Чанчүний Азийн VI наадам

Цас мөсний орны гайхамшигт үлгэрүүдээс хүүрнэхүй

Moderator: Их спортын модууд

Чанчүний Азийн VI наадам

Postby Senior expert » Tue Jan 30, 2007 11:06 am

Image
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Senior expert » Tue Jan 30, 2007 11:11 am

“Чанчүнь-2007”-д оролцох баг тамирчид эх орноосоо мордлоо
Б.ӨЛЗИЙТОГТОХ (2007.01.25)

Чанчүний Азийн VI наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа өчигдөр “Olympic house”-ийн өмнө боллоо. Азийн өвлийн “олимп”-ийн түүхийг хөтлөх 20 тамирчин, долоон дасгалжуулагч, албаны хүмүүсийг үдэх ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Халтар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Тэд Азийн наадамд тамирчдаа амжилттай оролцохыг хүсэн ерөөсөн.

Монгол Улсын Засгийн газраас Чанчүньд өрсөлдөх тамирчдадаа 22 сая 685 мянган төгрөг зарцуулаад байгаа аж. Эх орныхоо тугийг харийн тэнгэрт мандуулах хариуцлагатай үүрэг шорт-трекч Г.Мөнх-Амьдралд оногдов. Энэ удаагийн наадамд манайхан уулын болон гүйлтийн цана, цана, тэшүүр, шорт-трек, биатлоны төрөлд өрсөлдөнө.
Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд хүч сорих тамирчид маань өнөөдөр Чанчүнийг зорьж байна.

Азийн өвлийн наадмын тугчид
Л.Дорж (цана) 1986 он Саппоро
З.Ганбат (цана) 1990 он Саппоро
Н.Ганболд (тэшүүр) 1996 он Харбин
Б.Сансарбилэг (шорт-трек) 1999 он Канвонь
Ч.Пүрэвдаваа (хоккей) 2003 он Аомори
Г.Мөнх-Амьдрал (шорт-трек) 2006 он Чанчүнь

Д.Энхээ: Бид Чанчүньд хувийн амжилтаа ахиулах зорилготой
Цаначид Орхон аймгийн “Олимп” цогцолборт бэлтгэлээ базаагаад ирсэн. Тэд Азийн наадамд ямар зорилт тавин оролцох вэ? Бэлтгэл хэр ханав? Энэ талаар дасгалжуулагч Д.Энхээгээс тодрууллаа.

-Та бүхэн “Олимп” цогцолборт хэд хоног хүчээ сэлбэв?
-18 хоног бэлтгэл хийлээ. Эрдэнэтэд цас харьцангуй их унадаг болохоор бэлтгэл хийхэд тохиромжтой байсан. Байр, хоол замын хувьд санаа зовох зүйлгүй байлаа.

-Азийн II наадамд манай цаначид хүрэл медаль хүртэж байсан. Энэ медалийг ихэрлүүлэх боломж бий юу?
-1990 онд манай эрэгтэйчүүд 4 х 10 км-ийн буухиад хүрэл медаль хүртсэн. Тэр үед би эмэгтэй цаначдаас ганцаараа оролцож байлаа. Манайхан хүрэл медалийн болзол хангахад маш их баярласан. Өнөөдөр Азид цанын спорт ямар түвшинд хөгжиж байгаа билээ, үүнтэй харьцуулахад бид ямар ч гэсэн хувийн амжилтаа ахиулах зорилгоор Чанчүньд өрсөлдөнө.

-Тамирчдаа танилцуулна уу?
-Манай цаначид насны хувьд залуу. Тиймээс анхны томоохон тэмцээндээ оролцох гэж байна. Эрэгтэйчүүдээс Ж.Энхсэлэнгэ, А.Тэмүүжин, эмэгтэйчүүдээс Б.Алтанцэцэг, Б.Долгорсүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.

-Бэлтгэлээ гадаадад хийж болоогүй юм уу?
-Цаг хожих үүднээс бид Эрдэнэтэд бэлтгэл хийсэн. Эх орондоо бэлтгэл хийсэн гээд орчноо чамлахгүй. “Олимп” цогцолбор хангамж сайтай. Биднийг бэлтгэл хийх нөхцлөөр хангасан тус цогцолборын хамт олон, БТСУХ, МҮОХ-ны удирдлагуудад талархлаа илэрхийлье.

Тэшүүрчид Эрхүүгээс...
Тэшүүрчид маань ОХУ-ын Эрхүү мужид 10 хоног бэлтгэлээ базаагаад эх орондоо саяхан ирсэн юм. Энэ талаар ахлах дасгалжуулагч Л.Цэнд ийн өгүүлж байна.

-10 хоног арай л цөөн санагдаж байна. Манай тамирчдын амжилтад 10 хоногийн бэлтгэл өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна уу?
-Тэгэлгүй яахав. Чамлахаар чанга атга гэдэг дээ. Бид энэ арван өдөрт хагас сарын бэлтгэл хийсэн гэхэд хилсдэхгүй. Эрхүүгийн БТСХ, цэнгэлдэхийн хамт олон бидэнд тусламж дэмжлэг үзүүлсэн.

-Тамирчид маань хамтарсан тэмцээнд оролцсон уу?
-Хоёр хотын тэшүүрчдийн уулзалт тэмцээн зохион байгуулсан. Г.Ууганбаатар маань энэ уралдаанд гайгүй оролцсон. Монголд 5000 м-ийн уралдаанд 8 минут 04 секундын амжилт гаргадаг хүүхэд. Эрхүүд бэлтгэл хийснээр Ууганаа дээрх зайг 7 минут 54 сек-д туулсан. Чанчүньд манайхан өөрсдийн чадах чинээгээр уралдана.

Буутай цаначид хоёр дахиа уралдана
Биатлоныхон Эрдэнэтийн “Олимп” цогцолборт бэлтгэл хийсэн. Өөрөөр хэлбэл, О.Анхбаяр, Ш.Болорцэцэг нар дасгалжуулагч Г.Ганбаатарын удирдлагад хүчээ сэлбэсэн юм. Ш.Болорцэцэг “Аомори-2003”-т биатлоны төрлөөр өрсөлдөж байсан. “Буутай цаначид” маань биеэ дайчлан уралдана гэдгээ өгүүлж байв. Шорт-трекийн төрөлд өрсөлдөх Г.Мөнх-Амьдрал, Г.Мөнхдорж нар ч бас ингэж ярьж байсан. Урьдын Азийн наадамд ганц нэгээрээ оролцож байсан уулын цаначид энэ удаа “арми”-аараа оролцоно. Тэд Жилиний цаг агаарт чамгүй дасан зохицсон нь лавтай.

Азийн наадмын бамбар өртөөлсөөр
Азийн өвлийн VI наадмын бамбар Чанчүнь хотоор аялж байна. Энэ сарын 20-нд Чанчүнь хотын Захиргааны байраас гараагаа эхэлсэн бамбарыг буухиалуулах ёслол тус хотыг бүхэлд нь тойрч 40 км газар аялан, гурав хоногийн дараа Азийн наадмын нээлтийн ёслол болох “Wuhuan Gymnasium”-д өндөрлөнө. Бамбар өртөөлөх ажиллагаанд 216 хүн оролцож байна.

Анхны зочид БНСУ-ын цаначид
Азийн наадамд оролцох тамирчдын тоосонд Чанчүнь дарагдаж эхэллээ. Энд хамгийн анх суурьшсан тамирчид бол БНСУ-ын гүйлтийн болон уулын цаначид (I.21). Эдгээр 19 тамирчин БНСУ-ын Инчонь хотоос иржээ. Тэдний зургаа нь гүйлтийн цана, 13 нь уулын цанын тэмцээнд оролцох аж. Солонгосын цаначдын нас залуу, туршлага нимгэн боловч Азийн наадамд амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

60 мянга гаруй сайн дурынхан
Жилиний их сургуулийн 182 оюутан сайн дурын ажилтны үүрэг гүйцэтгэж байна. Тус сургуулийн дэд захирал Хан Сияофэн мөн энэ ажилд идэвхийлэн оролцож багийнхаа 182 гишүүнд сургуулийнхаа тугийг илгээжээ. Түүнчлэн сайн дурынхаа армид 60 мянга орчим оюутан нэгдээд буй. Тэд ҮОХ-дын гишүүд болон тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүст туслах аж.

“Чанчүнь-2007”-д оролцох Монголын баг

Багийн ахлагч:
Л.Халтар

Зочид:
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн
БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан
ОУОХ-ны гишүүн Ш.Магван

Цана
Албаны хүн:
Х.Олзбаатар

Дасгалжуулагч:
Д.Энхээ

Тамирчид:
Б.Алтанцэцэг
Б.Долгорсүрэн
А.Тэмүүжин
Ж.Энхсэлэнгэ

Биатлон
Дасгалжуулагч:
Г.Ганбаатар

Тамирчин:
О.Анхбаяр
Ш.Болорцэцэг

Шорт-трек
Дасгалжуулагч:
Г.Болд
Г.Янош

Тамирчин:
Г.Мөнх-Амьдрал
Г.Мөнхдорж

Сэтгүүлчид:
Г.Гандөш (ТV9)
Б.Өлзийтогтох (Таван цагариг)
Д.Болорцэцэг (оператор)
У.Пүрэвжав (оператор)

Тэшүүр
Албаны хүн:
Р.Энхбат
Н.Эрдэнэтуяа

Дасгалжуулагч:
Л.Цэнд
М.Одонтуяа

Тамирчин:
Л.Баасан
Б.Базарсад
Н.Одцэцэг
Б.Ургаацэцэг
Г.Ууганбаатар
О.Энхболд

Уулын цана
Дасгалжуулагч:
Д.Чагнаа

Тамирчин:
Ч.Аранзалзул
Д.Баяраа
Ч.Баярзул
Ү.Марал
О.Очирбат
Г.Энхсүх

Албаны төлөөлөгчид:
Д.Сүрэнхорлоо (БТСУХ)
Д.Чинбат (БТСУХ)
С.Мөнх-Эрдэнэ (МҮОХ)
П.Тунгалаг (МҮОХ)
Ш.Болормаа (эмч)

Таван цагираг сониноос
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Senior expert » Tue Jan 30, 2007 11:19 am

Өнөөдөр /2007.01.31/ байдалаар медалийн тоогоор БНХАУ 4 алт 3 мөнгө 6 хүрэл нийт 13 медальтай тэргүүлж байна. Япон Солонгос Казакстан улс медаль авсан орны тоонд багтжээ

Medals
алт мөнгө хүрэл Нийт
1 Хятад 9 6 12 27
2 Япон 6 2 5 13
3 Солонгос 2 7 2 11
4 Казакстан 2 4 4 10
5 Монгол 0 0 1 1
Бүгдl: 19 19 24 62
Last edited by Senior expert on Wed Jan 31, 2007 4:13 pm, edited 1 time in total.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Senior expert » Tue Jan 30, 2007 11:29 am

Чанчүний Азийн VI наадамд Ази тивийн дээд амжилт 3 удаа эвдэгдээд байна.

Эрэгтэйчүүдийн 5000 м-т Японы тамирчин Хирако Хироки 6:41.62 байсан рекордыг 6:39.71 болгон, эмэгтэйчүүдийн 3000м-т мөн улсын Хозуми Масако 4:15.86-аас 4:15.42 болгон ,түүний дараа Хятадын тамирчин Ван Фэй 4:13.08 болгон шинээр тогтоолоо. Нэг зайд 2 удаа Ази тивийн дээд амжилт эвдэгдлээ.
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby Nomer 10 » Tue Jan 30, 2007 11:58 am

Оо ийм юм бас болоод бгаамуу. Сэниорынхаа бичлэгээс л мэдээ авч байхаас хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Senior expert » Wed Jan 31, 2007 4:10 pm

Чанчүний Азийн VI наадамд Монгол анхны медалиа авлаа. Уулын цанын төрөлд Ү.Марал хүрэл медаль авсан байна. Баяр хүргэе. :-D
Real Madrid LAL Ferrari fan
User avatar
Senior expert
Expert
 
Posts: 372
Joined: Tue Jan 03, 2006 3:01 pm
Location: Сэтгэлийн гүнд

Postby .boldoo. » Thu Feb 01, 2007 11:12 pm

Юу вэ ганц хүрэл авлаа гээд баярлаад байсан чинь шал хачин юм болсон юм шиг байна шд. Эмэгтэйчүүдийн Фристайлын төрөлд тавхан хүн орсон гэнэ. Тэгээд манай хүн хол тасархай 5д орж. Нөгөө 4 нь 4үүлээ хятад гэнэ. Нэг улсын 3 тамирчин зэрэг медаль авч болдоггүй дүрэмтэй гэнэ. Тэгээд манай хүн 3т орж хүрэл авч.

1. Ли Нина (Хятад) - 194,57
2. Сю Ментао (Хятад) - 184,88
3. Ү.Марал (Монгол) - 61,02
4. Жан Шинь (Хятад) - 175,40
5. Гуо Шиньшинь (Хятад) - 167,41

Энэ үнэн бол арай ч дээ л гэмээр байна.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6178
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby rednasca » Fri Feb 02, 2007 9:14 am

харин их гошин юм л болсон байна лээ....гэхдээ яахав дээ....түүхэнд нэг хүрэл медаль л гэж орохоос яаж авсан нь мартагдана ш дээ....:mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20514
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: ажил, гэр, нет...

Postby chukcha2002 » Fri Feb 02, 2007 5:07 pm

хvснэгтэнд нь Монгол нэг хvрэлтэй гээд зогсож байхад яахав дээ, хэхэ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am


Return to Өвлийн спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest