ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Tmshinoda » Thu Jan 07, 2021 3:51 pm

Forza Juve wrote:

Миланыг нутагт нь очиж хожоод, баахан хожигдолгүй цуврал, улиралд хожигдоогүй гэснийг нь зогсоогоод, хүснэгтийн байраа ахиуллаа.

Интер бас хожигдоод, Сери А-г өрсөлдөөнтэй болгож байна :RD

Манайхаас Алекс Сандро болон Куадрадо нар ковид тусаад тусгаарлагджээ. Өөр хүмүүс битгий л тусчихаасай даа. Өвлийн амралтын өмнө хуваарь шигүү байхад баахан төвийн хамгаалагчид гэмтээд алга болсон, завсарлагааны дараа хуваарь бас л шигүү байхад 2 гарааны жигүүрийн хамгаалагч нь 14 хоног алга болох нь.... Пирлог маань анхнаас нь л сайн шалгаад байх шиг.

Энэ удаагийн шигүү хуваарь бол Европын тэмцээнд орсон ороогүй хамаагүй бүгдэд нь жигд үйлчлэх тул амар л байна. Тэгэхгүй өвлийн амралтын шигүү хуваарьт Европын тэмцээнд орсон нь нэрвэгдээд, лигийн нөхөд сайхан амраад л үзээд, тэрнээс болж гэмтэл энэ тэртэй холбоотойгоор эвгүй байсан.

Хамгаалалт бол сайжирч, лигт хамгийн бага гоол алдсан баг байгаа ч, хагас хамгаалалтыг зүгшрүүлэх хэрэгтэй л байна.


Гол хэдгүйгээрээ танайхтай байдгаараа л үзлээ..
Интер бүдэрсний хэрэг юу билээ..
Ойрхон л явцгааж байя хэдүүлээ. :ногоон:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Sat Jan 09, 2021 6:30 pm



Де Лигт ковид тусчээ... хэд хонох юм мэдэхгүй. Куадрадо тусаад ерөнхийдөө шинж тэмдэг гайгүй хурдан буцаж ирнэ, Алекс Сандро шинж тэмдэгтэй, арай удах мэдээлэл байна лээ.

Пирлогийн дасгалжуулагчийн эхний жил бол ёстой л олон талаас тестлэсэн, хал үзүүлж, халуун чулуу долоолгож байна аа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Sat Jan 09, 2021 6:32 pm



Наполи 2 тоглогч нь ковид тусаад манайд зочлон ирж тоглоогүй, 3:0-ээр хожигдсонд тооцож, 1 оноо хассан ч шүүхээр яваад буцаасан. Тэгсэн манайд яг л адил 2 тоглогч ковидтой ч Милан руу зочилсон. Нэмээд Де Лигт.... бусад жижиг Женоа мэтийн багууд яг Наполигийн 2 тоглогч ковидтой үед 5-6 гарааны тоглогч ковид тусаад байхад л тоглосоор л байсан. Зарим нэг мэдэлтэй, Ювентусын эсрэг бол толгой илээд байна даа ккк :ногоон: аргаа барж байна даа ккк.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Sun Jan 17, 2021 8:08 pm



Интертэй тоглохын өмнө 2 багийн сүүлийн 5 жилийн наймааны үйл ажиллагааг харуулжээ. Манайх бараг 1 тэрбум евро зарцуулсан ч тэр хэмжээгээр борлуулалтыг хийж, цэвэр дүн - 221 сая евро байна. Сүүлийн 2 жилд манайх бол цэвэр дүн бараг 0-рүү тэмүүлж.

Манайхаас манайх Артур, Данило, Пеллегрини нарыг бол Пьяанич, Кансело, Спинаццола нараар сольж авсан гэхээр...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Thu Jan 21, 2021 10:55 am



Супер цомоо авлаа.



Пирлогийн маань анхны цом боллоо. Пирлогийн эхний жилд ч нөхрийг үнэхээр сайн, элдэвээр шалгаж байна аа. Тоглолтуудын хуваарь нягт, шахуу болсон, хамгаалалтын шугам ташраараа гэмтэл бэртэл, дараа нь яг одоо ташраараа ковид, довтолгоо Дибала, Мората гээд ээлжилж гэмтэж алга болоод л манай хүн ч амжилттай давж АЛ-д хэсэгтээ 1-р байр, Супер цом, Лигт тэргүүнээс хол тасарсан зүйлгүй, сайжираад л явна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Jan 22, 2021 11:28 am



2022 он гэхэд гэрээ нь дуусах тоглогчид гэнэ.
- Хедира энэ өвлийн цонхоор өөрөө явчих гээд байгаа, амжихгүй бол зун чөлөөт болоод явна.
- Кьеллини Еврод оролцсоны дараа шийднэ гэсэн.... манай төвийн хамгаалагчийн нөхцөл байдлыг хараад багаас үлд гэвэл үлдэх байх, тэгэхгүй бол зодог тайлах биз.
- Буффон дахинд 1 улирал сунгах биз.
- Дибалагийн гэрээг сунгах дээр цалингын асуудлаас болж хойшлоод, манайх ч яарахгүй байх шиг. Энэ улиралд хараад бараг л зун зарах биз.
- Роналдуг 2023 он хүртэл сунгах байх даа. Хажууд нь Миланд Залатан бужигнуулаад байхад....
- Бернардескиг энэ өвөл, зун явуулна.
- Костаг ирэх улирал зээлэх, явуулах арга олдохгүй бол 1 улирал тоглуулаад явуулах биз. Дибала, Бернардески нарын нөхцөл байдлаас хамаарна.
- Де Шильог бараг улирал дуусахаар Лион авчихаар байна лээ.
- Перинийг бол энэ зун Женоа руу нь бүрмөсөн явуулах байх.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Thu Jan 28, 2021 12:43 pm



Италийн цомын шөвгийн 8-д Сери Б-гийн СПАЛ багийг 4:0-ээр хожиж, хагас шигшээд шалгарч, Интертэй таарлаа. 2-р сард лигт Рома, Наполитой хийх тоглолтуудын дундуур талбайдаа, зочлон тоглоно. Эхний тоглолт Интерт зочлох тул нэлээд учиртай л үзэх хэрэгтэй байх.

Де Лигт, Алекс Сандро нар ковид нь эдгээд үндсэн багтаа эргэн ирж, тоглосон. Энэ 2 маань улирал эхлэхэд 11 сар хүртэл гэмтэл бэртэл гээд талбайд гараагүй, 12 сард тоглосон ч ковид тусаад эргээд 14 гаруй хоног алга болсон. Одоо л нэг юм багтаа эргэн ирж, чухал байрлалуудаа нөхөх болж байна.

Хамгаалалтын шугам өдийг хүртэл бэртэл гэмтэл, ковид гээд алга болоход Пирло маань Сери С-гийн 2-р багаас залуучууд баахан дуудаж тоглуулаа. СПАЛ-тай хийсэн тоглолтонд Фработта, Драгусин, Фагиоли 3 гараанд, сэлгээнээс Ди Пардо, Да Гарса нар сэлгээнээс орж ирж, залуучууд 1 гоол хийж, 1 дамжуулалт өгсөн байна.

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Tue Feb 02, 2021 10:33 am



Хедира Херта Берлин баг руу үнэгүй явлаа. Манайх түүний цалингаас 4,6 сая евро хэмнэж байна гэнэ.

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Tue Feb 02, 2021 10:36 am

Image



Удинезегээс Торино руу явууллаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Tue Feb 02, 2021 10:39 am

Image



Руганиг Францын Ренн багаас буцаан авч, Кальяри руу улирлын эцэс болтол зээлэхээр болж. Нөхөр Франын багт очоод гавтай байж чадаагүй эхлээд гараанд гарч жаал бүтэлгүй байж байгаад гэмтэж бэртээд алга болсон, Ренн тэгээд нөхрийг сонирхохоо больсон болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby enzo » Tue Feb 02, 2021 4:14 pm

Ойрд юм бичсэнгүй хэд хэдэн бодсон юмаа бичээдхэе..

- Руганигийн кареер тэгээд маш хурдан доошиллоодоо.. Уг нь ирээдүй гээд манайд хичнээн өндөр хүлээлттэй байлаа.. Цаашдаа яахын байгаан..

- Ливерпүүл Демиралын төлөө 50сая-г өгөхөд бэлэн байсан манайх үгүй гэсэн гэнэ үү?? хэрвээ 50-г үнэхээр өгье гэсэн бол зарах байсан байхаа энэ хүнд хэцүү үед..

- Киеллини бэртлээсээ ирээд ямар сайн байнаа? нөхөр бараг шинэ наймаа шиг л болчлоо, сүүлийн 2 жил ердөө бэртээд олигтой тоглож чадаагүй Евро гээд бас сайн үзээд бх шиг байна, дараа жилээс тэгээд зодог тайлаад Де Лигт зайг нь авна.. Бонуччи өмнөх шигээ биш болжээ Милан явснаас хойш хамаг юмаа мартсан бололтой..

- Өнгөрсөн зун Лионы Ауар /Aouar/ -г бараг авчихсан хувийн нөхцөлөө тохирсон байсан чинь зөрөөд явах Бернардески үгүй гээд энэ наймаа хударсан гэнэ.. Манайх ер нь ягд Бернаг авсныг ерөөсөө ойлгохгүй юм өнгөрсөн улирал энэ улирал эрс муу байгаа, сул гараад алдана, шийдвэр гаргалт пасс энэ тэр гээд бүх юм дээр муу байгаа..

- Артур Бентанкур МкКенни гэсэн гурвал гоё байна лээ.. мэдээж хугацаа хэрэгтэй байх.. Дундаа энэ зун Локателли, Погба гээл яригдаад байна.

- Энэ зуны хийх гол наймаа жигүүрийн хамгаалагчид бх боловуу.. ялангуяа зүүн ар
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby LeMoN » Wed Feb 03, 2021 10:19 am

Дэмирал г зарчку дээ....Манайх ер нь давгүй л харагдаад бна. СР7 гоо сунгачуул болоо2
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby enzo » Wed Feb 03, 2021 6:47 pm

LeMoN wrote:Дэмирал г зарчку дээ....Манайх ер нь давгүй л харагдаад бна. СР7 гоо сунгачуул болоо2


Харин тхх зардаг газар, бүр 57саяар авъя гэсийм шиг бн лээ.. Угаасаа энэ жил топ4, АвЛиг шөвгийн 8 цаашлаад 4 хүрчүүл Пирлогийн хувьд давгүй амжилт бхоо эхний жил..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Wed Feb 03, 2021 9:34 pm

Ардаа 3, 2 төвийн хамгаалагчтай, бас гэмтэл бэртлийн эрсдэл өндөр, олон фронтод үздэг багийн хувьд Кьеллини, Бонуччи, Де Лигт, Демирал гэсэн 4-хэн хамгаалагчтай үед дэмий байх аа. Өмнө нь бол ардаа 3 төвтэй байхад 5 төвийн хамгаалагчтай байсан. Де Лигт улирлын эхэнд мөрний гэмтэл гээд 11 сар хүртэл байгаагүй, сая бас ковид гээд 1 сар, Кьеллини бас 2 сард л ирсэн болохоос бусад үед нь 2 л нөхөр, + Данило байсан.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Feb 05, 2021 3:55 pm

Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Feb 05, 2021 3:56 pm



Роналдугийн гэрээг дахин 1 жилээр буюу 2023 оны улирал дуустал сунгахаар болсон болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Feb 05, 2021 3:58 pm



Данило тоглосон тоогоороо тэргүүлж байна. Энэ улиралд гайхалтай байгаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Feb 05, 2021 3:59 pm



Манайх залуучуудаа өвлийн цонхоор хөдөлгөөд 27,8 саяын ашиг олсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby enzo » Sun Feb 07, 2021 10:41 pm

Ромаг гайхалтай хожлоо.. яг л Максын үе шиг хэхэ.. Киеллини ирснээс хойж манайх сүүлийн 10 тоглолтын 9д хожиж ердөө 7 гоол алдаад байна.. энэ эрчээрэй чимээгүй яваасай.. Дибала удахгүй ирэхээр бүр ч сайхан болох бх..

