NHL

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

NHL

Postby Nomer 10 » Fri Feb 02, 2007 12:14 pm

5 цагаригийн Энхтүвшин их сайхан бичжээ.

Кросби канадуудын итгэлийг эвдэж,Овечкин оросуудын урмыг хугалав

Өнгөрөгч мягмар ,лхагва гаригт (1.23-24) Далласын “AMERICAN AIRLINES Center “–т NHL-ийн “Бүх оддын”тоглолт боллоо.

Ажил хаялт ,Олимпийн наадам гээд 3 жил завсарлага авсан NHL-ийн одууд ийнхүү дахин хуран цугларч үзэгч олондоо ид шид ,ур чадвараа “тайлагнав”. NHL –д нэгэн шинэ үе ирснийг энэ удаагийн “ALL STAR GAME”тод харууллаа. Хэдийгээр “Өрнөд”-ийг 12 дахь удаагаа “Бүх оддын”тоглолтод оролцож буй Жо Сакик ахлаж ,Никлас Лидстрем (9 удаа),Теему Селанне (10 удаа) нарын, “Дорнод ”-ыг Брэндэн Шэнахэн ахлаж (8 удаа) ,Мартин Бродер( 9 удаа) гээд хашрууд оролцсон ч бүхний анхаарал NHL-ийн эдүгээ цагийн өнгө ,имиж болж буй Канадын Сидни Кросби,Оросын Александр Овечкин нарт төвлөрч байв. Ер нь “ALL STAR GAME” 2007 –д оролцож буй 42 хоккейчний тал хувь нь буюу 21 нь Оддын тоглолтын “тоосыг” анх үнэрлэж буй “шинэковууд” байсан нь урьд өмнө нь тохиолдож байгаагүй зүйл юм. Уламжлал ёсоор эхний өдөр шинэ оддын тоглолт ,ур чадварын тэмцээн явагдлаа.Оросын шинэ найдвар Евгений Малкин залуу оддын тоглолтод нэг ч оноо авч чадсангүй.Мөн ур чадварын бүх тэмцээнд оролцож,бараг бүгдэд нь түрүүлнэ хэмээн “онгирсон” Овечкин байнд ч үгүй банзанд ч үгүй хоцорлоо.Тэр ч бүү хэл хурдан гулгалтын тэмцээнд оролцогчдоос хамгийн муу амжилт үзүүлэн “баян ходоод”болов.

Ур чадварын тэмцээнд багийн дүнгээр “Дорнод” 15:11-ээр “Өрнөд”-ийг хожсон бөгөөд хувийн амжилтаар шайбыг хамгийн хүчтэй цохих тэмцээнд “Бостоны” Здено Хара 100,4 миль\цаг (1миль-1,6 км) амжилтаар,хамгийн хурдан хоккейчноор “Анахайм”-ын Энди Макдональд нэг тойргийг 14,03 секундэд туулсан амжилтаар тус тус тэргүүлэв.Мөн шайбыг хамгийн сайн эзэмшдэг хоккейчноор “Колумбус”-ын Рик Нэш,хамгийн оновчтой шиддэг хоккейчноор “Каролина”-ын Эрик Стаал,”Атланта”-ын Мариан Хосса нар шалгарлаа. Хоёр дахь өдөр нь “бүх оддын” гол тоглолт болов.Ширүүн өрсөлдөөнөөс илүү уран гоё тоглолт,ур чадвараа гарган үзэгчдийн сонирхлыг татахыг чухалчилдаг болохоор “Оддын” тоглолт гоолын “ургацаар” арвин байдаг билээ.

Энэ удаа ч “American Airlines center”-т хүрэлцэн ирсэн 18 000 үзэгчид гоол хүлээж уйдсангүй ээ.”Өрнөд”-ийнхөн “Дорнод”-ыг 12:9-өөр хожив. Хамгийн хачирхалтай нь 20 гаруй гоол орж байхад хоёр “гол баатар “ маань бараг л харагдсангүй. NHL-ийн шилдэг довтлогчийн жагсаалтыг тэргүүлж буй Сидни Кросби нэг ч оноо аваагүй бол Овечкин ганц шайб л орууллаа.Өнөөдрийн NHL-ийн өнгө төрх болж,нүүр царай, нэр хүндийг нь дааж яваа залуу оддын тоглолт сэтгэлд хүрсэнгүй. Харин “Баффало”-ын Даниэль Бриер энэ тоглолтод 5 оноо (1 гоол+4 дамжуулалт) авч,домогт Марио Лемьегийн амжилтад (алдарт пингвин “Оддын” нэг тоглолтод 6 оноо авч байсан) хүрэн алдлаа. Үнэхээр сайхан тоглолт үзүүлсэн Бриерт “Бүх оддын” тоглолтын шилдэг тоглогчийн шагнал болох 2007 оны “Dodge Nitro” загварын улаан өнгийн их гарын жийпны түлхүүр гардуулсан нь олны таашаалд онцгой нийцсэн юм. Ийнхүү зургаан өдөр амарч,хоёр өдөр “наадсан” NHL-ийнхэн өчигдрөөс ажилдаа орлоо. Хойтон жилийн “наадам” хоккейн Мекка гэгддэг Монреаль хотноо болох юм.

“Таван цагариг”-ийн АНУ дахь сурвалжлаг Ц.Энхтүвшин
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby robi » Sun Mar 11, 2007 11:38 pm

Аугаа Гретцкийн амжилтаар замнаж буй хүү
3-p сарын 11, 2007
Ц.ЭНХТҮВШИН

Гурван Бобби (Халл , Орр , Кларк ) домог болон үлдэж Аугаа Гретцки ,алдарт Марио Лёмье ,Айзерман нар зодог тайлж ,Линдрос , Сакик нарын үе өнгөрч байгаа энэ жилүүдэд Канадын хоккейн нэр хүндийг өргөх шинэ од “агч навчны орныхонд” агаар,ус мэт л хэрэгтэй байлаа.

Гурван Бобби (Халл , Орр , Кларк ) домог болон үлдэж Аугаа Гретцки ,алдарт Марио Лёмье ,Айзерман нар зодог тайлж ,Линдрос , Сакик нарын үе өнгөрч байгаа энэ жилүүдэд Канадын хоккейн нэр хүндийг өргөх шинэ од “агч навчны орныхонд” агаар,ус мэт л хэрэгтэй байлаа.Хоккейн эх орон Канадын хоккейчдын NHL-д эзлэх хувь 1970 онд 98 хувь байсан бол 2006 онд 53 хувь болж буурчээ. Тэгэхээр аль ч талаас нь аваад үзсэн араасаа мянга мянган хүүхэд багачуудыг “байлдан дагуулах” , сая сая үзэгч ,хөгжөөн дэмжигчийн хайр итгэлийг хүлээх “хувьсгалын тохироо”, ховорхон олдох хувь тавилан шинэ одыг хүлээж байсан юм.Харин тэр нь хэн гээч бол ? 2005 оны NHL-ийн шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтын (драфт) нэгдүгээрт бичигдэy , “Питтсбург Пингвингз” багт ирсэн Кросби хэмээх 17 настай хүүг хоёрхон жилийн дотор супер-одын хэмжээнд хүрэх юм гэж хэн санах билээ. Сидни Кросби 1987 оны наймдугаар сарын долоонд Канадын Коул Харбор хотноо төржээ. Түүний эцэг Трой нь залуудаа хоккейн хаалгач байсан бөгөөд 1984 оны драфтаар “Монреаль Канадиенс“-д уригдаж байсан удаатай гэнэ.Гэвч тэрбээр мэргэжлийн хоккейч болоогүй аж.

Харин хүүгээ гурван настай байхад нь гулгахыг зааж өгсөн байна.Сидни бүүр долоон настайдаа анх сонинд ярилцлага өгч,14 настайдаа CBC телевизийн “Носкеу day in Canada” нэвтрүүлэгт оролцож ,багаасаа л олны танил болж эхэлжээ. Тухайн үедээ өсвөр үеийн лигт тоглож ,шилдэг тоглогч,шилдэг довтлогчоор удаа дараа шалгараад байв.15 настайдаа Сидни Квебекийн хоккейн лигт 59 тоглохдоо 50 гоол ,81 дамжуулалт хийж хоккейн мэргэжилтнүүдийн анхаарлыг бүүр ч их татах боллоо. 2004 онд ВХА-гийн Хэмильтон баг 17-той авьяаслаг хүүд гурван жилийн хугацаатай 7,5 сая долларын гэрээг санал болгосон ч Кросби эрс татгалзав. 2004-2005 онд тэрбээр Канадын лигийн МVР (хамгийн үнэ цэнэтэй тоглогч), шилдэг довтлогчийн шагналыг дараалан хүртжээ. Мөн шилдэг шинэ тоглогч ,шилдэг шинэ довтлогч ,оноогоор тэргүүлэгч гээд л бараг бүх шагналыг нь хамж орхижээ. 2003 онд Кросби Канадын залуучуудын шигшээ багийн бүрэлдхүүнд багтаж ,16-хан настайдаа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Канадын дөрөв дэх тоглогч болсон юм. Түүнээс өмнө Уэйн Гретцки,Марк Спиц , Эрик Линдрос ,Жэй Баумесстер нар л ийм амжилтад хүрч байсан аж.

Дараа жилийнх нь залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ Сидни 6 оноо (2 гоол, 4 дамжуулалт) авсан бол 2005 онд залуучуудын дэлхийн аварга болж ,9 оноо (6+3) авч амжилтаа ахиулжээ.Мөн тэр жилдээ дээр өгүүлснээр “Питтсбург Пингвинз” –д данслагдаж, мэргэжлийн хоккейчны гараагаа эхэлсэн билээ. 2005-2006 оны NHL- ийн улирлын тоглолтод Кросби “Оцон шувуунуудын” 81 тоглолтод оролцож, 39 гоол оруулж ,63 дамжуулалт хийн 102 оноо авсан нь “шинэ цэргийн” хувьд үнэхээр гайхам амжилт болсон юм. Хэдийгээр Питтсбург плей-оффт шалгараагүй ч Кросби Канадын үндэсний шигшээ багт уригдан ,ДАШТ-д амжилттай тоглон 9 тоглолтод 16 оноо (8 гоол +8 дамж) авч “Бүх оддын” багт нэр нь дэвшин ,мэргэн буучийн болон ,шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ. Ийнхүү хэдийгээр нас бага ,цус шингэн ч Сидни хүү хэдийнэ супер од болж амжив.17 настайдаа л REEBOK-той 500000 долларын, хоккейн цохиур үйлдвэрлэдэг Sher wood-тай жилийн 150000 долларын гэрээ байгуулж , цуут PEPSI,Upper Deck,Telus фирмүүдтэй ажил хэргийн холбоо тогтоожээ. Сидни Кросбигийн хувийн дугаар ,түүний нэртэй тоглолтын хувцас хоккей сонирхогчдын дунд хамгийн үнэт зүйл болж байна.NHL-ийн гуравдахь тоглолтод өмссөн хувцас нь дуудлага худалдаагаар 21000 доллараар зарагдсан (энэ мөнгийг Кросби Катрина хар салхинд нэрвэгсдэд туслах фондод хандивлажээ) бол 2006 оны ДАШТ –д АНУ-ын эсрэг тоглолтод өмссөн хар хувцас нь 15087 долларын үнэ хүрчээ.Мөн түүний залуучуудын ДАШТ-д өмссөн улаан өнгийн хувцас болон NHL -ийн анхны тоглолтдоо өмссөн “Пингвинз” –ийн хувцас нисэх онгоцны буудлын ачаанаас алдагдаж байсан гэнэ. Өдгөө Кросбиг Аугаа Гретцкитэй зүйрлүүлж ,түүнтэй харьцуулах боллоо. Тэр ч бүү хэл “The Next One” хэмээн (Гретцкиг Great One гэдэг байсан) нэрлэж байна.NHL–ийн түүхэнд байгуулсан Уэйн Гретцкигийн хэдэн арван “мөнхийн” рекордыг эвдэх ,эвддэггүй юм гэхэд дөхөж очих магадлал Кросбид тун их болохоор арга ч үгүй биз. Үнэхээр ч дөнгөж хоёр дахь улиралдаа NHL-д тоглож буй гэхэд Кросби хэд хэдэн рекордын эзэн болоод байгаа юм. Тухайлбал тэрбээр “Питтсбург Пингвинз” багийн түүхэн дэх шинэ тоглогчийн дамжуулалтын (63 оноо) болон онооны (102) рекордын эзэн болсон төдийгүй NHL-д тоглосон эхний жилдээ 100 оноо авсан анхны шинэ тоглогч, NHL-д 100 оноог хамгийн залуудаа авсан тоглогч ,”Бүх оддын” тоглолтын гарааны тавд хамгийн залуудаа нэрлэгдсэн тоглогч болоод байна.Саяхан тэрбээр NHL -д 200 дахь оноогоо авч энэ амжилтад хамгийн залуудаа хүрсэн хоккейчин боллоо . Өдгөө 19 настай Кросбиг Гретцкигийн 19 настай байх үетэй нь харьцуулсан баримтыг ч хэвлэл ,мэдээллийнхэн нийтэлсэн нь тун сонирхолтой. Аугаа Гретцки 19 настайдаа (1979-1980 оны тоглолтын улирал) багийнхаа нийт гоолын 46 хувийг ганцаараа оруулж ,137 оноо авч байсан бол 19-тэй Кросби одоогоор багийнхаа нийт гоолын 49 хувийг ганцаараа оруулж ,127 оноо (2006-2007 оны тоглолтын улирал) аваад байна.

Хар нялхаараа л “хашир оцон шувуу” болсон (тэрбээр багийн ахлагчийн орлогч) Кросбигоос хамтран тоглогчдынх нь төдийгүй багийнх нь амжилт шууд хамаардаг.Тиймээс энэ жил “Пингвинүүд” Стэнлийн цомын төлөө ширүүн өрсөлдөх байх. Хааяа олдох зав чөлөөгөөрөө Канадын Шинэ Шотланд мужийн Коул Харбор дахь төрөлх гэртээ очих дуртай Сидни улирлын тоглолтын үеэр багийнхаа эзэн, домогт Лёмьегийн Пеннсильван дахь харшид нь гэр бүлийнхэнтэй нь цугтаа амдардаг гэнэ.Цагтаа дэлхийн хамгийн үнэтэй “оцон шувуу” байсан Марио үнэт эрдэнээ ийн “үүрэндээ” бөөцийлөх нь аргагүй нэгийг өгүүлж буй бус уу. “87” хувийн дугаартай ,180 см өндөр,91 кг жинтэй ,Канадын шигшээ болон “Питтсбург пингвинз” багийн төвийн довтлогч Сидни Кросби хэмээх энэ хүүгийн нэр Аугаа Гретцки, Супер Марио нараас хойш хоккейн ертөнцөд хамгийн тодоор сонсогдох боллоо.

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Nomer 10 » Mon Apr 23, 2007 10:29 pm

Плэй оффын эхний шат дуусах гээд багууд алалцаж байхад манайхан л таг чиг :sad:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Apr 23, 2007 10:34 pm

Даллас маань Ванкувертай зовж байнаа. Эхлээд цаг сунгаж тоглоод 5-4-өөр нухуулсан. Дараагийнхийг нь 2-0-дсон. 3 дэх тоглолтыг гэртээ ирж хийгээд дахиал цаг сунгаад 2-1-ээр хусуулсан. 4 дэх тоглолтоо мөн л гэртээ бас л 2-1-ээр нухуулсан. 5 дэх тоглолтыг айлын талбайд маш хүнд байдалд хийж цаг сунгаад 1-0-оор хожсон. 6 дэх тоглолтоо гэртээ 2-0-оор нухсан. Одоо шийдвэрлэх долоо дэх тоглолт МанЮ-Милан тоглодог өдөр Ванкуверт. Яаж ийгээд хусаасай.

Детройт маань өнөөдөр Калгариг цаг сунгаж 2-1-ээр хожоод нийлбэр дүнгээр 4-2 болон дараагийн шатанд шалгарлаа :-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Cornerback » Wed Apr 25, 2007 5:12 am

Vancouver Dallas-iig ochigdoj hojson, odoo Anaheim-tai toglono.

Bi Ottawa Senators-iig demjij baigaa
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Цоомоо » Fri Jun 15, 2007 8:01 pm

Энэ залуу үнэхээр агуу тоглогчийн замналаар явж байна.
С. Кросби Гретцкигээс хойшхи хамгийн залуу "Харт трофи"-ын эзэн боллоо. Тэрээр мөн хамгийн залуу багийн ахлагч юм. Түүгээр ч зогсохгүй улиралд 120 оноо авсан амжилтаар "Арт Росс трофи", мөн "Пирсон трофи"-г авч, эдгээр 3 шагналыг зэрэг авсан лигийн түүхэн дэх 7 дахь тоглогч болжээ.
Түүний багийн анд Е. Малкын "Шинэ тоглогч"-ийн шагналыг авчээ.
Н. Лидстрем 5 дахь удаагаа "Норрис трофи" буюу шилдэг хамгаалагч.
П. Дацюк жентельмен тоглогч болсон байна.
Ванкуверын Alain Vigneault шилдэг дасгалжуулагч.
М. Бродо шилдэг хаалгач болж.
Лигийн 1-р багт:
хаалгачаар: М. Бродо
хамгаалагч: Лидстрем, Нидермайер
довтлогч:Д. Хитли, А. Овечкин, мэдээж Кросби...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NHL

Postby YANKEES » Fri May 02, 2008 11:47 am

Detriot Colorado-г 7-1 ээр хожиж явна. Ерөнхийлөгчийн цомыг авсан баг маань Conference final-d Dallas-тай таарах магадлалтай боллоо. Энэ жил ч дийлдэхгүй шинжтэй байна шүү.
ManU&Barca fan
User avatar
YANKEES
 
Posts: 17
Joined: Thu May 01, 2008 3:18 pm

Re: NHL

Postby Cornerback » Fri Aug 01, 2008 9:51 am

Detroit Red Wings dahiad l turuuleh shivdee :D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: NHL

Postby RBK » Thu Sep 18, 2008 12:57 pm

Тасархай зодоон... Энийг заавал үзээрэй...

http://www.youtube.com/watch?v=56ww--j17sE
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NHL

Postby rednasca » Wed Mar 18, 2009 10:03 am

Нью-Жерсигийн хаалгыг манадаг "чөтгөр" Мартин Бродо лигийн түүхэнд хамгийн их ялалт байгуулсан хаалгачаар тодорлоо...
15 жилийн хугацаанд буюу 987 дахь тоглолт дээрээ энэ түүхэн амжилтыг тогтоолоо...
тэр өөрийн шүтээн Патрик Руагийн амжилт болох 551 ялалтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд одоо 36 настай гэхлээр энэ амжилтыг бүр л сайжруулах нь байна...
түүнчлэн хаалгаа хоосон манасан тоглолтын тоогоор 103 удаа тэргүүлсэн Терри Савчукийн дээд амжилтыг эвдэхэд ердөө 4 тоглолт л дутуу байна...
Марти чи агуу юмаа.... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby LeMoN » Wed Mar 18, 2009 10:31 pm

Уг нь TAMPA BAY г дэмждэг ухаантай юм.Мартин Сент Льюс Винсент. Лекавалер 2-г л хардышд
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: NHL

Postby Deck » Mon Mar 23, 2009 11:25 pm

Питтсбург Пингвинс, Вашигтон Капиталс :eek:
Deck
 

Re: NHL

Postby Чуугий » Tue Mar 24, 2009 9:07 am

Ковальчукаа дагаад Атлантаг уул нь дэмждийн........
даанч Атланта нь олигтой амжилт үзүүлэхгүй юм даа.............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: NHL

Postby Khosoo » Sun Mar 29, 2009 11:45 pm

Нийт оноогоор эхний 6-ийн дөрөв нь Оросууд байх юм
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: NHL

Postby Taboo » Thu Apr 30, 2009 10:28 am

Энэ жилийн харт мемориал трофид (улирлын MVP) нэр дэвшсэн гурван тоглогч гурвуулаа оросууд бн даа.

1. Евгений Малкин (Питсбург Пенгвинз) 113 (35+78) оноо авч энэ улирлын Артросс трофийг өөрийн болгочоод бга.
2. Александр Овечкин (Вашингтон Капиталз) 110 (56+54) оноо авсан
3. Павел Дацюк (Детройд Рэдвингз) 97 (32+65) оноо.

Нийт энэ улиралд авсан оноогоороо эдний дундуур гуравт Пингвинзийн Кросби л байна лээ.

Павел энээс гадна Фрэнк Сэлк трофи, Леди бинг трофид мөн давхар дэвшээд байгаа юм байна даа. 2006,2007,2008 оны Леди бинг трофиг авсан энэ жил авуулч дөрөв жил дараалах гээд л... Яахав нээх айхтар нэр хүндтэй шанал ч биш л дээ гэхдээ л ... Ноднин мөн Фрэнк сэлк трофиг авсан байгаа.

Павелийгаа л их дэмжих юм даа. Одоо нас 30 хүрчлээ. 1998 оны драфтаар 6-р роундын 171-р сонгогдож байсан хүн одоо Детройтын маргаангүй нэг лидер болчоод л яваа... сүүлийн хоёр ч жил багийнхнаа оноогоор тэргүүлчлээ. Одоо нэг харт трофиг авчуулч ...
Чимээгүйхэн, даруухан маш сайн тоглогч доо. Пеналтийг ч тасархай л хийнэ шүү дээ. Авчаасай. Чиний төлөө залбирнаа...
Шигшээдээ ч нээх олон тоглоогүй л байхаа.
Яг дэлхийн аварга болохоор NHL-н плэй офф таарчаад тэнд Детройд эрт хасагдана гэж байхгүй болохоор дэлхийн аваргаар оролцож чадахгүйм...

Ноднин бас оросууд шагнал хамсан жил байсан даа. Овечкин 4, Дацюк 3 шагнал авсан шиг санагдаж байна.
Амьдрал гэдэг шүүдэр, шүүдрийн ганцхан дусал ч байг ... Гэлээ ч гэсэн дээ ...
User avatar
Taboo
 
Posts: 110
Joined: Wed May 24, 2006 8:30 pm
Location: УБ

Re: NHL

Postby rednasca » Fri May 22, 2009 11:36 am

за энэ бичлэгийг хоккейн галзуу фанат болох Амараа /Ливерпүүлфэн/-даа зориуллаа...

АНУ, Мичиган муж, Детройт хот...

буурал түүхийн хуудсанд энэ хотод сайн, муу олон зүйл тохиолдож байсан ч нэг л зүйл мөнхийн юм шиг санагдана...
тэр бол жил бүрийн хавар хүнгэнэн ажиллах сайн тосолсон жигд ажиллагаатай УЛААН машин билээ...

тэд өчигдөр талбайдаа хожил авч чадсанаар Стэнлийн цомыг 12 дахь удаагаа, 1997 оноос 5 дахь удаагаа авахад алхам урагшиллаа...
Чикагогийн харцаганууддаа хийж буй цувралд 2-0 тэргүүлж эхэлснээрээ өмнөх жилийн амжилтаа давтахад 6 хожил дутуу гэсэн үг...

нэмэлт цагт хийсэн Mikael Samuelsson-ы гоол "тик, так, банг" буюу тийм төгс гоол байсангүй...
гэхдээ энэ бол Улаан Жигүүрүүд магадгүй бүх спортын төрлийн дундаас /АНУ гэдгийг онцолбол зүйтэй байх/ хамгийн амжилттай гэж нэрлэгдэх болсныг гэрчлэх мэт...
тэд энэ амжилтыг мөнгөөр зодож бий болгосонгүй ээ...
хамгийн гол нь менежментийн ур чадвар чухал нөлөөтэй гэдгийг онцлох нь зүйтэй...

хожлын гоол оруулсан довтолгооны хувилбар Jiri Hudler-ээс эхэлсэн... тэр шайбыг туун зүүн жигүүрээр довтлоход Valtteri Filppula нөгөө талд, харин Samuelsson араас нэхсэн байдалтай байв...

Hudler сайн гулгах чадвартай боловч дөнгөж 175 см нуруутай... 2000 оны үеэс лигид тухайн тоглогчийн биеийн хөгжлийг чухалчилж сонгодог байлаа... түүн шиг чадвартай тоглогчид тэр бүр боломж олдохгүй байсан цаг... нэг үгээр хэлбэл тэр жирийн л нэг жижиг биетэй Чех залуу байлаа... уг нь ур чадвар нь түүнийг шилдэг 5-д багтахад нөлөөлөхөөр байсан ч 2002 оны драфтын 2 дугаар шатанд шидэгдчихэв... харин Улаан Жигүүрүүд өөр бодолтой байлаа... тэд түүнийг баяртайгаар хүлээн авсан билээ....

ерөнхий менежер Ken Holland тоглогчийг үнэлэхдээ өндөр, жинг бус, "хоккей тоглох ухаан"-ыг чухалчилдаг хүн... Hudler-т тэр зүйл нь хангалттай байлаа... тиймээс ч түүний хараа, мэдрэмж, тэвчээр нь хэдэн см илүү нуруунаас үнэ цэнэтэй...

эргээд тоглолтондоо ороход, тэр цохихыг яарсангүй, Samuelsson-д эвгүй дамжуулалт өгөхийг хүссэнгүй, харин ч цаад жигүүрт шунгинан орж ирэх Filppula-д шайбыг шилжүүлэв.

Filppula бол Финландаас ирсэн төвийн тоглогч... тэр шайбыг зөв цагт нь зөв хүнд нь өгч чадах онцгой авьяастай нэгэн... Детройтынхон түүнийг анх хараандаа авахад дөнгөж өсвөр насны жаал байсан юм... түүнд авьяас чадвар нь багтаж ядаж байсан боловч лигид арай л бэлэн биш байна гэж үзжээ...

тэр цагт лигийн драфтын дүрэм Хойд Америкийн болон Европын тоглогчдод ялгаатай байв... Хойд Америкийнх бол 2 жил эзэмших эрхтэй, харин Европынх бол насан туршид нь... хэхэ...

энэ боломжийг Holland ашигласан юм.... тэр Европ даяар эрэл хайгуул хийхэд гол анхаарлаа хандуулж бөөн Швед, Фин, Чех залуус судалж байв... бусад хүмүүс тэдгээр залуусыг "ээ дээ, лигийн хатуу ширүүн байдлыг давж чадахгүй л байх" гэж эргэлзэж байхад тэр өөр бодолтой байлаа... энэ багийн хувьд 1990-ээд оны үед Оросуудад тулгуурлан 2 ч удаа аварга болж байсан түүхтэй... тиймээс Европоос тоглогч авахад эргэлзэх зүйлгүй байсны зэрэгцээ драфтын сүүл хэсгээс "хулгай" хийх туршлагатай гэж хэлж болно...

Henrik Zetterberg-ийг 7 дугаар тойрог, Jonathan Ericsson-ыг 9, Tomas Holmstrom-ыг бүр 10 дугаар тойргоос олзолж байлаа.

энэ тохиолдолд харин Holland сонгосон залуусаа далайн чанадад буюу нутагт нь өсч бойжих бололцоо олгосон юм... Hudler-ийг сонгосон 2002 онд Filppula-г мөн авсан боловч Детройтод авчрах асуудлыг хойшлууллаа... учир нь жаалхүүд туршлага хуримтлуулах цаг хугацаа хэрэгтэй байлаа... тэр Финлянддаа 2 жил гялалзсаны дараа Америкт ирсэн боловч 1 жилийг доод лигид өнгөрүүлэв...

энэ талаар Zetterberg "Улаан Жигүүр болно гэж юу вэ?" номондоо "манай багийн амжилтанд хүрэх түлхүүр бол залуу авьяаслаг тоглогчдыг бүтэлгүйтэхээс сэргийлдэг явдал... тэд Европд өсгөн бойжуулж өөртөө итгэх итгэлийг нь бий болгодог" гэж хэлсэн нь бий...

тэрээр өөрөө 1999 онд сонгогдсон боловч Детройтод бүр хойно буюу 2002 онд л ирсэн юм... одоо хар л даа... сүүлийн 4 жилд дунджаар 37 гоол хийж супер оддын хэмжээнд нэр нь бичигдэж байна...

3 жилийн өмнөөс улаан өнгөтэй жигүүр ургасан Filppula дамжуулсан шайбыг хаалганд оруулж ялалтын гоолын эзэн болох боломжтой байсан ч туршлага заан ард нь нэхэж яваа тоглогчид буюу илүү боломжтой багийн анддаа дамжууллаа....

тэрхүү шайбыг хүлээн авсан хүн бол Samuelsson... Тэр Шведээс ирсэн... багийнхаа 5 андын ижил...
Улаан жигүүрүүд түүнийг байндаа авсан боловч драфтаар авч чадаагүй юм... Сан-Хосе өрсөж... гэвч Акулууд түүнд олигтой боломж өгөлгүй байсаар жийжээ... удалгүй Нью-Йорк авсан боловч Питсбургт зарж орхив... тэд түүнийг мөн Флоридад өгчихөв... 4 жилийн дотор 4 баг... удалгүй гайт локаут болж нутаг буцжээ... хэн түүнийг эргэж ирнэ гэж бодохов?

гэвч Детройтоос дуудлага ирлээ... туршлаа... багт орлоо... 1 жилийн гэрээ байгуулав... 2006 оны багт Dan Cleary (энэ тоглолтын 2 дахь гоолын эзэн) болон Johan Franzen (энэ жил 34 гоол хийсэн) нартай 4 дүгээр шугам бүрдүүлэв...
бид нар "бүр хамгийн сүүлийн 4 дэх шугам" байлаа хэмээн Cleary гоморхонгуй хошигноно.

одоо тэд тийм бишээ... үүнийг ч Samuelsson нотлон ялалтын шайб оруулав...

Улаан Жигүүрүүд хотынхоо Woodward-ын гудамжаар ялалтын парад хийхэд 6 хожил дутуу байна...
мэдээж энэ бол хоккей...
тиймээс тодорхой зүйл гэж үгүй...
Харцаганууд ч гэсэн байдгаараа л хичээх нь ойлгомжтой...
гэвч Улаан Жигүүрүүд хэзээд тулаанд бэлэн байдаг билээ...
үргэлж, мөнхөд...

он цаг улиран одохын хэрээр тоглогчид, дасгалжуулагчид, тэр байтугай дүрэм ч өөрчлөгдөнө... гэвч үр дүн үгүй юм...

Steve Yzerman-аас Niklas Lidstrom хүртэл, Henrik Zetterberg-ээс 4 дүгээр шугамныхан хүртэл, үеээ өнгөрөөсөн гэгдэх нөхдөөс найдваргүйд тооцогдож байсан залуус хүртэл уламжлагдсан ирсэн Улаан Жигүүр гэсэн сэтгэл зүрхээр тэд нэгдэн бүсийн шигшээд тоглож байна...

Детройд хотод сайн, муу юу ч тохиолдож байсан энэ хотын хамгийн үр дүнтэй хамт олон хавар бүр амжилтын төлөө зүтгэсээр л байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby rednasca » Fri May 22, 2009 1:17 pm

итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby rednasca » Fri May 22, 2009 3:25 pm

Владимир Константинов...
энэ нэрийг дуулсан нь хэд бол?
энэ нэрийг баатрын нэр гэдгийг мэддэг нь хэд бол?
1997 оны аварга багийн хүндэт гишүүн маань аймшигт ослын дараа амьд гарсанаар барах уу, эдүгээ хүнд хэцүү цаг үеийг ардаа үлдээн өдрөөс өдөрт сайжирсаар байгаа нь үнэхээр сайхан юм...
түүнд улам сайн сайхныг хүсэн ерөөе... :russia
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby rednasca » Mon May 25, 2009 11:05 am

энэ сэдэвт ер нь ордог хүн байдийм болов уу?
жинхэнэ "Сөнөсөн тэнгис" гэдэг нэр өгмөөр санагдчихлаа... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby zizu » Wed May 27, 2009 1:50 am

Ордог хүн бнашдээ... Константиновыг мэдэлгүй яахав... Оросын 5тын нэг... Фетисов энэ 2 хамгаалагчаар тоглодог бсан. Тэгээд урд нь Козлов, Федоров, Ларионов бдаг бсан... Тэгээд дээр нь АЙзерман, Коффи нэмэгдээд танай баг үнэхээр гайхалтай баг бсан....Яг оросын 5т бүрддэг жил билүүдээ Квебек Нордикс Денверлүү нүүж Колорадо гэж эвгүй баг болж бсан. Сакич, Форсберг, Рой гээд л... Энэ 2ын тоглолт ч алаан болдог бждээ...
Ер нь бодоод бхад тэр үеийн НХЛ жинхэнэ супер оддоор дүүрэн бдаг бжээ.
Питтсбургт Лемье, Ягр... Филадельфид Линдрос, Рэйнжерст Гретцки, Буффалод Хашек, Нью Жерсид Стивенс, Бродер гээд л...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: NHL

Postby Bibby » Wed May 27, 2009 1:55 am

Питсбург, Детройт 2 аваргын төлөө үзэхнээ ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: NHL

Postby rednasca » Wed May 27, 2009 9:21 am

zizu wrote:Ордог хүн бнашдээ...

чи бидний үеийнхэн бол аргагүй ээ...
багадаа NHL95 гээд л түүнээс хойш 99 хүртэл гарсан Sega, Sony-giin бүх хувилбарыг дуустал балбаж билээ... :mrgreen:
Детройт-Колорадо бол миний л мэдэхийн арай дэндүү өрсөлдөөнтэй цуврал болдог байсан...
гэхдээ надад Оросууд гэхээс илүүтэй Steve Yzerman, Brendan Shanahan, Darren McCarty, Nicklas Lidstrom, Chris Osgood нар илүү таалагддаг байж билээ...
за за... баг маань дахин түрүүлэхийн төлөө... :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby mick » Wed May 27, 2009 5:11 pm

Улаан жигүүрүүд урагшаа... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: NHL

Postby spain man » Wed Jun 03, 2009 3:30 pm

Пингвинийг дэмжээд байдаг шд ер нь .. Энэ жил дахиад л дарлуулах нь бололтой ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: NHL

Postby rednasca » Sat Jun 13, 2009 8:12 am

3-3...
одоо хувь заяа шийдэгдэх гэж байна...
манайх түрүүлбэл энэ сэдэвт орж бичлэг хийсэн бүх хүнийг дайлах болно... :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Next

Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests