SERIE A - 2019/2020

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:11 pm

Donnarumma: Хэсгийг тэргүүлнэ гэж найдаж байна


Үндэстнүүдийн лигийн А хэсгийн шатанд энэ бүтэнсайны шөнө Итали vs Португал багууд хоорондоо 03:45 минутаас тоглох билээ. Уг тоглолтод Миланы залуу хаалгач Donnarumma багийн нэгдүгээр хаалгачаар талбайд гарах төлөвтэй байна. Тэрээр энэ тоглолтын талаар болон Ювентустай хийсэн өнгөрөгч тоглолтын талаар эргэн дурсав.


“Би энэ тоглолтод гарч тоглох болсон доо баяртай байна. Дасгалжуулагчдаа надад итгэж ийм боломж олгож байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна. Би шигшээ багаа төлөөлөх болсондоо маш их баяртай байна. Энэ бол Итали хүүхэд бүрийн мөрөөдөл.


Португалийн шигшээ багтай өөрсдийн цэнгэлдэхтэй тоглоход манай хөгжөөн дэмжигчид ихээхэн бидэнд түлхэц болж өгөх болов уу. Бид уг тоглолтод хожихын тулд бүхий л зүйлээ зориулах болно. Хэсгийг тэргүүлнэ гэж найдаж байна.

Роналдо хувьд үндэстнүүдийн лигийн хүрээнд хийх уг тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүй юм. Гэхдээ хоёр тоглогч өнгөрөгч бүтэнсайнд нэг нэгнийхээ эсрэг талбайд гарч тоглосон билээ. Роналдотай уулзах ямар байсан бэ?

-Роналдотой уулзах үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Яагаад гэвэл би PlayStation дээр үргэлж тэрний эсрэг тоглодог байсан. Би түүнтэй ярилцаагүй ээ. Би хэт их ичсэн болохоор тэр.

Ювентустай хийсэн уг тоглолтод Gonzalo Higuain улаан хуудас авч үүнийгээ эсэргүүцэж маргаан үүсэж бүүр сүүлдээ хоёр багийн тоглогчид ирж түүнийг аргадан тайтгаруулсан явдал болсон билээ. Энэ талаар?

Бид түүнийг уучилсан. Тэр бол маш сайн залуу. Тоглолтын дараа тэр бүх хүмүүсээс уучлалт гуйсан. Тэр тоглолт түүний хувьд маш чухал тоглолт байсан. Хамгийн гол нь тэр алдаа хийснээ мэдэж байгаа бөгөөд үүнийгээ дахин давтахгүй. Тэр бүүр шүүгчтэй ярилцаж түүнээс уучлалт гуйсан.

Тэр маш их сэтгэлээр унасан. Би түүн дээр очиж түүнийг аргадаж тайтгаруулсан. Тэр тайван байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр багийн чухал тоглогч, багт ихээр тусалж чадах хүн. Би түүнийг хойшдоо тэгнэ ч гэж бодож байна.

Миланы дерби тоглолтод эсрэг багийн Mauro Icardi хаалгачийн алдааг ашиглан эцсийн мөчид гоал оруулж баг нь хожсон билээ. Уг тоглолтын талаар?

-Уг тоглолтын дараа би унтаж чадаагүй ээ. Гэхдээ хаалгач хүнд ийм зүйл тохиолддог. Үүнийг зүгээр тоглолтын дундах тооцооллын алдаа байсан гэж бодоцгооё. Би түүнийг тийм зайд хүрч чадахгүй байх гэж бодсон ч тэр хүрээд мөргөчихсөн. Тэр гоал надад их үнэтэй сургамж болсон.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:11 pm

Bakayoko: Шүгэлдэхийг ойлгож байгаа

Франц тоглогч энэ зун Миланд ирсэн шинэ тоглогчдийн нэг бөгөөд одоо хүртэл Миланд төдийлөн өөрийн тоглолтоо сайн хэмжээнд гаргаж чадахгүй байгаа юм. Зарим хөгжөөн дэмжигчид түүнийг тааруу тоглолт үзүүлэх үед түүн руу шүгэлдэх тохиолдлууд улирал эхэлснээс хойш хэд хэд удаа гараад байгаа юм. Энэ талаар тэрээ:

"Надруу шүгэлдэх нь надад таалагдахгүй байгаа. Гэхдээ би үүнийг ойлгож байгаа. Удахгүй тэд надад алга ташина гэдэгт би итгэж байна. Би бэлтгэлээ сайтар хийж байгаа. Гэхдээ бид зөвхөн эхэлж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Би илүү эрч хүчтэй шаргуу байж Миланыг лигийн шилдэг 4 багийн нэг болоход тусална гэдэгтэй итгэлтэй байна.
Би өөрийгөө 4-4-2 илүү сайнаар мэдэрдэг. Мөн хамгийн сүүлд тоглосон Ювентус эсрэг 4-3-3 хувилбар дээр ч гэсэн.
Би багт илүү сайн тусалж болох байсан. Тоглолт тэгж өндөрлөсөнд уучлалт хүсэж байна. Энэ бол хөлбөмбөг шүү дээ.
Franck Kessié намайг дасан зохицоход тусалсан. Ялангуяа Итали хэлний тал дээр. Би Италиар хурдан сайн ярьж сурна гэдэгтэй итгэлтэй байна"

Antonio Conte болон Gennaro Gattuso дасгалжуулагчдын талаар?