Дундаа учраа олоод эхэллээ шүү.. Артур тоглолт болгон сайжирсаар байна.. МкКенни Пирлогийн хөндөшгүй хүн болчиж..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Өсөхбаяр » Wed Feb 10, 2021 3:11 pm

артур=пянич гэхээр л
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby enzo » Thu Feb 11, 2021 10:30 pm

Өсөхбаяр wrote:артур=пянич гэхээр л


Манай Пянич хэр бна? бараг тоглохгүй бгаа сураг бсан.. манайх Артурыг өндөр үнээр авсан гэхэд яг үнэдээ хүрэхгүй л бга
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Өсөхбаяр » Fri Feb 12, 2021 2:04 am

enzo wrote:
Өсөхбаяр wrote:артур=пянич гэхээр л


Манай Пянич хэр бна? бараг тоглохгүй бгаа сураг бсан.. манайх Артурыг өндөр үнээр авсан гэхэд яг үнэдээ хүрэхгүй л бга

ромад бсан үеийн пяничаас юм үлдээгүй болсон бна лээ. хааяа талбайд гарахаараа нуруугаа амраачаад, бусад үед банзанд бөгсөө халааж Артурын авдаг бсанаас хэд дахин их цалин аваал хэвтжийна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Fri Feb 12, 2021 7:49 pm



Интерийг хусаад шигшээд шалгарлаа. Сүүлийн 7 тоглолтонд 1 л гоол алджээ. Улирлын яг л хэрэгтэй үед гэмтэл бэртэл, ковид дуусч, формоо олж эхэлж байна даа.

Пирло эхний жилдээ Супер цомыг авч, Италийн цомын шигшээд шалгарч, АЛ-ын хэсэгт 1-р гарсан, лигт 3-рт гээд дажгүй л явна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby Forza Juve » Tue Feb 23, 2021 3:17 pm



Лиг, АЛ-д тус бүр 1 хусуулсны дараа Кротонэг хожиж, хүснэгтийн 3-т орлоо. Сая Порту хүртэл шигүү хуваарь, гол багуудтай тоглож Интер, Наполи 2--т нутагт нь хожигдсон.

Наполи манайхыг хуссанаас өөрөөр хожсон зүйл алга. Манайхыг хожиж Гаттузо ажилдаа баталгаатай үлдлээ :wink: балай хожигдсон. Одоо ирэх 7-8 тойрогт Лациогоос бусад нь дунд жижиг багууд тул учиртай болох биз. АП-д Портуд балай хожигдлоо... тэрийг эргүүлэх гол даалгавар байна.

Уг нь баг гэмтэл бэртэл, ковидоос эргэж ирсэн ч Наполийн дараагаас буцаад бөөн гэмтэл бэртэл болов. Бонуччи, Кьеллини, Артур, Дибала, Куадродо гээд гэмтсэн бол нэмээд Мората, МакКенние нар жижиг гэмтэлтэй ч талбайд гаргаад байна гэнэ. Роналдугийн форм жаал муухан л байна... заримдаа өнжөөгөөд хэрэгтэй АЛ-д гаргахгүй бол эвгүй болж магадгүй нь ээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС 2020-2021 ОНЫ УЛИРАЛ: ПИРЛО БУЦАЖ ИРЛЭЭ

Postby someone » Wed Mar 03, 2021 3:55 pm

Рон гоол хийж чадахгүй бол илт уурлаад бухимдаад байдаг болжээ. Бас л амбиц өндөртэй хүн шүү.
someone
 
Posts: 1581
Joined: Tue Oct 06, 2015 10:00 am

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests