by Forza Juve » Sat Apr 24, 2021 9:44 am
Манай Ерөнхийлөгчийг Супер лиг гаргаж ирсэн гээд балбаад, баахан шахалт дарамтаас бол элссэн багууд нь зугатаж гараад Юве, Барса, Реал 3 л үлдэж дээ ккк.
Өмнө нь манай Ерөнхийлөгч цухуйлгадаг л байсан. NFL, MLB, NBA гээд спортын схемүүд орлогын боломжоо жилийн 6-4 их наяд доллар хийгээд байхад Европын АЛ л 1,6 их наядыг арай чамай хийгээд багуудад очиж нь тэрнээс бага байна. Энэ систем дээр УЕФА суучихаад шинэчлэлийг хяналтаа алдчихна гэж гацаагаад, өөрөө мөнгөө хамаад байна аа л гэдэг байсан. Мөн энэ уйтгартай тэмцээний форматаас болж залуус хөлбөмбөг сонирхох нь багасаж байна гэсэн судалдааг Супер лиг хийсэн юм билээ. Бид нар ч АЛ-ын хэсгийн тоглолтуудыг ер нь тоохоо байсан биз дээ ккк.
Супер лигийн чимээнээр УЕФА одоогийн уйтгартай болсон АЛ-ын схемээ шинэчлэж эхэлсэн, сая зарласан чинь улам хурдалсан. Мөн JP Morgan орж ирээд аймаар сан босгосныг нь дагаад өөр бусад сангуудтай ярьж эхэлсэн байна лээ. Орлогын боломжоо УЕФА-гийн монополь сайн ашиглахгүй, аймаар гоёо л тэмцээн байдаг, тэгсэн мөртлөө олигтой мөнгө хийхгүй.
Клубууд Супер лиг гэх нь зөв... ковидын үед хамгийн их эрсдэл хүлээж, хөгжөөн дэмжигчдэд баг бүрдүүлж, аргалж, цахимаар хөгжөөж байгаа нь багын эзэд, тэгсэн УЕФА сайхан мөнгө хийгээд л сууж л байна. Супер лиг үүсвэл том багуудын орлого нэмэгдэхээр дагаад системийн дайвар нөлөө жижиг багуудаас тоглогч авах энэ тэр гээд мөнгө өснө. Үүнийг эсэргүүцээд байгаа фэнүүдийг гайхах юм. Улам өрсөлдөөнтэй хөгжөөнтэй болгох гэсэн чинь л ....угийн хүний төрөлх зан чанар ийм дээ....