-Conte болон Gattuso хоёр бага зэргийн төстэй. Тэд тоглолтод ч тэр бэлтгэлд ч тэр их зүйлээ зориулдаг. Үүнийхээ хариуд тоглогчдоос ижил зүйл нэхдэг. Ажлын ижил арга барилтай.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:12 pm

Strinic бэлтгэл дээ эргэн орж болно

Милан багийн энэ зуны шинэ наймаануудыг нэг болох Ivan Strinic зүрхний өвчний улмаас болж шинэ улирал эхлэхээс авахуулаад өнөөг хүртэл нэг ч тоглолтод оролцож чадахгүй байсан юм.

Тэгвэл сүүлийн үеийн мэдээгээр Strinic Спортын зүрхний өвчин судлалын чиглэлээр тэргүүлэгч эмч нарын нэг болох Domenico Corrado хараан доор хэд хоног хэд хэдэн шинжилгээ өгчээ.

Шинжилгээгээр зүрх нь эргээд хэвийн байдалдаа орж байгаа бөгөөд эргэн бэлтгэлдээ орж болох боломжтой боллоо гэсэн сайхан мэдээ гараад байна.

Италийн хэвлэлүүд түүнийг ирэх нэгдэхээс бэлтгэлдээ орж магадгүй хэмээн мэдээлж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:12 pm

Cutrone: Итали илүү боломж үүсгэсэн

Өчигдөр шөнө Итали vs Англи U-21 насны ангилалын залуучуудын баг хоорондоо тоглож Английн залуучууд талбайн эздийг 2:1 харьцаатай хожсон юм.

"Англичууд биднээс илүү байсан гэж бодохгүй байна. Тэдний оруулсан хоёр гоал хоёулаа ижилхэн л гоал байсан. Бид тэднээс хамаагүй илүү боломж үүсгэсэн. Гэвч тэдийгээ гүйцээж чадаагүй.
Эсрэг багийн хаалгач тоглолтын төгсгөлд маш сайн хаалт хийсэн"

Cutrone хувьд шагайн бэртэлтэй байгаа хэдий ч Милан болон Италийн залуучуудын багтаа тоглосоор байгаа юм. Ювентусын эсрэг улаан авч шүүгчтэй маргалдсан хэргээс болж Higuain хоёр тоглолт өнжих болоод байгаа бөгөөд энэ хоёр тоглолтыг Cutrone ганцаараа дааж авч явах болоод байгаа юм. Энэ талаар?

"Би шагайндаа одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа. Гэхдээ би зүгээрээ. Higuain бол дэлхийн шилдэг довтлогчдийн нэг. Бид түүнийг юу хийж чадахыг мэднэ. Би түүний эзгүйд сайтар тоглож хамаг сайнаа гаргах болно"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:13 pm

Cutrone U-21 насны ангилалдаа дуудагдлаа


Милан багийн залуу довтлогч Patrick Cutrone багийн анд Davide Calabria хамтаар Италийн U-21 насны ангилалдаа дуудагджээ. Залуу довтлогчийн хувьд Италийн шигшээ багийн үндсэн багтаа ч дуудагдаж үзээд амжсан нэгэн билээ. Залуу Аззурричууд Англи, Германы шигшээ залуучуудтай тоглох хуваарьтай байна.

Итали Under-21 бүрэлдэхүүн:

Хаалгачдаар: Emil Audero [Sampdoria], Alessandro Plizzari [Milan], Simone Scuffet [Udinese]

Хамгаалагчид: Claud Adjapong [Sassuolo], Alessandro Bastoni [Parma], Kevin Bonifazi [Spal], Arturo Calabresi [Bologna], Davide Calabria [Milan], Fabio Depaoli [Chievo Verona], Sebastiano Luperto [Napoli], Gianluca Mancini [Atalanta], Giuseppe Pezzella [Udinese], Filippo Romagna [Cagliari]

Хагас хамгаалагчид: Gaetano Castrovilli [Cremonese], Manuel Locatelli [Sassuolo]; Rolando Mandragora [Udinese], Alessandro Murgia [Lazio], Matteo Pessina [Atalanta], Luca Valzania [Atalanta], Nicolò Zaniolo [Roma]

Довтлогчдоор: Patrick Cutrone [Milan], Moise Kean [Juventus], Antonino La Gumina [Empoli], Riccardo Orsolini [Bologna], Vittorio Parigini [Torino], Daniele Verde [Real Valladolid], Luca Vido [Perugia]
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:13 pm

Rodriguez бэртлийн улмаас Катарын эсрэг тоглоогүй

Милан багийн хамгаалагч Ricardo Rodriguez булчингийн бэртлийн улмаас Катарийн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод оролцсонгүй. Тэрээр уг тоглолтын сэлгээний бүрэлдэхүүнд ч багтаагүй юм. Гэхдээ Швейцарын хэвлэл мэдээллүүд түүний бэртлийн хүнд биш гэж мэдээлж буй бөгөөд энэ бүтэнсайнд хийх Бельги эсрэг хийх тоглолтод оролцож магадгүй гэж үзэж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:14 pm

Bonaventura мэс засалд орно. Милан багийн эмч нар Giacomo Bonaventura-р өвдөгний мэс засалд орж улмаар 3-5 сар талбайд гарах боломжгүй болсон гэж мэдээлж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:14 pm

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн муу тоглогч Higuain

Gonzalo Higuain Tapiro d’Oro шагналын эзэн боллоо. Энэхүү шагналыг тухайн долоо хоногтоо Италидаа азгүй, ичгэвтэртэй, инээдтэй байдалд орсон алдартай, олонд танигдсан хүмүүст өгдөг хошин шинжтэй шагнал юм. Аргентин довтлогчийн хувьд энэ шагналыг энэ удаагийнхтайгаа нийлээд хоёрдахаа авч байна. Хамгийн сүүлд тэр өнгөрсөн жилийн 10-р сард Лацио багт хожигдсоныхоо дараа авч байсан юм.

Pipita хувьд өнгөрсөн долоо хоногт Ювентус багтай хийсэн тоглолтод торгуулийн цохилт алдаж үүгээр зогсохгүй тоглолтын төгсгөлд эсрэг багийн тоглогч дээр алгаа гарган хоёрдах шар хуудас авч хуудас нь улаан болж шүүгч Paolo Mazzoleni маргалдсан хэрэг болсон юм.Үүний улмаас тэрээр хоёр тоглолт өнжихөөр болоод байна. Милан клуб энэ хэрэг дээр нь давж заалдахаар ажиллаж байна.

Тэрээр авсан шагналынхаа талаар

Өөрөө надад энэ шагналыг Ювентусд клуб байхад өгч байсан. Үүнийг би аваад гоал оруулж эхэлсэн. Би үүнийг сайны дохио гэж найдаж байна. Тоглолтын дараа Миланы хөгжөөн дэмжигчид, клуб, багийн андууд маань намайг сайнаар хүлээж авсан. Ингэсэн нь намайг баярлуулсан”
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:15 pm

Гаттусо : Higuain өөрийгөө удирдах ёстой

"Бид шар хуудас байсан эсвэл байгаагүй гэдгийг батлах гэж үзэх хэрэггүй. Биднээс яалтачгүй хүчтэй багт тоглоод бид хожигдсон.
Мөн би тухайн тоглолтод бэртлийн улмаас тийм тийм тоглогчид байсангүй гэж ярьмааргүй байна. Бид олон жилийн турш лигид ноёрхож, жил болгон шилдэг тоглогчдийг багтаа элсүүлдэг багийн эсрэг тоглосон.
Торгуулийн цохилт ямар нэгэн зүйлийг өөрчлөхгүй байсан ч болох юм. Гэхдээ би тэднээс бие мах бод, бялдрын хувьд болон хурдаас дутуу байсан"

Higuain торгуулийн цохилт гүйцэтгэх ёстой байсан уу?
-Багт хэд хэдэн торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй тоглогчид бий. Хэн нь цохихоо тэд хоорондоо ярилцаж байгаад шийднэ. Higuain торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж чадна гэж мэдрээд цохихоор болсон. Гэвч тэр алдсан. Ийм зүйл болж л байдаг. Kessie ч гэсэн өнгөрсөн жил алдаж байсан.

Pipita шүүгчээс уучлалт гуйна гэж найдаж байна. Тэр өөрийгөө илүү сайн удирдаж сурах хэрэгтэй. Түүний мөрөн дээр ямар их ачаа ирж буйг би харсан. Хөлбөмбөг тоглодог хэн гэсэн өөрийнхөө хуучин багийн эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэх нь ямар их сэтгэл амаргүй байдал очдог болохыг сайн мэдэх байх. Juventus бол Италидаа дан ганц хүчтэй баг бус Европын томоохон багууд болох Barcelona Manchester City багуудтай нэг төвшинд очсон. Би тэдэнтэй нэг төвшинд тоглож чадахаар байсан гэж бодож байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:15 pm

Romagnoli: Higuain буруу байсан

"Бид тухайн тоглолтод чадах бүхнээ л хийсэн. Олон боломж бүрдсэн тоглолт байгаагүй.
Биднийг хожигдсонд уучлаарай. Гэхдээ тэд биднээс илүү байсан. Тэд бол Европын шилдэг багуудын нэг.
Бид Higuain-н гаргасан үйлдэлд уучлалт гуйж байна. Тэр арай л хэтрүүлсэн. Түүний буруу байсан. Үүнийгээ мэдэж байгаа"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:16 pm

Higuain: Бид Роботууд биш

Gonzalo Higuain Улаан карт авч багаа хожигдоход хүргэсэндээ фанатууд, дасгалжуулагч, нэг багийн тоглогчдоосоо уучлалт гуйлаа.

"Би багийнхнаасаа, дасгалжуулагчаасаа, хөгжөөн дэмжигчдээсээ, миний юу гэж өөрт нь хэлсэн шүүгчээс уучлалт гуйх хэрэгтэй. Шүүгч гэсэн тухайн цаг үеийн сэтгэл хөдлөлийн ойлгох хэрэгтэй.

Би сэтгэл хөдлөлөө тийм арга замаар гаргасан. Би ингэх ёсгүй байсан. Тиймээс би багийнхнаасаа, дасгалжуулагч болон хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна.
Тэр бол шар хуудас байсан. Шийдвэр аль хэзээний гарсан. Би хариу үйлдэлдээ уучлалт гуйж. Үүрэг хариуцлагыг өөр дээрээ хүлээх болно.
Өөрийн хуучин багийн эсрэг тоглож байхад үед мэдээж чамд өөр мэдрэмж төрнө. Би үүрэг хариуцлага хүлээсэн. Би дахин ийм зүйл болохгүйг мэднэ. Гэхдээ тухайн үед бид хожигдож байсан. Бид робот биш. Бид бол хүмүүс, бидэнд сэтгэл хөдлөл гэж бий.
Би буруу зүйл хийсэн. Би уучлалт хүсэж байна. Ийм зүйл дахиж давтагдахгүй гэдэгт найдаж байна. Би бол их сэтгэл хөдлөлтэй хүн бас тоглогч. Тиймээс тухайн үед сэтгэлд хөдлөлөө барих хэцүү байдаг. Та намайг гаднаас минь хараад л шууд намайг ямар төлөв байдалтай байгааг хэлж чадна.
Би хүүхдэд харуулахад тохиромжгүй үйлдэл гаргаснаа мэднэ. Гэхдээ бид чинь Робот биш шүү дээ. Миний сэтгэл хөдлөлөөрөө гаргасан үйлдэл буруу байсныг би мэднэ. Гэхдээ шүүгчид биднийг тоглолтын нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй.
Яг надад тохиолдсон хэргийн хувьд, дасгалжуулагч надад "чи хэтэрхий сэтгэлээсээ хийх юм. Үүнээсээ болж сэтгэлээ шархлуулав" гэж хэлсэн. Би өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах ёстой. Аажуу тайван байх дээр суралцах ёстой.
Би тэдэнтэй маш сайн харилцаатай байдаг. Тухайн нөхцөлд Милан болон Ювентусын тоглогчид над дээр ирж намайг тэвэрч тайтгаруулж байсан нь сайхан санагдсан. Тэд тоглогчид сэтгэл хөдлөл байдаг мэднэ. Энэ тоглолт буруугаар эргэсэн.Би уучлалт л гуйж чадахаар байна"

Bianconeri нарт ихэд хайрлагдаж байсан байж яагаад Турины багийг орхих болсон бэ?
-Наадах чинь надад зориулагдаагүй асуулт байна. Би Ювентусын төлөө тоглож байсан. Бүгд л намайг тэнд байхдаа юу хожиж юуг Ювентусд зориулсныг мэдэж байгаа. Багаас явах шийдвэр минийх байгаагүй ээ. Өөр хүмүүсийн шийдвэр байсан. Тэгтэл Милан намайг багтаа авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд л би энд ирсэн. Ювентусын хөгжөөн дэмжигчид гаргаж буй сэтгэл хөдлөл намайг Ювед хайрлагдаж байсныг баталсан.

Өөрийн чинь торгуулийн цохилтыг Wojciech Szczesny хаасан талаар?
-Тэр түрүүлээд үсэрсэн. Тийм л болоод амжилттай хаасан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:17 pm

Szczesny: Би Higuain-г сайн мэднэ

"Бид Higuain бид хоёр бие биенээ сайн мэднэ. Би түүнийг торгуулийн цохилтыг хүчтэй дээгүүр болон доогуур гүйцэтгэдгийг мэднэ.
Роналдо надад түүнийг цохихоос нь өмнө түрүүлж үсрэх хэрэгтэй гэж хэлсэн. Яагаад гэвэл Pipita ихэвчлэн хүчтэй цохдог болохоор гэж хэлсэн. Гэхдээ би түүний хаашаа цохихыг аль хэзээний мэдсэн байсан"

Өнгөрсөн жил тэр багийн торгуулийн цохилт гүйцэтгэгчдийн нэг байсан.
Тухайн үед би хоёрдугаар хаалгач байсан бөгөөд би түүнтэй үргэлж торгуулийн цохилтын бэлтгэл хийсэн. Энэ хугацаандаа би түүнийг судалж мэдсэн. Би түүний торгуулийн цохилт дээр түрүүлж үсрэхийг сонгосон. Би ихэвчлэн тэр байр руу цохидог. би түүнийг байнга цохдог байрлалаа өөрчлөөгүй байгаасай гэж найдсан. тэр өөрчлөөгүй байсан. Би торгуулийн цохилтыг хаасандаа баяртай байна
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:18 pm

Mateo Musacchio хоёр сар талбайд гарахгүй

Бетистай хийсэн тоглолтод Musacchio өөрийн багийн тоглогч Franck Kessie-тай мөргөлдөж баруун өвдөг нь дөө бэртэл авч хоёр сар талбайд гарахааргүй боллоо.

Хурдан эдгээрэй Musacchio
Форза Mateo Musacchio
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:19 pm

Милан клуб Benatia зээлээр авчрах уу?

Милан клуб Ювентус багийн хамгаалагч Medhi Benatia багтаа зээлээр авчрахад ойрхон байна хэмээн Италийн Sport Mediaset мэдээлж байна. Leonardo Bonucci хуучин багтаа эргэн ирж Giorgio Chiellini-тай хамтран ихэнх тоглолтуудад талбайд гарч тоглож байгаа учраас Benatia хангалттай тоглох цаг гарахгүй байгаа учраас ямар нэг баг руу зээлээр явж магадгүй гэж үзэж байна. Улаан Харуудын хувьд ч гэсэн хоёр төвийн хамгаалагчид болох Caldara, Mussachio хоёр нь хоёулаа хоёр сар талбайд гарахааргүй болсон юм. Россонеричуудын хувьд нэг бол одоо байгаа бүрэлдэхүүнээ шавхаж тоглох эсвэл өвлийн наймааны цонхоор шинэ тоглогч авчрах шаардлага гараад байна. Марокко шигшээ багийн ахлагчийг ирэх улирал €15 сая худалдан авах боломжтойгоор улирал дуустал зээлж магадгүй гэж мэдээлж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:20 pm

Венгер: Хуурамч мэдээлэл

Милан багийн дасгалжуулагч болно гэх мэдээллийн талаар?

"Миний хэлж чадах цорын ганц зүйл бол миний Милан клубийг дасгалжуулна гэсэн мэдээлэл бол хуурамч мэдээлэл.
Хэрэв би ямар нэг багтай гэрээ байгуулах байсан бол үүнийгээ хэлэх байсан. Миланыг дасгалжуулна гэсэн мэдээлэл бол хуурамч мэдээлэл"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:21 pm

Ибра : Одоогоор Галакси тэргүүнд байна

Златан Ибрахимович багаа сольж магадгүй гэх мэдээллийн талаар:

"Клуб миний бүх хүсэл шаардлагуудыг мэдэж байгаа. Миний багаас явах, явахгүй нь тэдний юу хүсэж байгаас л хамаарна. Тэд эерэг өөдрөг бодолтой. Тэд надад маш сайн хандаж байгаа.
Тэд надад болон миний гэр бүлд тусалсаар ирсэн. Би багийн бүх хүмүүстэй сайн харилцаатай. Би санаа зовоогүй гэж хэлмээр байна.
Европын багуудаас намайг сонирхож байгаа нь үнэн. Энэ бол нууц бишээ. Гэхдээ одоогоор миний нэн тэргүүний анхаарах зүйл бол Галакси. Би энд байна. Энд байгаадаа баяртай байна"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 12:21 pm

Conti болон Maldini нар торгууллаа

Милан багийн хамгаалагч Andrea Conti өнгөрөгч долоо хоногт бэртлээсээ эдгэн ирж залуучуудын багтаа орж Chievo багийн эсрэг тоглосон билээ. Уг тоглолт 2:0 Chievo ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолтын дараа тэрээр шүүгчид уурлан түүний өрөөний хаалгыг хоёр ч удаа цохисон хэргээсээ болж 3 тоглолт өнжих торгууль аваад байна.
Мөн энэ тоглолтыг Миланы удирдлагуудын нэг болох Малдини ирж үзсэн бөгөөд тоглолтын дараа шүүгчийг хэл амаар доромжилсон шалтгаанаас болж торгуулжээ. Уг тоглолтод түүний бага хүү гарч тоглосон юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Fri Nov 16, 2018 7:56 pm

Scaroni: Аваргуудын Лигид шалгарахыг илүүд үзэж байна

Милан багийн Ерөнхийлөгч Paolo Scaroni өөрийн багийнхаа байр байдлын талаар:

"Би Сери А лигид нэг түрүүлсэнээс Ав.лиги гурав дараалж оролцохыг илүүд үзнэ.
Мэдээж манайх шиг үүх түүхтэй баг үргэлж Ав.лигид тоглох хэрэгтэй. Би Ювентусын эзэн болох Agnelli-д би Сери А лигид нэг түрүүлэхийн оронд Аваргуудын лигид гурван удаа оролцохын илүүд үзнэ гэж хэлсэн.

Higuain сүүлд үзүүлсэн тоглолтын талаар?
Тэр үргэлж их сэтгэл хөдлөлөө гаргаж тоглолт. Юветусд байхдаа бүүр их тэгж тоглолдог байсан. Ювентустай хийсэн тоглолтын үеэр гаргасан үйлдэлдээ уучлалт гуйсан. Тэр хэнийг ч доромжлоогүй. Тэр одоо 30 настай. Өөрийгөө хянаж, удирдаж сурах ёстой.

Ибрахимовичийн талаар?
Ибрахимович хаашаа явахаа өөрөө чөлөөтэй сонгоно. Тэр бол гайхалтай тоглогч. Би түүнийг хөгжөөн дэмжигчийн хувиар өөрийн өндөр, хурдан шалгамгай байдлаа хэрхэн хослуулан тоглодог биширдэг. Гэхдээ би түүнийг багт авчрах тал дээр оролцож шийдвэр гаргахгүй ээ.Манай баг тoдорх тамирчид дундаас миний хамгийн хайртай тоглогч бол Suso.

Леонардо болон Малдини нарын талаар?

Тэд нар бол манай багийн гайхалтай амжилтууд.Тэд багт сүүлийн хэдэн жил Миланд алдагдсан байсан тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг авчирсан.

Милан клуб өөр хөрөнгө оруулагч хайж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан?

Ямар ч хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийгээгүй. Бид хөрөнгө оруулагчдийг хайгаагүй байна. Хэрэв тийм сайн хөрөнгө оруулагчид гарч ирвэл тэр үеийн байдал л шийднэ дээ. Gordon Singer (Милан багийг эзэмшигч байгууллагын эзэн) багт хийгдэж буй хөрөнгө оруулалт, худалдан авалт, наймааг хянаж байгаа.

Берлусконы талаар?
Берлусконы над руу үе үе залгадаг. Тэр өөрийн гэсэн санаа бодолтой бөгөөд түүндээ тууштай нэгэн.

Галлиани талаар?
Галлиани бол жинхэнэ Россонери хөгжөөн дэмжигч мөн хөлбөмбөгийн гайхалтай шинжээч. Хэрэв тэр надад зөвлөгөө өгвөл би түүнийг нь хүлээж авна.

Милан багийн хуучин ерөнхийлөгч Li Yonghong талаар?
-Түүнд юу тохиолдсон талаар би мэдэхгүй байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Sun Nov 18, 2018 8:04 pm

Милан Cahill-д санал хүргүүлэх үү?

Италийн The Corriere dello Sport сэтгүүл Милан клуб энэ өвлийн наймааны цонхоор Английн Челси багийн төвийн хамгаалагч Gary Cahill-д санал хүргүүлж магадгүй хэмээн мэдээлж байна.

Улаан Харуудын хувьд гарааны тоглогчид болох Mateo Musacchio, Mattia Caldara, Lucas Biglia, Giacomo Bonaventura болон хамгийн сүүлд ахлагч Alessio Romagnoli нэг сарын хугацаатай алдаад байгаа юм. Тиймээс тэднийг ямар нэг байдлаар багт нэг хамгаалагч авчирна хэмээн үзэж байна.

Cahill хувьд энэ улирал Челси багийн төлөө ердөө 6 тоглолтод л оролцоод байгаа юм.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 19, 2018 10:48 am

Tonali АНУ-ын шигээ багийн эсрэг дебютээ хийж магадгүй

Бид өмнө нь Италидаа Пирлогын залгамжлагч, шинэ Пирло хэмээн ихээр яригдаж буй Sandro Tonali талаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэрээр 18 настай бөгөөд Италийн Сери Б лигийн Brescia багт тоглодог юм. Түүний хувьд энэ удаагын Португали, АНУ-ын шигшээ багуудтай хийх тоглолтын бүрэлдэхүүнд багтсан цорын ганц Сери Б лигийн тоглогч юм. АНУ-шигээ эсрэг хийх тоглолтод хэвлэлүүд түүнийг шигшээгийнхээ төлөөх анхны тоглолтоо хийж магадгүй хэмээн үзэж байна.

Италийн шигшээ бэлтгэлийн дараа түүний сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Pirlo-тай ижил үү?

Үгүй ээ. Би бол шинэ Пирло биш. Бид хоёрын үсний засалт л хамгийн ижил болов уу. Би өсөж том болохдоо би түүнээс урам зориг авдаг байсан. Харин тоглолтын хувьд Гаттусо тоглолтыг харж дурайдаг байсан.

Шигшээ багтаа дуудагдсан талаар?

Шигшээ багийн бэлтгэлийн эхний өдрүүд эерэг сайхан уур амьсгал доор болж өндөрлөлөө.Шигшээ багтаа дуудагдах нь бүх хүүхдүүдийн мөрөөдөл. Намайг шигшээдээ дуудагдсанд багийнхан маань болон клуб баяртай байгаа.

Өчигдрийг хүртэл би зүгээр л зурагтаар шигшээ багийнхаа тоглолтыг үздэг байсан. өнөөдөр энд бэлтгэл хийгээд тоглох боломжтой боллоо.

Marco Verratti өөрийг чинь харахаар шигшээ багтаа анх хэрхэн дуудагдаж байсан нь санаанд ордог гэж хэлж байсан. Энэ талаар?

Бидний шигшээ баг дах замналаа эхлүүлсэн замнал бага зэргийн ижил.

Ямар зорилготой байна?
Би ялалт хожил байгуулмаар байна. Италидаа ч тэр олон улсын тавцанд ч тэр.

Ирээдүйд ямар баг руу явах бол?
Би энэ талаар бодоогүй байна. Гэхдээ Brescia багтаа үлдэх нь зөв байсан. Яагаад гэвэл 17 настай. Ийм насандаа Европын томоохон тавцанд тоглох хэцүү. Гэхдээ би үргэлж Миланы хөгжөөн дэмжигч байсан.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Mon Nov 19, 2018 11:06 am

Mancini: Залуу авьяастнуудын хармаар байна

Италичууд Португалитай хийсэн тоглолтод талбай дээрээ 0:0 тэнцсэнээр Үндэстнүүдийн лигийг өндөрлүүлэхээр болсон билээ. Харин хоёрдахын шөнө АНУ-тай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Шигшээ багийн дасгалжуулагч Roberto Mancini өнгөрөгч тоглолтын талаар болон АНУ-тай хийх тоглолтын талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Бид зарим нөхцөл байдалд бага зэргийн азгүй байсан. Гэхдээ баг бүрэлдэхүүн ирээдүйд ямар ч нөхцөл байдалд өрсөлдөөн үзүүлж чадах болохоо харуулсан. Бид цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болно.

Бид шигшээ багаа залуу тоглогчдоо болон тактикийн өөр арга барилаар дахин сэргээн босгох гэж оролдож байна.

АНУ-тай хийх тоглолтод Сери Б лигийн Brescia багийн Sandro Tonali,

Roma багийн Nicolò Zaniolo, Atalanta хамгаалагч Gianluca Mancini болон Juventus довтлогч Moise Kean нар талбайд эхнээс болон сэлгээгээр орж ирэх төлөвтэй байна. Энэ талаар?

Бид тэдний тоглолтыг илүү сайн мэдэх хэрэгтэй байна. Олон залуу тоглогчид боломжуудыг олж авах болно гэж найдаж байна. Ингэснээр бидний ирээдүйд улам гэрэлтэй байх болно. Би шигшээ багт багтаж чадаагүй олон авьяаслаг тоглогчид байна гэж бодож байна. Тэдэнд туршлага л дутагдаж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 20, 2018 11:05 am

Kirovski: Бид Ibrahimovic үлдээмээр байна

La Galaxy багийн спортын албаны дарга Kirovski Италийн алдартай спортын сэтгүүлч Gianluca Di Marzio уулзаж өөрийн багийн довтлогч Ибрахимовичийг багтаа авч үлдэх хүсэлтэй байгаа мөн энэ тал дээр ажиллаж байгаа болохоо мэдэгджээ. Ибра хувьд Миландаа эргэн очиж магадгүй гэх цуу яриа хүчтэй яригдаж байгаа юм. Түүний агент Мино Райола өчигдөр Милан багийн Спортын албаны дарга Леонардо-тай уулзаж Миланд одоогоор тоглож буй хэд хэдэн үйлчлүүлэгчдийнхээ ирээдүйн талаар ярилцсан юм. Энэ уулзалтын хажуугаар Ибрагын талаар ярилцсан болов уу гэж хэвлэлийнхэн таамаглаж байна.

Kirovski :

"Ибрахимович бол манай LA Galaxy болон АНУ-ын хөлбөмбөгийн MLS лигийн хувьд ч гайхалтай тоглогч.Тэр бол Америкийн лигид байх хэрэгтэй шилдэг тоглогч. Тэр бол алуурчин. Тэр үргэлж тэмцээн уралдаанд түрүүлэх,гоал оруулахыг хүсдэг. Түүний гэрээ дуусаагүй байна. Бидэнтэй байгуулсан гэрээнд нь нэг жил дутуу байна. Би түүнийг манай багт аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Би түүнийг Galaxy багт цааш үргэлжлүүлэн тоглуулахын төлөө ажиллаж байна. Тэр бол бидний хувьд онцгой, дахин давтагдашгүй тоглогч. Ийм насан дээрээ болон Manchester United багт бэртэл авсны дараагаар ийм хэмжээний гоал оруулж, түүнтэйгээ ижил хэмжээний гоалын дамжуулалт өгч байгаа нь гайхалтай юм. Хөлбөмбөгт олон гайхалтай тоглогчид байна. Гэвч хэн ч түүнтэй адил биш"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 20, 2018 11:22 am

Bonaventura энэ улирал дууссан уу?

Милан багийн хагас хамгаалагч Bonaventura агентаар Mino Raiola ажилдаг билээ. Тэрээр энэ долоо хоногт Миланд түүний бэртлийн асуудлаар багийн удирдлагуудтай уулзалт хийхээр ирсэн юм. Италийн Sky мэдээлж байгаар хоёр тал түүнийг АНУ-ын Pittsburgh руу өвдөгний мөгөөрсний мэс засал хийлгэхээр явуулахаар шийдсэн аж. Златан Ибрахимович Manchester United багт тоглож байхдаа авсан бэртэлээ тухайн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байжээ. Энэ бүх эмнэлгийн үйл ажиллагаанууд түүнийг талбайд 7-8 сар гарахааргүй болгох магадлалтай байна. Тиймээс түүний энэ жилийн улирал ийнхүү дуусаж байна уу даа.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Tue Nov 20, 2018 8:51 pm

Fassone: Роналдог багтаа авахыг хүсэж байсан

Милан багийн хуучин ерөнхийлөгч Li Yonghong дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох Роналдог багтаа элсүүлэхийг хүсэж байсан талаар тухайн үед багийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан Marco Fassone мэдэгдэв.

"Ноён Ли Роналдог багтаа элсүүлэхийг хүсэж байсан нь үнэн. CR7-г Россонери болохыг хүсэж байсан. Яагаад гэвэл тэр Роналдог Хятадын зах зээл дээр хүчтэй, нэр хүндтэй гэдэгт итгэж байсан. Роналдо Реалаас явахыг хүсэж байсан. Бид түүний агент болох Mendes-тай 2017 оны 7-р сард уулзаж түүний үнэ өртөг, өөр баг руу явах боломжтой эсэхийг асууж байсан.Гэвч Роналдо хэтэрхий үнэтэй байсан. Тиймээс би Ли-г өөрийн мөрөөдлөө орхихыг ятгасан"
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: SERIE A - 2018/2019

Postby Nyamdorj » Wed Nov 21, 2018 6:11 pm

Gran Gala' del Calcio шагналд нэр дэвшигчид

Gran Gala' del Calcio бол Италийн хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ тодруулдаг арга хэмжээ юм. Энэ жилийн арга хэмжээ 12-р сарын 3 ны өдөр болно.

2018 оны бүрэлдэхүүнд нэр дэвшигчид:

Хаалгачид:

Gianluigi Buffon, Gianluigi Donnarumma, Samir Handanovic, Alisson Becker

Жигүүрийн хамгаалагчид:

Joao Cancelo, Aleksandar Kolarov, Alex Sandro

Төвийн хамгаалагчид:

Milan Skriniar, Kostas Manolas, Stefan De Vrij, Kalidou Koulibaly, Giorgio Chiellini

Хагас хамгаалагчид:

Jorginho, Allan Marques Loureiro, Marek Hamsik, Sergej Milinković-Savić, Radja Nainggolan, Miralem Pjanic

Довтлогчид:

Paulo Dybala, Edin Dzeko, Mauro Icardi, Ciro Immobile, Douglas Costa, Dries Mertens
Шилдэг эмэгтэй тоглогч:

Barbara Bonansea, Alia Guagni, Cristiana Girelli

Шилдэг дасгалжуулагч:

Simone Inzaghi, Massimiliano Allegri, Eusebio Di Francesco, Maurizio Sarri

Оны шилдэг тоглогч:

Daniele Orsato, Gianluca Rocchi, Paolo Silvio Mazzoleni

Сери Б лигийн шилдэг залуу тоглогч:

Sandro Tonali, Marco Varnier, Antonino La Gumina

Манайхнаас Оны шилдэг гоалд Suso 2018 оны 2-р сарын 4 нд Udinese эсрэг оруулсан гоалоороо өрсөлдөж байна.
Nyamdorj
 
Posts: 215
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests