"Атлантын Сувд" Cristiano Ronaldo

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re:

Postby Г.Баяраа » Sat Jun 13, 2009 9:49 pm

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re:

Postby CR7 » Sun Jun 14, 2009 6:17 pm

Парис ч яахав салфетик л юм чинь хихи

2004 онд од болох гээл


Image
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re:

Postby boboZ » Sun Jun 14, 2009 8:37 pm

Урнаалдаа чи хөөрхөн шүү наанаа мөнхрөөрэй хэзээ ч битгий эргэж ирээрэй.. :eek:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re:

Postby ..::Affictor::.. » Tue Jul 07, 2009 3:09 pm

Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re:

Postby Realist » Fri Jul 24, 2009 4:05 pm

Криштиан Роналдотой холбоотой ТОП 20 факт


Image

ФАКТ №1
Криштиан Роналдо душ Сантуш Авейро (Cristiano Ronaldo dos Santos Aveiro) 1985.02.05-нд Португалиин Мадейра арал дээр тєрсєн.

Тvvнд АНУ-ын ерєнхийлєгч агсан Рональд Рейганыг хvyдэтгэн энэ нэрийг єгсєн гэдэг. Тvvний эцэг нь Рейганы шvтэн бишрэгч байжээ.

ФАКТ №2
Криштианы ээж, гэрийн эзэгтэй Мария Долорес болон эцэг Хосе Диниш нар нь хєлбємбєгийг сонирхогчийн тvвшинд тоглодог байсан.

ФАКТ №3
Криштиан нь Хьюго гэдэг ахтай, Катия, Элма гэсэн хоёр эгчтэй. Нэг эгч нь “Рональдо” хэмээх нууц нэртэй дуучин, нєгєєх нь «СR7» гэсэн загварын бутикийн эзэн.

ФАКТ №4
Эцэг нь архиний донтон байгаад 52 насандаа таалал тєгссєн. Харин ах нь хар тамхичин байсан. Рональдо тэднийгээ аврах гэж бvхнээ зориулсан билээ. Энэ нь тvvний бага насны хамгийн аймшигтай дурсамж бєгєєд одоогооор ямар нэгэн хорт зуршилгvй.

ФАКТ №5
Криштианд анхны дурсгалтай бэлгийг аав нь єгсєн. Тэр нь хєлбємбєгийн бємбєг. Одоо болтол гэр бvлийн архивт тэр бємбєг хадгалагдаж байгаа.

ФАКТ №6
Хvvхэд байхад нь Криштианыг “Клюверт” хэмээн хочилдог байсан. Энэ нь Голландын хєлбємбєгчин Патрика Клювертын нэр юм.

ФАКТ №7
Тvvний дараагийн шvтээн нь Португалийн шигшээгийн Луиш Фигу юм.

ФАКТ №8
17-тойдоо тэрээр Португалийн “Спортинг” багт тоглох болсон.

ФАКТ №9
2002 онд «Спортинг»-ийн дасгалжуулагч талбай дээр нэгэн залуу тоглогчийг гаргажээ. Тэрээр уг анхны тоглолтондоо хамгийн чухал хоёр гоолыг хийсэн.

ФАКТ №10
Уг клубээс «Манчестер Юннайтед» ирснээр аз жаргалын vvд нээгдсэн гэж болно. “Улаан чєтгєрууд” “Спортинг”-той нєхєрсєг тоглолт хийхэд Рональдогийн баг англичуудыг 3:1 хожиж байлаа. Тухайн vед Фергюсон Криштианд “7” гэсэн дугаарыг єгчээ.

ФАКТ №11
Роналдо єдгєє дэлхийн хамгийн vнэтэй тоглогчид тооцогддог.

ФАКТ №12
«МЮ»-гийн дебют гэхэд тэрээр хурц тоглолтыг vзvvлж байв. Тэрээр “Манчестер”-ийг Болтоны багтаа тоглож 1:0 хожигдож байхад солилцоогоор орж ирээд хожлын хоёр гоолыг хийхэд хєгжєєн дэмжигчид тvvнийг хvндэтгэн босож баяр хvргэж байсан билээ.

ФАКТ №13
“7”-гийн тоо «Манчестер Юнайтед»-ын бэлэг тэмдэг. Энэ тоог домогт Жордж Бест, Брайан Робсон, Эрик Кантона болон Дэвид Бекхэм нар “зvvж” байсан.

ФАКТ №14
Криштианыг талбай дээр олон тоглогчид уурлуудаг. Гэмтэл бол тvvний айдас. Хєгжєєн дэмжигчид ч тvvнийг гутаахыг оролдоно. «Фулхэм»-тэй тоглож байх vеэр тvvнийг бємбєгєнд хvрэх болгонд эсрэг багийн хєгжєєн дэмжигчид исгэрэн орилолдож байсан нь тvvний ундууцлыг ихэд хvргэж байсан юм.

ФАКТ №15
Алекс Фергюсон тvvнд маш хайртай. Элдэв асуудалд орооцолдох бий хэмээн эмээдэг. Тэрээр нэг удаа Рональдог єрєєндєє дуудаад “-Би чамайг хоёрдахь Бэкхем болохыг чинь хармааргvй байна” хэмээн хэлж байжээ. Авьяасыг элдэв таагvй vйлдэл vгvй хийдгийг тэр одоо ойлгосон. Тэрээр єнєєдєр олон нийтийн дунд байхдаа чихэндээ ээмэг зvvж, нvvрээ будаж, элдэв маяг vзvvлэхгvй байгаа аж.

ФАКТ №16
Голландын ижил хvйстэнvvдийн сэтгvvл тvvнийг оны хамгийн тачаангуй хєлбємбєгчин хэмээн нэрлэсэн.

ФАКТ №17
Тvvнд таалагддаг:
• хєлбємбєг
• хожих
•Португалийн vндэсний шигшээгийн ємнєєс тоглох
• snooker тоглох
• амрах
• ресторанд хооллох
• сайн идэх
• сайхан хувцаслах
• нар
• бугуйн цаг
• кебаб
• сайн машин
• хєгжим сносох
• бvх юм цэвэр байх
• хєгжєєн дэмжигчид дэмжих
• картинг
• аймшигийн кино

ФАКТ №18
Тvvнд таалагддаггvй:
• хожигдох
• зальтай хvмvvс
• шуугиан
• эрт босох
• бороо
• папарацци,
• уйтгар гуниг
• хоцрох
• суп
• нарны хурц гэрэл
• хvйтэн ус
• ганцаардах
• дайн
• цас
• хvчирхийлэл

ФАКТ №19
Европын 12 орны 12 мянган бvсгvй саналаараа тvvнийг Европын хамгийн дур булаам хєлбємбєгчинєєр тодруулсан

ФАКТ №20
Багийн амжилт:
• Европын дэд аварга 2004 он
• 2006 онд дэлхийн аваргын дєрєвдvгээр байр
• Португалиин 2002/03-р улирлын аварга
• Англиин 2006/07, 2007/08 улирлын аварга
• Англии 2003/04 улирлын цомын эзэн
• Лигийн цомын 2005/06 улирлын аварга
• 2007, 08, 09 оны улирлын Лигийн аварга
Хувийн амжилтаас...
• Португалиин 2007 оны шилдэг хєлбємбєгчин
• 2007 онд «Манчестер Юнайтед»-ын улирлын шилдэг тоглогч
• 2008 оны Премьер-лигийн шилдэг довтлогч (31 гоол)
• лучший бомбардир «Манчестер Юнайтед»-ын 2007 (23 гоол), 2008 (42 гоол) оны шилдэг довтлогч
•«Алтан шаахай»-г 2008 (31 гоол) хvртсэн
• 2008 онд (8 гоолоор) Аваргуудын Лигийн шилдэг довтлогч, топ тоглогч
• 2008 оны улирлын шилдэг тоглогч (Football Writers’ Association сэтгvvл)
• 2007 оны Лигийн шилдэг тоглогч
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re:

Postby Finalist » Sat Nov 07, 2009 10:19 pm

I Will Pick Cristiano Ronaldo Even To Play Just A Few Minutes - Portugal Coach Carlos Queiroz
He says the player can still recover from injury while with the national team...


In Amsterdam Medical Center
Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re:

Postby CAHAKA » Sun Nov 08, 2009 1:11 am

Энэ Күэрөш манайхаас хөөгдөөд явсныхаа хариуг авах гээд байгаамуу хаашаа юм. Бэртэлтэй гээд байгаа хүнийг чинь заавал талбайд гаргана гээд байгаа **н** ямаан давсаг.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re:

Postby Monteyne » Tue Nov 10, 2009 10:53 am

Одоо цагийн #1 :eek:
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re:

Postby CR7 » Tue Nov 10, 2009 10:57 am

:eek:
реалын фэнүүд их санаж дээ Роналдуг хэхэ
бүүр дэлхийн аваргад орохгүй байсан ч яадаг юм гэх юм 4 жилд ганц удаа болдог шүү дээ
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re:

Postby Seikoni » Tue Nov 10, 2009 11:01 am

хаха.. ер нь тэгж яривал ингэж плэй оффоор арай ядан оруулсан гол буруутан нь Кийрош байх шүү... тэгж балайраагүй бол өдийд хэн хэндээ амар байх байсан юм.. Дөрвөн жилд болно уу 8 жилд болно уу... хамаа алга...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re:

Postby CR7 » Tue Nov 10, 2009 11:01 am

заза
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re:

Postby monhoo_ts2003 » Wed Nov 25, 2009 8:09 pm

http://www.caak.mn/modules.php?name=New ... id=8245328
za Ronaldo-giin naiz xuuxnuud too aldsan noxor bna! :-o
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Re:

Postby Цэнгүүн » Wed Nov 25, 2009 8:13 pm

monhoo_ts2003 wrote:http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=8245328
za Ronaldo-giin naiz xuuxnuud too aldsan noxor bna! :-o


Садар хогийг :mrgreen:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re:

Postby Lenin » Thu Nov 26, 2009 2:48 am

Нэрнээс үзвэл Сувдаа гэж нэрлж болохоор ч юм шиг. Тэр яахав. Хуучин МанЮ д байхад Чөтгөрүүдэд атаархах Рональдог үзэн ядах адихан байсан юмдаг. Одоо болохоор үзэн ядахаа байсоон. Тэр хараал ерөөл нь юу болсым бол. Хараадаг нөхөр нь балиар атаархуу этгээд болж таарч байгаам. Гайгүй байгаасайдаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re:

Postby Gunnerz » Fri Nov 27, 2009 3:21 pm

шарапова ч байх шиг юу вэ хахах тэр энэтхэг гуняа нь харин гайгүй юм байна.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re:

Postby ТӨӨГӨӨ » Fri Nov 27, 2009 7:46 pm

Хамгийн гайгүй нь Nereida Gallardo гээд юм бишүү? Баахан шалдан нүцгэн зургаа авхуулцан бсан! Бие мие нь ооо л юмаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re:

Postby Izzy Slevin » Sat Nov 28, 2009 1:40 am

Image
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re:

Postby Цэнгүүн » Fri Dec 18, 2009 6:52 pm

Image
:mrgreen:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re:

Postby Realist » Sun Jan 03, 2010 5:27 pm

Криштиан Рональдо: Би хэр хэмжээний цалин авч байгаагаас үл хамааран хөлбөмбөг тоглох хүсэл тэмүүллээ орхихгүй

Image

Кристианы нэгэн ярилцлага News.mn уншиж байгаагүй байх юм.

“Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн бараг хоёр жил шахам хугацаанд араас нь хөөцөлдөж, уйгагүй хичээсний дүнд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “МанЮ”-гаас хүссэн зүйлээ авч чадсан. Харин Сэр Алекс Фергусон түүнд ямар нэг вирус өгөөгүй, харин дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональдог өгсөн юм. 80 сая фунт стерлинг буюу 132 сая ам.доллараар зарагдсан Рональдо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр өргөмжлөгдөж, түүнийг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд 80 мянган үнэнч хөгжөөн дэмжигчид нь халуун дулаан уур амьсгал дунд угтаж авсан юм. Тэр Реалтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 9 дугаартай өмсгөлийн эзэн болоод байгаа. Ингээд Криштиан Рональдо Ла лигийн улирлын тоглолт эхлэхийн өмнөхөн “Sport” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Тэгэхээр Рональдо, та Реалд ирэхийг хүсч байсан. Одоо сэтгэл хангалуун байгаа биз дээ?
-/Инээв/. Тийм ээ. Яг л гэртээ харьсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Португальд төрж өссөн гэхээр би бүхий л амьдралынхаа туршид Испанитай ойр дотно байсан гэсэн үг. Би испани хэлээр ярьдаг, бас испани сэтгэлгээ, соёл уламжлал, хөлбөмбөгийн хэв маягийг нь ч мэднэ. Тэгэхээр миний хувьд яг л Португальд очиж, бөмбөг тоглох гэж байгаа юм шиг санагдаж байна. Нэмж хэлэхэд, Реал Мадрид бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг клубуудын нэг шүү дээ.

-“Евро-2008”-ын үеэр та “МанЮ”-г орхиж, “Реал Мадрид”-д очихыг хүсч байгаагаа дэлхий нийтэд зарлачихсан. Гэтэл эргээд “МанЮ”-гийн хамт Премьер лигт тоглоход ямар байв?
-Хэцүүхэн л байлаа. “Евро-2008”-ын дараа Англид эргэж очих тийм ч амар байгаагүй. Наймааны асуудал бүрэн шийдэгдтэл би чимээгүй байхыг хүссэн. Гэхдээ нэг талаас би өнгөрсөн улиралд биш, одоо Реалд ирж байгаадаа баяртай байгаа. Учир нь надад өндөр хариуцлага ногдож, тэр их мөнгөний үнэ цэнийг харуулах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илүү бэлтгэгдсэн гэх үү дээ.

-Энэ тал дээр санаа зовж байна уу? Та өөртөө итгэлтэй харагдаж байна, гэхдээ дэлхий дээрх хамгийн үнэтэй тоглогч байх нь ямар нэг байдлаар танд дарамттай санагдаж байна уу?
-/Инээв/. Би тэр их мөнгөний хэмжээнд хүрч тоглож чадна гэдгээ хүмүүст харуулах амаргүй гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ мөнгөний талаар мартаад, өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой. Миний онцлог, давуу тал, бас би юунд сайн гэдгээ мэдэх болохоор талбайн гадуурх элдэв яриаг тоолгүй хөлбөмбөгөө тоглоход анхаарах болно. Гэхдээ таны зөв л дөө. Энэ асуудал үнэхээр миний чадлыг сорьж байгаа хэрэг. Магадгүй фанатууд наймааны мөнгөнд анхаарлаа хандуулж байгаа байх. Гэхдээ би яана гэж? Би тэр арилжаа, наймааны асуудал, гэрээ хэлэлцээрт оролцоогүй шүү дээ. Би “Реал Мадрид” миний төлөө “Манчестер Юнайтед”-д төлсөн үнийг хүндлэх ёстой.

-Наймааны асуудал хэдэн сарын турш яригдсаар байсан. Чухам яг хэзээ та өөрийгөө Испани руу явах болсноо мэдсэн бэ?
-Миний төлөөлөгч “Манчестер Юнайтед” клубын дарга нартай ярилцсаны дараа над руу утсаар ярьсан. Тэр үед би Америкт амарч байсан болохоор хоёр клубын удирдлага энэ талаар хэр нухацтай ярьж байгааг мэдээгүй. Зөвхөн “Манчестер Юнайтед” намайг явахыг зөвшөөрөөсэй гэж хүсч байлаа. Тэгээд ч клубээс явах хамгийн тохиромжтой цаг нь гэж бодож байсан. Миний бодлоор “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилүүдийн амжилтыг хараад хэн ч намайг хичээсэнгүй гэж хэлэхгүй байх. Би өөрт байгаа бүхнээ гаргахыг хичээж, бид гурван жил дараалан лигийн аварга болж, хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Харин сэтгэл дундуур байгаа зүйл гэвэл “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилдээ бид Аваргуудын лигт дахин түрүүлж чадаагүй. Гэхдээ л би “Манчестер Юнайтед”-ын төлөө чадах бүхнээ зориулсан.

-Ром хотод Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээгээд байсан “МанЮ”-г тийм тааруухан байдалтай орхиж байгаадаа сэтгэл чинь шаналж байв уу?
-Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Үргэлж хүссэнээр байдаггүй. Тэр тоглолтод хожигдсон нь одоо ч надад бодогддог. Гэхдээ та “Барселона”-г хүндэтгэх хэрэгтэй. Тэд өнгөрсөн улиралд гурван том цом хүртсэн нь тэдний хүч чадал, чанар чансааг харуулж буй хэрэг. Гэхдээ тэднийг биднээс илүү байсан гэж хэлэхгүй ээ. Тэд зүгээр л олдсон боломжоо зөв ашигласан юм.

-Хамгийн сүүлд Сэр Алекс Фергусонтой уулзахад тэр танд юу гэж хэлсэн бэ?
-“Баяр хүргэе” гэж хэлсэн. Миний явах цаг болсон гэдгийг тэр мэдэж байсан байх аа. Бас миний хувьд явах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх. Тэр надтай тоглоод, “Реалд тийм олон шилдэг довтолгооны тоглогчид байгаа цагт чи төвийн хамгаалагч л хийнэ” гэж хэлсэн. Энэ нь Сэр Фергусоны хувьд “Амжилт хүсье, хүү минь” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Харин би хөгжөөн дэмжигчидтэй салах ёс хийж чадаагүй явсан. Гэхдээ “МанЮ”-гийн хөгжөөн дэмжигчид намайг ойлгож, тэдэнд ямар их талархдагийг минь мэднэ гэж найдаж байна. Ямар ч хүнд хэцүү үед тэдний дэмжлэгийг үргэлж мэдэрч байдаг.

-Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд албан ёсоор таныг угтаж авах ёслол гайхамшигтай байсан. Тийм үү?
-Хэзээ ч мартагдашгүй, үнэхээр солиотой өдөр байсан шүү. Би Португалиас хувийн онгоцоор Мадридад ирээд шууд эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээ өгсөн. Дараа нь намайг зочид буудалд аваачиж, Ипсанийн томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр зочид буудалд “Реал Мадрид” клубынхэн тоглолтын өмнө байрладаг, мөн албаны ажлаа зохион байгуулдаг юм билээ. Намайг ирж байгаад хүмүүс тэгж сонирхсон янзтай хандана гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Зочид буудлын гадаа маш олон хөгжөөн дэмжигчид цугларсныг хараад цэнгэлдэхэд бүр ч олон хүн байгаа даа гэж бодсон. Гэхдээ пиг дүүрэн гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр гайхсан шүү, 80 мянган хүн зөвхөн намайг харах гэж ирлээ гэж үү гээд л. Яг л рок од шиг сэтгэгдэл төрж байлаа. Би бас миний гэр бүлийнхний хувьд хэзээ ч марташгүй тийм л өдөр болж өнгөрсөн.

-“Реал Мадрид” дахин оддын баг боллоо гэж бодож байна. Та Флорентино Перезийн шинэ төлөвлөгөөний талаар ямар бодолтой байна вэ?
-Би клубын ерөнхийлөгчийг маш их хүндэтгэдэг. Тэр Реалын төлөө их зүйл хийхийг хүсдэг. Тэр нь зүгээр нэг яриа төдийхөн зүйл биш. Ноён Перез ихэвчлэн хүссэн тоглогчоо авч чаддаг. Тэр шийдэмгий зан төрхийг л бид талбай дээр гаргах ёстой юм. Энэ улиралд Реал хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Бүгд дэлхийн хэмжээнд танигдсан, дээд зэрэглэлийн тоглогчид. Ингэснээр бид бүгдэд ямар хүндрэл тулгарахыг бүгдээрээ мэдэж байгаа. Бид ямар нэг алдаа гаргаж, тэмцээнд ялагдах ч юмуу буруу алхам хийвэл хэвлэлийнхэн бидэн рүү довтолж, бид ямар үнээр энд цугларсан талаар бичих болно. Гэхдээ бидэнд клубын зүгээс, ерөнхийлөгчийн зүгээс байнга дэмжлэг үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа.

-Шинэ багтайгаа хэрхэн дасан зохицох гэж байна даа? Та ямар байрлалд тоглох бол?
-Яг таг мэдэхгүй байна. Надад бусад тоглогчдоос илүү чухал үүрэг роль ногдуулна гэх бодолгүй байгаагаа хэлэх нь зөв байх. Учир нь дасгалжуулагч хэн нь хамгийн үнэтэй тоглогч вэ гэдгийг биш, яавал хамгийн шилдэг бүрэлдэхүүнийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна шүү дээ. Харин би тэрний нэгээхэн хэсэг нь байх болно. Миний хувьд үргэлж гарааны 11-т багтана гэсэн баталгаа байхгүй. Хэрэв би дээд төвшинд тоглож чадахгүй бол сэлгээний суудлаас тоглолтыг харах болно шүү дээ.

-Энэ улиралд таны нэн тэргүүнд тавих зорилго? Ла лиг үү, эсвэл Аваргуудын лиг үү?
-Би хоёуланд нь, бүгдэд нь ялахыг хүсч байна. Яагаад нэгийг нь сонгоно гэж? Би “Манчестер Юнайтед”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Клубын төвшинд Аваргуудын лиг бол хамгийн том тэмцээн. Гэхдээ би үргэлж Испанийн лигийн тухай бодож, нэг л өдөр Испанийн дээд лигийн цомыг авна гэж мөрөөддөг байсан. Зодог тайлсныхаа дараа амьдралаа эргэн хараад Англи, Испанийн лигт хоёуланд нь түрүүлж байсан гэж бахархалтайгаар хэлэх болно.

-Сүүлийн 10 жилийн дотор таны амьдрал багагүй өөрчлөгдсөн. Энэ их алдар хүнд, хөрөнгө мөнгө ямар санагдаж байна даа?
-Азаар энэ бүх өөрчлөлт сайнаар эргэсэн. /Инээв/. Миний амьдрал илт сайжирсан. Тансаг байшин, ганган машин гээд л хүссэн бүхэн минь байна. Тэглээ гээд хамгийн чухал нь миний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн маань тусламж, дэмжлэг юм. Хөрөнгө мөнгө миний хүсэл мөрөөдөл, зан араншин, үзэл бодлыг өөрчилж чадахгүй ээ. Би хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Би хэр хэмжээний цалин мөнгө авч байгаагаас үл хамааран хөлбөмбөг тоглох хүсэл тэмүүлэл минь байсаар байх болно.

-Хэрэв хөлбөмбөгч болоогүй байсан бол өнөөдөр юу хийж байгаа бол. Энэ талаар урьд өмнө нь бодож байсан уу? Багын мөрөөдөл бий юу?
-Хөгжилтэй юм аа. Миний багын найзууд ихэнх нь хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ тэдэнд өөр мөрөөдөл байсан л даа, гал сөнөөгч, эмч, цагдаа гээд л... Харин би ганцхан хөлбөмбөгч болохыг л мөрөөддөг байлаа. Тийм ч учраас бага байхдаа аав, ээжээсээ үргэлж хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл авч өгөхийг гуйдаг байсан.
-Хөлбөмбөг таны хувьд ажил мэргэжил чинь гэсэн үг үү? Багын тань тэр хүсэл тэмүүлэл буурсан уу?
-Огтхон ч үгүй. Талбай дээр тоглох цаг, хором бүр надад сайхан байдаг. Яг л тоглоом гэсэн үг. Би шинэ зүйлд суралцаж, шинэ хууралтыг туршиж үзэх дуртай.

-Эцэст нь асуухад, бид дараа жилийн яг энэ үед дахин уулзахад та “Реал Мадрид”-ын хамт ямар нэг цомын эзэн болсон байж чадах болов уу?
-Би ирээдүйг таамаглаж чадахгүй шүү дээ. Гэхдээ фенүүддээ амлахад, энэ багийн хамт шинэ улиралд амжилт гаргахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Бидэнд боломж бололцоо бий. Би бүхнийг гэгээлгээр төсөөлж байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Re:

Postby eNk » Thu Jan 14, 2010 6:56 pm

Image Image
Image
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re:

Postby monhoo_ts2003 » Sun Jan 24, 2010 9:44 pm

Алдарт Emporio Armani Underwear-ийн хуучин нvvр царай болох нэрт хєл бємбєгчин Дэвид Бэкхем (David Beckham)-ийн халааг дур булаам Меган Фокс (Megan Fox), эрэлхэг Криштиан Рональдо (Cristiano Ronaldo) хоёр авсан болох нь єнгєрсєн намраас нийтэд ил болсон билээ. Бид ч саяхан Emporio Armani –ийн 2010 оны хамгийн анхны сурталчилгаанд Меган Фокс хэрхэн зургаа даруулсныг та бvхэнд хvргэсэн шvv дээ. Тэгвэл энэ удаад жинхэнэ эрчvvдийн спортын ялагдашгvй “тулаанч”, даяан дэлхийн бvсгvйчvvдийн зvрх сэтгэлийн нууцхан хулгайч болсон Криштиан Рональдо (Cristiano Ronaldo)-гийн тус брэндийг сурталчилсан дур татам гэрэл зургуудыг хvргэж байна. Дашрамд дурдахад эдгээр гэрэл зургуудыг алдарт Мерт Алас (Mert Alas) болон Маркус Пигготт (Marcus Piggott) нарын дуэт гэрэл зурагчид хальсандаа буулгасан юм байна. Мєнгєтэй, чадалтай, алдартай, тэгээд залуухан, бас єєгvй сайхан тєрхтэй байна гэдэг урьд насны ямар их буян хишгээр бvрэлддэг тєгс цогцол вэ?...
Image
Image
Image
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Re:

Postby CAHAKA » Sun Jan 24, 2010 11:36 pm

monhoo_ts2003 wrote: Мєнгєтэй, чадалтай, алдартай, тэгээд залуухан, бас єєгvй сайхан тєрхтэй байна гэдэг урьд насны ямар их буян хишгээр бvрэлддэг тєгс цогцол вэ?...


Алдаг гарууд юм аа бас хаха. Уран сайхны халил гэхэд энэ арай дэнднээ :-o
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Төрсөн өдрийн мэнд Роналду

Postby Norman_Whiteside » Fri Feb 05, 2010 5:42 pm

Image

Төрсөн өдрийн мэнд Роналду :-D

Image
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re:

Postby TraP » Fri Feb 05, 2010 7:08 pm

:birthday :birthday :birthday
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re:

Postby Monteyne » Mon Feb 15, 2010 4:55 pm

"Of course I miss playing for Manchester United," Ronaldo said in the News of the World. "I played there for six years and that's a long time.

"I am still interested in watching Manchester United and, you never know, maybe in the future I could return to play there. It's always possible.

"I want to fulfil my contract here but, in the future, only God knows. I will not say I am not happy here at Real Madrid. I am really happy and everyone knows this is my club but, of course, I miss Manchester United, the boss, the players, because I left family there."

Sir Alex Ferguson brought an 18-year-old Ronaldo to United from Sporting Lisbon when paying £12.24 million in the summer of 2003.
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest