Ирэх жил ч АЛ эрх худлаа биз дээ.. Бенитезийг явуулах байх даа.... дагаад хэдэн Испани тоглогч нар нь явна гэвэл яана..... уг нь довтолгоо сайтай ч хамгаалалт үнэн элгийн, хагас хамгаалалт орон гаран л даа.

Re: SSC Napoli

PostPosted: Fri May 15, 2015 7:11 pm
by Dj Tuvshin
Игуайн Днипро-д 2 тоглолтонд хожигдвол зодог тайлна ухааны юм ярьсан юм уу даа.
Одоо тэгээд хэлсэндээ хүрэх болов уу яах бол? :ногоон:

Re: SSC Napoli

PostPosted: Fri May 15, 2015 8:14 pm
by rednasca
лигтээ эхний 3-т орох эсэх нь дэнжигнэж байж амиа тавиад хожчих газар...
Аваргуудын лиг худлаа боллоо доо...

Re: SSC Napoli

PostPosted: Tue May 26, 2015 9:09 am
by Moza
Улирлын сүүлийн тоглолтонд Лацио-г хожчуул Аваргуудын лигт орчих юм бээшд. Оноо тэнцвэл Ла Лиг шиг хоорондын тоглолтоор шийддэг юм байна. Өмнөх тоглолтонд 1:0-р хожиж.
Одоо талбай дээрээ гэж байгаа...

Re: SSC Napoli

PostPosted: Tue May 26, 2015 10:20 am
by Takanohana_Nowitzki
Өө, бөмбөг тоолвол Лацио уг нь тасархай юм билээшд.

Re: SSC Napoli

PostPosted: Tue May 26, 2015 8:48 pm
by Чуугий
Лацио орж байснаас эднийх орвол илүү сайн үзнэ л дээ.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jun 02, 2015 9:52 am
by Forza Juve
Бенитез бүтэлгүйтээд явлаа даа.... Нөхрийг ирэхэд Наполи том зорилго тавьсан ч бүтэлгүйтэлээр төгсөж, нөхөр өөрөө харин дэвшээд алга болов :ногоон:

Анхны жил нь АЛ-ын шууд эрхтэй үзсэн нь хэсгээсээ мултарч Европа лигт яваагүй, дараа жил Италийн цомд түрүүлсэн ч АЛ-д урьдчилсан тоглолтоос мултарсан, тэгээд Европа лигт үзсэн ч Днипрог хэт басамжилсанаас хусуулж, одоо ингээд АЛ-ын эрхгүй хоцров... Италийн цомыг 2 жилийн өмнө Маццари авсан байсан тул том амжилт биш л дээ.

Бенитез ирж, хэдэн Испанийг авсан ч АЛ-д ороогүй, нөхөр явсан тул бараг л явна гэх биз. Дээр нь Хамшик, Инлер гээд одуудын потенциалыг ашиглах нь битгий хэл үнийг нь унагаад сэлгээний гарууд болгосон. Шинэ менежер дахин сэргэлт хийх хэрэгтэй болж байх шиг.... шинэ менежерээр Михайлович дотроод байх шиг...

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jun 02, 2015 10:27 am
by Жонон
Бенитез фэйлдсэн гэвэл Ливерпүүлийнхэн маань барьж идэх бх даа.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jun 02, 2015 12:31 pm
by meesh
Зөрүүд шүү дээ зөрүүд.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jun 02, 2015 12:36 pm
by Жонон
Зөрүүд ч дасгалжуулагчдын нийтлэг араншин бхаа.Хэн ч өөрийнхөө үзэл бодолд үнэнч үлдэх гэж хичээдэг.Наполид мань хүн ирснээсээ хойш хамгаалагч авахгүй нүдсээрээн бгаад явлаа даа.Сүүлд уг нь Лациог нухаад АЛ орчихсон бол хүн бүр өөр харах бсан бх.

Re: SSC Napoli

PostPosted: Tue Jun 02, 2015 12:37 pm
by Nova
Фэйлдсэн л бол фэйлдсэн. Бандан тас.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jun 03, 2015 7:46 am
by Yabraa
Лациотой жинхэнэ алалцсан байна лээшд. Ханачихсан хүнээр пенальти цохиулж болохгүй ээ гэдэг үг дахиад батлагдлаа. 2 гоол хийчхээд байсан Игуаинаар цохиулаад баг алсан байна. Талбай дээрээ хожоод л АЛ-ын эрх байсан гэхээр үнэн гол нь харлаж байгаа байхдаа Наполи.

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jun 03, 2015 8:11 am
by El Payaso
Лациод ёстой таньдаг хүн Де Виер л байлаа ш дээ... хуучны таньдаг нэрс хуу өөрчлөгджээ...

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jun 03, 2015 1:34 pm
by Өсөхбаяр
клозе байгаа биз дээ

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jun 03, 2015 2:04 pm
by mn_rocisky
Цаа чин гоолдоол байгаа шдээ кк. Эртээд хамгийн сүүлийн гоолыг чихсэн шдээ

Re: SSC Napoli

PostPosted: Wed Jun 03, 2015 8:27 pm
by Чуугий
Эдний фэнүүд Лациод хожигдсоны дараа Андухар,Игуайн 2 луу дайрсан гэнэ.
Андухарын машиныг эвдэлсэн юмуудаа.

Re: SSC Napoli

PostPosted: Sat Jun 06, 2015 10:21 am
by Tdi
Энэ жил Игиуан их алсан л даа. Хэд хэдэн оноо авах юман дээр алдсан, алсан. Дээр нь хаалга руу хамгийн цөөхөн цохиулсан багуудын эхний 2-т билүү 3-т байсан хэрнээ мангар олон гоол алдсан. Хаалгач асуудалтай гэсэн үг биз?

Лациог хожоод аваргуудын лигт орж болох л байлаа. Маццаригийн баасыг цэвэрлэсээр байгаад л явлаа даа. Рафад сайн муугийн аль альнийг нь л үүрүүлж болох биздээ.

Re: SSC Napoli

PostPosted: Sat Jun 06, 2015 12:44 pm
by UULAA
Өсөхбаяр wrote:клозе байгаа биз дээ

Стефано Мауриг мэддэггүй юм уу. Багийн ахлагч нь

Re: SSC Napoli

PostPosted: Fri Jun 12, 2015 11:12 pm
by UULAA
Maurizio Sarri Наполигийн шинэ менежер боллоо.
Жинхэнэ сураггүй нөхөр байна даа. хэхэ.
Рафаг халаад үүнийг авчирч байдаг. Де Лаурентис ч үнэхээр солиотой эр юм.
Баахан доод лигийн багуудаар тэнэсэн бололтой. Италид угаасаа арав, хорин багаар тэнээл явж байдаг менежерүүд олон байгаа. Нэг улирлын дотор нэг клуб нэг менежерээ хоёр халаад, хоёр буцааж авчирдаг үйл явдал Сери А-д зөндөө байгаа. хэхэ
Image

Re: SSC Napoli

PostPosted: Wed Aug 19, 2015 9:21 pm
by Skull
Gokhan Inler ee shaliku uneer Leicester City ruu udehiimdaa... Ongorson jil Dzemaili, ene jil Inler. LoL

Re: SSC Napoli

PostPosted: Thu Aug 20, 2015 9:48 am
by Forza Juve
Сарриг хөөрхий ингэж басамжилж болохгүй ээ.. Өнгөрсөн жилийн нээлт болсон менежер шдээ.... танай Милан чинь бас хувилбартаа тооцоод, нөхөр танайхаас татгалүаад Наполи явсан юм биш үү.. Би харин ч Сарригийн удирдлага дор Наполи сайн үзэх болов уу гэж бодож байна. Сарри ирээд Наполигийн сул зайнуудыг төсөвтээ тохируулан овоо бөглөв үү дээ л гэж харж байна. Наполи уг нь сапирсан хамгаалалтаа сайжруулж, орон гаран хагас хамгаалалтаа тогтворжуулахад л сайн үзэх юм байгаа юм.

Инлерийн хувьд ер нь 2-3 жилийн өмнөх шигээ байхаа больсон, өнгөрсөн 2 жил ерөнхийдөө сэлгээнд байсан. Земайли ч гэсэн их хүлээлттэй ирээд эхний жилдээ гайгүй байсан.

Милан, Интертэй 3-р байрын төлөө нэлээд л үзэх байх... Ядаж байхад Наполи чинь 1987, 1990 онд Скудетто хүртэхдээ иймэрхүү сураггүй гар ирээд удирдаж байсан юм билээ.