AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 11:00 am

Halilovic гоал оруулав

Хорватын U-21 багийнхан Беларусын U-21 залуучуудыг 4:0 хожив. Уг тоглолтод манай Halilovic гоал оруулжээ. Европын 21 нас хүртэлх аварга шалгаруулах тэмцээн 2019 онд Итали болон Сан Марино улсуудад зохион байгуулагдах юм.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 2:53 pm

Аваргуудын Лигийн Финал Нью-Йорк хотод болох уу

Испани хэвлэл мэдээллийн Mediapro компани гүйцэтгэх захирал Jaume Roures Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулах талаар талуудтай ярилцсан талаараа сэтгүүлчдэд мэдэгджээ.

Испани хөлбөмбөгийн зарим тоглолтууд аль хэдийнээ АНУ-ын зарим мужуудад явагдах тов нь гарсан билээ. Жишээ нь: Barcelona клуб нэгдүгээр сарын 27нд Флорида мужид тоглох хуваарьтай байна.

Боломжит анхны АНУ-дах Аваргуудын Лигийн финал 2021онд болж болно. Учир нь Мадрид, Истанбул хотууд аль хэзээний Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах хотоор тодорсон.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Rain » Wed Sep 12, 2018 4:14 pm

АНУ дэлхийн аваргын эрхийг авцан биш том хөдөлж байна шүү. Уул нь Европын тэмцээн Европтоо л болвол зүгээр юм даа. Харин тэр клубуудын дэлхийн аварга нтр гээд интернэшл тэмцээнүүдийг л АНУ-д зохион байгуулвал..
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 695
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Sep 12, 2018 8:14 pm

Ерөнхийлөгч Weah нөхөрсөг тоглолтод оролцов

Милан багийн домог Либери улсын ерөнхийлөгч George Weah Нигерийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцон тогложээ.

Тэрээр өдгөө 51 настай бөгөөд хөлбөмбөгөөсөө зодог тайлсны дараагаар 2003 оноос улс төрд хүч үзэх болж өнгөрсөн оны нэгдүгээр сард улсынхаа тэргүүнээр сонгогдсон юм.

Уг тоглолтод тэрээр 80 дах минут хүртэл тоглосон бөгөөд эсрэг баг болох Нигерийн шигшээ багт Kelechi Iheanacho болон Нenry Onyekuru гэх мэт шилдэг тоглогчид оролцон тоглосон юм.

Тоглолт дууссаны дараа түүний шигшээ багтаа өмсөн тоглож байсан 14 дугаарыг мөнхөлжээ.

Weah хувьд одоо хүртэл Африк тивээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр тодорсон цор ганц хөлбөмбөгчин хэвээр байгаа юм.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Sep 13, 2018 9:09 am

Pirlo Австралийн багийн саналаас татгалзав

Австралийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Avondale FC баг Andrea Pirlo санал тавьсан боловч Итали найруулагч энэхүү саналыг хүлээн аваагүй ажээ. Pirlo АНУ-ын New York City FC багт тоглон гэрээгээ дуусгаад өнгөрсөн 6-р сард Сан Сиро цэнгэлдэхэд албан ёсоор зодог тайлах тоглолтоо хийсэн билээ.

Avondale клуб түүнийг Австралийнхаа FFA цомын тэмцээний хагас шигшээ шатанд 9-р сарын 19нд Sydney FC багийн эсрэг хийх тоглолтод оролцох боломжтой эсэхийн асуусан хэмээн ESPN мэдээлж байна.

Цомын тэмцээний өрсөлдөгч болох Sydney багт өмнө нь өөр нэгэн Италийн домогт тоглогч тоглож байсан нь Alessandro Del Piero билээ.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Oct 03, 2018 9:17 pm

Интер дасгалжуулагч Spalletti:

PSV клуб тоглолтын ямар цаг үед нөлөөлж чадахуйц ур чадвартай олон тоглогчидтой. Яагаад гэвэл тэд өөрийн дасгалжуулагч болох Van Bommel шиг ижил зан чанартай.

PSV vs Inter багууд Ав.лигийн хүрээнд өнөө шөнө тоглох билээ.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Oct 03, 2018 9:18 pm

Van Bommel: Би Миланыг нулимастай орхисон :sad:

2010 оны Ав. Лигийн финалын тоглолтод Van Bommel –ын Бавари Мюнхен баг Интертэй учраа таарч Цэнхэр харууд 2:0 хожиж аварга болж байсан билээ. Үүнээс нэг жилийн дараа тэрээр Улаан Харуудын эгнээнд нэгдэж тэдэнд Лигийн аварга авахад өөрийн хувь нэмэрээ оруулсан байдаг. Милан багт тоглож явсан Van Bommel өөрийн дурсамжаа сэтгүүлчидтэй хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.

"Би 2010 оны Ав. лигийн финалд Интерд хожигдож байсан. Өнөө шөнө тэдний эсрэг PSV багийн дасгалжуулагчийн хувиар нүүр тулах нь миний хувьд онцгой зүйл. Энэ бол миний хувьд жижигхэн дерби маягийн зүйл байх болно. Мадридад болсон финалаас хойш өдгөө 8 жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч намайг одоо хүртэл шаналгадаг.
Моуриногын Интер тактикийн хувьд төгс байсан. Гэхдээ би Миланд 2011 оны 1-р сард элсэн орж тэднээс өшөөгөө авсан.
Бид Миланы Дербид тэднийг 3:0 хожсон. Лигийн аваргын өрсөлдөөнд тэднийг 5 оноогоор тэргүүлж улирлыг дуусгасан.
Би Rijkaard, Gullit болон Van Basten нард дуртай. Би Миланд элсэн орсондоо баяртай байсан.
Гаттусо бол миний хамтран тоглож байсан хамгийн шилдэг тоглогчдийн нэг. Рино дасгалжуулагчийн хувиар сайн тоглолт үзүүлж байна. Гэхдээ түүнд аз тохиохгүй байна.

Гэсэн хэдий ч түүнд тоглолтын сайн санаа бий. Би Миланыг нулимстай орхисон. Учир нь Милан миний гэр бүл байсан. Үүнийг би жил хагасын дотор ойлгосон.
Тоглогчид багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй бэлэн байсан гэдгийг фенүүд нь хараад л хэлж чадахар байлаа… Бид яг л тийм тоглогчид байсан
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Oct 03, 2018 10:05 pm

Gattuso: Удирдлагуудаас л Ибрагын талаар асуу

Гаттусо Ибраг Миланд ирж магадгүй гэсэн шуум мэдээллийн талаар:

"Өнөөдөр бол түүний төрсөн өдөр. Тийм учраас би түүнд төрсөн өдрийн мэнд хүргэмээр байна.
Би зөвхөн надад байгаа тоглогчдийн талаар л ярих болно. Түүнийг багт ирэх талаар бол багийн удирдлагууд болох Maldini, Leonardo болсон Paolo Scaroni нараас л асуу. Өнөөдөр бол би түүнд зөвхөн төрсөн өдрийн мэнд хүргэж, хамаг сайн сайхан бүхнийг хүсэж байна.

Gonzalo Higuain яг л Ибра шиг сайн тоглож чадна. Тэр бие бялдрын хувьд түүнээс бага боловч багт олон талаар давуу талыг бий болгож чадна.

Зан аашын хувьд Ибратай бэлтгэл хийх төвөгтэй. Тэр багт хурцадмал байдлыг бий болгодог бол Пипита эсрэгээрээ үргэлж өөрийн багийнханыгаа инээлгэхийг хүсдэг.

Милан багт тоглож байсан Thiago Silva нэгэн удаа Златан Миланы одоогийн дасгалжуулагчийг өргөөд толгойгоор нь хогийн савруу оруулж байсан явдлыг дурсан ярьсан байдаг.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Oct 04, 2018 11:20 am

Гаттусо: Тогтвортой үр дүн хэрэгтэй байна

AC Milan vs Olympiacos тоглолтын талаар?

Италийн Сери А лигийн хэв маяг Европын бусад орны хөлбөмбөгийн лигийг бодвол өөр. Европа лигид багууд бага тактиктай ашиглаж харин илүү хурд дээр явагддаг. Европа лигид тоглохдоо чи хэнийг ч дутуу үнэлж болохгүй. Olympiacos сайн тоглож байна. тэд довтолж тоглодогоос гадна туршлагатай тоглогчид байна. Багтаа олон өөрчлөлт хийж багаа дахин бүтээн босгож байна . Өөрсдийнхөө лигидээ олон хожил байгуулсан баг билээ. Мөн хэсгийн нөгөө баг болох Real Betis ч гэсэн хүчтэй баг. Бид эдгээр тоглолтуудад гараандаа өөрчлөлт оруулах болно гэхдээ өнгөрсөн Luxembourg-тэй хийсэн шиг биш. Caldara-гаас бусад бүх тоглогчид тоглолтод оролцох боломжтой байна.

Зорилгын талаар?

Бидэнд тогтвортой байдал хэрэгтэй байна. Бид үргэлж л сайн тоглолт үзүүлж сайн хөлбөмбөг тоглохыг зорьдог. гэхдээ тогтвортой тоглолт гаргаж байж л сайн үр дүнд хүрнэ. Бид зөв оюун санаа , сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Бидний эхний зорилго бол Европа лигийн хасагдах шатанд гарах. Энэ тэмцээний цомыг өргөнө гэж таамаглан хэлэх боломжгүй байна. эхлээд хоёрдугаар сард бидний бие бялдар ямар хэмжээнд байхыг харж л байя.

Sassuolo-тай хийсэн тоглолт болон Аваргын төлөөх өрсөлдөөн?

Тоглолтын эхний 20-25 минутад бид тоглолтоо олж чадахгүй байсан. Ялангуяа эхэнд олон бөмбөг таслуулж байсан. Бид алдсан бөмбөгөө эргүүлэн авч гоал алдахгүй байхыг хүссэн бөгөөд ингэж тоглож чадсан нь эрч хүчний баталгаа болсон. Бид өөрсдөдөө итгэж өөрсдийн бөмбөгтэй болон бөмбөггүй тоглолтуудаа сайжруулах хэрэгтэй байна. Inter болон Fiorentina багууд бие бялдрын хувьд маш сайн бол Napoli, Lazio багууд сайн техниктэй.Ав. лигид оролцох эрхийн төлөөх өрсөлдөөнд эдгээрээс өөр бусад хүчтэй багууд ч нэмэгдэнэ. Бид өөрсдийн авч чадаагүй оноонуудаа эргүүлэн авах хэрэгтэй.

Higuain бэртлээс эргэн ирсэн талаар?

Higuain бол үнэхээр гайхалтай чадвартай. Бид түүнийг энэ чадвараа гаргаж болох хэмжээнд нь хүргэж бэлдэх хэрэгтэй. Мэдээж би түүнийг үргэлж тоглолтод оролцоход бэлэн байгаасаа гэж хүсдэг. Бид түүний биеийн байдлыг шинжих болно. Өнөө шөнө тэр тоглолтод оролцох болох юм. Caldara бэртэлтэй байгаа бөгөөд хэрэгтэй эмчилгээндээ орж байна. Бид түүнийг шигшээ багуудыг тоглолтын дараагаас эргэн ирнэ гэж найдаж байна. Conti багийн зарим бэлтгэлд оролцох боломжтой болсон. Бид түүнийг сарын дотор эргэн ирнэ гэж бодож байна. Cutrone бол багийн үлгэр жишээ тоглогч бөгөөд бидэнд өөрийн хувь нэмрээ оруулдаг. Тэр тоглолтод оролцоход 100 хувь бэлэн бишээ.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Thu Oct 04, 2018 11:21 am

Тоглогчдийн талаар?
-Calhanoglu багийн суурь болсон тоглогч. Тэр илүү өөртөө итгэлтэй, тайван байх хэрэгтэй. Ромагын эсрэг хийсэн тоглолт дээр тэр талбайн бүхий л хэсэгт тоглосон бол Sass эсрэг техник, тактикийн хувьд гол цөм нь байсан.

-Castillejo багт чухал тоглогчдийн нэг. Тэр багийг эрч хүч, ур чадвараар хангаж, багийнханы төлөө өөрийгөө золиослож чаддаг. Мөн тэр туслах довтлогчоор тоглож чадна.

-Zapata бүхэл 90 минутын турш тоглоход бэлэн биш байна. гэхдээ бид түүнд гараанд гарах боломж өгөх хэрэгтэй. Тэр бэлтгэлээ маш их хүсэл тэмүүлэлтэйгээр хийдэг бөгөөд хувцас солих өрөөнд бидэнд ихээр тусалдсаг. Хэрэв тэр бүхий л тоглолтын турш анхаарлаа төвлөрүүлэн тоглож чадвал түүнд бүхий л чадвар бий.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 05, 2018 12:20 am

Ас Милан vs Грекийн багуудын эсрэг

Өнөө шөнө Милан баг 2018-2019 оны Европа лигийн улирлын хэсгийн хоёрдах тоглолтоо Грекийн Олимпиакос багийн эсрэг хийх гэж байна. Уг тоглолт болохоос өмнө бид өмнө нь Европын тавцанд Грекийн багуудтай хэрхэн тоглож байсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 05, 2018 12:20 am

1973/74: Carlo Tresoldi
Carlo Tresoldi бол Милан багийн түүхэн тоглогчдийн нэг билээ. Улаан Харуудын эгнээнд 1968-1974 онуудад тоглож явсан алдартай тоглогч юм. Зоригтой эелдэг зан чанартай байсан ч карьерийнхаа замналд бэртэл гэмтэлд ихээр өртдөг тоглогч байсан юм. Европын тавцан оруулж байсан цор ганц гоал нь мөн л Грекийн багийн эсрэг байжээ. 1973/74 Cup Winners' Cup шөвгийн наймд Paok Thessaloniki багтай таарч Сан Сирод болсон эхний тоглолтод 3:0 хожиж хариу тоглолтод 2:1 хожигдож байсан бөгөөд дасгалжуулагч Cesare Maldini түүний талбайд гаргаж тэр ч гоалоо оруулж Россонеричууд хагас шигшээд шалгарч байлаа.


PAOK THESSALONIKI 2-2 AC MILAN

PAOK THESSALONIKI: Hatzioannou, Hatziantoniou, Tsaligiridis, Iosifidis, Pellios, Terzanidis, Paridis, Sarafis, Apostolidis, Koudas, Aslanidis (66' Kermanidis).
Дасгалжуулагч: Shannon.

AC MILAN: Vecchi, Anquilletti, Zignoli, Sabadini, Schnellinger, Maldera, F. Bergamaschi (77' Tresoldi), Biasiolo, Bigon, Rivera, Chiarugi.
Дасгалжуулагч: C. Maldini.
Шүүгч Loraux.
Гоалууд: 29' Sarafis (P), 54' Bigon (M), 72' Sarafis (P), 78' Tresoldi (M).
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 05, 2018 12:21 am

1994/95: Christian Panucci
Тухайн үед Россонеричууд Fabio Capello дасгалжуулж байсан бөгөөд хэсгийн шатандаа Aek Athens болон Ajax багуудтай тоглох үлдээд байсан юм. Грекийн багтай хийх тоглолт 1994 оны 11-р сарын 2 нд Италийн Trieste мужийн Nereo Rocco болсон юм. Грекийн баг Savevski гоалоор нэгдүгээр үеийг тэргүүлсэн бөгөөд Миланы хувцас солих өрөөнд уур амьсгал халуухан болсон юм. Гэхдээ Don Fabio-д нууц төлөвлөгөө байжээ. тэрээр хэний ч таамаглаагүй сэлгээ хийсэн нь хамгаалагч Christian Panucci-г талбайд оруулж ирсэн явдал юм. хэдий хамгаалагч ч гэсэн 7 дугаартай довтлогч шиг л хоёр ч гоал оруулж Улаан Харуудад маш чухал хожлыг авчирсан юм.

AC MILAN 2-1 AEK ATHENS
AC MILAN: S. Rossi, Tassotti (46' Lentini), P. Maldini, Albertini, Costacurta, Baresi, Panucci, Desailly, Simone, Donadoni (73' Stroppa), Massaro. Дасгалжуулагч : Capello.

AEK ATHENS: Atmatsidis, Kopitsis, Karagiannis (76' Ketsbaia), Sabanadzovic, Vlachos, Manolas, Saravakos, Savevski, Kostis, Tsartas (73' Agorogiannis), Kasapis.
Дасгалжуулагч: Bajevic.
Шүүгч: Zhuk.
Гоалууд: 16' Savevski (A), 68' Panucci (M), 73' Panucci (M).
Улаан Карт: 87' Manolas (A).
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 05, 2018 12:21 am

2006/07: Yoann Gourcuff
Франц тоглогчийн хувьд Миланы төлөө цөөхөн гоал оруулсан байдаг. Тэрхүү голуудынхаа нэгийг энэ тоглолтод оруулсан юм. Тоглолтын эхний гоалыг Inzaghi оруулсан бол хоёрдахын Gourcuff багийн ултра фанатуудын эгц урдаас оруулсан байдаг. Gourcuff Миланд гялалзаж чадаагүй ч түүний гялзсан энэ тоглолт фанатуудын оюун санаанд үүрд хадгалагдан үлдсэн байдаг.

AC MILAN 3-0 AEK ATHENS

AC MILAN: Dida, Cafu, Simic, P. Maldini, Favalli (79' Jankulovski), Gattuso, Brocchi (75' Ambrosini), Gourcuff, Kaká, Inzaghi, R. Oliveira (71' Seedorf). Дасгалжуулагч : Ancelotti.

AEK ATHENS: Sorrentino, Pautasso, Dellas (55' Ivic), Cirillo, Tziortziopoulos, Kapetanos (46' Lagos), Emerson (70' Tozser), Moras, Julio Cesar, Delibasic, Liberopoulos.
Дасгалжуулагч : Serra Ferrer.
Шүүгч: Riley.
Гоалууд: 17' Inzaghi (M), 41' Gourcuff (M), 77' Пен. Kaká (M).
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Mon Oct 08, 2018 5:02 pm

Сери А гоал оруулсан зургаадах ахмад тоглогч

Өчигдөр шөнө Италийн Сери А лигийн 8-р тойргийн тоглолтууд явагдсан билээ. Уг тоглолтод Milan баг талбай дээрээ Chievo багийг хүлээн авч 3-1 хожсон юм. Зочин багаас нэр төрийн нэг гоалыг одоогийн Сери А лигийн хамгийн ахмад довтлогч Sergio Pellissier оруулжээ.

Ингэснээр тэрээр Сери А лигид гоал оруулсан зургаадах ахмад тоглогч болж түүхэнд бичигдэж байна. Тэрээр 39 нас 178 хоногтойдоо гоал оруулсан бөгөөд энэ улирал түүний 16 дах улирал ажээ. Мөн 443 тоглолтод оролцож 109 дахь гоалоо оруулжээ.

Тэрээр хамгийн анх 2002 оны 11-р сарын 3 нд 23 настай байхдаа Parma багийн талбай дээр зочлон 1-0 хожсон тоглолтын гоалыг оруулж байжээ.

Тэрхүү цаг үеэс хойш Pellissier Сери А лигийн улирал бүрд гоал оруулсан амжилттай явна.

Миланы оруулсан гоал нь түүнийг Сери А лигийн зургаадах хамгийн ахмад тоглогч болгож байна.

Түүний дээр 2008 оны 3-р сарын 30 нд Paolo Maldini 39 нас 278 өдөртэй байхдаа Аталанта багийн эсрэг гоал оруулсан бол Francesco Totti 2016 оны 9-р сарын 25 нд 39 нас 364 хоногтойдоо Торино багийн эсрэг гоал оруулснаараа Pellissier дээр бичигдэж байна.

Харин гуравдугаар байранд хамгаалагч Pietro Vierchowod 1999 оны 5-р сарын 23 нд Salernitana багийн эсрэг 40 нас 47 хоногтойдоо. Дараа нь Silvio Piola 1954 оны 2-р сарын 7нд Милан багийн эсрэг 40 нас and 131 хоногтой байхдаа гоал оруулж байжээ.

Гоал оруулсан хамгийн ахмад тоглогчоор Миланы Alessandro ‘Billy’ Costacurta, бичигддэг ажээ. Тэрээр 2007 оны 5-р сарын 19 нд карьерийнхаа хамгийн сүүлийн тоглолтыг Udinese эсрэг хийн торгуулийн цохилт гүйцэтгэхээр болж түүнийээг амжилттай болгож байсан юм.

Миланы төвийн хамгаалагчийн хувьд 41 нас 25 хоногтойдоо Udinese багийг 3-2 хожиж хөлбөмбөгийн замналаа дуусгаж байжээ.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Skull » Tue Oct 09, 2018 11:40 am

Joohon yadargaatia yu gui yu?! :smile:
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 569
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Oct 10, 2018 12:17 am

Тэхх болсон болоогүй, хамаатай хамаагүй, өнгөрсөн өнгөрөөгүй, давхардсан давхардаагүй баахан мэдээ оруулаад байхаар их төвөгтэй.
Юм хум бичихээ больсон шд
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7489
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Wed Oct 10, 2018 12:17 am

Уншдаг нэг нь уншдаг юм шиг байгаам. Тэгээд яахав бичиж л байг гээд. Жоохон юм оруулахаар араас нь баахан ФБ пост Копи Паст бөөндчихнө
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7489
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby 21Grams » Wed Oct 10, 2018 1:48 am

Ганц хүний өдрийн тэмдэглэл шиг л болжээ
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3833
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Wed Oct 10, 2018 7:54 pm

Cери Б лигийн шилдэг дасгалжуулагч Filippo Inzaghi

Filippo Inzaghi Италийн Premio Scopigno шагнал гардуулах ёслолын арга хэмжээнээс Сери Б лигийн шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. Тэрээр өнгөрсөн жил Сери Б лигийн Venezia багийг амжилттай сайн удирдсан боловч дээд лиги руу гарах хасагдах шатны тоглолтуудад хожигдож багаас явсан юм. Харин энэ улирлаас Сери А лигийн Bologna багийг дасгалжуулж байгаа юм.

"Venezia миний төлөө хийсэн өгсөн бүх зүйл баярлалаа. Би энэ шагналыг тэдэнтэй хуваалцмаар байна.
Би энэ шагналыг авсан минь залуус надад бүхий л сэтгэлээ зориулсных, клуб надад итгэж хөгжөөн дэмжигчид ч гэсэн итгэл найдвараа хүлээлгэсэн. Би энэ шагналыг тэдэнтэй хуваалцмаар байна.
Өнгөрсөн жил Venezia багийнхантай ямар амжилт гарсан тэр нь шигээ энэ жил Bologna-тай тийм амжилт гаргамаар байна"

Хоёр тойргийн өмнө Super Pippo дүү Simone Ромын дербид хожигдож олон хүний шүүмжлэлд одоо ч гэсэн өртөөд байгаа билээ. Энэ талаар?

-Ромын дербид хоёр багууд маш их ач холбогдол өгдөг. Дерби өмнө Лациочууд хэдэн тойрог дараалан хожсон амжилттайгаар оролцсон гэхдээ дербид чи хожигдвол бүхэл улирлын тоглолтуудад хожигдсонтой адил.
Миний дүүгийн Лациод хийсэн зүйл бол ер бусын.

Bologna-Lazio тоглолтын талаар?
-Би энэ талаар одоохондоо бодоогүй байна. Энэ талаар бодох хангалттай цаг байна. Мэдээж энэ тоглолт үнэхээр сайхан тоглолт болох болно. Яг одоо бол бид хоёрт хоёуланд миний өөр өөрийн бодох зүйлүүд байна.
Эцэг эхэд минь баяр баясал бэлэглэсэн сайхан тоглолт болох байх.

Одоогийн Миланы довтлогчдийн талаар?
-Багтаа Gonzalo Higuain шиг довтлогч элсүүлбэл улиралд 20-25 гоал баталгаатай оруулна гэж найдаж болно. Би түүнийг Миланд байгаад баяртай байна. Би түүнийг тийм хэмжээний гоал оруулна гэж найдаж байна. Учир нь түүнтэй хажууд ер бусын довтлогч Cutrone байна. Тэр Милан болон шигшээ багтаа удахгүй байнгын довтлогчоор тоглох болно.

Энэхүү арга хэмжээ нь дээрInzaghi Ювентус багийн спортын албаны дарга Fabio Paratici оны шилдэг менежерийн шагналыг авсан бөгөөд энэ хоёр маш сайн найзууд билээ. Гуч гаруй жилийн өмнө Piacenza багийн хүүхдийн багт байхаасаа эхлэн найзалж хамт тоглож ирсэн хоёр юм.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Rain » Thu Oct 11, 2018 11:37 am

Image

Lucas Paqueta гээд Фламенгогийн хагас хамгаалагчийг 35сая еврогоор авчихжээ. Европын нилээд олон томчуудаас санал тавьсан ч Миланыг сонгож.. 1 сард багтаа нэгдэх юм байна.
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 695
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Өсөхбаяр » Thu Oct 11, 2018 12:03 pm

тулга гэдгээ болиод нэрээ нямаа болгоод бичээд бгаамаа даа
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 8776
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nobun@g@ » Thu Oct 11, 2018 7:15 pm

Rain wrote:Image

Lucas Paqueta гээд Фламенгогийн хагас хамгаалагчийг 35сая еврогоор авчихжээ. Европын нилээд олон томчуудаас санал тавьсан ч Миланыг сонгож.. 1 сард багтаа нэгдэх юм байна.


ПСЖ-тэй сүүлд нэлээд өрсөлдсөн. Манайд ирлээ.
Леонардо, Кака гэсэн хүмүүсийн оролцоо илүү нөлөөтэй байлаа даа хэхэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7489
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 12, 2018 11:06 am

Marchisio: Милан намайг авахыг хүсэж байсан

Claudio Marchisio-н аав, давхар түүний агентийг хийдэг Stefano Marchisio Милан клуб түүнд санал тавьж байсан боловч өөрөө Ювед зодог тайлах хүссэн учир тэдний саналыг хүлээж аваагүй болохыг сэтгүүлчдэд дэлгэн дурсажээ.

Надад ямар ч харамсах зүйл байхгүй ээ.
Гурван жилийн өмнө Claudio хаашаа ч хамаагүй явж илүү их цалин авч болох байсан. 2017 онд Милан түүнд хоёрдахин их цалингийн санал тавьсан. Гэхдээ тэр тэдэнд үгүй гэж хэлсэн. Учир нь тэр өөрийн хөлбөмбөгийн замналаа Ювентусд дуусгахыг хүссэн.
Хөлбөмбөгт юмс өөрчлөгдсөн. Би Ювентус багаас сэргээн босгож өөрчлөхийг хүсэж байгааг ойлгосон. Хэрэв тэр Юведээ байсан бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байх байсан болов уу.
Бид шинэ хуудас нээсэн. Claudio өөрийн шинэ амьдралдаа маш их баяртай байгаа. Зенит баг бол маш их хүсэлт тэмүүлэл, зорилготой баг. Тэдэнд орчин үеийн цэнгэлдэх байна. Дотоодынхоо лигидээ тэргүүн эгнээнд бичигдэж байна.
Магадгүй бид түүний наймдах дараалсан цомыг Оросод авч магадгүй. Бид дотороо залбираад л байж байя.

Би өмнө нь Санкт-Петербург хотод байж үзээгүй. гэхдээ би энэ хотын үзэсгэлэнтэй сайхан байдлыг нээж илрүүлсэн.
Энэ хот бол бага зэргийн Венец, Парис шиг ялгаатайн хүйтэн. Их цэвэрхэн, орчин үеийн үзэсгэлэнтэй хот. Гэхдээ энэ дундаас би хүүгийнхээ шинэ адал явдалдаа баяртай байгааг харахад сайхан байна.
Зенитийн фанатууд түүнийг халуун дотноор угтан авсан. Амралтын өдөрөөрөө тэр хүүхдээ дагуулаад амьтны хүрээлэн орсон. Тэнд түүнийг зарим хүмүүс таньж гарын үсэг авч, хамтдаа зураг татуулсан.

Миний хүүгийн хувьд сэтгэл ханамж, хайр бол амин чухал зүйл. Тэр үргэлж хөлбөмбөгийн фанатуудыг хөлбөмбөгийн нэгэн чухал хэсэг гэж үздэг.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby Nyamdorj » Fri Oct 12, 2018 11:22 am

Leonardo: Paqueta тийм, Ibra магадгүй

Бид Flamengo багтай үндсэн гэрээ байгуулсан. Гэхдээ хөлбөмбөгийн арилжаа наймаа нэгдүгээр сараас нээгдэнэ. Албан ёсоор танилцуулга хийтэл хугацаа байна.
Бид одоогоор арилжаа наймааны талаар бус дотоодын лиги болон Европа лигийн талаар л бодож байна.
Одоогоор бол тэр Flamengo багийн тоглогч. Бразилийнхаа лигидээ тоглох тоглолтууд түүнд байна. Бид түүнийг багтаа албан ёсоор авахын тулд 1-р сарын 3 хүртэл хүлээх хэрэгтэй.

Zlatan Ibrahimovic талаар?
-Бид түүнтэй хувийн харилцаа холбоотой. Бид энэ багийн удирдлагын албан тушаалд ирээд түүний талаар бодсон. Хэдий тэр 37 настай хэдий тэр багийг чирж дагуулж чадна.

Яг одоо бол арилжаа наймааны цонх хаалттай байна. Бид ажлаа тайван хийж Санхүүгийн Шударга тоглолтын талаар мартаж болохгүй. Бид өрсөлдөхүйц хүчтэй багийг бий болгомоор байна.
Nyamdorj
 
Posts: 214
Joined: Tue Aug 28, 2018 10:23 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest