NHL

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Re: NHL

Postby RBK » Fri Jan 08, 2010 12:41 am

Зурагтаар хоккей үзэхээр шайбыг нь олж хардаггүймаа... Лай шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NHL

Postby Г.Баяраа » Fri Jan 08, 2010 12:43 am

энэ олимпод ч хойд хөршөө л харна даа...финалд орос - канадыг л үзчмээр байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: NHL

Postby Цоомоо » Fri Jan 08, 2010 1:25 am

rednasca wrote:чи тэгвэл Лэди Коптой адилхан юм байна шдээ...
гэснээс энэ сэдэв ингэж амь орох гэж? :mrgreen:

Лэди Коп л надтай адилхан байх.
Гэснээс Колорадо - Детройтийн өрсөлдөөн сайхан байсан шүү.
Би ч Колорадог нь дэмждэг байлаа.
Жо Сакик, Форсберг, Руа нтр гээд гоё баг байж.
Ер нь тэр үед NHL-ийг Ийгл гаргадаг байсан, тайлбар нь ч сайн байсан санагдаж байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NHL

Postby RBK » Fri Jan 08, 2010 1:28 am

Цоомоо wrote:
rednasca wrote:чи тэгвэл Лэди Коптой адилхан юм байна шдээ...
гэснээс энэ сэдэв ингэж амь орох гэж? :mrgreen:

Лэди Коп л надтай адилхан байх.

Леди Бой л чамтай алилхан байх...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: NHL

Postby Цоомоо » Fri Jan 08, 2010 1:35 am

Чи юу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NHL

Postby rednasca » Fri Jan 08, 2010 9:35 am

за тэгээд дурсамж сэдрээгээд наадийм... :mrgreen:
Детройтын Улаан Жигүүрүүд vs Колорадогийн Цасан Нуранги...
бүх цаг үеийн шилдэг райвалууд дунд толгой цохино байх...
миний шүтээнүүд Стив Айзерман, Брэндэн Шэнахэн, Даррен Маккарти нар байв...
айлаас бол Жо Сакик, ялангуяа Петер Форсберг гэхлээр айдас хурдаг байж билээ...
мэдээж, Руатай юу ярих вэ...
за тэр зодоон энэ тэр бол жинхэнэ классик...
2 багийн хаалгач нар шувт зодолддог наасан...
ээ дээ... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby mig28 » Fri Jan 08, 2010 4:49 pm

би Калорадо г дэмждэг байсан тэр үед Йигл ТВгээр шууд гардаг байж билээ ео үнхээр сайхан байж дээ тэр 2 хаалгач нь 2 талаасаа ирж зодолдог бол бүүр тас тээ хээхэхэ ЭНЭ зодоон нь
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: NHL

Postby Г.Баяраа » Wed Jan 13, 2010 3:03 am

NHL-ийн өнгөрсөн 10 жилийн шилдгүүд

10. Яромир Ягр (Чех)

Энэ гайхалтай эрийн 1990 – 2000 оны хооронд үзүүлсэн амжилт магадгүй өнгөрсөн 10 жилийн амжилтаас нь илүү гарах байх. Гэхдээ түүнийг өнгөрсөн 10 жилийн шилдгүүдийн жагсаалтаас хасаж зүрхэлсэнгүй. 2001 оны зун Ягрын цалинг дийлэхээ больсон Пингвинчүүд Вашингтон Капиталст түүнийг зарсан. Харин жилийн дараа тэрээр NHL-ийн түүхэн дэх хамгийн ”том” гэрээг байгуулсан юм. Урьд өмнө нь ч одоо ч жилийн 11 сая долларын цалин авах 7 жилийн гэрээ байгуулсан ”хоншоортой” гараагүй нь Яромирийн чансааг илтгэнэ. Харамсалтай нь энэ өндөр цалиндаа таарах ”ажлыг” хийж чадаагүй тул хоёрхон жилийн дараа Нью Иорк Рейнжерст худалдагдаж алдагдсан нэр хүндээ эргүүлэн авсан билээ. Ягрын карьерийнхаа туршид тогтоосон амжилтыг энд дурьдах юм бол цаг дэндү орно. Тоймтой хэдээс нь сонирхуулахад Стэнлийн цомд 2 удаа түрүүлж (1991, 1992), MVP-гээр нэг удаа тодорч, NHL-ийн онооны лидерээр 5 удаа (1995, 1998, 1999, 2000, 2001), хамгийн олон улирал дараалан (1991-2007 оны хооронд) улирал бүр дунджуаар 30 шайб оруулсан, хамгийн олон улирал 70-аас дээш оноо авсан (15), Наганогийн олимпийн аварга (Чех), 2005 оны хоккэйн ДАШТ-ий ялагч…
Харамсалтай нь түүний гайхалтай карьерийг бооцоо тавигчдаас мөнгө авч тоглолтонд нөлөөлсөн гэсэн цуу яриа бага зэрэг харлуулсан тал бий.

9. Жо Торнтон (Канад)
Image
1997 оны драфтын нэгээр 17-хон настай Торнтон асар их итгэл найдвар дагуулан NHL-д орж ирсэн. Хэдийгээр анхны улиралдаа олны таамаглаж байсан шиг сайн тоглоогүй ч жил өнгөрөх тусам Жо туршлага сууж NHL-ийн ”элит”-үүдийн эгнээнд эргэлт буцалтгүй орж ирсэн юм. 2004 оныг хүртэл Бостонд тоглохдоо Жо бүх оддын тоглолтонд 3 удаа дуудагдаж, Бруйнзийн багийн ахлагчаар сонгогдсон ч плэй -офф гэсэн хүнд давааг давж чадалгүй байсаар 2004 оныг гаргав. Локаутын жил Жо нутггийнхаа залуу авьяастан Рик Нэш, Никлос Хэгнэн нартай хамт Швейцарийн Давос багт тоглож лигийн аварга болгоод буцаж ирсэн юм. Бостондоо үлдэх бодол Торнтонд байсан ч багийнх нь тааруу амжилт цаашид тоглох урмыг хугалсан тул Сан Хосе Шаркс багтай 4 жилийн гэрээг байгуулж шинэ түүхээ эхлүүлжээ. 2006 онд Жо Арт Росс Трофи, Харт мемориал трофиг давхар хүртэж Овечкин, Ягртай хамт бүх оддын 1-р багийн тэргүүн эгнээнд бичигдэж оргил амжилтаа үзүүлсэн. Мөсөн талбайд багийнхнаа гайхалтай мэдэрч, хэрэгтэй үед хэрэгтэй дамжуулалтаа өгч чаддаг Торнтоны ачаар Шаркс 2006 оноос хойш тасралтгүй плэй-оффт шалгарч байгаа гэхэд хилсдэхгүй. Удахгүй эхлэх Ванкуверийн олимпод ч түүний хурц хараа Канадын багийн гол зэвсэг байх бизээ.

8. Жо Сакик (Канад)

”Супер Жо” өнгөрсөн 10 жил байтугай NHL-ийн бүх цаг үеийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Сакикийн бүх карьер зөвхөн ”нэг” л багт харьяалагдана. 1987 оны драфтын 15-аар Кубек Нордикуес багт орсоноосоо хойш Сакик амжилт тааруу багийнхаа гол хөдөлгүүр нь болж байлаа. Харин 1995 онд Нордикуесийн суурин дээр Колорадо Эвеланш баг үүсгэн байгуулагдсаны дараа Кубекийн олон жил мөрөөдөж байсан хүчирхэг баг бүрэлдэж эхэлсэн юм. Дараа жил нь буюу 1996 оны улиралд Эвеланш Стенлийн цомд анх удаа түрүүлэхэд тэрээр багийн ахлагч хүн гэж ямар үүрэгтэй, ямар үлгэр жишээч байх ёстой вэ гэдгийг жинхэнэ ёсоор батлан харуулсан юм. Талбай дээр ч тэр талбайн гадна ч Жо лидерийнхээ үүргийг гүйцэтгэж NHL-ийн нүүр царай болж байв. 1997 оны зун Нью Иорк Рейнжерс түүнд асар их цалинтай гэрээ санал болгож, Марк Мессьегийн багийн ахлагчийн туузыг хүртэл амласан ч тэрээр багтаа үнэнч үлдэж фенүүдийнхээ хүндлэлийг дахин хүлээжээ. Жил өнгөрөх тусам Сакикийн оруулсан шайб, оролцсон тоглолт, ашигтай дамжуулалтуудын тоо өсөж тэр чинээгээрээ нэр хүнд нь нэмэгдсээр байлаа. Сакикийн ямархуу багийн ахлагч гвэ эдгийг нотлох нэгэн үйл явдал 2001 оны финалд тохиосон. Эвеланш хоёр дахь удаагаа Стенлийн цомд түрүүлэхэд тэрээр ахлагчын хувьд цомыг түрүүлж өргөх ёстой байсан ч домогт Рэймонд Буркт 22 жил хүлээсэн цомоо өргөх боломжыг нь олгож олон хүний сэтгэлийг хөдөлгөж байлаа. 2005 оны Локаутын дараа Форсберг, Фүүти зэрэг түлхүүр тоглогчдоо алдсан ч Эвеланш бүсийнхээ хагас шигшээд шалгарч чадсан нь Сакикийн л гавьяа. Бүх цаг үеийн түүхэнд ”Супер Жо” плэй -оффын нэмэлт цагт оруулсан гоолоороо тэргүүнд жагсдаг. Мөн NHL-д өнгөрүүлсэн 20 жилдээ нийт 1641 оноо авсан нь түүхэнд 8-р байранд орох амжилт ажээ. Эх орныхоо төлөө ч Жо ихийг хийсэн. 2002 оны Солт Лэйкийн олимпод Канадчууд алтан медаль хүртэхэд Жо багийн 2 дахь ахлагчаар оролцож тэмцээний үнэ цэнэтэй тоглогч болж байсныг хоккэй сонирхогчид санаж байгаа байхаа.

7. Жером Игинла (Канад)

Дээр өгүүлсэн Солт Лэйкийн олимпийн финалын баатар. NHL-ийн түүхэн дэх анхны хар арьст багийн ахлагч. Калгари Флэймзийн домог. Эдгээр гурван өгүүлбэрээс түүний хэн байсан бэ гэдгийг ойлгож болно. Уг нь бол Игинла 1995 оны драфтаар Далласт анх орсон гэдэг. Гэвч удалгүй амьдралынхаа ихэнхи жилүүдийг хамт өнгөрүүлэх Калгари хотын Флэймз багт шилжжээ. Багийн ахлагч болсон түүх нь гэвэл 2003–04 оны улиралын эхэнд Игинлаг Флэймзийн франчайсын түүхэн дэх 18 дэх ахлагчаар томилсон бөгөөд Крайг Конрэй ахлагчын үүргээ түүнд шилжүүлснийхээ дараа ”Энэ багт өнгөрүүлсэн хугацаа, оролцсон тоглолтыг нь харах юм бол түүнд багийн ахлагч болох эрх бий гэж бодож байна. Игинла багаа Стенлийн цомын финалд хүргэх хангалттай авьяас чадвартай тоглогч. Би түүнд итгэж байна” хэмээн ярьжээ. Үнэхээр ч Конрэйн итгэлийг Игинла хөсөрдүүлэлгүй тэр улиралынхаа төгсгөлд багаа плэй -офф шатанд шалгаруулж дөнгөсөн бөгөд өрнөд бүсийн финалд Сан Хосе Шаркстай ”ана мана” өрсөлдсөн юм. Хэдийгээр цуврал тогллтонд 4 : 2 -оор хэдий ч 1996 оноос хойш анх удаагаа лэй оффт шалгарсан ”баатарлаг” хөвгүүдээ Калгари хотынхон сэтгэл өөдрөг угтаж авсан юм. Мөсөн талбай дээр ширүүн, зоримог тоглолттой, заримдаа зодолдохоос буцдаггүй ч амьдрал дээр Игинла тун өрөвч, өгөөмөр нэгэн. Оруулсан гоол болгоныхоо тоогоор Игинла 2,000 долларыг хүмүүнлэгийн үйлсэд хандивлдаг нь үүнийг батлах байх. Игинлагийн,
Флэймзийн төлөө зүтгэсэн 12 жилийн карьерт одоо Стенлийн цом л дутуу байна. Энэ хугацаанд тэрээр нийт 942 тоглолтонд оролцож 409 гоол, 442 ашигтай дамжуулалт өгч 851 оноо цуглуулжээ.

6. Скотт Нидермайер (Канад)

Энэ жагсаалтанд багтаж байгаа 4 дэх Канад тоглогч. Гэхдээ Скотт ”арын албанд” тоглодог гэдгээрээ өмнөх тоглогчдоос ялгагдана. Анахэйм Даксын ахлагчын үүргийг гүйцэтгэдэг тэрээр NHL-д одоо 19 дэх улиралаа өнгөрүүлж байгаа ч харих болоогүй л байна. Нидермайерийн довтолгоонд түлхүү оролцдог чанар нь NHL-д орж ирсэн цагаас нь л дасгалжуулагчдын анхаарлыг татах болсон. Тухайлбал 1995 оны Стенлийн цомд түрүүлэхдээ Жаке Лемай, Нидермайераар цөөнгүй гоол оруулуулж аварга болох замаа зассан бол 2003 онд Пэт Бурнс мөн л Скоттоор нууц зэвсгээ хийж байлаа. 2004 оны улиралын эхэнд Скотт Девилзийн ахлагчаар томилогдож Норрис трофи (шилдэг хамгаалагч) хүртсэн юм. Гэвч локаутын дараа түүний Нью Жерсигийн багтай холбогдсон 12 жилийн карьер өндөрлөж Анахэймийн хүчирхэг нугаснуудтай 27 сая долларын гэрээ байгуулсан юм. Хэвлэлийнхэн тайлбарлахдаа Девилзийг орхихоос өмнө түүнд баг нь жилийн 7.8 сая долларын өндөр цалин амласан ч дүү Роб Нидермайертэйгээ хамтран тоглох хүсэлдээ хөтлөгдөж энэ их мөнгөнөөс татгалзсан гэдэг. Анахэйм ч Скоттыг сүр дуулиантайгаар угтан авч Нью Иорк Рейнжерст шилжсэн Стив Руччиний багийн ахлагчийн ”C” – г гардуулсан нь олон жилийн дадлага туршлагад нь итгэл хүлээлгэсэн хэрэг байв. 2006–07 оны улиралд Скотт 4 дэх Стенлийн цомоо Анахэймтэй хамт хүртэж бүх цаг үеийн агуу тоглогч гэдгээ нотолсон бөгөөд хувийн үзүүлэлтээрээ ч үүнийгээ баталж чаджээ. Харин үүнээс хойш агуу эр маань зодог тайлахаа зарлаж нэг хэсэг шуугиулсан. Харин цалингаасаа торгуулж ”банга” хүртсэнийхээ дараа Скотт бэлтгэлдээ дахин орж мөсөн талбайдаа эргэн ирж урьдын гайхалтай тоглолтоо үзүүлэх болсон юм.
Нидермайерий бусад хоккэйчдоос ялгарах нэг онцлог нь Канад хоккэйчдын6 гол тэмцээн гэгдэх ”Стенлийн цом”, ”Memorial Cup”, ”Залуучуудын ДАШТ”, ”ДАШТ”, Олимп болон Дэлхийн цом”-д бүгдэнд түрүүлсэн цорын ганц тоглогч гэгддэг юм. Магадгүй ирэх өвлийн олимпийн наадамд түүгээр ахлуулсан Канадын шигшээ түрүүлэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Нидермайер 2 олимпийн наадамд түрүлсэн хосгүй амжилтын эзэн болох билээ.

Крис Бронгер (Канад)

Худалч хүнд Пронгер бараг оруулсан шайбнаасаа олон удаа торгуулж байсан гэхэд болно. Очсон газар болгондоо хэрэг тарьж явдаг энэ ”дуулианы эзэн” NHL-д ямар ч хамгаалагчийн тогтоож байгаагүй хоёр амжилтыг тогтоосон. Эхнийх нь 1999-2000 оны улиралд карьерийнхаа оргил амжилт болох 62 оноо, +52 үнэлгээ авч улиралын төсгөлд Харт трофиг Яграас нэг онооны зөрүүгээр ”булааж”авч байлаа. 1972 оноос хойш (Бобби Орр) хамгаалагч MVP болсон тохиолдол бүртгэгдээгүй байсныг Пронгер ингэж төгсгөл болгосон. Хоёр дахь нь Эдмонтон Ойлерст ганцхан улиралд тоглохдоо Стенлийн цомын финалд шалгаруулж, 24 оноо цуглуулсан үзүүлэлтээр багийнхаа үзүүлэлтийг тэргүүлж байв. Мөн Финалд торгуулийн цохилтоор гоолдсон анхны тоглогч болон түүхэнд үлдсэнийг нь дурьдах хэрэгтэй. Хэдийгээр Ойлерс 7 дахь тоглолтонд ялагдсан ч өнгөрсөн 10 жилийн түүхэн дэх хамгийн гайхалтай ”Үнсгэлжингийн түүх”-ийг бүтээж чадсан нь гарцаа байхгүй Пронгерийн гавьяа юм. Гэвч энэ гайхалтай улиралын дараа Крис Эдмонтон хотынхоо ”Номер 1” дайсан болсон гэхэд итгэмээргүй. Эхнэртээ ”толгойгоо” мэдүүлсэн тэрээр Эдмонтоноос явахын түүс болж байсаар драфтын дараа Анахэймд шилжиж энэ бүх дуулиан төгсгөл болсон юм. Анахэймийн драфтын олон эрхээр ”арилжаалагдсан” Пронгер өөрийнхөө хэн гэдгийг анхны улиралдаа л харуулж шинэ багаа финалд шалгаруулж чадсан. Плэй -оффын тоглолтуудад түүний ”дүрсгүй” зан хөдөлж Томас Хольстром, Дин Макаммонд нарыг ”шоглоод” амжсан ч ”Triple Gold Club”-ын гишүүн болоход нь энэ бүхэн тийм ч их саад болоогүй юм. Зөвхөн Олимп, ДАШТ, Стенлийн цомд түрүүлсэн тамирчдын элсдэг энэхүү клубт элсэх ”өргөдлөө” Пронгер аль 2002 онд ”өгсөн” гэхэд болно. Солт Лэйкийн олимпод Канадын багтай хамт түрүүлэхдээ Крис 6 тоглолтонд 1 ассист өгсөн бол . ДАШТ-ий тухайд 1997 онд Финляндад түрүүлж 2 дахь олон улсын медалиа гардаж байлаа. Энэ бүхний дараа түүнд зөвхөн Стенлийн цом л дутуу байсан болохоор тэгж их улайран зүтгэснийг нь ойлгож болох юм. Одоо 35 настай Пронгерийн карьерийн төгсгөл эхлэл шигээ дуулиантай байх болов уу. Онтарио мужаас гаралтай 19 настай жаалыг 1993 оны драфтын 2-р байраар Хартфорд Вэйлерс эгнээндээ нэгтгэж байлаа. Крисийн өмнө 1-р байраар Александр Диагль хэмээх залуу Оттава Сенаторст сонгогдсон бөгөөд ”Би нэгээр сонгогдсондоо баяртай байна, яагаад гэвэл хэн ч хоёрдугаар байрыг санадаггү юм’‘ гэж Пронгерийг ”доош” нь хийж байсан түүхтэй. Гэхдээ ингэж том амлаж байсан Диагль хэдэн жилийн дараа усанд хаясан чулуу мэт замхарч NHL-ийн түүхэн дэх хамгийн муу драфтын нэг болжээ.

Сиднэй Кросби (Канад)

NHL-д орж ирэхээсээ өмнө альхэдийнэ од болчихсон энэ залуу манай жагсаалтын хамгийн ”отгон” нь болж байна. Өсвөрийн лигт тоглодог байхаас нь л түүнийг дараачийн Уэйн Гретцки гэж өргөмжилдөг байсан бөгөөд сонирхолтой нь ноён Гретцки ч тэдгээр хүмүүсийн тоонд багтдаг байсан юм. “Хэрвээ миний амжилтыг эвдэх тоглогч гарах юм бол тэр нь Кросби байх болно, тэр Марио Лемьегээс хойш миний харсан хамгийн авьяаслаг хоккэйчин” хэмээн Гретцки уулга алдаж байсан нь Сиднэйг жирийн нэгэн биш гэдгийг хангалттай нотлоод өгсөн. Тийм ч учраас бүх л бүтэн нэг оны драфтыг ”Кросби лоттери’‘ болгож орхиход нь хэн ч гайхаагүй юмдаг.Сиднэй NHL-ийн түүхэнд үлдэх олон амжилт тогтоосон бөгөөд тэдгээрийн ихэнхи нь ”Youngest” гэсэн тодотголтой байдаг. Жишээлбэл нэг улиралд 100 оноо авсан ”Youngest” тоглогч, Арт Росс трофи хүртсэн ”Youngest” тоглогч, Бүх оддын тоглолтын 1-р багт багтсан ”Youngest” тоглогч гэх мэтчилэн үргэлжилнэ. Хэдийгээр түүний NHL дэх анхны улиралд баг нь ”шал арчсаар” таарсан ч үүнийхээ ”шанд” 2006 оны драфтаар ”Гронк” хочит Жордан Стаалыг эгнээндээ нэгтгэж чадсан юм. Ингэснээр Малкин – Стаал – Кросби гэсэн аюултай хослол бүрэлдэж Питсбургийн ирээдүйн амжилтын эхлэл болсон билээ. 2007 оны 5 сард Кросбиг ээлжит ”Youngest” амжилтаа үзүүлж багийн ахлагч боллоо. Дөнгөж 19 настай ”жаалд” Капитаны эрхийг өгнө гэдэг санаанд оромгүй мэт боловч Питсбургийн удирдлага багийнхаа зарим тоглогчдийн дургуйцлийг үл харгалзан Кросбид ”С”-г өгч багагүй шүүмжлэл дагуулсан. ”Энэ нэг жаал бидэнд бас юм заах юм гэнээ. Квебека лигийн туршлагаасаа л хуваалцдаггүй л юм бол тэр бидэнд юу хэлж өгөх юм болдоо. Эхийнхээ өврөөс гараагүй байж бас том дуугарах санааатай” хэмээн Дон Черри эгдүүцэж байсан нь саяхан. Ямар ч байсан Кросби ахлагч болсноосоо хойш багаа нэг ч удаа хөөдөж байгаагүй нь бодож үзвэл NHL-ийн түүхэнд үлдсэн энэ домогт эр мөрийгөө ”aлдсан” бололтой. Хоккэйн мэргэжилтнүүд Кросбигийн багийн тоглолтыг маш сайн хийж, хувиа хичээдэггүй чанарыг нь тун өндрөөр үнэлдэг . Канадын нэгэн сэтгүүлээс гаргасан судалгаагаар улирал бүр дор хаяж 40 шайб оруулах боломж Кросбид байдаг ч тэднийхээ бараг талыг нь Малкинд бэлэглэчихдэг ажээ. ”Хүний чанар муудсан” өнөө үед ийм өглөгч зан гаргаснаараа тэр Арт Россоо алдсан байж болох ч багтаа Стенлийн цомыг авчирсан юм. Магадгүй 10 жилийн дараа Түүний 87 дугаартай өмсгөл Гретцкийн 99-ийн адил дэлхийн бренд болохыг үгүй гэх газаргүй.

Александр Овечкин (ОХУ)

Image
Овечкинийг, Кросбитой харьцуулах нь элбэг. Нэгэн цаг үед гарч ирсэн энэ хоёр шилдэг тоглогчдийн хэн нь шилдэг вэ гэсэн маргаан хоккэй сонирхогчдийн дунд үргэлж өрнөж байдаг. Яг л Битлз-Стоунз, Люк-Хен нар шиг. Овечкин Стенлийн цомд түрүүлэх нь байтугай конференцийн аваргаар ч тодорч байгаагүй бол Кросбид энэ цом хоёр ч бий. Гэхдээ хувийн статистикийг нь харах юм бол Александр ”өрсөлдөгчөө” хол хаяна. Локаутын улмаас NHL-ийн дебутээ нэг жил хойшлуулсан Овечкин 2005 оны улиралаас алдсан хугацаагаа нөхөх гэсэн мэт эрч хүчтэйгээр Xойд америкийн мөсөн талбайд орж ирсэн. NHL-д эхний улиралдаа л 106 оноо авч, 52 гоол оруулсан тоглогч тийм ч олон биш болов уу. Тэгэхдээ бүр 425 оноо гүйцэтгэж бүх цаг үеийн түүхэнд 4-рт бичигдэнэ гэдэг үнэхээр содон амжилт. Магадгүй зарим нэгэн нь Овечкин, Кросбиг бодвол ”хар багаасаа” оросын суперлигт хөл тавьсан болохоор эрт хэрсүүжиж, туршлага суусан гэж болох. Гэхдээ л хүссэн аавын хүүд NHL-ийн мөсөн талбай ингэж ”дураараа дарвих” боломж олгодоггүй гэдгийг санах хэрэгтэй. 2008 оны нэг сард Капиталс ямар ”эрдэнэ” шүүрсэн гэдгээ ухаарч бүхэл бүтэн 13 жилийн гэрээг 124 сая доллараар хийснээр Овечкин NHL-ийн хамгийн баян тоглогчдийн нэг болсон юм. Ямар ч агентийн оролцоогүй болсон энэ супер хэлэлцээний дараа Овечкин жинхэнэ ”галзуурч” эхэлсэн гэж болно. 1996 оноос хойш эвдэгдээгүй байсан Лемье, Ягр гэсэн домгуудын нэг улиралд 60 гоол оруулсан рекордыг Овечкин эвдэж цаашаа, Деннис Марикын тогтоосон Капиталсын гоолын рекордыг ч шинэчиллээ. Энэ бүх гайхалтай амжилт нь Капиталсыг плэй -оффт шалгаруулад хангалттай байсан бөгөөд анхныхаа плэй -оффын тоглолтонд Овечкин хожлын гоол багтаа авчирч байсан юм. Баг нь эхний шатанд Филадельфияд 4 : 3-аар ялагдсан ч Овечкин гол дөрвөн шагнал буюу Арт Росс, Лестор Пирсон, Харт Мемориал, Рокет Ричард трофиг нэг дор хүртэж бас л NHL-ийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Харин энэ үед түүний гол өрсөлдөгч Кросби Стенлийн цомын финалд өрсөлдөж байлаа.

Үүний дараах улиралд Овечкин мөн л хувийнхөө үзүүлэлтээр Кросбиг хол тасархай хаяж MVP болсон ч мөсөн талбай дээрх тулаанд дийлдэж Стенлийн цомоос хасагдсан билээ. Энэхүү дорнод конференцийн хагас шигшээн Капиталс – Пингвинзийн тулааныг мэргэжилтнүүд Овечкин – Кросбигийн өрсөлдөөн гэж нэрлэхээс ч аргагүй байлаа. Өнөө цагийн мөсөн талбайг эзэгнэж байгаа ”манай хоёр” хэн хэнээсээ дутахыг хүссэнгүй. Ээлж дараалан гоол оруулсаар ”талыг там болтол” тулалдаж эцэст нь Питсбург бага зэрэг давамгайлж Овечкин дахиад нэг жил хүлээх хэрэгтэй болсон юм. Энэхүү мартагдашгүй 7 тоглолтонд Кросби 13 оноо авсан бол Овечкин 14 оноо авсан үзүүлэлт үзүүлжээ. 2009/10 оны улиралд Овечкин Стенлийн цомын төлөө 4 дэх жилдээ дайралт хийж байна. Шинэ арван жилийн эхэнд Капиталс түүнийг багийн ахлагчаар томилсон нь Овечкинийг улам хурцалсан нь дамжиггүй. Гэхдээ түүнээс өмнө Алекст нэг хийх ажил байна. Ванкуверт зохион байгуулагдах Өвлийн олимпод Алекс зөвхөн ялалтын төлөө л тэмцэх биз ээ. Харин түүний замд нэг л хүн саад болж мэдэх юм…

Мартин Бродер (Канад)

Өнгөрсөн 10 жилд Нью Жерси Девилз багт олон өөрчлөлт хийгдсэн. Дасгалжуулагч, багийн эзэд, тоглогчид гээд бүх зүйл өөрчлөгдөж байхад харин ганцхан зүйл л огт өөрчлөгдсөнгүй. Тэр нь Мартин Бродер. Магадгүй сүүлийн 20 жил гэх нь зүйтэй байж мэдэх юм. Ta бүхэнд нэгэн сонирхолтой түүх дуулгахад NHL-ийн түүхэн дэх хамгийн агуу хаалгачдын нэг бага байхдаа довтлогчийн байрлалд тоглодог байжээ. Нэгэн удаагийн тэмцээн дээр түүний дасгалжуулагч хаалгач хийж үзэх үү гэж асуухад 7 настай байсан Бродер амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргаж хаалган дээр зогсохыг илүүд үзсэн гэдэг. Үүнээс хойш Бродер үргэлж хаалга манах болсон ч хааяа хааяа ”бага насаа дурсаn” урагшаа довтолж гоол оруулчихдаг ”овжин” эр. NHL-ийн түүхэнд ердөө хоёрхон хаалгач л улиралын явц болон плэй оффын үеэр гоол оруулж байсан бөггөөд нэг нь Бродер ажээ. Харамсалтай нь 2006 оны улиралаас хаалгачдыг зөвхөн шугамын дотор талд шайбтай тоглох ”Бродерийн дүрэм”-ийг баталснаар түүнд ийм боломж дахин олдоогүй юм.

Ер нь хөлбөмбөг, гандбол, хоккэй гээд багийн спортод хаалгач багийнхаа хамаг хүндийг үүрдэг ч үргэлж довтлогч нарын ”сүүдэрт” дарагддаг. Дээрээс нь зөвхөн ганц л хаалгач талбайд гарч болдог болохоор бусад байрлалаас олон талаараа дутагдалтай. Гэхдээ л энэ бүх бэрхшээлийг үл хайхран Бродер манай жагсаалтын 2-р байранд бичигдэж чадлаа. 1996–97-гоос 2007–08 оны улиралын хооронд Бродер хамгийн багадаа нэг улиралд 35 ялалт авч байсан байна. Дээрээс нь нэг улиралд 40-өөс дээш ялалт байгуулсан цорын ганц хаалгач гэж түүхэнд бичигддэг. (48, 2006–07) Хөлбөмбөгт клин-шит гэж нэрлэдэг хаалгандаа гоол алдаагүй амжилтыг ч Бродер мөн эзэмшдэг юм байна. Өнгөрсөн оны 12 сард Мартин Питсбургийн эсрэг хаалгаа хуурай манаснаар карьерийнхаа 105 дахь шүт-аутыг хийсэн юм.

Эгзэгтэй үед зөв шийдвэр гаргаж багаа аврах чадвараараа Бродер өнөө үеийн ямар ч хаалгачийг дагуулахгүй. Магадгүй Бродерийг зодог тайлсны дараа л NHL-ийн довтлогч нар санаа амрах байх.

Никлас Лидстрём (Швед)
Image
Тийм ээ өнгөрсөн 10 жилийн NHL-ийн шилдэг тамирчин бол Лидстрём . Ред Уингзийн домог 17 жилийг үндэсний хоккэйн лигт өнгөрүүлэхдээ 4 Стенлийн цом хүртэж, 6 удаа Жеймс Норрис трофиг (Шилдэг хамгаалагч) хүртжээ. Европ тоглогчдоос анх удаа плэй -оффын МVP болж, 10 удаа бүх оддын тоглолтонд дуудагдсан. 1989 онд драфтын 53-аар NHL-д анх хөл тавихад нь хэн ч түүнийг ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй байх. Шведийн нэгэн жижигхэн тосгоноос гаралтай энэ залуугийн тогтвортой амжилтын нууцыг NHL-ийн шинжээчид удаан ажигласны эцэст тоглолтыг маш гайхалтай уншиж, хэрэгтэй үед хэрэгтэй газраа байж чаддаг гэж тайлбарлажээ. Мөргөлдөж түлхэлцсэн биеийн хүчний тоглолтоос илүү зальтай, овжин тоглолтыг Никлас илүүд үздэг. Тийм ч учраас торгууль хүлээх нь тун ховор бөгөөд бэртэл гэмтэлд ч нэг их ороогддоггүй учир формоо алдана гэж үгүй. 2005/06 оны улиралд Никлас 50 минутаар торгуулсан нь карьерийнх нь дээд амжилт болсон нь үүнийг батлах байх.
Айзерманыг зодог тайлсны дараа Лидстрём Детройтын ”жолоог” атгаж өнөөг хүртэл энэ үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

2006 оны Туриний олимпод түрүүлснээр Лидстрём Трипль голд клубын 17 дахь гишүүнээр бүртгэгдсэн юм. 1991 онд Финляндад зохиогдсон дэлхийн аваргад Никлас бараг тоглолгүй түрүүлсэн нь хожим энэхүү нэр хүндтэй клубт элсэх замыг нь засжээ. The Yahoo сайтаас гадна дэлхийн нэр хүндтэй The Sporting News сайт ч мөн Лидстрёмыг өнгөрсөн 10 жилийн шилдгээр нэрлэсэн байгаа. Энэ жагсаалтаас харахад хаалгач болон хамгаалагч NHL-ийн сүүлийн 10 жилийн шилдгүүдийг тэргүүлсэн нь нэгийг өгүүлнэ. Хойд Америкийн мөсөн талбайд олон саяын цалинтай, гоол оруулдаг тоглогчид бус харин гоол орохоос хамгаалдаг тоглогчид хамгийн өндөр амжилтанд хүрч, NHL-ийн түүхэнд бичигдсэн байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: NHL

Postby zak » Mon Feb 08, 2010 2:07 pm

Илья Ковальчук Devilsд тоглохоор болтсон байхийм даа...
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: NHL

Postby mig28 » Wed Apr 14, 2010 9:20 pm

Image
Image Image The Washington Capitals won the Presidents’ Trophy and will open the playoffs against the Montreal Canadiens, who dropped to the No. 8 seed with the Flyers’ win. The Canadiens lose the tie with the Flyers, 41 wins to 39.
Image Image • The New Jersey Devils clinched the No. 2 seed with a win vs. the Sabres. The Philadelphia Flyers clinched a playoff berth and No. 7 seed and eliminated the Rangers with a shootout win vs. the Rangers.
Image Image The Buffalo Sabres are the No. 3 seed after a loss at the Devils. They open the playoffs against the No. 6 seed Boston Bruins.
Image Image e Pittsburgh Penguins are the No. 4 seed and will face the No. 5 seed Ottawa Senators to open the playoffs.
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: NHL

Postby mig28 » Wed Apr 14, 2010 9:33 pm

Image
Image Image he San Jose Sharks earned the top seed with the Blackhawks’ loss to the Red Wings. They will face the No. 8 seed Colorado Avalanche.
Image Image • The Chicago Blackhawks settled for the No. 2 seed after a loss to the Red Wings. They will face the No. 7 seed Nashville Predators, who dropped to No. 7 with the Red Wings’ and Kings’ wins.
Image Image The Vancouver Canucks are the No. 3 seed and will open the playoffs against the Los Angeles Kings, who clinched the No. 6 seed with a win at the Avalanche.
Image Image The Phoenix Coyotes are the No. 4 seed and will open the playoffs against the Detroit Red Wings, who clinched the No. 5 seed with a win at the Blackhawks.
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: NHL

Postby mig28 » Wed Apr 14, 2010 9:37 pm

за НХЛ лигийн ПО эхэллээ эндээс Ковальчукаа дэмжээд суучиндаа(New Jersey Devils) мань хун хэдий од тоглогч ч гэсэн ПО д 4 тоглолт хийсэн гэж байгаа
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: NHL

Postby Jo_amka » Thu Apr 29, 2010 5:36 pm

Энэ улирал тасархай байсан Вашингтон 8аар гарсан Монтреалд 7 тоглолтонд хожигдож хамгийн том сенсааци тарилаа. Овечкин дараа жилийг хүлээхнэ дээ... Ер нь энэ жил дорнодод доогуур байраар шалгарсан ихэнх багууд эхний цувралд ялаад байна.
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: NHL

Postby Nomer 10 » Tue Jun 01, 2010 5:25 pm

Чикаго маань тэр чигээрээ хоккейд умбаж байнаа.

Image

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: NHL

Postby Цоомоо » Tue Jul 20, 2010 12:07 pm

Илья Нью-Жерситэй 17 жилийн 102 сая долларын гэрээ байгуулж.
17 байхдаа ч яахав дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: NHL

Postby jtrex » Tue Jul 20, 2010 12:28 pm

Цоомоо wrote:Илья Нью-Жерситэй 17 жилийн 102 сая долларын гэрээ байгуулж.
17 байхдаа ч яахав дээ.

Xарин тийм, яасан ч удаан юм. Ингэж xийxээс өөр аргагүй л бсн юм бн л даа. Цалингийн лимитээс болоод Ильяд нэг дор тэгж иx мөнгө өгч чадаxгүй учраас жилийг нь сунгаад гэрээ xийчиxлээ дээ. Одоо 27той залуу 17н жил гэxээр 44 xүрэx нь ээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: NHL

Postby Г.Баяраа » Tue Jul 20, 2010 12:30 pm

NHL-н менежэрүүд тэгээд иймэрхүү сонин юм бас их хийх юмдаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: NHL

Postby rednasca » Sat Oct 05, 2013 2:10 pm

Ene exelsen yavj bn...
Durem juram ni oorchlogdood oilgoxiin argagui boljee...
Tailbarlax xun amitan bn uu?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: NHL

Postby Tdi » Tue Oct 08, 2013 1:28 pm

Үйлсгүй хаалгач вэ.
Image
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: NHL

Postby zak » Tue Oct 08, 2013 2:59 pm

Jonathan Quick tom aldaa gargaj dee. uul ni sain haalgach LA Kings-iig avarga avahad ni gol hun ni baisan daa.
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: NHL

Postby Takanohana_Nowitzki » Tue Oct 08, 2013 3:29 pm

Детройтыг Ийстрүү оруулаад Ийст нь 16уулаа, Вэст нь 14үүлээ болцон байх юм.
RBK wrote:Зурагтаар хоккей үзэхээр шайбыг нь олж хардаггүймаа... Лай шүү...

Энэ ч үнэн шүү. :ногоон: Зурагтаас өөр юмаар ч үзэж үзээгүй л дээ :ногоон: ордонд нь бүр л харагдахгүй байх даа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: NHL

Postby Jo_amka » Thu May 01, 2014 3:50 pm

Кингс 3-0 ээс иргэн ирэлт хийлээ дээ... ЛА хотын хувьд сайхан өдөр болж байна даа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: NHL

Postby Norman_Whiteside » Sat Jun 14, 2014 11:13 am

NBA finals болон Бразил 14 т дарагдаад Stanley CUP ын финалыг үзэж байгаа хүн цөөхөн байх шиг байна, Манай хотын хаадууд маань сүүлийн 3 жилд 2 дахаа аварга авах мөч ойртсоор байна Өнөөдөр хожоод аварга болвол гарч Степлес центерлүүгээ гүйнэдээ. Кингз маань бүсийн аваргаар Чикаго хар харцагнуудыг 7 тоглолтонд нуман тулгуураас гарж ирж хожсондоо. Копитар юмуу Габорик МВП болох байх Go Kings Champions Made Here LA
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Previous

Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest