ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Tmshinoda » Mon Jan 30, 2023 7:13 am

El Payaso wrote:Ер нь эвгүй болж бга юм бна. Ирэх жил Паредес, Ди Мариа нарыг авч үлдэж чадахгүй л гэнэ. Хулгай хийлгүй амьдарч болдоггүй хулгайчууд юм бх даа.


Вахахахаха...
Энэ эрчээрээ
Ахиад хэдэн жил чойроосой билээ..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Mojul » Tue Jan 31, 2023 3:05 pm

Погба минь байгаа юууу
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Forza Juve » Wed Apr 12, 2023 11:42 pm

Tmshinoda wrote:
El Payaso wrote:Ер нь эвгүй болж бга юм бна. Ирэх жил Паредес, Ди Мариа нарыг авч үлдэж чадахгүй л гэнэ. Хулгай хийлгүй амьдарч болдоггүй хулгайчууд юм бх даа.


Вахахахаха...
Энэ эрчээрээ
Ахиад хэдэн жил чойроосой билээ..


Италид их сонин шүү. Ингээд л хэргээ олигтой шалгачихгүй л нийт лигийн нэр хүнд, ашиг хонжоогоо л дордуулаад байдаг. Ер нь жаахан OECD дотроо Монгол шиг гэсэн шүү. :loll:

Жишээ дурьдахад:
1. Ман Сититэй тэр дансны аргаар эвгүйтүүлдэг наймааг Данило, Кансело дээр хийсэн, тэгсэн Ман Сити сая бөөн хэл аманд ороод л няцаалт өгөөд, одоо шүүхээр явсан уу нам жим байна, Ман Сити Арсеналтай Аваргын төлөө үзэлцээд л дэлхий нийтийн анхаарал татаад, мөнгийг лигээрээ хүүлээд л явна. Ман Ситиг чангалвал лигт ашиггүй, фэнүүд цөөрч, нэр хүнд унана. Нөхөд бол шүүхээрээ яваг, Премиер лигээ хорлоод яахав, гадны ХО байна гэж л байгаа биз :ногоон: Одоо Ман Ситиг торгоод оноо хассан юм байна уу.

2. Барселона шүүгчийн хамааралтай компанид PR гээд л 4,2 сая доллар олон жил төлсөн шуугиан сая гэнэт гарсан, шалгаж байна л гэнэ лээ... шалгаж дуусталаа Месси байсан тэр олон жилийн амжилтийг 0-лээд доод лиг рүү унагах арга хэмжээ хурдан авагдсангүй, шалгуулна, нөгөө нь шалгана гээд л маргалдаад л Барса нь лигээ тэргүүлээд л явна. Хүчингүй болгож, БИЗНЕСЭЭ БИШ, ХУВИЙН ХАРИЛЦААГАА БОДООГҮЙ.

3. 2010 он орчим Фенербахче баг бас л шүүгч гээд хэл ам болсон ч УЕФА шахаад Европын тэмцээнийг 1 жил өнжсөнөөс аварга энэ тэрээ хураалгаагүй, яг хэл амны үеэр аваргаа авсан.

4. Манай Калчиополи 2005-2006 оны скандалын үүсэл нь Багийн эзэн Өмгөөлөгч гэж алдаршсан, ФИАТ группын эзэн, манлай бизнесмэн, улстөрийн намын гол санхүүжүүлэгч, том тоглогч Жианни Анелли 2003 онд нас бараад өв залгамжлагчид нь маргаан үүсэх үед эсрэг бизнесийн өрсөлдөгчид нь явуулга хийж, хагарсан үед нь лигийн хэн нь Европын тэмцээнд орох нь тодорхойгүй, нэрс өгөх гээд, шүүх хүлээвэл хэдэн жил үргэлжлэх /Италид шүүх нь ачаалал ихтэй, 1 хэргийг шийдэх гэж хэдэн 10 жил болдог гэдгээрээ алдартай, тод жишээ нь Миланы эзэн Берлускони Засаг барьж байхдаа олон хэрэгт оролцсон ч одоо хүртэл шалгуулж байгаа, жижиг эхний хэрэг шийдэгдэж улс төрөөс явахдаа Миланыг зарсан, одоо нөхөр шүүхээр явж байгаа ч эргээд Forza Italia гээд улс төрдөө эргээд ирсэн, Монза гээд PR-т хэрэгтэй баг Хойд нутгын баян муж Ломбардидаа авсан/ гээд 2006 оны ДАШТ-аар хурдан шийдэхгүй бол шигшээг хасна гэж УЕФА айлгаж, нөхдүүд манайхыг эздийн хагаралтай үед шахаж гэмийг нь зөвшөөрүүлээд доод лиг рүү унагаасан,өмчийн хоорондын маргаан 2006-2010 он хүртэл үргэлжилж, баг ч энэ хооронд үлгэн салгаж явсан. Хоорондоо зөрчилтэй байсан тул манайх давж заалдахгүй тэр чигээр нь хаясан.

2010 онд ач Аньелли багийн ерөнхийлөгчөөр ирж, буцаж эвлэлдээд, багийг нөхөрт өгч буулт хийж, нэхэн шүүхэд 2 аварга хураасан шийтгэлийг буцаалгах нэхэмжлэл аргасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа, гэхдээ л нөхөд шүүхдээд л яваад байх шиг байна лээ. Яахав Итали юм чинь шүүгчийг найрах гэсэн үзэгдэл байсан юм билээ, гэхдээ бүх багууд тэгдэг, сүүлд хүртэл Интер хүртэл бүр идэвхитэй найрдаг байсан нь утасны яриагаар батлагдаж, мэдээ нь цацагдсан, Интерийн тэр бичлэгийг зориудаар мөрдөн байцаалтаас хасаад хэргийг шийдсэн нь илэрсэн билээ. Тэр үед шүүгч найрдаг гэж шийтгүүлсэн багууд гэвэл Милан, Лацио, Фиорентина гээд байгаа, оноо хасагдсан ч хамгийн их үзэн ядагддаг Ювегээр л төсөөлж, унасанд Итали даяараа л баярласан. Тэгсэн Италийн лиг эрэмбээрээ 1-2-т биш, 4-т болж унасан, лигийн ТВ эрхээ зардаг нийт орлого ч олигтой ахихгүй, үзэгчид ч нүүр бууруулж ТОП3 руу явчихлаа

Одоо бас ФИАТ группын залгамжлагч зээ Элкан, шатлал, эрх бага ач Аньелли 2 дахиад өмчийн маргаанаас болж муудалцсан үе таарсан болтой юм билээ. Тэгсэн тэрийг далимдуулаад л прокурор 9 оноогоор торгоё гэсэн шүүх нь 15 санал болгоод шийд гараагүй байхад хэрэгжүүлээд хөгтэй болгож байгаа. Яг л Наполитой хийсэн, нам тавиулдаг тоглолтын үеэр мэдээлэл цацагдаж эхэлсэн шиг. Уг нь Наполитой өрсөлдүүлээд улирлын сүүл хүртэл явуулсан бол лиг энэ тэр сонирхолтой бол дэлхийн үзэгчидийн анхаарал татах байсан биз. Тотти хүртэл хэлсэн байсан, Наполи энэ жил азтай юм, ойрхон баг байхгүй, бидний үед яг тэргүүлээд явж байхад Юве хүзүүн дээр амьсгалаад хэцүү байдаг билээ гэж. Одоо тэр 15 оноогоо нөхөж шүүхдээд хөөрхөн болж байгаа, 4.19-нд эхний хариу гарна гэсэн. Манайхыг үзэн яддаг Кассано хүртэл Ювентусыг хуурамч наймааны ашиг хийсэн гэвэл бараг бүх Италийн баг хийдэг гэсэн зүйл мэдэгдсэн. Үнэн шдээ. Жишээ нь бид Интерээс сэлгээний 3-р хаалгачаа Фабио Каннаварогоор шууд сольж авч байлаа шдээ :loll:

Энэ хооронд бас Супер лигийн дуулиан яваад УЕФА, улсуудын ХБХ-ууд сандралдаад, Итали бас 2030 оны Евро авах гээд гол хэргийн эзэнг золиослоод эрх авах гэж үзээд байгаа болтой. Италийн ХБХ-ны Ерөнхийлөгч Гравина яг энэ шуугианы дараа УЕФА дэд ерөнхийлөгч болсон, аягүй бол 2030 оны эрхийг Итали авна аа. Тэгсэн Испанид 2 хэргийн эзэн нь Реал, Барса 2 байдаг, лигийн бусад багийг хоолтой залгуулдаг тул эвгүүтүүлж чадахгүй л холбооны Ерөнхийлөгч нь хажуунаас шүүмжилж, өөлөхөөс хэтрэхгүй байх шиг :loll:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Forza Juve » Sat Apr 15, 2023 10:50 am

Калчиополигийн талаар бичсэн биш, гэнэт шинэ мэдээнүүд гарч байна :RD

Манайд байсан Могги бас шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гээд тасралтгүй явж байгаа. Италийн Рай 3 сувгаар 2023.04.17-нд бодит үнэний мэдээлэл гарахаар болсон юм уу даа


Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүмүүс үнэнийг санаа амар ярьж эхэлж байна.








Алив юмыг цаг хугацаа л харуулна л даа эцэстээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Forza Juve » Fri Apr 21, 2023 8:36 am

Нөгөө нэвтрүүлэг гарчээ.

















Last edited by Forza Juve on Fri Apr 21, 2023 9:17 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Forza Juve » Fri Apr 21, 2023 9:11 am

-15 онооны торгууль чинь болчихож ээ :loll: Гэхдээ бас дусаагүй л гэнэ.





Тэгсэн энэ үеэр ямар ч шалтгаангүй Codacons болон the Napoli Maradona club association гэсэн хөгжөөн дэмжигчдийн клуб орж ирээд 15 оноо хассаныг хэвээр үлдээ. 2018-2019, 2019-2020 оны Скудеттог хураах ёстой гээд л Италийн CONI хуралд ороод ирж :loll: Нэмээд Интерийн 2020-2021 Скудеттог хамтруулчихаж :loll: Тэгсэн нөгөөдүүл нь хэлэлцээд л хүлээн авах боломжгүй гэж :-o Мөн ч холион бантан болгож байгаа биз
Last edited by Forza Juve on Fri Apr 21, 2023 9:17 am, edited 1 time in total.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2021-2022: АЛЛЕГРИ БУЦАЖ ИРЛЭЭ.

Postby Forza Juve » Fri Apr 21, 2023 9:13 am



Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Previous

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron