AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Цагтаа бага дэлхий аварга явсан лигийн тухай энд хүүрнэлдэцгээе

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:42 pm

Милан клуб Kucka-г буцаан авчирч магадгүй

Россонеричууд Туркийн Trabzonspor багаас өөрсдийн хуучин тоглогч Juraj Kucka буцаан авчирч магадгүй гэж Corriere dello Sport мэдээлж байна. Өнгөрсөн жил Турк руу€6саяар явж байсан бөгөөд буцаж ирэхдээ энэ үнэнээсээ хамаагүй бага үнээр ирэх болов уу гэж үзэж байна.
Словакын шигшээ багийн тоглогч маань Миланд хоёр улирал тоглохдоо 67 тоглолтод оролцож 5 гоал оруулж байсан юм. Харин Туркийн Super Lig-д энэ жил тоглохдоо 3 гоал 6 гоалын дамжуулалт өгжээ.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:43 pm

Falcao: Милан бол шилдэг клуб

"Намайг Милан клуб сонирхож байгааг сонссон бас энэ талаар сонин дээрээс уншсан. Ийм баг намайг сонирхоно гэдэг нэр хүндтэй явдал.
Би Италийн хөлбөмбөгийг үзэж, сонирхдог. Мөн Милан бол Аваргуудын лигид хоёр орох том баг болохыг мэднэ. Гэхдээ одоогоор би Monaco багтай гэрээтэй байгаа бөгөөд энэ багтаа болон Колумбын шигшээ багтаа л анхаарч байна.
Би өмнө нь хэлсэнчлэн би Италид болон Италийн хөлбөмбөгт дуртай" хэмээн Италийн Mediaset Premium мэдэгджээ.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:43 pm

Pato: Намайг аваач Милан

Alexandre Pato Италийн Gazzetta dello Sport сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Би Миланд хайртай хэрэв тэд надад санал тавьбал би үгүй гэж хэлж чадахгүй хэмээн мэдэгджээ.

Pato хувьд Улаан Харуудын төлөө 63 гоал оруулсан амжилттай байдаг бөгөөд одоогоор Хятадын Tianjin Quanjian багт Fabio Cannavaro удирдлага доор тоглож байгаа билээ.

“Миланы ийм байдалтай байхыг харах онцгүй байна. Тэд тэвчээрэй байх хэрэгтэй.
Милан их хэмжээгээр өөрчлөгдсөн ба нэг шөнийн дотор өмнө нь байсан шигшээ болж чадахгүй.
Европа лигид дахин тоглох нь европын тавцанд эргэн ирэхийн эхний алхам. Gattuso тэдэн сэргэлт өгсөн бөгөөд түүний багтайгаа гэрээгээ сунгасан явдал нь зөв шийдвэр байсан”

Буцаж Миланд ирэх үү?
Тэд хятад эзэдтэй бас би хөлбөмбөгт дуртай. Би Милан багт бас хотод нь хайртай. Тиймээс би үгүй гэж хэлж чадахгүй.
Гэхдээ надад Tianjin Quanjian багтай байгуулсан гэрээ байна. Гэхдээ хэзээ ч үгүй гэж хэлэхгүй хэрэв Gattuso надруу залгах юм би түүнд довтлогч санал болгож чадна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:44 pm

Balotelli болон Donnarumma Napoli баг руу явах уу?

Францын Nice багийн довтлогч энэ зун чөлөөт агент болж өөр баг руу явах нь баталгаатай болсон бол Миланы залуу хаалгач хөгжөөн дэмжигчдийн дундах таагүй харилцаанаас болж Улаан Харуудаас явж магадгүй хэмээн хэвлэлүүд таамаг дэвшүүлж байна. Энэ талаар хоёр тоглогчийн агентаас асуухад “Би энэ талаар ярихгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Милан баг энэ зун UEFA санхүүгийн шударга тоглолтын дүрмийн гэрээнээс болж томоохон наймаа бүүр цаашлаад Европа лигид хүртэл оролцож чадахгүй байж ч магадгүй болоод байна. Үүнээс гадна Napoli багийнхан алдарт дасгалжуулагч Carlo Ancelotti багтаа нэгтгэж аварга авах шинэ төлөвлөгөө боловсруулсан явдал нь хоёр тоглогчийг Napoli-д очих магадлалыг ихэсгэнэ хэмээн үзэж байна.
Хэвлэлүүд Napoli-чууд хоёр тоглогчийг багтаа нэгтгэх шалтгаануудыг нэрлэжээ. Үүнд: Balotelli-н охин Pia өөрийн ээжтэйгээ тэнд амьдардаг бол Donnarumma бол Naples гаралтай учир төрсөн нутагтаа ирэхэд таатай байх болно гэж үзэж байна.

Мөн Милан клуб аль хэзээний ахмад туршлагатай хаалгач Pepe Reina-г чөлөөт агентаар авсан явдал нь Gigio-н орны хүнийг авж түүнийг явуулж магадгүй гэх таамаг үүсгээд байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:45 pm

Bologna клуб өөрсдийн шинэ дасгалжуулагчаараа Inzaghi-г сонгох уу?

Италийн Bologna клуб Pippo Inzaghi-г өөрсдийн шинэ дасгалжуулагч болгохоор түүнтэй тохиролцоонд хүрсэн гэхдээ ингэхийн тулд эхлээд одоогийн дасгалжуулагч Roberto Donadoni-г багаас явуулах хэрэгтэй болоод байна хэмээн Tuttomercatoweb мэдээлж байна.
Харин ингэх нь тийм ч амар бас хямд байхгүй байх аж.
Учир нь Donadoni-н багтайгаа байгуулсан гэрээн дуусахад нэг жил дутуу байгаагаас гадна түүний гэрээг цуцлан багаас явуулах үнэ €4.3 сая болно гэж үзэж байна.

Inzaghi-н хувьд Сери Б лигийн Venezia багийг дасгалжуулж байгаа бөгөөд Сери А лиги руу дэвшин орохын төлөөх хасагдах шатны тоглолтуудын дараагаас багаа солих асуудлууд нь яригдаж эхэлнэ хэмээн сайтынхан үзэж байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:45 pm

Deportivo багийг Seedorf орхиж байна

Seedorf өнгөрөгч 2-р сард Испани Deportivo багийн дасгалжуулагчаар томилогдсон билээ. Гэсэн ч түүний баг доод лиги руу унаж клубийн албан ёсны сайт дээр түүнийг хойшдоо баг бүрэлдэхүүнийг дасгалжуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Seedorf 16 тоглолтоос 2 л хожил байгуулсан юм.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:46 pm

Миланы удирдлагууд Morata-н агенттай уулзав

Милан клуб энэ зуны наймааны цонхоор довтлогч авна гэдгээ зарласан билээ. Одоогийн байдлаар хэвлэлээр хамгийн ихээр нэр нь яригдаж буй довтлогчдоор Andrea Belotti, Ciro Immobile, Falcao, Zaza гэх мэт тоглогчид байна. Тэгвэл эдгээр довтлогчдийн тоонд Alvaro Morata орж ирлээ.
Италийн Sky Italia мэдээлж буйгаар Милан багийн гүйцэтгэх захирал Marco Fassone болон Спортын албаны дарга Massimiliano Mirabelli нар Испани довтлогчийн агент Beppe Bozzo-тай өчигдөр өөрсдийн Casa Milan төв дээр уулзсан ажээ.

Beppe Bozzo Миланы удирдлагуудтай анх удаагаа холбогдож байгаа юм бишээ. Өнгөрсөн зун түүний үйлчлүүлэгчийг Милан авах сонирхолтойгоо илэрхийлж авахаар хөөцөлдөж байсан боловч Chelsea руу явж байсан юм. Гэхдээ энэ улирлын хоёрдугаар хагас Испани тоглогч төдийлөн сайн тоглолт үзүүлээгүй бөгөөд зарим хэвлэлүүд түүнийг Stamford Bridge-д таагүй байгаа учир энэ зун явж магадгүй хэмээн мэдээлж байна. Түүний багаасаа явах эсэх нь Цэнхэрүүдийн дасгалжуулагч Conti-давхар багаасаа явах эсэхээс тодорхой хэмжээгээр хамаарах байх.

Juventus клуб ч гэсэн түүнийг буцаан авчрах хүсэлтэй байгаа хэмээн хэвлэлүүд өнгөрөгч 5-р сараас эхлэн мэдээлж байсан билээ. Улаан Харууд Morata-г багтаа авчрахад UEFA-н санхүүгийн шударга тоглолтын хориг хамгийн ихээр саад болж магадгүй юм. Гэхдээ түүнийг худалдан авах нөхцөлтэйгээр зээлж болох боломж байна.

Агент Bozzo хувьд Милан клубтэй нэр холбогдоод байгаа өөр нэгэн довтлогч болох Simone Zaza агент юм. Casa Milan-д Миланы удирдлагуудтай хийсэн уулзалт дээр өөрийн үйлчлүүлэгчээ давхар санал болгосон байх.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:46 pm

Mirabelli Bacca Миланд эргэж ирнэ

Милан багийн спортын албаны дарга Massimiliano Mirabelli Villarreal багт зээлээр тоглож байгаа Carlos Bacca Миландаа эргэн ирэх болно гэхдээ тэд топ хэмжээний довтлогч хайж байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Багийн довтолгооны талаар?
-Cutrone үлдэх болно. Тоглох хувилбарын хувьд, Gattuso бид дахин 4-3-3 хувилбараар тоглох уу үгүй юу гэдгийг шийдэх болно. Ингэсний дараагаар зарим нэг өөрчлөлтүүд гарч магадгүй.
Bacca багтаа эргэж ирэх болно.Бид хоёр довтлогч солихоор төлөвлөж байна. Ингэснээр бид шилдэг довтлогч багтаа элсүүлэх боломжтой болно. Дээрээс нь нэмэгдээд хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч.

Арилжаа наймааны талаар?
-Бид мөрийцөн аз үзэж болохгүй ээ. Шийдвэртэй алхам л хийх хэрэгтэй.Милан өнгөрсөн зун маш их хөрөнгө оруулалт хийсэн. Бид бүх зүйлийг нэг арилжаа наймааны цонхоор хийж чадахгүй. Бидэнд одоо багийн суурь байна. Бид одоо бага зэргийн тохиргоо л хийх хэрэгтэй.Бидний хэр их тоглогч багтаа элсүүлэх нь мөн UEFA шийдвэрээс хамаарна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 6:01 pm

Albertini: Pirlo бол Италийн шилдэг 5 хөлбөмбөгчний нэг

"Бид хамтдаа удаан тоглож чадаагүй нь харамсалтай юм.
Би түүнийг Италийн хөлбөмбөг шилдэг таван тоглогчийн нэг нь гэж боддог. Олон жилийн турш тэр дэлхийн хамгийн шилдэг нь байсан.
Тэр миний Милан дах байрыг орлон авсанд би баяртай байдаг. Харин Милан багийн хөгжөөн дэмжигчийн хувьд түүнийг Ювентус руу явахад миний сэтгэл гонсойсон"
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 6:03 pm

ignazio Abate-н хараал

Өчигдөр болсон Milan vs Hellas Verona багуудын тоглолтод Ignazio Abate анх удаагаа Сан Сиро цэнгэлдэхэд гоал оруулсан юм. Энэхүү гоал нь түүний хувьд 2015 оны 12-р сараас хойш оруулсан анхны гоал байсан юм.
Сонирхуулахад Abate 5 гоал оруулахынхаа 4 гоалыг айлын талбай дээр оруулж байжээ.
Үүнээс илүү сонирхолтой нэг зүйл бол Abate Миланы өмсгөлтэйг ээр гурван багийн хаалганд гоалдаж байсан бөгөөд тэрхүү гурван баг нь тухайн улиралдаа доод лиги руу унаж байжээ.
2013-14 улиралд Bologna хаалганд, 2015-16 улиралд Frosinone хаалганд. Харин энэ улирал Hellas Verona хаалганд гоал оруулан тэднийг доод лиги руу унагаж байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 6:04 pm

Сери А лигийн үзэгчдийн тоо

Улирал эхэлсэнээс хойш Милан багийн Сан Сиро-д хийсэн тоглолтыг 894,502 хүн үзжээ. Энэ тоогоороо тэд Сери А лигийн 2017-2018 улиралын хамгийн олон үзэгч цэнгэлдэхдээ цуглуулан үзсэн багийн жагсаалтын хоёрт бичигдэж бaйна. Тэдний өөрийн талбайдаа хийдэг нэг тоглолтыг дунджаар 52,618 хүн үзэж байна.
Харин ИнтерМилан багийн хувьд улирал эхэлсэнээс хойш өөрсдийн цэнгэлдэхдээ тоглолт үзсэн үзэгчдийн тоогоороо жагсаалтыг тэргүүлж байна. Цэнгэлдэхэд үзсэн үзэгчдийн тоогоороо тэд саяын орон тоог даваад байна. Интерийн гэртээ хийж буй тоглолтыг дунджаар 57,010 хүн үзэж байгаа бөгөөд өнгөрөгч тойрогийн Интер vs Ювентус тоглолтыг цэнгэлдэхэд 78,328 хүн үзсэнээр нийт энэ улирал 1,026,177 хүн тэдний гэртээ хийсэн тоглолтыг үзсэн үзээд байна.
Цэнхэр Харуудын хувьд улирал дуусахаас өмнө өөрсдийн талбай дээрээ Sassuolo багийн эсрэг хийх нэг тоглолт байна. Тэдэнд энэ амжилтаа улам цааш ахиулах боломж байна.
Хүснэгтийн гуравдугаар байранд Napoli-чууд 719,503 үзэгч цэнгэлдэхдээ цуглуулж чадсан амжилттай явна. Тэдний нэг тоглолтыг дунджаар 42,324 хүн үзэж байна. Тэдний ардаас лигийн тэргүүлэгчид болох Juventus клуб нийт 658,917 хүн тоглолт үзсэн байдалтай жагсаж байна. Хар Цагаануудын нэг тоглолтыг дунджаар 38,760 хүн үзэж байгаа ажээ. Juventus багийн цэнгэлдэх болох Allianz Stadium нь 41,507 хүний суудалтай юм.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:16 pm

Inzaghi Bologna баг руу явах уу?

Өчигдөр шөнө Италийн Сери А лиги руу дэвшин гарахын төлөөх хасагдах шатны тоглолтууд болж өндөрлөлөө. Inzaghu удирдсан Venezia баг 0:1 хожигдож нийлбэр дүнгээр 2-1 болж цааш хагас шигшээ шатанд шалгарч чадахааргүй болсон юм.

Тоглолтын дараа тэрээр:
Би Venezia-г Сери А лигид оруулмаар байна. Маргааш би багийн удирдлагуудтай цаг товлон уулзахаар болсон. Багийн талаар болон миний ирээдүйн талаар ярилцах болно.
Миний гэрээ дуусаж байна. Би баг юу гэж хэлэхийг сонсох болно. Дараагаар өөрийн энэхүү аяллаа үргэлжлүүлэх үү эсэхээ шийднэ.
Venezia баг надад маш олон зүйл өгсөн. Клуб надад болон миний дасгалжуулагчийн багийнханд итгэсэн.

SuperPippo хувьд өмнө нь Сери А лигид Милан багийг дасгалжуулж байсан билээ. Харин энэ удаа Сери А лигид эргэн ирэх бол Bologna багийн дасгалжуулагч болох өндөр магадлалтай гэж Италийн хэвлэлүүд мэдээлж байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:16 pm

Bonucci: Миланд асуудал байхгүй

Милан клуб UEFA-с гаргасан Санхүүгийн Шударга тоглолтын хориг, ирэх улиралд Ав.Лигид оролцох эрх авч чадаагүй гэх мэт шалтгаануудын улмаас Leonardo Bonucci багаас явж магадгүй гэсэн цуурхлууд ойрын үед гараад байсан билээ. Тэгвэл багийн ахлагч маань эдгээр цуурхлуудыг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна.
"Ямар ч асуудал байхгүй. Бүгдээрээ гадуур яригдаад байгаа цуурхлууд шийдэгдэнэ гэж итгэцгээе. Бид чухал, үнэ цэнэтэй зүйлийг би бүтээхийг хүсэж байна.

Бид Аваргуудын лигид эргэн ирэхийг туулийн их хүсэж байна. Өмнө нь хаана байсан тэр газраа эргэн очиж том сорилтуудад хүч үзмээр байна.

ДАШТ-д ямар улс орны баг түрүүлэх бол?
Би Аргентин түрүүлнэ гэж бодож байна. Харамсалтайн бид ДАШТ байхгүй нь ичгэвтэр хэрэг.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:17 pm

Францын OGC Nice багийн шинэ дасгалжуулагчаар Patrick Vieira
Түүний хувьд Милан багт 1995-1996 онд тоглож байсан билээ
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:17 pm

Abate ирээдүй Conti-с хамаарна

Ignazio Abate Милан багийг орхин АНУ- LA Galaxy баг руу явж магадгүй байна. Гэхдээ түүний явах эсэх нь Andrea Conti-н бэртэл хир зэрэг байгаагаас хамаарна.
Италий жигүүрийн хамгаалагч Сери А лиги өндөрлөхөөс хэдэн тойргийн өмнө АНУ явж магадгүй тэр дундаа хуучин багийн анд болох Zlatan Ibrahimovic-тай эргэн нийлж магадгүй гэх мэдээлэл гараад байсан юм.
Улаан Харууд түүнийг багаас явахын зөвшөөрсөн гэхдээ эхлээд Conti бэртэл хир зэрэг байгааг шалган үзэх болно хэмээн Италийн Tuttosport мэдээлж байна.
Хэрэв Conti бэртэл сайн эдгэрэхгүй бол Abate багаар бодоход Миланд хагас улирал үлдэх аж.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:18 pm

Sporting-тай гэрээгээ цуцалж магадгүй тоглогчид

Sporting CP багийн Bas Dost, Bruno Fernandes, William Carvalho болон Gelson Martins нар гэрээгээ цуцалж магадгүй байна.
Мөн багийн хаалгач Rui Patricio аль хэзээний багтайгаа гэрээгээ цуцлах хүсэлтэй өгчихсөн, цуцлах үйл ажиллагааны тэргүүлэгчдийн нэг нь юм.

Португалийн багийн хувьд ирэх улирлын Ав.Лигийн эрхээ авч чадалгүй 3-р байранд орсон бөгөөд үүнд багийн ерөнхийлөгч Bruno de Carvalho ихэд сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд хэдэн хэдэн удаа хэвлэлээр сөрөг сэтгэгдлүүдийг багийн тоглогч нартаа хандан хэлсэн юм. Тэрхүү сэтгэгдлүүд нь хөгжөөн дэмжигчдэд нөлөөлж маск зүүсэн хөгжөөн дэмжигчид Sporting CP багийн бэлтгэлийн талбай руу халдсан аюултай хэрэг ч гарсан юм.

Үүнээс болж дээр тоглогчид багтайгаа байгуулсан гэрээгээ цуцлахад хүрээд байна.
Багийн зүгээс эдгээр тоглогчдийн багтайгаа байгуулсан гэрээг цуцлах хүсэлтийн хүлээн зөвшөөрвөл хөлбөмбөгийн арилжаа наймааны зах дээр халуухан чөлөөт агентууд болох юм.

Bruno Fernandes хувьд Сери А лигид хэдийнээ тоглоод үзчихсэн юм. Жилийн өмнө түүнийг Sporting багийнхан Sampdoria багаас €10 саяар худалдаж авч байсан.
23 настай довтлох чиглэлийн хагас хамгаалагч маань 56 тоглолтод оролцож 16 гоал 20 гоалын дамжуулал өгсөн юм.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:18 pm

Saffet Balkan: Милан эсвэл Интер

Milan Badelj агент түүний үйлчлүүлэгчийн шинэ баг нь Милан эсвэл Интер байх болно хэмээн мэдэгдэв.
Хорват тоглогчийн хувьд 6-р сарын 30с хойш чөлөөт агент болох юм.

Saffet Balkan: "Badelj өөрийн хөлбөмбөгийн замналаа гэр бүлийн шалтгааны улмаас Италид үргэлжлүүлэхээр шийдсэн.
Тэр Туркийн саналаас татгалзсан. Тэр Милан хотод тоглож магадгүй. Түүний шинэ баг Милан эсвэл Интер байх болно"

Badelj хувьд одоогийн Fiorentina багтаа ирэхээсээ өмнө Германы Hamburg тоглож байсан бөгөөд 27 тоглолтод оролцож 2 гоал 1 гоалын дамжуулалт өгсөн амжилттай байжээ. Хорват тоглогчийн хувьд энэ жилийн ДАШТ Хорват шигшээ багтаа багтан оролцож байгаа юм.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:18 pm

Napoli багийн шинэ тоглогч Simone Verdi

Милан багийн академиас гаралтай Simone Verdi €25 саяар Napoli багийн тоглогч боллоо.
Итали жигүүр Napoli багтай ямар нэг чөлөөлөгдөх үнийн нөхцөлгүй 5 жилийн гэрээ байгуулж байна.
Verdi хувьд өнгөрсөн улирал Bologna багт тоглохдоо 10 гоал 10 гоал дамжуулалт өгсөн юм.

Милан баг түүний наймаанаас гэрээнд заасны дагуу €5 саяыг авах болно хэмээн мэдээлж байна.
Simone Verdi цаашдын хөлбөмбөгийн замналд нь амжилт хүсье
Форза Simone Verdi
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Tue Jun 12, 2018 6:58 pm

Sagna: Benevento дах цаг минь дууссан

Manchester City багийн хуучин хамгаалагч өнгөрсөн нэгдүгээр сарын арилжаа наймааны цонхоор Сери А лигийн хүснэгтийн хамгийн доор бичигдэж байсан багт ирсэн явдал нь олон хөгжөөн дэмжигчдийг гайхшруулсан явдал болсон юм.

-Би Benevento багтай богино хугацааны гэрээ байгуулсан. Тэр үед би хүснэгтийн хамгийн доор бичигдэж буй багт элсэж байгаагаа мэдэж байсан.

Энэ бол өөр юунаас ч илүүтэй миний сонирхлыг татсан сорилт байсан. Хэдий тоглогчид сайн хичээл зүтгэл гаргасан ч багийг хасагдах бүсээс аврахад нэгэнт хангалтгүй байсан юм.

Benevento тоглож байх үеийн миний хамгийн онцлох тоглолт бол Милан багийг Сан Сиро цэнгэлдэхэд нь хожсон тоглолт байсан юм. Тэр бол багийн хувьд онцгой үдэш байсан.Би үргэлж хөлбөмбөгт хайртай, багаа гэсэн сэтгэлтэй Benevento багийн хөгжөөн дэмжигчдийг санан дурсах болно.

Sagna Сери Б лиги руу унах нь тодорхой болсон ч гэсэн хамаагүй Benevento багтаа тоглоно хэмээн Sky Sport Italia мэдээлж байсан юм.

-Надад хөгжөөн дэмжигчид үргэлж намайг багт маш онцгой хүн мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Олон хөгжөөн дэмжигчид надруу мэссэжи бичиж намайг багт үлдэх эсэхийг асууж байсан. Үүнээс болж зүрх маань тархийг минь удирдаж энд тэдэнтэй үлдэх бодол нь бага зэргийн нээлттэй болсон.

Харамсалтайн орон нутгийн хэвлэлүүд намайг Benevento багтай үлдэхээр гэрээ байгуулсан хэмээн буруу мэдээлсэн.

Сери А-д тоглож байсан сүүлийн хэдэн сарын туршид тоглогчид, дасгалжуулагчид, хэвлэл мэдээллийнхэн миний хөлбөмбөгийн талаарх гайхалтай магтаалыг авчирсан. Олонд хүндлэгдсэн хүмүүсээс ийм төрлийн сэтгэгдэл сонсох үргэлж сайхан байдаг.

Одоо 35 настай Франц тоглогч Bacary Sagna өөрийн ирээдүйн хөлбөмбөгийн замналынхаа талаараа?

-Би үргэлж ариун бөгөөд эрүүл амьдралаар амьдарч ирсэн. Клубээс гадуур ч гэсэн өөрийн дасгал сургуулилтын дэглэмээ хийх болно. Би хэзээ ч хийж байгаагүй сайн мэдрэмжийг мэдэрч байна. Би өөрийгөө хүчтэйгээр мэдэж байна. Цааш хоёроос гурван жил өндөр төвшинд тоглож чадна гэдэгтэй итгэлтэй байна.

Миний чөлөөт агент байгаа нь азтай хэрэг. Ингэснээр надад хэд хэдэн сонголт гарч байна. Гэхдээ хөлбөмбөгт чи үргэлж хожихын төлөөх хүсэл эрмэлзэлтэй цааш өсөж хөгжиж тэмүүлэлтэй зуун хувь мэргэжлийн байх хэрэгтэй.

Хэрэв чамд эдгээр зүйл байгаа бол клубийн хувьд бүх зүйл боломжтой. Би өөрийн хүсэл тэмүүллээ хадгалсан хэвээр байна. Миний дараагийн тоглох баг ийм л байх болно. Чи амьдралын ямар ч үед байсан бай хамаагүй хэзээ ч улам ахиж хөгжих хүсэл тэмүүллээ орхиж болохгүй

Би үргэлж өөдрөг үзэлтэн байсан. Би шинэ хүмүүстэй хамтран ажиллаж, шинэ найз нөхөдтэй болж шинэ соргог санаануудыг сонсохоо хүлээж тэсэхгүй байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jun 13, 2018 8:15 am

Pirlo: Messi ДАШТ түрүүлэх хэрэгтэй

Messi хөлбөмбөгийн ДАШТ түрүүлэх өөрийнхөн хувьд ч Аргентин хувьд ч тэр аль алинд нь чухал хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйл.
Messi үргэлж Maradona харьцуулагдаж байсан.
Тэр ДАШТ түрүүлэх хэрэгтэй.
Яагаад гэвэл хэрэв чи Дэлхийн Аваргад түрүүлээгүй бол хамгийн шилдэг нь байх боломжгүй.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jun 13, 2018 8:15 am

Rami: Balotelli Marseille багийн хувьд чухал

Итали довтлогч Mario Balotelli Францын Nice багтай байгуулсан гэрээ нь дуусаж энэ сарын дунд үеэс албан ёсоор чөлөөт агент болох билээ. Түүнийг ихээр сонирхож буй өөр нэг баг бол Францын Olympique Marseille юм. Хэвлэлүүд түүнийг хэрэв Францад үлдэхээр бол Marseille руу л явах болов уу хэмээн мэдээлж байна.
Тэгвэл өнгөрөгч Франц vs Итали нөхөрсөг тоглолтын төгсгөлд Marseille багийн хамгаалагч Rami болон Balotelli нар уулзалдаад амжсан юм. Сэтгүүлчид Францын багийн хамгаалагчаас Mario-г багтаа элсүүлэх талаар ярилцсан уу гэж асуухад:

"Би түүнийг хаашаа ч явахад ятгаагүй. Би дасгалжуулагч биш.Бид бие биенээ эртнээс мэддэг байсан. Мөн би түүнийг хувь хүнийхэн хувьд хүндэлдэг болохоор түүнтэй ярилцсан. Бид бүх зүйлийн талаар их хурдан ярилцсан. Өөр юу ч байхгүй.Бүгд л түүнийг Шилдэг довтлогч гэдгийг мэднэ. Тэр Olympique Marseille багт тоглох боломжтой. Учир нь тэр маш сайн боловсорч гүйцсэн бөгөөд энэ багт тоглохыг тулд яг ийм зан чанар хэрэгтэй.Үүнээс гадна Olympique Marseille хөлбөмбөгйн төлөө баг. Mario энэ багийн хувьд их чухал тоглогч байх болно хэмээн хариулжээ"
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Wed Jun 13, 2018 10:14 am

Mirabelli: Баг бүрэлдэхүүний эргэн тойронд

ДАШТ талаар?
Бид ДАШТ тусгайлан өөрсдийн багийн ямар нэг тоглогчийн тоглолтыг үзэхгүй. Бид өөрсдийн багийн тоглогчдоо сайтар мэднэ.
Миний хувьд Бразил болон Аргентин ДАШТ түрүүлэх багууд. Гэхдээ хүмүүс Хорватаас болгоомжлох хэрэгтэй. Тэд үргэлж гэнэтийн бэлэг барьдаг.

Donnarumma талаар ?
Gigio талаар чимээгүй л байна. Энэ нь сайн хэрэг.
Тэр бол Италийн хөлбөмбөгийн өв хөрөнгө. Бид түүнийг урт хугацааны турш хадгалж үлдэнэ гэж бодож байна. Түүний агент Raiola гэсэн чимээгүй байна. Бид түүнтэй ямар ч асуудалгүй.

Thiago Silva талаар?
Тэр бол Миланд элсэх орон хүсэлтэй агуу тоглогч.

Andre Silva-Falcao солих талаар?
Ийм зүйл болохгүй л болов уу. Тэр бол гайхалтай тоглогч гэхдээ өөрийн хөлбөмбөгийнхөө замналынхаа сүүлийн хэсэгт явж байгаа. Харин бидний довтлогч бол эхний жилдээ тааруухан тоглолт үзүүлсэн залуу тоглогч. Түүнд Сери А лигид дасан зохицох цаг хэрэгтэй.
Би түүнийг дэлхийн шилдэг тоглогчдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Бидэнд ямар ч түүний төлөө гэсэн час хийсэн санал ирээгүй байна.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 16, 2018 12:38 pm

Cuttone: Хаалгачын байрлал дээр ч тоглоход бэлэн

"Би өөрийгөө энгийн залуу гэж боддог. Бусад хүмүүсээс бага зэргийн азтай байх. Яагаад гэвэл би өөрөө хийх дуртай тэр зүйлээ хийх боломжтой болсон болохоор тэр.
Би олон зүйлээ золиосолсон. Сургуульдаа явах бэлтгэл сургуулилалт, хөлбөмбөгийн тоглолт зэргийг хослуулах амар биш байсан.
Тоглолтод оролцох бүрэлдэхүүнд багтаагүй ч гэсэн би багийнхантай бэлтгэлээ хийдэг байсан.
Би дасгалжуулагчийн хэлсэн бүгдийг хийх болно. Багт хэрэгтэй л бол хамаагүй хаалгач ч хийсэн ч болно.
Би Милан багт 13 жил болж байна. Эхний хэдэн жил хэцүү байсан. Хичээл маань орой тараад хоолоо идээд тэгээд бэлтгэл руугаа явдаг байсан. Их ядардаг байсан.
Миний хүсэл тэмүүлэл намайг хэзээ ч бүтэлгүйтүүлж байгаагүй ээ. Миний аав үргэлж миний хажууд байсан. Би түүнийг үргэлж сонсдог байсан.
Тухайн тоглогч ер бусын авьяастай байж болно гэхдээ зөв оюун санаагүй, зан аашгүй бол ажилтанд хүрч чадахгүй.

Залуучуудын багаас нэгдүгээр багт хэрхэн орсон бэ?
-Надад үндсэн багийнхантай 6 сар бэлтгэл хийх аз завшаан олдсон. Гэхдээ энэ хугацаанд би тоглолтод оролцох бүрэлдэхүүнд дуудагдаагүй бэлтгэлд л хамрагдсан.
Олон ч тоглолтын төгсгөлд би өөртөө уур хүрч, өөрийгөө шүүмжилдэг байсан. Ялангуяа бид хожигдсон үед. Гэхдээ би уураа удирдаж сурсан. Би бэлтгэл болгон дээр үргэлж ахиж дэвшиж сайжрахыг хүсдэг.
Би дасгалжуулагчыг тоглолтын өмнө гарааны бүрэлдэхүүнийг сонгохдоо довтлогчоор хэнийг сонгох уу гэж толгойгоо өвтгөдөг болгомоор байна.
Би бүхий л тоглолтуудад гарч тогломоор байна. Хэдий нөхөрсөг тоглолтууд байсан ч гэсэн гоал оруулсан ч гоал нь албан ёсоор бичигдэхгүй байсан ч гэсэн.

Гэр бүлийн талаар?
Миний гэр бүлийнхэн намайг үргэлж энгийнээр байлгаж ирсэн. Тэд хэзээ ч надад чи маш сайн, би бол ер бусын гэж хэлдэггүй байсан.

Жигүүрт гарч тоглох талаар?
Би өмнө нь жигүүрт тоглож байгаагүй. Надаас тэр байрлал дээр надаас техникийн хувьд илүү Suso байна.
Би жигүүрт тоглохын тулд шаргуу бэлтгэл хийж сайжирч болно. Хэрэв дасгалжуулагч намайг тэнд тогло гэвэл Миланы төлөө би тоглох болно.

Залуу тоглогчидод хандаж юу хэлмээр байна?
Би тэдэнд өөрсөддөө зорилго тавь. Сайн зүр дүн гарахгүй байсан ч гэсэн хамаагүй тэр зорилгодоо хүрэх гэж үргэлж хичээ гэж хэлэх байна.
2016 онд U-19 насны ангилалын Европын Аварга болсон. Бид шигшээ тоглолтод Францын багийн эсрэ тоглосон. Манай багт томоохон лигийн туршлагатай цөөхөн хэдэн тоглогч л байсан бол эсрэгээрээ Францын багийнхны ихэнх нь өөрсдийн лигидээ тоглодог тоглогчидтой байсан. Довтолгооны шугамдаа Mbappe тэргүүтэй.
U-19 насны ангилалын Европын Аваргын шигшээ тоглолтод тоглосон маань хангалттай азтай хэрэг. Мөн Италийн шигшээ багтаа дуудагдаж Аргентин эсрэг тоглосон мэдрэмжээ үгээр илэрхийлэхийн аргагүй байна.

Милан багийн хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Fillipo Galli талаар?
Би түүнд баярлаж явдаг. Тэр байсан болоод л би одоо энд Милан үндсэн багт байна.

Ойрын хугацаанд Миланы залуучуудын багаас ямар
тоглогч цойлон гарч ирэх бол?
Би тэднийг сайн мэдэхгүй гэхдээ надад Bellanova таалагддаг. Тэр намайг гайхшруулж чадсан бөгөөд залуучуудын багт сүүлийн хэдэн сар хамт байхдаа сайн тоглолттой болохоо харуулсан.

Хамгийн том шүүмжлэл?
Олон шүүмжлэл байна. Ихэнх нь сургуулийн зүгээс. Яагаад гэвэл багш нар намайг сургуульдаа анхаарахыг хүсэж байсан.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 16, 2018 12:41 pm

TBT: Ааваас хүүд

1986 оны 11-р сарын 12 нд анх удаагаа Cesare Maldini өөрийн хүү болох Paolo Maldini-г Under-21 насны ангилалд Итали vs Австри нөхөрсөг тоглолтод дуудаж өөрийнхөн шигшээ багийн төлөө анхны тоглолтод нь оролцуулан тоглуулж байсан юм. Сонирхуулахад одоогийн Милан багийн хамгаалагч Ignazio Abate төрсөн өдрөөр юм. Maldini хувьд Pordenone мужийн 12,000 хүн амтай Fontanafredda гэдэг газар Улаан Хар судалтай өмсгөл өмсөж тоглодог орон нутгийнхаа багт тоглодог байсан юм. Арван хоёр жилийн дараа Францын Saint-Denis-д Францын шигшээ багийн эсрэг хагас шигшээ шатанд өөрийн эцгийн удирдсан Италийн шигшээ багийн ахлагчаар тоглосон юм.

Maldini 1998 оны ДАШТ : Европын амжилт
1966 онд Англид болсон ДАШТэмцээнээр анх удаагаа аав хүү хоёр ДАШТ оролцон тоглосон тохиолдол болж байсан юм. Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Ondino Viera болон шигшээ багийн тоглогч болох түүний хүү Milton Viera. Харин 1998 оны ДАШТ аав нь дасгалжуулагч хүү нь шигшээ багийн анхлагч хувиар тоглосон анхны тохиолдолд болж байсан нь Италийн шигшээ дасгалжуулагч Cesare Maldini болон түүний хүү Paolo Maldini нар байсан юм.

Cesare болон Paolo: Дараачийн гэр бүлүүд
1998 оны хөлбөмбөгийн ДАШТэмцээнээс хойш одоог хүртэл аав нь дасгалжуулагч хүү нь тоглогчийн хувиар ДАШТ оролцон тоглосон үйл явдалууд үргэлжилсээр байна. 2006 оны ДАШТ Хорватын багт Kranjcar гэр бүл болон Серби шигшээ багт Petkovic гэр бүл. 2010 оны ДАШТ-д Словакийн Weiss гэр бүлийнхэн. 2014 оны ДАШТ АНУ-ын Bradley гэр бүлийнхэн оролцон тоглож байсан юм.
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

Re: AC MILAN 2017/2018 FORZA MILAN!!!

Postby tuka.tulga84 » Sat Jun 16, 2018 4:35 pm

Ronaldo: Cuper бол хамгийн муу дасгалжуулагч

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Ronaldo одоогийн Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Hector Cuper-г өөрийнхөн хөлбөмбөгийн замналд нь таарч байсан хамгийн муу дасгалжуулагч хэмээн мэдэгдэв.

Интер Милан багийн хувьд Италийн Сери А лигийн 2001-2002 улирлын сүүлийн өдөр Lazio багт хожигдож улмаар аваргын цомоо Juventus багт алдаж байсан юм. Тоглолт дууссаны дараа Ronaldo сэлгээний суудалд дээрээ уйлж буй харамсалтай агшинг буулгасан зураг ч байдаг билээ.

"Миний Интер Милан баг дах замнал түүнээс болж тааруухан дууссан.
Тухайн улирал бид лигидээ түрүүлж чадаагүй. Дараагийн улирал нь тэр Интерийг дасгалжуулсан хэвээр байсан. Магадгүй тэр маш сайн агенттай байх. Би хагалгайнаасаа эргэн ирж тоглохыг хүссэн. Гэхдээ бидний харилцаа сайн байгаагүй.
Би Багийн Ерөнхийлөгч ерөнхийлөгч Massimo Moratti-с нэг бол намайг эсвэл түүнийг сонго гэж асуусан. Эцэст нь би Real Madrid багт тоглохоор болсон. Hector Cuper бол миний өөрийн хөлбөмбөгийн замналд учир ч байсан хамгийн муу дасгалжуулагч"
tuka.tulga84
 
Posts: 631
Joined: Fri May 05, 2017 5:51 pm

PreviousNext

Return to Италийн Сери А

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest