by Forza Juve » Thu Jul 09, 2020 3:59 pm
Өнөөдөр манай ахлагч байсан Виаллигийн 56 насны төрсөн өдөр болж байна. Тэрээр Аваргуудын лиг, Цомтой багуудын цом, УЕФА цом гэсэн Европын 3 гол тэмцээнд бүгдэд түрүүлж үзсэн 9 хөлбөмбөгчний нэг бөгөөд эдгээр түрүүлж үзсэн цорын ганц довтлогч болсон байна. Мөн эдгээр 3 тэмцээний Аваргын болон дэд аваргын медалийг бүгдийг авсан цорын ганц хөлбөмбөгч болж түүхэнд үлджээ.
Сампдорид: 1 Сери А, 3 Италийн цом, 1 Италийн супер цом, 1 Цомтой багуудын цом,
Ювентусд: 1 Сери А, 1 Италийн цом, 1 Италийн супер цом, 1 Аваргуудын лиг, 1 УЕФА-гийн цом,
Челсид: 1 ФА цом, 1 Лигийн цом, 1 Цомтой багуудын цом авч байжээ.