by Nobun@g@ » Thu Sep 07, 2017 10:46 pm
Манайхаас Бонуччи, Донарумма 2 л арай өндөр юм аа... Гэхдээ тэгээд ахлагч, Донаг авч үлдэх гэж бөөн юм болсон гээд аргагүй байх...
Бусад нь бол бас яахав... Борини арай юу үгүй юу... Өнгөрсөн жил манайх яг 80 байсан бол 117 болж өсөж...
Манайд чинь Бакка ганцаараа 3.5 сая авдаг хамгийн өндөр нь байлаав шд хаха...
Одоо эндээс Соса яваад 1.5 сая хасагдана, тэгээд Сусогийн цалин 3 сая болж өсөх байх... Тэгэхээр 119 сая болох нь...
Уг нь Палетта, Гомез 2 яваад тэгээд яг 117 дээрээ байх байж...
Харин Интер 120 байсан нь 82 болж буусан байна. Кондогбиа, Иоветич, Банега, Габигол гэсэн өндөрдүү цалинтай нөхдөө явуулсан нь нөлөөлж...
Ювентусын цалингийн сан ч арай л юмаа... Өнгөрсөн жил бас 145 гээд хамгийн өндөр байсан дахиад 20 саяар өссөн байх юм...
Интерийн цалингийн сангаас 2 дахин их гэхээр л... Бүр сэлгээний хаалгач нь хүртэл бусад багуудын топ тоглогчдын түвшинд байх шив ккк...
Баян ч байна нөгөө талаасаа арай өндөр түвшинд байна л даа чёрт гэж...
Ювегийн наймааны бодлого ч зөв байгаа байх... Цалин өндөртэй ч ур чадвартай тоглогчдыг хямд авчраад богино хугацаанд ур чадварыг нь ашиглах...
Манай Мирабелли энэ улиралд 230 сая еврог наймаанд зарцууллаа... Уг нь бид тоглогчдыг худалдан авахад биш цалинд илүү их зарцуулах төлөвлөгөөтэй байсан гэж байсан...