FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2016

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ювентус энэ улиралд хэдэн цом хүртэх вэ?

Poll ended at Wed Aug 30, 2017 5:14 pm

3
2
25%
2
2
25%
1
4
50%
0
0
No votes
 
Total votes : 8

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon May 07, 2018 9:52 am

Image

Болоньяг талбай дээрээ буулгаж аваад, Наполи тэнд тэнцээд +6 онооны тэргүүлэлтэй, бараг л Скудетто халаасанд ороод ирлээ дээ. Өнгөрсөн тойрогт Интертэй хийсэн тоглолттой холбоотой баахан яриа гараад, шүүгчид нөлөөлсөн болтой сонин юман дээр 11-ын цохилт өгч энэ тэр ккк.
Манайх үлдсэн тоглолтуудаа хожигдсон ч Наполи бөмбөгний зөрүүгээр бол давах магадлал бага болно. Манайх 2 тоглолтонд 10 хэдэн бөмбөг алдаад, Наполи 10 хэдэн бөмбөг оруулах л хэрэгтэй болох байх.

Коста сэлгээгээр орж ирээд 2 дамжуулалт өгөөд, тоглолтыг эргүүлээд хаячихлаа... энэ жилийн сайн наймааны нэг болж байна аа. Куадрадо RB дээр 2 тоглолтонд гарлаа.. Дани Алвес, Марсело шиг л аймаар довтолгоог дэмжиж байна аа. нөхөр ингээд RB болчих юм биш биз дээ ккк

Image

Лихти улирал дуусахаар багаас явахаар албан ёсоор зарлажээ. Контэгийн үеээс үлдсэн байсан 5 гишүүний 1 байсан, сайн ч RB байлаа :eek:

Маркизиог гараанд гарахгүй, явах байх гэсэн нөхөр үлдэнэ гэсэн зүйл хэлж...

Асамао гэрээ дуусаад Интер рүү явж байгаа болтой.... нөхрийн том гэрээ хийх сүүлийн боломж, нөхөр ч дажгүй байгаа тул ингээд явж байна даа. Манайх 2,5-ээс дээш өгөхгүй, Интер 3,5 гэсэн яриа гарч.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Tmshinoda » Mon May 07, 2018 11:20 am

7 дараалчдым байна.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4225
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue May 08, 2018 10:06 am

2017-2018 оны улирлын АЛ-ын тэмцээнээс манайх 91,76 сая евро авах юм байна. Үүнээс тэмцээний шөвгийн 8 хүртэл явсаны 30,7 сая евро, ТВ-ийн зах зээлийн хувь 47,1 сая евро, билетийн орлого 13,96 сая евро болж байгаа юм байна.

Рома энэ жил хагас шигшээ хүртэл явж манайхаас арай илүү 95 сая евро авах болтой.

Шөвгийн 8-аас хасагдсан, АЛ-ын орлого эрс буурах байх гэж айж байсан гайгүй болтой :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Tue May 08, 2018 10:11 am

Image\

Манай Пьача хүү ч ДАШТ-д орох гээд зээлээр явсан ч буруу баг руугаа явчихжээ. Сери А-даа л дундаж баг руу явахгүй.... Шалькегийн сэлгээнээс босохооо болив. Нөхөр ирэх улирал багт үлдэхгүй тул дасгалжуулагч нь ч гэсэн талбайд гаргахгүй байна уу яав... уг нь овоо гэмтэлтэй тоглогчийн оронд талбайд гараад гоолдоод байсан.

Шалькегийн сэлгээнээс гарахгүй байж яаж Ювед ирж, байр сууриа болох юм бол доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nobun@g@ » Tue May 08, 2018 11:05 am

Сүүлийн 7 жил дотоодын хамаг цом түүлээ шүү бас...
Одоо тэгээд ойлгомжтой түрүүлчихлээ л дээ баяр хүргэе
Үндсэн хэдэн хүмүүс нь байгаа болохоор яалт ч байхгүй мундаг яваад байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7489
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby El Payaso » Tue May 08, 2018 12:57 pm

Дибала Баиерн руу 100 сая гсн шуум байгаа юм бна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 37721
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Rain » Tue May 08, 2018 2:10 pm

Моратаг авах талаар нилээн хүчтэй шуум гарч. Эхлээд 2 жилийн зээллэгээр аваад зээллэгийн хугацаа дууссаны дараа 45-г төлөөд жинхлэх. Тийм санал тавиад байгаа юм шиг байна. Харин Челсигийн талаас 60 саяар зарах гээд үзээд байгаамуудаа.
Мората ч тэгээд бараг Англиас явахаар шийдсэн байхөө. Маркад өгсөн ярилцлагыг нь харахад бол...
¡Hala Madrid!
User avatar
Rain
Мадридиста
Мадридиста
 
Posts: 704
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm
Location: Монголдоо... <3

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu May 10, 2018 5:32 pm

Image

Сүүлийн 4 жил Италийн цомоо 4 дараалж авлаа. Скудетто ерөнхийдөө халаасанд ороод ирсэн. Ингэснээр ТОП-5 лиг дотроо лигийн аварга, цомыг дараалж 4 удаа хүртсэн анхны дасгалжуулагч нь манай Аллегри боллоо.

Цомд түрүүлэхдээ Аталантатай 2, Женоа, Торино, Милантай 1 тоглож, нийт 5 тоглохдоо хаалгандаа бөмбөг алдалгүй түрүүлжээ.

Ирэх тойрогт Ромагийн талбай дээр тоглоно... Рома ч талбай дээрээ Скудетто хүртүүлэхгүй гэж бас л чанга үзэх байх аа. Скудеттогоо албан болговол албан ёсоор Буффон маань Сери А-гийн түүхэнд хамгийн олон Скудетто хүртсэн тамирчин болно... албан бус манай тооллоор бол Буффон маань аль хэдийнэ 11 дэхээ хүртэх гээд байгаа шүү дээ ккк :ногоон:

Цомд түрүүлснээр манайх шагналын мөнгө 3,9 сая евро, билетийн орлого хуваарилалт 1,8 сая нийт 5,7 сая евро халааслаж байгаа бол Милан 2,5 болон 1,8 сая гээд нийт 4,3 саяыг авч байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun May 13, 2018 6:54 pm

Image

Манай Пьяачаг Шальке гаргаж өгсөн байна шдээ.... Горецког л харсан ккк... шал дэмий явсан юм.. ДАШТ-д орж чадах нь уу хөөрхий
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Цогоо » Sun May 13, 2018 8:53 pm

За "манай" Аллегри яаж байна? Танайхан гаргаж өгөх гэж байна уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 16761
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun May 13, 2018 9:09 pm

Цогоо wrote:За "манай" Аллегри яаж байна? Танайхан гаргаж өгөх гэж байна уу?


Манай хүний л таалал мэднэ шүү дээ. 4 жил Италийн лигт бүх л цомыг хамлаа, гол ажил бол АЛ.... нөхөр үлдээд челленж байна аа гэвэл манайх бол үлдээнэ, нөгөө талд гайгүй орлуулчих хүн ч алга байна. Нөхөр явна гэвэл манайд саатуулаад байх боломжгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon May 14, 2018 9:14 am

Image

Ёсыг гүйцээчихлээ. Энэ 7 хоногт 2 удаа Ромын Олимпикод цомуудаа баталгаажуулчихлаа. Дараагийн тойрогт цомоо гардаад, хүмүүсээ үдээд, ирэх улирлын бэлтгэл эхлэнэ дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Tue May 15, 2018 8:32 am

:-D :-D :-D
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1871
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby LeMoN » Wed May 16, 2018 2:03 pm

Чөтгөрийн юм шиг 7 дарааллаа даа. Баяр хүргэе багийнхандаа .....Зуны наймаа Мората Мартиал 2 урд шугаманд гэсэн шуум байна. Алекс Сандро-г бараг зарсан МАНЮ удахгүй зарлана барина гэнэ. Манзу Лихти Сандро Хэдира Маркизио нар явуулах сураг ажиг гарчээ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 5555
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Stadio_Delle_Alpi_101

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nova » Wed May 16, 2018 5:11 pm

Ахиад ч хэд дарааллах биздээ.
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6117
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu May 17, 2018 9:39 pm

Image

Буффон маань Веронатай хийх тоглолт Ювентусын өмсгөлийг өмсөх хамгийн сүүлчийн тоглолт гэжээ... нөхөр ямар ч гэсэн зодог тайлахгүй байж магадгүй. Зодог тайлахаар байсан бол Тотти шиг эрт хэлж, лигийн багуудаар үдүүлэх боломж байсан ч тэгсэнгүй, карьераа үргэжлүүлэх нь байна даа. За ямар ч байсан багтай хийх сүүлийн тоглолт болох нь.

Буффоныг 6,4-нд Голландтай хийх шигшээд дуудаж, зодог тайлах ёслолыг нь хийх юм байна.

Багийн ахлагчаар Кьеллини албан ёсоор болж байгааг Буффоны зодог тайлах мэдэгдлийн үеэр зарлалаа. Ингээд 7 дараалсан түрүүг эхлүүлсэн 5 тоглогчоос энэ жил Буффон, Лихти явж, Барцальи, Кьеллини, Маркизио нар үлдэх нь...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Thu May 17, 2018 9:51 pm

Image

Аталантагаас ирэх Спинацолла ACL гэмтсэн гээд 4-6 сар талбайд гарахгүй болжээ... Манайд Алекс Сандрог үлдээж, бас нэг нөхрийг түр авч магадгүй л боллоо.. нөхөр өнгөрсөн 3-р сараас гэмтэл авсан ч сая л оношлуулж, хагалгаанд орж... энэ төрлийн гэмтлээс эргэж ирэхэд өмнөх шигээ байхгүй байх магадлал 40% гээд байдаг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat May 19, 2018 10:23 am



Асамао албан ёсоор явж байгаагаа мэдэгджээ. Мань нөхөр нас ахисан, сүүлийн гайгүй цалинтай гэрээ байгуулах үе таарч, нөхөрт манайх арай бага цалин санал болгож, нөхөр ч гэр бүлийн ирээдүйгээ бодож, мөнгөө дагаад явахаар болжээ. Буруутгах аргагүй л дээ. :eek: Интертэй 3 жилийн гэрээ хийж байгаа болтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sat May 19, 2018 10:26 am

Image

Энэ улиралд Сассоуло руу зээлээр явуулсан Рожерио гээд зүүн жигүүрийн хамгаалагч залуу маань улирлын сүүлийн хагасаас эхлээд Сассоулогийн гарааны тоглогч болжээ :eek: Сассоулогийн ч тоглолт сэргэж, Сери А-даа үлдсэн.

Image

Калдара маань Аталантагийн зээлээс эргэн ирж, үндсэн багт тоглоно.... Аталантагаас нөхрийг гаргаж өгчээ.

Image

Доошоо унахгүй гэж тэмцсэн Кротонэгийн гарааны тоглогч болсон Мандрагора энэ улиралд хангалттай туршлагатай болсон, ирэх улиралд хаашаа зээлээр явах юм бол доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Nomer 10 » Sat May 19, 2018 2:32 pm

Forza Juve wrote:Image

Болоньяг талбай дээрээ буулгаж аваад, Наполи тэнд тэнцээд +6 онооны тэргүүлэлтэй, бараг л Скудетто халаасанд ороод ирлээ дээ. Өнгөрсөн тойрогт Интертэй хийсэн тоглолттой холбоотой баахан яриа гараад, шүүгчид нөлөөлсөн болтой сонин юман дээр 11-ын цохилт өгч энэ тэр ккк.
Манайх үлдсэн тоглолтуудаа хожигдсон ч Наполи бөмбөгний зөрүүгээр бол давах магадлал бага болно. Манайх 2 тоглолтонд 10 хэдэн бөмбөг алдаад, Наполи 10 хэдэн бөмбөг оруулах л хэрэгтэй болох байх.


Оноо тэнцвэл хоорондын тоглолт хардаг шд. Хэрэв ижил дууссан бол намар хоорондоо яалаа
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Sat May 19, 2018 10:02 pm

#UN1CO
GOODBYE CAPITANO...

Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1871
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Sun May 20, 2018 8:31 am

Image

Image

Image

Image

Image

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby enzo » Mon May 21, 2018 12:23 am

Дараагийн улиралд :
Шезни\Консльи
МДШ----------Бенатиа\Калдара-------------Киеллини\Ругани\Барцальи---АлексСандро\Спинаццола
Кедира\Чан?-----------Пиянич\Маркизио\Мандрогара------------Матуиди\Бентанкур\Стураро
Куадрадо\Бернардэски--------------------------Коста\Пиаца
Игуайн\Дибала\Мандзукич

Гэсэн бүрэлдэхүүн байна.. эндээс Сандро, Стураро, Кедира, Мандзукич нар явах өндөр магадлалтай
1 хаалгач, 1 баруун, 1 зүүн хамгаалагч.. Төвдөө 1-2 хүн \Чан+??? \... Урд 1 хүн нэмж авах байх ..

Хамгийн боломжтой, одоогоор холбогдож буй нэрсүүд...
-Дармиан\29нас\ 15-20сая
-Чан \24нас\ чөлөөт агент
- Перин \26\ 15сая
- Мората \26\ 40-50сая
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1871
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Жонон » Mon May 21, 2018 2:27 am

Аззури дэмждэг болохоор ч тэрүү Буффонд гэж эрхэмд бол үнэхээр хүндэтгэл үзүүлэхээр ч аргагүйма.Үнэхээр ч үлгэр жишээ болсон баагий даа.Цаашдын ажил амьдралд нь амжилт хүсийда.Кареераа дасгалжуулагч ч юмуу шигшээгийн ямар нэг албан тушаалаар үргэлжлүүлээсэй.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: FC JUVENTUS 2017/2018. ADDIO A BUFFON

Postby Forza Juve » Mon May 21, 2018 10:08 am

Image

Манай хүүхнүүдийн баг Италийн аваргад түрүүлж, Италийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний анхны аварга болжээ бас :D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 4840
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2016 - Франц

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests