Moderator: Хөлбөмбөгийн модууд
Forza Juve wrote:
Нөгөө удаан шуумарсан, үнэгүй ирж байгаа Эмрэ Жан чинь нэг юм Туринд газардлаа даа. Үзлэгээр орж, 4 жилийн гэрээгээ байгуулна. Төвдөө бол гайгүй сонголтууд олширч л байна.
Костаг жинхэлсэн, Перингийг авсан гээд улирлын 3 дахь наймаа болж байна.
Forza Juve wrote:
Энэ улирлын шинэ нээлт, өсөж байгаа одоор Бокагаас ирсэн Родриго Бентанкур тодорч магадгүй л юм. Нөхрийг Италид энэ улирлаас ирэхэд нь туршлага суулгах гэж зээлээр явуулах байх гэсэн үндсэн багт үлдлээ... Үндсэн багын Хедира, Пьяанич, Маркизио, магадгүй Матиуди нарын дараа 5-д гараанд гарах магадлалаар жагсаж байгаа ч бас л тоглолтын хуваарийн ачаалал, гэмтэл бэртэл зэргээс шалтгаалаад ер нь хөөрхөн гараанд гараад байх болов уу. Улирлын эхний хэсэгт Аллегригаас нэлээд өндөр үнэлгээ аваад, үндсэн багт үлдсэн, нөхөр ч өөрийгөө харуулах биз.
.